Categories
мэдээ нийгэм цаг-үе

Зайсангийн шинэ гүүрний зорчих хөдөлгөөнийг өнөөдөр нээнэ DNN.mn

Туул гол дээгүүрх Зайсангийн шинэ гүүрний бүтээн байгуулалтын ажил бүрэн дуусаж, зорчих хөдөлгөөнийг өнөөдөр/2023.09.29/ 13:00 цагт нээхээр болсныг Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооноос мэдээллээ.

Шинээр баригдсан 225 метр урттай Зайсангийн хос гүүр нь хоёр урсгал бүхий дөрвөн эгнээ замтай, 35,000 тээврийн хэрэгсэл нэвтрүүлэх хүчин чадалтай болжээ. Хуучин гүүрээр хоногт 16,000 тээврийн хэрэгсэл зорчдог аж.

Гүүрний өргөтгөл, шинэчлэлийн нийт төсөвт өртөг 26,216,000,000 төгрөг бөгөөд “ЗМЗ” ХХК бүтээн байгуулалтын ажлыг гүйцэтгэсэн байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

ЭМЯ: Монгол Улсын 15-69 насныхны 36.4 хувь нь артерийн даралтаа огт хэмжүүлж байгаагүй DNN.mn

Монгол улсын 15-69 насны хүн амын 36.4% нь урьд өмнө нь огт артерийн даралтаа хэмжүүлж байгаагүй.

Үүний:

  • 43.6% – эрэгтэйчүүд
  • 29.4% – эмэгтэйчүүд

Артерийн даралтаа хэмжүүлж хянах тал дээр эрэгтэйчүүд эмэгтэйчүүдээс бага анхаарал хандуулж байна.

Эх сурвалж: Халдварт бус өвчин, осол гэмтлийн шалтгаан, эрсдэлт хүчин зүйлсийн тархалтын үндэсний IV судалгаа, STEPS 2019

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Хуульч Ц.Мөнхбат: Цахим гавыг хэрэглэх нөхцөл бололцоогоор хангах нь Засгийн газрын үүрэг DNN.mn

Цахим гавны хэрэглээний талаар хуульч, өмгөөлөгч Ц.Мөнхбаттай ярилцлаа.

-Хөдөө орон нутгийн иргэд цахим гав зүүж, хөдөлгөөн хязгаарлах ял тооцуулах явдал их түгээмэл байдаг. Гэтэл тэнд сүлжээгүй учраас эхний гурван сар дотроо хоёроос дээш зөрчил тооцуулан хорих ялаар солих тохиолдол их гардаг. Уг нь цахим гав хүнийг ажил хөдөлмөр эрхлэх, гэр орондоо байх эрхийг хязгаарлахгүй, хүний эрхийг хангасан энэрэнгүй ял гэдэг шүү дээ. Гэтэл тэдгээр иргэд гэр орондоо байх боломжгүй, мал хуйгаа маллах боломж хязгаарлагдмал. Энэ тохиолдолд хөдөө орон нутагт хэрэгжилтийг хэрхэн хангах ёстой вэ?

-Ял шийтгэл оногдуулж байгаа тохиолдолд түүнийг хэрэгжүүлэх нөхцөл нь тухайн ялтны үүрэг биш. Энэ бол Засгийн газрын үүрэг. Цахим гавыг хэрэглэх, нөхцөл бололцоогоор хангах нь Засгийн газрын үүрэг. Харамсалтай нь Засгийн газар энэ үүргээ биелүүлээгүй. Уг нь харилцаа холбооны салбарт бүх нийтийн үүргийн сан гэж бий.

Бүх нийтийн үүргийн санд төвлөрч байгаа мөнгийг сүлжээ байхгүй орон нутагт зарцуулж, сүлжээгээр хангах үүрэг нь бас л Засгийн газрынх. Эцсийн дүндээ цахим гав ял эдэлж байгаа хүмүүстээ зүгээр. Тухайн шүүгдэгчид ашигтай боловч хэрэгжих нөхцөл боломж нь байхгүй. Ийм нөхцөл байдал ажиглагдаж байгаа. Миний бодлоор сүлжээгүй газарт тэр цахим гав нь байж болно. Гэхдээ түүндээ хяналт тавих үүрэг нь шийдвэр гүйцэтгэгчийн л ажил. Гэтэл үүн дээр хүнд давхар ял оногдуулаад байгаа. Орон гэрээсээ тусгаарлагдмал, хөдөлмөрлөх эрх байхгүй. Уг нь цахим гав хөдөлмөр эрхлэх боломжоор нь хангах үүрэгтэй шүү дээ. Орон нутагт хэрэгжүүлэх нөхцөл боломжоо хангахгүйгээр шууд хэрэглээнд нэвтрүүлчихсэн.

-Үүнээс болоод эхний гурван сар дотроо хоёроос дээш зөрчил тооцуулаад хоригдчихсон хүмүүс буцаагаад гомдол гаргах эрхтэй юу?

-Уг нь бол эрх нь байх ёстой. Шүүх ч гэсэн эцсийн дүндээ тухайн оногдуулж байгаа ялыг хэрэгжүүлэх боломж нөхцөлийг хангах үүрэгтэй. Яагаад гэвэл Монгол Улсын Үндсэн хуульд хүмүүнлэг иргэний ардчилсан нийгмийг цогцлооно гэж заасан. Шүүх асуудалд хүмүүнлэгээр хандах ёстой. Ийм хатуугаар хандаж болохгүй. Шүүх өнөөдөр тогтоолоор хэрэгжүүлж байгаа шийдвэрийнхээ үндсэн агуулгаа давхар харж байх ёстой.

-Тэгэхээр иргэдэд энэ талаарх мэдлэг боловсрол дутагдаад байна уу?

-Шүүхийн шийдвэрийг тайлбарлах, шүүхийн шийдвэрийг ойлгуулах, шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ажил. Шүүхийн шийдвэр гүйцэтгэхдээ тухайлбал ял эдэлж байгаа хүнд тайлбарлаж ойлгуулах, мэдлэг боловсролыг олгох, шүүхийн шийдвэр гүйцэтгэхэд нь туслалцаа үзүүлэх чиг үүрэг нь шийдвэр гүйцэтгэгчийн асуудал. Харамсалтай нь орон нутгийн шийдвэр гүйцэтгэгчид хангалттай хүрэлцдэггүй. Орон нутгийн шийдвэр гүйцэтгэгч мэдлэг мэдээлэл олгохгүй шууд цахим гав зүүлгэж өгч байна.

Тэгээд л зөрчил гаргангуут нь шууд хорьчихдог. Гэтэл тэр зөрчил юунаас болж үүсээд байгаа юм бэ. Мэдлэг боловсролгүй байгаагаас үүсээд байгаа юм уу. Үүнийг нь хангалттай тайлбарлаж өгсөн юм уу гэдгийг харгалзан үзэх ёстой. Яагаад гэвэл Монгол Улс энэ шинэ зохицуулалтыг хэрэглээд удаагүй. Тийм учраас шийдвэр гүйцэтгэгч тухайн шийдвэр гүйцэтгэхэд хангалттай ур чадвар мэдлэг нь байхгүй, энэ талын мэдлэг өөрсдөд нь дутагдалтай гэж харагдаж байна. Үүнд иргэд буруугүй шүү дээ. Иргэд түүнийг мэдэх ч албагүй. Харин иргэдэд мэдээлэл олгох үүрэг нь Засгийн газар, шийдвэр гүйцэтгэгч байгууллагын үүрэг.

-Эрх үүргийг нь танилцуулаагүй байж эхний гурван сард хоёроос дээш зөрчил гаргангуут хорьчихдог. Хоригдоод гарч ирсний дараа иргэн ямар нэг байдлаар мэдлэг мэдээлэл өгөөгүй, боловсрол олгоогүй байж хорьсон талаарх гомдлоо эргүүлээд гаргах боломжтой юу. Тэр талаарх мэдлэг мэдээлэлтэй байсан бол би хоригдох ёсгүй байсан гэх мэтээр гомдлоо гаргаад цагаатгуулах ч юм уу нөхөн төлбөр авах боломжтой юу?

-Тэр хэцүү. Монгол Улс жам ёсны эрхийн хуулиар явдаггүй. Хууль дээр юу гэж байна, түүнийгээ л дагаж мөрдөнө. Тэгэхээр энэ нь хууль тогтоогчийн буруутай асуудал. Яагаад гэвэл хоёр удаа зөрчил гаргалаа. Эхний удаа сануулж болно. Шүүхийн шийдвэрээр танд ийм эрх үүрэг байгаа, та ийм алдаа дутагдал гаргалаа. Дараагийн удаа ийм зөрчил гаргавал таныг хорино шүү. Цахим гавыг хорих ялаар солино гэх мэтээр тайлбарлаж, боломжийг нь олгох ёстой. Гэтэл хууль дээр энэ нь байхгүй. Нэгэнт батлагдчихсан хуулийг шүүх хэрэглэнэ. Шүүх сонголтгүйгээр хэрэглэж байгаа. Тэгэхээр үүнийг шүүхийн буруу гэхэд ч хэцүү. Хууль тогтоогчид хуулиа тогтоохдоо үүнийг хэрэгжүүлэх механизмаар нь хангаж өгөх ёстой. Процессын шударга ёсны зарчим гэж байдаг. Үндсэн хуулийн томоохон зарчим. Тухайн процесс өөрөө шударга ёсыг хангаж чадаж байна уу. Алдаа дутагдал гарлаа гэхэд мэдлэг боловсрол байхгүй бол эхний удаад сануулга өгөх нь процессын шударга ёсыг хангаж байна гэсэн үг. Харамсалтай нь нэгэнт хуулиа баталчихсан бол энэ нь хууль тогтоогчийн асуудал болчихож байгаа юм. Үүнийг буруу гэж үзвэл Үндсэн хуулийн цэцэд хандана. Өнөөдөр Үндсэн хуулийн цэц хангалттай улс төрийн байгууллага биш.

Яг үндсэндээ Үндсэн хуулийг сахин хамгаалагч гэхээсээ илүү улс төрийн томилгоогоор очдог бүлэглэл болсон. Тиймээс Үндсэн хуулийн цэц яг энэ асуудал дээр Үндсэн хууль зөрчсөн гэж дүгнэлт гаргана гэж хэлэхэд хэцүү. Угтаа бол Үндсэн хуулийн цэц яг энэ асуудал Үндсэн хуулийн ямар агуулгыг зөрчөөд байна гэдэг дээр зарчмын хувьд дүгнэлт гаргах ёстой байгууллага. Гэтэл Үндсэн хуулиар үүнийг зохицуулаагүй байна гэдэг агуулгаар нь хараад байдаг. Үүнийг Үндсэн хуулийн зорилгоор нь тайлбарлах ёстой. Үндсэн хуулийн зорилго юу юм. Бидний сонгож авсан нийгэм юу юм. Үндсэн хуулийн оршил дээр энэ бүхэн байгаа. Тэрхүү Үндсэн хуульд байгаа оршил, тодорхой мэдлэг боловсрол иргэдэд олгох асуудал нь шүүхийн ч үүрэг, Засгийн газрын ч үүрэг. Хууль тогтоогч эрх мэдлийн ч үүрэг. Ер нь энэ бол төрийн үүрэг л дээ.

С.ОТГОНБАЯР

 

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Ц.Сүхбаатар: Ахмадуудын зөрчигдсөн эрхийг нь сэргээх, хүчирхийллээс хамгаалах чиглэлээр Монголын ахмадын холбоо идэвхтэй ажиллаж байна DNN.mn

Монголын ахмадын холбооны ерөнхийлөгч Ц.Сүхбаатартай ярилцлаа.

-Тун удахгүй олон улсын ахмадын баярын өдөр тохиох гэж байна. Энэ өдөр холбооны зүгээс ахмадуудад зориулсан ямар үйл ажиллагаа явуулах вэ?

-Жил бүрийн аравдугаар сарын 1-ний өдрийг олон улсын Ахмадын баярын өдөр болгон тэмдэглэдэг. Бид энэ өдөр Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор “Ахмад настны нийгмийн хамгаалал, эрүүл мэнд” гэсэн сэдвээр ахмад настны үндэсний чуулган зохион байгуулах гэж байна. Төрийн ордонд энэ үйл ажиллагаа болно. Төрийн зүгээс ахмадуудад зориулсан арга хэмжээгээ нэгтгэн дүгнээд цаашид ямар арга хэмжээ авах шаардлагатай вэ, ахмадуудын санал бодлыг сонсож, зөвлөмж баримт бичиг гаргах үндэсний хэмжээний чуулган болгох зорилготой. Монголын ахмадын холбооны ээлжит VIII их хурал аравдугаар сарын 2-нд хуралдана. Үүнд ахмадын байгууллагууд оролцоно.

-Монгол Улсын хэмжээнд байх ахмадуудыг нийгмийн байдлаар нь судалсан тоо баримт байдаг уу?

-Улсын хэмжээнд 373000 ахмад настан нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авч байна. 6800 гаруй ахмад настан халамжийн сангаас тэтгэвэр авдаг. Ахмад настны тэтгэврийн дундаж хэмжээ 557500 төгрөг. Тэтгэврийн доод хэмжээ 550000 төгрөг болсон. Ахмад настны хуульд зааснаар ахмад настан гэдэг нь 55-аас дээш насны эмэгтэй, 65-аас дээш насны эрэгтэй хэмээн албан ёсоор тодорхойлсон. Нийт ахмад настны 66.3 хувь нь эмэгтэйчүүд. Эдгээр ахмадуудыг насаар нь аваад үзвэл 70 хүртэлх насных 261000, 70-79 настай 66700, 80-89 настай 24300, 90-99 настай 2900, 100 ба түүнээс дээш настай 106 ахмад настан байна. Ахмад настны ам,жиргааны байдал жил ирэх тусам буурч байгаа. Өнөөгийн байдлаар 19700 ахмад настан амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлоготой өрхөд амьдарч байна. 3800 ахмад настан харж хандах ах дүүгүй, ганц бие амьдардаг. 7000 ахмад настан бусдын асрамжид амьдардаг гэсэн судалгааг ахмадын байгууллага гаргасан.

Ахмадын тэтгэврийг яаж нэмж байж тэдний амьдрал баталгаажих вэ?

-Өнгөрсөн таван жилд төрөөс тэтгэврийг нийт найман удаа нэмсэн. Саяхан тэтгэврийн зөрүүг арилгах чиглэлээр тэтгэвэр бодох итгэлцүүрийг өсгөж батлаад, 394 тэрбум төгрөг улсын төсвөөс нэмж гаргахаар шийдээд, ахмадуудын тэтгэврийн зөрүүг арилгахаар хичээсэн. үүнд Ахмадын холбоо талархаж байгаа. Олон жилийн өмнө тэтгэвэрт гарсан хүмүүс одоогийн тэтгэвэрт гарч байгаа хүмүүсээс бага тэтгэвэр авч байна гэсэн гомдол ахмадуудаас байнга гардаг. Тэр бүхэнд тодорхой хариу арга хэмжээг төрөөс авч байна. Гэхдээ сая авсан арга хэмжээнд гомдолтой хүмүүс байгаа. 1404000 төгрөгөөс дээш тэтгэвэр авч байгаа ахмадуудын тэтгэвэр нэмэгдээгүй. Ахмадын тэтгэврийн дээд хязгаар тогтоогоод өсгөсөн цалинг нь тайраад тэтгэврийг нь тогтоочихсон. Тэгэхээр уул уурхай, эрчим хүч, хүнд үйлдвэр, өндөр албан тушаалд ажиллаж байсан гээд тухайн үедээ өндөр цалин авч байсан хүмүүсийн тэтгэвэр өсөөгүй. монголын ахмадын холбоо судалж үзээд, хөдөлмөр нийгэм хамгааллын яам, засгийн газарт тэдгээр хүмүүсийн шаардлага хүсэлтийг хүргүүлсэн. дараагийн ээлжинд тэтгэврийн зөрүүг арилгах арга хэмжээг бүрэн гүйцэд хийгээд, хэт хязгаарлалт тавихгүйгээр тэдгээр хүмүүсийн тэтгэврийг нэмэгдүүлэх шаардлагатай гэж үзсэн.

-Нөгөө талдаа цалин, тэтгэвэр нэмэхээр өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ дагаад нэмэгддэг. Үүнийг төр засагт ямар нэг байдлаар асуудал болгон дэвшүүлсэн үү?

-Цалин, тэтгэвэр нэмэгдэхээр дагаад өргөн хэрэглээний барааны үнэ өсдөг. тэр нь тэтгэвэр нэмэгдсэн ч амьдралд бодитой нэмэр болдоггүй байдлыг бий болгодог. Ялангуяа 600 мянгаас доош төгрөгийн тэтгэвэртэй хүмүүс үнийн өсөлтөд унаад, амьдрал нь дээшилдэггүй улам дордсон хэвээрээ байна гэдэг хүсэлт шүүмжлэлийг Ахмадын холбоо тавьж байгаа. үүнийг төрийн зохицуулалттай зах зээл, худалдааны хууль гаргаад үнийн зохицуулалт хийгээд, өргөн хэрэглээний хүнсний барааны дээд үнийн хязгаарыг тогтоож өгөөч гэдэг хүсэлт тавьж байгаа.

-Ахмад настны тухай хууль байдаг. Амьдрал дээр энэ хууль хэр хэрэгждэг вэ?

-Нийгмийн халамжийн тухай багц хууль байна. Ахмад настны тухай хууль гэж бие даасан хууль бий. Энэ хуулиудын хэрэгжилтийг эргэж авч үзэх ёстой. Ялангуяа Ахмад настны тухай хууль батлагдаад зургаан жил боллоо. зургаан жилийн өмнө ахмадууд үндэсний чуулган хийсэн. тэгэхэд бие даасан хууль болгооч, бидний эрхийг хамгаалаач, эмнэлгийн үйлчилгээ, нийгэм хамгааллын асуудлыг хуульчилж бие даасан хуультай болгооч гэж хүсэлт тавьж байсан. тэрхүү хууль нь батлагдаад, хэрэгжиж эхлээд зургаан жил боллоо. Энэ хуулийн хэрэгжилтийн байдал, ямар зүйл заалт нь бүрэн хэрэгжихгүй байгаа юм, хаана нь хөрөнгө эх үүсвэр дутагдаад байгаа юм гэдгийг төр засгаас үнэлэлт дүгнэлт өгөөд, цаашид авах арга хэмжээг чуулганаар тодорхойлж өгөөч гэдэг хүсэлтийг ахмадуудаас тавьж байгаа. Жишээлбэл, ахмадуудад сувилал, эмнэлгийн байгууллагууд асрамж сувиллын үйлчилгээ үзүүл гэдэг. энэ заалтууд хөдөө, сум, орон нутагт төдийлөн хэрэгждэггүй. Яагаад гэвэл амралт сувилалын эрх нь хөдөө суманд очдоггүй. ингээд хөдөө орон нутгийн ахмадууд амралт сувилалд амрах эрх байхгүй. үүнийг судлаад үзэхээр жил бүр энэхүү үйл ажиллагаанд 38-40 тэрбум төгрөг хэрэгцээтэй байна гээд Нийгэм хамгааллын яаманд санал оруулдаг юм байна. улсын төсвийн тухайн жилийн бололцоог харж байгаад 21 тэрбум орчим төгрөг жил болгон баталдаг. тэр нь аймаг сум руу хуваарилахаар бага хөрөнгө очдог. тэгэхээр сум орон нутгийн ахмадууд жигд тэрхүү үйлчилгээг авч чаддаггүй. Ахмад настны тухай хуульд нэг чухал заалт байдаг. нь ахмад настанд зориулан сан байгуул гэдэг. газрын тогтоолоор сангийн дүрмийг баталсан. Тухайн байгууллагын цалин хөлсний зардлын гурван хувь хүртэлх хэмжээгээр ахмадын сан байгуулаад, тэрхүү сангаасаа ахмад настандаа хэрэгтэй байгаа тусламж дэмжлэг, эрүүл мэндийн үйлчилгээнд хамруулах, амьдрал ахуйд нэмэр болох туслалцааг үзүүл гэж заалсан. Гэвч байгууллагууд түүнийг хэрэгжүүлдэггүй. тиймээс ахмад настнууддаа анхаарал халамж тавих хөрөнгийн эх үүсвэр байдаггүй. Ялангуяа төсөвт байгууллагууд үүнд маш хариуцлагагүй хандаж байна гэсэн шүүмжлэл ахмадууд тавьдаг. тиймээс үүнийг Сангийн яам, засгийн газрыг онцгойлон анхаарч өгөөч гэдэг хүсэлт тавьсан.

-Хөдөлмөр эрхлэх сонирхолтой ахмадууд их байх шиг. Ийм хүсэлтүүд ирдэг үү?

-Ахмад настны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр 6.2 тэрбум төгрөг зарцуулж байна гэсэн тоо байдаг. Аймгуудад жилдээ 100-150 сая төгрөг, дүүрэгт 250 сая орчим төгрөг хөдөлмөр эрхлэлтийн сангаар дамжуулан хуваарилдаг юм билээ. Гэвч энэ төсөв нь хүрдэггүй. Яагаад гэвэл нийт ахмадын 67.5 хувь нь хөдөлмөр эрхлэх сонирхолтой, ажил хийх чадвартай. Өөрөөр хэлбэл ажиллах хүч дээр нэмэгдээд 180 мянган ахмад ажил хийе, орлогоо нэмэгдүүлье гэдэг хүсэлт тавьдаг. Гэтэл үүнд хөрөнгө нь хүрдэггүй. Ахмадуудад хүү багатай, урт хугацааны зээл өгчихвөл тэд өөрсдөө ажлын байраа бүтээгээд зээлээ хугацаанд нь төлөөд явна гэсэн бүрэн идэвх сонирхолтой байдаг.

-Ахмадуудын хувьд эрүүл мэндийн асуудал нэлээд томоохон байр суурь эзэлдэг байх?

-Орон нутгаас хот суурин газар ирээд шаардлагатай шинжилгээ оношилгоог хийлгэхэд ахмадуудад ихээхэн асуудал тулгардаг. Хоёр, гуравдугаар шатлалын эмнэлэгт үзүүлэхэд чирэгдэл ихтэй байна. Өрхийн эмнэлэгт ахмадад зориулсан эмч, тасаг тусад нь гаргаж үйлчилгээ үзүүлдэг болмоор байна гэдэг санал их ирдэг. Мөн ахмадуудад зориулсан эмийн хөнгөлөлтөд зорилтот эм бага байдаг. даралт, зүрх судас, бөөр зэрэг ахмадуудад чиглэсэн эмийг хөнгөлөлттэй эмийн жагсаалтад оруулж өгөөч гэдэг хүсэлтүүд ч их ирнэ. нийт ахмад настны 49.7 хувь нь Улаанбаатар хотод амьдарч байна. 170 мянга гаруй ахмад настан байна гэсэн үг. тиймээс алслагдсан хороо, дүүрэгт ахмадын чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх газар хэрэгтэй. энэ асуудлыг шийдэж өгөөч гэж хүсэлт тавьсан. 2021 онд 221 дүгээр тогтоол гаргаад, Улаанбаатар хотод ахмадуудад зориулсан өргөөтэй бол. Газрын зөвшөөрөл, зураг төслийг нь баталж өг гэсэн засгийн газрын тогтоол байдаг. Үүнийг хэрэгжүүлэхгүй явсаар өнөөдрийг хүрсэн. VIII их хурлаараа үүнийг 2024 онд багтаан шийдвэрлэж өгөөч гэсэн хүсэлт тавина.

-Гэр бүлийн хүчирхийлэлд эмэгтэйчүүд, хүүхдүүд их өртдөг гэх боловч ахмад настнууд ч ихээр өртөх болсон тухай мэдээлэл явах болсон. Энэ талаар Ахмадын холбоонд мэдээлэл ирдэг үү?

-Сүүлийн жилүүдэд ахмадууд хүчирхийлэлд өртөх тохиолдол нэмэгдсэн. Үр хүүхэд нь ахмад настан, аав ээжийгээ халамжилдаг нийгмийн байдал өөр болжээ. Аав ээжийгээ ад үздэг, гэр орноос нь хөөдөг, тэтгэврийг нь хураагаад авчихдаг. хэдэн төгрөгийн тэтгэвэр авч, хаана яаж зарцуулж байгаагаа өөрөө мэддэггүй. эзэмшигчээс нь өмч хөрөнгийг нь хамаатан садан, үр хүүхдүүд нь нийлж байгаад өөрсдийнхөө нэр дээр шилжүүлээд авчихдаг. Жишээлбэл, орон байрыг нь өөрсдийн нэр дээр болгочихоод гэрээс нь хөөдөг. Сүүлийн үед зоддог, дээрэлхдэг үзэгдлүүд их болсон. тиймээс ахмадуудыг хүчирхийллээс хамгаалах бүртгэл мэдээллийн нэгдсэн системтэй болгох, ахмадуудыг хүчирхийлэлд өртсөн үед нь хүний эрхийн байгууллага болон нутгийн захиргааны байгууллагууд, ахмадын байгууллагатай хамтраад дор дор нь зөрчигдсөн эрхийг нь сэргээдэг, хүчирхийллээс хамгаалдаг арга хэмжээ хэрэгжүүлэх чиглэлээр Ахмадын холбоо идэвхтэй ажиллаж байна.

С.ОТГОНБАЯР

 

Categories
мэдээ цаг-үе

Өнөөдөр бар өдөр DNN.mn

Аргын тооллын есдүгээр сарын 29, Сугар гариг. Билгийн тооллын 15, могойг хүлэгч одтой, цагаан бар өдөр. Өдрийн наран 6:48 цагт мандан, 18:38 цагт жаргана. Тухайн өдөр морь, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, сүм дуганыг сэргээх, амилуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг, цагдаагийн үйл, андгай тангараг, гэрээ, хэлцлээ буцаахад сайн. Гөлөг тэжээх, золиг гаргах, бомбын үйл, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн.

Categories
мэдээ цаг-үе

Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан байна DNN.mn

Малч­ид, иргэд, хадланчид, тариаланчдад зориулсан мэдээ:

Өнөө шөнө зүүн аймгуудын нутгаар бороо орж, ихэнх нутгаар хүйтэн хононо.

2023 оны 09-р сарын 28-ны 20 цагаас 09-р сарын 29-ний 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Хур тунадас: Нутгийн баруун хагаст багавтар үүлтэй. Бусад нутгаар үүлэрхэг. Шөнөдөө төв болон говийн аймгуудын  нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар, өдөртөө төвийн аймгуудын зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, нойтон цас, цас орно.

Салхи: Нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, талын нутгаар түр зуур секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Алтайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр -10…-15 градус, Их Нууруудын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Эг, Үүр голын хөндийгөөр -4…-9 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутаг, Улз, Халх голын хөндийгөөр +2…+7 градус дулаан, бусад нутгаар -3…+2 градус, өдөртөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Байдраг голын хөндийгөөр +1…+6 градус, Хэнтийн уулархаг нутаг, Тэс, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр +7…+12 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +16..+21 градус,  бусад нутгаар +10…+15 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Шөнөдөө ялимгүй хур тунадас орно, өдөртөө хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 0…+2 градус, өдөртөө +9…+11 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлэрхэг. Шөнөдөө ялимгүй хур тунадас орно, өдөртөө хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 0 градус орчим, өдөртөө +8…+10 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР:  Үүлэрхэг. Шөнөдөө ялимгүй хур тунадас орно, өдөртөө хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр.  Шөнөдөө -1…-3 градус хүйтэн, өдөртөө +7…+9 градус дулаан байна.

2023 оны 09 дүгээр сарын 30-наас 10 дугаар сарын 04-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

10 дугаар сарын 1-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар, 2-нд нутгийн хойд хэсгээр, 3-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас, цас орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, 3-нд говь, тал, хээрийн нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. 30-наас ихэнх нутгаар өдөртөө бага зэрэг дулаарч Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -6…-11 градус хүйтэн, өдөртөө +3…+8 градус дулаан, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -1…-6 градус хүйтэн, өдөртөө +8…+13 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +4…+9 градус, өдөртөө +17…+22 градус, бусад нутгаар шөнөдөө -1…+4 градус, өдөртөө +12…+17 градус дулаан байна. 2-нд нутгийн хойд хэсгээр, 3-нд нутгийн зүүн хэсгээр сэрүүснэ.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

ТОЙМ: “Наадмаар М.Бадарч начин төрүүлсэн юм бол түүнээс дээш давааны бөхчүүд нь хэнтэй барилдаж цол ахисан байх вэ? ” хэмээн өгүүллээ DNN.mn

“Өдрийн сонин”-ы баасан гаригийн дугаар 8 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна.

“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт Олон улсын эрхзүйч Д.Ганбаяр “Төрийн дарангуйлал тогтсон учраас хүний эрх зөрчигдөж, улсын хөгжил саарч байна” гэснийг “Улс төр” нүүрээс үргэлжлүүлэн уншаарай.

УИХ-ын дэд дарга, АЭХ-ны дэд дарга асан С.Одонтуяа “Эмэгтэйчүүд хүчтэй дуу хоолойтой байхгүй бол дэлхийн улс орнуудад ардчилал бүдгэрч байна” гэлээ.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт “Наадмаар М.Бадарч начин төрүүлсэн юм бол түүнээс дээш давааны
бөхчүүд нь хэнтэй барилдаж цол ахисан байх вэ?”  хэмээн өгүүллээ .

Л.Гүндалайн Зайсанд зайдалсан түүх

22 оны хэлмэгдүүлэлт

Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Тавинбэх “Нөөцгүй учраас эх үүсвэр дээр гэмтэл гарлаа гэхэд шууд цахилгаан хязгаарлалт хийгдэх эрсдэл бий болсон” гэлээ

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы баасан гаригийн дугаараас уншаарай. Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugi ns/news/login Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно. Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88111375 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай. “Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

Малчид, тариаланчдад олгох урамшууллаас шимтгэл суутгах журмыг баталжээ DNN.mn

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар энэ оны дөрөвдүгээр сард Төрөөс олгох урамшууллаас эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэл суутган төлөх тухай хуулийг баталсан. Уг хуулийн дагуу төрөөс олгох урамшууллаас иргэний эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг суутгах журмыг Засгийн газар өчигдөр баталжээ.

Төрийн зүгээс дээрх урамшуулалд жил бүр олгох мөнгөн хөрөнгийг төсөвт тусгадаг. Эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлээ тухай бүрд тогтмол төлж чадахгүй байгаа, зарим малчин, мал бүхий иргэд, тариаланчдад төрөөс олгох урамшууллаас нь суутган тооцох нь чухал ач холбогдолтой. Журам батлагдсанаар нэн ялангуяа малчдын хувьд гар дээрээсээ шимтгэл төлөхгүйгээр ирээдүйн нийгмийн баталгаа болох тэтгэвэр, тэтгэмж төлбөр, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах эрх нь үүсэж байгааг ХНХЯ мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Нийслэлийн хөгжлийн 2024 оны төлөвлөгөөг баталлаа DNN.mn

НИТХ-ын ээлжит бус XIV хуралдааны хоёрдугаар хэлэлцүүлэг боллоо. Эхний хэлэлцүүлгээр өвөлжилтийн бэлтгэл болон Бумбатын рашааныг орон нутгийн тусгай хамгаалалтын бүсэд авах тухай зэрэг асуудлыг хэлэлцсэн. Тэгвэл хоёрдугаар хэлэлцүүлгээр Нийслэлийн хөгжлийн 2024 оны төлөвлөгөөний төсөлд НИТХ дахь ажлын хороод болон намын бүлгүүд санал, дүгнэлтээ хэлсэн юм.

Төлөвлөгөөний төсөлд нийслэлийн нутгийн захиргааны 82 байгууллага, нэгжээс 734 арга хэмжээний санал ирсэн бөгөөд бодлого, төлөвлөлтийн баримт бичгийн уялдаа холбоог хангаж, нийгэм, эдийн засагт оруулах ач холбогдол, нэн тэргүүний хэрэгцээ шаардлага болон урьдчилсан нөхцөл, бэлтгэл хангагдсан байдал, санхүүгийн эх үүсвэрийн баталгаа зэрэг нөхцөл, шаардлагуудыг харгалзан эрэмбэлж, төсөлд тусгажээ. Төслийг үр дүнд суурилсан буюу тодорхой байх, хэмжиж болохуйц, хүрч болохуйц, бодитой, цаг хугацаатай байх гэсэн төлөвлөлтийн үндсэн шаардлагыг баримталж, цогц байдлаар боловсруулсан байна.

Нийслэлийн хөгжлийн 2024 оны төлөвлөгөөг Хотын хөгжлийн индекстэй уялдуулан хүний хөгжлийн бодлого, эдийн засгийн бодлого, засаглалын бодлого, ногоон хөгжлийн бодлого,           нийслэл ба бүс, орон нутгийн хөгжлийн бодлого, Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах бодлого гэсэн үндсэн зургаан бүлэгтэй байхаар боловсруулсан. Энэ хүрээнд  нийт 143 үр дүн бүхий 418 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Тодруулбал, дүүргийн Эрүүл мэндийн төвийг түшиглэн “Эрүүл мэндийг дэмжих” төв шинээр байгуулан, хүлэмжийн аж ахуйн талбайн хэмжээг нэмж, гол нэрийн хүнсний бүтээгдэхүүний улирлын хэлбэлзлийг бууруулах, төрийн үйлчилгээний нэгдсэн цахим системд нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын 91 үйлчилгээг шилжүүлэх зэрэг зорилтуудыг дэвшүүлсэн. Мөн нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээг нэмэгдүүлж, гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийг эрчимжүүлэх, авто замын сүлжээг нэмэгдүүлэх ажлуудыг төлөвлөгөөнд тусгасан байна.

Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар:

-Нийслэл Улаанбаатар хотод хийж, хэрэгжүүлж байгаа олон ажил бий. Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийг 27 жилийн дараа УИХ-аар шинэчлэн батлуулсан. Үүний цаана нийслэлчүүдийн эрх ашиг бий. Тус хуулиар нийслэл бонд гаргах эрхтэй болсон нь одоо ажил хэрэг болоод явж байна. Мөн өмнө нь жилд зөвшөөрөлгүй 100 хүрэхгүй гарааш буулгадаг байсан бол одоо 7000 гаруй гарааш буулган, ногоон байгууламжийг нэмэгдүүлж байгаа. Хашаа, хайс буулгах ажил мөн үргэлжилж буй. Энэ хэрээр хотын өнгө үзэмж сайжирч байна. Түүнчлэн Хотын стандартыг баталж, нийслэлчүүдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэхээр ажиллаж байгаа. Яармаг, Зайсангийн гүүр зэрэг бүтээн байгуулалтыг үндэсний компаниуд хийж, эхнээсээ ашиглалтад орж байна.

Улаанбаатар хотоос төдийгүй орон нутгаас сонгогдсон гишүүд нэгдэн УИХ-д Улаанбаатар хотын хөгжлийн асуудал эрхэлсэн түр хороог байгууллаа. Хотын эрх зүйн шинэтгэл, эдийн засгийн бие даасан байдал, эрүүл засаглал гэсэн гурван суурьт хөтөлбөрийг УИХ, Засгийн газрын түвшинд дэмжиж, хамтран ажиллаж байгаа. Улаанбаатар хотын санхүүгийн эх үүсвэрийг цаашид нэмэгдүүлэх ёстой. Үүний тулд, мөн тулгамдсан олон асуудлыг шийдэхээр Улаанбаатар хотын багц хуулийг өргөн барих гэж байна хэмээлээ. Тэрбээр мөн НИТХ дээр улс төржмөөргүй байна гэдгийг тодотгосон.

Төлөөлөгчдөөс 42 санал гарч, НИТХ дахь ажлын хороо, намын бүлгүүдээс гарсан саналуудыг тусгаж, Нийслэлийн хөгжлийн 2024 оны төлөвлөгөөг батлав.

Categories
мэдээ нийгэм

Архангай аймагт 4.6 магнитудын хүчтэй газар хөдөлжээ DNN.mn

Архангай аймгийн Хашаат сумын төвөөс баруун урд зүгт 29 километрийн зайд 4.6 магнитудын хүчтэй газар хөдөллөө.

Газар хөдлөлт 17.25 цагт болсныг ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэн мэдээлэв.

Ташрамд мэдээлэхэд, магнитуд гэдэг нь газар хөдлөлтийн төвд багажаар хэмжсэн үзүүлэлт бол, газрын хөрсөн дээр хүн болон барилга байгууламжид нөлөөлөх хүчийг баллаар хэмждэг аж.