Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Н.Ганибал: Дарга төвтэй тогтолцоо руу гулсан орж байгаа энэ байдлыг АН-аас өөр ямар ч нам таслан зогсоохгүй DNN.mn

УИХ-ын гишүүн Н.Ганибалтай ярилцлаа.

-Та намынхаа нэгдэлд ямар дүгнэлтийг хийж байна. Үнэхээр урт удаан хугацаанд хадгалагдах бодит нэгдэл болж чадав уу. Ирэх сонгуулиар эрх мэдлийн төлөөх өрсөлдөөнд дахиад хагаралдчихгүй биз дээ?

-33 жилийн өмнөх Ардчилсан намын түүхийг цаашдын үйл ажиллагааны суурь зарчим болгоно гэвэл том алдаа гарна. Өмнөх алдаатай түүхүүд дахин давтагдахгүй байхын төлөө намын шинэ бүтэц, шинэ бүрэлдэхүүн, шинэ удирдлагууд ажиллах ёстой. Манай намд бүрэн ялалт байгуулсан он жил цөөхөн л дөө. Намын удирдлагын түвшинд асуудлыг шинэ мөрнөөс эхэлж ажиллах ёстой юм уу гэсэн бодолтой байгаа.

Ардчилсан намын ҮБХ-ны хурал зохион байгуулагдсанаар эргэлзэж байсан асуудлыг тодорхой хэмжээнд тайлсан. Гэхдээ намын гал тогоог барих генсекийн томилгоог уг нь хийчих байсан юм.

Сонгууль ойртож байгаа энэ цаг хугацаанд өдөр цаг минут алт болчихлоо. Зохион байгуулалттайгаар үйл ажиллагаа явах ёстой. Ер нь намын удирдлагын оновчтой шийдлүүд нь манай нам сонгуульд амжилт гаргана. Буруу үйлдлүүд нь өмнөх алдааг давтах магадлалтай.

 

Тиймээс алдааг давтахгүйгээр ялалт ололтын он жилүүдийнхээ сайн талуудыг өөртөө шингээж явах ёстой байх.

Харин Монгол Улсын хувьд ярихад, Монгол Улсын өнөөдрийн эдийн засгийн болоод дарга төвтэй нийгмийн тогтолцоо руу гулсан орж байгаа байдлыг Ардчилсан намаас өөр ямар ч нам таслан зогсоохгүй. Ардчилсан нам түүхэн цаг хугацаанд үүнийг таслан зогсоож ирсэн. Тиймээс өнөөдөр энэ байдлыг таслан зогсоох зайлшгүй шаардлага Монгол Улсын эрх ашиг болчихоод байна. Ардчилсан нийгмийг ямар нэгэн байдлаар буруу тийш нь хазайлгахгүй байхын тулд Ардчилсан нам ажиллах ёстой. Өөрөөр хэлбэл, Ардчилсан намын эрх ашиг Монголын эрх ашиг гэсэн үг. Ардчилсан нам суларвал Монголын эрх ашиг тэр хэмжээгээр гажуудаж, суларна.

Сүүлийн хоёр сонгуулиар нэг нам үнэмлэхүй ялалт байгуулсан ч нийгмийн асуудлыг шийдвэрлэсэн шийдэл нэгээхэн ч алга.

-Ардчилсан намын гишүүд дэмжигчид, бизнес эрхлэгчдийн дуу хоолойг сонсох зорилгоор Эдийн засгийн форумыг бүсчилж зохион байгууллаа гэж харсан. Тус форумын бодит үр нөлөө нь юу вэ?

-Энэ форумаар хөндөж байгаа гол асуудал нь Ардчилсан нам өнөөдөр юуны төлөө явж байгаа юм бэ. Бүсийн хувьд, эдийн засгийн хөгжлийн хувьд, үзэл баримтлал нь ямар байх ёстой вэ гэсэн асуудлын хүрээнд намын гишүүд, бизнес эрхлэгчдэд мэдээлэл өгч, санал бодлыг нь сонслоо.

Анхан шатнаас ирсэн төлөөлөгчид форумаас мэдээлэл авахаас гадна намын бодлого шийдвэрт өөрийн үзэл бодлоо тусгах саналаа хэлсэн. Ардчилсан намын удирдлагын бүтэц удахгүй Монгол Улсын 330 сум, бүх багт очиж иргэдийн санал бодлыг нь сонсоно. Ардчиллын дархлааг улам бэхжүүлэх ажлын нэг нь Эдийн засгийн бүсчилсэн форум.

Хоёрдугаарт, Монгол Улсын 21 аймгийн эдийн засгийн өрсөлдөх чадварын тухай яриад байдаг ч бодит байдал дээр эдийн засгийн бие даасан бодлого хэрэгжиж чадаж байна уу үгүй юу. Нэг аймгийн эдийн засгийн дэвшил улсын эдийн засагт их хэмжээгээр нөлөөлөх чадамж сул байна.

Зүүн таван аймаг газар зүйн хувьд нэг байршилтай. Үүнээс уул уурхайн бүтээгдэхүүний хувьд нефтийг зүүн бүсэд үйлдвэрлэж байна. Аймаг дамнасан хүрэн нүүрсний томоохон нөөц байна. Зүүн таван аймгийн мал сүргийн бүтэц хоорондоо ижил. Махны амт, чанар нь ч адилхан. Тиймээс эдгээр бүтээгдэхүүнийг нийлж зах зээлд гаргах ажил чухал. Тэрхүү зах зээл нь бидний хувьд Зүүн хойд Ази буюу БНСУ, БНХАУ-ын тодорхой хэсэг. Хүн ам нягтаршсан энэ нутагт бид бүс нутгийнхаа бүтээгдэхүүнийг брэнд болгон гаргаж, эрчим хүч төмөр замын ачаа тээвэрлэлтийн интеграцид орсноор зүүн бүсийн эдийн засгийн хөгжлийн гол тулгуур болно.

Бүс нутгаараа нэгдэж байж эдийн засагт өрсөлдөхүйц болж хөгжинө. Зүүн хойд Азийн эдийн засгийн интеграцид Монголын зүүн таван аймгийн үр нөлөөг нэмэгдүүлэх хэрэгтэй. Тиймээс ч Монголын томоохон эдийн засагчид, орон нутгийг удирдаж байгаа удирдлагууд энэ чиглэлд өөрсдийнхөө саналыг форумын үеэр хэлж байсан. Бүсчилсэн форумаас бид хөгжлийн том хөтөлбөрөө гаргаж авах боломжтой.

-Форумын үеэр Бүлгийн дарга О.Цогтгэрэл илтгэл тавихдаа “Эрх баригч намын стратеги нь Монголчуудыг ядуу байлгах юм биш биз дээ” гэсэн нь анхаарал татсан. Та ч толгой дохиж байгаа харагдсан. Яагаад ийм стратегитай байна гэж?

-Өнөөдрийн эрх баригчид Монголын дундаж давхаргыг үгүй хийсэн бодлогыг хэрэгжүүллээ. Нийтээр нь ядуу байлгах гэсэн бодлогын үр дүнд Монголын дундаж давхарга маш их хэмжээгээр багассан. Энд төгрөгийн ханшны уналт, ам.долларын өсөлт, бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийг дурдаж болно. Мөн Монголд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний үнэ хамгийн хямд байна. Монгол Улс хүнсний хувьд дотоодын хэрэгцээгээ хангадаг хоёрхон бүтээгдэхүүнтэй. Нэг нь мах. Нөгөөх нь гурил. Гэтэл мах экспортолж олсон орлогоороо импортын бүтээгдэхүүн худалдан авч амьдарна гэхээр хүнд байгаа юм. Жишээлбэл, хоёр жилийн өмнө нэг төлөг зараад гурван шуудай цагаан будаа худалдаж авдаг байсан бол өнөөдөр нэг төлгөөр нэг л шуудай цагаан будаа худалдаж авч байна. Өөрөөр хэлбэл, тухайн малчны үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний үнэ гурав дахин унасан гэсэн үг. Импортын бүтээгдэхүүн хуучин үнээрээ байгаа шүү дээ.

Монгол хүн үндэсний үйлдвэрлэгч болоод, малаа маллаад, гурил тариагаа тариад тэндээс олсон нь амьжиргаандаа хүрэлцэхгүй байгаа нь төрийн буруу бодлоготой шууд хамааралтай. Монгол Улсын иргэд баян тансаг амьдрал руу орох боломжийг төсөв мөнгөний бодлогоор эрх баригчид хаагаад байна. Нэг уурхай дагасан, газрын баялгийг түшиглэсэн ийм л амьдрал Монгол Улсад бий болсон. Үүний ихэнх дээр нь төрийн оролцоотой компаниудыг байгуулж түүгээрээ дамжуулж эрх баригчид, дарга нар хулгай хийдэг тогтолцоо өнөөдөр Монгол Улсад бий болчихлоо.

-Аравдугаар сараас ирэх жилийн төсвийг хэлэлцэнэ. Сонгууль угтсан төсөв учраас зарлага ихтэй байх болов уу. Танай намын бүлэг үүнийг хазаарлах чиглэлд яаж ажиллахаар зэхэж байна вэ?

-Үүнд зайлшгүй хууль санаачилж ажиллах ёстой. Засгийн газраас төсвийн төслийг аравдугаар сарын 5-ны дотор УИХ-д өргөн барих байх. Жил жилийн улсын төсвөөс сонгуулийн өмнөх жилийн төсөв хөөсөрсөн болдог. Өмнөх сонгуулиар олон сайхан амлалт өгч ялсан нам дөрвөн жилийн хугацаанд хийж амжаагүй ажлаа овоолоод тавьчихдаг. Хүн харахад төсөв дээр тавьсан мэт боловч сонгуулийн дараа төсвийн тодотгол заавал хийгддэг. Тодотголоор хийх боломжгүй ажлуудаа буцаагаад хасчихдаг. Өөрөөр хэлбэл, ард түмнийг хуурч байгаа л асуудал. Тиймээс Ардчилсан намын зүгээс энэ асуудалд хууль санаачилж сонгуулийн өмнөх жилийн төсвийн нийт хэмжээ өнгөрсөн жилийнхээс илүү байхааргүй төсөвлөх ёстой гэж хуулиар зааж өгөх шаардлагатай. Үүнийг эдийн засгийн форумаар намын төлөөлөгчид, бизнес эрхлэгчид ч мөн ярьсан. Зөв. Учир нь дөрвөн жилийн хугацаанд хийгээгүй ажлаа нэг жилийн дотор хийнэ гэж байхгүй. Сонгуулийн дараа төсвийн тодотгол хийдэг. Баахан ажлууд эхлүүлдэг. Хэрэгжилт байдаггүй. Хүн харахад сонгуулийн амлалтаа тодорхой хувиар биелүүлж байгаа дүр зургийг үзүүлсэн төсөв болдог.

-Та нүүрсний сонсголыг зохион байгуулах ажлын хэсэгт байдаг. Ер нь цаашид нүүрсний сонсголыг тойрсон асуудал яаж өрнөхөөр байна вэ?

-Өнгөрөгч хаврын чуулганаар энэ асуудлыг хэлэлцүүлэх гэж маш их чармайсан. Харамсалтай нь эрх баригч нам хаврын чуулганаар сонсголыг хийгээгүй. Тодорхой шалтгааны улмаас нүүрсний сонсголыг хойшлуулсан. Угтаа нүүрсний хэрэг тойрсон хулгайн асуудлыг олон нийтэд мэдэх эрхийнх нь хэмжээнд мэдээлэл өгөхөд сонсголын зорилго чиглэж байсан. Түүнээс хэн нэгнийг яллахгүй. Мэдээллийг олон нийтэд ил болгох гэж их чармайсан. Харамсалтай нь эрх баригч нам хөдөлсөнгүй.

Түр хороог шинэчлэн зохион байгуулж байгаа гэж сонссон. Олон нийтийн мэдээллийн хэрэгслээр мэдээлснээр түр хороо зохион байгуулагдаад үйл ажиллагаа нь эхлээд явж байгаа юм шиг байна лээ. Нарийн мэргэжлийн шинжээчдийг томилох анхны хурал нь болсон гэж ойлгосон.

Нүүрсний сонсголыг зохион байгуулах түр хороонд миний бие байхгүй. УИХ дахь Ардчилсан намын бүлгээс хоёр гишүүн байгаа. Би тус түр хороонд орох хүсэлтээ өгсөн ч ороогүй байна лээ.

-Таныг оруулахгүй байгаа шалтгааныг та юу гэж харж байна. Өнгөрөгч хавар та нүүрсний асуудалтай холбоотой нэлээд анхаарал татахуйц, нягтлахуйц мэдээлэл агуулсан ярилцлагыг манай сонинд өгч байсан?

-Түр хорооны тогтоолыг УИХ-ын дарга гаргадаг. Манай бүлгийн зүгээс дөрвөн гишүүний нэрийг өгсөн. Харамсалтай нь хоёр л гишүүн орсон байна лээ.

Ер нь нүүрс тойрсон хулгайн асуудлаар тодорхой хэмжээнд бодит мэдээллүүдийг өгсөн.

Эрдэнэс Таван толгойн нүүрсийг зарж, хулгайн асуудал гарч байна. Тээвэрлэлт дээр асуудал гарч байна. Оффтейк гэрээнүүдэд Монголын эрх ашгийг зөрчин хийсэн алдагдалтай олон гэрээ байна.

Тавантолгойн ордоос хоёр дахин бага ч стратегийн бүхэл бүтэн ордыг хууль эрх зүйн хувьд бус нийслэлийн мэдэлд шилжүүлэх гэсэн оролдлого бүрийг олон нийтэд ил болгож хэлсэн. Энэ нь магадгүй эрх баригчдын дургүйг хүргэсэн гэж ойлгохоор байна л даа. Учир нь эрх баригч нам олонх байна. Түр хороо ямар бүрэлдэхүүнтэй байхыг УИХ-ын дарга шийддэг.

Р.ХИШИГЖАРГАЛ

 

Categories
мэдээ цаг-үе

Өнөөдөр нохой өдөр DNN.mn

Аргын тооллын есдүгээр сарын 25, Сумъяа гариг. Билгийн тооллын 11, булаагч одтой одтой, улаан нохой өдөр. Өдрийн наран 6:42 цагт мандан, 18:46 цагт жаргана. Тухайн өдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, хүүхэд үрчлэн авах, гэр, байшингийн суурь тавихад сайн. Эрдэнийг гадагш өгөх, нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийхэд муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрхтэн хурц болно.

Categories
мэдээ цаг-үе

Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан байна DNN.mn

2023 оны 09-р сарын 24-ний 20 цагаас 09-р сарын 25-ны 20 цаг хүртэлх

цаг агаарын урьдчилсан мэдээ:

Хур тунадас: Ихэнх нутгаар үүлшинэ. Шөнөдөө баруун аймгуудын ихэнх нутаг, төв аймгуудын нутгийн баруун хэсгээр  бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч, өдөртөө баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, говь, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, нойтон цас, цас орно.

Салхи: Нутгийн баруун хагаст баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруунаас секундэд 7-12 метр, Алтайн уулархаг нутаг болон говь, хээрийн нутгаар түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Алтай уулархаг нутгаар -2…-7 градус хүйтэн, Их нууруудын хотгор болон Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг,  Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -2…+3 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +8…+13 градус, бусад нутгаар +2…+7 градус дулаан, өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 0…+5 градус, Хэнтийн уулархаг нутаг,  Туул, Тэрэлж, Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгийн хойд хэсгээр +12…+17 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар +19…+24 градус, бусад нутгаар +6…+11 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй, өдөртөө бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө +5…+7 градус, өдөртөө +13…+15 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй, өдөртөө бага зэргийн бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 0…+2 градус, өдөртөө +12…+14 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ.  Шөнөдөө бороо орохгүй, өдөртөө бага зэргийн бороо орно. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө 0…-2 градус хүйтэн, өдөртөө +12…+14 градус дулаан байна.

2023 оны 09 дүгээр сарын 26-наас 09 дүгээр сарын 30-ныг

хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

    26-нд баруун аймгуудын нутгийн баруун, говийн аймгуудын нутгийн хойд хэсэг, төв, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 27-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын зарим газраар бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч, 28-нд баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын нутгийн өмнөд хэсэг, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 29-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, нойтон цас, цас орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 7-12 метр, 26-нд говь, тал хээрийн нутгаар түр зуур секундэд 18-20 метр хүрч, шороон шуурга шуурна. Ихэнх нутгаар сэрүүсэж Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө -4…-9 градус хүйтэн, өдөртөө +1…+6 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +4…+9 градус, өдөртөө +12…+17 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -2…+3 градус, өдөртөө +7…+12 градус дулаан байна.
Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

ТОЙМ: “Шатахууны нөөцөөрөө тариагаа хураачихвал явган явсан ч яадаг юм бэ?” хэмээн өгүүллээ DNN.mn

“Өдрийн сонин”-ы даваа гаригийн дугаар 16 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна.

“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт “Хүнд үйлдвэрийн эрдэс
холбоо” ТББ-ын Гүйцэтгэх захирал М.Буянбадрах “АМНАТ-өөс
болж Монгол Улс асар их боломжоо алдсаар байна”  гэснийг IV нүүрээс үргэлжлүүлэн уншаарай.

ӨДРИЙН СУРВАЛЖИЛГА: Төв аймгийн Жаргалант сумын
тариаланч М.Даваанямынх энэ жил 400 тонн төмс хураана

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт “Шатахууны нөөцөөрөө тариагаа хураачихвал явган явсан ч яадаг юм бэ?” хэмээн өгүүллээ.

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ерөнхий нягтлан
бодогч асан Д.Алтанцэцэг “БЭТ Ж.Ганбат нүүрсний гэх хэргийн дор олон хүнийг хэлмэгдүүлж байна” гэлээ.

18 дугаар сургуулийн зургадугаар ангийн сурагчийн ээж У
“Газ гэх мэт зүйл үнэрлээгүй байх аа. Цагдаагийн байгууллагаас шинжилгээ авсан” гэв.

ЦЕГ :Осол гаргасан жолооч эмэгтэй биш эрэгтэй,
согтуу биш эрүүл байсан

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы даваа гаригийн дугаараас уншаарай. Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugi ns/news/login Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно. Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88111375 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай. “Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТТОЙМ:

Categories
мэдээ нийгэм

Нийт 12257 хүүхэд цэцэрлэгт хамрагдах хүсэлтээ цахимаар ирүүлжээ DNN.mn

Цэцэрлэгийн бүртгэлийн хоёрдугаар шатны хүсэлтийг есдүгээр сарын 11-20-ны хооронд e-mongolia.mn болон elselt.esis.edu.mn системээр зохион байгуулсан. Түүнчлэн нийт 12257 хүүхэд цэцэрлэгт хамрагдах хүсэлтээ цахимаар ирүүлсэн байна. Үүнээс 4023 хүсэлт нь түр оршин суух хаягаар цэцэрлэгт хамрагдах хүсэлт аж. Цахимаар ирүүлсэн хүсэлтээс гадна:

  • 24 цагийн цэцэрлэгт хамрагдах: 69
  • Байгууллагын дэргэдэг цэцэрлэгт хамрагдах: 133,
  • Тусгай цэцэрлэг: 39,
  • Халамжийн төвийн хүүхэд : хоёр
  • Багш, ажилтны хүүхэд: 49
  • Өргөдөл, хүсэлт: 6037 зэрэг нийт 6329 хүүхдийг элсүүлэх хүсэлт уламжлалт хэлбэрээр иржээ.

Ийнхүү нийт 18.294 хүсэлтийг хүлээн авчээ. Үүнээс

  • Гадаад явах сонголт хийсэн: гурав
  • Гэрээр суралцах сонголт хийсэн – 25
  • Бусад асуудалтай  65

Нийт хүсэлтийг “Нийслэлийн цэцэрлэгийн элсэлт бүртгэлийг зохион байгуулах  түр журам”-ыг баримтлан шийдвэрлэснийг мэдээллийн санд байршууллаа.

Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн хэмжээнд 28 нэгжээс улсын бүртгэлийн үйлчилгээ авах боломжтой боллоо DNN.mn

Улсын бүртгэлийн байгууллага иргэн, хуулийн этгээдэд төрийн үйлчилгээг ойртуулах үүднээс нийслэлийн хэмжээнд одоогийн байдлаар 28 нэгжид бүртгэлийн үйлчилгээ үзүүлж байна. Тодруулбал, иргэд 9 дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэс болон нийслэлийн үйлчилгээний нэгдсэн 6 төв, Улсын бүртгэлийн үйлчилгээний 13 цэгээс иргэний, хуулийн этгээдийн, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн нийт 49 төрлийн лавлагаа, үйлчилгээг харьяалал харгалзахгүй авах боломжтой аж.

Мөн нэгжүүдэд байршуулсан улсын бүртгэлийн цахим машин /киоск/-аар тоон гарын үсэг авах, гадаад паспортын зураг илгээх, иргэний архивын лавлагаа авах зэрэг бусад бүртгэлийн үйлчилгээг авах боломжийг бүрдүүлээд байна.

Түүнчлэн Улсын бүртгэлийн байгууллага нь амралтын өдөр буюу Бямба гарагт ажилладаг нэгжтэй болсон бөгөөд одоогоор Хан-Уул дүүргийн “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудал дахь улсын бүртгэлийн үйлчилгээний цэг, мөн Сүхбаатар дүүргийн “Их тойруу” дахь улсын бүртгэлийн үйлчилгээний цэг ажиллаж эхлээд байгааг УБЕГ-аас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Нисдэг тэргээр эрэн хайх, аврах ажиллагааны дадлага сургалт хийжээ DNN.mn

Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангийн аврах ажиллагааны мэргэжилтэн, аврагч нарын нисдэг тэргээр уул хад болон урсгал, тогтмол усны мандлаас эрэн хайх, аврах ажиллагааны дадлага, сургалт боллоо.

Дадлага, сургалтыг Төв аймгийн Эрдэнэ сумын “Заан Тэрэлжийн бэлчир”-т энэ сарын 20-21-ний өдрүүдэд зохион байгуулав.

Сургалтыг Бүгд найрамдах Франц улсаас Монгол Улсад суугаа Иргэний

Categories
мэдээ нийгэм

2020-2023 онд авто ослоор 228 хүүхэд амиа алджээ DNN.mn

Улсын хэмжээнд 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс 2023 оны наймдугаар сарын 1-ний байдлаар авто ослоор 228 хүүхэд харамсалтайгаар амь насаа алджээ.

Мөн согтуугаар тээврийн хэрэгсэл  жолоодсон  жолоочийн тоо 151,212  тэднээс 31,166 нь эргээд замын хөдөлгөөнд оролцож журамлагдсан байна.

Удахгүй эхлэх намрын чуулганаар Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг  хэлэлцэнэ. Энэ хуулийн төслийг Нийтийн ашиг сонирхлыг хамгаалах агуулгаар нь засаж шинэчлэн замын хөдөлгөөний танхайрал, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон үеийн хариуцлагыг чангатгах заалтуудыг ажлын хэсгийн ахлагч

Categories
мэдээ нийгэм

Азийн спортын 19 дүгээр их наадамд 12000 тамирчин 61 төрлөөр өрсөлдөнө

Азийн спортын 19 дүгээр их наадам Ханжоу хотод эхэллээ. Монгол Улсаас уг наадамд 403 тамирчин, 129 дасгалжуулагч, албаны хүмүүс нийт 532 хүний бүрэлдэхүүнтэй оролцож байна. Харин нээлтийн ёслолд манай улс 239 хүний бүрэлдэхүүнтэй оролцлоо.

Ази тивийн их наадамд 45 үндэсний олимпын хорооны 12,000 гаруй тамирчид 40 спортын 61 төрлөөр 481 багц медалийн төлөө ур чадвараа сорин өрсөлдөх юм.

Монгол улсаас Азийн спортын 19-р наадамд оролцож байгаа тамирчдын багийн хувцас хэрэгслийг Хятадын спорт хувцасны 361 брэндэд захиалж хийлгэжээ.

Categories
мэдээ цаг-үе

Агаарын бохирдлын 55.6 хувийг гэр хороолол, 28.9 хувийг автомашин бүрдүүлж байна DNN.mn

Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах бодлогын цогц судалгаа, богино болон урт хугацаанд бохирдлыг бууруулах шийдэл, арга хэмжээний талаар Хотын дарга Д.Сумъяабазар мэдээлэл өглөө. Нийслэлийн Засаг даргын дэргэдэх Нийслэлийн Бодлогын судалгаа, шинжилгээний төвийн эрдэмтэн, судлаачид эрдэм шинжилгээний 20 хүрээлэнтэй хамтран агаар, орчны бохирдлын нөхцөл байдал, цаашид авах арга хэмжээний талаарх тус судалгааг хийжээ.

Улаанбаатар хотын агаарын бохирдол дулааны цахилгаан станц, автомашин, гэр хороолол болон бусад эх үүсвэрээс үүдэлтэй. Тодруулбал, дулааны цахилгаан станц 44.2, гэр хороолол 31, автомашин 16.1, бусад эх үүсвэр 8.7 хувийг бүрдүүлж байгаа юм. Үүнээс дулааны цахилгаан станцыг хасаад, үлдсэнийг нь 100 хувь гэж үзвэл, агаарын бохирдлын 55.6 хувийг гэр хороолол, 28.9 хувийг автомашин, 15.5 хувийг бусад эх үүсвэр эзэлж байна. Агаарыг бохирдуулагч нь тоосонцор, нүүрстөрөгчийн дутуу исэл, хүхэрлэг хий, азотын давхар исэл зэрэг юм. Үүнээс хамгийн их буюу тоосонцрын 52.3, азотын давхар ислийн 63.2 хувийг автомашин, нүүрстөрөгчийн дутуу ислийн 64.1 хувь, хүхэрлэг хийн 71.7 хувийг гэр хороолол бүрдүүлж буй. Агаарын бохирдол нь амьсгалын замын өвчлөлийн 53, уушгины хавдрын 40, хүүхдийн амьсгалын замын өвчлөл 24 хувийг бүрдүүлж байна.