Categories
туслах-ангилал эдийн-засаг

Хөрөнгө оруулалтын хуулиа өөрчлөхгүй бол Монголд мөнгөө хийж луйвардуулах “тэнэг” олдохгүй DNN.mn

Монголын эдийн засгийн чуулган анх удаа зуны дэлгэр цагт, улсын баяр наадмыг угтан зохион байгуулагдлаа. Өнөө жилийн чуулганд гадаадын 2200 гаруй зочид, төлөөлөгч, хөрөнгө оруулагчид уригдав. Энэ үеэр Монгол Улс дэлхийгээс мөнгө босгох боломжуудаа дэлгэлээ. Салбар, салбарын онцлог, төрийн бодлого, дэмжлэг гээд олон талын судалгаа, мэдээллээ танилцуулсан юм. Манай улсын нэг хүнд оногдох ДНБ 5000 ам.доллар давж, төсвийн орлогоо давуулан биелүүлснээс гадна эдийн засгийн өсөлт ирэх онд улам хурдасна гэсэн өөдрөг үзүүлэлтүүд гадаадын хөрөнгө оруулагчдад эерэг мессэж өгөх шиг боллоо. Засгийн газрын зүгээс хөрөнгө оруулагчдыг татахын тулд гарц шийдлүүд ярьж, оновчтой хувилбаруудыг санал болгож байгаа. Ялангуяа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хувьд гадаадын хөрөнгө оруулалтын институциүдийг хүлээж авч уулзахдаа Монгол Улс өмнөх алдаагаа давтахгүйг хичээнэ гэдгээ илэрхийлж, уучлалт гуйсан нь тэдний итгэлийг дахин сэргээв. Энэ нь саяын эдийн засгийн чуулганд оролцсон гадны зочдын дүгнэлтээс тод уншигдана лээ. Жишээлбэл, Монгол Улс дэлхийн тавцанд өрсөлдөх асар их нөөц боломжтой орон юм гэх үгс хөрөнгө оруулагчдын амнаас олонтаа унасан.

Бид үнэхээр өмнөх алдаагаа давтахгүйгээр гадаадын хөрөнгө оруулалт татахыг хүсч байгаа бол хуулиа өөрчлөх хэрэгтэй. Төрийн алдаатай бодлого, хуулийн дарамт, шийдвэр гаргачдын эрх ашгаас болж хөрөнгө оруулагчдыг өөрсдөөсөө үргээчихсэн улс Монголоос өөр хаана ч байхгүй. Амжилттай яваа гадны бизнесүүдийг дээрэмддэг манай дарга нарын увайгүй кэйсүүдийг дурдвал тоймгүй. Зохиомол хэрэг тохож сүрдүүлж байгаад л хөрөнгийг нь завшаад эздийг нь хөөгөөд явуулчихдаг. Тийм болохоор гадныхан Монгол Улсад хөрөнгө оруулна гэхээр сүнсээ зайлтал айдаг болсон. Ямар сайндаа “Монголд хөрөнгө оруулалт хийгээд 20 хувийн ашиг хүртэж байсан дор Шведэд хоёр хувийн өгөөж амсаад суух нь хамаагүй дээр юм” гээд барууны хөрөнгө оруулалтын сангийн захирал ярьж байх вэ дээ. Тэрбээр өмнө манай улсад хөрөнгө оруулж, амжилттай ажиллаж байгаад гэнэтхэн нэг өдөр яваад өгч. Яагаад Монголоос татгалзах болсон шалтгаанаа тайлбарлахдаа “Шведэд ядаж л тайван хононо. Харин Монголд тэгж чадахгүй. Маргааш өглөө юу ч болж мэднэ. Хэн ч ирээд эхлүүлсэн төслийг маань гацаах эрсдэлтэй. Ямар ч хэрэг үүсгэж яаж ч гүтгэж магадгүй” гэжээ. Мань эр ном ёсоор нь хуулийн дагуу бүх зөвшөөрлөө аваад ажиллаж байсан хэрнээ гэнэтхэн нэг өдөр Монголоос айгаад явчихаж. Аргагүй биз, наад захын нэг байцаагч орж ирээд амжилттай яваа бизнесийг орвонгоор нь эргүүлж мэдэх ийм хууль эрх зүйн орчинтой улсад яаж бодсон ч хэн тайван байж чадах вэ дээ. Тэгэхээр одоо хэдүүлээ хөрөнгө оруулалтын хуулиа сайтар нухаж, олон улсын жишигт нийцүүлэх шаардлагатай байна. Ингэж чадвал гадныхан аяндаа мөнгөө бариад бидэн рүү гүйгээд ирнэ биз дээ.

УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцэж эхэлсэн Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг гадны бизнесийнхэн анхааралтай ажиглаж байгаа. Гэтэл хуульд тусгасан хэд хэдэн ноцтой заалтыг өөрчлөхгүйгээр бид хөрөнгө оруулагчдыг татна гэвэл худлаа. Монгол Улс бүс нутгийн хэмжээнд өрсөлдөхүйц гадаадын шууд хөрөнгө оруулалт татсан улс болохын тулд юун түрүүнд татварын урамшууллыг хуулийн шинэчлэлээр бий болгох ёстой. Уг нь одоо мөрдөгдөж буй Хөрөнгө оруулалтын хуульд гаалийн албан татвар, НӨАТ-аас чөлөөлөх тухай заалт бий. Гэтэл шинэ хуулиас энэ чухал заалтаа аваад хаячихжээ. Үүнийгээ татварын ерөнхий хуулиар зохицуулна гэж хууль санаачлагчид тайлбарлаж харагдсан. Харамсалтай нь татварын хуульд хөрөнгө оруулагчдыг дэмжсэн татварын урамшуулал байхгүй. АМНАТ-өө л хариуцна гэсэн тайлбар өгч байгаа харагдана лээ. Бизнес эрхлэгчдийн хувьд хамгийн том дарамт юу вэ гэвэл бүгд татвар гэж хариулдаг. Тэгвэл энэ хуулиар хөрөнгө оруулагчдыг дэмжих нь битгий хэл татварын бодлогоор дарамтлах бололтой. Дэлхийн жишигт хөрөнгө оруулалтын урамшууллыг голдуу татварын хөнгөлөлт хэлбэрээр, бизнесийн үйл ажиллагаа явуулж эхлэхээс нь олгодог. Хамгийн ойрын жишээ гэхэд БНСУ байна. Тэнд жижиг хотод бий болгосон барилга, худалдан авсан тоног төхөөрөмж, үл хөдлөх хөрөнгийн нийт өртөгийн 20-25 хүртэлх хувийг төрөөс татаас хэлбэрээр олгохоор хуульчилжээ. Бас Чех улсад 3.6-4 сая еврогийн хөрөнгө оруулалт хийвэл эхний 10 хүртэлх жилд аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас чөлөөлдөг байна. Энэ мэтчилэн Казахстан, Вьетнам, Камбож зэрэг улс хөрөнгө оруулагчдад ийм таатай орчин амлаж байхад тэдэнд Монгол руу тэмүүлэх сэдэл төрөх үү. Үнэхээр бид хөрөнгө оруулагчдыг татъя гэж байгаа бол ядаж бүс нутгийн хэмжээнд татварын өрсөлдөхүйц бодлоготой баймаар байна.

Хөрөнгө оруулагчдыг үргээж байгаа өөр нэг хууль Ашигт малтмалын шинэчилсэн найруулгын төсөл дэх хайгуулын лицензийн төлбөрийн асуудал. Уг хуульд хайгуулын тусгай төлбөрийг 70-120 дахин

нэмэгдүүлэхээр тусгажээ. Дээрээс нь дагалдах элементүүд болох төмрийн хүдэр дэх хөнгөн цагаан зэрэгт давхар АМНАТ оногдуулахаар төсөл орж ирсэн зэргээс харахад татварын бодит хувь хэмжээг нэмэгдүүлэхэд асар хортой. Хамгийн гол нь олон

улсын жишигт нийцэхгүй иймэрхүү заалт хөрөнгө оруулагчдыг улам л түлхэнэ.

Өнөөдөр хөрөнгө оруулагчид зөвхөн Монголыг сонирхоод байдаг юм биш. Африкийн орнууд хүртэл хөрөнгө оруулалтын таатай орчин амлаад татаад байна. Өнөөх “Айвенхоу Майнз”-ын Р.Фрийдланд хүртэл Конго улсад Оюу толгойтой өрсөлдөхүйц маш том орд нээчихсэн талаар дэлхий дахинд түгээд байна. Тус улсын Засгийн газар нь хөрөнгө оруулалтын маш тухтай нөхцөл санал болгож байгаа болохоор энэ төсөл амжилттай хэрэгжинэ гэсэн хүлээлт бий. Нөгөө талаар цар тахал, дайны хямралаас болж улс орнууд хөрөнгө оруулалт татахын тулд өрсөлдөж байгаа. Дэлхийн эдийн засгийг тодорхойлогч Хятад, Америк зэрэг том гүрнүүд хүртэл өнөөдөр хөрөнгө оруулалт татах болсон. Ийм эрсдэлтэй үед бид баялагтай орон гээд цээжээ дэлдэх нь нэгэнт үеэ өнгөрөөсөн дэндүү хойш ухарсан үйлдэл юм. Тийм болохоор Хөрөнгө оруулалтын тухай хууль болон дагалдах бусад хуулиудаа зоригтой либеральчлах хэрэгтэй. Манай улс 2013 оноос хойш Хөрөнгө оруулалтын тухай хуульдаа 11 удаа засвар оруулсан юм билээ. Тэглээ гээд гадныхан манайд мөнгөө бариад шуурсан бил үү. Хөрөнгө оруулагчид тэнэг улс биш болохоор хууртахаа больсон. Гадаадын хөрөнгө оруулалтын хуулиа дорвитой өөрчилж, таатай боломжуудыг амлахгүй бол Монголд мөнгөө хийж луйвардуулах “тэнэг” олдохгүй шүү дээ.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Америкийн татвар төлөгчид бидэнтэй адилгүй DNN.mn

ӨДРИЙН СОНИНЫ АРХИВААС……………….


-Тэднийг утаагаар далимдуулж молиго үмхүүлэх боломжгүй-

Саяхан МҮОНТВ-ээр нэвтэрсэн мэдээг сонсоод олон үзэгчийн зүрх нь савлажээ. Тэрхүү бухимдлаа бидэнтэй хуваалцахаар манай сонины редакцид ирсэн хүмүүс ч бий. Үнэхээр тэр мэдээнд өгүүлсэн шиг үйл явдал өрнөж байгаа бол уйлах ч багадахаар байгаа юм. Олон үзэгчийн гайхашийг барсан уг мэдээнд манайхан утаа багасгах аргаа олж ядахдаа гэр хорооллын айлуудын эсгийг зузаалж, шавар байшингуудын шавардлагыг нь нэмж давхарлах арга олжээ. Дулааны алдагдал багатайгаар өвөлд өнтэй зусья гэсэн айлуудын хувьд бас ч байж болох асуудал байх л даа. Гэтэл эсгий зузаалж, нэмж шавардах хөрөнгийг хаанаас гаргах вэ гэдэг нь үнэхээр анхаарал татсан сэдэв.

Одоогоос нэлээд хэдэн жилийн өмнөөс АНУ-ын Мянганы сорилтын сангийн тухай чихэнд чимэгтэй мэдээлэл сонстож эхэлсэн билээ. Тэр жагсаалтад багтаж чадах л юм бол тэнгэрийн умдаг атгана гэж бид бодож эхэлсэн. Зарим олон улсын ажиглагчдын тайлбарласнаар Ерөнхийлөгч Ж.Буш дэлхий нийтэд авч хэрэгжүүлж буй дайнч бодлогоо зөөлрүүлэх гэсэн арга гэгддэг Мянганы сорилтын сангаас хувьд хүртэх орны жагсаалтад багтсанаа анх сонсоод бид хөөр болж байлаа. Бас хөрөнгө оруулах эхний орнуудын нэг болсноо ч бахархан тэмдэглэсэн. Тодорхой шат дараалалтай явсан энэ хөрөнгө оруулалтын нэгээхэн хэсэг нь Монголд төмөр замын салбарыг дэмжих төсөл байлаа. Гэвч оросууд нөлөөллөө авч үлдсээр ирсэн цөөхөн газрын нь нэг болох төмөр замд америкчуудыг хамрыг ч шагайлгахыг хүсээгүй. Тийм ч учраас 188 сая ам.долларыг хэрхэхийг шийдэх хэрэгтэй болсон билээ. Америкийн ард түмний сэтгэл шингэж, татвар төлөгчдийн нь мөнгөөр боссон тэр их хөрөнгө оруулалтыг Азийн Монголд өгөхдөө америкчууд аль болох хэрэгтэй зүйлдээ зарцуулаасай гэж санасан нь мэдээж. Бас албан тушаалтнуудын ашиг сонирхолд нь олз болголгүй, аль болох олон монгол хүнд хүртээхсэн гэж бодож байгаа нь ч ойлгомжтой. Тиймдээ ч оросуудын ашиг сонирхлын төмөр хаалгыг мөргөөд буцсан 188 сая ам.доллараа цэвэр агаар буюу эрчим хүч, хүрээлэн буй орчны төсөл, хойд өмнөд чиглэлийн замын гэсэн хоёр төсөлд зарцуулахаар болсон юм. Өнгөрсөн зургадугаар сараас арваннэгдүгээр сарын хооронд Мянганы сорилтын Корпорацийн мэргэжилтнүүд манайд ирж судалгаа хийгээд нийслэлийн гэр хорооллын айл өрхийн түлшний зарцуулалтыг багасгах, цэвэр түлшийг ашиглуулах замаар агаарын бохирдлыг бууруулах, сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлийг дэмжих зорилготой төсөл хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үзсэн юм. Нөгөөх 188 сая ам.долларын 47.2 сая ам.долларыг нь өнгөрсөн есдүгээр сараас 2013 оны есдүгээр сар хүртэл хэрэгжих цэвэр агаар төсөлд зарцуулах болсон билээ. Гэтэл энэ 50 сая орчим ам.долларыг хэдэн айлд туурга авч өгөөд, байшин шавардаж өгөөд дуусгах гэж байгаа гэж үү. Уг нь америкчууд утаандаа угаартсан нийслэлчүүдийг онгон зэрлэг тал шигээ сэрчигнэсэн цэвэр агаарт амьдраасай гэж хүссэн байх л даа. Гэвч утаагаа алга болгоно гэсэн лоозон барьж, утаагүй амьдрах нийслэлчүүдийн чин хүслийг саалийн үнээгээ болгосон албан тушаалтантай монголчуудын хувьд энэ нь говийн зэрэглээ шиг замхран алга болно.

Харин америкчууд биднээс өөр болохоор утаа алга болгоно гээд жил бүр молигодуулсаар ирсэн манай татвар төлөгчдөөс ялгаатай л байх болов уу. Мянганы сорилтын сангийн их хэмжээний хөрөнгө оруулалтын тухай ид яригдаж байх тэр цагт АНУ-ын татвар төлөгчид сенатадаа хандан захиа илгээсэн байдаг. Уг захианд Монгол зэрэг ардчиллыг хөхиүлэн дэмждэг улс орнуудад хөрөнгө оруулахаас татгалзаж байгаа хэрэг биш ч жагсаалтад багтсан улс орнууд нь Ж.Бушийн цэрэг дайны ажиллагааг дэмжиж байсны шагналаа авч байна гэж хардах талтай байна гэсэн санаатайг хэвлэлээр бичиж байв. Өөрсдийнхөө хөлс хөдөлмөрөөр олсон хөрөнгийг зөв зүйлд зарцуулагдаасай гэж америк татвар төлөгчид юу юунаас илүү хүсдэг нь эндээс харагдаж байгаа юм. Харин тэд өөрсдийнх нь хөрөнгө гэр хорооллынхны эсгий туургыг нь зузаалж, байшин пинг гаднаас нь нэмж шавардахад зориулж дуусгасан, тэгээд тэр нь утаа багасгаж, Улаанбаатар цэвэр агаартай болсон гэсэн үлгэрт итгэх болов уу. Дэлхийд хамгийн их агаарын бохирдолтой улс орон, хот хаа байгааг АНУ-ын НАСА буюу Сансар судлалын төвийнхөн тогтмол хянаж байдаг билээ. 2008 оны Бээжингийн олимпийн өмнөхөн уг төвийн сансрын хяналтаар үнэхээр хятадууд агаарын бохирдлоо багасгасан эсэхийг нь шалгаж байсан удаатай.

Уг нь энэ төсөл хэрэгжиж, эрчим хүчний хэмнэлттэй технологийн хэрэглээ нэвтрүүлсэнээр агаарын бохирдол багасч, 2029 он гэхэд Улаанбаатар хотын 485 мянган иргэнд ашиг тус нь ирнэ гэсэн судалгааг гаргасан юм билээ. Гэвч манайхан нөгөө л утаагаар далимдуулж хөлждөг аргаа үүн дээр гаргаж, бүр эсгий туурга, шавар элс гээд байх юм бол америкийн татвар төлөгчид зүгээр ч орхихгүй л байх даа. АНУ-ын татвар төлөгчид бид биш, манай татвар төлөгчдийг бодвол өгснөө нэхэж, хянаж шалгаж чаддаг хүмүүс билээ.

Э.ЭНЭРЭЛ

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Идэвхээр нь хасдаг дүрэм монгол бөхийг аврах сүүлчийн гарц DNN.mn

Өнөө жилийн наадмын гол шуугиан идэвхээр нь хасдаг бөхийн барилдааны дүрэм байлаа. Бөхчүүдэд бүтэн цагийн хугацаа олгосон. Эхний хорин минутад зүгээр барилдана. Дараагийн хорин минутад барьцнаас барилдана. Сүүлийн хорин минутад ижил тэгш барьцнаас барилдахыг бөхийн салбар комиссоос Баяр наадмын тухай хуульд тодорхой зааж өгсөн юм. Уг хуулийн дагуу энэ жилийн наадмын бөхийн барилдаан болсон. Гэтэл барилдааны эхнээс л хэрүүл тэмцэл, хуваагдал, хэл ам гарч эхэлсэн.

Тухайлбал хоёрын даваанд Хөвсгөл аймгийн харьяат улсын начин Б.Даваа-Очир, Увс аймгийн начин Оргилболд нарыг хэлмэгдлээ гэж шуугьсан. Даваа-Очирын хувьд Хэнтий аймгийн арслан Алтанцоожтой хүч үзээд дүрмэнд заасны дагуу бүтэн цагийн хугацаанд давалцаагүй учир хөлийн цэцүүдийн шийдвэрээр аймгийн арслан Алтанцоожийг идэвхээр нь давуулсан. Гэтэл наадмын эхний өдрийн орой цахимаар тэр чигтээ хөлийн цэц улсын начин Одхүүг харааж зүхсэн, Даваа-Очир начинг хэлмэгдүүлж нутгийн бөхөө эрх мэдлийнхээ хүрээнд давууллаа гэж тэр чигтээ дайрч доромжилсон.

Энэ байдал долоогийн давааны аварга Н.Батсуурь, арслан Ц.Содномдорж нарын барилдаан дээр бүр утгаа алдсан. Энэ хоёр бөхийн барилдаан дүрэмд тусгасан зүйл заалтын дагуу үргэлжилж цаг дуусахад хэн хэн нь хаялцаагүй учир хөлийн цэцүүдийн бараг 100 хувийн шийдвэрээр аварга Батсуурийг давуулсан. Бөх мэддэг, дүрмээ мэддэг хэнд ч уг барилдааны шийдвэр маш тодорхой байсан. Үнэндээ Батсуурь аваргын бүтэн цагийн барилдааны явцад гаргасан идэвх, хийсэн мэх, санаачилгатай байдал зэрэг нь маргаангүй ялалт байсан. Гэтэл цэнгэлдэх дүүрэн цугласан наадамчин олон нийтээрээ энэ шийдвэрийг эрс эсэргүүцэж, ус ундааныхаа савыг шидэлж орилж хашгирсан. Сошиал сүлжээнд Батсуурь аваргыг энэ дүрмийг зохиосон мэтээр дайрч доромжилж, Содномдоржийг давах байсан гэж улайран дайрцгаасан нь маш эвгүй сэтгэгдэл төрүүлж байлаа. Нийтээрээ ингэж дүрмийн эсрэг тэмцэж, Батсуурийг үзэн ядсаныг, Одхүү начин тэргүүтэй хөлийн цэцүүдийг харааж зүхэж байгааг хараад яалт ч үгүй монголчуудын зан мөн дөө гэж бодож байлаа. Аливаа юманд хуульгүй мэт ханддаг, ямарваа дүрэм журмыг мөрдөж мөшгинө гэдгийг огтоос мэддэггүй зэрлэг бүдүүлэг, харанхуй мэт явж ирсэнийхээ горонд монголчууд ийм өөдгүй, хариуцлагагүй, ёс зүйгүй, ийм хоосон гуйлгачин амьдарч байгаа юм. Нэгэнт л дүрэм зохиож хуульчилсан бол түүнийгээ ягштал мөрдөж баримтлах ёстой. Хэрвээ мөрдөхгүй юм бол мянга сайн дүрэм гаргаад ч хэрэг байхгүй. Тухайн дүрэм алдаатай ч бай, оноотой ч бай түүнийг мөрдөх учиртай. Энэ зарчмыг монголчууд хатуу баримтлах ёстой. Гэвч бид хуульгүй мэт дур дураараа аашилж, аливаа зүйл дээр зөвхөн өөрийнхөө хар амийг бодож, өөртөө нийцүүлэх гэж юманд ханддаг болохоор бид хэзээ ч урагшилдаггүй юм.

Хууль дүрмийг баримталж явахын оронд монголын хууль гурав хоног гэж ярьцгааж өөрсдийгөө өөгшүүлж, дур дураараа аашилдаг. Ийм байдал энэ наадмаар маш тодорхой ажиглагдлаа. Хэрвээ Баяр наадмын тухай хуулиа мөрдөхгүй юм бол, бөхийн дүрмээ дагахгүй юм бол наадам чинь наадам биш болно шүү дээ. Батсуурийг эсэргүүцээд байгаа, цаагуураа дүрэм журмыг эсэргүүцээд байгаа нийт нөхдийн саналаар бол хүн бүхэн нутгийн бөхөө, харж биширч явдаг өөрийнхөө бөхийг дур зоргоороо давуулаад нэг бөх түрүүлэх биш арав хорин бөх түрүүлээд тэр бүгд нь аварга арслан болоод явах юм байна л даа. Гэвч бид чинь төртэй, хууль дүрэмтэй, түүнээ дагаж мөрдөх үүрэгтэй ийм улсууд. Үүнийхээ хүчинд ч наадам маань наадам хэвээрээ оршин тогтнож байгаа юм.

Ер нь бол идэвхээр нь хасдаг энэ заалт нь монгол бөхийг аврах сүүлчийн гарц байж ч мэднэ. Бөхийн барилдаан цагт баригддаггүй, зай талбайд баригддаггүй, дэлхийд ганц монгол бөх минь энээ тэрээ гэсэн энэ элий балай ойлголтоосоо одоо салах хэрэгтэй. Бөхийн барилдааныг хуульчилж өгсөн дүрэмтэй, тухайн заасан цагт нь хаялцаагүй тохиолдолд хэн идэвх санаачилгатай байсанд нь ялалт өгдөг энэ шийдвэр хамгийн зөв. Монгол төрийн наадамд хоёр бөх нь барилдаад хонохоо шахаж байсан тохиолдол олон бий. Тэр жил Б.Бат-Эрдэнэ, Д.Мөнх-Эрдэнэ хоёр юу боллоо. Дөрөв таван цаг хэн хэнийгээ баглаж чилийтэл зогсоод наадамчин олныг залхаахын дээдээр залхааж, муу сайн юмнуудыг яасан ч яадаг юм гэсэн байдалтай зогсож байсныг бид мэднэ. Төрийн шадар сайд нь очиж тэр хоёр бөхөөс хурдан барилдахыг гуйж гувшиж байлаа.

Тэгвэл энэ дүрэм бол бөхийг хурдан шуурхай барилдах, хамгийн гол нь идэвх санаачилга үзүүлэх, зүгээр барьц сонгохыг хүлээгээд, зүгээр нэг зуураад зогсчихыг болиулсан, бөхийн барилдааны үхээнц тогтонги байдлыг өөрчилсөн ийм л дүрэм. Тиймийн тулд монгол бөхийг аврах сүүлчийн ганц боломж ч байж мэднэ гэж хэлээд байгаа юм. Тэгэхээр монголчууд минь гаргасан дүрэм журмаа нийтээрээ эсэргүүцэн дайрах биш харин ч ягштал баримталдаг, дагаж мөрддөг болохыг энэ жилийн наадмын бөхийн барилдаан харууллаа. Архангай нь ч байна уу, Өвөрхангай нь ч байна уу, аль нутгийн бөх түрүүлсэн нь сонин биш. Хамгийн гол нь гаргасан дүрмээ баримталж, хаа хаанаа хариуцлагатай байхгүй бол бид өнгөтэй өөдтэй бүхнээ дур мэдэн устгасан энэ дэлхийн хамгийн бүдүүлэг улс үндэстэн болох нь гэдгийг харуулсан наадам боллоо.

Д.Батболд

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Цөөн хүн амын давуу талаа ашиглаад ажлыг сорчилж сонгож болно DNN.mn

ӨДРИЙН СОНИНЫ АРХИВААС…….

Одооны дарга түшээд бүгд ард түмний дотроос гарч ирсэн нь үнэн бол боломж л гарвал төрхөм рүүгээ гурил будаа гэрээсээ хулгай хийгээд зөөчихдөг шинэхэн бэрүүд шиг баймаар. Дараа дахин сонгогдохоо бодсон ч тэр эгэл иргэдийн хүсээд байдаг чухал мест, гоё ажлуудыг нь бололцооныхоо хэрээр олшруулаад өгөх сэтгэл ер байхгүй шүү.

Шинээр ажлын байрны зарыг уншихад доромжилж байгаа юм шиг тувтан боол, зарцын орон тоонууд бичээстэй. Цалин нь боломжийн бол ч хамаа алга. Сайхан сайхан ажил, хөөрхөн эрх мэдлүүдийг өөрт нь ашиггүй ба танихгүй хүнд тарааж өгнө гэхээс л Цахиур Төмөрийг дагасан Түгжил лугаа гол нь горойцгооно.

Саяхан л жолооны үнэмлэхтэй болох, дээд сургуульд элсэх, хот руу шилжих бүтэшгүй зүйл байлаа. Хөөрхий дөө, ард түмнийхээ иймхэн хүслийг нь хүртэл чангалаад яасан ч өөдгүй байсан юм. Одоо ч хэвээрээ шив дээ. Спортоор хичээллэснийх энгэртээ ганц медаль зүүх мөрөөдөл хэнд ч байсан байх даа. Өнөөдөр цэцэрлэгийн хүүхдүүд, уралддаг морь хүртэл өөртөө таарч тохирсон одон тэмдэг олоод зүүчихсэн болж л байна. Ингэлээ гээд олимпийн алтны үнэ цэнэд, ер нь юунд ч муу юм болоогүй.

Одоо гадаадад Америк, Япон дахь элчингийн газарт төсвөөс цалин хангалт үл гарган баахан орон тоо нэмэх гарц байж л байгаа. Гаалийн байцаагчийн цалингийн санг өсгөлгүйгээр местнийх нь тоог олшруулахад аль алиндаа ашигтай. Энэ мэтийн арын хаалганы гоё ажлуудын жагсаалт гаргаад түүнд “гадны хүн” ороход нээлттэй болгоод орхивол доод дунд шатанд нийгэм эрүүлжинэ.

Ж.ГАНГАА

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Намрын ажлыг шалгах дуртай юм бол холоос дурандаад буц DNN.mn

ӨДРИЙН СОНИНЫ АРХИВХААС………………..

Ногоонд нь гахайгаа оруул­чихсан малчин маргалдаж байна.

-Манайх хавар зуны турш малаа хариуцаж хариулсан. Сая ганцхан удаа л гахайгаа оруулчихаж. Юун сүртэй юм гэж байна.

Тэдний гахайнууд ногоо ид боловсорсон цагаар талбайд нь ороод хоёрхон удаагийн үйлдлээр цаг гарантай бэлчээр­лэсний эцэст нийт ургацынх нь хамгийн багадаа 20 хувийг нь хэрэгцээнээс гаргаад орхисон байна. Хэрэв зах дээр аваачаад хямдхан ч болохноо зарсан бол эдний бүх гахайнаас илүү үнэ мөнгө олох орлогыг нь устгаж орхи¬сон тооцоо гарлаа. Тэгээд нэг жижигхэн торой оронд нь бөөн хэл ам болж авахаар болоод салцгаалаа.

Малчид ногоочдын бүтэн жилийн хөдөлмөрийг ингэж хорлож сүйтгэсэн тохиолдол хаа сайгүй.

Мөн үүнээс гадна байгаль цаг уураас бүрэн хараат газар тариалангийн салбар дээр намрын нартай хэдхээн өдөрт амжин цаг минуттай өрсөлдөн ургацаа хураах гэж яарцгаана. Өдөр улам богиносно, хүйтэрнэ, хяруу унана, бороо орсноо цас болж хямрага тавина, малчид нүүж ирнэ, сүүлдээ зэрлэг гахай гөрөөс хүртэл өвс гандмагц тариан талбайд орж ирэх боллоо. Буцах шувууд хэдэн мянгаараа шавж будаа түүж идээд явахаа байчихаж. Юу­тай их эрсдэл, сэтгэлийн шаналгаа вэ?.

Намрын ажил шалгаж бай­гаа нэртэй төвөөс, төрөөс эсэн бусын төлөөлөгчид цув­рал­дан хамаг ажлыг нь зогсоож дэмий донгосоод явж өгөхгүй.Зөвхөн эндээс гэхэд л нийт ургацынхаа нэлээд хувийг хурааж амжилгүй өдөр цаг алдсан тооцоо гарч байна шүү.

Ж.ГАНГАА

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Таны ааш араншин таны хувь заяа DNN.mn

ӨДРИЙН СОНИНЫ 2010 ОНЫ АРХИВААС ДАРААХ НИЙТЛЭЛИЙГ ХҮРГЭЖ БАЙНА.


Үнэнхүү хайр татсан хулгайч та харсан уу. Үнэхээр үнэн сэтгэлээсээ сайхан ааштай дээрэм­чинг та мэдэх үү. Хэн ч харсан хайрламаар гуйл­гачин та харсан уу. Ийм зүйл байдаггүй л байхгүй юу. Худал намбиганасан хулгайч дээрэмчний тухай үлгэр домог зөндөө л байдаг. Гэвч амьдрал дээр ийм юм байдаггүй. Та хулгайч заяанд төр­сөн бол хулгайч ааштай л байхаас өөр ямар ааш зантай байх билээ. Таны сэтгэл санаа хиргүй тун­галаг бол ёрын ааштай байх боломж танд бас олдохгүй.

Таны хувь заяа таны ааш араншингаас ха­маарна гэсэн эртний мэргэн үг байдаг. Үүнийг олон зүйл баталдаг. Юун дээрээс ч жишээ авч болно. Бидний сайн мэ­дэх замын түгжрэл дээр жишээ авч болох юм. Бүх машин цувраад гарч байна. Эсрэг урсгал нь хоосон байлаа. Гэтэл гэнэт нэг “ухаантай” хар хүү “эксел”-тэйгээ сөрөг урсгалд орон давхиж гарам­ руу дайрдаг.

Харин энэ үед өөдөөс нь машин ирж таараад нөгөө ухаант­ны араас бас нэг ухаантан дай­раад гэх мэтчилэн бөөн түгжрэл болж тэр гарам өдрийн хагас гацдаг. Тэв­чээргүй, бусдыгаа үл хүн­дэт­гэх бачуу аран­шин­тай нэг “багий”-гаас болж хү­мүүс тэр өдрөө л аз жар­галгүй болж хувир­даг. Тэгж бачуурч давхиж бай­гаад осол аваарт орох нь энүүхэнд. Таны хү­лээц­гүй, дэг журам бо­лоод бусдыг үл хүн­дэт­гэдэг бачуу ааш араншин чинь таны хувь заяанд нө­лөөлж байгаа нь энэ.

Categories
арын-нүүр нийгэм

Таны ааш араншин таны хувь заяа DNN.mn

ӨДРИЙН СОНИНЫ 2010 ОНЫ АРХИВААС ДАРААХ НИЙТЛЭЛИЙГ ХҮРГЭЖ БАЙНА.


Үнэнхүү хайр татсан хулгайч та харсан уу. Үнэхээр үнэн сэтгэлээсээ сайхан ааштай дээрэм­чинг та мэдэх үү. Хэн ч харсан хайрламаар гуйл­гачин та харсан уу. Ийм зүйл байдаггүй л байхгүй юу. Худал намбиганасан хулгайч дээрэмчний тухай үлгэр домог зөндөө л байдаг. Гэвч амьдрал дээр ийм юм байдаггүй. Та хулгайч заяанд төр­сөн бол хулгайч ааштай л байхаас өөр ямар ааш зантай байх билээ. Таны сэтгэл санаа хиргүй тун­галаг бол ёрын ааштай байх боломж танд бас олдохгүй.

Таны хувь заяа таны ааш араншингаас ха­маарна гэсэн эртний мэргэн үг байдаг. Үүнийг олон зүйл баталдаг. Юун дээрээс ч жишээ авч болно. Бидний сайн мэ­дэх замын түгжрэл дээр жишээ авч болох юм. Бүх машин цувраад гарч байна. Эсрэг урсгал нь хоосон байлаа. Гэтэл гэнэт нэг “ухаантай” хар хүү “эксел”-тэйгээ сөрөг урсгалд орон давхиж гарам­ руу дайрдаг.

Харин энэ үед өөдөөс нь машин ирж таараад нөгөө ухаант­ны араас бас нэг ухаантан дай­раад гэх мэтчилэн бөөн түгжрэл болж тэр гарам өдрийн хагас гацдаг. Тэв­чээргүй, бусдыгаа үл хүн­дэт­гэх бачуу аран­шин­тай нэг “багий”-гаас болж хү­мүүс тэр өдрөө л аз жар­галгүй болж хувир­даг. Тэгж бачуурч давхиж бай­гаад осол аваарт орох нь энүүхэнд. Таны хү­лээц­гүй, дэг журам бо­лоод бусдыг үл хүн­дэт­гэдэг бачуу ааш араншин чинь таны хувь заяанд нө­лөөлж байгаа нь энэ.

Categories
мэдээ нийгэм

Унадаг дугуйгаа алдсан хохирогчдыг хайж байна DNN.mn

Баянзүрх дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн алба хаагчид 2023 оны 07 дугаар сараас хойш Баянзүрх дүүргийн 6, 7, 8, 15 дугаар хороо, Сүхбаатар, Чингэлтэй, Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс удаа дараагийн үйлдлээр унадаг дугуй хулгайлсан гэх Т, Б нарын үйлдлийг илрүүлэн шалгаж байна.

Урьдчилсан байдлаар 13 удаагийн үйлдлээр 15 ширхэг унадаг дугуй хулгайлсан нь тогтоогдож байна.

УНАДАГ ДУГУЙ ХУЛГАЙЛАХ ГЭМТ ХЭРГИЙН ШИНЖТЭЙ ҮЙЛДЛҮҮД

1. Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр “Central tower”-ийн дугуйн зогсоолын орчмоос 27.2 инчийн хар цэнхэр өнгөтэй унадаг дугуй /2023 оны 04 дүгээр сард/

2. Баянгол дүүргийн нутаг дэвсгэр Парадоксийн автобусны буудал “Love” нэртэй автобусны буудлын орчмоос 29 инчийн хар арамтай, цэнхэр өнгийн спорт рүльтэй /2023 оны 07 дугаар сарын эхээр/

3. Баянгол дүүргийн нутаг дэвсгэр 1000 нэрийн барааны дэлгүүрийн хойд талын байрны орцны үүднээс улаан хар өнгийн 27,5 инчийн унадаг дугуй /2023 оны 07 дугаар сарын эхээр/

4. Баянгол дүүргийн нутаг дэвсгэр “Андууд” худалдааны төвийн замын эсрэг талын байрны орцны үүднээс хөх хар өнгийн 29 инчийн унадаг дугуй /2023 оны 07 дугаар сарын 07-ны өдөр/

5. Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр Бөмбөгөр худалдааны төвийн автобусны буудлын хойд талаас ногоон хар өнгөтэй 27.5 инчийн унадаг дугуй /2023 оны 07 дугаар сарын 11-ний өдөр/

6. Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр “Мөнгөн завъяа” дэлгүүрийн замын эсрэг талаас улаан өнгийн 29 инчийн унадаг дугуй /2023.07.12-ны өдөр/

7. Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр Офицерын ойролцоо “Х апартмент” хотхоны орцны үүднээс улаан хар өнгийн 26 инчийн дугуй, цагаан цэнхэр өнгийн 27.5 инчийн унадаг дугуй /2023 оны 07 дугаар сарын 03, 04-ний үед/

8. Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо Бөхийн өргөөний гаднаас 26 инчийн Хtreme жижиг саарал өнгийн дугуй /2023 оны 07 дугаар сарын 06-ны өдөр /

9. Баянзүрх дүүргийн 7-р хороо Шөлөндөөгийн урд талын байрнаас улаан өнгийн 29 инчийн дугуй, 30-р байрны урдаас саарал өнгийн 29 инчийн дугуй /2023.07.12-ны орой/

10. Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо 6/б байрны орцны гаднаас саарал өнгөтэй цэнхэр оруулгатай 27,5 инчийн унадаг дугуй /2023.07.12-ны орой/

11. Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр хороон байрны гаднаас цагаан өнгийн 29 инчийн унадаг дугуй /2023 оны 06 дугаар сарын сүүлээр 28-29-ний өдрийн орчим/

12. Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо “Hard Rock” төвийн зүүн талын байрнаас хар өнгийн арамыг нь будсан 29 инчийн шаргал өнгийн спорт үрүүлтэй дугуй /2023 оны 07 дугаар сарын 07-ны үед/

13. Баянзүрх дүүргийн 25-р хороо Натур худалдааны төвийн урд талын байрнаас цагаан өнгийн 29 инчийн унадаг дугуй, хар цэнхэр өнгийн 27 инчийн дугуйг /2023 оны 07 дугаар сарын 08-ны өдрөөс 09-нийг шилжих шөнө/ тус тус хулгайлан зарим дугуйг бусдад зарж борлуулсан гэх.
Одоогийн байдлаар тус этгээдүүдээс “Wake” брендийн хар улаан өнгийн 27,5 инчийн унадаг дугуй, “Wake” брендийн улаан өнгийн 29 инчийн унадаг дугуй, Giern брендийн 26,2 инчийн хар хөх унадаг дугуй, “Wolf” брендийн 27,5 инчийн унадаг дугуй, “Cube” брендийн саарал өнгийн 29 инчийн унадаг дугуй зэргийг хураан авч мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.

Тус хэргийн талаар болон унадаг дугуйгаа хулгайд алдсан иргэд дараах утсаар холбоо барина уу.
Утасны дугаар: ( 94945413, Эрүүгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Ө.Төгөлдөр 85630060, )

 

Categories
арын-нүүр мэдээ нийгэм

Монголчуудын их амралтын үе ирлээ DNN.mn

ӨДРИЙН СОНИН.Ы 2010 ОНЫ АРХИВААС…


УИХ мөдхөн завсар­лаж, наадам өндөрлө­лөө. Одоо залгаад аймаг сумдын наадам, дээр нь “Их хурд” болох гэж бай­на. Зөөлөн бороо үе үе цайран орж наран ми­шээж халуу дүүгэнэ. Ийн­хүү Монгол нутгийн хам­гийн сайхан үе монгол­чуудын их амралтын үе ирлээ.

Гэвч “Наадмын дараа намар” хэмээн амтай болгон нь хэлэх юм. Үүнээс бүүр залхаж гүйц­лээ. Бүр байчихаад до­л­дугаар сарын 12-нд бөх үзээд сууж байх зуурт нэг жижиг телевизийн хөт­лөгч хүү “өнөөдөр чинь зуны хамгийн сүүлийн өдөр” гэж ирээд л мэ­дэмхийрч байх юм. Яа­гаад гэвэл наадам өнөө­дөр дуусч байгаа тул маргааш нь намар эхлэх юм гэнэ дээ. Наадмын маргааш ид зун үргэл­жилдэг болохоос хэзээ байтлаа намар эх­лэж байсан юм бэ. Хойч үе маань дээрхи үгийг сонссоор байгаад ингэт­лээ үнэмшчихсэн байна.

Жилийн есөн сар нь хүйтэн, үлдсэн гурван сар нь сэрүүхэн манай орны хувьд наадмын дараах энэ хэд хоногт л европын цаг уур шиг зөөлөн ду­лаан болдог. Гэхдээ цөө­хөн хоног үргэлжлээд дуусдаг. Тэгээд л нөгөө хохигносон хүйтэн салхи нь гуядаж, “яндан хон­гиноод” эхлэнэ дээ. Үүнийг гэрт өссөн хүмүүс бүгд мэднэ.

Тэгэхлээр хүмүүс энэ хэд хоногийн дулаанд амжиж сэтгэл амар амрах хэрэгтэй юм даа. Найм­дугаар сарын арав­даас хойш л ажил төрөлдөө ордог юм байгаа биз. Бү­тэн есөн сарын зуданд нух­луул­сан малчдыг хад­­лангаа ав гэж шаар­даад барьсан унагыг нь тавьж хөөгөөд байх бас хаашаа ч юм. Тэгээд ч хувийн хэвшлийн аж ахуй­нууд өвсөө бэлтгэнэ үү, байна уу төр засагт огт хамаагүй юм биш үү. Хо­туудын өвөл­жилтийн бэлт­­гэлээс өөр төр засагт са­наа чилээх юм огт байхгүй.

Гэтэл өвсөө хадаж ав, тариа ногоогоо хураа, уринш бордоогоо бэлтгэ хэмээн өдөр өнжилгүй ухуулах нь хэнд ч хэрэггүй зүйл болоод дуусаж байна. Үүнийг сонсож байгаа хүмүүс байгаа гэж үү. Огтхон ч байхгүй. Мэдээж хүн болгон цагийн тавиуд ганц хоног ч гэсэн амраад авахыг бодно. Үүнийг буруутгах ч үндэслэлгүй. Амьд амьтан л юм бол амарч цэнгэхийг бодохгүй яах юм бэ. Хүн болгон, байгууллага бүр яаж амрах, амралтаа яаж зохицуулахыг л бодохоос өвлийн бэлтгэл яанаа гэхгүй. Дээрхи өвлийн бэлтгэл гэх мэт яриа нь төр засгийн бодлого жи­рийн хүмүүсээс хичнээн хол байдгийн нэг жишээ л болоод өнгөрч байна. Түүний оронд ганц сар сайн амарч аваад дараа нь хэдүүлээ ажилдаа орно шүү хэмээн хэлж ухуулж байсан нь дээр мэт.

Хүмүүс наадмаа үз­чих­сэн, шинэ бөх түрүү­лэхийг харчихсан тул одоо хэд хоног хаашаа явах билээ хэмээн бодож суугаа. Тэд нөөц дугуй­ныхаа хагархай олгойг нөхөж аваад, эхнэр хүүх­дээ муу машиндаа чихэж өгөөд хөдөө гарч өгнө. Нутаг усаа харж, ээж аав­даа золгож, хамаатан са­дан­тайгаа уулзаж ша­вай­гаа ханатал тарвал­за­хаар одож байна. Агь таанын үнэрт аргал хор­голынхоо утаанд шимийн юм халаалган шимж хот газрын сонин, хол ойрын хов, дээр нь улс төр, наад­мын сонин ярьж яваад ирнэ.

Харин төр засаг хэн­хэг­лэж өвлийн бэлтгэл гэж байхаар дээрхи сонир­х­лыг нь дагуулан үйл­чил­гээ үзүүлбэл л ононо. Замын тэмдэг, тэмдэг­лэл, ус борооны мэдээ, сум суурингуудын буу­даллах газар зэрэгт ан­хаарууштай байдаг. Мөн хүмүүсийн үзүүштэй түү­хэн газрын мэдээ, мэдээ­лэл түүнд холбогдох үүх түүхийг түлхүү таниулж байвал Монголоороо бахархах үзэл иргэдэд төлөвшихөд хэрэгтэй.

Манай улс чинь харагдаж байгаа шигээ эзгүй ээрэм цагаан тал биш, бахархвал бахар­хах түүхтэй, үзвэл үзэх байгальтай газар аа. Харин бид үүнийгээ мэ­д­дэггүй л болохоос.

Оюун ухааны манлай болсон манай мэргэдийн бясалгал хийж байсан аглаг буйд агуй, оюун ухааны уурхай болсон сүм хийдүүдийн туурь гэх мэт газар олонтой. Ид шид тарни ухааны хэ­зээ ч үл тайлагдах нуу­цуудтай холбоотой газар Монгол нутагт минь үнэхээр арвин билээ.

Түүнээс биш уран зо­хио­­лын номонд гарса­наас болж алдаршсан ши­лийн хулгайч болох гэж тангараг тавьдаг гэх до­могтой ганц уул л байдаг юм биш. Гэхдээ уг ууланд очих ч бас муу юм биш. Яа­гаад гэвэл улсын хилийн яг торгон ирмэг байрлах уг газар очсон хүн эх орон, элгэн нутгаа эргэж харахад ямар нэгэн сонин мэдрэмж, “сиймхий ч гэсэн гэр минь” гэж өмөөрөх, харамлах, бас харуусах сэтгэгдэл төр­дөг юм билээ. Өвөлжөө маань хилийн дотор байхад зуслангийн газар хүний нутагт оччихсон байгааг харахаар лав л зүгээр байгаад байхгүй биз дээ.

Ингээд амарсан ч биш, амраагүй ч биш хоё­рын хооронд байхаар наймдугаар сарын дунд үе хүртэл улс нийтээрээ амралтын сар гэж зарлаад бүгдээрээ амрах, эх орноороо аялах үе болговол ямар вэ. Ам­раахгүй гээд ч бүх хүмүүс аль хэдийнээ амрахаар одсон байлгүй. Хэн энэ чийгтэй байшингийн му­хар сахиж суух вэ. Энүү­хэндээ гэж сонирхуу­ла­хад нөгөө траншейны гэх тэнэмэлүүд хүртэл Туу­лын бургасанд зус­лан­даа гарчихсан байна лээ шүү.

Categories
үндэсний-бөx

Түрүү бөхөд 10.000 ам.доллар, үзүүр бөхөд 5.000 ам.доллар гардууллаа DNN.mn

Азуре Коал Монгол Майнинг” ХХК-иас Үндэсний их баяр наадмын хүчит 512 бөхийн барилдаанд ес даван түрүүлсэн Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат, Алдар спорт хороо, Бөхбилэгт дэвжээ, Нутгийн буян группийн бөх, шинэ арслан Мягмарын Бадарчид 10.000 доллар, үзүүрлэсэн Өвөрхангай аймгийн Төгрөг сумын харьяат, Алдар спорт хороо, Их Монголын хүчтэн дэвжээ, Нутгийн буян группийн бөх, шинэ гарди Цэдэнсодномын Бямба-Отгонд 5.000 доллар тус бүр гардуулан өглөө.

Уг шагналыг “Азуре Коал Монгол Майнинг” ХХК-ийн Олон нийттэй харилцах албаны дарга, МУГЖ Л.Баттулга, МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжав, гүйцэтгэх захирал И.Доржсамбуу нарын хамт гардуулан өглөө.

МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО