Categories
мэдээ нийгэм

4.1 кг алтыг галт тэргэнд нууж, хууль бусаар хил давуулахыг завджээ DNN.mn

БНХАУ руу зорчигч тээврийн галт тэрэг нэвтэрч эхэлсэнтэй холбоотойгоор хориотой эд зүйл хил давуулах гэсэн гэмт үйлдэл идэвхжиж байна гэж албаны хүмүүс мэдээлж байна.

Тухайлбал, Есдүгээр сарын 01, 02-ны өдрүүдэд Дорноговь аймгийн Замын-Үүдийн боомтоор ховор төрлийн эртний хүрэл толь болон 4.1 кг алтыг галт тэргэнд нууж, хууль бусаар хил давуулахыг завджээ.

Хоёр өдөр дараалан үйлдэгдсэн эртний эдлэл, их хэмжээний алт гаргах гэсэн оролдлогыг Замын-Үүдийн гаалийн байцаагч нар илрүүлж, хэргийг хуулийн байгууллагад шилжүүлээд байна.

Categories
мэдээ нийгэм

ЗӨСҮТ: Тарваган тахлын булчирхайн хэлбэрээр өвчилсөн болох нь батлагдлаа DNN.mn

Завхан аймгийн Улиастай суманд 2023 оны есдүгээр сарын 19-ний өдөр бүртгэгдсэн тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдлын сорьцод хийсэн PCR шинжилгээний дүн 2023 оны есдүгээр сарын 22-ны өдөр эерэг гарч, тарваган тахлын булчирхайн хэлбэрээр өвчилсөн болох нь батлагдлаа. Тиймээс

-Тарвага агнахыг хориглох

-Тарваганы түүхий мах, дотор эрхтнийг хэрэглэхгүй, өвчихгүй байх

-Агнасан тарвага, түүний махыг хөлдөөж хадгалахгүй, тээвэрлэхгүй байх

-Тарвага, тулам худалдах, худалдаж авахгүй байх

-Бөөс, бүүрэгт хазуулахаас сэргийлж тарваганы нүх, дош руу ойртохгүй байх

-Тарваганы үхдэл, сэг зэм, хөдөлгөөн нь удааширсан тарвагатай таарвал гар хүрэлгүй орон нутгийн болон нийслэлийн Зоонозын өвчин судлалын төвд мэдээлнэ үү.

Эх сурвалж: ЗӨСҮТ

Categories
story-news

1-2 дугаар ангийн сурагчдад код бичих хичээлийг туршилтаар заана

1-2 дугаар ангийн сурагчдад код бичих хичээлийг туршилтаар заана

Categories
мэдээ нийгэм

Богд ууланд самар түүхээр явсан иргэн сураггүй алга болжээ DNN

Нийслэлийн Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр дэх Зайсангийн-Ам хэмээх газарт гурван хүн самарт яваад иргэн У нь есдүгээр сарын 8-ны өдөр буцах замдаа сураггүй болсон гэсэн дуудлагыг есдүгээр сарын 20-ны 17:10 цагт Онцгой байдлын газарт өгчээ.

Дуудлага мэдээллийн дагуу нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 7 км замыг туулан 17:52 цагт очиход Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны Ургах наран хорооллын оршин суугч, 39 настай эрэгтэй У Богд ууланд самар түүхээр яваад буцах замдаа 12 хоног сураггүй болсон байсан тул 09.21-ний өдрөөс эрэн хайх ажиллагааг эхлүүлжээ.

Categories
мэдээ спорт

Монголын үндэсний олимпийн хорооноос мэдэгдэл гаргалаа DNN.mn

Монголын үндэсний олимпийн хорооноос мэдэгдэл гаргалаа. Мэдэгдэлд “Сүүлийн үед олон нийтийн хэрэгслээр допингийн асуудалтай холбогдуулан Монголын Үндэсний олимпын хороо (МҮОХ) нь Монголын допингийн эсрэг үндэсний байгууллага (МДЭҮБ)-ыг татан буулгах эрхтэй байгууллага мэт илт ташаа мэдээлэл тарж буйд няцаалт болгон дараах мэдэгдлийг гаргаж байна.

Дэлхийн допингийн эсрэг дүрмээр Дэлхийн допингийн эсрэг байгууллага (ДДЭБ)-аар хүлээн зөвшөөрөгдсөн МДЭҮБ-ыг татан буулгах, шинээр байгуулах эрх МҮОХ-нд олгогдоогүй бөгөөд тус дүрмийн 20.5.1 дэх заалтын дагуу МҮОХ нь тэдний дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцох нь хориотой.

Харин МҮОХ нь Олимпын их гэр бүлийн гишүүд, тамирчдын эрх ашиг зөрчигдөж болзошгүй нөхцөл байдал үүсвэл хамтран ажиллахад бэлэн буйгаа удаа дараа МДЭҮБ болон холбогдох байгууллагуудад албан бичгээр илэрхийлсэн.

МҮОХ нь МДЭҮБ-ыг зөв засаглалтай байгууллага байх, үүссэн асуудлыг зөв зүйтэй шийдвэрлэх, дахин давтагдуулахгүй байх, хэрхэн шийдвэрлэх талаар ДДЭБ (WADA) болон эрх бүхий байгууллагуудтай холбогдох дүрэм, журмын хүрээнд хамтран ажиллаж ирсэн бөгөөд цаашид ч идэвхтэй ажиллах болно. Монголын үндэсний олимпийн хороо” гэжээ.

May be an image of text

May be an image of text

Categories
мэдээ нийгэм

Өчигдөр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 88 зөрчил бүртгэгджээ DNN.mn

Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2023 оны есдүгээр сарын 21-ний өдөр нийт 1940 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэнээс зөрчлийн шинжтэй 1516, гэмт хэргийн шинжтэй 97 дуудлага, мэдээлэл байна гэж Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл Мэдээллийн Төвөөс мэдээллээ. 

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Б.Бямбасүрэн: Төрийн удирдах албан тушаалтны ёс зүйн алдаа, ашиг сонирхлын зөрчлийн талаар шүгэл үлээснийхээ төлөө би хохирогч боллоо DNN.mn

“Өдрийн сонин”-ы “Шүгэл үлээгч” буланд Архангай аймгийн Чулуут сумын иргэн Б.Бямбасүрэн хандлаа. Тэрбээр орон нутгийнхаа удирдлага болон байгууллагатай холбоотой ноцтой асуудлын талаар шүгэл үлээж байна.


-Та эхлээд өөрийгөө танилцуулахгүй юу. Ямар ажил хийдэг хүн бэ?

-Миний бие Архангай аймгийн Чулуут сумын хүүхдийн цэцэрлэгт найм дахь жилдээ ажиллаж байна. Одоо тус цэцэрлэгт жижүүр-үйлчлэгчээр ажилладаг. Энэ ажлыг хийхдээ давхар цэцэрлэгийнхээ зургаан бүлгийн цагаан хэрэглэлийг угаадаг. Миний ажил үүргийн хуваарьт ийм зүйл байхгүй. Угаалгын ажилтны орон тоон дээр тусдаа хүн ажиллах ёстой. Гэтэл тэр хүн нь манай сумын Халуун-Ус багийн салбар цэцэрлэгт тогоочоор ажилладаг. Ингээд би хоёр хүний хийх ёстой ажлыг ганцаараа гүйцэтгэж байгаа гэсэн үг.

Та ямар асуудлаар шүгэл үлээж байна вэ?

-Чулуут сумын Засаг дарга болон цэцэрлэгийн эрхлэгч нарын ашиг сонирхол хэрээс хэтэрсэн. Тэд төрийн албыг улс төрийн зорилгоор ашиглаж байна. Үүгээр зогсохгүй төрөл садангийн алба болгосон.

-Танд тодорхой баримт байна уу?

-Манай Засаг дарга Э.Анхбаяр нь АН-ын хүн. Тэрбээр өнгөрсөн хавар томилогдсон. Ингэхдээ намын бүлгээсээ дэмжлэг авч чадаагүй. Харин МАН-ын дэмжлэгтэйгээр Засаг дарга болсон. Түүнийг Засаг дарга болсноос хойш сумын МАН-ын тодорхой нэр бүхий хүмүүс төрийн албанд томилогдохоор санаархаж байна. Энэ асуудлыг сум, орон нутаг даяар хүн бүр мэдэж байгаа. Засаг даргын МАН-тай үгсэн тохиролцсоны тод жишээ гэвэл сумын цэцэрлэгт хүмүүс ажилд оруулахаар шахаж байна. Орон нутгийн удирдлагууд болон цэцэрлэгийн эрхлэгчийн ашиг сонирхол ноёлсноос болж иргэн миний эрх ноцтой зөрчигдлөө. Уг нь би туслах багшаар ажиллах эрхтэй. Харамсалтай нь миний хийх ёстой ажлын байранд цэцэрлэгийн эрхлэгч танил тал, хамаатан садангуудаа дүүргэсэн. Энэ бол төрийн алба. Хувийн хэвшил биш.

Дээрээс нь цэцэрлэгийн удирдлагатай холбоотой өөр нэг ноцтой асуудал бий. Тэр нь юу вэ гэвэл хүүхдийн хоолны мөнгийг төсвөөс илүү тооцож авдаг. Тодруулбал, тухайн өдөр ирсэн хүүхдийн ирцийг үнэн бодитоор мэдээлдэггүй гэсэн үг. Хорин хүүхэдтэй ангид 10 хүүхэд ирлээ гэхэд цаашаа тоогоо өгөхдөө 15 хүүхэд ирсэнээр давуулж өгч байх жишээтэй. Халуун-Ус багийн салбар цэцэрлэг цөөхөн хүүхэдтэй. Заримдаа ганц хүүхэд ирэх үе байна. Энэ тохиолдолд 12 хүүхэд ирсэн гэдэг ч юм уу. Иймэрхүү байдлаар хүүхдийн хоолны мөнгийг төсвөөс илүү бодож авдаг. Үүнээс гадна цэцэрлэгийн ажилтнуудын цалинг дандаа дутуу бодож өгдөг. Надаас гадна дөрөв, таван хүний цалин дээр акт тогтоосон. Юунаас болж ингэж дутуу бодоод байгааг асуухаар удирдлага маань өөдөөс загнаад тодорхой тайлбар өгдөггүй. Заримдаа дараа нөхнө гэчихээд бас л дутуу олгодог. Энэ талаар би Засгийн газрын 11-11 төвд хандсан. Цэцэрлэгийн энэ зөрчил аймгаас ирсэн аудитын шалгалтаар ч илэрсэн.

-Цэцэрлэгийн эрхлэгч нар хамаатан садангуудаа ажилд авдаг гэлээ. Энэ тухай дэлгэрүүлэхгүй юу?

-Манай цэцэрлэг 25 хүнтэй. Үүний бараг 50 хувь нь цэцэрлэгийн эрхлэгчтэй төрөл садан. Цэцэрлэгийн эрхлэгч Бүжинлхам гэдэг хүн тэтгэвэртээ гарчихсан хэрнээ өнөөг хүртэл ажилласаар байгаа. Тэрбээр Архангай аймгийн Тамгын газрын дарга Д.Алтангэрэлтэй төрсөн ах дүүсийн хүүхдүүд. Халуун-Ус багийн цэцэрлэгийн галч Н гэдэг хүн бас Д.Алтангэрэлийн төрсөн ах нь. Мөн манай цэцэрлэгийн багш М, туслах багш Э нар Д.Алтангэрэл даргатай ойрын хамаатнууд. Тэд төрсөн ахан дүүсийн хүүхдүүд. Цэцэрлэгийн галч Ш, Ц нар эрхлэгч Бүжинлхамын хүргэнүүд. Дээрээс нь бүлгийн багш Н, ахлах тогооч С нар мөн л эрхлэгчтэй төрсөн ах дүүсийн хүүхдүүд. Бас бичээч О хүртэл Бүжинлхамтай ойрын хамаатан садангийн улс. Энэ бол албан тушаалаа урвуулан ашиглаж, төрийн албыг төрлийн алба болгосон бодит үнэн. Мэдээж ажилд авах багшийн орон тоон дээр сонгон шалгаруулалт зарлах ёстой. Дээр дурдсан Д.Алтангэрэл даргын хамаатан Э, бүлгийн багш Д нарыг манай эрхлэгч шууд ажилд авах гэхэд Э.Анхбаяр Засаг даргад томилогдохоосоо өмнө “Наадах чинь ашиг сонирхолын зөрчилтэй байна” гээд АТГ-т өгч байсан. Ингээд сонгон шалгаруулалт зарласан. Тэгэхэд шууд ажилд орох гэж байсан хоёр хүн сонгон шалгаруулалтад орсон. Цэцэрлэгийн эрхлэгч Бүжинлхам, бичээч О нар сонгон шалгаруулалт зарлаж байгаа нэрийдлээр тестийг урьдчилж аваад тэдэнд өгсөн гэдэг яриа гарсан. Энэ тухай хамт олны хурал дээр хэд хэдэн удаа яригдсан суудал. Би үүнийг үнэний ортой гэж хардаж байгаа. Яагаад гэвэл тухайн үед сонгон шалгаруулалтад тэр хоёроос өөр хүн ороогүй. Би хүртэл сонгон шалгаруулалтад орох хүсэлтээ даргад тавьж байсан. Тэгэхэд “Чи хэрэггүй. Энэ удаа хүлээж бай” гээд зөвшөөрөөгүй. Ер нь бол асуудал тодорхой болсон байсан болохоор ингэж намайг оруулаагүй гэж бодсон.

Ер нь бол цэцэрлэгт явж байгаа хүүхдийн тооноос хамаарч багш, ажилчдын орон тоо уялддаг. Тиймээс цэцэрлэгийн удирдлага ах дүү, хамаатан садан, намын нөхдөө ажилтай байлгахын тулд хүүхдийн тоог зориудаар нэмдэг гэж хардаж байна. Тухайлбал, Халуун-Ус багийн цэцэрлэг аль хэдийнэ татан буугдах хэмжээнд хүрсэн. Заримдаа ганцхан хүүхэд, бүр хүүхэд ирэхгүй үе ч байна. Гэтэл хүүхдийнхээ тоог нэмж өгөөд л, ажилд хүн аваад л байдаг. Тэгсэн хэрнээ намын дэмжлэггүй, танил талгүй над мэтийн хүмүүс үндсэн ажлаа хийж чаддаггүй. Би туслах багшийн эрхтэй мөртлөө жижүүр хийж байна. Гэтэл хамаатан садангууд нь болохоор угаагчийн орон тоон дээр орчихоод тогооч хийж байх жишээний.

-Та сум орон нутгийн удирдлага болон байгууллагынхаа талаар шүгэл үлээснээс болж ямар нэгэн дарамт шахалтад өртөж байна уу?

-Над дээр маш их гал ирж байгаа. УИХ-аас Шүгэл үлээгчийн тухай хуулийг баталсан. Би хуулиа биелүүлж, нийтийн ашиг сонирхлыг хохироосон асуудлыг хөндөж байна. Харамсалтай нь миний эрх маш ихээр зөрчигдөж байгаа. Манай цэцэрлэг дээр таван ажлын байрны орон тоо яригдаж байгаа юм. Бүлгийн хоёр багш. Багшийн туслах хоёр, тогооч гэсэн ажлын байрууд. Миний бие туслах багшийн орон тоон дээр яригдаж байсан. Байгууллагын хурал есдүгээр сарын нэгэнд болсон. Хурал дээр сумын Засаг дарга улс төрийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэхийг завдсан. МАН-ын дэмжлэгтэйгээр гарч ирсэн учраас хоёр хүн ажилд оруулна гэж шахсан. Үүнээс үүдэж байгууллагын хурал дээр маргаан үүсч, асуудал шийдэгдэж чадалгүй тарсан. Маргааш нь ажилдаа иртэл ”Засаг дарга цагдаатай ирж, драйвер үлээлгэж ажилтнуудыг шалгасан. Согтууруулах ундаа хэрэглэсэн хүн илрүүлсэн” тухай дуулсан. Ингэхдээ Засаг дарга нь иргэн Б.Бямбасүрэн буюу миний дуудлага мэдээллээр ирсэн гэдгийг манай хамт олонд хэлсэн байгаа юм. Энэ бол миний нэр төрд халдсан ноцтой асуудал. Засаг дарга өөрийнхөө эрх мэдлийг давуулан ашиглаж, улстөржиж хүний нэр төрд санаатайгаар халдлаа. Тэрбээр төрийн удирдах албан тушаалтан хүн байж ёс зүйн алдаа гаргаад зогсохгүй, ашиг сонирхлын зөрчлөө гүйцэлдүүлэхийн тулд намайг буланд шахаж байна. Өөрөөр хэлбэл, МАН-ын дэмжлэгтэйгээр Засаг дарга болчихоод хариуд нь хоёр хүн ажилд оруулах гэж улайран дайраад байгаа хэрэг. Энэ үйлдлээрээ миний ажлын байрыг булааж байна.

-Та цагдаад дуудлага өгсөн юм уу?

-Би албан ёсоор хаана ч дуудлага өгөөгүй. Энэ хүн анх Засаг дарга болонгуутаа манай байгууллага дээр ирсэн. Болох бүтэхгүй асуудлыг цэвэрлэнэ. Хов живээр ажил хийхгүй гэж сүрхий уриа лоозонтой орж ирж байв. Тухайн үед би “Манай байгууллага дээр шударга зүйл байдаггүй. Ёс зүйн хороо гэж байдаг хэрнээ асуудлыг шийддэггүй. Манайд эрх зүй, ёс суртахууны талаар лекц сургалт явуулах хэрэгтэй” гэж хэлсэн. Сүүлд байгууллагын хурал дээр үүссэн асуудал өөртэй нь хамааралтай байсан болохоор утсаар залгаж хэлсэн төдий. Анх шударга үнэний төлөө ажиллана гэж байсан хүн яагаад миний ажлын байрыг булааж байгаа юм бэ гэдэг агуулгаар. Мань хүн намайг ажлаа тараад явсны дараа цагдаатай хүрч ирээд драйвер үлээлгээд согтуу хүн илрүүлсэн юм билээ. Тэгээд “Танай ажилтан Бямбасүрэнгийн дуудлагаар ирсэн шүү” гэж хэлчихээд гараад явсан байгаа юм. Албаар байгууллага дотор хагарал үүсгэж, намайг нохойд барьдаг мод шиг л шидчихлээ. Энэ бол санаатайгаар миний ажлын байрыг ганхуулах гэсэн үйлдэл гэж харагдаж байна. Засаг даргыг ингэж хэлснээс болж намайг манай ажлынхан гадуурхаж байна. Үүнээс үүдэн миний сэтгэл санаа, эрүүл мэндийн байдал доройтлоо. Би нойргүйдэлд орж, зүрх өвдөж, даралт ихэсч байна. Энэ байдал давхар үр хүүхдүүд, гэр бүлд маань нөлөөлж байна. Тэд маань сэтгэл санаагаар хямарч, эрүүл мэндээрээ хохирч байна. Төрийн удирдах албан тушаалтны ёс зүйн алдаа, ашиг сонирхлын зөрчлийн талаар шүгэл үлээснийхээ төлөө би байгууллагадаа гадуурхагдаж, хохирогч боллоо.

-Та хуулийн байгууллагад хандсан уу?

-Сумын Иргэдийн хурал, цагдаагийн хэлтэст өргөдөл гаргасан. Цагдаад өргөдөл өгөөд долоо, найм хонож байхад асуудал огт шийдэгдэхгүй байна. Сум орон нутаг намын харьяалал, ах дүүсийн хэлхээ холбоо, бүлэрхэг байдал хэрээс хэтэрсэний жишээ энэ юм. Уг нь Засгийн газраас ард түмнээ хөдөө очиж амьдрахыг уриалаад байгаа биш билүү. Гэтэл хөрсөн дээрээ нөхцөл байдал ийм байна. Гадуурхал, намчирхдаг байдал орон нутагт очиж амьдрах хүсэлтэй иргэдийг үргээгээд байна шүү дээ. Ийм байхад төр засгаас мянган сайхан бодлого гаргаад нэмэр байна уу.

М.МӨНХ

 

 

Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн цэцэрлэгийн хоёрдугаар шатны бүртгэл, хуваарилалт дууслаа DNN.mn

Нийслэлийн цэцэрлэгийн хоёрдугаар шатны хүсэлт хүлээн авах үйл ажиллагааг 2023 оны есдүгээр сарын 11-20-ны хооронд e-mongolia.mn болон elselt.esis.edu.mn системээр зохион байгууллаа.

Энэ хугацаанд нийт 12257 хүүхдийг цэцэрлэгт хамруулах хүсэлтийг цахимаар ирүүлсэн байна.

Үүнээс 4023 хүсэлт нь түр оршин суух хаягаар цэцэрлэгт хамрагдах хүсэлт байна. Цахимаар ирүүлсэн хүсэлтээс гадна 24 цагийн цэцэрлэгт хамрагдах 69, байгууллагын дэргэдэх цэцэрлэгт хамрагдах 133, тусгай цэцэрлэгт 39, халамжийн төвийн хүүхэд 2, багш, ажилтны хүүхэд 49, өргөдөл, хүсэлт 6037 зэрэг нийт 6329 хүүхдийг элсүүлэх хүсэлт уламжлалт хэлбэрээр иржээ. Ингээд нийт 18.294 хүсэлтийг хүлээн авсан. Үүнээс

-Гадаад явах сонголт хийсэн – 3

-Гэрээр суралцах сонголт хийсэн – 25

-Бусад асуудалтай 65, цахим болон уламжлалт байдлаар давхар бүртгэл хийгдсэн, нэг хүүхэд олон удаа хүсэлт илгээсэн зэрэг давхардлыг шалгаж хассан байна.

Нийт хүсэлтийг “Нийслэлийн цэцэрлэгийн элсэлт бүртгэлийг зохион байгуулах түр журам

Categories
мэдээ нийгэм

Хуульч Г.Жалбуу: Яллагдагчаар татагдсан Б.Ганхуяг “Нүүрсний хэргийг илрүүлэхэд хамжилцъя” гэсэн нь боломжгүй юм DNN.mn

“Legal service center”-ийн хуульч, өмгөөлөгч Г.Жалбуутай ярилцлаа.


-Яллагдагч гэж ямар хүнийг хэлэх вэ. Хуульдаа юу гэж заасан байдаг вэ?

-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасны дагуу эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолтой танилцсан сэжигтнийг яллагдагч гэнэ” гэж тодорхойлсон. Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэгт холбогдсон хүнийг прокурор, мөрдөгч шалгаад гэмт хэрэг үйлдсэн гэх хангалттай нотлох баримт цугларсан гэж үзвэл хуулийн тохирсон зүйл, заалт, хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг, үүсгэж, яллагдагчаар татаж байна гэсэн үг. Тухайн хүн яллагдагчаар татагдаад мөрдөн шалгах ажиллагаа явагдах бөгөөд мөрдөн шалгах ажиллагаа дууссан тохиолдолд прокурорын зүгээс яллах дүгнэлт гардуулан хэргийг шүүхэд шилжүүлдэг. Өөрөөр хэлбэл хүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан ямар нэгэн гэмт хэрэг үйлдсэн гэх хангалттай нотлох баримт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан гэж мөрдөгч, прокурор үзвэл түүнийг яллагдагчаар татсан буюу уг хэрэгт яллагдагч гэж үзнэ. Түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм бурууг гагцхүү шүүх тогтоох учир яллагдагчаар татагдсан хүн бүрийг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай гэж үзэж болохгүй. Шүүхээр гэм буруутайг тогтоодог хуулийн зохицуулалттай.

-Нүүрсний хэрэгт холбогдоод буй “Эрдэнэс тавантолгой”-н захирал асан Б.Ганхуягийн шүүх хурал дээр хэлсэн үгээр жишээ авъя. “Би энэ хэргийг илрүүлэхэд хамжилцъя. Нүүрсний хэргийг илрүүлэхэд туслалцаа үзүүлмээр байна. Намайг болон ар гэрийнхнийг минь хамгаалалтад авч өгнө үү” хэмээн хэлсэн. Яллагдагчаар татагдсан хүн хэргийг нотлох боломжтой юу?

-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 13.3 дугаар зүйлд хамтран ажиллах этгээдээр тогтоох талаар хуульчилсан. Энэ ажиллагаа мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдэх ажиллагаа бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан зарим төрлийн гэмт хэргийг илрүүлэхэд хамтран ажиллах боломжтой байдаг.

Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.4 дүгээр зүйл /Гадаадын тагнуулын алба, байгууллага, иргэнтэй хууль бусаар хамтран ажиллах/, 19.7 дугаар зүйл /Хорлон сүйтгэх ажиллагаанд бэлтгэх/, 20.7 дугаар зүйл /Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах/, 29.9 дүгээр зүйл /Террор үйлдэхэд бэлтгэх/-д заасан гэмт хэрэгт хамтран оролцож болно, бусад төрлийн гэмт хэргийг илрүүлэхэд туслалцаа үзүүлэх буюу хамтран ажиллах боломжгүй юм.

Цагдаагийн байгууллагаас гэмт хэргийн шинжтэй мэдээ мэдээллийг төлбөртэйгөөр авах хуулийн зохицуулалт байдаг. Үүний дагуу иргэд гэмт хэргийн шинжтэй мэдээ, мэдээллийг цаг алдалгүй цагдаагийн байгууллагад өгөх, түүнд тохирох урамшуулал авах боломж байдгийг хэлэх нь зүйтэй байх. Түүнээс хамтран ажиллах хуулийн зохицуулалт зөвхөн дээр дурдсан гэмт хэргүүдэд л хамаарах юм гэж ойлгож болохгүй. Бид яллагдагчаар татагдсан этгээдийн хувьд ярьж байгаа шүү дээ.

Б.Ганхуягийн хувьд нүүрсний хэргийг илрүүлэхэд хамжилцъя, туслалцаа үзүүлье гэсэн нь хуульд заасан дээрх гэмт хэргийн төрөлд хамаарч байвал боломжгүй зүйл биш гэж харж байна, гэвч энэ хүсэлтийг хэрэг шүүхэд шилжиж ирсэн үед биш мөрдөн шалгах ажиллагааны явцад прокурорт өөрөө, эсхүл өмгөөлөгчөөрөө дамжуулан гаргах байсан. Нүүрсний гэх тодотголтой яригдаж байгаа хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан ямар зүйл заалтаар зүйлчлэгдэн мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа нь тодорхойгүй байна. Энэ төрлийн гэмт хэргүүд нь албан тушаалын байдлаа ашиглан өөртөө болон бусдад давуу байдал бий болгох, мөнгө угаах болон бусад төрлийн гэмт хэргээр зүйлчлэгдээд байх шиг байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагч өөрөө, эсхүл өмгөөлөгчөөрөө дамжуулан хамтран ажиллах этгээдээр тогтоолгох хүсэлтээ прокурорт гаргаж, прокурор үндэслэлтэй гэж үзвэл санал бичиж шүүхэд хүргүүлэн улмаар шүүх шийдвэрлэх асуудал юм. Шүүх хуульд заасан дээрх гэмт хэргүүдээс гадна зохион байгуулалттай гэмт бүлгийн гишүүн гэмт хэргээ илчлэн ирсэн. Зохион байгуулалттай гэмт бүлгийн үйлдсэн гэмт хэргийг илрүүлэхэд туслалцаа үзүүлэх, мэдээлэл өгөх, эрх бүхий байгууллагатай хамтран ажиллахаа илэрхийлсэн хүнийг прокурорын саналыг үндэслэн шийдвэрлэдэг. Үнэхээр энэ төрлийн гэмт хэргийг илрүүлэхэд туслалцаа үзүүлсэн хүнийг тухайн хүний холбогдсон хэргийн ангиллаас хамаарч эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх талаар хуульд тусгайлан зааж өгсөн байдаг.

Гэтэл шүүхэд хэрэг ирсний дараа шүүх хуралдаанаар хэргийг шийдвэрлэх шатанд хамтран ажиллах талаар хүсэлт гаргавал шүүх хүлээн авах боломжгүй, тийм эрх хэмжээ шүүхийн шатанд шүүхэд олгогдоогүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 13.1, 13.2 дугаар зүйлд гэрч, хохирогчийг хамгаалах талаар хуульчилсан бөгөөд Б.Ганхуяг, түүний ар гэрийн гишүүдийн хувьд тухайн хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр тогтоогдсон тохиолдолд хэргийг мөрдөн шалгах ажиллагааны явцад, эсхүл шүүхийн шатанд гэрч, хохирогчоор тогтоогдсон хүн өөрөө, эсхүл өмгөөлөгчөөрөө дамжуулан хамгаалалтад орох хүсэлтээ шүүх, прокурорт гаргах боломжтой бөгөөд тухайн хүсэлтийг шүүх шийдэх хуулийн зохицуулалттай. Энэ хэргийн хувьд Б.Ганхуяг яллагдагч гэсэн нэр томьёотой оролцож байгаа учир түүний хүсэлтийг шүүх шийдвэрлэх боломжгүй.

-Яллагдагчийн үг хэргийг үнэн зөв илрүүлэхэд туслах уу?

-Яллагдагч нь өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрөх, эсхүл хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөхгүй байх үүрэг хүлээхгүй бөгөөд түүний мэдүүлсэн мэдүүлэг хэрэгт авагдсан бичгийн бусад баримтуудаар тогтоогдвол хэргийг илрүүлэхэд тусална. Бүрэн боломжтой. Сэжигтэн, яллагдагч нь хэргийн талаар үнэн зөв мэдүүлсэн нь түүний эрх зүйн байдал буюу шүүхээс оногдуулах эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх ач холбогдолтой.

-Яллагдагчаар татагдсан тохиолдолд тухайн хэргийн талаар баримт сэлт гаргаж өгч болох уу?

-Ямар ч үед яллагдагч өөрөө, эсхүл өмгөөлөгчөөрөө дамжуулан нотлох баримтыг гаргаж өгөх эрхтэй.

-Энэ нь яллагдагчийн эрх зүйн байдлыг хөнгөрүүлэх боломжтой юу?

-Мөрдөн шалгах ажиллагааны явцад мөрдөгч, прокурор яллах болон цагаатгах талын нотлох баримтыг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулах үүрэгтэй, энэ ажиллагаанд яллагдагчаас өөрийнхөө гэмт хэрэг үйлдээгүй талаараа баримт гаргаж өгөх эрх нь нээлттэй бөгөөд энэ нь түүний эрх зүйн байдлыг дээрдүүлэх, хөнгөрүүлэх бүрэн боломжтой.

-Яллагдагчаар татагдсан Б.Ганхуяг хэргийг илрүүлэх гол зангилаа мөн бол яагаад хэргийг задалж мөрдөн байцаалтад буцаахгүй байна вэ?

-Хэрэгт авагдсан баримтын хүрээнд шүүх шийдвэрлэх боломжтой гэсэн учир яллагдагчдыг шүүхэд шилжүүлж, шүүх хуралдааны товыг тогтоосон гэж харж байгаа.

Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт түүний мэдүүлсэн мэдүүлэг хэрэгт авагдсан бусад баримтаар нотлогдоогүй, тогтоогдоогүй, тогтоогдох боломжгүй учир шүүх хэргийг прокурорт буцаагаагүй байх гэж л харж байна. Энэ бол шүүхийн эрх хэмжээний асуудал, яллагдагчаар татсан хүн бүрийг гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх боломжгүй. Хэрэгт байгаа баримтаар түүнийг гэмт хэрэг үйлдээгүй гэж үзэх ч боломжтой.

-Нүүрсний хэргийн оролцогчид өөрсдийгөө далдлахын тулд яллагдагчийг албаар хорьж цагдаж байна уу?

-Манай улсын мөрдөх алба их сайн ажилладаг гэж би хувьдаа хардаг. Сүүлийн нэг жил орчмын хугацаанд том том асуудал, хэрэг маргаан гарсан бол манай цагдаагийн байгууллага шалгах үүрэгтэй. Энэ үүргийнхээ хүрээнд шалгаад илрүүлээд үнэхээр гэмт хэргийн шинжтэй бол гэм буруугийн асуудлыг тогтоолгохоор шүүх рүү шилжүүлэх учиртай. Хэн гэдэг, ямар албан тушаалтай байх хамаагүй бүх хүн хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх ёстой. Тэр агуулгаар цагдаагийн байгууллага ч шалгах ёстой. Прокурор хяналтаа тавиад шүүх рүү шилжүүлэх, шүүх ч тэдгээр хүмүүсийн гэм бурууг тогтоогоод холбогдох зүйл заалтаар ял хариуцлага оногдуулах ёстой. Энэ дагуу шат шатандаа ажиллагаанууд хийгээд явж байгаа гэж бодож байна. Гэмт хэргийн шинжтэй асуудлыг яагаад ч дарж хаацайлж болохгүй гэж боддог учир гэм буруутай хэн ч бай хуульд заасны дагуу хариуцлагаа хүлээгээд явах нь шударга болов уу. Манай шүүх, цагдаа, прокурорын байгууллага энэ талаар ажиллаж чадна. Гэм буруутай хэн ч хариуцлагаас мултрахгүй, хариуцлагаа хүлээнэ гэж харж байна. Тухайн хэргийг түргэн шуурхай илрүүлэхэд шаардлагатай, ач холбогдолтойн зэрэгцээ хуульд заасан үндэслэл байгаа гэж мөрдөгч үзвэл цагдан хорих болон бусадтай уулзахыг хориглох, хязгаарлалт тогтоох, таслан сэргийлэх бусад арга хэмжээ авахуулахаар мөрдөгч саналаа гаргах эрхтэй. Хуульд заасны дагуу өөр хэн нэгэн хүн хэрэгт хамааралтай, цагдан хоригдох шаардлагатай бол цагдан хорино. Хэн нэгэн хүн ял хариуцлагаас мултрах боломжгүй гэж харж байна.

Categories
мэдээ эдийн-засаг

Өнөөдрийн байдлаар нүүрсний экспорт 46 сая тоннд хүрчээ DNN.mn

Нүүрсийг биржээр зарж, гарсан үр дүнгийн талаар сайд Ж.Ганбаатар мэдээлэл өглөө.

Тэрбээр “Өнөөдрийн байдлаар нүүрсний экспорт 46 сая тоннд хүрч байна. Төсвийн тодотголоор нүүрсний экспорт 50 сая тонн болсон, энэ хангалттай биелнэ.

Төрийн өмчит компанийн экспортолж байгаа нүүрсийг биржээр зарах хуультай. “Эрдэнэс Таван Толгой” ТӨХК-ийн нүүрсийг биржээр зарж байгаа бол “Энержи ресурс” компани нүүрсээ өөрсдөө зарна.

“Эрдэнэс Таван Толгой” ТӨХК-ийн нүүрсний экспорт 19 сая тонн, 27%-ийг биржээр зарж байна гэсэн үг. Өчигдрийн арилжаагаар нэг тонн нь 176 ам.доллароор зарагдсан. Хэрэв бирж байгаагүй бол энэ мэдээлэл тодорхойгүй. Зарим гэрээ нууцлалд орчихдог, хэдэн доллароор зарагдаж буй нь ил биш байсан. Биржээс бүх мэдээллийг авч байгаа. Нүүрсийг биржээр зарснаар төсөв хоёр их наяд төгрөгийн ашигтай гарсан.

Сангийн яаманд ирэх жилийн төсвийн төсөөллийг худалдан авагч тал буюу БНХАУ-ын эдийн засгийн байдал, квот, тээвэрлэлт, хил гаалийн нөхцөл бололцоог тооцоолоод 44 сая тонн нүүрс экспортлохоор гаргаж өгсөн.

Манай улсын экспортолж буй нүүрсний 97% нь коксожсон нүүрс. Эрчим хүчний нүүрсний экспорт 7-10% болж нэмэгдэж байгаа” гэв.