Categories
нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл улс-төр

Нэр муутай шүүхээ нэг талаас нь нүүрсчид, нөгөө талаас нь Л.Оюун-Эрдэнэ гөвшиж байна DNN.mn

Удахгүй “Нийт шүүгчийн чуулган” болно. Шүүгчид энэ чуулганаараа нэн тэргүүнд шүүхийн нэр хүндийг сэргээх, шүүхэд ирэх олон нийтийн итгэлийг нэмэх тухай хэлэлцвэл зохихоор байна. Учир нь хэдхэн шүүгчийн нэр холбогдсон асуудлаас болоод шүүх байгууллагын нэр хүнд гудайсаар байгааг шүүхийнхэн байтугай жирийн иргэд ч ойлгодог болжээ.

Үүний нэг нотолгоо нь уржигдар Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн шүүх дээрх үйл явдал юм. Нүүрсний хэргээр ял төлөвлүүлж шүүхэд очсон хүмүүсийн шүүхэд гаргаж буй араншин, хандлага харагдлаа. “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн захирал асан Б.Ганхуяг тус шүүхийн бүх шүүгчээр шүүлгэхээс татгалзав. Шүүх түүнийг нь хүлээн авсан. Ингэснээр уг хэргийн шүүх хурал хойшилсон. Гэхдээ дараагийн хурлын товыг гаргасангүй.

Үүний дараа Б.Ганхуяг “Шүүгч та АТГ-аас лавлагаа бичиг аваач ээ. Барьцаалагдаагүй гэдгийг чинь би яаж мэдэх вэ. Тэр лавлагаа ирж байж би танд итгэнэ. Надад жижиг ч гэсэн итгэл хэрэгтэй. Энэ итгэл байх юм бол үгээ хэлмээр байна. Чингэлтэй дүүргийн нийт шүүгчдээс татгалзаж байна. Энэ хэрэг дотор надтай холбоотой зургаан үйлдэл байгаа. Намайг болон бусад хүмүүсийг золиосолж байна. Улс төрийн золиос болгочихлоо. Бид энд золиослогдоод, тэд тэнд тамгатайгаа, төртэйгөө үлдэж болохгүй. Нүүрсний том төслүүд байна. Ардах эзэн нь Т.Аюурсайхан юм уу. Энэ энд юу хийж суугаа юм бэ. Надтай найзалсны төлөө суулгаж байгаа бол бүгдийг нь аваад ир. 76-уулаа сууя. Сүртэй яригдаад байсан оффтейк гэрээ, хил, гааль, нүүрсний тендер хаана байгаа юм бэ. Дараад үлдэх юм уу. Надад жорлонгийн хэрэг чихчихээд өөрсдөө ард нь үлдчих юм уу. Нүүрсний мөнгөөр санхүүжиж байгаа хэвлэлүүд гадаа байгаа. Иргэний хөдөлгөөнийхөн яаж санхүүждэг юм, яамдаас хэдийг авдаг юм. Би үүнийг яримаар байна. Гэхдээ би итгэдэг шүүгчдээ яримаар байна. Би 2007 оноос хойш энэ компанид ажиллаж байгаа. Надаас өөр нүүрсийг мэддэг хүн байхгүй. УИХдээр яагаад надгүйгээр нүүрсний хэргийг яриад байгаа юм бэ. Нүүрсний гэх хэргээр 68 хүн баригдаад би ганцаараа үлдсэн. Намайг байлга байлга, би байж л байя. Намайг шоронгоос гаргавал маш олон хүний зүрх зогсох гээд байна. Гадаа гаргаж, үг хэлүүлэхгүй байна. Үгээ хэлэх боломжгүй учраас ганц боломжоо энд ашиглаж байна. УИХ, Засгийн газар, нам, эрх баригчид, бүх хар масс над руу тэр чигээрээ дайрлаа. Нэг нам, нэг улс ч дааж чадахааргүй гүтгэлэг доромжлол, үзэн ядалт дунд чив чимээгүй байлаа. Жагсаал зохион байгуулсан гэж есөн сар хорьчихоод дахиад байлгах юм уу. Тамгатай, төртэй үлдэхийн тулд тавьж байгаа жүжгийг чинь би мэдэж байна. Би энэ улсаас, нэг ч уурхайчнаас хулгай хийгээгүй. Би нэг ч хилс хэрэг хүлээхгүй” гэсэн нь шуугиан тариад байна. Мөн ХНХ-ын сайд асан Т.Аюурсайхан шүүхийн гадна хэвлэлийнхэнд “Энэ шүүх хуралдааны нүүрсний гэх хэрэгт надтай холбоотой ямар нэгэн асуудал байхгүй. Намайг зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулсан, бусдыг элсүүлсэн. Үндэслэлгүй хөрөнгөжсөн гэдэг хоёр үндэслэлээр яллагдагчаар татсан. Зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулсан, бусдыг элсүүлсэн гэх хүний санаанд оромгүй, төсөөлшгүй заалт байгаа. Шинэчлэлийн хороо нь 2016 оноос хойш үйл ажиллагаа явуулаагүй. Тэр хүртэл улс төрийн намын бугшсан асуудлыг шийдвэрлэх, өөрчлөх, ил тод болгохоор нэгдээд явж байсан. Үндсэн хуулиар хүн эвлэлдэн нэгдэх эрхтэй. Үүний хүрээнд хүнийг тагнах, мөрдөх эрхгүй байдаг. Тэгэхээр энэ заалт нь хүнийг гүтгэн доромжилж харлуулж, олон сар хэлмэгдүүлж буй эрүү шүүлт юм. Оффтейк гэрээ, нүүрсний ачаа тээвэр гэх мэт нүүрстэй холбоотой олон асуудал яригдаж байсан. Түүнээс аль ч хэрэг нь энэ шүүх хуралдаанд байхгүй. Ямар этгээдүүд зохион байгуулж, ард нь байгаа гэдгийг харж болно. Би Таван толгой компанийн дотоод үйл ажиллагаанд оролцдоггүй байсан. Нүүрсний сонсгол дээр өөрийн биеэр оролцох хүсэлтээ гаргана” хэмээн ярьсан юм.

Эдгээр нь дээр хэлсэнчлэн шүүхийн нэр хүндийн асуудлыг давхар босгож ирэв. Олон нийтийн зүгээс ч “Нүүрсний хэргийнхэнд шүүх гологдлоо” гэх зэргээр даапаалж л байна.

Гэхдээ энэ хэрэг дээр шүүх “хаданд хавчуулагдсан халиуны зулзага” адил л байна. Учир юу хэмээвээс нөгөө талд нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ шүүхэд шахалт үзүүлсээр байгаа юм.

Тэрбээр хоёр жилийн өмнө “Авлига бол бид өөрөө өөрсөдтэйгөө, намын журмын нөхөдтэй тэмцэнэ гэсэн үг. Анд найзуудаа бодох уу, улс орноо бодох уу гэдэг солбилцол дээр бид ирсэн” гэж байв. Улмаар өнгөрсөн оны аравдугаар сард “Эрдэнэс Тавантолгой” ХК-д онцгой дэглэм тогтоож “Нүүрсний хулгайн эсрэг тэмцэнэ” гэдгээ зарласан. Арванхоёрдугаар сард Сүхбаатарын талбай дээр жагсаж байсан хүмүүстэй уулзаж “Засгийн газар нүүрсний хулгайг илчилж гаргаж ирсэн. Энэ асуудлыг орхихгүй, үр дүнд хүргэхээр ажиллах болно. Хамгийн гол нь бид эвлэлдэн нэгдэх хэрэгтэй. Ингэж чадахгүй бол ялагдана. Ард иргэд Засгийн газартаа дэм болж нүүрсний хулгайчидтай тэмцэхийг уриалж байна” гэсэн. Мөн “Би Ерөнхий сайдын хүрээнд, Үндсэн хуулийн хүрээнд ажиллах ёстой. Ерөнхий сайд шүүгчийг томилдоггүй. Үүнийг иргэд маань ялгаж салгаж ойлгоорой. Нүүрсний хулгай, Хөгжлийн банкны хэргийг Засаг гаргаж тавьсан. Гэхдээ ихэнх асуудлууд шийдэгдэхгүй хугацаа удаж, замхарч байгааг гажуудал гэж харж байгаа. Бид Үндсэн хуулийнхаа эрх зүйн хүрээнд шүүхийнхээ шийдвэрийг дагахаас өөр аргагүй. Шүүх маань үнэн ажиллана гэдэгт итгэж байна” гэж байв. Түүнчлэн “Энэ асуудлууд шүүх дээр байгаа. Яаж шийдэхийг нь нүд цавчилгүй харах хэрэгтэй. Мөрдөх байгууллагууд ажлаа хийдэг. Харин шүүх дээр гацдаг. Шүүхийн томилгоо шударга байсан уу. Шүүх томилсон хүмүүсийнхээ эсрэг шийдвэр гаргаж чадах уу. Нэг сонгуулийн дараа банкны захирлууд сууж байгаад шүүгчдийг хувааж авч болохгүй”, “ Шүүх засаглал цэвэр тунгалаг байхгүйгээр шударга ёс тогтохгүй. Энэ талаар зургаа, долоон жил ярьж байна. Цаашдаа ч ярихгүй бол эздэдээ үйлчилдэг шүүх байсаар байна” гэж ярьсан. Одоо ч хөдөө аймгуудад ажиллахдаа шүүхийг шүүмжилсээр яваа ажээ.

Үүнээс гадна Б.Ганхуяг уржигдрын шүүх хурал дээрээс гарах үедээ “Ерөнхий сайд л намайг яллуулах гээд байна. Бусад нь хамгаалж байгаа” гэж хэлсэн нь тэнд байсан хүмүүст дуулдсан байгаа юм. Тийм учраас “Нэр муутай шүүхээ нэг талаас нь нүүрсчид, нөгөө талаас нь Л.Оюун-Эрдэнэ гөвшиж байна” гэх яриа гадуур тарж эхэллээ.

Ө.Бааст

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Сэтгэлзүйч Б.Өнөбилгүүн: Сэхээтэн, дундаж давхаргын хүмүүс цөөхөн байгаа нь нийгмийн сэтгэл зүй хэврэгшихийн гол шалтгаан DNN.mn

Сэтгэл зүйч Б.Өнөбилгүүнтэй ярилцлаа.

-Монголчууд юм л бол талцаж, хуваагддаг, сэдэв гаргаж ирээд бие биенээ гутаан доромжилдог болжээ. Нийгмийн сэтгэл зүй ийм хэврэг байгаа нь юутай холбоотой вэ?

-Нийгмийн сэтгэл зүй хэврэг байгаа нь хувь хүмүүсийн үзэж харж, уншиж мэдсэн зүйл бага байгаатай, эзэмшсэн боловсролтой нь их холбоотой. Нөгөө талаас нийгмийн сэхээтэн хүмүүс тусдаа байдаг. Манай нийгэмд сэхээтнүүд маш цөөн байна гэсэн үг. Нийгмийн сэхээтэн буюу дундаж амьдралтай, дундаж давхаргын хүмүүс цөөхөн байгаа нь манай нийгмийн сэтгэл зүй хэврэг байгаагийн гол шалтгаан юм. Манайхныг хараад байхад нэг бол хэт баян, нэг бол амьжиргааны баталгаажих түвшнээс хэт доогуур амьдралтай хүмүүс их болсон. Монголчууд дэлхийн дундаж орлогоос хамаагүй бага буюу 300-500 ам.долларын цалин авч байна. Жишээ нь, АНУ-ын хүнсний бүтээгдэхүүний үнэтэй манай улсын үнэ адилхан. Бусад зардлууд нь ч адилхан байгаа хэрнээ цалин нь 10-20 дахин бага.

Тэгэхээр хүмүүс өөрийгөө боловсруулж, сурч, мэдэж, хөгжиж, үзэл бодлоо тэлхээсээ илүү өдөрт тутмынхаа талхыг авах, хөргөгчиндөө яаж махтай байх вэ гэдэгтээ анхаарлаа хандуулдаг. Өөрийн гэсэн үзэл бодол төлөвшил, олон талаас юмыг харахад суралцах мөнгөгүй болчихож байгаа юм. Үүнээс болоод нэгнийгээ даган дууриадаг, даган хуйлрах үзэгдэл бий болдог. Энэ нь дэлхийн аль ч улс оронд байдаг үзэгдэл. Гэхдээ үүний хэр хэмжээ нь харилцан адилгүй их үү, бага уу гэдгээрээ л өөр. Манайд хэмжээ нь их байгаа. Жишээ нь, улс оронд хэрэгтэй зүйлийг хэрэггүй мэтээр сэвдэг. Түүнийг манай улсад хэрэгтэй, эдийн засагт ач холбогдолтой гэж харахаас илүү нэг хүний нөлөөллийн пост ч юм уу, нөлөөллийн бичлэг үзээд маш олноороо даган туйлшрах хандлага нь биднийг талцаж хуваагдах, нийгмийн сэтгэл зүй тогтвортой биш байх, дээрээс нь маш олон сөрөг үр дагаврыг дагуулж байдаг. Жишээ нь, нэг судалгаа байдаг. 10 комментийн хэд нь хараалын үг хэрэглэсэн байна вэ гэдгээс хамаараад нийгмийн сэтгэл зүйг дүгнэж болдог. Манайд 10 комментийн дөрөв нь хараалын үгтэй. Бүр түүнээс ч өндөр. Энэ бол маш өндөр үзүүлэлт. Дундаж нь 10 комментийн 1-2 нь хараалын үгтэй байдаг. Гэтэл манайд нийгмийн тал нь шахам маш бүдүүлгээр өөрийнхөө үзэл бодлыг илэрхийлдэг болчихсон. Бусдыг дайрч доромжилдог. Энэ нь тухайн хүний мэдлэг боловсрол, амьдралын түвшин, төлөвшилтэй нь шууд холбоотой.

-1930-аад онд болсон их хэлмэгдүүлэлтэд манай эрдэмтэн мэргэд, боловсролтой гэсэн хүмүүс их өртсөн гэдэг. Мэдлэггүй хэсэг нь үлдсэн болохоор талцаж хуваагддаг ч гэдэг. Талцаж хуваагдах нь ямар сөрөг үр дагавартай вэ?

-1930-аад оны үед Монголоос арваад оюутан Германд сурахаар явж байсан. Тухайн үеийн төр засаг гадагшаа оюутнуудаа сургаад, эх орондоо хөрөнгө оруулалт оруулах, эх орондоо хүний нөөцийг татах бодлого явуулж байж. Тэр үеийн сэхээтнүүдийг устгаж, хэлмэгдүүлснээс болоод манай боловсрол үгүй болчихсон гэдэг нь өрөөсгөл ойлголт. Яагаад гэвэл бид одоо ч оюутнуудаа гадагшаа сургадаг. Маш олон залуус эх орондоо ирж, ажил хөдөлмөр хийж байгаа. Зөвхөн 1937 оны их хэлмэгдүүлэлтээс болоод манай боловсролын систем доголдчихсон гэвэл өрөөсгөл. Тухайн үед манайд боловсролын систем гэж зүйл бараг байгаагүй. Гэр сургалт л гэж байсан. Түүнийг гентэй нь холбож ярих юм бол алтан ургийн хүмүүсийг их хороосон гэж зарим хүмүүс ярьдаг. Тэр нь ч нөлөөлсөн гэдэг. Энэ ч бас өрөөсгөл ойлголт. Яагаад гэвэл тэр хүмүүс үр хүүхэдтэй. Үр хүүхдүүд нь одоо ч бий. Бид юмыг нэг талаас нь хараад байхаар өрөөсгөл болчихож байгаа юм. Тухайн үед боловсролын системийг доголдуулаад, тэр хүмүүс байхгүй болчихоор манайд ухаантай хүн үлдээгүй юм шиг яриад байдаг. Ерөөсөө тийм байх боломжгүй. Одоо ч манайд боловсролтой хүмүүс зөндөө бий. Тэр хүмүүсийн үр хойч одоо ч байж л байгаа. 1937 оны их хэлмэгдүүлэлтээс бид өөрсдийн чаддаггүй зүйлийг өнгөрсөн үе рүүгээ, тэр үед болсон процесст хамааруулах гэж оролдоод байна. Энэ нь хүний өөрийн төрөлх зан чанар л даа. Хүн өөрөөсөө бусад субъективт ямар нэгэн алдаа байгааг бусдаасаа түрүүлж хайж олдог. Тэгээд тэр алдаанаас болсон гэж өөр өөртөө итгэж, өөрийгөө буруугүй мэтээр бодох хүний үндсэн инстикт байдаг. Манай нийгэм түүгээр л яваад байгаа юм. Зарим хүмүүс XIII зуунд маш их хүний цус урсгасан. Түүнийхээ үйлийн үрийг өнөөдөр эдэлж байна л гэдэг. Гэтэл өнөөдөр бид яаж амьдарч байгаа нь хэн нэгэн эртний хүмүүс, 1937 оны хядлага гэх мэтээс маш бага хамааралтай. Тодорхой хэмжээний хамаарал байх нь байгаа. Түүнээс 100 хувь хамаараад бид ийм болчихсон, ингэж амьдарч байна гэж дүгнэх аргагүй. Нэг үг байдаг шүү дээ. Ядуу төрвөл чиний буруу биш. Харин ядуу үхвэл чиний буруу гэж. Ядуу төрсөн ч гэр бүлийн оролцоо, аав ээжийн нөхцөл байдлаас хамаарч амжилтад хүрч болно. Түүн шиг 100 хувь аав ээжээс нөлөөлөөд, насан туршид нь ядуу байлгана гэж байхгүй. Үүнтэй яг адилхан бидний өмнөх түүхэнд асуудал бий нь бий. Гэхдээ тэр нь 100 хувь нөлөөлөөд, боловсролын систем доголдоод манай улс орон өнөөдөр ийм байдалтай байна гээд байвал бид өөр өөрсөд рүүгээ харахгүй байгаагийн тод жишээ.

-Нөгөө талаар бусдыг даган дуурайх үзэгдэл их байна. Өөр орны соёлыг хэтэрхий их сурталчилдаг, гадаад кино их гаргадаг, гадны соёлыг магтдаг гэх хэсэг хүмүүс байдаг. Гадны соёл бидэнд хэр нөлөөлж байгаа вэ?

-Нөгөө л бусдаас асуудлыг хайгаад байна гэсэн үг л дээ. Оросын соёлоор явж байгаад солонгос соёл руу орсон гэдэг ч юм уу. Энэ бас л биднээс 100 хувь хамаарах зүйл биш. Тухайн үед оросын соёлын нөлөөгөөр тодорхой хэмжээнд сурах зүйлээ сурсан. Тэр хэмжээгээр улс орноо бусад орны түвшинд авчраад хөгжих жамаараа хөгжсөн. Түүнийг бид зөв, буруу гэж дүгнэх эрх байхгүй. Энэ байдлыг киноноос тусдаа авч үзмээр байгаа юм. Кино хүний сэтгэхүйд маш том нөлөөтэй. Кинон дээр нэлээд цензур тавих ёстой болов уу гэж би боддог юм. Гэхдээ энэ киног үзүүлнэ, үүнийг үзүүлэхгүй гэх эрх хэнд ч байхгүй. Аль ч улсын киног гаргаж болно. Хамгийн гол нь түүнийг хүлээж авч буй хүмүүс нь өөрсдөө ялгаж салгаж, шүүж чаддаг түвшинд байх нь чухал. Түүнээс солонгос кино гаргахгүй. Хятад кино үзүүлэхгүй гэдэг үе рүүгээ буцаж болохгүй. Тиймээс хүлээж авч байгаа хүмүүсийн төлөвшилд, боловсролын салбартаа л хөрөнгө оруулалт хийж юмыг олон талаас нь харах чадвартай хүнийг бэлтгэх ёстой байх. Түүнээс киноноос, Орос, Солонгосын соёлоос болоод бид талцдаг болсон гэвэл өрөөсгөл л дөө. Талцал гэдэг зүйл аль ч улс оронд, хүн гэдэг зүйлд байдаг. Бид нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Монголчуудад зөвхөн энэ бүх болохгүй зүйл байна гэж хараад, өөрсдийгөө доош нь хийдэг. Бидэнд авах зан чанар маш олон байдаг. Бидэнд болж бүтэж байгаа зүйлүүд ч маш их байгаа. Үүнийгээ бид хардаг, ойлгодог байх хэрэгтэй. Бид л талцаж хуваагддаг, бид л даган дууриадаг, бид л болж бүтдэггүй гэдэг асуудал байхгүй. Энэ бол бүх л улс үндэстэнд байдаг зүйл.

-Олон нийтийн сүлжээнд өдөр болгон нэг сэдэв гаргаж ирээд л нүдээд байдаг нь нийгэмд ямар нөлөө үзүүлдэг вэ?

-Сошиалын нөлөөллийн түвшин жил ирэх бүр буурч байгаа. Анх сошиал медиа манайд орж ирээд, монголчууд фэйсбүүк, твиттер ашиглаж эхэлсэн үеийг бодвол бид харьцангуй юмыг шүүдэг болсон. Харьцангуй юмыг ялгаж салгадаг болсон. Үүнийг зөвхөн монголчууд л туулаад байгаа юм биш. Дэлхий нийтээрээ аж үйлдвэржилтийн дөрөвдүгээр хувьсгал, технологийн эрин зуунд бүгд зэрэг туулаад явж байгаа. Замд нь маш олон сөрөг нөлөө байгаа. Бас золиос ч бий. Түүний нэг нь гэр бүл. Ялангуяа сүүлийн үед сошиалд эмэгтэй хүнийг маш давуу байдлаар бичдэг болсон. Жендерийн тэгш эрх гэж ярьдаг боловч эмэгтэй хүнд давуу эрх олгосон маш их пост явдаг болсон. Эмэгтэй хүний зөв, эмэгтэй хүн ингэх хэрэгтэй, эмэгтэй хүн ааш нь олддоггүй гэх мэтээр маш их бичдэг. Энэ нь эмэгтэйчүүдийг кодлоод байна. Яадаг гэхээр “Өө бид ерөөсөө л ааштай байх ёстой юм байна. Бидний аашийг эд нар олох ёстой юм байна. Нөхрийн буруу байх ёстой. Эмэгтэй хүн хүссэн үедээ нөхрийнхөө картыг зураад явж байх ёстой юм байна. Бид байнга стори хийгээд, идэж уугаад л явж байх ёстой юм байна” гэх утгатай мессэжүүдийг сошиал маш хүчтэй өгөөд байгаа. Энэ нь нэг талаасаа явах ёстой замынхаа нэгийг бид туулаад л явж байна л гэсэн үг. Магадгүй миний харж байгаагаар арван жилийн дараа хүмүүс илүү юм мэддэг болчихсон байна. Арван жилийн дараа магадгүй бид ярих л байх л даа. Бүх юмаа сошиалд бичээд л, бүх ууж идсэн зүйлээ сториддог үе байсан шүү бидэнд гэж ярих тэр түвшинд бид оччихсон байх болов уу гэж боддог юм.

-Дотроо талцаж хуваагдсанаа биднийг гадныхан харж байгаа, шоолж байгаа гэх мэтээр ярьж бичдэг. Гэтэл гадаадын улс орнууд үүнийг мэддэг болов уу?

-Гадаадын улс орнуудын хувьд монгол хэтэрхий жижиг улс. Бусад улс орны удирдлага, манайтай харилцаа холбоотой бизнес эрхэлдэг, хамтран ажилладаг хүмүүс л массаасаа арай илүү биднийг мэднэ. Түүнээс дийлэнх масс нь Чингис хаанаар нь л мэднэ. Өөр бусдаар манай улсын талаар мэдэхгүй. Зарим нь Чингис хааныг ч, Монгол гэж байдгийг ч мэдэхгүй. Бид энэ жижиг тойрогтоо л биднийг эзлэх гээд байна, биднийг дарангуйлах гээд байна гэж хий юмнаас айдаг. Дийлэнхдээ тэгж харагдаад байдаг. Гэхдээ бидэнд нэгдмэл нэг айдас байгаа харагддаг. Тусгаар тогтнолоо алдчих вий, үндэстэн мөхөх вий гэж айдаг. Тусгаар тогтносон үндэстний хувьд энэ байх зүйл. Үүнийгээ бид тохируулах хэрэгтэй. Аль үед нь ил гаргах вэ, аль үед нь гаргахгүй байх вэ, өөрт ашигтайгаар эргүүлэх үү гэдгээ тохируулах нь хувь хүний боловсролын түвшнээс л хамаарна.

-Хоёр хөрштэйгөө холбоод чи хужаа, чи оросын бууны нохой гэж хуваагддаг. Ингэж хуваагдах нь бас л боловсролтой хамаатай юу?

-Бид хоёр хөршөө хэзээ ч үгүйсгэж болохгүй. Хоёр хөрштэйгөө үргэлж л найрсаг бодлогыг баримталж байх ёстой. Нөгөө талаасаа хоёр хөршөөсөө өөрт ашигтай давуу талыг л бид өөрсдөө бий болгож чаддаг байх хэрэгтэй. Тэгэхгүй хятадын банк орж ирэх нь, хятад биднийг эзлэх нь гэхээсээ илүү энэхүү эдийн засгаас нь бид юу хожиж болох вэ гэдгийг л ухаалгаар харах ёстой. Оросын энэ том газрын тосны зах зээлээс бид юу хожиж болох вэ. Бид орос, хятадыг яаж холбож болох вэ, тэнд нь яаж зуучийн үүрэг гүйцэтгээд мөнгө босгож болох вэ, эдийн засгаараа яаж хараат бус тусдаа бие даасан байж болох вэ гэдгийг маш сайн хардаг ойлгодог, үндэстнээрээ нэгдсэн нэг ойлголттой, бодолтой, бодлоготой болмоор байгаа юм. Хятад, Орос гэхээр тодорхой хэмжээнд үзэн ядсан зүйл байх нь зөв. Нийгмийн үнэт зүйлээс бий болсон тодорхой хэмжээний үндэсний үзэл байх нь ч зөв. Гэхдээ үүнийгээ илэрхийлэхдээ маш бүдүүлгээр илэрхийлээд байгаа нь бидний хамгийн том асуудал. Үүнийгээ хэтрүүлээд байгаа. Хэтрүүлээд байгаа нь ч бас бидний асуудал юм.

С.ОТГОНБАЯР

 

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Э.Шижир: Бид улсыг хохироосон уу, бүтээн байгуулалт хийсэн үү гэдгийг мэргэжлийн байгууллагаар дүгнүүлмээр байна DNN.mn

“КьюЭс Си” ХХК Уул  Уур­хай, металлургийн цогцол­бор төслийг хэрэг­жүүлэхээр 2010 оноос эхлээд Дарханы төмөрлөгийн үйлдвэр дээр хөрөнгө   оруулагчаар   ажил­лаж эхэлсэн байдаг. Анх Дарханы төмөрлөгийн үйлд­вэрт  хө­рөнгө оруулагч   та­тахад Солонгос, Хятад, Энэтхэг зэрэг улсаас санал ирсэн. Ганцхан үндэсний хөрөнгө оруулагч компани байсан нь “Кью Эс Си” ХХК юм. Ингээд “Кью Эс Си” ХХК Дарханы  төмөрлөгийн үйлдвэр дээр төслийг хэрэгжүүлэх эрхийг авсан байдаг.

Компани төслөө хэрэг­жүүлээд 60 сая ам.доллар буюу 90 тэрбум гаруй төг­рөгийн хөрөнгө оруулалтыг хийгээд явж байтал тухайн үед хувьчлах компанийн жагсаалтад Дарханы төмөр­­лөгийн үйлдвэрийг оруул­чихсан байж. Үүнийг төр “Төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд үргэлжлүүлэн бү­тээн байгуулалт хийе. Ху­­вийн хэвшилд энэ аж­лаа даат­гаж үлдээгээд, Кон­­цессын гэрээний дагуу бү­тээн байгуулалтуудыг хийл­гүүлээд, 30 жилийн дараа төр өөртөө шилжүүлж авъя” гэсэн шийдвэрийг гаргаад, хувьчлахгүйгээр ажил үргэл­жилжээ.  Гэрээ бай­гуулахдаа гэрээний төлбөрт Дарханы төмөрлөгийн үйлд­вэр улсад төлж байсан ног­дол ашгийн 30 жилийнх нь төлбөрийг урьдчилаад төлүүлж авъя хэмээн  шийд­вэрлэжээ.  Ин­гээд эхний 15 жилийн төл­бөр болох 32 тэрбум төг­рөгийг “Кью Эс Си” ХХК Концессын гэрээний төл­бөр гэж Төрийн санд төл­сөн байна. Түүнээс хойш “Кью Эс Си” ХХК 30 орчим төсөл хэрэг­жүүлжээ. Эдгээр төс­лүүдэд  нийт  600-700 тэрбум орчим төгрөг зарцуулсан бай­на. Төслийн хүрээнд ган­гийн үйлдвэрлэлийг барьж байгуулахаар хоёр үе шат­тайгаар хөрөнгө оруулалт хийн, бүтээн байгуулалтын ажил хийжээ.

Нэгдүгээр үе шатанд, уул уурхайн олборлох хүчин чадлыг бий болгох, хуурай болон нойтон баяжуулах үйлдвэрийг барьж байгуулах, боловсруулалтын шатны үйлдвэрлэлийг хийж дуусгах, төмөрлөгийн үйлдвэрлэлийн орд газруудыг эдийн засгийн эргэлтэд оруулах зэрэг ажлуудыг хийхээр төлөвлөсөн бөгөөд бүрэн хэрэгжүүлсэн байна. Энэ шатны ажлуудыг хийхийн хажуугаар шаардлагатай дэд бүтцийн ажлуудыг Концессын гэрээнд тусгасанаар дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлуудыг давхар хэрэгжүүлж дуусгажээ. Үүнд, авто болон төмөр зам барих, цахил­гаан татах зэрэг  ажлыг  хийв. Гангийн үйлдвэр­лэлийн үе шатанд гангийн үйлдвэр­лэлийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, бүтээг­дэхүүний төрөл зүйлийг олшруулах зорилгоор бүтээн байгуулалтуудыг хийж гүйцэтгэсэн байна. Үүнд, ган бөмбөлгийн үйлдвэр, давтах аргын үйлдвэрийг евро стандартаар барьж байгуулжээ. Гангийн үйлд­вэрлэлийн үе шатанд гангийн чанарыг сайжруулахаар шанаган зуухны үйлдвэрийг нэмж барьсан байна. Мөн   цахил­гаан соронзон хуйл­руулагч тех­нологийг шинээр Монголд нэвтрүүлэх зэрэг ажлуудыг “Кью Эс Си” ХХК хийсэн байдаг.

Гэтэл Монгол Улсын Засгийн газар 2014 оны дөрөвдүгээр сарын 4-ний өдөр “Кью Эс Си” ХХК-тай байгуулсан Концессын гэрээгээ гэнэт цуцлах шийд­вэрийг 2022 оны дөрөвдүгээр сарын 13-ны өдрийн 148 тоот тогтоолоор баталсан байна. Тэгвэл “Кью Эс Си” ХХК уг шийдвэрийг эсэргүүцэж, Засгийн газрыг шүүхэд өгчээ.

Энэ талаар “Кью Эс Си” ХХК-ийн  гүйцэтгэх  захирал Э.Шижиртэй ярилцлаа.


-Ямар  шалтгааны ул­маас “Кью Эс Си”  ХХК-ийн Концессын гэрээг цуцлах шийдвэрийг Засгийн газар гаргасан юм бэ?

-Манай компанийн барьж байгуулах гангийн үйлдвэр нь цахилгаан эрчим хүчний эх үүсвэрийн төслүүд хэрэгжихгүй зогсонги байдалд орсон учраас бид цахилгаан эрчим хүчээр хийх гангийн үйлдвэрээ барих төлөвлөгөөгөө цаашид хэрэгжүүлэх боломжгүй болсон. Концессын гэрээнд бидний бүтээн байгуулалтын хажуугаар Бөөрөлжүүтийн цахилгаан станц, Тавдугаар цахилгаан станц, Таван­толгойн цахилгаан станц зэрэг баригдаж, бид тэндээс цахилгаанаа авч хэрэглэнэ гэсэн  тооцоололтой байсан. Гэвч тэдгээр төслүүд хэрэг­жээгүй. Иймээс бид тоггүй   болохоор  цахилгаанаар ажиллах гангийн үйлдвэр барих боломжгүй болсон. 2017 оноос эхлээд гангийн үйлдвэрийг  бага эрчим хүчний хэрэглээтэй технологиор хэрэгжүүлэхээр өөрчлөлт хийж эхэлсэн. Үүн дээр мэргэж­лийн байгуул­лага, яам, тамгын газруудтай хамтраад явж байсан. Гэтэл Ковид-19  цар  тахал гарсан. Энэ  үед ч  бид  ажлаа зогсоолгүй бага багаар явуулсаар л байсан. 2021 оны есдүгээр сард ТЭЗҮ-ээ коксын эрчим хүчээр ажилладаг домен зуухны технологиор хийгдэх гангийн үйлдвэрлэлийн төс­лийг Эрдэс баялгийн мэргэж­­лийн зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанаар хэлэлцүүлсэн. Ингээд 2021 оны арванхоёрдугаар сард энэхүү ТЭЗҮ-ээ батлуулсан. Төртэйгөө хамтраад л явж байсан. Гэтэл 2022 оны дөрөвдүгээр сард ган­гийн үйлдвэрлэлтэй холбоо­тойгоор “Кью Эс Си” ХХК-ийг юу ч хийгээгүй байна гэх үндэслэлгүй шалтгаанаар Концессын гэрээг цуцалж, гацааж зогсоосон. Ингээд л биднийг шууд л хашаанаас хөөгөөд гаргачихсан.

-Танай компанийн хийсэн ажил дээр ямар нэгэн аудитын шалгалт, үнэлгээ хийлгэсэн үү?

-Өмнө нь хийсэн хөрөнгө оруулалтын үйл ажиллагааг дүгнэх, ямар шатанд ирсэн бэ, юу юу хийсэн бэ, юу юу хийгдээгүй байгаа вэ, хичнээн төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэн бэ, хийгдсэн хөрөнгө оруулалтыг яаж шийдэх вэ, гэрээгээ   зогсоохтой  холбоотой ямар процесс явуулах вэ гэдэг ажлыг огт хийлгүй зүгээр л зогсоочихсон.

– “Кью Эс Си” ХХК хэзээ шүүхэд хандсан бэ?

-2022 оны тавдугаар сараас бид шүүхэд хандаад явж байна. Захиргааны хэргийн шүүхийн процесс удаашралтай, одоог хүртэл үргэлжилсээр байна.

-Энэ хугацаанд хуульд өөрчлөлт орсон байх аа?

-Дундуур нь 2022 оны арванхоёрдугаар сард Захиргааны хэрэгшүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт орсон. Ингээд бүтэн жил шүүх дээр явж байсан процесс цаг алдсан ажил болоод 2023 оны дөрөвдүгээр сард шинэ хуулийн дагуу процессыг дахин эхлүүлээд явж байна. Энэ нь цаг хугацаа алдсан ажил л болоод байна.

-Цахилгаан станц барьж байгуулаагүйгээс болоод үйлдвэр барих технологи өөрчлөгдөж, цаг хугацаа зарцуулсан процесс өрнөсөн байна шүү дээ. Энэ талаар  холбогдох  эрх  бүхий байгууллага, яам, тамгын газруудад хандахаар юу гэсэн хариулт өгч байв?

-Манай  төсөлтэй  зэрэг­цээд Концессын зүйлсийн жагсаалтад орсон байсан эрчим хүчний эх үүсвэрийн төслүүд хэрэгжээд явах төсөөлөлтэй байсан. Тэр баригдсан бол зөвхөн дамжуулах сүлжээ буюу хэрэглэгч болохын тулд үйлдвэрээ цахилгаанд холбох ажлууд хийгдээд явах ёстой байсан. Үүн дээр нэлээд цаг хугацаа алдсан. Бид  өөрсдөө ч цахилгаан станц баръя, эсвэл эрчим хүчний  төслүүдэд давхар оролцоод явах санаа­ч­илгууд явж л байсан. Гэтэл төрийн зүгээс л тэрхүү  ажлууд  дээр   шийдэл нь  төвлөрөөд   үлдсэн.  Сүүл­дээ  энэхүү  ажил хэрэгжих үгүй нь тодорхойгүй гацсан. Цахил­гаан эрчим хүчний төслүүдийг явуулахад бидний хувьд энэ төслөөс гадуур хийгээд явах боломжтой олон санаачилгууд байсан. Тэр төслүүд бүгд зогссон. Гангийн үйлдвэрийн төсөл явагдахад эрчим хүчний хангалттай  эх үүсгэвэр байхгүй гэдэг хариулт л өгдөг. Удахгүй ажил эхэлнэ, явагдана л гэж яригддаг. Явагдах гэж байгаад л зогсчихно. Жишээ нь, Багануурын цахилгаан станцын  ажил  эхлэх  гэж байна гээд гадаадын нэг компани орж ирсэн.  Буцаагаад л зогс­чих шиг  боллоо. Тавдугаар цахилгаан станцыг барих гэж байна л гэсэн. Байршлыг нь солихоор боллоо гээд л зогссон. Хэнтийд Чандганы цахилгаан  станц  барина гэсэн. Бас л зогссон. Тавантолгойн цахилгаан станц баригдана гэсэн бас л чимээгүй болсон. Бид цахилгааны эрчим хүчээр ажиллах гангийн үйлдвэр барих шийдвэрээ өөрчлөх хүртэл маш олон удаа эдгээр төслүүд явна, явахгүй болж олон өөрчлөгдсөөр бүгд гацсан. Ингээд коксын эрчим хүчээр ажиллах  үйлдвэр барья гэдэг шийдвэр гаргасан.

-Үүнд  нэг  асуудал   байгаа нь төр өөрөө ч дэд бүтцийн төслүүдээ явуулахгүй цаг хугацаа алдсан байна шүү дээ. Концессын гэрээнд төр өөрийн зүгээс хийх ёстой ажлаа хийгээгүй бол ямар үүрэг хүлээх байв. Зөвхөн та бүхэнд хариуцлага  үүрүүлээд, гэрээг цуцалж байгаа нь  нэг талыг   барьсан шийдвэр юм шиг харагдаад байна л даа?

-Тийм. Уг нь төр ху­вийн хэвш­лийн хамтын үйл ажил­­лагааны үндсэн дээр байгуулагдсан гэрээ. Тиймээс хамтдаа  түншлээд   явах  ёс­той.  Энэ түншлэлийн гол цөм нь улсын төсөв дээр ачаалал  болоод  байсан  улсын үйлд­вэрийг улсад ямар нэгэн ачаа­лал үүсгэхгүй, түүний   бүх хөрөнгө оруулалтыг олж босгох ажил, зах зээлийн эрсдэл гээд маш олон зүйлийг  хувийн  хэвшлийн компани үүрээд явчихаж байгаа юм. Ийм  үйлдвэртэй болно гэдэг нь өөрөө улсын бодлого. Улсын бодлогыг  хэрэгжүүлэхийн  тулд хувийн хэвшил бүх эрсдэл, ачааллыг үүрээд үйлдвэр бий болгоод өгье гэдэг ийм түншлэлийн харилцаа. Хэцүү зүйл нь өнөөдрийн манай төрийн залгамж шинж чанар нь болохгүй, алдаа их байна. Залгамж шинж чанаргүй байгаа учраас үүнээс үүссэн томоохон эрсдэлүүд нь улс орны хэмжээнд бүтээн байгуулалт явуулж байгаа ажилд нөлөөлж байна. Монголын эдийн засагт хөрөнгө оруулалтын ажлыг хийхэд хамгийн гол зүйл нь төр засгийн тогтвортой байдал гэж олон хүн дүгнэж байгаа. Саяхан болсон эдийн засгийн чуулга уулзалтад гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын  ганц  ярьж  байгаа зүйл нь энэ л байлаа. Ийм төрлийн уулзалтууд дээр энэ л  асуудлыг  хөнддөг.  Манай улсад хөрөнгө оруу­лалтын тогтвортой бод­лого, орчин л хэрэгтэй байна.

-Гэрээг цуцлахаас өмнө гангийн үйлдвэрлэл явагдаж байсан шүү дээ. Ашиг олж чадаж байсан уу?

-Одоогийн үйлдвэр маань хаягдал  төмрөөр  бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг хэт хуучирсан технологитой. Бүтээгдэхүүн үйлдвэрлэх өртөг нь зах зээлийн үнээсээ даваад  гарчихдаг  байсан тийм л үйлдвэр. Бид энэ үйлдвэрийг цаашлаад  ажилчдыг  нь дараа­чийн шинэ гангийн үйлдвэрт бэлтгэх зорилгоор огт зог­соо­гоогүй.  Алдагдалтай бай­сан ч ажиллуулсаар л байсан. Энэ шинэ үйлдвэр бүрэн ашиглалтад ороод дуусвал нийт 1900 гаруй шинэ ажлын байр бий болно. Жилдээ 350 мянган тн ган бүтээгдэхүүн дотооддоо үйлдвэрлэдэг болчихно. Тэр хэмжээний гадагш урсдаг  байсан валютын урсгалыг дотооддоо үлдээнэ. 2021 онд ТЭЗҮ-ээ гаргасан. Маш олон хүндрэлтэй зүйлүүдийг туулж л түүнийг баталж гаргасан. Гэтэл үүнийг үнэлж үзэлгүй, мэргэжлийн байд­лаар хандалгүй, асуудал юунд байна вэ гэдгийг тодор­хойлохгүйгээр та нар үйлдвэр бариагүй байна гээд үйл ажиллагааг таслан зогсоосон  нь үнэхээр бүдүүлэг үйлдэл.

-Шүүх хурал удааш­рал­тай байна гэсэн. Шүүхээс ямар нэгэн байдлаар танай компанийн хийсэн ажлыг үнэлэх аудит шалгалтын баг гаргасан уу?

-Бидний   хүсээд   байгаа зүйл  л   наадах   чинь. Концессын гэрээг цуцална гэдэг шийд­вэр гаргах нь нэг хэрэг. Бидний хувьд яагаад гэрээг цуцлах болов, шалтгаанаа тодорхойлъё гэж нэгдүгээрт шүүхэд хандсан. Төр хувийн хэвшлийн түншлэлээс хувийн хэвшлийг гаргая, төр өөрөө хийе гэдэг шийдвэрийг төр гаргаж болно. Болохгүй зүйл байхгүй. Хоёрдугаарт,хэрэв тийм шийдвэр төр гаргасан бол өмнө нь ажиллаж байсан компанитай төр тооцоо нийлэх хэрэгтэй. Бидний хийсэн хөрөнгө оруулалт, тооцоолол төрийн зүгээс харж байгаа тооцооллыг нэг болгох ёстой. Бидний хийсэн ажлууд нүдэнд харагдаж, гарт баригдах зүйлүүд олон бий. Тэгтэл манай компанийг улсыг хохироочихлоо гэж хэвлэлээр зарлаад байдаг. Тэгэхээр хөндлөнгийн болон мэргэжлийн аудит, үнэлгээний газрыг энэ төсөл рүү оруулаад, мэргэжлийн шалгалт хийлгүүлье. Үнэхээр бид улсыг хохироосон байна уу, бүтээн байгуулалт хийж байна уу гэдэг зүйлийг хоёр талаасаа шалгуулаад, тайлбараа гаргаад, хоёр талаасаа ярилцмаар бай­на. Түүнээс энэ ажлыг үргэлж­лүүлье, эсвэл ингээд дуусгая гэдэг зүй­лийг гаргаж ирмээр байгаа юм. Манай компанийн зүгээс ямар нэгэн байдлаар засаг төртэйгөө шүүхдэлцээд, асуудал үүс­гээд байх сонир­хол алга. Улс орныг хохироосон уу, үгүй юү гэдгээ мэргэжлийн байгууллагаар дүгнүүлж, бид ч бас нэрээ цэвэрлэж авах  ийм л асууд­лыг бид ярьж байгаа юм.

– Одоо цаашид яах ёстой гэж бодож  байна  вэ, шийдэл гарц байна уу?

-Шийдэл гарц бол хэзээд байдаг. Шийдлээ олохын тулд түншлэлийн харилцааны гэрээгээр явж байсан хоёр тал хоорондоо уулзах ёстой. Асуудлыг бодитойгоор мэр­гэж­лийн үүднээс салбарын байгууллагуудтай ажил хэрэгчээр дүгнэж хэлэлцэх ёстой.  Ингэж  бид  асууд­лаа эвийн журмаар шийдвэр­лээд явах гарц гаргалгааг гаргах нь чухал байна. Энэ нь хэрэв шийдэлд хүрч чадахгүй бол бидний зүгээс энэ асуудалд олон улсын хөндлөнгийн мэргэжлийн байгууллага оролцуулах боломжтой гэж харж байгаа. Ингэж төр засаг маань гаргасан шийдвэрээ эцэслэн дүгнэж дуусгах ажлыг хэрэгжүүлж хиймээр байгаа юм. Ингэж гэмээнэ Монгол Улсад бий болох Гангийн үйлдвэрийн төсөл бидэнтэй ч байна уу, үгүй юу дараагийн шатандаа хурдан шилжээд зогсолтгүй хурдан үргэлжлээд явах ёстой юм.

– Бид цаг хугацаа алдсанаа­раа юу алдаж байна вэ?

-Ач холбогдол талаасаа маш өргөн агуулгатай юм шүү. Томоохон гол зүйлийг дурдвал шинээр бий болох 1900 ажлын байр, гаднаас импортод төлж байгаа 250 сая ам.долларын валютын урсгалыг зогсоох боломж. Энэ хэмжээний үнэ цэнийг дотооддоо үлдээж буй үнэ цэн Монголдоо үлдэх юм. Товчхондоо ийм. Ийм бүтээн байгуулалтыг Монголдоо монголчууд өөрсдөө хийж бүтээхээр л зорьж байгаа төсөл юм даа.

 

М.ЦЭЦЭН

Г.ЭНХЧИМЭГ

 

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Б.Батбаатар: Эрх чөлөөний тухай хуулийг ирэх сонгуульд барьж орно DNN.mn

УИХ-ын гишүүн асан, ИЗНН-ын дарга Б.Батбаатартай ярилцлаа.

-Өнгөрсөн долоо хоногт хуралдсан ИЗНН-ын X Их хурлаар таныг намын даргаар сонголоо. Үүнээс хэдхэн хоногийн өмнө Улсын дээд шүүх таныг ИЗНН-ын даргад бүртгэхээс татгалзсан. Энэ ямар учиртай юм бэ?

-Манай намын Үндэсний хурал 2023 оны зургадугаар сарын 5-нд хуралдсан. Энэ үеэр ИЗНН-ын даргаар ажиллаж байсан Ц.Ганхуяг намын даргын ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан. Ингэж хүсэлтээ гаргасан тохиолдолд Үндэсний хороо намын даргыг чөлөөлнө гэж дүрэмд тодорхой заасан байгаа. Оронд нь шинэ даргаа сонгох эрхтэй. Дээрх их хурлаар намын даргаар миний бие сонгогдсон. Ингээд Улсын дээд шүүхэд материалаа хүргүүлсэн. Ер нь Дээд шүүх бол аливаа улс төрийн намыг бүртгэгч байгууллага. Тэрнээс манай намын даргыг томилохгүй. Энгийндээ бид бичиг цаасаа хүргүүлэхэд Дээд шүүхээс ганц л тайлбар өгсөн. Өнгөрсөн долдугаар сарын 3-ны өдрийн уг албан бичигт “Танай нам Их хурлаа найман жил хуралдуулаагүй байна. Их хурлаа хуралдуулж, бүтцийн зохицуулалт хийхгүй бол бүрэн эрх нь эргэлзээтэй байдалд орж байна” гэсэн. Энэ дагуу манай намын Үндэсний хороо наймдугаар сарын 5-нд хуралдаж Их хурлынхаа товыг зарласан. Ингээд есдүгээр сарын 9-ний өдөр ИЗНН-ын X Их хурал боллоо. Энэ хурлаар миний бие намын даргаар сонгогдсон байгаа.

-Сая их хурлаараа намын дотоод бүтэц, зохион байгуулалтаа яаж хийв?

-Мэдээж их хурлаар намын бодлого зорилгоо, тодорхойлохоос гадна намын даргын сонгууль явагдсан. Хоёр хүн өрсөлдөж, нууц санал хураалтаар миний бие ИЗНН-ын даргаар сонгогдсон байгаа. Мөн намын Үндэсний хороогоо баталсан. Намын хяналтын зөвлөлийг дүрмийн дагуу есөн хүний бүрэлдэхүүнтэй байхаар дотоод зохион байгуулалтаа шийдсэн.

-Одоо таныг ИЗНН-ын даргаар бүртгүүлэх хүсэлтийг Дээд шүүх хүлээж авна биз дээ?

-Дээд шүүхийн шаардлагыг манайх бүрэн хангасан. Тийм болохоор одоо бүртгэх байлгүй дээ.

-Танай нам ирэх сонгуульд ямар бодлоготой оролцох вэ?

-ИЗНН цаашид ямар бодлого баримталж, ямар хөгжлийн бодлого зорьж тэмүүлэх вэ гэдгээ сая намын X их хурлаараа ярилцаж шийдсэн. Дэлхийд ногоон соёл иргэншлийг хэдэн мянган жил тасралтгүй тээж ирсэн орон Монголоос өөр байхгүй. Тэгэхээр энэ ногоон соёл иргэншлийн асуудлыг төрийн бодлого болгох ёстой. Манай улс масс үйлдвэрлэлтээр, инноваци, сансрын технологийн үйлдвэрлэлээр дэлхийн улс гүрнүүдтэй, тэр дундаа хоёр том хөрштэйгээ өрсөлдөх боломжгүй. Тээвэр, дэд бүтэц, ажиллах хүчин, эрчим хүч, үйлдвэрлэлийн орчин гээд энэ бүх зүйлээрээ дэлхийд өрсөлдөхөд үнэхээр амаргүй. Тиймээс ногоон соёл иргэншлийн санаачлагаар дэлхий дахинд гаръя. Ингэж чадвал Монгол Улс хөгжилд хүрэхэд нэлээд том түлхэц болох юм. ИЗНН ногоон хөгжилд хүрэх замыг хийж чадна гэдэгт бүрэн итгэлтэй байгаа. Мөн эрх чөлөөний тухай асуудал байна. Өнөөдөр манай улсад хүний эрх, эрх чөлөө алдагдаад байгааг бүгд ярьж байна. Шударга ёс байхгүйгээс эрх чөлөө алдагдлаа. Иймд ИЗНН ирэх сонгуульд Эрх чөлөөний тухай хуулийг барьж орно. Эрх чөлөөний хууль тодорхой суурь бүлгүүдтэй байх юм. Нэгдүгээрт, санхүүгийн эрх чөлөөг хэрхэн бий болгох юм бэ. Шийдэл нь, Засгийн газар төрийн өмчит компани байгуулаад иргэдтэйгээ өрсөлддөг байж болохгүй. Өөрөөр хэлбэл, Засгийн газарт ашгийн төлөөх нэг ширхэг ч бизнес байх ёсгүй гэдэг бодлогыг бид гаргаж ирсэн. Засгийн газар бол иргэдтэйгээ өрсөлддөггүй, иргэдээсээ булаадаггүй, харин иргэдээ дэмждэг байх хэрэгтэй. Хоёрдугаарт, үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэн эвлэлдэн нэгдэх эрх чөлөөг хүмүүс харьцангуй ойлгож байгаа. Энэ эрх чөлөө Монголд маш төвөгтэй байдалд орчихсон. Гуравдугаарт, ногоон соёл иргэншил, ногоон амьдралын эрх чөлөө, хөрс, агаарын бохирдол гээд энэ бүх зүйл хүн, байгалийн хамтдаа амьдарч оршин тогтнох тэр эрх чөлөөнд сөргөөр нөлөөлж байна. Засгийн газар, төр иргэдээ хамгаалуулах, өмгөөлүүлэх, дэмжүүлэх эрх чөлөөг нь эдлүүлэх тэр зорилгоор ажилладаг болох ёстой. Дөрөвдүгээрт, дарангуйллын буюу чиг хандлагын, ялгаварлан гадуурхахын эсрэг ажиллах ёстой. Тавдугаарт, мэдээж ард түмэн амьдрах, боловсрох, хөдөлмөрлөх мэдэх эрхтэй байх ёстой. Тухайлбал, иргэдээ мэдэх эрхээр нь яаж хангах юм бэ гэдгийг тодорхой болгох нь зөв. Хамгийн чухал зүйл бол сонгох, сонгогдох, туурга тусгаар улсын иргэн байх эрх чөлөөний тухай асуудлыг бид намын их хурлаараа ярилцсан. Бид туурга тусгаар Монгол Улсын иргэд гээд ярьж байна. Гэтэл гурав, дөрвөн зуун мянган иргэд маань дэлхийн 70 орчим улсад ажиллаж, амьдарч байна. Энэ нь Монголын хүн амын өсөлтөд зайлшгүй нөлөөлнө. Том зургаараа Монголын баялаг бүтээгчдийн маш том орон зай Монголоос гараад явчихжээ. Өнөөдөр ч гэсэн ЭСЯ-уудад виз мэдүүлж байгаа монголчуудын оочер тасрахгүй байна. Ямар нэгэн аргаар тухайн улсад ажиллах, сурах, аялах хэлбэрээр виз аваад гадаадад очиж амьдрах иргэдийн тоо улам нэмэгдэж байна. Эрх чөлөө, ногоон соёл иргэншлээс гадна эдийн засгийн загваруудыг өөрчлөх ёстой.

-Манай улсад эдийн засгийн ямар загвар тохиромжтой юм бэ?

-ДНБ-ийг өсгөх тухай зорилт тавиад байгаа. Сүүлийн 70 жилийн дэлхийн эдийн засгийн нөхцөл байдлыг харахад ДНБ өсөөд байдаг. Бодит амьдрал дээр иргэд нь ямар байна вэ. Хүртээмжтэй, хүрэлцээтэй байх дугуй буюу тойргийн эдийн засгийн асуудлыг гаргаж тавих цаг нь болсон. Урьд нь явж ирсэн хандлагаар нийгмийн амьдралын түвшин хоёр хуваагдчихсан. Хэт ядуу эсвэл хэт баян байна. Үүнээс болж дундаж давхарга байхгүй болдог. Тэгэхээр ИЗНН-ын тавьж байгаа бас нэг гол зорилт бол дундаж давхаргыг бий болгох юм. Манай нам ДНБ-ий хэмжээг өсгөхөөс илүү бүх иргэдэд хүртээмжтэй, хүрэлцээтэй байх тэр эдийн засгийн загварыг боловсруулан бодлогоо болгож сонгуульд орно. Дээр нь жендер, залуусын асуудлыг ч гэсэн нэлээд ярьж байгаа. ИЗНН-ын X их хурлаар тунхаг бичиг гаргасан байгаа. Удахгүй олон нийтэд хүргэх болно.

-ҮХӨ, Сонгуулийн тухай хууль, Улс төрийн намын тухай хууль зэрэг шинэ батлагдсан хуулиуд ирэх сонгуульд эрх баригч намаас бусад намуудад ямар боломж олгож байна вэ?

-Үндсэн хуулинд бид засвар оруулах замаар биш, тогтолцооны өөрчлөлт хийх ёстой гээд хүн болгон яриад байна. Тогтолцооны өөрчлөлтийн хувьд бид арай өөр чиг хандлагатай байгаа. Жишээлбэл, өнөөдөр тогтолцоог бүтээгчид тогтолцооны өөрчлөлтийг ярьж байгаа. Тогтолцооноос шимэгчлэн амьдрагсад энэ тухай ярьж байна гэсэн үг. Тэгэхээр тогтолцоонд далд, шимэгчлэн амьдрах орон зайгаа нэмэх гэсэн тийм өөрчлөлт хийхийг эрс эсэргүүцнэ. Тэгэхээр ИЗНН-ын хувьд тогтолцооны томоохон өөрчлөлт хийх ёстой гэж үзэж байгаа. Ний нуугүй хэлье л дээ. Монголын улс төрийн бүх намуудыг татан буулгах шаардлага ч үүсчихсэн байхыг үгүйсгэхгүй. Улс төрийн бүх намуудыг татан буулгахад хулгайч нь хулгайчтайгаа нийлж нам байгуулна. Харин эрүүл хэсэг нь хулгайчтай нийлж нам байгуулахгүй шүү дээ. ИЗНН бол Үндсэн хуулийн өөрчлөлттэй холбоотойгоор 78 тойрогт, 78 нэр дэвшигч, жагсаалтаар 48 хүн нэр дэвшүүлэх байх. Ингэхдээ бид ард түмний тайз байх болно. Салбар, салбараа мэддэг хүлээн зөвшөөрөгдсөн тэр бүх хүмүүсийн төрийн эрх барих тайз нь ИЗНН байя. Одоо өнгөрсөн цаг хугацааны буюу 100, 30 жилийн дурсамж ярьдаг биш. Ирээдүйн 20, 30 жилийн дараахь цонхны цаанаас модон чихэр долоолгодог биш. Өчигдөрт хүндэтгэлтэй өнөөдрийг бүтээе. Өнөөдөр зөв бүтсэн бол маргаашийн суурь болж чадна.

-Ирэх сонгуульд намууд 60-100 мянган хүнээс санал авч гарч ирнэ. Ийм боломж жижиг намуудад байгаа юм уу?

-Ер нь сонгогчид хэдэн хувьтай оролцохоос хамаарна. Мундаг боломж биш. Өөрсдөө үнэхээр намын хэмжээнд институцийн хэмжээнд ажиллаж чадах, чадахгүйгээс л шалтгаална байх. Түүнээс биш цүнхний юм уу, нэг хүний хувийн нам ажиллаад амжилт гаргах ямар ч боломжгүй. “Энэ бол бидний боломж юм байна. Дээр нь гишүүн болчих юм байна” гээд хараад эхлэх юм бол жижиг гэж хэлээд байгаа намуудад ямар ч амжилт гаргах боломжгүй. Бүгдээрээ нам болохын төлөө, олон түмний нам байхын төлөө ажиллах ёстой. Тэгэхээр сонгуулийн өмнө тодорхой хэмжээнд намуудын нэгдэл явагдана гэж харж байна.

М.МӨНХЦЭЦЭГ

 

Categories
мэдээ цаг-үе

Өнөөдөр гахай өдөр DNN.mn

Аргын тооллын есдүгээр сарын 14, Бархасбадь гариг. Билгийн тооллын битүүн, Бага морь одтой, хөхөгчин гахай өдөр. Өдрийн наран 6:27 цагт мандан, 19:9 цагт жаргана. Тухайн өдөр туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, хараал, жатхыг буцаах, нялхсын хурим хийх, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Газар ухах, худаг гаргах, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Categories
мэдээ цаг-үе

Улаанбаатарт өдөртөө 16 хэм дулаан байна DNN.mn

2023 оны 09 дүгээр сарын 14-нөөс 09 дүгээр сарын 18-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

14-нд баруун болон говийн аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн  баруун хэсгээр, 15-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар, 16-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 17-нд нутгийн зарим газраар бороо орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, 14-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. 14-нөөс нутгийн хойд хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар сэрүүсч Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -1…-6 градус хүйтэн, өдөртөө +7…+12 градус, Их Нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө +4…+9 градус, өдөртөө +16…+21 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +9…+14 градус, өдөртөө +20…+25 градус, бусад нутгаар шөнөдөө -2…+3 градус, өдөртөө +11…+16 градус дулаан байна.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл

ТОЙМ: Нэрт нийтлэлч Б.Цэнддоо “Сумъяазавр!” хэмээн өгүүллээ DNN.mn

“Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаар 12 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна.


“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт Хуульч, өмгөөлөгч П.Эрхэмбаяр “С.Баярцогтын хэргийг шүүж сонсгол хийнэ гэдэг бол УИХ-ын гишүүд шүүх засаглал руу халдаж байгаа ноцтой үйлдэл” гэснийг IX нүүрээс үргэлжлүүлэн уншаарай.

НИТХ-ын тэргүүлэгч, ХҮН намын бүлгийн дарга Д.Гантулга “Б.Чойжилсүрэн, Ч.Хүрэлбаатар нь байна уу хамаагүй, хулгайн асуудалд холбогдсон л бол хариуцлага үүрэх ёстой” гэв.

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн өдрийн тэмдэглэл нийтлэгдлээ.

“Нэр муутай шүүхээ нэг талаас нь нүүрсчид, нөгөө талаас нь Л.Оюун-Эрдэнэ гөвшиж байна” хэмээв.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт нэрт нийтлэлч Б.Цэнддоо “Сумъяазавр!” хэмээн өгүүллээ.

Монголын эрэгтэйчүүдийн холбооны зөвлөх Д.Бадамцэцэг “Жилд 400 эрэгтэй амиа хорлож байна” хэмээн ярьсныг “Нийгэм” нүүрээс уншаарай.

“Мах импекс” ХК Азид шинэ жишиг нэвтрүүлсэн үйлдвэртэй боллоо

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаараас уншаарай.


Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugi ns/news/login Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88111375 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ

Categories
story-news

ТОЙМ: Нэрт нийтлэлч Б.Цэнддоо “Сумъяазавр!” хэмээн өгүүллээ

ТОЙМ: Нэрт нийтлэлч Б.Цэнддоо “Сумъяазавр!” хэмээн өгүүллээ

Categories
мэдээ шинжлэх-ухаан-технологи

Эстони улсын холбогдох байгууллагуудтай хамтран Монгол Улсын цахим шилжилтийг эрчимжүүлнэ DNN.mn

Засгийн газрын ээлжит хуралдаан 2023 оны есдүгээр сарын 13-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал тэргүүтэй төр, хувийн хэвшлийн төлөөлөл Бүгд Найрамдах Эстони улсын нийслэл Таллин хотноо 2023 оны есдүгээр сарын 5-7нд “Цахим Таллин Чуулган 2023”, наймдахь удаагийн “Нээлттэй Засаглалын Түншлэл” олон улсын чуулга уулзалтад оролцсон дүнгийн талаар Засгийн газрын хуралдаанд танилцууллаа.
Үүнтэй холбогдуулан Бүгд Найрамдах Эстони улсын холбогдох байгууллагуудтай хамтран Монгол Улсын цахим шилжилтийг эрчимжүүлэх, мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор гадаадын хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгч, өндөр технологийн мэргэжилтнүүдийг Монгол Улсад бизнес эрхлэхэд таатай орчныг бүрдүүлэхэд шаардлагатай хууль эрх зүй, техник технологи болон бусад арга хэмжээг авч Засгийн газрын хуралдаанд хэлэлцүүлэхийг Цахим хөгжил, харилцаа холбооны сайдад үүрэг болголоо.  НҮБ-аас байгуулагдсан “Нээлттэй засаглалын түншлэл” байгууллага  Монгол Улсын цахим засаглал, нээлттэй ил тод байдлын талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, идэвх чармайлтыг үнэлэн “Нээлттэй засгийн хүндэт өргөмжлөл” хүртээжээ.
Монгол Улсын төлөөлөгчид чуулганд оролцох хугацаандаа Эстони Улсын цахим шилжилтийн өнөөгийн явцтай танилцаж, хамтын ажиллагааны дараагийн алхмуудыг тогтоожээ. Тухайлбал, Эстонийн “И-Засаглалын академи”-тай байгуулсан санамж бичгийг шинэчилж, Зөвшөөрлийн цахимжилт, ”Үндэсний танилт, нэвтрэлтийн систем”, “Цахим оршин суугч”  хөтөлбөрийг Монгол Улсад хэрэгжүүлэхэд хамтран ажиллахаар тохиролцсон байна.

Товч мэдээ
·      Улаанбаатар-Мандалговь чиглэлийн улсын чанартай авто замын 208-250 км-ийн хооронд замын хучилтад үүссэн эвдрэлийг засварлаж хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад зориулж 400 сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар тогтлоо.

Categories
мэдээ нийгэм

“Нийслэлийн хөгжлийн 2024 оны төлөвлөгөө”-ний төсөлд 418 үйл ажиллагаа тусгав DNN.mn

 НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар Нийслэлийн хөгжлийн 2024 оны төлөвлөгөөг хэлэлцлээ.

Төлөвлөгөө боловсруулахдаа нийслэлийн нутгийн захиргааны 82 байгууллага, нэгжээс санал авчээ. Улмаар 6.7 их наяд төгрөгийн санхүүжих дүнтэй 734 төсөл, үйл ажиллагааны саналыг авсан байна.

Ирсэн саналуудыг эрэмбэлж “Нийслэлийн хөгжлийн 2024 оны төлөвлөгөө”-ний төсөлд 418 үйл ажиллагаа хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Ингэхдээ ирсэн саналуудаас нэн тэргүүний хэрэгцээ шаардлага байгаа эсэх, санхүүгийн эх үүсвэр баталгаатай эсэхийг харгалзан үзжээ. Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн танилцуулгын үеэр, нийслэл хотын хөгжлийн төлөвлөгөөг боловсруулахдаа эрх зүйн шинэчлэл, эдийн засгийн чадавхыг нэмж, эрүүл засаглалыг хөгжүүлэх гурван суурьт хөтөлбөрийг баримтлан ажиллаж байгааг онцолсон юм.