Categories
мэдээ шинжлэх-ухаан-технологи

Швейцарын мөсөн голууд хурдацтай хайлж нийт талбай нь 10 хувь хорогджээ DNN.mn

Зундаа хэт халж, өвөлдөө цас бага унаж байгаагаас Швейцарын мөсөн голууд хурдацтайгаар хайлж үгүй болж байна.

Улмаар сүүлийн хоёрхон жилийн дотор мөсөн голууд нийт эзэлхүүнийхээ 10 хувийг алджээ.

Швейцарын ШУА-ийн эрдэмтдийн бүлэг ийм сэтгэл түгшим судалгааны дүнг тайлагнасныг олон улсын хэвлэлүүд уламжилж байна.

Швейцар Европтоо хамгийн олон мөсөн голтой улсад тооцогддог. Энэ 2023 он гарсаар эндэхийн нийт мөстлөгийн 4 хувь нь хайлж үгүй болсон бол, 2022 онд 6 хувиар хорогдож, хэмжилт ажиглалт явуулж эхэлсэн түүхийн туршид хамгийн өндөр үзүүлэлт болж байсан удаатай байна.

Үүнээс урьд нь, мөсөн голуудын эзлэхүүн жилд 2 хувиар хорогдох тохиолдолд “онц ноцтой үзэгдэлд” тооцож тодорхойлж ирсэн байдаг юм байна.

Гэтэл 1960-1990 оныг хүртэлх 30 жилийн хугацаанд хайлсантай тэнцэхүйц хэмжээний мөс сүүлийн хоёрхон жилийн дотор хайлж үгүй болсон гэдэг тайлан судалгааны дүнг эрдэмтэд танилцуулж байна. Мөн маш олон жижиг мөсөн гол бүрэн хайлж үгүй болжээ.

Дэлхийн мөсөн гадаргуугийн ажиглалтын төв ГЛАМОС байгууллага Швейцар дахь 1400-аад мөсөн голын тоо чамгүй буурч болзошгүй байгаа анхааруулга сэрэмжлүүлгийг үндэс болгон энэ жил урьд хожид байгаагүй хурдацтайгаар мөстлөг хайлж үгүй болж байгаа үйл явцад ажиглалт тандалт явуулж байгаа юм байна.

Энэ багийнхны ярьснаар энэ оны хоёрдугаар сард хэмжигдсэн цасан бүрхүүлийн зузаан уг нь харьцангуй цас багатай жилүүд гэдэг тодорхойлолтод багтсан 1964, 1990 эсвэл 2007 оныхоос ерөнхийдөө өндөр байсан байна.

Гэвч дөнгөж 2 сарын дундаас хойш, цасны зузаан нь олон жилийн дунджийн дөнгөж 30 орчим хувь руу орж буурчээ.

2000 гаруй метрийн өндөрт байрлуулсан, доод тал нь 25 жил болж байгаа автомат хяналтын станцуудын талаас илүү хувьд нь энэ хугацааны туршид үзэгдээгүй доогуур үзүүлэлт тэмдэглэгдсэн байна.

Түүнээс хойш “Зургаадугаар сар ер бусын дулаан байснаас” цас ердийнхөөс 2-4 долоо хоногийн өмнө хайлсныг судалгааны багийнхан мөн мэдээлжээ.

Швейцарын цаг уурчид энэ оны наймдугаар сард, цельсийн тэг градусын түвшин буюу ус хөлддөг өндөрлөгийн хэмжээ урьд өмнө тэмдэглэгээнд байсан үзүүлэлтүүдийн хамгийн дээд түвшинд буюу бараг 5300 метрийн өндөрт очсон талаар мэдээлж байсан байна.

Энэ нь Швейцарын нутаг дахь Альпийн нурууны бүх оргил тэр аяараа тэгээс дээш буюу нэмэх градустай байсан гэсэн үг болж байна.

Categories
мэдээ нийгэм

“Эцэг нь тэжээж чадахгүй тул үрчлүүлнэ” гэх мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулж байна DNN.mn

Олон нийтийн цахим сүлжээнд нэр бүхий иргэнээс нийтлэгдсэн “Эцэг нь тэжээж чадахгүй тул үрчлүүлнэ” гэх мэдээлэл 2023 оны есдүгээр сарын 29-ний өдөр нийтлэгджээ.

Хөвсгөл аймгийн цагдаагийн газраас аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газартай хамтран энэ мэдээллийн дагуу хүүхдийн эрх зөрчигдсөн эсэх, гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй эсэхийг тогтоохоор шалгалтын ажиллагаа явуулж байна.

Дээрх хүүхдийн хувьд Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай зэрэг хуульд заасан эрх нь зөрчигдсөн эсэх, хүүхэд хамгааллын хариу үйлчилгээнд хамруулах шаардлагатай эсэхийг Хамтарсан багаар хэлэлцэж, шаардлагатай тохиолдолд хүүхдийг хамгаалалтад авах зэргээр холбогдох ажиллагааг хийх юм гэж Цагдаагийн Ерөнхий Газраас мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Баянбүрдийн тойргоос хойш “Дэнжийн 1000”-ын цагаан байр хүртэлх замыг түр хаана DNN.mn

БНХАУ-ын буцалтгүй тусламжаар хэрэгжиж буй “НОГООН НУУР-1008 АЙЛЫН ОРОН СУУЦ” төслийн гадна дулааны шугамын ажлыг есдүгээр сарын 29-өөс аравдугаар сарын 1-ний өдрүүдэд хийж гүйцэтгэх тул түр хугацаанд зам хаахаар болжээ.

Тодруулбал Улаанбаатар хот, Сүхбаатар дүүргийн есдүгээр хороо, Галданбошигтын гудамж, Баянбүрдийн тойргоос хойш Дэнжийн 1000-ын цагаан байр хүртэлх 600 метр авто замыг есдүгээр сарын 29-ний өдрийн 22:00 цагаас аравдугаар сарын 1-ний өдрийн 23:59 цаг хүртэл түр хаах юм байна.

Categories
мэдээ нийгэм

“Улаанбаатар түншлэл-2023” олон улсын үзэсгэлэн үргэлжилж байнаDNN.mn

НЗДТГ, Нийслэлийн Бизнес инновац хөгжлийн газар, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим /МҮХАҮТ/ хамтран 48 дахь жилдээ зохион байгуулж буй “Улаанбаатар түншлэл-2023” олон улсын үзэсгэлэн яармаг өчигдөр буюу есдүгээр сарын 28-ны өдөр нээлтээ хийлээ.

Үзэсгэлэнд ОХУ, БНХАУ, Бүгд Найрамдах Беларус Улсаас хөдөө аж ахуй, хүнс, барилга, эрүүл мэнд, хөнгөн үйлдвэрлэлийн 60 гаруй аж ахуйн нэгж, үндэсний үйлдвэрлэлийн 30 гаруй аж ахуйн нэгж, бизнес эрхлэгч оролцож, бараа бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулж байна.

Тус үзэсгэлэнгийн үеэр Монгол-Орос, Монгол-Беларусь, Монгол-Хятад бизнес уулзалтууд болох бөгөөд бизнес эрхлэгч, үйлдвэрлэгчид зах зээлээ өргөжүүлэх, өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэх, түншлэл бий болгох, хэрэглэгчийн эрэлтэд тулгуурласан оновчтой, экспортын шинэ бүтээгдэхүүний үйлдвэрлэл, үйлчилгээг нэмэгдүүлэх боломжтой.

“Улаанбаатар түншлэл-2023” олон улсын үзэсгэлэн аравдугаар сарын 1-ний өдрийг дуустал “Мишээл экспо” үзэсгэлэнгийн танхимд үргэлжилнэ.

Categories
мэдээ нийгэм

Хууль бусаар ашигт малтмал олборлодог этгээдүүдээс 135 сая төгрөгийн алтыг хураан авчээ DNN.mn

Экологийн цагдаагийн албаны алба хаагчид нийт 36 орчим хүний хууль бусаар алт олборлосон үйлдлийг таслан зогсоож, техник хэрэгслийг хураан мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна хэмээн мэдээллээ.

Одоогийн байдлаар эдгээр этгээдэд байсан 135 сая орчим төгрөгийн алтыг хурааж авчээ.

Тодруулбал Булган аймгийн Бүрэгхангай сум, Төв аймгийн Заамар сумын нутаг дэвсгэрт хууль бусаар ашигт малтмал олборлож байсан Б, О нарын нэр бүхий 9, Б, Н нарын нэр бүхий 26 этгээд, алтыг худалдан борлуулдаг байж болзошгүй Я нарын үйлдлийг таслан зогсоожээ.

Ашигт малтмал олборлоход ашигласан экскаватор, том оврын автомашин, дунд оврын автомашин, техник хэрэгсэл 17, бусад техник хэрэгсэл, алт угаахад ашигласан тоног төхөөрөмжийг битүүмжилсэн байна.

Зах зээлийн ханшаар 135,408,000 орчим төгрөгөөр үнэлэгдэх 644.8 грамм алтыг эд мөрийн баримтаар хураан авчээ.

Categories
мэдээ нийгэм

Бага-Илэнхи боомт хүртэл хатуу хучилттай авто зам барих төсвийг 2024 оны төсөвт тусгана DNN.mn

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Булган аймагт ажилласан.

Энэ үеэрээ Булган аймгийн иргэдийн саналд үндэслэн Булган-Орхон-Хишиг-Өндөр-Гурванбулаг чиглэлийн босоо тэнхлэгийн хатуу хучилттай авто замын төгсгөл 67.8 км зам, Цогт хун тайжийн түүхэн цогцолбор, Тэшиг сумын авто зам, Боомтын сэргэлтийн хүрээнд Бага Илэнхийн боомт хүртэлх авто зам, Бугат сумыг авто замаар аймгийн төвтэй холбох санхүүжилт зэрэг ажлыг ирэх оны төсөвт тусгуулахаар боллоо гэж ЗТХЯ-наас мэдээллээ. 

May be an image of 1 person and crowd

Categories
мэдээ үндэсний-бөx

“Алтан цом”-ын барилдааны эхний шатны оноолт гарчээ DNN.mn

Монголын үндэсний бөхийн холбооноос тэгш тоотой саруудын эхний 14 хоногт “МҮБХ-ны Алтан цомын төлөөх” барилдааныг зохион байгуулахаар болсон. Хоёр дахь удаагийн “Алтан цом”-ын барилдаан ирэх аравдугаар сард эхэлнэ. Бөх сонирхогчдын үзэх дуртай энэ барилдаанд 21 аймаг болон Улаанбаатар хот, Өвөрмонгол, Тувагийн тус бүр нэг баг буюу нийт 24 баг оролцоно.

“Алтан цом”-ын 2022-2023 оны барилдааны шигшээ найман багт шалгарсан багууд эхний шатны барилдаанд оролцохгүй, шууд дараагийн тойргийн барилдаанд оролцоно.

Categories
мэдээ нийгэм

“80 автобусны шинэ, хуучин эсэхийг тогтоолгохоор шинжээч, багш нарыг оролцуулсан ажлыг хэсэг гаргана” гэв DNN.mn

Шинээр оруулж ирсэн автобусны асуудлаар Нийслэлийн нийтийн тээврийн газрын дарга С.Жавхлантбаатар Хангарди ордонд өнөөдөр мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод 55 цахилгаан автобус оруулж ирсэн. Эдгээр автобус иргэдийн үйлчилгээнд явж байгаа.

Евро дизель хөдөлгүүрт “Daewoo” брэндийн 100 автобус оруулж ирсэн. Сошиал орчинд 80 автобустай холбоотой шүүмжлэл өрнөж буй. Эдгээр 80 автобусыг өнөөдөр газар дээр нь очиж үзлээ.

“Daewoo” үйлдвэрээс гарсан тухайн автобуснуудыг хүлээн авах Ажлын хэсэг буюу комисс ажиллуулна.

Эдгээр автобус шинэ үү, хуучин уу гэдэг нөхцөлд шинжээчид болон техникийн мэдлэг бүхий эрдэмтэн багш нарыг оролцуулсан Ажлыг хэсгийг гаргах нь зүйтэй гэж шийдсэн” хэмээн мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Монгол Улсын Зэвсэгт хүчний алба хаагч БНСУ-ын Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны ойн баярын жагсаалд оролцжээ DNN.mn

БНСУ-ын Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 75 жилийн ойн баярын жагсаалд Монгол Улс, БНСУ-ын Батлан хамгаалах яамд хоорондын гэрээний дагуу Тэнгисийн цэргийн академийн хоёрдугаар дамжаанд Монгол Улсаас анх удаа суралцаж буй сонсогч Батгэрэлийн Батбаяр сургуулийнхаа ротын тугчнаар алхжээ.

Энэ нь Монгол Улсын Зэвсэгт хүчний алба хаагч анх удаагаа БНСУ-ын Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны ойн баярын жагсаалд оролцсон тохиолдол болж байна.
May be an image of 6 people
Categories
гадаад мэдээ

2030 он гэхэд шатах түлшний эрэлт бүх цаг үеийн дээд түвшинд хүрнэ DNN.mn

Засгийн газруудын баримталж буй бодлого шатах түлшний эрэлтийг улам нэмэгдүүлэхээр байна

Дэлхийн хэмжээнд газрын тос, байгалийн хий, нүүрс зэрэг шатах түлшний эрэлт 2030 он гэхэд бүх цаг үеийн дээд түвшинд хүрээд цаашид буурах тооцоог Олон Улсын Эрчим Хүчний Агентлаг гаргалаа.

Энэхүү тооцоолол нь уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэлд чухал алхам болж буй ч  дэлхийн дулаарлыг цельсийн 1.5 хэмд барих олон улсын зорилтод хүрэхээргүй байгааг онцолсон байна.

Нарны хавтан, цахилгаан автомашин зэрэг цэвэр эрчим хүчний технологийн эрчимжилт нь эрчим хүчний эх үүсвэрийн өөрчлөлтөд чухал үүрэг гүйцэтгэж байгаа. Эдгээр цэвэр эрчим хүчний инновацууд шатах түлшний ноёрхлыг аажмаар арилгах хүлээлттэй байна.

Нүүрсний хэрэглээгээр дэлхийд тэргүүлэгч БНХАУ цэвэр эрчим хүчний шилжилтэд хүч түрэн орж ирж байгаа бөгөөд энэ утгаараа тус улсын нүүрсний хамаарал буурахаар байгаа аж.

Хэдий тийм боловч улс орны Засгийн газруудын бодлого энэ мэт үргэлжилбэл ойрын  жилүүдэд шатах түлшний эрэлтийг дээд түвшинд хүргэж болзошгүйг анхаарууллаа.

О.Цэнгэг