Categories
мэдээ соёл-урлаг

Б.Пүрэвсүрэн: Хөгжим намайг зөөллөсөн DNN.mn

МУСТА, Хөгжмийн зохиолч Б.Пүрэвсүрэнтэй ярилцлаа.


-Сүүлийн үеийн уран бүтээлийн сонин хачинаас яриагаа эхэлье. Ямар уран бүтээл дээр ажиллаж байна вэ?

-2013 онд “Цэнхэр тэнгэрийн орон” дуунаас хойш нутгийн тухай дуунуудыг их олон гаргажээ.

Хэнтий аймгийн морин спорт холбооны санаачилгаар Төрийн шагналт, СГЗ Ш.Гүрбазартай хамтран “Сэцэн ханы хүлгүүд” гээд дуугаа энэ зун бүтээлээ. Мөн Л.Банзрагчтай “Ижий хайлан” дуун дээр ажиллаж байна. Ер нь долоо хоногтоо эсвэл сардаа 3-4 дуу гаргаж байгаа. Дуучдынхаа хоолой, онцлогт тохирсон уран бүтээл төрүүлэхийг хичээдэг. Мөн орон нутгийн ойд зориулсан аймаг сумдын дуу ихэвчлэн бүтээж байна даа. Одоогоор Сэлэнгэ, Завханы тухай уран бүтээл дээр ажиллаж байна. Өмнө нь бүрэн хэмжээний долоон тоглолт хийж байсан. Тухайн үедээ үзэгчид дүүрэн сайхан л тоглолт болж байлаа. Хөгжмийн зохиолчийн тоглолт тийм өргөн цар хүрээтэй болно гэдэг ховор шүү.

-Таны багадаа хөгжимд татагдсан түүх сонирхолтой юм билээ?

-Манай нагац Соёлын төвийн эрхлэгчээр ажилладаг байлаа. Ээж маань хөгжимчин. Бага байхад зарим нэг айлын хойморт “Баян хуур” хөгжим, даралтат хөгжим өлгөөтэй байдаг байсан. Түүнийг нь харахаар л өөрийн гэсэн хөгжимгүй надад их л чамин, гоё харагдаад, очиж тогломоор санагддаг байв. Өглөө эрт үхрээ гаргачихаад ямар ч зорилгогүй айлын үүдэнд очиж сууна даа. Гол зорилго нь нөгөө л нэг айлын хойморт байгаа хөгжим…(инээв). Тэгээд л олон удаа очсоны үр дүнд хөгжмийг гуйж аваад нилээд хол очиж ямар ч хамаагүй ая тоглоно. Сүүлдээ айлдаа очихоор шууд л “Баяан хөгжим”-өө аваад өгдөг байсансан. Тэр үед сонирхлоороо олон хөгжим тоглодог байсны дүнд одоо төрөл бүрийн баяан хөгжим тоглож чаддаг болсон доо. Сонирхолтой, түүндээ дурлаж байсан учраас л үстэй дээлтэй хүйтэн амбаарт хөгжмөө тоглож байлаа. Тийм л хоббитой хүүхэд байсан. Ер нь урлагт авьяас байхаас гадна түүндээ дурлах ёстой юм билээ.

-“Босоо хийморьтой эр хүн” дуу тухайн үед нилээд “од” болсон байх..?

-ШУТИС-ийн урлагийн зааланд бүтэж байсан дуу. Дараа нь 2010 онд анхны тоглолтоо “Босоо хийморьтой эр хүн” нэртэйгээр Бөхийн өргөөнд хийж байлаа. Гурван цомог гаргаад цомог гэдэг зүйлийг жагсаалтаасаа гарч буйг мэдэрсэн. Одоо ч 20 гаруй дуутай 15 цомог гаргахад бэлэн болчихсон л байна. “Босоо хийморьтой эр хүн”, “Санахгүй л гэсэн юм аа”, “Манай адуу” гээд дуунууд маань ар араасаа хит болж байсан. Тухайн үед Монголын радиогоос дууны уралдаан зарладаг байсан юм. Тэгэхэд л эхний гурван байрт миний дуунууд жагсдаг байлаа(инээв).

-Технологийн ангийн хүүхэд урлагт гүн дурлаж дээ?

-Би чинь инженер мэргэжилтэй. Багаасаа урлагт сонирхолтой болж өссөн. Инженерийн сургуулийн оюутан тэр үедээ урлагт гүн дурлаж, сургуулиа бараг л урлагийн сургууль болгохоо дөхсөн. Анхны урлагийн наадмыг нь зохион байгуулсан.

Манай сургуулийн захирал багш н.Энхжаргал оюутан надад цахилгаан хөгжим урдаас захиалж авч өгсөн юм. Ер нь ШУТИС-д ороход урлаг гэдэг мэдрэхүй байдаггүй. Хөгжим дуугарсан танхим болгон руу гүйгээд очдог. Манай багш анх удаа хөгжимчин инженер төгслөө гээд тайзан дээрээс хэлж байлаа. Гол нь нийтийн дууны өнгө аяс, хандлага, аялгуу хүнд зөв хүрээсэй. Хүн бүр дуулах дуу хийх хэрэгтэй. Одоо ч нийгэм өөр болж. Зарим дуунууд шүүлтүүргүй, үг нь алдаатай хүний чих, сонорыг мялаах дуу гарахгүй байна.

Олон түмэнд хүргэх сайхан дуу хийхийг л зорьж явдаг юм. Инженер мэргэжилтэй учраас инженерийнхээ ажлыг хийгээд явж чадахгүй. Аль хэдийнэ мэргэжлээсээ холдоод 20 гаруй жил болжээ. Тиймээс энэ урлаг руу гэдэг зүйл рүү зорьж, тэмүүлж байгаагийн нэг шалтгаан нь энэ цаг үеийн түүхийг залуучууддаа үлдээх ёстой гэж бодсоных байх. Магадгүй миний дараагийн үе өөр болно. Бид хамгийн сайн сайхан дууг хийж дараагийн үедээ өвлүүлж үлдээнэ.

-Дууны үг, ая зэрэг буусан үе бий юу?

-Дууны үг, ая зэрэг бууж болно. Голын дэргэд суугаад орчноо ажихад үнэхээр тансаг шүлэг байдаг ч болоосой гэж бодогдоно.

Урсгал усны долгио сэтгэлийг минь аваад яваач… гэдэг ч юм уу. Хамгийн гоё зүйл нь хамгийн тансаг шүлгийг хүнд хүрсэн тохиолдолд тэр төгс дуу болж чаддаг. Аялгуу төрнө гэдэг зүйл надад ганц нэгхэн л тохиолдож байсан. Ямарваа нэг зүйлийг харж, мэдэрч байж тэндээс үг ундарч бичнэ.

-Таны дуунуудад адуу, нутгаас илүү хайрын дуун их байдаг юм байна?

-“Зөөлөн бороо”, Л.Болдбаатарын дуулсан “Цэцэг шиг төрсөн бүсгүй”, Б.Оюунбат, Р.Бадралмаа хоёрын “Зүрхний наран”, “Хайрандаа гэрлэе, хоёулаа” гээд хайрын сэдэвтэй маш олон дуу бий. Одоо сэтгэлгээний болоод сэтгэлийн орон зайг хүнд үлдээх ёстой. МУГЖ Н.Төмөрхуяг агсан “Юм бүхнийг дуул” гэдэг байсан. Дээр үеийн сайхан дуунуудыг зохиож байсан ах нар тансаг нэршлийг нь түүгээд авчихсан. Тэгэхээр одоо бидэнд яг юу руу тэмүүлэх вэ гэдэг ачаалал нэмэгдэж байгаа юм. Үүнд өөрсдийгөө сорихоос гадна, хийж бүтээх өнгө аяс, дуу хоолойгоор монголчуудад сэтгэлийн таашаал олгох хэмжээний уран бүтээл хийх ёстой гэж боддог.

-Та өөрөө дууныхаа монтажийг хийдэг үү?

-Хүн чадаж байгаа зүйлээ сайн хийх ёстой. Түүнийгээ улам бүр баяжуулж, сурах нь зөв. Тиймдээ ч би хөгжмөө өөрөө бичиж, клипээ өөрөө монтажилж, хоолой бичнэ гээд бүгдийг л өөрөө хийдэг. Цаашид ч сурах юм их бий. Миний мөрөөдөл хялбархан, өөрийн гэсэн аяз үлдээх.

-Ойрын хугацаанд тоглолт хийх бодол байгаа юу?

-Чадвал 10 тоглолт хийх юмсан л гэж бодож байна. Бид аав, ээж, нутгийн тухай дууг хангалттай цаг хугацаанд хийлээ. Одоо ер нь сэтгэл рүү урссан дуу хийхийг л зорьж байгаа. Тэр цаг нь болсон.

Одоо цаг нь ирлээ гэхээр цаг нь ирж өгөхгүй байгаа юм болов уу.

Миний 2013 оны үед хийгдсэн “Хөх Монголын омголон орших цаг ирлээ

Хөх үүлс нүүгээд л байна

Хөх үрс мэндэлсээр л

Хөх уулс зэрэглээтээд л байна… Хөх монголын амгалан орших цаг ирлээ…

Тэгэхээр амгалан оршиж чадаагүй байна миний Монгол. Өглөө гэрээс гарахад нэг өвөө монголчууд болохгүй байна гэж ярьж байна лээ. Болохгүй нь ч болохгүй байгаа. Болох зүйлийг болгохгүй байна уу. Болохгүй зүйлийг болгохгүй байна уу гэдэг маш том асуудал байна. Ер нь зөвхөн улс төр, урлаг ярьж, зөвхөн амин хувиа хичээж амьдрах ёстой ч юм уу.

2008 оны долдугаар сарын 01-нд сонгуулийн үеэр С.Жавхлан бид хоёр шөнийн үхэр цагт “Мангасууд хэрэггүй” гэдэг дуу хийж байлаа(инээв).

…Нам нам гэж намхан байхыг хэлэв үү

Үгүй ээ. Бид чинь өндөр заяат монголчууд шүү дээ… гээд аялгуу нь их тансаг. Ийм нэг улс төрийн сэдэвтэй дуу байна. Тухайн үедээ л шуугьсан даа.

-Төрөл төрлийн дуу хийж байжээ?

-2008 оны наймдугаар сарын 08-нд ажил дээрээ ирээд хийж байсан “Ахын сэтгэл” гэж дуу байдаг юм. Тэр өглөө олимпийн аваргатай ч болж байсан үе. Дараа нь “Морин хуур” наадам болж, анх удаа оролцоод эхний шатандаа хасагдаж билээ. Тэр намар нь бусад дуу нь хит болоогүй байхад “Ахын сэтгэл” дуу хит болж байсан. Юмны чанар өөр болсных байх л даа.

Таныг Яармагийнхан Жан Гум гэж хочилдог байсан гэлцдэг. Энэ тухайгаа ярихгүй юу?

-Яармагт гэрлийн байцаагч хийж байх үед телевизороор Дэ Жан Гум гээд олон ангитай кино гардаг байсан юм. Тэр үед манай гэрлийн байцаагч нар надад тийм нэр өгч байв. Би чинь барилдана, дуулна, хөгжим тоглоно, зураг зурна. Хийхгүй зүйл байдаггүй байж. 2000 ажилчин байлаа гэхэд барилдаан, урлагийн наадам зохиогоод 20,30 хүнтэй нэг баг бэлдээд оролцож байхад би ганцаараа дуулаад түрүүлчихэж байгаа юм чинь. Тэгэхээр тэдний хараанд өртөх нь ойлгомжтой биз.

Та хэр зурдаг вэ?

-Би Увс аймгийнх. Багадаа аймагтаа зургийн үзэсгэлэн гаргаж байсан. Ямартаа ч маш сайн зурах авьяас бий шүү.

Хөгжим гэдэг хүнийг тайтгаруулах увдистай гэдэг?

-Зовлон жаргалыг хөглөж байдаг хамгийн чухал зүйл нь хөгжим, дуу хуур. Голын эрэг дээр гитараа бариад дуулах чинь ямар сайхан мэдрэмж гээч. Бүх л зүйл дуу хууртай холбоотой байж бидний энерги нөхөгддөг юм. Дуу хуургүйгээр хэзээ ч өөрийгөө төсөөлшгүй. Дуу дуулж байж хүний доторх муу муухай зүйл арилж, дуу дуулж дотоод сэтгэлийн сайхан нь сэргэдэг гэдэг. Хөгжим намайг зөөллөсөн.

-Хөгжмийн зохиолч, дуучин хоёр үнэлэмжийг хэрхэн хардаг вэ?

-Намайг бага байхад зөвхөн хөгжмийн зохиолчийг нэрлэдэг байлаа. Лувсаншаравын хөгжим… гээд л. Яруу найрагч нь байдаггүй. Одоо бол хөгжмийн зохиолч нь ч, яруу найрагч нь ч тэр алга. Дурддаггүй. Нийгэм цаг үе нь өөрөө ямарваа нэгэн зүйлийг хүндэтгэх, хүндэтгэлгүй болгочихоод байгаа юм. Хамгийн түрүүнд яруу найрагч, Хөгжмийн зохиолч гээд дуучны урд мөнхийн зарлагддаг тэр өнцөг өнөөдөр алдагдсан. Зөвхөн өөрийгөө ярьдаг нь дуучдын алдаа гэж хардаг. Тийм ч учраас түүний үнэ цэнийг алдагдуулахгүйн тулд би жил болгон тоглолт хийдэг. Хамгийн үнэ цэнтэй байхын тулд бас нэг өөр ертөнц бий болгохын тулд хичээж ажиллаж байна.

Хүний сэтгэлийг дуугаар хөглөнө гэдэг аугаа тайтгарал юм даа..?

 Миний амьдрал тэр чигтээ дуунд мөнхлөгдсөөр яваа.

Аавдаа зориулж “Аавдаа зэмлүүлсэн дуу нар сэтгэл баясгаад болохгүй нь ээ

Ахиад ганцхан уулзвал хүү чинь таныгаа тэвэрмээр байна… хэмээн дуу гаргаж байлаа.

Энэ намар “Аав эзгүй намар” гэдэг дуугаа А.Хосбаяртай хамтран гаргахаар ажиллаж байна. Хүний амьдралд ганцхан юм хэрэгтэй. Тэр нь зөв байх, сэтгэлтэй байх. Энэ л зарчмаа өнөөдрийг хүртэл баримталж ирсэн. Сэтгэлээсээ хүнд туслахад хүнээс юу ч унадаггүй юм. Багадаа ТҮЦ-нд зунжингаа ажиллачихаад цалингаа аваагүй. Болдог л юм билээ.

Гэрийн тооныг хүн чанар гэж авч үзвэл хоёр багана нь мөн чанар. Энэ мөн чанарыг сэвтээхгүйн тулд бид их хичээх хэрэгтэй.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Д.Ганчимэг: Хэт халууны үед иргэддээ хүйтэн зүйл зарж борлуулах нь ард иргэдийнхээ эсрэг хийж буй гэмт хэрэг гэж үздэг DNN.mn

“Сөүл эмнэлэг”-ийн эмнэл зүй эрхэлсэн дарга, элэг, цөс, ходоод гэдэсний мэргэжлийн эмч Д.Ганчимэгтэй ярилцлаа.


-Хэт халуун үе буюу +30 градусаас дээш хэм халсан үед хүмүүс хүйтэн ундаа пиво, мөстэй ус ундаа хэрэглэх нь хүний эрүүл мэнд, хоол боловсруулах эрхтэн тогтолцоонд хэрхэн нөлөөлөх вэ?

-Халуун нөхцөлд байж байгаад хэт хүйтэн зүйлийг гэнэт хэрэглэх нь хүний биед маш их сөргөөр нөлөөлнө. Яаж гэхээр хэт халуунд халууцаж байгаад хүйтэн ус ундаа ихээр хэрэглэх нь нэгдүгээрт, гүйлсэн булчирхайг цочроох, дараа нь хоол боловсруулах замыг цочроох, бусад эрхтэн системийг цочроох буюу цочмог эмгэгүүдийг үүсгэх эрсдэлтэй. Хоёрдугаарт, хууч архаг өвчтэй хүмүүсийн хуучин эмгэгүүдийг сэдрээх талтай. Үүнд юу орох вэ гэхээр хоол боловсруулах замд байх ходоодны шарх, шалбархай, нойр булчирхайн цочмог үрэвсэл, цөсний чулуут үрэвсэлтэй хүний цөсний чулууг сэдрээх, эсвэл цусны өтгөрөлтэй хүмүүсийн нойр булчирхайн эмгэгийг цочроох буюу цочмог үрэвсүүлэх эрсдэлүүд байна.

-Улирлын өөрчлөлт хүний хоол боловсруулах эрхтэн системд яаж нөлөөлөх вэ?

-Улирлын чанартай хоол боловсруулах замын эмгэгүүд энэ үед ихэсдэг. Ялангуяа өнөөдрийн нөхцөл байдалд үүсээд байгаа үер усны аюултай холбоотой болон яг энэ цаг үед гэдэсний халдварт өвчин дэгддэг үе нь. 6, 7, 8 дугаар сар бол гэдэсний халдварт өвчин дэгдэлт өндөртэй үе. Иймээс энэ халдвараас сэргийлэх хэрэгтэй.

-Яаж сэргийлэх вэ?

-Гараа тогтмол угаах, халуун хүйтэн идээ ундаагаа тохируулж хэрэглэх нь зүйтэй. Удахгүй Үндэсний их баяр наадам болно. Баяр наадамтай холбогдуулаад тусгайлан анхааруулж хэлэхэд энэ үеэр ард иргэд хорхог боодог, архи пиво, айраг цагаа, хүйтэн пиво, мөстэй кола, тостой хуушуур гэх мэтчилэн зүйлүүдийг маш ихээр хэрэглэдэг. Ийм зохисгүй хайрсан хуурсан хоол хэрэглэхэд цөс нойр булчирхайн цочмог үрэвслүүд идэвхижиж эхэлдэг. Тиймээс иргэд өөрсдөө зохистой хооллох хэрэгтэй. Томчууд өөрсдөөсөө эхлэх нь зүйтэй. Дээрээс нь бага насны хүүхдүүд, өндөр настнуудын халуун хүйтэн зүйлийн хэрэглээн дээр нь зохицуулалт хийж өгөх шаардлагатай.

-Олон улсад хэт халууны үед яаж сэргийлдэг юм бол. Зарим улсад хуульчилсан байдаг гэх?

-Хэт халуун үед олон улсад тасалгааны температуртай зүйлүүдийг л хэрэглэдэг. Худалдаа үйлчилгээний газрууд нь ч энэ үеэр хөргөгч хөлдөөгчөө салгаад тасалгааны температуртай зүйлүүдийг зарж борлуулдаг. Жишээлбэл, Хятадад намайг сургалтаар очсон үед яг хэт халууны үе тохиолдсон. Тэнд хэт халууны үед иргэддээ хүйтэн зүйл зарж борлуулах нь ард иргэдийнхээ эсрэг хийж буй гэмт үйлдэл гэж үздэг юм билээ. Бүр хуульчлаад заачихсан. Тэгэхээр худалдаа эрхлэгчид нь ч хэт халууны үед хасах температуртай шингэн зүйл зардаггүй. Хэрэв зарвал хуулийн хариуцлага хүлээдэг системтэй юм байна. Манайх шиг хэт халууны үед хэт хүйтэн мөстэй болон хасах температуртай зүйлүүдийг иргэд нь өөрсдөө ч хэрэглэдэггүй. Ходоод дотрын эмч нар нь ч энэ талын сургалт сурталчилгаа хийж, олон нийтдээ таниулдаг. Хэрэв хэт халууны үед хасах температуртай болон мөстэй бүтээгдэхүүн зарж байвал иргэд өөрсдөө гомдол мэдээлэл гаргадаг, хариуцлага тооцуулдаг. Бидний эрүүл мэндийн эсрэг үйлдэл хийж байна хэмээн хууль цагдаагийнханд ханддаг. Эрүүл мэндийн боловсролтой байдаг юм билээ. Манай иргэд өөрсдөө ч энэ тал дээр анхаарч, эрүүл мэндийн боловсролоо дээшлүүлэх хэрэгтэй байна. Үүнийг Монголд мөн ард түмний эсрэг хийж буй гэмт хэрэг гэж үзэн хуульчилмаар байгаа юм.

-Нэгэнт хэт халуун үед хүйтэн зүйл хэрэглээд, архаг хууч хөдлөөд, ходоод гэдэс хямарсан үед яах вэ?

-Хэт халуун үед хүйтэн ус ундаа хэрэглээд ходоод гэдсээ цочроогоод, цөс нойр булчирхайгаа өвтгөөд, нойр булчирхайн хурц үрэвсэл, цөсний чулуут үрэвслийн сэдрэл гэх мэт мэргэжлийн эмгэгтэй холбоотой олон эмгэгүүд яг энэ баяр наадмын үеэр сезон нь эхэлдэг. Бага насны хүүхдийн гэдэсний халдварууд ихэсдэг. Бас сезон нь. Дээрээс нь архаг хууч өвчтэй настай хүмүүс, зүрх судасны эмгэгтэй, даралт ихэсдэг өвчтэй хүмүүс халуун хүйтний хямралаас өөрсдийгөө сэргийлэх хэрэгтэй. Энэ үеэр мөн арьс, харшлын эмгэгүүд сэдрэх асуудалтай. Хоол ундны зохисгүй хэрэглээтэй холбоотой энэ эмгэгүүдээр өвчлөх эрсдэл их. Тиймээс иргэд зохистой хооллож амьдралын зөв хэв маягтай байх хэрэгтэй. Хөгшид хүүхдүүдээ асарч хамгаалах нь зүйн хэрэг юм.

-Яг өнөөдрийн нөхцөлд Улаанбаатар хотод үер усны асуудал үүсч, өндөржүүлсэн бэлэн байдал зарлачихлаа. Энэ үед ямар эрсдэл үүсэх вэ?

-Үер усны үед шавар шавхай, шалбаагтай холилдоод бид маш их нян бактертай агаараар амьсгалж байна. Хэрэв буцаад гэнэт хурц нар гараад эхэлбэл өнөө хөрсний бохирдол агаарт дээш дэгдэж эхэлнэ. Бид бүгд энэхүү бохир агаараар амьсгалж байгаа учраас гэдэсний халдварууд бохир гараар дамжихаас гадна, амьсгалын замын халдварууд, агаар дуслын халдварууд ихэснэ.

Categories
мэдээ цаг-үе

Үс засуулбал өлзийтэй сайн DNN

2023-07-09, / БИЛГИЙН ТООЛЛЫН: 22

Аргын тооллын: 2023-07-09,

Наран ургах шингэх: 05:02-20:51

Үс засуулбал: Үс засуулахад эд, идээ элбэгшин эрхэм сайн. Харин нохой, бар, туулай жилтнээ муу цээрлэвэл зохилтой

Барилдлага: Үхэхийн барилдлагатай өдөр

-Билгийн тооллын 22, шар луу өдөр, могойг хүлэгч-25 одтой, гал суудалтай, 6 цагаан мэнгэтэй, үхэхийн барилдлагатай өдөр. Лусын буулттай өдөр.
-Өдрийн сайн цаг: Луу(07:40-09:40), могой(09:40-11:40), бич(15:40-17:40), тахиа(17:40-19:40), гахай(21:40-23:40), бар(03:40-05:40) болой.
-Хол газар явагсад хойд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Аливаа санасан зөв үйл сэтгэлчлэн бүтмүй. Харин бузарыг дарж, дайсагнах үйл, эвлүүлэх, бэрийн үйл, улайны үйл, мал гаргах, ан гөрөө хийх, үхэгсдийн үйл, цэрэгт мордох, онгоц, сал, модон тээрэм урлах, гүүр барих, газар малтах, замд гарах, дээл хувцас, гэр орны хэрэгсэл эсгэх, оёж, хатгах үйл, хүн, малыг самнах, ханаж, төнөх, шинэ гэр, байшин, асар майхан барих, суурь тавих, буян хишгийн даллага авах, хурим хийх, мал хөнгөлөхөд муу.
Categories
мэдээ цаг-үе

Улаанбаатарт өдөртөө 26 хэм дулаан, бороо орохгүй DNN.mn

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө +13…+15 градус, өдөртөө +25…+27 градус дулаан байна.

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Монгол-Алтай, Хархираа Түргэн, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, өдөртөө Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газар, Дорнод-Дарьгангын тал нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр, Тэрэлж голын хөндийгөөр +5…+10 градус, говийн бүс нутгийн хойд болон зүүн хэсгээр +16…+21 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +22…+27 градус, бусад нутгаар +10…+15 градус, өдөртөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр +22…+27 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн нутгийн баруун өмнөд хэсгээр +33…+38 градус, бусад нутгаар +27…+32 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө +10…+12 градус, өдөртөө +25…+27 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө +7…+9 градус, өдөртөө +24…+26 градус дулаан байна.

Categories
мэдээ нийгэм

Зүүнхараагийн төмөр бетон гүүр суулт өгсөн тул зорчих хөдөлгөөнийг зогсоолоо DNN.mn

2023 оны долдугаар сарын 8-ны 10:50 минутын байдлаар Сэлэнгэ аймгийн Мандал сумын Хараа голын том гүүрний найман баганын нэгдүгээр тулгуур нь хазайж, гүүр нурах эрсдэл үүссэн байна.

Тиймээс ард иргэдэд явган болон авто машины хөдөлгөөнөө зогсоож, аюулгүй байдлаа хангахыг уриалж байна.

Categories
арын-нүүр булангууд мэдээ нийгэм

Ямар ч үед хүнийг бусадтай харьцуулж сайн, муугаар бүү ярь DNN.mn

Амьдралын маш энгийн юм шиг хэрнээ хүний нэр төр, үйл хэрэг, үзэл бодолтой шууд холбогддог зүйл гэж бий. Түүний бодит нэгэн үзэгдэл нь бидний өдөр тутмын, хүн хоорондын харилцаанд гардаг нэгнийгээ нэгэнтэйгээ жиших, харьцуулах явдал. Ээж аав нар ихэвчлэн бага балчир хүүхдээ урамшуулах зорилгоор “Ахаасаа, эгчээсээ хамаагүй илүү байна” гэж хэлдэг. Энэ бол гэр бүлийн байдаг л нэг үзэгдэл. Гэвч хүүхдүүдээ хооронд нь харьцуулах нь сэтгэл зүйд таагүй нөлөөлдгийг судлаачид хэлж байна.

Яг ийм сэтгэлгээгээр бид хэн нэгний нэр төр, үзэл бодолд маш бүдүүлгээр ханддаг. Нэг хүнийг магтаж, түүнийгээ сайн хүн болгохын тулд заавал өөр нэг хүнийг хавчуулдаг. “Түүний дэргэд наадах чинь юм байгаа юм” гэж ирээд л. Хөндлөнгөөс харсан хүнд маш эвгүй сэтгэгдэл төрөхөөр. Албан газрын удирдлага үйл ажиллагаагаа өөрийнхөө бодсоноор явуулахыг бодно. Түүний санал бусдад 100 хувь таалагдана гэж байхгүй. Тэгээд л өнөө хүнээ өмнөх захиралтайгаа, өмнө нь ажиллаж байсан хүмүүстэйгээ жишиж ирээд мууг нь үздэг. Эсвэл шинэ захирал, шинэ ирсэн хүнтэйгээ өмнөх хүнээ жишиж муу муухайгаар, адгийн шаар мэтээр ярьдаг.

Мөн хөтлөгч нэртэй нөхдүүд тухайн дуучнаа магтах үгээ олж ядахдаа тэр дууг өмнө нь дуулсан дуучныг “будаа” болгох үзэгдэл нийтлэг болсон. Жишээлбэл, Ч.Бат-Эрдэнэ гавьяатын дууг нэг залуу дууллаа гэж бодъё. Тэр залуу сайхан л дуулчихна биз. Гэтэл хөтлөгч нь “Ёстой Бат-Эрдэнийг байхгүй болгочихлоо, ямар мундаг юм” гэж ирээд л огтоос бодлогогүйгээр хэлдэг. Тэгэхээр монголчууд минь, хүний нэр төртэй холбоотой зүйлийг маш бодож ярих хэрэгтэй байна. Нэгийг нь магтах гээд нөгөөг нь муулж харлуулдаг бүдүүлэг зангаа одоо боль. Энэ бол хүний эрхийг ноцтой зөрчиж байгаа үйлдэл мөн гэдгийг бүх хүнд зөвлөе.

Ө.Манлай

Categories
гадаад мэдээ нийгэм

В.Путины “Бүтээл”-ийн үр дагавар DNN.mn

Хагас хугас явагдсан “Путины тогооч” хочит Е.Пригожины бослого В.Путины дэглэмд хагарал гарсныг баталсан явдал болов. Жинхэнэ хүчтэй удирдагчид хөлсний цэрэгтэй байх шаардлагагүй байдаг. Тэдэнд өөрийнх ньарми л хангалттай. Гэтэл Е.Пригожин гэх “эрүүгийн элемент” нь В.Путины өөрийнх нь гардан хийсэн “бүтээл” билээ. Шүүхээс хулгай, дээрмийн хэргээр нийт 16 жилийн ял сонсож шоронжсон энэ этгээд ийм өндөрт гараад ирсэн нь үнэндээ өнөөгийн Кремлийн төр, засгийн цаад үнэн нүүр, төрх юм.

Оросын Улсыг аюулаас хамгаалах алба энэхүү бослогыг мэдээгүй байсан гэвэл хэтэрхий гэнэн хэрэг болно. Гэтэл энэ алба ажлаа хийж чдахгүй болсон нь Путины төр, засаг хэврэгжсэн гэдгийн бас нэг том баталгаа юм. Ерөөсулс төрийн намууд, төр засаг болонБатлан хамгаалах яамны удирдлага, мужийн захиргаа Путины талд харинтэдний дор байгаа болгон Путины засаглалын эсрэг байгаа нь дэлхий нийтэд тодорхой болж орхив. Энэ нь Оросын энгийн иргэд Москвагийн ойролцоо орших “баячуудын” гэгдэх Рублёвка хороололд дроноор цохилт өгсөн явдалд хэрхэн баярлаж байсан болон хотод нь дайран орж ирсэнвагнерчуудыг Ростовын иргэд яаж дэмжиж байгаагаас харагдав.Энэ бүхэн Е.Пригожины бослого Оросын Батлан хасмгаалах яамны удирдлагын нэр хүндийг унгаж В.Путиныг дахин цэрэг татахад бэрхшээл үүсгэн, татагдсан цэргүүд түүний дэглэмийн эсрэг зэвсэгээ барин босоходбэлэн бослныг нотлон харуулав. Мөн Кремль төрийн эргэлт хийх гэсэн хэргээр эрүүгийн хэрэг үүсгэснээ маргааш нь үүнийгээ хүчингүй болгож Е.Пригожиныг Беларусьт орогнохыг зөвшөөрсөн ньОрост хууль ёс гэж үгүй болж зүгээр л ганц хүний дарангуйллын дэглэм тогтсон гэдгийг бүрэн батлав.А.Лукашенко вагнерчуудаас байлдааны туршлага судална гэж байна. Тэр өөрөө л хэдэн генералуудаа удирдан байлддаггүй юм бол Украины эсрэг ялангуяа НАТО-нийн эсрэг байлдах тэнэгцэрэг, офицер Беларусь улсад лав байхгүй. Харин А.Лукашенкогийн засаглалыг авч хаяхаар тэмцэж буй Беларусийнтусгай ангиУкраины талд байлдаж байгаа нь үнэн. Үнэндээ Украины талдбайгаа Орос, Беларусь, Гүрж, Чечень,Турк, Буриад болон бусад үндэстний тусгай ангиуд л В.Путин болон А.Лукашенкогийн маргаашийн жинхэнэ гол аюул нь билээ. Эд нарыг Украинаас яаж Москваорохыг вагнерчууд тэдэнд үнэ, төлбөргүйгээр заагаад өгчихлөө.

В.Путины хийсэн ганц сайн зүйл нь оросууд оросуудынхаа цусыг урсгах иргэний дайн гарахаас энэ удаа сэргийлж чадсан явдал. Ер нь бол Е.Пригожин мэтийн орос авилгачдын хөлсний цэргүүдэд сануулга өгсөн явдал бол яах аргагүй түүний хамгийн том амжилт мөн. Учир нь өнөөдөр Орост авилгачдын хувийн янз бүрийн нэртэй 40 орчим хөлсний цэргийн бүлэг байгуулагдчихаад байна.Мужийн захирагчид, олигархиудаас гадна “Газпром” бүр Шойгу хүртэл “Патриот” гэх хувийн “арми”-тай болчихоод байгаа билээ. Энэ ньПутинчууд Украины дайнд бус өөрийн дэглэмийн аюулгүй байдлыг хангахад илүү анхаарахаас аргагүй болж байна гэсэн үг бөгөөд энэ нь мэдээж украинчуудад ашигтай зүйл. Басвагнерчуудын хагас бослогоос болжВ.Путин иргэдийнхээ эсэргүүцлийг дарах зориулалттай “Росгвард”-ыг хүнд зэвсгээр хангахаар шийдлээ. Энэ нь үнэндээ түүний эсрэг бослого гарах баснэг шинэ “голомт” бий болж байгаа явдал юм. ЕрөөсЕ.Пригожины хагас бослого В.Путины дэглэм ямар сул дорой болохыгдэлхий нийтэд нээн харуулав.

Өнөөдөр В.Путины арми Украины дайралтыг сааруулах гэж яг л дэлхийн II дайны үеийнОросын цэргийн аргыг хэрэглэж, хэтэрхий их хохирол амсдаг сөрөг довтолгоонууд хийсээр нөөц хүчээ үндсэндээ шавхаад байна. Энэ бүхэнУкраины армийн довтолгооныамжилтойрхон болсон гэсэн үг бөгөөд ерөөс XXI зуунд иргэдийн амь нас, дэд бүтэц, ирээдүйг хогноос ч дор үздэг төр, засагтай улс оршинбайгаа ньдэлхий нийтийн хөгжил, дэвшилд тэмүүлж буй хэсэгт огт ойлгомжгүй зүйл болчихоод байна.

Олон улсын судлаач, шинжээдийн нэр хүндтэй хэвлэлүүдэд өгсөн ярилцлага, нийтлэлүүдийг нэгтгэн хүргэхэд иймбайна.

Г.Амарсанаа

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Зуслангийн бүсэд ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна DNN.mn

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас нийслэлд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан үерийн ус орсон байршил, нийтийн эзэмшлийн гудамж, талбайг ариутган, халдваргүйжүүлэх ажлыг эхлүүлсэн. Энэ хүрээнд Чингэлтэй дүүргийн Шуурхай штаб болон ЗДТГ-ын Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс Сэлбэ гол дагуух 19 дүгээр хорооны доод Салхитаас эхлэн Ар согоот, Жанчивлан, Жигжид, дээд Салхит, Яргайт, Яргайтын богино, Зуун мод зэрэг зуслангийн бүсийн байршлуудыг ариутгаж, халдваргүйжүүлэх ажлыг хийж байна.

Эдгээр байршилд ариутгал халдваргүйжүүлэлтийг эхний удаад хоёр ээлжээр, 16 тонн ариутгах бодисыг мананцар үүсгэгч тусгай зориулалтын автомашинаар цацах юм.

Categories
мэдээ нийгэм

Инфляцын түвшин 10.6 хувьтай гарав DNN.mn

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2023 оны 6 дугаар сард улсын хэмжээнд өмнөх оны мөн үеэс 10.6 хувь, өмнөх оны эцсээс 7.1 хувь, өмнөх сараас 1.0 хувиар өссөн байна.

Өмнөх оны мөн үеэс 10.6 хувиар өсөхөд:
-Хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 18.2 хувь,
-Согтууруулах ундаа, тамхины бүлгийн үнэ дүнгээрээ 7.3 хувь,
-Хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнэ дүнгээрээ 11.7 хувь,
-Орон сууц, ус, цахилгаан, хийн болон бусад түлшний бүлгийн үнэ дүнгээрээ 6.1 хувь,
-Гэр ахуйн тавилга, гэр ахуйн барааны бүлгийн үнэ дүнгээрээ 10.6 хувь,
-Эм тариа, эмнэлгийн үйлчилгээний бүлгийн үнэ дүнгээрээ 6.7 хувь,
-Тээврийн бүлгийн үнэ дүнгээрээ 1.3 хувь,
-Зочид буудал, нийтийн хоол, дотуур байрны үйлчилгээний бүлгийн үнэ 16.1 хувиар тус тус өссөн нь голлон нөлөөлжээ гэж Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.
Categories
мэдээ цаг-үе

“Playtime” наадмын өнөөдрийн хөтөлбөрийг цуцаллаа DNN.mn

Амьд хөгжмийн “Playtime” наадмын өнөөдрийн хөтөлбөрийг цуцалсан талаар зохион байгуулагчид нь мэдэгдэл гаргасан байна.

Уг мэдэгдэлд “Нийслэлийн нутаг дэвсгэрт орсон их хэмжээний борооны улмаас үүссэн үерийн аюул, гамшгийн нөхцөл байдалтай холбогдуулан Playtime Festival нь Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлыг зарлан 2023 оны долдугаар сарын 8-ны хөтөлбөрийг албан ёсоор цуцалж буйг мэдэгдэж байна. Та бүхнээс хүлцэл өчье” гэжээ.