Nas Daily-гийн хийсэн Монголын тухай контентууд 63 сая үзэлттэй байна
Month: August 2023
Нийслэлийн ИТХ-ын Хүний хөгжлийн хороо хуралдлаа. Хуралдаанаар 2023-2024 оны хичээлийн жилийн бэлтгэл ажлын талаарх мэдээллийг Нийслэлийн Боловсролын газрын дарга Б.Амартүвшин өглөө. Тэрбээр “Энэ хичээлийн жил нийслэлийн хэмжээнд төр, хувийн хэвшлийн нийт 667 цэцэрлэг үйл ажиллагаа явуулж байна. Эдгээр цэцэрлэгт 142,798 хүүхэд сургуулийн өмнөх боловсрол эзэмшиж, 15,147 багш, ажилтнууд ажиллана. Цэцэрлэгийн бүртгэлийг хоёр үе шаттай зохион байгуулсан бөгөөд 116,337 хүүхэд цахимаар бүртгүүлжээ. Удахгүй хоёрдугаар шатны бүртгэлийг хийж, баталжуулна. Харин ерөнхий боловсролын 307 сургуульд 384,676 хүүхэд суралцана. Үүнд нийт 23,372 багш, ажилтнууд ажиллах юм. Одоогоор нэгдүгээр ангид 38,356 хүүхэд цахимаар бүртгүүлж, элсэн суралцах хүсэлт гаргаад байна” гэлээ.
2023 он гарснаас хойш нийслэлд 14 цэцэрлэг, 7 сургууль, 2 бага сургууль ашиглалтад орсон юм. Мөн цэцэрлэг, сургуулийн зориулалтаар 122 обьектыг түрээсэлж, хүртээмжийг нэмэгдүүлж ажилласан байна. Харин төр болон хувийн хэвшлийн сургуулийн хэмжээнд нийт 288 сурагчийн автобус үйлчилгээнд явна. Үүний 50 автобус нь улсын сургуулийнх юм. Түүнээс гадна сурагчийн үдийн хоол үйлдвэрлэлийн тухайд 60 сургууль өөрийн гал тогоотой. Харин 90 сургууль түрээсээр дээрх үйлчилгээг сурагчдад үзүүлнэ. Энэ жил дахин 28 сургуулийг бие даасан гал тогоотой болгохоор ажиллаж буйг Нийслэлийн боловсролын газрын дарга хэллээ. Мөн замын ачаалал ихтэй хэсгүүдэд 58 сургуульд хичээл эхлэх, дуусах цагийн зохицуулалт хийхээр төлөвлөсөн. Харьяа газрын мэдээлэлтэй холбогдуулан Нийслэлийн ИТХ-ын Төлөөлөгчид сургалтын чанар, агуулгад анхаарах, хоол үйлдвэрлэл, үйлчилгээг сайжруулах, үдийн хоолны үнийн дүнг нэмэгдүүлэх, сургуулийн барилгын ажлыг хугацаанд нь дуусгаж ашиглалтад оруулах, шинээр ашиглалтад орж буй сургуулиудын бодит нөхцөл байдалтай танилцах, сургуулийн орчинд хүүхдийн аюулгүй орчинг бүрдүүлэх зэрэг асуудлыг анхаарч ажиллах талаар саналаа хэллээ
Бага сургуулийн хүүхдүүдийг дүрэмт хувцсыг сонголттой болгох, өөрчлөх асуудлаар ХҮН намын боловсролын салбарын мэргэжилтнүүд мэдээлэл хийлээ.
ХҮН-ын удирдах зөвлөлийн гишүүн П.Наранбаяр “Нэгдүгээрт, сонголттой байх боломжийг олгох хэрэгтэй. Бага насны хүүхдийн хөдөлгөөнд саад болохгүй хувцсаар өнгө ижилсүүлээд эцэг, эх багш нарын оролцоотой сургуулийн зөвлөлөөр сонголт хийх боломжийг олгоосой гээд холбогдох эрх бүхий байгууллагуудад бид хандаж байна.
Бүгд поло цамц өмсөнө, бүгд дүрэмт хувцаснаас татгалзана гэсэн үг биш. Сонголтыг эцэг эхчүүдэд өгөөсэй л гэж байгаа юм. Өнөөдөр өмсөж буй пиджак хүүхдийн хөдөлгөөнийг маш их хорьж байдаг. Сургууль болгон хүүхдийн хөдөлгөөнд саад болдоггүй нүсэр биш төсөр дүрэмт хувцас өмсүүлээсэй. Улсын хэмжээнд тогтоосон хатуу стандартаа эргэж хараасай гэдэг саналыг дэвшүүлж байна” гэв.
АНУ-ын ерөнхийлөгч асан Дональд Трамп Жоржиа мужийн Фултон тойргийн шоронд сэжигтнээр бүртгүүлж зургаа авахуулсны дараа барьцааны мөнгөөр суллагдсан юм. Түүнийг 2020 оны сонгуулийн үр дүнд нөлөөлөхөөр Жоржиа мужийн сонгуулийн хороонд дарамт шахалт үзүүлсэн хэрэгт буруутган сэжигтэн болгоод байгаа билээ.
Цагдаа нар Трампын гэрэл зургийг нь авч материалд нь хавсаргасан юм. Ингэснээр тэр АНУ-ын түүхэнд сэжигтний гэрэл зураг авхуулсан анхны ерөнхийлөгч асан болж байна. Шоронд зураг авхуулсныхаа дараа Трамп “аймшигтай мэдрэмж”, “таатай санагдаагүй” гэх зэргээр ярьсан аж. АНУ-ын ерөнхийлөгч Жо Байденаас сэтгүүлчид Трампын зургийн талаар сэтгэгдлийг нь асуухад “Царайлаг гарсан байна” хэмээн егөөдсөн байна.
Харин Трампын сонгуулийн штаб уг гэрэл зургийг нь хэвлэсэн аяга, цамц, малгай, стикер зэргийг борлуулаад хэдхэн өдрийн дотор $7 саяыг олжээ. Зөвхөн Баасан гарагт $4.18 саяыг олсон нь Трампын сонгуулийн кампанит ажлын түүхэнд нэг өдрийн дотор хамгийн их мөнгө орсон тохиолдол болсныг түүний штабын хэвлэлийн төлөөлөгч Стивен Чюн өчигдөр сошиал хуудсандаа мэдээлсэн байна. Энэ оны эхний хагаст Дональд Трамп сонгуулийн кампанит ажилдаа $53 саяын хандив цуглуулсан нь нийтэд тодорхой болоод байгаа билээ. Жоржиа мужийн сонгуулийн тойрогтой холбоотой хэргээс гадна Трамп өөр дөрвөн хэрэгт холбогдон шалгагдаж байгаа билээ.
Үүнээс гадна Трамп 2021 оны нэгдүгээр сараас хойш өөрийгөө өмгөөлүүлэхэд 100 орчим хуульч, хуулийн фирмийг хөлсөлж, тэдгээрт нийтдээ $59.2 саяыг зарцуулжээ гэж “Aljazeerа” мэдээлжээ.
Г.АМАРСАНАА
Ардчилсан намыг бүгд анхааралтай харж байна. Гурван жил шахам хоорондоо зөрчилдөөнтэй байсан энэ нам сая удирдлагын багаа бүрдүүллээ. Л.Гантөмөр намын даргаар сонгогдсоноос хойш найман сарын дараа анх удаа ҮБХ-гоо ээлжит бусаар хуралдуулж, дэд дарга нараа томилов. Энэ хүртэл намын даргыг тойрсон хардлага нийгэмд бишгүй байсан. Л.Гантөмөр хүчгүй, сул дорой л гэнэ. Бас фракц бүлэглэлүүдтэйгээ тохиролцож чадахгүй болохоор томилгоо явуулахгүй байна гэх явган яриа хүн болгоны амнаас гардаг байв. Тэгвэл өнгөрсөн жилүүдэд таван тийш харчихсан байсан АН-ыг нэг цул болгож, ойлголцоход багагүй хугацаа орсон биз. Харин ч АН хурдан зохион байгуулалтад орох шиг боллоо.
Энэ удаагийн ҮБХ-ны ээлжит бус хурлаар баталсан АН-ын удирдлагын багийг харахад нам нэлээд цэгцэрч, эвлэжээ. Л.Гантөмөрийн оруулж ирсэн нэрсийг ҮБХ-ны гишүүд санал нэгтэйгээр баталж байсан. Ер нь фракцуудын тэнцвэрийг боломжийн хангаж чадсан томилгоо боллоо гээд намын гишүүд нь ч сэтгэл хангалуун байна лээ. АН-ын 16 дэд даргыг харж байхад Х.Баттулгын фракцаас нэлээд суудал авчээ. И.Мөнхжаргал, Т.Пүрэвхатан, Ш.Түвдэндорж, О.Алтангэрэл, П.Галиндэв, Ш.Жандос гэсэн зургаан хүн намын удирдлагад орж ирэв. Уг нь Женко тусдаа нам байгуулахаар шулуудсан гэж байсан. Мань эр хөдөө орон нутгаар явж, иргэдтэй уулзсан боловч дэмжлэг авч чадаагүй гэх юм билээ. Нэгэнт ардчилал хэмээх үнэт зүйлээр АН-тай холбогдсон болохоор салж явж чадахгүй нь энэ томилгооноос уншигдаж байна. Харин С.Баярцогтын талаас Ж.Баярмаа, П.Батчимэг, Р.Эрдэнэбүрэн, Ч.Өнөрбаяр, Р.Амаржаргал нар намын дэд даргаар томилогдлоо. Ж.Баярмаа, Р.Эрдэнэбүрэн нар “Од” клубийнх. П.Батчимэг бол талийгаач Г.Батхүүгийн төрсөн дүү. Тэрбээр МҮАН-ыг төлөөлж байгаа бол Р.Амаржаргал МҮДН фракцийнх. Улс төрийн хүрээнийхэн тэднийг С.Баярцогтын дэмжлэгтэйгээр АН-ын дэд дарга болцгоолоо гэж байна. Яг үнэндээ С.Баярцогтын бодлогыг дэмжиж ажиллах итгэлт баг нь ч байж мэднэ. Тэднээс гадна АН-ын 16 даргын жагсаалтад бичигдсэн Ц.Жадамба, С.Буяндэлгэр нар “Морьтон” клубийн залуус.
Ц.Жадамба бол АН-ын аппаратад чамгүй олон жил ажилласан, улс төрийн туршлага арвинтай. Харин С.Буяндэлгэр төрд ажилласан хугацаа нь бага ч сайн эдийн засагч гэж үнэлэгддэг. Тэд хоёулаа 1980-аад оны төлөөлөлд багтана.
Энэ удаагийн томилгоонд С.Эрдэнийн талаас нэг хүн орж ирсэн нь Л.Уртнасан байв. Тэрбээр С.Эрдэнийг ХНХ-ын сайд байхад Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргаар ажиллаж байсан гэдгийг бүгд мэднэ. Мөн С.Эрдэнийн хүүтэй ижил нэртэй Э.Одбаярыг Л.Гантөмөрийн дэмжлэгтэй АН-ын дэд дарга нарын нэг болсон гэх юм билээ. Зарим нь Ц.Тувааны хүн ч гэж ярьдаг. Ийнхүү АН-ын дэд дарга нар томилогдож, Улс төрийн зөвлөл шийдвэр гаргах эрх зүйн чадамж бүрдэв. Үндсэндээ 2017 оноос хойш өнөөдрийг хүртэл энэ намын улс төрийн шийдвэр гаргах бүтэц тодорхой бус явж ирсэн юм.
Ямартай ч Л.Гантөмөр ирэх жилийн сонгуульд намаа манлайлж оролцох удирдлагын багаа ингэж бүрдүүллээ. Томилгоотой зэрэгцээд энэ 16 дэд даргын хэн ч жагсаалтад орж ирэхгүй гэх яриа гарчээ. Яахав наанаа эд нар ингэж хаацайлж байгаа ч гэсэн цагаа тулахаар яаж ч эргэж болно.
Үнэн хэрэгтээ бүгд сонгуульд нэр дэвшихээр амбицалж байгаа улс шүү дээ. Тухайлбал, эмэгтэйчүүдийн квотыг хангах зорилгоор П.Батчимэг, Ж.Баярмаа нар хамгийн түрүүнд бичигдэж л таарна. Ялангуяа П.Батчимэгийн хувьд сонгуульд оролцоход намынхаа гол санхүүжүүлэгч нь болж харагдаж байгааг үгүйсгэхгүй. Одоохондоо АН-ын шинэ дэд дарга нар сонгуульд ялалт байгуулахын тулд намаа сайн удирдан зохион байгуулна гэсэн үүрэг, амлалт өгч байна. Тэрнээс чухал том асуудал бол генсекийн томилгоо. Ойрын үед АН-ын ерөнхий нарийн бичгийн даргын төлөөх марафон нэлээд эрчимжих байх. Намын дарга ямар ч нэр цухуйлгаагүй. Саяхныг хүртэл хэд хэдэн хүн байнга яригдаж байсны дотор С.Баярцогт, Ч.Өнөрбаяр, Э.Одбаяр нар нэрлэгддэг байв. Тэгвэл тэд одоо бүгд намын удирдлагад орж ирсэн болохоор генсект өөр хувилбар яригдаж эхэлсэн нь мэдээж.
Ингэхэд АН-ын генсекийг хүмүүс том эрх мэдэлтэй, бүх мөнгө санхүү дээр гарын үсэг зурдаг, улс төрийн гол, гол шийдвэр гаргаж, томилгоо хийдэг албан тушаал гэж хараад байх шиг. МАН-ын генсек Д.Амарбаясгалан шиг бодоод ач холбогдол өгөөд байна. Яг үнэндээ АН-ын генсек хүн МАН-ын генсек шиг байж чадах уу. Намын даргаар сонгогдсон Л.Гантөмөр, Тэргүүн дэд даргаар томилогдсон С.Баярцогт нар тийм амархан бүх эрх мэдлээ генсектээ даатгачихаад өөрсдөө бэлгэдлийн чанартай суух улс уу. Ер нь АН-ын шинэ дүрэмд генсек гэж хүн ямар эрх мэдэлтэй, ямар хариуцлага хүлээнэ гэж тусгасныг эргүүлж харах нь зөв байх. Өнөөдрийн нөхцөл байдалд АН-ын генсек бол намын эв нэгдлийг хангахын тулд харилцааны өндөр ур чадвартай, аль нэг фракцад харьяалагддаггүй, улс төрийн туршлагатай тийм хүнийг сонгоно гэсэн хүлээлт намын гишүүдэд нь бий. АН эв цавандаа ороод удаагүй, эмзэг байгаа энэ үед аль нэг фракцийн творищ генсек болчихвол намыг савлуулчихаж мэднэ гэсэн болгоомж байх шиг. Сонгууль ойртсон энэ үед улс төрийн дайралттай бишгүй нүүр тулна. Тэгэхээр ямар ч үед намд ирж байгаа гадна, дотны бүх галыг өөр дээрээ авч чадах хэмжээний хашир улстөрчийг томилохоо эрхбиш мэдэж байгаа байлгүй. Гэхдээ Л.Гантөмөр өөрөөсөө ахмад хүний нэрийг ҮБХ-д оруулж ирэхгүй нь лавтай. Үгэнд нь орж, үзэл санаа нэгтэйгээр бодлогыг нь дэмжиж ажиллах тийм хүнийг санал болгох биз.
Сая АН-ын дэд дарга нарыг томилсон ҮБХ-ны хурлыг албан ёсоор хаагаагүй. Тиймээс ойрын 14 хоногтоо багтаад ҮБХ-ны дарга хурлаа зарлаж, генсекийн суудлыг эзэнжүүлэх болов уу. Тэр өдөр хамтын удирдлагын хүрээнд генсек хийж чадах хүн хэн бэ гэдэг нь тодорхой болно.
АН-ын аль ч фракцаас хэн ч удирдлагын багт гарч ирсэн бай, ардчилал гэх том үзэл санаан дээр бүгд нэгддэг нь сайхан. Хүний эрх чөлөө, эдийн засгийн эрх чөлөө бол ардчиллын амин сүнс. Ийм үнэт зүйл дээр АН-ынхан ялгарч чаддаг. Сонгууль ч хаяанд ирлээ. АН-д ч ард түмэн итгэл найдвар тавьж байна. Тэгэхээр та бүхэн Монгол Улсын тусгаар тогтнолын баталгаа гэдгээ ухамсарлаж иргэдийнхээ итгэлийг алдаж болохгүй шүү.
М.МӨНХЦЭЦЭГ
Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. Өнөөдрийн хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэж байна. Үүнд:
-Боомтуудын хил дамнасан төмөр замын явцын талаар,
-2023 оны ургацын урьдчилсан баланс,
-“Иргэний эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэхэд чиглэсэн зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоол,
-Тендер шалгаруулалтад оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлийн талаар,
-Олон улсын цахим худалдааны төлбөр тооцооны гарцын талаар,
-Хотын инженерийн бэлтгэл арга хэмжээний мастер төлөвлөгөөний талаар зэрэг 40 гаруй асуудал хэлэлцэх болон танилцахаар төлөвлөөд байна.
Энэ оны наймдугаар сарын 28-ны байдлаар Улаанбаатар хотод хүнсний гол нэрийн барааны дундаж үнэ өмнөх сараас 7.8 хувь буурчээ.
Мөн өмнөх долоо хоногоос 0.9 хувиар буурсныг Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.
Тухайлбал өмнөх долоо хоногоос хонины ястай мах, бөөрөнхий сонгино, төмс, өндөг, цагаан будааны үнэ тодорхой хэмжээгээр буурсан байна.
№ | Барааны нэр | 2023 | |||
VII сарын дундаж | VIII.21 | VIII.28 | |||
1 | “Алтан тариа” гурил | дээдийн дээд, савласан, кг | 3 561 | 3 561 | 3 561 |
дээд, савласан, кг | 2 715 | 2 740 | 2 751 | ||
I зэрэг, савласан, кг | 2 391 | 2 402 | 2 406 | ||
2-р зэрэг, савласан, кг | 1 584 | 1 584 | 1 606 | ||
2 | Талх | “Атар”, 600 гр | 2 443 | 2 456 | 2 456 |
“Зууван чех”, 600 гр | 2 754 | 2 797 | 2 797 | ||
Хар талх, 300 гр | 1 982 | 1 990 | 1 990 | ||
3 | Цагаан будаа, кг | 4 701 | 4 779 | 4 770 | |
4 | Хонины мах, ястай, кг | 15 288 | 13 052 | 12 868 | |
5 | Үхрийн мах, ястай, кг | 19 040 | 15 992 | 16 242 | |
6 | Үхрийн мах, цул, кг | 21 675 | 19 014 | 18 814 | |
7 | Адууны мах, ястай, кг | 13 069 | 11 874 | 11 088 | |
8 | Ямааны мах, ястай, кг | 11 187 | 9 322 | 9 322 | |
9 | Сүү | задгай, л | 2 833 | 2 769 | 2 769 |
“Элекстер”, 0.5 л | 2 245 | 2 245 | 2 245 | ||
“Шинэ Сүү”, л | 4 429 | 4 429 | 4 429 | ||
10 | Тараг, савласан, 900 гр, “Цөцгийтэй” | 4 045 | 4 045 | 4 045 | |
11 | Цөцгийн тос, 200 гр | 7 389 | 7 436 | 7 436 | |
12 | Ургамлын тос, л | 7 957 | 7 798 | 7 798 | |
13 | Элсэн чихэр, кг | 3 771 | 3 771 | 3 771 | |
14 | Ногоон цай, савласан, 90 г | 3 618 | 3 606 | 3 606 | |
15 | Өндөг, ш | 523 | 526 | 523 | |
16 | Алим, кг | 6 708 | 6 708 | 6 708 | |
17 | Төмс, кг | 1 691 | 1 614 | 1 511 | |
18 | Лууван, кг | 2 369 | 3 387 | 3 072 | |
19 | Байцаа, кг | 3 559 | 2 534 | 2 154 | |
20 | Хүрэн манжин, кг | 4 498 | 4 297 | 4 138 | |
21 | Сонгино, кг | 5 239 | 4 025 | 3 879 | |
22 | Шатахуун | Аи-80 авто бензин, л | 2 345 | 2 345 | 2 345 |
Аи-92 авто бензин, л | 2 390 | 2 390 | 2 390 | ||
Дизелийн түлш, л | 3 490 | 3 490 | 3 490 |
Аливаа улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдлын гол цөм нь ардчилал дээр тогтож байдаг. Энэ нь ард түмний эрх чөлөө, нийгэм дэх тэгш эрхийн баталгаагаар хэмжигдэж байгаа. Өнөөдөр монголчууд бид үг, үзэл бодлоо хэнээс ч айж, эмээхгүйгээр чөлөөтэй илэрхийлж чаддаг болсон. Хүссэн газар руугаа аялж, дуртай хувцсаа өмсч, амтлахыг хүссэн хоол хүнсээ арвин сонголттойгоор хүртэж байна. Урлаг, спортын бүх төрлийг эх орондоо дэлгэрүүлж, хөгжүүлж байна. Чөлөөт хэвлэлтэй, бас ард түмний оролцоотой төрөө байгуулж чадаж байна. Жирийн иргэд нь төр засгийнхаа болохгүй, бүтэхгүй байгаа бүхнийг ямар ч цензургүй шүүмжилчихдэг ийм эрх чөлөөтэй нийгэмийг монголчууд бид бүтээсэн. Энэ бүгд ардчиллын л буян. Ингээд харахаар ардчилал бол том зургаараа манай улсын тусгаар тогтнолын баталгаа юм. Магадгүй бид хуучин нийгмээсээ салаагүй байсан бол өнөөдрийн энэ амьдралаа, дэлхийн хөгжлийг хаалттай цонхны цаанаас хараад мөрөөдөж суух байсан биз. Ганц хүнийг орой дээрээ залсан, түүний дарангуйлалд байдаг орны зовлон дэндүү их. Энгийнээр хэлэхэд “Хөмөрсөн тогоон доторх хуучин хүү” гэдэг шиг л дэлхийд гадуурхагдана. Хамгийн аюултай нь нэг хүний мэдэлд захирагддаг орон гадны ямар нэг улсыг гар хөл болохдоо амархан. Тэгвэл ардчиллаар дархлагдсан орны язгуур эрх ашиг руу хэн ч халдаж зүрхэлдэггүй. Логикийн хувьд ийм л ялгаатай.
Бид ардчиллын замд ороод ердөө 30-аадхан жил болж байна. Урьд өмнө нь энэ нийгэмд амьдарч байгаагүй болохоор мэдээж алдаа, оноо бишгүй л байлаа. Төдийгөөс өдий хүртэл хэрүүлтэй, уруултай тэсч ирсэн. Энэ бол ардчилсан орон болгоны туулдаг л замнал. Манай улсын хувьд ардчиллын гол тулгуур багана бол Ардчилсан нам. Энэ нам бойжилтынхоо үед сайнтай, муутай бүхэнтэй нүүр тулсан нь үнэн. Хэрэлдэж, хэлэлцэж, унаж, боссоор өнөөдөртэй золгож байна. Ардчилсан намын асуудал бүр нь нийгэмд ил. Ардчилал хөгжсөн барууны орнуудад ч ийм л байдаг. Ялангуяа 2020 оны сонгуулиас хойш Ардчилсан нам нэлээд бужигнаантай байв. Дээрээ жаахан маргаантай байдаг юм шиг байгаа. Харин сүүлийн үед эв зүйгээ олж, сүрхий зохион байгуулалтад орж эхэлсэн нь сайн байна. Л.Гантөмөрийг намын даргаар Улсын дээд шүүхэд бүртгүүлснээс хойш Ардчилсан нам ерөнхийдөө цэгцрэх өнгөндөө орсон. Мэдээж хэсэг хугацаанд үзэл бодол, эрх ашгаараа хуваагдчихсан байсан улсыг нэг туган дор цул болгоно гэдэг тийм ч амар ажил биш. Таван тийш тарсан намын гишүүдээ бөөгнүүлж, ойр ойрхон уулзаж, ярилцахаас өгсүүлээд хугацаа их орно. Намаа эв цаванд оруулахад залуучууд идэвхтэй байгаа харагдана лээ. Тиймдээ ч намын даргыгаа батламжилснаас хойш найман сарын дараа анх удаа буюу өчигдөр ҮБХ-ны хурлаа хийж, намын дотоод бүтцээ ярилцах шиг болсон. Бас л хэл амтай, хэрүүл нь нийгэмд ил болж байгаа харагдана лээ. Ямартай ч Ардчилсан нам зохион байгуулалтад орж байгаад Монголын ард түмний сэтгэл санаа өөдрөг байгаа. Ардчилсан намд итгэл найдвар ч тээж байна.
Ардчилсан нам одоо интитуци болоход бэлэн байгаа. Хүнээр бодоход 30 нас гэдэг бол эрийн цээнд хүрсэн сайхан үе. Сурч боловсорчихсон, чамгүй ажлын туршлага хуримтлуулчихсан энэ насанд асуудлын алдаа, оноог хөрсөн дээр дэнсэлж чаддаг, тодорхой амьдралын туршлагатай болсон нас. Ингээд бодохоор Ардчилсан нам ид хийж бүтээдэг, эрч хүчтэй үе дээрээ байна. Та нар хоорондоо хангалттай хэрэлдэж, муудалцлаа. Одоо “Монголын тусгаар тогтнолын баталгаа яах аргагүй Ардчилсан нам мөн” гэдгийг ухамсарламаар байна. Үүнийг Ардчилсан намын аль ч гишүүн дотроо бодож, хариуцлагатай хандах ёстой.
Ер нь манай нийгэмд Ардчилсан намын гишүүдэд тээдэг гомдол харагдаад байдаг. Тэр нь бизнест халтай хуулиуд баталсан гээд байх юм билээ. Тухайлбал, уул уурхайн лицензүүдийг цөмийг нь зогсоосон. Дахиж хайгуулын лиценз олгохооргүй болгосноор Монголоос хөрөнгө оруулагчид татгалзах шалтгаан болсон. Үүнээс гадна АМНАТ, Гэнэтийн ашгийн албан татварын тухай хууль гээд зах зээлийн эдийн засгийн эсрэг хуулиуд бүгд Ардчилсан намын автортай. Бизнест хүйтэн хандсан элдвийн хуулиудыг Ардчилсан намынхан санаачилж, энэ олон хүний сэтгэлд юм хийчихсэн байдаг. Тиймдээ ч барууны зах зээлийн эдийн засгийг эх орондоо цогцлооход элэг муутай хандсан Ардчилсан намынханд одоо хүртэл хүмүүс гомдол тээж яваа харагддаг. Тэгэхээр Ардчилсан намынхан өөрсдөдөө дүгнэлт хийх хэрэгтэйг нийгмийн шүүмжлэл сануулаад байна. Та нар Монгол Улсын ирээдүйг сайн сайхан авч явахад асар том үүрэгтэй гэдгээ мартах ёсгүй.
Сүүлийн үед Ардчилсан нам зохион байгуулалтад орж байгаа нь сайн байна. Гадаад, дотоодод сурч боловсорсон залуучууд намын шинэчлэлийн талаар сүрхий дуугардаг боллоо. Нийгэм ч хүчтэй сөрөг хүчний дуу хоолой, байр суурийг үгүйлж байна. Энэ бол Ардчилсан намд итгэх ард түмний итгэл найдвар юм. Цаашлаад Ардчилсан нам барууны эдийн засгийг, ардчиллыг хөгжүүлэхэд тууштай явна гэдэгт ард түмэн найдаж, хүлээж байгаа. Иймд та бүхэн монголчуудынхаа итгэлийг мартаж болохгүй. Ардчилсан нам бол Монголын тусгаар тогтнолын баталгаа гэдгээ ч умартаж болохгүй. Юуны төлөө баруунд боловсрол эзэмшсэн даргатай болсон билээ дээ. Өмнөх шигээ попрохгүй, зах зээлийн эдийн засгийг дэмжсэн бодлого баримтална гэдэгт ард түмэн итгэж байгаа шүү.
Волейболын спортын дасгалжуулагч, спортын мастер О.Солонготой ярилцлаа.
-Өнгөрсөн өдрүүдэд Зүүн Азийн залуучуудын наадам боллоо. Волейболын багийн тамирчид мөнгөн медаль зүүлээ. Дасгалжуулагчийн хувьд сэтгэл хангалуун байна уу?
-Манай тамирчид ганцхан сарын хугацаанд нэгдсэн бэлтгэлд хамрагдаад л тэмцээнд оролцсон эмэгтэй шигшээ баг мөнгө, эрэгтэй нь хүрэл медаль зүүлээ. Манайхан өөрийн талбайдаа байгаа боломжоо дүүрэн ашиглаж тоглолоо. Цаашид Азийн хэмжээнд гарч өрсөлдөх боломжтой нь энэ тэмцээнээс харагдлаа. Илүү түвшин ахихад өөр зэрэглэлийн дасгалжуулагчид хэрэгтэй болов уу гэж харлаа. Яг энэ тэмцээний тухайд шигшээ багийн дасгалжуулагч байгаа нөөц боломжоо тултал ашиглаж сайн амжилт үзүүллээ.
-Волейболын спорт арай өөр түвшинд гарч ирэв үү?
-Монголын зарим тамирчид гадаадын лигүүдэд легионероор тоглодог боллоо. Б.Батсуурь, Г.Баярсайхан гээд залуус тоглож байна. Энэ бол хөгжиж байгаагийн нэг баталгаа мөн. Гэхдээ Азийн түвшинд очиж өрсөлдөхөд багадаа 2-6 жилийн хугацаа хэрэгтэй. Волейбол өөрөө багийн спорт. Дээд зэргийн ойлголцол шаардлагатай. Бүр багаас нь хамтад нь бэлтгэж байж л амжилт гаргаж болно. 8-9 настайгаас нь хэдэн хүүхдийг хамт бэлтгэсэн хүүхдүүд баг болж тоглох нь амжилт гаргах илүү магадлалтай. Илүү ойлголцоно гэсэн үг л дээ. Олон улсад ч сайн багийн суурийг ингэж л бэлддэг.
Манайд бол энд тэнд бэлтгэгдсэн хүүхдүүд баг болохоороо хэн нэг нь тодрох гээд байдаг талтай. Хоорондоо сайн ойлголцдоггүй.
-Шинэ түвшинд гарахад системтэй бэлтгэл хэрэгтэй гэж хэлж байна уу, та?
Тийм. Бүр багаас нь бэлтгэх хэрэгтэй. Өнөөдөр манайд тийм боломж алга. Ажлынхаа хажуугаар бэлтгэлээ хийгээд явж байгаа тамирчид л олон улсын тэмцээнд оролцож байна. БНСУ болон БНХАУ-д зөвхөн волейбол тоглож, бэлтгэлээ базаагаад явдаг. Бүх зүйлээ зөвхөн волейболд зориулдаг. Зөвхөн бэлтгэлээ хийгээд явах боломж өнөөдөр манайд байхгүй байна. Цогцоор нь харж бодлогоор хөгжүүлэх нь хэрэгтэй гэж хардаг юм. Өнөөдөр манайд яг мэргэжлийн тамирчин болохоор зорьж волейболын бэлтгэлд очдог хүүхэд хэд болдоо. Тун цөөхөн байх. Төлөвшил олж авах, цагийг боловсон өнгөрүүлэх гээд олон төрлийн л зорилготой. Яг мэргэжлийн тамирчин болж, олон улсад гарна гэх зорилготой хүүхэд бараг байхгүй. Жишээ нь жүдо бөхийн бэлтгэлд орж буй тамирчин олимпын аварга болно гэж хэлдэг. Волейболд орж буй хүүхэд тийм биш.
-Сая эмэгтэй шигшээ баг алтан медалийн төлөөх тоглолтын өмнөхөн БНХАУ-ын багийн эсрэг гаргасан үйлдэл шүүмжлэл дагууллаа. Олны шуугиад байгаа шиг тийм ёс зүйгүй үйлдэл үү?
-Хэвийн л үзэгдэл. Үүнд ач холбогдол өгч зохион байгуулалттайгаар дайрч байгаа үйлдлийг би ойлгохгүй байгаа. Бие халаалтын үеэр л давуулалт гүйцэтгэсэн төдий шүү дээ. Олны яриад байгаа шиг өрсөлдөгчөө үл хүндэтгэсэн асуудал огт биш. Угаасаа л торны хоёр талд зогсож байгаад л бие халаалтаа хийдэг спорт. Энд ёс зүйн хэм хэмжээ зөрчсөн асуудал огт байхгүй. Ёс зүй гэдэг өөрөө волейболын спортоос үүдэлтэй. Манай багийн охидоос тийм зүйл гарахгүй. Үүнд эргэлзэж шүлсээ үсчүүлээд хэрэггүй ээ. Ядаж зааланд очоод нэг өдрийн бэлтгэлийг нь анзаарвал таны амнаас тийм үг гарахгүй л болов уу.
-Ёс зүй волейболын спортоос үүдэлтэй гэв үү, та?
-Тийм. Япончууд ёс зүй, хариуцлагаараа гайхагддаг улс. Энэ нь волейболын спорттой холбоотой гэж хэлж болно. Учир нь Японы волейбол үндэсний спортын хэмжээнд хөгжсөн байдаг. Манайхан хоорондоо бөх барилддаг шиг Японд волейбол тоглодог. Тэдний дундаж наслалт өндөр байдаг нь ч үүнтэй холбоотой.
-Манайд волейболын спортоор дагнаж хичээллэдэг хүүхэд хэд байна вэ?
-Нэг үеэ бодоход түгээмэл болсон. Волейболын лигийн тэмцээний үеэр зааланд хөл гишгэх зайгүй олуулаа цуглаж үзэж байна. Ур чадвар нь ч тодорхой хэмжээнд ахисан талаар би онцолсон. Үүнийг дагаад хичээллэх хүүхдийн тоо нэмэгдсэн. Энэ бол сайн мэдээ.
-Волейболын бэлтгэлд тодорхой хугацаанд хамрагдсан хүүхэд нийгэмд ямар иргэн болж төлөвших вэ?
-Хамгийн чухал нь эрүүл мэнд. Системтэй бэлтгэлд хамрагдсан хүүхэд эрүүл чийрэг бие бялдартай болно. Хөдөлгөөний дутагдлаас сэргийлнэ гэсэн үг. Хоёрдугаарт ёс зүй. Би бус, бид гэсэн сэтгэхүй волейболоор хичээллэсэн хүүхдэд тодорхой хэмжээнд сууж өгдөг. Хамгийн чухал нь бусдын өмнө хариуцлага хүлээх, алдаагаа ухамсарлаад явах чанарт суралцдаг. Өнөөдөр ийм хандлага их ховор болсон шүү дээ. Алдаа дутагдлыг бусдаас л хайгаад, бусад руу буруу чихээд байдаг. Багийн спортоор хичээллэсэн хүүхдээс ийм зан бараг харагддаггүй. Волейболын заалаар алхсан хүүхэд бүр шигшээ багт хамрагдаж, олон улсын тэмцээнд оролцох алба байхгүй. Тийм боломж ч байхгүй. Ажил дээр гараад багаар ажиллахад гологдоод, ад үзэгдээд байхааргүй тийм ёс зүйг волейболын заалаас авна. Одоо үед бол хамгийн чухал үнэлэмж нь болсон гэж хувьдаа хадаг юм. Энэ спортын өөр нэг гоё чанар нь хамт олныг нэгтгэдэг. Албан байгууллагаараа заал аваад волейбол тоглоход ямар сайхан уур амьсгал бүрддэг гэж санана. Ийм соёлыг албан байгууллагуудад нэвтрүүлэх хэрэгтэй санагддаг
ТОЙМ: Нэрт нийтлэлч Баабарын “Ромын Папын Монголд илгээсэн элч нар” хэмээх нийтлэл хэвлэгдлээ