Categories
нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

DNN-СУРВАЛЖЛАГА: Их хотын залуус Acqua di gio сүрчгийг түгээмэл хэрэглэдэг DNN.mn

Монгол Улсад нийт 40-45 дэлхийн брэндийн 400-500 нэр төрлийн үнэртэн, сүрчиг орж ирдэг. 

Улаанбаатар хотын томоохон худалдааны төвүүдээр орж залуусын түгээмэл хэрэглэдэг сүрчигний талаар сурвалжиллаа. 


“Шангри-Ла” худалдааны төвийн лангуу түрээслэгч: “Хүмүүс арьсандаа тохируулж үнэртнээ сонговол 2 метрийн цаанаас ч үнэр нь үнэртдэг. Үнэтэй байх тусам үнэрээ удаан хадгална гэх ойлголт өрөөсгөл юм. Өөрт таарсан үнэртнээ сонгож авах нь зөв юм” гэлээ.


​​Залуусын түгээмэл сонгож хэрэглэдэг үнэртэнг танилцуулж байна.

Эрэгтэй үнэртэн​:

  • Giorgio Armani- Acqua di gio
  • Hugo boss- Boss
  • Chanel- Blue de chanel
  • TOM FORD-OUD WOOD

  • L`Occitane- cap cedrat
  • Dior- Sauvage

Улсын Их дэлгүүрийн лангуу түрээслэгч: Хүн хүний арьсны онцлог өөр байдаг. Үнэртэй ус тухайн хүний үнэртэй нийлснээр өөр өөр үнэр гаргадаг. Зарим хүн үнэтэй сүрчиг байж үнэртэхгүй байна гэж гомдол мэдүүлдэг. Энэ нь тэр хүн өөрт тохироогүй үнэртэй ус авсан байна гэсэн үг юм. Мөн үнэртэй усыг сонгохдоо юунаас харшилдаг, ямар үнэр илэрхийлж болох вэ гэх мэт асуултад хариулж сонгох нь зүйтэй. Жишээлбэл, Би тоор жимснээс харшилтай, надад хурц шийдэмгий үнэртэн хэрэгтэй зэргээр өөрийгөө бэлдээд очвол таны бие болон сонирхолд нийцсэн үнэртэнг амархан олох боломжтой юм.​


Эмэгтэй үнэртэн​

  • Chanel- CoCo, №5
  • Dolce Gabana- Light blue
  • Versace- Bright crystal

  • L`Occitane- Cherry bolossom
  • Dior- Miss dior

Тухайн үнэртний найрлагад орсон эфирийн тосны хэмжээнээс хамаарч үнэр барилтууд нь өөр өөр байдаг


Үнэртэй ус тухайн хүний гоо зүйн мэдрэмж хийгээд дотоод ертөнцийг илэрхийлдэг​


“Шангри-Ла” худалдааны төвийн лангуу түрээслэгч: Хүмүүсийн нийтлэг гаргадаг алдаа нь шууд гарын бугуйгаа хавсрах эсвэл гараараа тарааж үрдэг. Энэ нь буруу юм. Харин арьсандаа шингэхийг нь хүлээж шингэсний дараагаар үнэрийг нь мэдэрч үнэрлэх нь чухал. Ингэснээр үнэртэй усны анхилам үнэр таньд мэдрэгдэх болно.

Улаанбаатар Их дэлгүүрийн лангуу түрээслэгч: Охид, залуус цэцэг, жимсний анхилам үнэр, сэнгэнэсэн сэрүүн мэдрэмж төрүүлэх үнэрийг сонгож байгаа нь түлхүү ажиглагдсан.

Үнэртэй ус тухайн хүний гоо зүйн мэдрэмж хийгээд дотоод ертөнцийг илэрхийлдэг. 

​Нэгэн хэвийн үнэрт дургүй хүмүүст зориулсан өөрийн дуртай үнэрээ бүтээж өдөр бүр өөр мэдрэмжтэй явахыг хүсдэг хүмүүст дараах үнэртэнг зөвлөж байна.

Т.МИЧИДМАА

​У.ЭНХЖИН

Categories
нийгэм цаг-үе

“No war” хөдөлгөөний гишүүн Ц.Чинбат: Эрх нь зөрчигдсөн иргэд бидэнд хандаж болно DNN.mn

“Урбан иргэдийн форум “, “No double standart” “No war” хөдөлгөөнөөс өчигдөр мэдээлэл хийсэн юм.

Мэдээллийн эхэнд хөдөлгөөний гишүүн Ц.Уянга ярихдаа “Монгол Улсын зохих албан тушаалтнууд, хууль хяналтын байгууллагуудын удирдлагыг Магнитскийакттай уялдуулан, олон улсын 11 дипломат байгууллагад хамруулж өгөх хүсэлтээ тухай өргөн барилаа. Монгол Улсын Үндсэн хууль, үзэл баримтлалд олон улсын эрх зүйн практиктай нийцсэн байдаг ч дотоодын хууль тогтоомж болон түүнд дагалдах процессын үе шатанд хүний эрхийг боомилж байна. Манай улсын баримталж ирсэн үзэл баримтлал нь олон улсын 100 гаруй төрлийн эрх зүйн факт, конвенцид нэгдэж орсон. Үүнтэйгээ дотоодын хууль тогтоомжоо нийцүүлэх үүрэг хүлээсэн байдаг. Гэвч өнөөг хүртэл эрх баригчдын үзэмжээр эсвэл шинээр томилогдсон сайдын дотоод журмаар засвар өөрчлөлт хийгдэж явсаны үр дүнд хүний эдлэх эрх доройтон зөрчигдөж байна. Үүнээс үүдэн тус байгууллагаас өөрсдийн дуу хоолойголон улсын анхааралд хүргэх зорилготой дараагийн шатандаа хүрлээ. Илтгэж буй тайландаа Магнитскийактын тодорхой санал зөвөлгөөнд хамруулж өгөхийг хүссэн байгууллагуудаасаа дагалдах баримт бичгийг есөн сарын дотор гаргаж өгөөч гэсэн хүсэлтийг тавьсан. Энэ шатанд ямар шийдвэр гарахаас шалтгааланолон улсын байгууллагад асуудлаа хүргүүлэх эсэхээ шийднэ” гэв.

Түүний дараа тус хөдөлгөөний хуульч, өмгөөлөгч Ч.Мөнхсайхан ярихдаа “МУ нь олон улсын гэрээ конвенцид нэгдэн орсоноор түүнийг дагаж мөрдөх ёстой. Гэвч одоогийн эрх баригчид энэхүү үүргийг биелүүлэхгүй байна. манай улс Хүний эрхийн түгээмэл тунхаглал конвенцид нэгдэн орсон. Тус конвенцид хүн үзэл бодолтой байх, үг хэлэх эрх нь хүний жам ёсны эрх ба үүнийг салгаж, ямар нэгэн байдлаар хуульчлан тогтоох боломжгүй гэдгийг заасан байдаг. Гэтэл жагсаал цуглаан хийх журмын тухай хуульд 1999 онд өөрчлөлт оруулахдаа “бүртгэнэ” гэсэн зүйл заалт оруулсныг одоо “зөвшөөрөл олгоно” гэж ойлгоод байгаа юм. Хэрвээ энэ ямар нэгэн засаг даргад бүртгүүлээгүй, мэдэгдээгүй байвал хууль зөрчсөн асуудлаар арга хэмжээ тооцдог. Энэ нь цаашлаад хууль сахиулагчийн тавьсан шаардлагыг биелүүлээгүй гэсэн үндэслэлээр ял халдаах байдал түгээмэл болоод байна. Мөн Эрүүгийн хуулийн 13.14-т зааснаар худал мэдэл тараах гэдэг гэмт хэрэг нь иргэд, сошиал, хэвлэл мэдээллийн байгууллага ямар нэгэн мэдээллийг цацсаныхаа төлөө хэн нэгэн албан тушаалтантай холбоотойгоор мэдээлэл гаргах юм бол тухайн хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэн ял халдаах байдал бий болдог. Ийм асуудлаар тодорхой тооны хүмүүс ял авсан тохиолдол бий. Гэтэл Жагсаал цуглаан хийх журмын тухай хуулийг өөрчлөхийг хуульчдын зүгээс удаа дараа Хүний эрхийн үндэсний комиссдтавьж байсан. Нэр бүхий гишүүд өнгөрөгч онд “мэдэгдэнэ” зөвшөөрөл авах шаардлагагүй гэдэг байдлаар өөрчлөлт оруулах гээд Улсын их хурлын даргад өргөн барьсан ч одоог хүртэл дарагдаж байгаа. Энэ нь хуулийн хэмжээний хувьд жижиг ч гэсэн хүний эрх талаасаа том хууль. Ийм учраас хуульчид тухайн иргэдийн хөдөлгөөнийг дэмжин, эрх зүйн зөвлөгөө өгөн оролцож байгаа юм” гэлээ.

Ингээд “No double standart” “No war” хөдөлгөөний гишүүн Ц.Чинбаттай ярилцлаа.


-Ямар тушаалтнуудыг Магнитский актад багтааж байгаа вэ?

-Үүнийг шууд нийтэд нээлттэй зарлаж болохгүй. Энэ нь тухайн хувь хүнд асуудал үүсэх магадлалтай учир болгоомжилсон байдалтай байна. Гэвч батлагдах, нотлох баримтын хүрээнд баримтыг гаргаж байгаа. Учир нь энэ эргээд маш том хүний эрхийн асуудал болж хувирах зүйл юм.

-Хэчнээн албан тушаалтны нэрс байгаа вэ?

-Одоогийн байдлаар бас хэлэх боломжгүй. Хоёр жилийн хугацаанд бидний хийсэн үйл ажиллагаанд улс төр, хууль хүчний өндөр албан тушаалтануудын нөлөө орсон.

-Эдгээр албан тушаалтныг Магнитский актад хамруулснаар манай улсад ямар ашигтай вэ?

-Монгол Улс нь олон улсын гэрээ конвенцид нэгдэн орсон ч хэрэгжилт нь 0 түвшинд байгаа. Хүний эрхийг дээрдүүлэх үйл ажиллагаагаа сайжруулахын тулд нэгдэн энэхүү хөдөлгөөнийг үүсгэж байгаа юм. Манай улсын албан тушаалтнууд гадагшаа уулзалтаар явах үедээ хүний эрхийг маш сайн дээдэлж буй мэтээр ярьдаг. Саяхан Ерөнхий сайдЛ. Оюун-Эрдэнэ жагсаал цуглаанаас болж бид нэг ч хүн баривчлаагүй гэж хэлсэн. Жагсаалаас болж бид бүхэн ял эдэлж байгаа шүү дээ. Иймэрхүү худлаа мэдэгдэл гаргаад байгааг нь манай ТББ-аас нотолж өгч буй хэрэг юм.

-Энэ үйл ажиллагааны уртын хугацаа нь хэзээг хүртэл вэ?

-Энэ нь өөрөө маш том процесс. Бид бүхэн есдүгээр сар хүртэл дараагийн хүмүүсээ олох, нотолгоо баримтаа бүрдүүлэх, иргэдээс мэдээлэл авах зэрэг үйл ажиллагааг явуулж байгаа.

-Одоогоор Европын 11 улсын элчин сайдын яамдад мэдэгдлээ хүргүүлчихсэн байгаа гэсэн. Цаашид энэ тоо нэмэгдэх үү?

-Нэмэгдэнэ. Ардчилсан хүний эрхийг дээдэлж байгаа, хүний эрхийг ноцтойгоор зөрчиж байгааүйлдлүүдийг хүлээж авсан гэдгээ илэрхийлээд байгаа. Тийм учраас дараагийн элчин сайдын яам, олон улсын байгууллагуудад хандаж хүлээж авна гэх юм бол ёс журмын дагуу мэдэгдэлээ хүргүүлэх болно.

-Цаашид энэхүү үйл ажиллагааныхаа дагуу ямар зүйлс хийхээр төлөвлөж байна вэ?

-Хийснийхээ дараа зарлахгүй бол хийх гэж байгаа гээд зарлачих юм бол асуудал үүсэж эхэлдэг. Шатрынхаа нүүдэл болгоныг зарлаад яваад байвал нөгөө талаас гүтгэх ажиллагаа явуулна гэдгийг энэ олон жилийн хугацаанд бүгдээрээ л харж байна шүү дээ.

-Танай хөдөлгөөн дээр иргэд сайн дураараа нэмэгдээд байх шиг?

-Эрх нь зөрчигдсөн иргэд хаана хандахаа мэдэхгүй асуудал гардаг. Энэ тал дээр манайхаас зөвлөгөө авч болно. Иргэд өөрсдийн үйл хэргийг нотлох баримтаа авчирэн, бидэнд хандах боломжтой. Мөн бидэнд хандаж ирэх иргэд нэмэгдэж байгаа. Яагаад гэвэл энэ нь Монгол Улсын иргэдийн эрхийн асуудал учраас хүн бүхний асуудал. Улсынхаа хууль хүчний байгууллагуудад хандаад асуудал шийдэгдэхгүй мухардаадбайгаа бол одоо бидэнд олон улсруу гарах л зам байна.

С.ОТГОНБАЯР

Б.ЭНХГЭРЭЛ

Categories
нийгэм цаг-үе

БНХАУ-д зорчиж буй иргэдийн анхааралд DNN.mn

БНХАУ-д зорчиж буй монгол иргэдийн урсгал нэмэгдэж буйтай холбогдуулан Хятадад байх хугацаандаа хурдны галт тэргээр зорчиход дараах зүйлийг анхаарахыг зөвлөж байна.
Үүнд:
1. Галт тэргэнд бүх төрлийн тамхи татахыг хатуу хориглодог бөгөөд хэрэв татсан тохиолдолд “Төмөр замын аюулгүй байдлыг хангах журам”-д заасны дагуу 500-2000 юанийн торгууль оногдуулах, 5-10 хоног саатуулах захиргааны арга хэмжээ авах, ноцтой гэж үзвэл эрүүгийн хэрэг үүсгэн шалгах.
2. Худалдан авсан галт тэрэгний тасалбарт заасан суудлын дугаарын дагуу суух, бусдын суудалд суухгүй байх.
3. Галт тэрэгний ариун цэврийн өрөөнд үнэртэй ус зэрэг цацдаг бүтээгдэхүүн хэрэглэснээр галын дохиолол ажиллах магадлалтай тул хэрэглэхгүй байх, зэрэг болно.
Дээрх зөрчлийг гаргасан тохиолдолд холбогдох хууль тогтоомжийн дагуу арга хэмжээ авахаас гадна зөрчил гаргасан иргэнийг 180 хоногийн хугацаанд галт тэргээр зорчуулахгүй байх журамтай болно.
Эх сурвалж: Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын яам
Categories
нийгэм цаг-үе

Нийтийн эдэлбэр газрын хэмжээг 47 байршлын 7.8 га газраар нэмлээ DNN.mn

НЗДТГ-ын захирамжийн хүрээнд нийслэлийн нийтийн эдэлбэр газрын байршил, хэмжээг тогтоох болон газар ашиглалтыг сайжруулахтай холбоотой зарим асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Тухайлбал, нийслэл хотын нийтийн эдэлбэр газрын хэмжээг 47 байршлын 7.8 га газраар нэмсэн бөгөөд болзошгүй гамшгийн үед түр цугларах, нүүлгэн шилжүүлэх газрыг байршлыг нэмэгдүүлэн 203 байршлын 164.6 га, нүүлгэн шилжүүлэх 33 байршлын 1430.4 га талбайг шинэчлэн баталлаа.

Categories
онцлох-нийтлэл улс-төр

Н.Алтанхуяг: Би багийн тоглогч хүн DNN.mn

ӨДРИЙН СОНИНЫ АРХИВААС……….

УИХын гишүүнЗас­гийн газрын гишүүнТэргүүн шадар сайдАНын дарга Н.Алтан­хуягтай ярилцлаа.


Та сүүлийн өдрүү­дэд хэвлэлийнхэнсэт­гүүлч­дийн хамгийн эрэлттэй хүн болоод байнаУчир нь таныг эзгүй байхад танай на­мын гишүүнбас хам­тарсан Засгийн газарт тантай хамт ажилладаг нэг сайд чинь нэлээд хатуухан ярилцлага өг­сөнГэхдээ ярилцлагаа үүнээс эхлээд яахавХарин та ямар хэргээр хааш зорчивямар уч­раас эзгүй байж таарав аа гэж асуумаар байна.

-Би ОХУ, Их Британи Умард Ирландын нэгд­сэн Вант улсад очоод өнгөрсөн мягмар гаригт ирлээ. Үндсэн гурван зо­рилготой явсан. Юуны өмнө ОХУ-ын Санкт Пе­тербург хотод болсон ШХАБ-ын (Шанхайн хам­тын ажиллагааны бай­гуул­лага) Засгийн газрын тэргүүнүүдийн уулзалтад Монгол Улсаа төлөөлж оролцсон. Энэ хуралд ОХУ-аас гэхэд Засгийн газрын тэргүүн В.Путин, БНХАУ-ын Ерөнхий сайд Вянь Зябао тэргүүтэй Ерөн­хий сайд нар, зарим орны орлогч нар оролц­сон л доо. Манай улс ажиглагч статустай оролц­дог ШХАБ-ын хур­лын үеэр тус байгуулла­гад ойрын үед тулгарч буй асуудал юу байна, АНУ, Европын бүсийн хямрал манай бүс нутагт ирэх болбол ямар бэлтгэл базаах хэрэгтэй юм, эдийн засгийн хувьд хэр­хэн хамтарч ажиллах вэ гээд өргөн хүрээнд ярилц­сан. Бидний хувьд Монгол Улсаар дайрч өнгөрөх авто зам, хийн хоолойн хувьд хамтран ажиллах хүсэлтэйгээ илэрхийллээ. Нэгэнт ОХУ-д очсоных Монгол Оросын Засгийн газар хоорондын комис­сын Монгол талын дар­гын хувьд нөгөө талын дарга, Тээврийн сайд И.Ле­витинтэй уулзаад авав. Өнгөрсөн хавар Улаан-Үдэд хийсэн уул­залтын үр дүнг ярьж, бен­зин шатахууны хангалт, манайд оруулж ирж бай­гаа малын вакцин эхнээ­сээ ороод ирсэн тухай, Улаанбаатар төмөр за­мын дүрмийн сангаа хоёр талаасаа тус бүр 125 сая ам.доллараар нэмэг­дүүлэхээр ярьсны дагуу бид төсөвтөө суулгаж бай­гаагаа хэллээ. Мэ­дээж, хоёр улсын хоо­ронд дипломат харилцаа тогтоосны 90 жилийн ой, бас Таван толгойн тен­дерт Оросын тал орол­цож байгаа талаар ярь­сан. Манайд асуудал ид яригдаад явж байгаа, та­най талаас асуудлаа ший­дэж, ойлгуулж чадах хүмүүсээ яриа хэлэл­цээн­дээ оруулаарай гэдгийг хэлсэн. Хилийн дээс алх­сан гурав дахь зорилго маань Лондонд болсон Дэлхийн Ардчилсан хол­бооны гишүүн намуудын дарга нарын хуралд орол­цох явдал байлаа. Энэ байгууллага Төв болоод барууны чигийн намуудыг нэгтгэсэн олон улсын байгууллага л даа. Манай нам энэ байгуул­лагын албан бус гишүү­нээр арав орчим жил байсны эцэст энэ удаад албан ёсны бүрэн эрхт гишүүн нь болсон юм. Тус хурал дээр үг хэлэхдээ Монгол Улс хорин жи­лийн өмнө ардчилсан хувьсгал хийж, манай орон улсын зэрэгтэй улс болоход АН-ын оруулсан хувь нэмэр их байсныг дурдаж, одоо ард иргэдээ эдийн засгийн эрх чө­лөөтэй амьдруулахын тулд бид зорьж ажиллаж байна гэсэн.

Мөн Ардчилсан ор­нуу­дын Хамтын нийгэм­лэгийг Монгол Улс дарга­лах болсон, Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж үүнд чухал үүрэгтэй оролцож бай­гааг онцолж хэлсэн. Тэнд байсан гадныхан ч Мон­гол Улс Азид ардчилсан хувьсгалыг цогцоор нь гайхалтай хийж чадсан орон гэдгийг, тэр хувьс­галыг хийхэд АН оройлж оролцсон гэдгийг нь хэ­дийнэ мэддэг болсон бай­на. Албан ёсны ги­шүү­нээр элсэхэд баяр­тай, талархалтай бай­гаагаа илэрхийлж бай­сан даа.

Дэлхийн Ардчил­сан хүчний холбоог ба­рууны чигийн намуу­дын Соц Интерн гээд ойлгочиход болох уу?

-Тийм дээ. МАН-ын­хан Соц Интернийн ги­шүүн гэдэг шиг АН Дэл­хийн ардчилсан холбоо­ны гишүүн боллоо гэсэн үг.

Дэлхийн чиг ханд­лага ардчилал гээд л байдагИнгэхэд танай холбооны гишүүн ор­нуудын хэд нь өөрийн­хөө оронд эрх барьж байдаг юм бол?

-Европын холбооны 27 орны 22-т нь энэ чиг­лэлийн намууд засгийн эрхийг барьж байна. Уг хурал дээр яригдсан нэг зүйл бол сүүлийн үед дэлхий нийтээр төв бо­лоод баруун чигийн на­муудыг дэмждэг болж байна. Энэ намуудын үнэ цэнэ нь хүний эрх чөлөө, эдийн засгийн эрх чөлөө, данхар төрийг цомхон байлгах гэж оролддог, халамжийг хавтгайруу­лах бус зөв зохистой ху­ваа­рилахыг илүүд үздэг, хариуцлагатай ил тод байдлыг дэмждэгт байд­гийг нэлээд ярьсан л даа.

Ямартай ч танайх энэ холбооныхоо бүрэн эрхт гишүүн болжээХарин одоо өмнөх асуулт руугаа оръёТа Х.Баттулга сайдын ярилц­лагыг хэзээ унш­сан бэГадаадад байх­даа юуэнд ирээд үү?

-Би энд ирээд гүйлгэж харсан. Нэг бүрчлэн сайн уншаагүй дээ.

Танд юу бодогдов?

-Бодогдоод байх зүйл юу байхав. Ер нь хоёр гол санааг хэлье гэж бодсон шиг байна лээ. Нэг нь Засгийн газрын үйл ажил­ла­гаатай, нөгөө нь намтайгаа холбоотой. Яахав дээ, Засгийн газарт бол ажил хийж байгаа тохиолдолд хэрэлдэж, хэлэлцэх зүйл зөндөө байдаг. Гэхдээ намууд хоёр талд ойлголцохгүй ажил урагшлахгүй байс­наас хамтраад ажлаа урагшлуулж байгаа нь сайн гэж би ойлгодог. Өнгөрсөн гурван жилийн хугацаанд бид бас ч гэж ажил урагшлуулсан. Арав гаруй жилийн турш яриг­даад ярилцаад хийж ча­дахгүй байсан Оюу тол­гой, Таван толгой энэ үед л шийдэгдээд явж байна. Үүнд хүмүүс таатай бай­гаагаа илэрхийлж бай­гаа. Би намынхаа “Мон­гол хүн-2020”-ийн хү­рээнд аймгуудаар явж иргэдтэй уулзсан учраас үүнийг хэлж байгаа юм шүү. Би том утгаар нь харж байгаа учраас хоёр тийш харж сууснаас хам­тарсан нь дээр гэж эхнээс нь хэлж байсан, Одоо ч үүнийгээ дахин хэлж бай­на. Түүнээс Засгийн газ­рын танхим дотор нэгэнт ажил л ярьж байгаа хойно хэлцэж, хэрэлдэх нь бай­даг асуудал. Гэхдээ хувь сайд нар, салбар сал­ба­раа ярьж маргалдахаас нам, намаараа талцаад муудалцаад байдаггүй юм шүү. Үүнийг зориуд хэлье.

АН энэ Засагт 15 сай­даас зургаан сайдын суу­далтай байна. Сайдууд өөр өөрийнхөөрөө л ажил­лаж байгаа, бас хам­тарсан Засгийн газ­рын үйл ажиллагааг өөр өөрийнхөөрөө дүгнэж яваа байх, АН, МАН гэлт­гүй. Тэр үүднээсээ Х.Бат­тулга өөрийнхөө бодлыг хэлсэн биз. Тэр хүн өөрийнхөөрөө бодлоо илэрхийлэхийг би зөв­шөөрнө. Угаасаа би тэр­гүүн шадар сайдын хувьд аль ч нам гэлтгүй бүгдтэй тулах үе ч байдаг юм. Одоо Засгийн газрын бү­рэн эрхийн хугацаа дуус­тал ердөө зургаан сар л үлдлээ. Алдсан нь ч бид­нийх, олсон ч биднийх. Хамтраад хийсэн сайн нь ч, муу нь ч бидний хамтын бүтээл. Тийм байтал нэг нь энхийн цагаан тагтаа болох гээд дэмий л дээ. Засгийн газрын нэг сайд нь эх орныхоо төлөө, бусад нь дандаа эсрэг ажиллаж байсан гэвэл итгэх хүмүүс олдохгүй болов уу. Засгийн тухайд ийм байна. Харин нам­тай холбоотой зүйл дээр санал нийлэхгүй зүйл байна лээ.

Чухам юу нь?

-Би дээр хэлсэн дээ. Бүх аймгаараа явж, ард иргэд, намынхаа гишүүд­тэй уулзлаа гэж. Тэгэхэд хүмүүс юу бодож, юуг зөвтгөж буруутгаж, бас юуг хүсч байгаа нь ерөн­хий зургаараа харагдаж байгаа юм. Ардчилсан нам нэгэнт ардчилсан хувьсгалыг хийсэн. Одоо тэгвэл эдийн засгийн эрх чөлөөг авчрах эдийн зас­гийн хувьсгал хэрэгтэй байна гэж хүмүүс хүсч байна. Үүнийг ганц хоёр аймгийн арга хэмжээнд оролцсон, орж ч амжаа­гүй хүн яаж мэдэхэв дээ. Жаахан мэдрэмж дутсан хэрэг юм уу даа гэж бод­сон. Бас хүн мэдэхгүй зүйлийнхээ дайсан ч гэ­дэг. Мэдэхгүйгээс тэгж хэлж, тэр нь буруу болж дээ гэж санасан. Би ч биш, манай намын нөхөд надад тэгж хэлж байна лээ. Бодвол Х.Баттулгад өөрт нь ч хэлэх биз.

Та улстөрчдийн рей­тингийн тухайд юу гэж боддог вэТаны нэр шилдэг арван улстөр­чийн жагсаалтад нээ­рээ яагаад ордоггүй юм бэ?

-Би гурван жил АН-ын даргаар ажиллаж байна. Намайг аравт алга, төдөд алга гэж хэлдэг байх аа. Надад яаж ярьдаг байх нь хамаагүй. Өнгөрсөн хугацаанд таныг “Нэгт оруулаад өгье, тэдэд оруу­лаад өгье” гэж хэлж байсан нь ч бий. Би түү­нийг яг яаж шалгаруулдаг юм ойлгоогүй. Надад хэ­дэд орох нь чухал биш. Би энэ намыг толгойлж ирэх хугацаандаа ганц зарчим л барьсан. Энэ нь АН-ыг олон нийт зөв талаас нь хараасай билээ, дандаа дотроо хэрэлдэж, муу­далцаж байдаг гэх тэр дүр зургаас нь салгаж ха­раа­сай билээ гэсэн ганц зүйл.

Ер нь манай намын олон гишүүн бидний нам дотроо авалцдаг, муу­далцдаг тэр явдал маань алдаа байжээ гэдэг. Тэ­гээд нийгэмд намынхаа ерөнхий ойлголтыг нь зөв болгох зорилго тавьсан. Тэр маань бас ч гэж биел­жээ. АН болсон болоогүй зүйлээс болж дотроо муу­далцаж, хүчээ тарамддаг байсан, харин одоо зов­лон дундуур яваад өөр болжээ, төлөвшиж, буурь­тай суурьтай, эрийн цээнд хүрсэн нам болжээ гэж олон нийт үздэг болж. Надад Н.Алтанхуяг рей­тин­гээрээ өндөрт байх нь чухал биш АН бүхлээрээ өндөрт байх нь чухал. Лидер дагаж нам явдаг биш, нам бүхлээрээ хүч­тэй байвал зөв юм шиг санагддаг. Тэгээд ч би багийн тоглогч. Найман хүүхэдтэй айлын хүүхэд. Багаасаа л ганцаараа биш ах дүүгээрээ гэдэг байсан учраас одоо ч намдаа би гэхээсээ ба­гаа­раа гэж боддог юм.

Өнөөдөр харин ямар ч судалгааны газраас яаж ч гаргасан судалгаагаар АН-ын рейтинг өндөр бай­гаа. Энэ бол өнгөрсөн гурван жилд олж авсан манай намын үнэ цэнэ гэвэл яах аргагүй мөн шүү.

Түүхэндээ АН өр­сөл­дөгч намаасаа өн­дөр рейтингтэй байгаа нь үнэнГэхдээ МАНМАХН гэж салсан уч­раас АН тэгж харагдаад байгаа юм биш үүТэд нэг талдаа зогсчихвол танай намын рейтинг өндөр болж чадахгүй тал байна ууҮүнийг сайд ч ярилцлагадаа дурдсан байна лээ?

-Бид зүгээр сууж бай­сан бол, эсвэл хэрэлдээд л байж байсан бол ийм дүр зураг гарахгүй л бо­лов уу. Рейтинг өндөр болсонд аль, аль талын хүчин зүйл байгааг би үгүйсгэхгүй. Магадгүй нө­гөө нам маань хоёр салсан нь нөлөөлсөн тал бий л байх. Гэхдээ хүн дуртай зүйлээ хараад дургүйгээ харахгүй байж болохгүй биз дээ.

Өнгөрсөн гурван жил ганц би, намын дарга гэдэг энэ хүн зүтгэснийх биш манай намынхан бүгдээрээ хичээж ирс­ний үр дүн. Манайхан дотроо хэлцэж, хэрэлд­лээ гэхэд өөрсдийнхөө ганц үнэт зүйл болсон АН гэдэг дээрээ нэгдэж чад­саныг би хэлмээр байна. Манайхан бид бусдаас тохой илүү байна, гэхдээ доторхи жижиг сажиг мар­гаанаасаа болж, яс зууж давхидагтаа буруу­таад байдаг байж гэдгээ энэ хугацаанд илүү ойл­голцож чадсан. Үүнийгээ ойлгож, нэг зүйл рүү явж чадаж байгаа маань бид­ний амжилт.

Гэхдээ рейтинг өндөр байгаагаа бид ялан дий­лээд байна гэж харж байгаа юм биш. Бидний өмнө цаг хугацаа байна. Олон ч үйл явдал байна.

Хамтарсан Засгийн газар хэзээ салах вэ гэдэг асуулт танд энэ Засгийн газрын эхний өдрөөс тавигдаж бай­сан байхБи бас асуу­маар байна?

-Бидэнд нэг хэцүү асуу­дал байж, түүний ард гарсан. Тэр нь юу вэ гэвэл хамтарсан Засгийн газарт орох уу гэдэг асуулт. Өмнө нь Ц.Эл­бэг­дорж Ерөнхий сайдтай хамтарсан Засгийн га­зарт манайхан байж бай­гаад нөгөө намдаа өшиг­лүүлээд гарсан шүү дээ. Тийм шархтай хүмүүс дахин хамтарна гэдэг хэцүү байсан. Гэхдээ ма­най ҮЗХ-ныхон хам­тар­на гэсэн шийдвэр гарга­сан. Тэр хүмүүст би одоо ч баярладаг. Яагаад гэ­вэл гурван жилийн дараа харахад хамтарсан нь зөв байжээ гэдэг нь олон зүйлээс харагдаж, олон нийтийн үнэлэмжээр то­дорч байна.

Хамтарсан Засгаас гарах асуудлыг Н.Алтан­хуяг мэддэг юм биш, С.Бат­болд ч мэддэг юм биш. АН-ын асуудлыг ҮЗХ хуралдаж шийднэ. Гэхдээ ҮЗХ олон нийтийн санал бодлыг хараад шийдвэрээ гаргаж таа­рах байх. Гаргалаа гэхэд түүн дээр нь олонхи, цөөнхи болоод байх асуу­дал байхгүй.

Нэг хэсэг АН-ыг зас­гаас гарах тухай яриа нэлээд дэлгэрсэн. Нууц биш. Надтай хүмүүс таа­рал­да­хаараа “Хэзээ га­рах гэж байна” гэж мэн­дэлдэг болсон байсан үе ч байлаа. Одоогоор ма­най дээр ийм яриа гарсан зүйл алга байна.

Сонгуульд арай хамтарч оролцох юм биш биз дээ?

-Сонгуульд энэ хоёр нам хоёу­лаа орно. Орохдоо хоорондоо өрсөлдөнө гэдэг нь тодорхой. Аль аль нь, хийсэн зүйлээ ч ярих байх, ялгарч чадах талаа ч тодруулж ярих байх. Бас юу хийхээ ч ярьж таарна.

Тэгвэл танай нам ялалт бай­гуул­бал нөгөө намаа Хамтарсан Засгийн газарт урих уу?

-Тэрийг одоо хэлж мэдэхгүй шүү дээ. Хууль нь тодорхойгүй байна, юу юу нь ч тодорхойгүй байна. Гадуур “Энэ хоёр нам бүх тохироо­гоо хийчихсэн гэнэ билээ. Зуу­рал­даж, наалдаж байгаад сонгуульдаа ороод дахиад хамтрах гэнэ” гэсэн яриа гарсан байна лээ. Хэн тэгж ярьсныг би мэдэхгүй юм. Ямар гээчийн холыг хардаг хүн үүнийг хардаг байна аа. Монгол Улс ардчилсан орон. Парламентад хэн хэдэн суудал авахыг ард иргэд мэдэхээс намын хоёр дарга мэднэ гэж байхгүй.

Манай намын хувьд гол үнэ цэнэ маань юу вэ гэвэл дотоодын ойлголцол, ард иргэдийн өгч бай­гаа үнэлэмж. Үүнийгээ бид цаашид улам бүр гүнзгийрүүлж дааж явахыг л хичээх болно.

Танай ҮЗХ хэзээ хуралдах вэТанай намынхан улс даяар явуулсан хэлэлцүүлэг дууссанодоо л болох байх гэсэн яриа хөөрөөтэй байх шиг байна лээ?

-Бид хөдөөгүүр яваад дуус­чих­лаа. Нийслэлийнх хараахан дуу­саагүй байна. Энэ амралтын өд­рүү­дэд бид Сүхбаатар аймагт АН-ын аймгийн дарга удирдлага на­рын зөвлөгөөнийг хийх гэж байгаа юм. Сүхбаатар аймгийн дарга Ж.Батсуурь бол АН-аас сонгогдсон дарга л даа. Аймаг орон нутгийг хэрхэн хөгжүүлж болдгийг нүдэн дээр харуулж байгаа энэ даргын туршлагыг харуулах гэж АН-аас гарсан аймгийн цөөхөн ч гэсэн дарга нар маань цугларч, харил­цан туршлага солилцоно. Завханы Я.Санжмятав, Дорноговийн П.Ган­хуяг, Өмнөговийн Б.Бадраа нар бас аймагтаа хийж байгаа ажлуу­даа ярьж танилцуулах юм. Мөн ирэх сард ардчилсан хувьсгалын ойн өдрүүд маань болно. Үүний дараа л бид хуралдана даа.

Таныг нэг гараараа МАНтай гар бариаднөгөө гараараа С.Эр­дэнэТ.Хасбаатар нарыг тур­хир­даг гэсэн яриа байх юмЯлан­гуяа нөгөө намынхан тань тэгж харддаг бололтой юм?

-Би тийм юм хийдэггүй л дээ. Би асуудалд нь ханддаг болохоос тэр муу хүн, тэр сайн хүн гэж ханд­даггүй. Эрхбиш гурван жил хамт­раад ажиллахад нөгөө намынхан маань намайг ямар хүн бэ гэдгийг мэддэг болсон байлгүй дээ. Энэ нөхөр юуг хийдэг, юуг эс хийдэг вэ гэж. Хэрэв би тийм зүйл хийдэг байсан бол энэ Засаг аль хэдийнэ салж унах байсан. Үүнийг өмнөх Засгийн газар ха­руул­чихсан юм. Ц.Элбэгдорж Ерөн­хий сайд байхдаа гартаа өндөг бариад явж байна гэж хэлсэн нь яг үнэн. Хэзээ ч хагарчихаж магадгүй тийм эмзэг юм ш дээ.

Нэг хэсэг танай нөгөө хамт­рагч намын тань дотоодод бага­гүй асуудал өрнөлөөБайдал багагүй ч хурцдаж ирээд намж­лааТэр үед танайхан байдлыг юу гэж дүгнэж байв?

-Ерөнхий сайд С.Баяр бид хоёр анхнаасаа “Танай намын асуудал танай намынх, манай намын асуудал манай намынх” гэж тохирч байсан юм. Тиймээс бид нөгөө намынхаа асуудалд орж ярьдаггүй. Нам хойно ярих, хэлцэх асуудал байж л таарна шүү дээ.

Та анх С.Баяртай хамтарчдараа нь С.Батболд залгамжлах үед үргэлжлүүлэн гар нийлсэнС.Батболд сайдын “С.Баяр бол том тоглогч” гэдэг үгийг та юу гэж хүлээж авдаг вэ?

-Тэр хүн нөгөө хүний талаар юу гэж үнэлж байгаа нь надад хамаа­гүй. Би С.Баяр, С.Батболд нартай хамтарч ажилласан нь үнэн ч хувь хүнтэй хамтарч ажилласан бус, хамтарч хийх ажлын төлөө нэгдэж ажилласан юм шүү. Бид асуудлын төлөө, ажлын төлөө хамтарч ажил­ласан. Гэхдээ харилцан ойлголцож хамтарч ажиллаж чадсан.

Өчигдөр болсон Засгийн газрын хуралдаанаар Х.Бат­тулга сайдын салбарт шаард­ла­гатай мөнгө төгрөгийг яаралтай гаргаж өгөхийг Ерөнхий сайд үүрэгдсэн гэсэнСалбарын сай­дын хувьд хатуухан ярилцлага өгч мөнгөө шийдүүлж авах тактик байсан юм болов уу?

-Мэдэхгүй ээ. Монгол Улсын төсвийн ихэнх нь сайдаар нь хэл­бэл Х.Баттулга, Д.Зоригт гэдэг хүн рүү л явдаг юм ш дээ. Салбараар нь хэлбэл барилга, зам тээвэр, эрчим хүч, уул уурхай гээд. Үнэндээ ч мөнгө хомсдчихоод байгаа юм байхгүй л байх. Харин ч мөнгө маань ихэдчих гээд байх шиг байна шүү. Мөнгө их орсны хэрээр улс хөгждөг юм биш, харин мөнгөө зөв зарцуулсны хэрээр улс хөгждөг гэж би ойлгодог. Намайг Сангийн сай­даар ажиллаж байхад манай ул­сын төсөв 600 тэрбум төгрөг бай­лаа. Харин одоо тав дахин нэ­мэгдэж. Тэгэхээр энэ их мөнгөө зөв зарцуулахын тулд эдийн засгийн хувьсгал хийх хэрэгтэй юм байна гэж ойлгож байгаа. Хүмүүс ч үүнийг хэлж баталсаар байна.

Х.Баттулга сайдын ярилц­лагуу­даас “Энержи ресурс“-т нэлээд шүүмжлэлтэй ханддаг нь харагдаж байна ууХувь хүний асуудлууд байна уусалбарт нь байдаг хүний хувьд үнэхээр болохгүй зүйл байгаад бухим­даад байдаг болов уу?

-Тэрийг хэлж мэдэхгүй юм даа. Би Таван толгойн ажлын хэсгийг ахалж байхад өргөн, нарийн төмөр зам гээд их маргасан даа. Тэр үед би хэлж байсан. “Төрийн ажлыг телевиз сонингоор хийхгүй шүү” гэж. Одоо ч тэр байр суурь маань хэвээрээ.

Сонгуулийн тухай хууль яг хаанаахэн дээр гацчихаад бай­на вэ?

-Сонгуулийн тухай хууль га­цаагүй, явж л байгаа шүү дээ. Анх манай нам 50:26 гэж, МАН 26:50 гэж бүр хоёр эсрэгээр нь тоо хэлж орж ирж байсан. Тэгээд ярьсаар байгаад нэг тоон дээрээ тохирчих­лоо. Манай намын зүгээс холбирч, хөдөлшгүй байгаа нь одоо байгаа засаг захиргааны хуваарилалтыг өөрчлөхгүй шүү, орон нутгийн сонгуулийг УИХ-ын сонгуультай хамтдаа явуулна шүү гэдэг зүйл байгаа юм. Түүнээс бусад дээр хэлэлцээд харилцан тохироод явж болно гэж үзэж байгаа.

Categories
нийгэм туслах-ангилал

Өнөөдөр хамгийн урт өдөр, богино шөнө тохиож байна DNN.mn

Өнөөдөр зуны туйл буюу хамгийн урт өдөр, богино шөнө тохиож байна. Энэ өдөр нар хамгийн өндөрт мандаж, маргаашаас эхлээд хөөрөх цэг нь доошилдог аж. Монголчууд энэ өдрийг нар буцна гэж ярьдаг. Энэ бүсэд арванхоёрдугаар сарын 21, 22-ны өдөр нар экватор руу хамгийн их ойртсоноос богино өдөр тохиодог бол зургаадугаар сарын энэ өдөр урт өдөр нь болдог.

Шинжлэх ухааны ойлголтоор зургаадугаар сарын 22-ны өдөр дэлхий нарнаас хамгийн хол, 152 сая км зайд хүрдэг бөгөөд дэлхийн тэнхлэгийн хойд үзүүр нар луу хазайж, үд дундын нар Мэлхийн зам дээр эгц тусдаг байна. Тиймээс дэлхийн бөмбөрцгийн хойд хагасын бүх өргөрөгт нар хамгийн өндөрт мандаж, урт өдөр, богино шөнө болдог. Энэ өдөр хойд туйлын цагариг дээр нар жаргахгүй, бүтэн хоногийн туршид мандана. Иймд зургаадугаар сарын 22-ны энэ өдрийг зуны туйлын өдөр гэж нэрлэдэг.

Харин экватороос урагших бүсийн орнуудад эсрэгээрээ арванхоёрдугаар сарын 21, 22-нд хамгийн урт өдөр болж, зургаадугаар сарын энэ өдрүүдэд хамгийн богино өдөр болж байна.

Categories
нийгэм цаг-үе

Шатахуун хэрэглэгчдийн холбоо: Бидний зургаан жилийн хөдөлмөрийг Б.Пүрэвдорж гишүүн үнэгүйдүүлж байна DNN.mn

Монголын шатахуун хэрэглэгчдийн холбооноос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.


Монголын шатахуун хэрэглэгчдийн холбооны тэргүүн О.Бямбадэлгэр ” 2023 оны зургадугаар сарын 16-ны өдрийн Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан хууль Үндсэн хууль зөрчсөн эсэх гомдлыг хэлэлцээд Үндсэн хуулийн цэц унагасан.

Энэхүү хуульийг 2021 оны долдугаар сарын 06-ны өдөр УИХ-аар Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл батлагдсан. Бидний зургаан жилийн хөдөлмөр байсан. Гэтэл УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж бидний олон жилийн судалгаа, шинжилгээг огт авч хэлэлцэхгүйгээр энэ хуулийг өөрийн үзэмжээр, нийгэмд хүрсэн сэдвийг хууль, цаас болгож УИХ-д оруулснаар өнөөдрийн ҮХЦ-д унасан гэж үзэж байгаа. Эрхзүйн хувьд маш зөв тодорхойлолтоор унагаасан байна лээ.

Хийсвэр ойлголтоор хуулийн төсөл батлуулсан нь ҮХЦ дээр унаж байгаа юм. Тиймээс мэдэхгүй салбар руугаа битгий орооч ээ. Мэргэжлийн холбоод нь зургаан жил судлачихсан асуудал ш дээ. Бидний хөдөлмөрийг үнэгүйдүүлж байгаад харамсаж байна” гэлээ.

Харин Монголын шатахуун хэрэглэгчдийн холбооны гүйцэтгэх захирал Б.Сайнбаяр “2020 онд 12 вагоноос дээж авсан шинжилгээний хариу өнөөдрийг хүртэл олон нийтэд ил болоогүй байна. Бүх компаниуд зөрчилтэй бүтээгдэхүүн борлуулж байгаа ч зөрчлөө хэн ч хүлээн зөвшөөрдөггүй. 2021 онд ковидын үеэр тухайн үед ШӨХТГ-ын даргааар ажиллаж байсан Б.Бат-Эрдэнийн захирамжаар мөн шалгалтын ажил явуулсан. Бүх агуулах, клонкуудад зөрчил илэрсэн. Тухайн үед ажлын үр дүнгээ ч тайлагнаж байсан. Гэвч өнөөдөр шүүхийн шатанд л явж байна.

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж хүний хийсэн хөдөлмөрийг үгүйсгээд улс төрийн сэдэв болгодгоо одоо боль. Сошиал орчинд Ц.Анандбазар гишүүний хамаарал бүхий Бага тэнгэрийн аманд хаустай боллоо гэсэн мэдээлэл явж байна. Үнэхээр ийм асуудал байгаа бол гишүүнээсээ татгалзаад шалгуулчих. Цаашдаа УИХ-ын гишүүд хууль батлахдаа мэргэжлийн холбоод, эрдэмтдийн үгээ сонсож онол практикаа хослуулж хууль батлаач гэж уриалмаар байна” гэв.

Categories
мэдээ нийгэм

Шатахуун хэрэглэгчдийн холбоо: Бидний зургаан жилийн хөдөлмөрийг Б.Пүрэвдорж гишүүн үнэгүйдүүлж байна DNN.mn

Монголын шатахуун хэрэглэгчдийн холбооноос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.


Монголын шатахуун хэрэглэгчдийн холбооны тэргүүн О.Бямбадэлгэр ” 2023 оны зургадугаар сарын 16-ны өдрийн Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан хууль Үндсэн хууль зөрчсөн эсэх гомдлыг хэлэлцээд Үндсэн хуулийн цэц унагасан.

Энэхүү хуульийг 2021 оны долдугаар сарын 06-ны өдөр УИХ-аар Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл батлагдсан. Бидний зургаан жилийн хөдөлмөр байсан. Гэтэл УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж бидний олон жилийн судалгаа, шинжилгээг огт авч хэлэлцэхгүйгээр энэ хуулийг өөрийн үзэмжээр, нийгэмд хүрсэн сэдвийг хууль, цаас болгож УИХ-д оруулснаар өнөөдрийн ҮХЦ-д унасан гэж үзэж байгаа. Эрхзүйн хувьд маш зөв тодорхойлолтоор унагаасан байна лээ.

Хийсвэр ойлголтоор хуулийн төсөл батлуулсан нь ҮХЦ дээр унаж байгаа юм. Тиймээс мэдэхгүй салбар руугаа битгий орооч ээ. Мэргэжлийн холбоод нь зургаан жил судлачихсан асуудал ш дээ. Бидний хөдөлмөрийг үнэгүйдүүлж байгаад харамсаж байна” гэлээ.

Харин Монголын шатахуун хэрэглэгчдийн холбооны гүйцэтгэх захирал Б.Сайнбаяр “2020 онд 12 вагоноос дээж авсан шинжилгээний хариу өнөөдрийг хүртэл олон нийтэд ил болоогүй байна. Бүх компаниуд зөрчилтэй бүтээгдэхүүн борлуулж байгаа ч зөрчлөө хэн ч хүлээн зөвшөөрдөггүй. 2021 онд ковидын үеэр тухайн үед ШӨХТГ-ын даргааар ажиллаж байсан Б.Бат-Эрдэнийн захирамжаар мөн шалгалтын ажил явуулсан. Бүх агуулах, клонкуудад зөрчил илэрсэн. Тухайн үед ажлын үр дүнгээ ч тайлагнаж байсан. Гэвч өнөөдөр шүүхийн шатанд л явж байна.

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж хүний хийсэн хөдөлмөрийг үгүйсгээд улс төрийн сэдэв болгодгоо одоо боль. Сошиал орчинд Ц.Анандбазар гишүүний хамаарал бүхий Бага тэнгэрийн аманд хаустай боллоо гэсэн мэдээлэл явж байна. Үнэхээр ийм асуудал байгаа бол гишүүнээсээ татгалзаад шалгуулчих. Цаашдаа УИХ-ын гишүүд хууль батлахдаа мэргэжлийн холбоод, эрдэмтдийн үгээ сонсож онол практикаа хослуулж хууль батлаач гэж уриалмаар байна” гэв.

Categories
онцлох-нийтлэл улс-төр

Хуульч Б.Агар-Эрдэнэ: Д.Монголхүүг ялгаварлан гадуурхаж ажилд аваагүй бол ажлаас үндэслэлгүй халсанд тооцно DNN.mn

Иргэн Д.Монголхүү дүүргээс гарах эрхгүйгээр цахим гав зүүгээд зургаан сар болж буй. Тэрбээр ажил хөдөлмөр эрхлэхээр дүүргийнхээ прокурорын газарт ханджээ. Ажлын байрны шинэ маршрут гаргах хүсэлт өгч, хуулийн дагуу бүх бичиг баримтаа бүрдүүлэн прокурорт өгсөн байна. Үүнд, хөдөлмөрийн гэрээ болон ажлын байрны тодорхойлолт гэх зэргийг гарган мэдүүлсэн байна. Дүүргийн прокурорын газраас хууль ёсоор маршрутыг нэмж тэрбээр Дорноговь аймагт байрлах уурхайд ажилд орохоор болж бүх зүйлсээ бэлтгэн очжээ. Гэвч түүнийг тодорхой шалтгаан хэлэлгүй, ажилд авалгүй хот руу буцаасан байна. Энэ талаар иргэн Д.Монголхүүгээс тодрууллаа.


-Таныг ямар шалтгааны улмаас ажилд аваагүй вэ?

-Би дүүргийн прокурорын газраас албан ёсны зөвшөөрлөө аваад очсон. Ажилчдын автобусаар бүтэн хоног явж, замд ядарчихсан байсан л даа. Яг очих үед ажилчдын цайны цаг нь таарч хоол идэхээр сууж байтал тэрүүгээр гэнэт хөдөлгөөн ороод л явчихсан. Тэгээд нэг хүн утас өгөөд тантай ярья гэж байна гэсэн. Ингээд миний орох гэж байсан компанийн толгой компаниас “Таныг ажилд авах боломжгүй” гэсэн. Тэгээд л би буцаад хүрээд ирсэн.

-Дүүргээсээ гарах эрхгүй хүмүүст маршрут нэмэх ямар үндэслэлүүд байдаг вэ?

-Хуулийн хэд хэдэн үндэслэл бий. Нэгдүгээрт, ажил хөдөлмөр эрхлэхэд, хоёрдугаарт, эмнэлгийн тусламж үйлчилгээ авахад, гуравдугаарт, боловсрол олгох сургууль нь өөр дүүрэгт байвал маршрут нэмдэг. Мөн гэр бүлийн нөхцөл байдлаас хамаарч маршрут нэмэх тохиолдол бий.

Тэр нь эхнэр нөхөр салаад өөр тийш шилжсэн бол маршрут нэмнэ. Ажлын байрны хаяг шилжсэн эсвэл ажлаас ажилд шилжсэн тохиолдолд бас нэмнэ. Тэгээд хүндэтгэн үзэх шалтгаанаар маршрут нэмдэг. Үүнд, ажил явдал зэрэг зүйлд маршрут нэмэх зохицуулалтууд байдаг. Энэ шалтгааны улмаас би маршрут нэмүүлье гэхэд ажил хөдөлмөр эрхлэх гэж байгаагаа нотол гэсэн шаардлага тавьсан. Тэгэхээр нь Хөдөлмөрийн гэрээгээ хийгээд, ажлын байрны тодорхойлолтоо хавсарган өгсөн. Гэтэл над дээр прокурорын нэмэлт ажиллагаа явуулсан. Би уг нь зургадугаар сарын 1-нд ажилдаа орчихсон байх ёстой байсан. Гэтэл прокурорын нэмэлт ажиллагаа явуулж байна гэдэг шалтгаанаар хойшлуулсан. Дараа нь 8-ны өдөр явах байсан ч бас хойшлуулсан. Тэгээд гурав дахь удаагаа очиж, арай гэж зөвшөөрлөө гаргуулсан.

-Яагаад таныг ажилд аваагүй юм бэ?

-Ялгаварлан гадуурхалт л боллоо.

Иргэн Д.Монголхүү ийм тайлбар өгсөн юм. Тэгвэл уг асуудалд хүний эрхийн ямар зөрчлүүд байгаа талаар хуульч, өмгөөлөгч Б.Агар-Эрдэнээс тодрууллаа.


-Энэ тохиолдолд хуульд заасан хүний эрхийн ямар зүйл заалтуудыг зөрчиж байна вэ?

-Юуны түрүүнд дээрх иргэнд тохиолдсон асуудалд хууль зүйн дүгнэлт үйлдэхийн тулд шаардлагатай баримт бичигтэй танилцаагүй тул асуултад заагдсан нөхцөл байдал бодит байдал дээр бий болсон гэж ойлгож байна. Дээрх иргэний хувьд Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тодорхой төрлийн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж, тухайн гэмт хэрэгт оногдуулдаг ял шийтгэлээс “Зорчих эрхийг хязгаарлах ял” оногдуулсан байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1-т “… Гэмт хэрэг үйлдсэн хүнийг эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явахыг хориглох, тодорхой газар очихыг хориглох, шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүрэг хүлээлгэх …”-ийг зорчих эрхийг хязгаарлах ял гэнэ. Дээр дурдсан ял шийтгүүлж байгаа этгээдтэй холбоотойгоор Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1.4-т “… ялтны ял шийтгүүлэх үеийн хөдөлмөрийн гэрээ дуусгавар болсон, эсхүл өөр байгууллага, хуулийн этгээдэд шилжин ажиллах, шилжин суралцах шаардлагатай болсон …” гэж заасан бөгөөд энэхүү нөхцөл бүрдсэн тохиолдолд прокурор ахлах шийдвэр гүйцэтгэгчийн саналыг үндэслэн ялтны зорчих бүсийг өөрчилж болдог. Гэвч асуудлын гол нь энэ биш бөгөөд Хөдөлмөрийн гэрээ байгуулсан ажил олгогчийн зүгээс “… хотоос утасдан ажилд авах боломжгүй…” хэмээн буцааж, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон байна. Д.Монголхүү нь ажил олгогчтойгоо Хөдөлмөрийн гэрээ байгуулсан бөгөөд түүнийг дуусгавар болгох шаардлагатай гэж үзвэл Хөдөлмөрийн тухай хуулийн 78.1.9-т “… хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах санаачилгыг ажилтан, ажил олгогчийн аль нэг нь гаргасан …” гэж заасан нөхцөл бүрдсэн гэж үзэхээр байна.

-Ажил олгогч, ажилтан хоёрын хооронд ямар үйлчлэл байх вэ?

-Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцлах шаардлагатай гэж үзвэл Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1-т заасан хууль зүйн нөхцөл бүрдсэн байхыг шаардана. Тухайлбал, тухайн аж ахуйн нэгж, байгууллага, түүний салбар, нэгж татан буугдсан, ажлын байр хасагдсан, орон тоо цөөрсөн, ажилтан мэргэжил, мэргэшлийн түвшин, ур чадвар, ажлын гүйцэтгэлийн хувьд гүйцэтгэж байгаа ажил үүрэгтээ тэнцэхгүй болох нь тогтоогдсон, ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан (хоёр ба түүнээс дээш) гаргасан, эсхүл хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар Хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан байх гэх мэт үндэслэл бүрдсэн тохиолдолд Хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцална. Хэрэв Хөдөлмөрийн тухай хууль, хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээнд заасан үндэслэл бүрдээгүй байхад хөдөлмөрийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар дуусгавар болгосон бол Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчиж, ажлаас үндэслэлгүй халсанд тооцож байгаа юм.

-Хуульд заасан үндэслэлээр ажилд аваагүй, ажлаас халсан бол иргэн ямар арга хэмжээ авч болох вэ?

-Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон, эсхүл өөр ажилд шилжүүлсэн, сэлгэн ажиллуулсан тухай ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл ажилтан эрхээ сэргээлгэхээр арга хэмжээ авч болохыг Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.1-т заасан. Хөдөлмөрийн тухай хуулийн 154.1-т зааснаар Хөдөлмөрийн эрхийн маргааныг маргалдагч тал эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш 30 хоногийн дотор хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст, хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссгүй аж ахуйн нэгж, байгууллага болон иргэд хооронд үүссэн маргааныг сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд тус тус хандах эрхтэй.

-Иргэний гомдлыг хуулийн байгууллагууд хэрхэн шийдвэрлэх ёстой вэ?

-Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисс, сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороо гомдлыг хүлээн авснаас хойш ажлын 10 өдрийн дотор талуудыг оролцуулан шийдвэрлэнэ. Сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 10 өдрийн дотор маргалдагч тал шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй. Сум, дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх нэхэмжлэлийг хүлээн авч хуульд заасан үндэслэл журам бүрдээгүй байхад ажлаас үндэслэлгүй халсан гэж үзвэл ажлаас халсан тушаалт шийдвэрийг хүчингүй болгож, ажилд эгүүлэн томилно.

Categories
нийгэм цаг-үе

Хууль, эрх зүйн зөвлөгөөг иргэдэд үнэ төлбөргүй өгнө DNN.mn

НЗДТГ-аас “Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөр” болон “Нийслэлийн иргэдийн хууль, эрх зүйн боловсролыг дээшлүүлэх” арга хэмжээний хүрээнд Монголын Хуульчдын холбоотой хамтран иргэдэд хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгдөг.

Энэ сарын өдөрлөг өнөөдөр буюу зургаадугаар сарын 21-нд 09:00-17:00 цагийн хооронд үргэлжилнэ.

Иргэн та Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвүүдэд очиж болон 75050801, 75050802, 75050803, 75050804 дугаарын утсаар холбогдож, иргэний эрх зүй, захиргааны эрх зүй, эрүүгийн эрх зүй болон гэр бүл, гэрээний эрх зүй зэрэг сэдвээр хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө, мэдээлэл авах боломжтой.

Тус өдөрлөгийг зургаа дахь жилдээ сар бүрийн гурав дахь 7 хоногийн лхагва гарагт тогтмол зохион байгуулж байна.