Categories
мэдээ нийгэм цаг-үе

Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд 16671 айлын орон сууц ашиглалтад орлоо DNN.mn

Иргэдийн амьдрах, ажиллах ая тухтай орчныг бүрдүүлэх хүрээнд Улаанбаатар хотод цөөнгүй ажлыг хийгээд байна.

Тухайлбал, ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган, шинээр барих төслийн хүрээнд нийт 3133 айлын 25 орон сууц ашиглалтад ороод буй. Мөн гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд нийт 18 байршил, 51 хэсэгчилсэн талбайд 16671 айлын орон сууц ашиглалтад орлоо. Чингэлтэй, Сүхбаатар, Налайх дүүрэгт төвлөрсөн инженерийн шугам сүлжээний хангамжаар хангагдах боломжгүй дундын бүсийн гэр хороололд хэсэгчилсэн инженерийн хангамжийг нэвтрүүлэхээр гурван байршилд “Дэд бүтцийн төв” төслийг хэрэгжүүлж байна.

Хотын оршин суугчдын ая тухтай, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор 144 байршилд нийтийн зориулалттай орон сууцны фасад дулаалгын ажил, 47 цахилгаан шатыг шинэчиллээ.

Түүнчлэн газрын зөрчил арилгах арга хэмжээний хүрээнд нийт 187 байршилд 81396 ам метр талбай бүхий 4522 гарааш чөлөөлснөөс 71384 ам метр газарт нь тохижилт хийв. Нийтийн эзэмшлийн гудамж, зам талбай болон замын хөдөлгөөний хяналтын камер, гэрлэн дохио, тэмдэг тэмдэглэгээ хааж, авто зам, явган замын хөдөлгөөнд саад учруулахуйц хуучирч муудан, өнгө үзэмжгүй хаягийг зөвшөөрөлгүй байрлуулсан 363 самбарыг буулгав. Мөн 3610 айл өрхийн цахилгаан хангамжийг сайжруулах ажлыг хийж байна.

Сэлбэ дэд төвийн 28 мвт хүчин чадал бүхий дулааны станц, гадна инженерийн шугам сүлжээний угсралтын ажил бүрэн дууссан. Мөн есөн байршилд 10.1 км урт үерийн хамгаалалтын далан, сувгийг шинээр барьж, гурван байршлын 1.1 км урт үерийн хамгаалалтын далан, сувгийн засвар шинэчлэлтийн ажлыг гүйцэтгэсэн.

БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт олгох хөнгөлөлттэй зээлээр Улаанбаатар хотын шинэ цэвэрлэх байгууламжийг барих төслийн барилга угсралтын ажил 65 хувьтай үргэлжилж буй.

“Улаанбаатар хотын ус хангамжийг нэмэгдүүлэх төсөл”-ийн хүрээнд ус дахин боловсруулах үйлдвэрийн барилга угсралтын ажил, ус гүн цэвэршүүлэх үйлдвэрийн барилга угсралтын ажил, ус түгээх 182 байрыг автоматжуулах ажил тус тус хийгдэж байна.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

С.Одонтуяа: Цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэх нийтлэг журам тухайн харилцааг бүрэн зохицуулж чадахгүй байна DNN.mn

УИХ-ын дэд дарга С.Одонтуяатай цаг үеийн асуудлаар ярилцлаа.


-УИХ-ын Хүний эрхийн дэд хороог хуралдуулах хүсэлт хүргүүллээ. Ямар учраас уг хороог хуралдуулах хүсэлт хүргүүлэв?

-Сүүлийн үед шүүхээр шийдвэрлэгдсэн, эрүүгийн, зөрчлийн хэргүүдийг хянан шийдвэрлэх үйл ажиллагаанд хүний эрх, эрх чөлөөг зөрчсөн хуулиар тодорхой заасан эрхийг хангахгүй, хэрэг хянан шийдвэрлэх хуулийг ялгавартай хэрэглэж байгаа тухай гомдол иргэдээс ихээр ирж байна. Мөн сошиалд ч тавигдаж байна. Үүнтэй холбоотойгоор үг хэлж, үзэл бодлоо илэрхийлсэн иргэдэд ял оноох, үндсэн эрхийг нь зөрчих, хуулийн тодорхой үндэслэлгүйгээр зүйл заалтыг хүндрүүлэх гэх мэт хууль бусаар шийдвэрлэж байгаа тохиолдлыг яаралтай таслан зогсоох ёстой. Энэ шаардлагаар Хүний эрхийн дэд хороог хуралдуулах хүсэлтийг Н.Ганибал гишүүний хамтаар өгсөн.

-Өнгөрсөн чуулганаар ХЭҮК-ын тайлан мэдээллийг сонссон. Тус комиссоос гарсан тайланд хүнийг эрүүдэн шүүх, хүчээр ял тулгах, шүүхийн шийдвэргүйгээр хорих зэрэг хүний эрхийн ноцтой асуудлууд нэмэгдсэн хандлагатай байсан. Та энэ асуудлыг Их хурлын гишүүний хувьд юу гэж үзэж байна вэ?

-Энэ тайланг анхааралтай сонслоо. Мөн өнгөрсөн онд Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатарт НҮБ-ын Дур зоргоороо саатуулах асуудал хариуцсан Ажлын хэсгийн дүгнэлтэд 2020 онд баривчлах ажиллагааны 99.3 хувь 2021 онд 98.3 хувь нь шүүхийн шийдвэргүйгээр хийгдсэн зэрэг ноцтой дүгнэлтийг тодруулах асуулт хүргүүлсэн байсан. Үүнийхээ хариуг УИХ-ын чуулган дээр сонссон, мөн Улсын ерөнхий прокурорын газраас ч тайлбар авсан. Тиймээс би хүний эрх, үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, үндсэн хуулиар олгогдсон эрх зэргийг зөрчигдөхгүй байх тал дээр анхаарч ажиллаж байна. ЦАУЗБУК-ын даргын хувьд өнгөрсөн зуунд болсон аймшигт хэлмэгдүүлэлтийг санхүүгийн хувьд нөхөн олгож, цагаатгасаар байна. Мөн орчин үеийн хэлмэгдэлт гаргахгүй байх тал дээр бид маш нарийн анхааралтай хандах ёстой.

-Монголд үзэл бодлоо илэрхийлсэнийхээ төлөө шоронд хоригдож буй залуучууд цөөнгүй байна. Нийгэмд сайн муугаараа хэлүүлдэг ч байнга ардчиллын төлөө дуугардаг хүмүүсийг хорьчихдог. Тухайлбал Д.Монголхүү, Э.Одбаяр, Д.Мөнх-Эрдэнэ гэх мэт… Үзэл бодлоо илэрхийлснийхээ төлөө шорон цагдаа болдог асуудлыг бид яаж зохицуулах ёстой вэ?

-Яагаад залуучууд талбай дээр үгээ хэлсний төлөө цахим гав зүүгээд, хорьж цагдаад байгааг би ч ойлгохгүй байна. Цаашлаад төрийн албан хаагч лайк дарахад л араас нь дарга нь дарамталдаг систем рүү орж болохгүй ээ. Энэ чинь л хэлмэгдүүлэлт рүү аваачдаг юм аа гэж би олон удаа дуугарч сануулсаар байгаа. Цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэх нийтлэг журам тухайн харилцааг бүрэн зохицуулж чадахгүй байгаа нь хүний эрхийг зөрчих нэг нөхцөл гэж би үзэж байна. Өчнөөн сар хорьчихоод ганцхан удаа байцаалт авдаг, шүүх хурал нь болохгүй хойшилдог. Энэ асуудлыг яаралтай шийдвэрлэх хамгийн чухал зохицуулалт нь Хүний эрх, эрх чөлөөг хамгаалсан эрх зүйн шинэчлэлийг хийж хүний эрхийг хамгаалах хуулиудыг яаралтай хэлэлцэж батлах юм.

-Ардын нам залуучуудаа дарга болгодог, ардчилсан намын залуучууд шоронд явдаг гэх зүйлийг нийгэмд ярьж байна. Хоригдсон, хэл аманд орсон залуучуудыг харахад дандаа танай намын гишүүд байх юм. Сөрөг хүчин энэ тухай хүчтэй дуугарч залуучуудаа шоронгоос гаргахгүй юм уу?

-Ардын хувьсгалаас Ардчилсан хувьсгал ялах хүртэл явагдсан хэлмэгдүүлэлтийн хор уршиг одоо ч арилалгүй үргэлжилсээр байна. Хэлмэгдүүлэлт нь зөвхөн цагдан хорих, амь насыг нь хороохоос гадна үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, гарал үүслээсээ болж хэлмэгдүүлэн гадуурхагдах явдал их байсныг түүхийн баримт нотолдог. Үүнтэй адил Ардчилсан намаар овоглосон ардчилсан үзэлтэй залуучуудыг үгээ хэлж үзэл бодлоо илэрхийлснийх нь төлөө хорьдог боллоо. Өмнө нь Сүхбаатарын талбайд үг хэлж, үзэл бодлоо илэрхийлснийхээ төлөө ингэж их шийтгүүлж байгаагүй. ХЭҮК-оос судалгаа хийхэд 864 кейсээс 73 хувь нь шүүхийн хяналтад орохгүйгээр баривчлагдсан байна. Хэлмэгдсэн хүний сэтгэл санааны хохирлыг хэзээ ч нөхөж чаддаггүй шүү гэдгийг л дахин дахин хэлье. Үүнд Ардчилсан намын бүлэг удаа дараа шаардлага тавьж дуугарч байгаа ч дорвитой шийдэлд хүрч чадахгүй байна.

-Улс төрийн намын тухай болоод Сонгуулийн хуулийг хэлэлцэж байна. Таны хувьд эдгээр хуулиудын төсөлтэй санал нэгдэж байгаа болон дэмжихгүй ямар зүйл заалтууд байгаа вэ?

-Би энэ хуулиудыг хэлэлцэж шинэчлэх цаг нь болсон гэдэгт санал нийлж дэмжиж байгаа. Сонгуулийн тогтолцоог өөрчлөх цаг болсон. Үүсээд буй хямралын суурь нь сонгуулийн мажоритар тогтолцоо юм. Сонгуулийн холимог систем нь парламентын сонгодог ардчиллыг бий болгож байдаг. Юун түрүүнд улс төрийн намыг төлөвшүүлж, үзэл баримтлалтай, хөгжлийн бодлоготой байхыг шаардсан хууль тогтоомжтой реформын шинжтэй өөрчлөлтүүдийг хийж байж л улс орон хөгжинө. Одоогийн мөрдөгдөж байгаа хуульд сонгуулийн жил бэлэг тарааж болохгүй гээд заачихсан байдаг. Үүнийг

УИХ-д сонгогдсон аливаа этгээд сонгогдсон хугацааны турш өөрөө болон бусдаар дамжуулж иргэдэд мөнгө, эд зүйл тараахыг хориглох заалтыг тусгах нь зүйтэй. Мөн УИХ-д нэр дэвшихээр горилогчдыг бэлэг тараахыг хориглох хэрэгтэй. Хууль тогтоогчид тэтгэврийн хүмүүст бэлэг сэлт, гурил будаа тараахын оронд тэтгэврийг нь амьдралд хүрэлцээтэй болгох, ажилгүйдлийг бууруулах, айл өрхийн орлогыг нэмэгдүүлэх хууль санаачилж батлуулах гол ажилдаа анхаарах ёстой гэж би хувьдаа үздэг дээ.

-Мэдээж эмэгтэйчүүд квотын асуудлыг хөндөж байна. Таны хувьд парламентад хичнээн эмэгтэй гишүүн орж ажиллах ёстой гэж боддог вэ. Ирэх сонгуулиар эмэгтэй гишүүдийн квот нэмэгдэх хандлага байна уу?

-Жендерийн тэнцвэртэй байдлыг хангах асуудлын хүрээнд сонгуулийн хуулийн төсөлд эмэгтэйчүүдийн квотыг 30 хувь гэж босго тогтоосон байсан. Энэ бол маш чамлалттай тоо, хангалттай хэмжээ биш юм. Эмэгтэйчүүд маань улс төрд илүү орж ирээсэй, оролцоосой, илүү шударга байгаасай, илүү хяналт тавиасай. Учир нь ард иргэдийн амьдрал өдрөөс өдөрт доройтож, эмэгтэйчүүд, хүүхдийн эрх зөрчигдөж хүчирхийлэл, авлига хээл хахуулийн асуудал буурахгүй байна. Хамгийн сүүлд гэхэд бид Хөгжлийн банкны асуудлыг харлаа. Энэ бүхнийг үгүй хийх үндэс нь улс төр болон шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүд олноор очиж байж хамтдаа асуудлыг шийднэ. Сонгуулийн тогтолцоонд аль нэг хүйсийн квотыг хангалттай нэмэгдүүлж байж парламент дахь эмэгтэйчүүдийн суудал нэмэгдэнэ. Мөн намуудын жендерийн мэдрэмжтэй байдал эмэгтэйчүүдэд ээлтэй ажиллах эсэхэд чухал нөлөөлнө байх. Нөгөө талаар эмэгтэйчүүд улс төрд ороход төсөв санхүүгийн асар том ханатай тулж байгаа учир сонгуулийн үеэр тараадаг тараах материал, самбар зэрэгт зарцуулдаг тэр их мөнгө төсөв гаргадаг байдлыг зогсоох нь зүйтэй юм.

-УИХ-ын дэд даргын хувьд танай парламент ҮХНӨ-ийг хийж чадах уу. Засгийн газраас оржирсэн төслийг хэлэлцэх үү. Гишүүдийн тоог нэмэх шаардлагатай юу?

-Энэ асуудлыг ҮБХ-ны хурлаар хэлэлцэнэ. Үүний дараа өнөөдрийн АН-ын бүлгийн хурлаар хэлэлцэн шийдвэр гаргаж Засгийн газарт саналаа хүргүүлнэ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй DNN.mn

Аргын тооллын тавдугаар сарын 2, Ангараг гариг. Билгийн тооллын 12, харцага одтой, цагаан бич өдөр. Өдрийн наран 5:33 цагт мандан, 20:05 цагт жаргана. Тухайн өдөр хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, хараал, жатхыг буцаах, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, хур оруулах, дархны үйлд сайн. Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийхэд муу.

Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой.

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улаанбаатарт өдөртөө сэрүүсэж, 10 хэм дулаан байна DNN.mn

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө үүлшинэ, өдөртөө үүл багасна. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө +2…+4 градус, өдөртөө сэрүүсэж +8…+10 градус дулаан байна.

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн баруун, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, өдөртөө баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй.

Салхи: Нутгийн баруун хагаст баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр, нутгийн зарим газраар түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

Агаарын температур: Шөнөдөө Увс нуур болон Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -6…-11 градус, Их нууруудын хотгор, Алтайн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Тэрэлж голын хөндийгөөр 0…-5 градус хүйтэн, говийн бүс нутгийн хойд хэсэг, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр +5…+10 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дарьгангын тал нутгаар +11…+16 градус, бусад нутгаар 0…+5 градус дулаан, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Монгол-Алтайн уулархаг нутаг, Тэс голын хөндийгөөр +1…+6 градус, Их нууруудын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр +7…+12 градус, Хангайн нурууны өвөр бэл, Хэрлэн, Халх голын хөндий, Дорнодын тал нутгаар +17…+22 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дарьгангын тал нутгаар +22…+27 градус, бусад нутгаар +12…+17 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Шөнөдөө үүлшинэ, өдөртөө үүл багасна. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 0…+2 градус, өдөртөө сэрүүсэж +10…+12 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө үүлшинэ, өдөртөө үүл багасна. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 0…-2 градус хүйтэн, өдөртөө +7…+9 градус дулаан байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

ТОЙМ: “Бидний амьдрал болохгүйгээр дүүрэн байвал өөрсдийгөө буруу явж байна л гэж бод” гэв DNN.mn

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы мягмар гаригийн дугаар 12 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна.


“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт Олон
улсын судлаач, эдийн засагч Ч.Сумъяа: Монгол
Польшийн харилцаа өндөр
түвшинд хөгжиж байна” гэснийг V нүүрээс үргэлжлүүлэн уншаарай.

Чингэлтэй
дүүрэгт хулгайч
нарын алхам
бүрийг алган
дээрх шигээ
хардаг болжээ. Энэ тухай I болон III нүүрээс уншаарай.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт “Бидний амьдрал болохгүйгээр
дүүрэн байвал өөрсдийгөө буруу
явж байна л гэж бод” гэв.

Цагдаагийн хошууч Ж.Алтангэрэл “Долдугаар сарын 1-нд
дөрвөн хүнийг буудсан
хэрэгт татагдсан 14
цагдааг цагаатгасан
тогтоолыг таван жил
дарсныг сая олж мэдсэн” гэв.

ТОМИЛОЛТ: Дорнын говьд “хөдөөгийн сэргэлт”
эхэллээ.

“Гидропоник тариалалт
сонирхогчид” фэйсбүүк
пэйж хуудасны админ,
дөрвөн улирал гидропоник
төслийн санаачлагч, төслийн гүйцэтгэх захирал З.Чулуунцэцэг “Хөрсгүй тариалалт
уламжлалт хөрсөн дээр хийдэг тариалалттай
харьцуулахад усыг 90 хүртэл хувиар хэмнэдэг” гэлээ.


Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugi ns/news/login

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы мягмар гаригийн дугаараас уншаарай.


Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88111375 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу




“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

46-60 насны багцад дараах үзлэг, оношилгоонд хамрагдана DNN.mn

Даатгуулагч-иргэн та ЭМД-ын шимтгэлээ бүрэн төлснөөр эрт илрүүлэх, урьдчилан сэргийлэх үзлэгт үнэ төлбөргүй хамрагдах боломжтой.

46-60 насны багцад дараах үзлэг, оношилгоо багтах бөгөөд товлолын дагуу зөвхөн лавлагаа шатлалын ЭМБ-д хийлгэнэ.
Categories
мэдээ нийгэм

Гэрээсээ мотоциклтой гараад сураггүй болсон малчныг эсэн мэнд олжээ DNN.mn

Завхан аймгийн Сонгино сумын Тариат багийн нута аймгийн төвөөс хойд зүгт 232 км, сумын төвөөс баруун зүгт 20 км-т орших Улаан давааны-Ар хэмээх газарт тус сумын харьяат малчин М нь дөрөвдүгээр сарын 29-ний 08:00 цагт мотоциклоор малаа хариулж яваад сураггүй болжээ.

Энэ дуудлагыг дөрөвдүгээр сарын 30-ны 20:30 цагт хүлээн авсан байна. Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Сонгино сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид очиж, 30 настай малчин М-г эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан байна.

Эрэлчид 00:20 цагт тус багийн Улаан давааны-Ар гэдэг газар гэрээс нь зүүн урд зүгт 3 км-аас эсэн мэнд олсон хэмээн ОБЕГ-аас мэдээлэв.

Categories
мэдээ үндэсний-бөx

Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаанд Улсын аварга О.Хангай түрүүллээ DNN.mn

Баянхонгор аймгийн Баян-Өндөр, Бөмбөгөр, Галуут, Хүрээмарал, Эрдэнэцогт сумдын 100 жилийн ойд зориулсан улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаанд Ховд аймгийн Буянт сумын харьяат, Говь-Алтай аймгийн Жаргалан сумын уугуул, “Аврагч” спорт хороо, “Од” групп, “Их Монгол” сан, “Эм Жи Ө транс” ХХК, “Ховд” дэвжээний бөх, улсын аварга Оргихын Хангай түрүүлж, Баянхонгор аймгийн Жинст сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Алегротовер” ХХК, “Богд” банк, “Хонгор нутаг” дэвжээний бөх, улсын начин Энхтүвшиний Батмагнай үзүүрлэв.

Дөрөвт Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын харьяат, “Алдар” спорт хороо, “АПУ” компани, “Их Монголын хүчтэн” дэвжээний бөх, улсын харцага Б.Цэдэнсодном, Архангай аймгийн Хашаат сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Залуу ноёд” ХХК, “Бөхбилэгт” дэвжээний бөх, аймгийн хурц арслан С.Сүхбат нар шалгарлаа.

Наймд улсын арслан Р.Пүрэвдагва, аймгийн арслан Д.Алтанцоож, цэргийн арслан Г.Жамбалдорж, цэргийн заан Ө.Батсуурь нар үлдэв.

МУГТ, самбо бөхийн дэлхийн аварга, улсын начин Зундуйн Дэлгэрдалайн нэрэмжит “Уран барилдааны шагнал”-ыг цэргийн арслан Г.Жамбалдоржид олгосон юм.

Уг барилдааны түрүү бөх таван сая, үзүүр бөх гурван сая, дөрөвт шалгарсан бөхчүүд тус бүр нэг сая төгрөгийн бай гардлаа.

Тавдугаар сарын зургаанд дархан аварга Д.Цэрэнтогтохын нэрэмжит Улсын аварга цолны хүндэтгэл, улс аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаантай.

Categories
мэдээ нийгэм

Ч.Тамираа: Гаалийн байцаагч “С” нь сүүлийн 1 жил 6 сар гаалийн байгууллагад ажиллаагүй DNN.mn

Улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газрын нягтлан бодогч “С”-ийн гэрээс 10 орчим тэрбум төгрөг, 9 кг алт хураан авсан гэсэн мэдээлэл үндэслэлгүй мэдээлэл.

“С” нь 2015 оноос хойш буюу сүүлийн 8 жилийн хугацаанд улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газар нягтлан бодогчийн орон тоонд ажиллаж байсан. Ажлын чиг үүргийн хувьд гаалийн хяналт шалгалтын үйл ажиллагаанд оролцдоггүй. Тооцооны нягтлангаар ажиллаж байсан.

Сүүлийн 1 жил 6 сарын хугацаанд гаалийн байгууллагад ажиллаагүй, хүүхэд асрах чөлөөтэй байсан. Түүний гэрээс хурааж авсан валют, эд зүйлийг гаалийн албан үүргээ хэрэгжүүлэхтэй холбоотой олж авсан хөрөнгө гэж гаалийн байгууллага үзэхгүй байна.

Улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газар нь захидал, илгээмжид гаалийн хяналт шалгалт хийж ажилладаг. Шуудан илгээмжээр их хэмжээний валют улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэх боломжгүй гэж Гаалийн ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ эдийн-засаг

Авто тээврээр оны эхний улиралд 13.9 сая тонн ачаа тээвэрлэв DNN.mn

Авто тээврээр энэ оны эхний улиралд 13.9 сая тонн ачаа тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үеийнхээс тээсэн ачаа 10.5 (4.1 дахин) сая тонноор өсжээ.

Энэ өсөлтөд уул уурхайн бүтээгдэхүүний тээвэрлэлт 9.4 (3.9 дахин) сая тонноор өссөн нь нөлөөлснийг Үндэсний статистикийн хорооноос гаргасан нийгэм, эдийн засгийн мэдээлэлд тэмдэглэсэн байна.

Авто тээврээр энэ оны эхний улиралд давхардсан тоогоор 30.5 сая хүн тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 9.2 (23 хувь) сая хүнээр буурлаа. Үүнд нийслэлийн нийтийн тээврээр зорчигч (давхардсан тоо) 8.3 (21.9 хувь) сая хүнээр буурсан нь нөлөөлжээ. Харин авто тээврээр тээсэн ачаа энэ оны эхний улиралд өмнөх улирлынхаас 1.4 (11.6 хувь) сая тонноор, зорчигч 1.4 (4.8 хувь) сая хүнээр нэмэгдсэн байна.

Авто тээврийн салбарын орлого энэ оны эхний улиралд 249.4 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 149.6 (2.5 дахин) тэрбум төгрөгөөр өслөө. Үүнд ачаа тээврийн орлого өмнөх оны мөн үеийнхээс 140.5 (3.1 дахин) тэрбум, зорчигч тээврийн орлого 9.1 (29 хувь) тэрбум төгрөгөөр өссөн нь нөлөөлжээ. Харин авто тээврийн орлого энэ оны эхний улиралд өмнөх улирлынхаас 17.6 (6.6 хувь) тэрбум төгрөгөөр буурсан аж.