Categories
мэдээ улс-төр

УИХ-ын намрын чуулган ирэх сарын 2-нд нээлтээ хийнэ DNN.mn

УИХ-ын 2023 оны намрын чуулганыг аравдугаар сарын 2-нд буюу ирэх даваа гарагт нээнэ.

Монгол Улсын Их Хурлын тухай хуульд:

18.1.Улсын Их Хурлын намрын ээлжит чуулган 10 дугаар сарын 01-ний өдрөөс, хаврын ээлжит чуулган 3 дугаар сарын 15-ны өдрөөс тус тус эхлэн 75-аас доошгүй ажлын өдөр чуулна.

18.2.Ээлжит чуулганыг нээх өдөр амралт, баяр ёслолын өдөртэй давхацвал дараагийн ажлын өдөр нээнэ хэмээн заасан байдаг.

Энэ дагуу аравдугаар сарын 01-нд ням гарагт буюу амралтын өдөр таарч байгаа тул аравдугаар сарын 02-нд нээж таарах юм. Гэхдээ чуулганыг нээх УИХ-ын даргын захирамж гарах учиртай ч, одоогоор гараагүй байна.

Намрын чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтыг өнгөрөгч долоодугаар сард УИХ-аас дараах байдлаар баталсан билээ.

1/Автотээврийн тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;

2/Амьтны тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;

3/Ард нийтийн санал асуулгын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

4/Арилжааны тухай хуулийн төсөл;

5/Ашигт малтмалын тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;

6/Байгалийн ургамлын тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;

7/Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүд;

8/Биеийн тамир, спортын тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;

9/Газрын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүд;

10/Гүйцэтгэх ажилд тавих Монгол Улсын Их Хурлын хяналтын тухай хуулийн төсөл;

11/Гэр бүлийн тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;

12/Даатгалын тухай, Даатгалын зуучлалын тухай, Жолоочийн даатгалын тухай хуулийн төслүүд /Шинэчилсэн найруулга/;

13/Дохионы хэлний тухай хуулийн төсөл;

14/Дэлхийн шуудан холбооны дүрмийн арван нэгдүгээр нэмэлт протоколыг соёрхон батлах тухай хуулийн төсөл;

15/Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;

16/”Зарим газрыг улсын тусгай хамгаалалтад авах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;

17/”Зэвсэгт хүчний зэвсэг, техникийг шинэчлэх, сэргээн сайжруулах бодлогыг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;

18/Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;

19/Иргэний үзэл бодлоо илэрхийлэх эрх, эрх чөлөөний тухай хуулийн төсөл;

20/Иргэний болон захиргааны шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн төсөл;

21/Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;

22/Мал эмнэлгийн эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн төсөл;

23/Mонгол Улс, Азийн хөгжлийн банк хоорондын “Жижиг зардлыг санхүүжүүлэх хөтөлбөр”-ийн зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл;

24/Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;

25/Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;

26/Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;

27/Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;

28/Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн төсөл;

29/Монгол Улсын Төрийн ордны тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;

30/Монгол Улсын 2024 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2024 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2024 оны төсвийн тухай, Ирээдүйн өв сангийн 2024 оны төсвийн тухай болон холбогдох бусад хууль, тогтоолын төсөл;

31/Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн төсөл;

32/Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийн нөлөөллийг бууруулах тухай хуулийн төсөл;

33/Ойн тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;

34/Олон улсын хөдөлмөрийн байгууллагын далайн хөдөлмөрийн тухай 2006 оны конвенцод 2016, 2018 онд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай хуулийн төсөл;

35/Онц байдлын тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;

36/Орон сууцны ашиглалтын тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;

37/Өрсөлдөөний тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;

38/Соёлын биет бус өвийг хамгаалах тухай хуулийн төсөл;

39/Тариалангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

40/Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

41/”Төрөөс мөнгөний бодлогын талаар 2024 онд баримтлах Үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;

42/Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;

43/Тэтгэврийн доод хэмжээг индексжүүлэх тухай хуулийн төсөл;

44/”Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;

45/Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

46/Ургамал хамгаалал, ургамлын эрүүл мэндийн тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;

47/Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

48/Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төсөл;

49/Хаягжуулалтын тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;

50/Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;

51/”Хөгжлийн зорилтот хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;

52/Хүүхэд хамгааллын тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;

53/Цагдаагийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

54/Цусны донорын тухай хуулийн төсөл;

55/Цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

56/Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;

57/Шинжлэх ухааны паркийн тухай хуулийн төсөл;

58/Шүүх байгуулах тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;

59/Эм, эмнэлгийн хэрэглэгдэхүүний тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;

60/Энхийг дэмжих ажиллагаанд оролцох тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;

61/Эрүүл мэндийн тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;

62/Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийн төсөл

Categories
мэдээ нийгэм

М.Бадарчийн барилдах эрхийг 4 жилээр хасах санал хүргүүлжээ DNN.mn

Үндэсний их баяр наадмын Бөхийн салбар хороо өчигдөр хуралдаж Улсын арслан М.Бадарчийн барилдах эрхийг 4 жилээр хасах санал гаргажээ. Улмаар баяр наадмыг зохион байгуулах хороонд уг саналаа хүргүүлээд байна.

Энэ жилийн баяр наадмын Хүчит бөхийн барилдаанд улсын гарди М.Бадарч түрүүлж, улсын арслан цол хүртсэн. Гэвч түүний сорьцоос метенолон гэх бүх цаг үед хориотой допингийн төрлийн бодис илэрсэн тул тэрээр В сорьцоо шинжлүүлэх хүсэлт өгч, өөрийн биеэр хяналт тавихаар БНСУ явсан билээ. Шинжилгээний В сорьцын хариу албан ёсоор гарч, допинг хэрэглэсэн нь баталгаажсан юм.

Categories
мэдээ нийгэм

Увс аймгийн Тэс сумд 3.8 магнитудын хүчтэй газар хөдөлжээ DNN.mn

Энэ сарын 25-ны өдөр Увс аймгийн Тэс сумын 1 дүгээр багийн нутагт газар хөдөлжээ. Тодруулбал, тус багийн “Дунд бух” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойш зүгт 213 км, сумын төвөөс баруун зүгт 41 км, Ө-50°34’12.0″, У-93°03’36.0″/ 09.25-ны өдрийн 01:22:07 цагт 3.8 магнитудын хүчтэй газар хөдөлсөн аж. Энэ тухай мэдээллийг ШУА-ийн ООГХ-ээс мөн өдрийн 01:29 цагт цахим шуудангаар ирүүлсэн байна.

Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан сумын Засаг даргын орлогчоос тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл иргэдэд мэдрэгдээгүй бөгөөд учирсан хохиролгүй тухай мэдээлсэн.

Эх сурвалж: ОБЕГ

Categories
мэдээ нийгэм

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 83 зөрчил бүртгэгдлээ DNN.mn

Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2023 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр нийт 1839 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэнээс зөрчлийн шинжтэй 1340, гэмт хэргийн шинжтэй 118 дуудлага, мэдээлэл байна гэж Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл Мэдээллийн төвөөс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Нэг гэр бүлийн дөрвөн хүн угаартаж нас баржээ DNN.mn

Өчигдөр буюу 2023 оны есдүгээр сарын 26-нд Баянзүрх дүүргийн 8 дугаар хороонд байрлах нэгэн айлд 33 настай, эмэгтэй бага насны гурван хүүхдийн хамт нэг дор дөрвөн хүн угаартсан байдалтай амь насаа алдсан харамсалтай хэрэг бүртгэгджээ.

Иймд иргэд та бүхэн сэрүүний улирал эхэлж байгаатай холбогдуулан гэр, байшин, орон сууцандаа агаарын сэлгэлтийг тогтмол хийх, яндангаа хөөлөх, бүрэн шаталт дуустал яндангийн хаалтыг хаахгүй байх, пийшин зуухны онгорхой, цоорхой цууралтыг шалгаж бөглөхийг зөвлөж байна.

Мөн угаарын хийн мэдрэгч суурилуулах, уг төхөөрөмжийн хэвийн ажиллагааг тогтмол шалгах, дохиоллыг салгаж унтраахгүй байх зэргээр угаарын хийд хордохоос урьдчилан сэргийлэхийг сэрэмжлүүллээ.

 

Эх сурвалж: ЦЕГ

Categories
гадаад мэдээ

Цөмийн туршилтын талбайд хөл хөдөлгөөн нэмэгдэв DNN.mn

Цөмийн том гүрэн АНУ болон Хятад, Оросын хурцадмал байдал сүүлийн жилүүдэд дээд цэгтээ хүрсэн. Энэ гурван улс тус тусын цөмийн туршилтын талбайдаа шинэ байгууламж барьж, хонгил ухаж эхэлсэн нь хиймэл дагуулын зургаас тодорхой болжээ. Тэд цөмийн туршилт хийхээр бэлтгэж буйг нотлох баримт байхгүй ч жилийн өмнөхтэй нь харьцуулбал туршилтын талбайд өргөтгөлийн ажил багагүй хийгдэж байгаа юм байна.

АНУ Невадагийн цөлд, ОХУ Хойд мөсөн далайн бүлэг аралд, Хятад улс баруун хязгаарын Шинжаан мужид цөмийн туршилтын талбайтай.

Хиймэл дагуулаас авсан сүүлийн 3-5 жилийн зургуудыг харахад уг газруудад шинэ хонгил, шинэ зам, агуулахууд, мөн эдгээр газруудад орж гарч буй тээврийн хэрэгслийн хөдөлгөөн илт нэмэгджээ. Цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх судалгааны төвийн профессор Жеффри Льюис “ОХУ, Хятад, АНУ цөмийн туршилтаа сэргээж магадгүй гэх маш олон сэжүүрийг бид харж байна. 1996 оны Цөмийн туршилтыг иж бүрэн хориглох гэрээнээс хойш гурван улсын аль нь ч туршилт хийгээгүй. Хятад, АНУ гэрээнд гарын үсэг зурсан боловч үүнийгээ батламжлаагүй байгаа” гэж хэлжээ. Мөн АНУ-ын Агаарын цэргийн хүчний хурандаа асан Седрик Лейтон гурван улсын цөмийн байгууламжийн зургийг хянаж үзээд үүнтэй адил дүгнэлт хийсэн байна. Тэрээр “Орос, Хятад, АНУ аль аль нь цөмийн зэвсгээ шинэчлэхээс гадна туршилт хийхэд шаардагдах үйл ажиллагааны бэлтгэлд асар их цаг хугацаа, хүчин чармайлт, хөрөнгө мөнгө зарцуулсан нь тодорхой байна. ОХУ гэрээг соёрхон баталсан ч АНУ түрүүлж хөдөлбөл Путин туршилт эхлүүлэх тушаал өгнө. Цөмийн туршилтын аюул нь нэг талаас АНУ, нөгөө талаас Орос, Хятад хоёрын хооронд өсөн нэмэгдэж буй зэвсгийн уралдаан хурдасч буйтай холбоотой” гэж дүгнэсэн байна.

НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш өнгөрсөн сард энхийн болон цэргийн зорилгоор туршилт хийхийг хориглосон олон улсын гэрээг соёрхон батлахыг бүх улсад уриалсан билээ. Гутерриш “Бид дэлхий даяар үл итгэх байдал, хуваагдалтай тулгарч байна. Дэлхийн өнцөг булан бүрд ойролцоогоор 13 мянган цөмийн зэвсэг байна. Эдгээрийн эзэн улсууд тэдгээрийн нарийвчлал, хүртээмж, хор хөнөөлийг нь улам сайжруулахаар хичээж байна. Энэ бол биднийг устгах жорыг сайжруулж байна гэсэн үг” гэж хэлсэн юм.

Профессор Жеффри Льюис Украин дахь Оросын армийн санаанд оромгүй муу амжилт цөмийн туршилтаа сэргээх сэжүүрийг Москвад өгч байж магадгүй гэж үзэж байна. Мөн Беларусь улс Оросоос тактикийн цөмийн зэвсэг хүлээж авсан гэж Александр Лукашенко наймдугаар сард мэдэгдсэн. Беларусь үүнийг гадаадын түрэмгийллийн эсрэг ашиглахад бэлэн гэдгээ ч мэдэгдсэн билээ.

ОХУ-аас Украинд бүрэн хэмжээний довтолгоог эхлүүлэх үед Хойд мөсөн далайн арал дахь цөмийн туршилтын талбайг өргөтгөж байгааг шинжээчид мэдээлж байсан. Мөн өнгөрсөн наймдугаар сард Оросын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу мөн тус талбайд айлчилж байсан. Энэхүү “Новая Земля” аралд байх туршилтын талбайг ЗХУ анх 1955 онд ашиглалтад оруулсан бөгөөд 1990 онд газар доорх сүүлчийн туршилтыг хийжээ. Энэ хугацаанд тус талбайд 130 цөмийн туршилт хийсэн аж. Хиймэл дагуулын зургуудаас харахад 2021-2023 оны хооронд “Новая Земля “туршилтын талбайд томоохон бүтээн байгуулалт хийгдэж, усан онгоцууд болон шинэ тээвэрлэлтийн чингэлэгүүд боомтод ирэх болжээ. Сүүлийн 5-6 жилийн хугацаанд ОХУ тус талбайд шинэ хонгил ухах болсон байна. Гэхдээ туршилт хийхгүй зөвхөн барууныхныг айлгах зорилгоор ийн ажиллаж байж ч магадгүй юм гэж Жеффри Льюис хэлэв.

Хятадын баруун хэсгийн хүн ам сийрэг суурьшсан бүс нутагт “Лоп Нур” нэртэй ширгэсэн давст нуур бий. Хятадын цөмийн туршилтын энэхүү “Лоп Нур”-ын талбайд мөн идэвхжил нэмэгджээ. Хиймэл дагуулаас авсан зургаас харахад хятадууд тав дахь шинэ туннелийн малтлагыг хэдийнэ эхлүүлсэн байна. 2022, 2023 онд авсан зургуудыг харьцуулж үзвэл овоолгын хэмжээ тогтмол нэмэгдэж байгаа аж. Тиймээс хонгилуудыг өргөтгөж байна гэсэн дүгнэлтэд шинжээчид хүрчээ. Мөн тэсрэх бөмбөг хадгалах зориулалттай шинэ агуулахыг 2021, 2022 онд барьсан аж.

Жеффри Льюис “Хятадын туршилтын талбай нь Оросынхоос өөр. Хятадынх өргөн уудам бөгөөд олон янзын хэсгүүдтэй. Энэ талбай үнэхээр хөл хөдөлгөөнтэй харагдах болсон. Бид харж байгаа юм чинь АНУ-ын засгийн газар мэдээж олоод харчихсан байгаа” гэж хэлэв.

“Лоп Нур” дахь үйл ажиллагаа нэмэгдсэнийг Япон дахь хятад судлаачдын бүлэг мөн анхааруулжээ. Хиймэл дагуулын зургуудад дүн шинжилгээ хийсний эцэст “Хятадын зорилго бол цөмийн туршилт хийх явдал” гэж уг бүлэг дүгнэсэн байна. Дашрамд дурдахад, 1996 онд цөмийн туршилтаа зогсоосноо зарласнаас хойш Хятадын тал энэхүү амлалтаа байнга хүндэтгэж, цөмийн туршилт хийхийг хориглох тухай олон улсын зөвшилцлийг тууштай дагасан гэж уг албаныхан онцолжээ.

Стокгольмын Энх тайвны судалгааны олон улсын хүрээлэнгийн мэдээгээр ОХУ, АНУ нь одоогоор дэлхийн нийт цөмийн зэвсгийн 90 орчим хувийг эзэмшиж байгаа аж. АНУ-д 3700 гаруй цэнэгт хошуу, Орос 4500 орчим цэнэгт хошуутай гэсэн тооцоо байдаг. Харин Хятад 2022 оны нэгдүгээр сард 350 цэнэгт хошуутай байсан бол 2023 оны нэгдүгээр сард 410 болж нэмэгджээ. Дашрамд дурдахад, дэлхийн бүх цөмийн гүрнүүд, тэр дундаа Их Британи, Франц, Энэтхэг, Пакистан, Хойд Солонгос, Израиль улсууд цөмийн зэвсгээ шинэчлэх ажлыг үргэлжлүүлж байна гэж “CNN” мэдээлсэн байна.

 

Г.АМАРСАНАА

Categories
гадаад мэдээ

Цагаан ном нийтлэв DNN.mn

Өнөөдөр, 9-р сарын 26-нд Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Ван Вэньбинь ээлжит хэвлэлийн бага хурал хийлгэлээ. Сэтгүүлчээс өнөөдөр Төрийн зөвлөлийн мэдээллийн алба “Хүн төрөлхтний хувь заяаны нэгдмэл цогцыг хамтдаа байгуулъя: Хятадын санаачилга ба үйл ажиллагаа” цагаан ном нийтэлжээ. Энэхүү цагаан номыг нийтэлж байгаагийн учир утга нь юу вэ? гэж асуужээ.

Ван Вэньбинь хэлэхдээ, энэ он бол дарга Ши Жиньпиний хүн төрөлхтний хувь заяаны нэгдмэл цогцыг хамтдаа байгуулах үзэл баримтлалыг дэвшүүлсний 10 жилийн ой юм. Өнөөдөр Хятадын Төрийн зөвлөлийн мэдээллийн алба цагаан ном нийтэлсэн бөгөөд ХКН-ын Төв хорооны улс төрийн товчооны гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И хэвлэлийн бага хурлын үеэр үг хэлж, сэтгүүлчдийн асуултад хариуллаа. Ван И хэлсэн үгэндээ, цагаан ном бол хүн төрөлхтний хувь заяаны нэгдмэл цогцыг хамтдаа байгуулах үзэл санааны агуулга, бодит практикийг системтэйгээр тайлбарласан чухал баримт бичиг юм. Энэ нь Ши Жиньпиний шинэ эриний Хятадын онцлогтой социализмын үзэл санаа, дипломат харилцааны тухай Ши Жиньпиний үзэл санааг гүнзгий хэрэгжүүлэх чухал арга хэмжээ юм. Цагаан номыг нийтлэх нь нийгмийн бүх давхаргын хүмүүс болон олон улсын хамтын нийгэмлэгт хүн төрөлхтний хувь заяаны нэгдмэл цогцыг бүх талаар ойлгоход алс хэтийн ач холбогдол өгч, Хятадын онцлогтой том гүрний дипломат агуу их зорилтыг илүү тодорхой ойлгоход тусална гэдэг найдаж байна гэжээ.

Categories
мэдээ нийгэм

Гүйцэтгэлийн үнэлгээний үр дүнгээр багш нарын 52 хувь нь урамшуулал авна DNN.mn

Боловсрол, шинжлэх ухааны яам, Боловсролын үнэлгээний төвөөс багшийн болон байгууллагын гүйцэтгэлийн үнэлгээг хоёр дахь жилдээ зохион байгууллаа. Үнэлгээний үр дүн түвшин бүрд ахисан байна.\May be an image of text that says 'ΥΡ ДΎН ТООЦСОНАРГАЧ.ЛАЛ БАГШБУРИЙН БАГШ БУРИЙН АНХНЫ оноог тоОЦОх АнХНЫ оноог КЛАСТЕРТ XAPTA.BAX СТАНДАРТ оноо РУУ ХΘРВУУЛЭХ 2 БАГШНАРЫГ БАГШ НАРЫ КЛАСТЕРТ АНГИЛАХ 3 БАГШБУРИЙН БАГШ БУРИЙН ИНДЕКСИЙГ TOrTOOX 5 БАГШ БУРИЙН ЭРЭМБИЙН вийГ ТООЦОХ Ρ ЛНТЭЙ ТАНИЛЦАХ ΒΙ (Business Intelligence) Боловерол, шннжлэх ухааны яам Мэргэжлийн байгууллага Боловсрод. ШИНИЗК ухааны газар Нийслэлийн боловсрольнгаза газар ://./ /Унэлгаэний YP дун Сургууль Багш Hap'

Хоёр дахь удаагийн гүйцэтгэлийн үнэлгээнд Ерөнхий боловсролын 681 сургууль, 28,382 багш, 912 мянган суралцагч хамрагдлаа.

Багшийн гүйцэтгэлийг 4 шалгуур, 13 үзүүлэлтээр үнэлдэг. Үнэлгээг сургуулийн удирдлагууд, хамт олон, эцэг эх асран хамгаалагч, суралцагч, багш өөрөө өгдөг. Харин байгууллагын үнэлгээг 8-25 оноо бүхий 6 шалгуураар хэмждэг.

Эхний жилийн үнэлгээгээр багш нарын 43 орчим хувь нь урамшуулалд хамрагдаж байсан юм. тэгвэл энэ удаагийн үнэлгээний үр дүнгээр ерөнхий боловсролын сургуулийн багш нарын 51.7 хувь нь 1-4 дүгээр индекст эрэмбэлэгдэж 10-25 хувийн урамшуулал авч байна. Энэ багш нарын урамшуулал ирэх төсвийн жилээс 50 хүртэл хувиар нэмэгдэнэ.

May be a graphic of crossword puzzle and text

Харин сургуулийн өмнөх боловсролын тухайд нийт багш нарын 50.6 хувь, нийт цэцэрлэгийн 41.4 хувь нь урамшуулалд хамрагдаж байна. Ерөнхий боловсролын сургуулийн үнэлгээгээр сургуулиудын 47 хувь нь урамшуулалд хамрагдана.

Энэ хүрээнд багш нарт олгож байгаа цалингийн зардлын гүйцэтгэлийг сүүлийн гурван жилийн зөвхөн 9 дүгээр сараар жишээлж үзэхэд өссөн дүр зураг харагдаж байна.

2021 оны 9 дүгээр сард Ерөнхий боловсролын сургуулийн багш нарын цалин урамшуулалд 45.9 тэрбум төгрөг, 2022 оны 9 сард 69.1 тэрбум төгрөг олгож байсан бол энэ оны 9 сард 95.6 тэрбум төгрөг шилжүүлсэн байна.

Цэцэрлэгийн багш нарын цалинд 2021 оны 9 дүгээр сард 24.3 тэрбум төгрөг, 2022 оны 9 дүгээр сард 35.2 тэрбум төгрөг олгож байсан бол энэ оны 9 сард 60.1 тэрбум төгрөгийн цалин, урамшуулал олгожээ.

Эх сурвалж: БШУЯ

Categories
мэдээ спорт

Ушугийн Н.Бямбадорж шагналт байр эзэллээ DNN.mn

“Ханжоу 2022” Азийн наадам үргэлжилж байна. Сүүлийн таван Азийн Наадамд тасралтгүй оролцож буй ушугийнхан энэ удаагийн тивийн олимпод хоёр тамирчинтай ирсэн. Ушугийн санда бокс буюу тулааны төрлөөр эрэгтэйчүүдийн 60 кг-д Б.Мэндбаяр, эрэгтэйчүүдийн 75 кг-д Н.Бямбадорж нар эх орноо төлөөлөн оролцлоо.

Спортын мастер Н.Бямбадорж Киргизийн тулаанч Темирлан Аманкуловтой хүрэл медалийн төлөө тулалдаад, шагналт V байрт орсон юм.

Монголын ушучид Азийн Наадмаас нэг бус медаль хүртсэн түүхтэй. Анх Ө.Саруул-Од, Б.Батжаргал нар Дохагийн Азийн Наадмаас хүрэл медаль хүртэж байсан билээ.

Эх сурвалж: МҮОХ

Categories
мэдээ нийгэм

НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлөөс гаргасан зөвлөмжүүдийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг баталлаа DNN.mn

Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүний эрхийн зөвлөлөөс гаргасан зөвлөмжүүдийг 2023-2025 онд хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг баталлаа.

Ерөнхий төлөвлөгөөнд тусгасан, эрхлэх асуудлын хүрээнд хамаарах арга хэмжээг хэрэгжүүлэх нарийвчилсан төлөвлөгөө баталж, хэрэгжилтийг иргэний нийгмийн байгууллагын төлөөллийг оролцуулан зохион байгуулж, хангах, төлөвлөгөөний биелэлтийг жил бүрийн арванхоёрдугаар сарын 20-ны дотор Гадаад харилцааны яаманд хүргүүлж байхыг Засгийн газрын гишүүд, Засгийн газрын агентлаг, байгууллагын дарга нарт даалгаж, Улсын дээд шүүх, Шүүхийн ерөнхий зөвлөл, Улсын ерөнхий прокурорын газар, Авлигатай тэмцэх газар, Хүний эрхийн Үндэсний комисст тус тус зөвлөлөө.

Товч мэдээ
·       Монгол Улсын нэгдсэн төсвийн 2024 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2025-2026 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын 2024 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2024 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2024 оны төсвийн тухай хуулийн төсөл болон эдгээр хуулийн төсөлтэй холбогдлуулан боловсруулсан бусад хууль тогтоомжийн төслүүдийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.
·      “Налайх-Чойр”, “Чойр-Замын-Үүд” чиглэлийн авто замыг дөрвөн эгнээ болгон өргөтгөн шинэчлэх төсөл, “Дархан-Алтанбулаг” чиглэлийн 113 км авто замыг дөрвөн эгнээ болгон өргөтгөн шинэчлэх төсөл, Туулын авто замыг Нисэхийн хурдны авто замтай холбох Наадамчдын гудамжны 800 у/м гүүрэн байгууламжийн төслийн концесс олгох уралдаант шалгаруулалтыг холбогдох хууль тогтоомжийн дагуу тус тус зохион байгуулж, үр дүнг Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг үүрэг болголоо.

·      Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжааны явц, цаашид авах арга хэмжээний талаар УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар танилцууллаа. Биржээр арилжсан нүүрсийг Гашуунсухайт-Ганцмодны боомтоор нэвтрүүлэх тусгай гарц бий болгох асуудлаар БНХАУ-ын талтай хэлэлцээр хийхийг Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн үндэсний хорооны дарга Б.Тулга, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг нарт даалгалаа.