Categories
нийгэм цаг-үе

П.Сайнзориг: Улсын даян аварга Н.Батсуурь, улсын арслан Ц.Содномдорж нар барилдааны үр дүнтэй маргаагүй DNN.mn

Үндэсний их баяр наадмын долоогийн даваанд даян аварга Н.Батсуурь, улсын арслан Ц.Содномдорж нар учраа тааран барилдсан.

Гэвч барилдааны үндсэн 20, золгох 20, тэгш барьцын 20 минутын хугацаа дууссан учир хөлийн цэцийн шийдвэрээр даян аварга Н.Батсуурь давсан юм. Энэ нь наадамчин олны эгдүүцлийг төрүүлээд буй. Учир нь наадамчид цэцийн шийдвэрээр бус дахин барилдуулах ёстой хэмээн үзэж байгаагаа илэрхийлцгээсэн билээ.

Энэ талаар ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг мөн өөрийн байр сууриа олон нийтийн сүлжээн дэх хаягтаа илэрхийлэн бичжээ. Тэрбээр “Улсын даян аварга Н.Батсуурь болон Улсын арслан Ц.Содномдорж нарын барилдаан дүрмийн дагуу явагдсан. Аль аль барилдааны үр дүнтэй маргаагүй. Арслантай миний бие болон салбар хорооны гишүүд уулзсан, арслан Ц.Содномдорж дүрэмтэй холбоотой маргаан байхгүй гэж байна.

Зүлэг ногоон дэвжээн дээр бие биедээ зохисгүй үг хэллэг хэлсэндээ бие биенээсээ уучлал гуйсан болно оо, барилдааны дараа.

Бөхчүүд рүү дайрч давшлахгүй байхыг хүсье дээ, наадамчин олноосоо. Одоо үзүүр, түрүүний барилдаан үлдлээ. Та бүхэн сайхан наадаарай” гэжээ.

Categories
нийгэм үндэсний-бөx цаг-үе

Ц.Бямба-Отгон Улсын гарьд цолны болзол хангалаа DNN.mn

Тулгар төрийн 2232, Их Монгол Улс байгуулагдсаны 817, Үндэсний эрх чөлөө, Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны наймын даваанд Өвөрхангай аймгийн Төгрөг сумын харьяат, Улсын харцага Ц.Бямба-Отгон Увс аймгийн Ховд сумын харьяат, Даян аварга Н.Батсуурийг давж, Монгол Улсын гарьд цолын болзлыг хангалаа.

Мөн Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат, Улсын гарьд М.Бадарч Улсын аварга О.Хангайг өвдөг шороодууллаа.

Ийнхүү Улсын гарьд М.Бадарч, Улсын харцага Ц.Бямба-Отгон нар Үндэсний их баяр наадмын түрүү булаалдахаар болж байна.

Categories
нийгэм цаг-үе

Д.Тогтохжаргал, Л.Отгонбаатар, Г.Ганхуяг, С.Сүхбат нар улсын начин цолын болзол хангалаа DNN.mn

Тулгар төрийн 2232, Их Монгол Улс байгуулагдсаны 817, Үндэсний эрх чөлөө, Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны тавын даваа үргэлжилж байна.

Тус даваанд Архангай аймгийн Хашаат сумын харьяат, Аймгийн арслан С.Сүхбат Улсын заан Д.Анарыг, Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат, Цэргийн арслан Л.Отгонбаатар Улсын гарьд Б.Гончигдамбыг өвдөг шороодуулж, тав даван Улсын начин цолын болзол хангалаа.

Мөн Увс аймгийн Өндөрхангай сумын харьяат, Аймгийн арслан Д.Тогтохжаргал Улсын аварга С.Мөнхбатаар, Ховд аймгийн Булган сумын харьяат, Аймгийн арслан Г.Ганхуяг Улсын гарьд Ө.Бат-Оршихоор тус тус тав давж Улсын начин цолын болзлыг хангаад байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Хүчит бөхийн барилдааны дөрвийн даваанд аймаг, цэргийн арслан цолтой 25 бөх барилдаж байна DNN.mn

Тулгар төрийн 2232, Их Монгол Улс байгуулагдсаны 817, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны дөрвийн даваа эхэллээ.

Гурвын даваанд зүүн талын тэргүүн магнайд гарсан Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат дархан аварга Г.Өсөхбаяр Архангай аймгийн арслан А.Мөнхжаргалд тахимаа өгөв. Харин улсын аварга цолтой Н.Батсуурь, П.Бүрэнтөгс, Г.Эрхэмбаяр, С.Мөнхбат, О.Хангай нар учраа бөхөө давсан юм.

Дөрвийн даваанд бөхчүүдийг цолын эрэмбээр оноолт таруулсан бөгөөд улсын аварга тав, арслан хоёр, гарди гурав, заан найм, харцага 11, начин цолтой 10, аймаг, цэргийн арслан цолтой 25 бөх барилдаж байна.

ДӨРВИЙН ДАВААНЫ ОНООЛТ:зураг

Дэвжээ.мн
зураг

Дэвжээ.мн
Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Дархан-Уул аймгийн уяач Г.Ариунболдын хээр соёолон түрүүллээ DNN.mn

Тулгар төрийн 2232, Их Монгол Улс байгуулагдсаны 817, Үндэсний эрх чөлөө, Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ой, Үндэсний их баяр наадмын Хурдан морины уралдаан гурав дахь өдрөө Хүй долоон худгийн торгон ногоон дэвжээнд боллоо.

Үндэсний их баяр наадмын их насны морьдын уралдаанд нийт 220 хурдан хүлэг бүртгүүлж, 22 км-ийн цаанаас эргэсэн.

Үүнээс Дархан-Уул аймгийн Дархан сумын алдарт уяач Г.Ариунболдын хурдан хээр үрээ түрүүлэн ирж, түмэн олныг баясгаж, төрийн их баяр наадамд түрүүлж, торгон жолоогоо өргүүллээ. Аманд хүзүүнд Орхон аймгийн алдарт уяач Ч.Батжаргалын хурдан хонгор зээрд үрээ, айргийн гуравт хээр үрээ, айргийн дөрөвт халзан үрээ, айргийн тавд сартай хонгор үрээ хурдалж, түмэн олноо баясгалаа.

Categories
нийгэм цаг-үе

Дархан аварга Г.Өсөхбаяр аймгийн арслан Э.Мөнхжаргалд өвдөг шороодлоо DNN.mn

Тулгар төрийн 2232, Их Монгол Улс байгуулагдсаны 817, Үндэсний эрх чөлөө, Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны гурвын даваа үргэлжилж байна.

Тус даваанд зодоглосон Увс аймгийн Ховд сумын харьяат, Даян аварга Н.Батсуурь Аймгийн заан Ч.Хасчулуугаар, Увс аймгийн Давст сумын харьяат, Улсын аварга П.Бүрэнтөгс Аймгийн арслан Ё.Эрдэнэжаргалаар, Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат, Улсын аварга Г.Эрхэмбаяр Улсын начин А.Даваанямаар, Увс аймгийн Баруунтуруун сумын харьяат, Улсын аварга С.Мөнхбат Аймгийн заан Э.Дарханбатаар, Говь-Алтай аймгийн Жаргалан сумын харьяат, Улсын аварга О.Хангай Аймгийн харцага Т.Түвшинтулгаар тус тус гурав давж, наадамчин олноо баясгалаа.

Харин Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат Дархан аварга Г.Өсөхбаяр Аймгийн арслан Э.Мөнхжаргалд өвдөг шороодож, энэ жилийн Үндэсний их баяр наадмын барилдаанаа өндөрлөлөө.

Categories
мэдээ цаг-үе

“Соёлын наадам” өнөөдөр Хүй долоон худагт үргэлжилнэ DNN.mn

Тулгар төрийн 2232, Их Монгол Улсын 817, үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, ардын хувьсгалын 102 жилийн ойн хүрээнд, баяр наадмын үйл ажиллагааны хүрээг өргөтгөж Монголчуудын өв соёл, ардын урлагийг сурталчлах зорилготой “Соёлын наадам” өнөөдөр буюу 2023 оны долоодугаар сарын 12-ны өдөр Хүй долоон худагийн “Монгол Наадам” цогцолборт үргэлжлэн зохион байгуулагдана.

Энэ удаагийн “Соёлын наадам”-д Соёл Урлагийн Их Сургуулийн багш, оюутнууд, ажилчид, соёлын өв тээгчид, уран бүтээлчид, Монголын Урлагийн зөвлөлийн ажилтан албан хаагчид зэрэг 200 гаруй хүн ажиллаж байна.
Categories
нийгэм туслах-ангилал

Зүсэр бороотой зуны өдрүүд DNN.mn

Зүсэр бороотой зуны өдрүүд үргэлжлэх нь. Гандуу байсан газруудад ган тайлаад сайхан байна аа. Бороо наадам хүртэл орох цаг агаарын мэдээ хараад сэтгэл өег байна. Хүй долоон худгийн цэнхэр хөндийд зулзаган ногоо хэнзэлж манан буун наадмын хурдан хүлгүүдийн түмэн туурайн чимээ битүү бүгд нүргэлэн тоосгүй наадах нь.

Хөх Монголын хөндий шилүүдэд тариа чив чимээгүй ургаж мал таргалан голио царцаа шаргин сайхан зун болох нь ээ. Монголын зун бороо орох нь бурханаас илгээсэн бэлэг билээ л. Хур усан цагтаа бууж амьтай болгон үржин өсч, байгаль эхийн өгөөмөр хишигт цатгалдан шандуурч үндэстэй болгон урган төлжих нь зун цагийн жам юм. Ай энэ үед их талуудын амар амгалан ноёлж араатан хүртэл амьтан барьж идэх нь бараг үгүй болдог. Оддын чуулган тэнгэрийн заадас газарт буусан шиг ойртон тодорч шөнийн шувуудын дуулалдах, талын энгээр тархан бэлчсэн адуун сүргийн тургилах, хааяа янцгаах чимээнээс өөр чимээ үгүй алдран агь таанын үнэр хамар цоргин ханхална.

Монголын заяа их гэж дэмий ч нэг ярьдаггүй аж. Саяхан л хавсарга тавьж шар шороон шуурга тэнгэр баганадан, гандуу цагаан тал хохилзон “зун болох нь уу” гэж арга нь барагдсан хүмүүс дэмий л бие биенээсээ сураглан байсан сан. Одоо тэгвэл торгон ногоон зун хар нялхаараа эхэлж байна. Тэнгэр бурхан хайр хишгээ харамгүй хүртээх нь.

Нүүдэлчдийн цагийн сайханд хийдэг наадмын цуурай аль хэдийнэ нүргэлээд эхэлчихсэн байна. Залгаад их амралтын өдрүүд айсуй. Амрах цагтаа амарсан шиг амарчихаад, ажиллах цагтаа ажилласан шиг ажиллах нь нүүдэлчдийн удам монголчуудын зан билээ л.

Categories
арын-нүүр мэдээ нийгэм

Зүсэр бороотой зуны өдрүүд DNN.mn

Зүсэр бороотой зуны өдрүүд үргэлжлэх нь. Гандуу байсан газруудад ган тайлаад сайхан байна аа. Бороо наадам хүртэл орох цаг агаарын мэдээ хараад сэтгэл өег байна. Хүй долоон худгийн цэнхэр хөндийд зулзаган ногоо хэнзэлж манан буун наадмын хурдан хүлгүүдийн түмэн туурайн чимээ битүү бүгд нүргэлэн тоосгүй наадах нь.

Хөх Монголын хөндий шилүүдэд тариа чив чимээгүй ургаж мал таргалан голио царцаа шаргин сайхан зун болох нь ээ. Монголын зун бороо орох нь бурханаас илгээсэн бэлэг билээ л. Хур усан цагтаа бууж амьтай болгон үржин өсч, байгаль эхийн өгөөмөр хишигт цатгалдан шандуурч үндэстэй болгон урган төлжих нь зун цагийн жам юм. Ай энэ үед их талуудын амар амгалан ноёлж араатан хүртэл амьтан барьж идэх нь бараг үгүй болдог. Оддын чуулган тэнгэрийн заадас газарт буусан шиг ойртон тодорч шөнийн шувуудын дуулалдах, талын энгээр тархан бэлчсэн адуун сүргийн тургилах, хааяа янцгаах чимээнээс өөр чимээ үгүй алдран агь таанын үнэр хамар цоргин ханхална.

Монголын заяа их гэж дэмий ч нэг ярьдаггүй аж. Саяхан л хавсарга тавьж шар шороон шуурга тэнгэр баганадан, гандуу цагаан тал хохилзон “зун болох нь уу” гэж арга нь барагдсан хүмүүс дэмий л бие биенээсээ сураглан байсан сан. Одоо тэгвэл торгон ногоон зун хар нялхаараа эхэлж байна. Тэнгэр бурхан хайр хишгээ харамгүй хүртээх нь.

Нүүдэлчдийн цагийн сайханд хийдэг наадмын цуурай аль хэдийнэ нүргэлээд эхэлчихсэн байна. Залгаад их амралтын өдрүүд айсуй. Амрах цагтаа амарсан шиг амарчихаад, ажиллах цагтаа ажилласан шиг ажиллах нь нүүдэлчдийн удам монголчуудын зан билээ л.

Categories
мэдээ цаг-үе

Их насны морины уралдааны үеэр 4 хүүхэд унажээ DNN.mn

Их насны хурдан морины уралдааны үеэр дөрвөн хүүхэд мориноос унасан бөгөөд эмчийн үзлэг хийхэд биеийн байдал хэвийн байсан гэж ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвөөс мэдээллээ.

Их насны 227 морь бүртгүүлснээс 197 шүдэлгээнд орсон, 59 хасагдаж нийт 143 уралдааны замд мордсон бөгөөд 16.45 цагаар барианд орсон юм.

Үндэсний их баяр наадмын үеэр цагдаагийн байгууллагын алба хаагчид өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж буй. Монгол Улсын хэмжээнд 2023 оны 07 дугаар сарын 11-ний өдрийн байдлаар Үндэсний Их Баяр наадмаас гадна Налайх дүүрэг, Баянхонгор, Булган, Дорнод, Дорноговь, Дархан, Орхон, Сэлэнгэ, Төв, Хэнтий, Өмнөговь, Өвөрхангай, Увс, Говьсүмбэр, Сүхбаатар, Завхан аймгуудын баяр наадам зохион байгуулагдаж байна.

Цагдаагийн байгууллагын алба хаагчид өндөржүүлсэн бэлэн байдалд хамгаалалт, зохицуулалтад ажиллаж байгаа ба одоогоор ноцтой гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй үйлдэл бүртгэгдээгүй байна.