Categories
мэдээ нийгэм цаг-үе

ЗУРХАЙ: Цагаан бар өдөр DNN.mn

БИЛГИЙН ТООЛЛЫН 12
2023.04.02/ НЯМ ГАРАГ

ХАВРЫН ДУНД ХӨХӨГЧИН ТУУЛАЙ САРЫН
ТАВАН ШАР ЦАГААН БАР ӨДӨР

Үс засуулвал: Өвчин эмгэг ирнэ.

Наран ургах, шингэх: 06.30-19.22

Барилдлага: Арвидах

Шүтэн барилдлага: Хуран үйлдэхүй

Суудал: Мод

Аргын тооллын 4 сарын 2, Адьяа гараг. БилгиЙН
тооллын 12, Их морь одтой, цагаан бар өдөр.
Өдрийн наран 6 цаг 30 минутад мандан, 19 цаг 22
минутад жаргана. Тухайн өдөр морь, нохой
жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл
өдөр худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, хүү
сангийн эх хатгах, эд агуурс авах, зээл авах,
арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг эхлэх, сүм
дуганыг сэргээх, амилуулах, өглөгийн түллэг
хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг,
цагдаагийн үйл, гэр, байшингийн суурь тавихад
сайн. Золиг гаргах, бомбын үйл, гөлөг тэжээхэд
муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой,
хонь, нохой болой. Хол газар яваар одогсод хойш
мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх
буюу засуулахад тохиромжгүй.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улаанбаатарт өдөртөө ялимгүй цас орж, зөөлөн цасан шуурга шуурна DNN.mn

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Шөнөдөө цас, өдөртөө ялимгүй цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө -11…-13 градус, өдөртөө -6…-8 градус хүйтэн байна.

Хур тунадас: Ихэнх нутгаар үүлэрхэг. Шөнөдөө баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, өдөртөө баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна.

Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 7-12 метр, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

Агаарын температур: Шөнөдөө Тэс голын хөндийгөөр -28…-33 градус, Увс нуур болон Дархадын хотгороор -23…-28 градус, Их нууруудын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Эг, Үүр голын хөндийгөөр -16…-21 градус хүйтэн, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсэг, Дорнод, Дарьгангын тал нутаг, Халх голын сав газраар -1…+4 градус дулаан, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсэг, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр -5…-10 градус, бусад нутгаар -11…-16 градус хүйтэн, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Монгол-Алтайн уулархаг нутаг, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр -12…-17 градус хүйтэн, Дорнод, Дарьгангын тал нутгаар +8…+13 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +2…+7 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд хэсгээр -4…+1 градус дулаан, бусад нутгаар -5…-10 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлэрхэг. Шөнөдөө цас, өдөртөө ялимгүй цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зарим үед секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө -11…-13 градус, өдөртөө -6…-8 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлэрхэг. Шөнөдөө цас, өдөртөө ялимгүй цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө -14…-16 градус, өдөртөө -7….-9 градус хүйтэн байна.

Categories
мэдээ спорт

Б.Эрхэмбаяр хоёр дахь Их дуулгаасаа мөнгөн медаль хүртжээ DNN.mn

Жүдо бөхийн Антальягийн “Их Дуулга” тэмцээний эхний өдөр эрэгтэйчүүдийн 66 кг-ын жинд үндэсний шигшээ баг, “Алдар” спорт хорооны тамирчин ОУХМ Баттогтохын Эрхэмбаяр мөнгөн медалийн эзэн болов.

Тэрбээр 2023 он гараад хоёр дахь “Их Дуулга”-даа мөнгөн медаль хүртээд байна. Б.Эрхэмбаяр мөнгөн медаль хүртсэн ч эх орноо төлөөлөн Дохагийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд зодоглох эрхээ баталгаажууллаа.

Харин жүдогийн “Их Дуулга” тэмцээний эмэгтэйчүүдийн хамгийн хөнгөн 48 кг-ын жинд барилдсан хоёр жүдоч хамтдаа хүрэл медалийн тавцанд зэрэгцэн зогслоо. Эхлээд ОУХМ Б.Баасанхүү Бразилын Аманда Лимаг нэмэлт цагт, дараа нь ОУХМ Г.Наранцэцэг Германы Катарина Мензийг вазаригаар тус тус ялснаар хоёулаа хүрэл медалиар энгэрээ мялаасан юм.

Categories
мэдээ нийгэм

БНСУ-руу албан ёсны байгууллагаар виз мэдүүлнэ DNN.mn

Сүүлийн жилүүдэд манай улсын иргэд гадаад улс оронд ажиллаж амьдрах нь нэмэгдэж байгаа. Үүнтэй холбоотойгоор залилах гэмт хэрэг жил ирэх тусам өсөх хандлагатай байна.

Залилах гэмт хэрэг улсын хэмжээд 2022 онд 11,839 бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 5,281 буюу 80.5 хувиар, нийслэлийн хэмжээнд 9,810 бүртгэгдсэн нь 4,570 буюу 87.2 хувиар тус тус өсжээ.

Иргэд гадаад явах зорилгоор эд хөрөнгөө барьцаанд тавих, бусдаас мөнгө зээлэх, тусламж авч “Виз гаргана” гэсэн зараар баталгаагүй, найдваргүй хэн нэгэнд хандаж мөнгөө залилуулсаар байна.

Мөн бэлэн мөнгө авсан, өгсөн баримт үйлддэггүй, тухайн хүнээ судлалгүй “аман гэрээ” хийж их хэмжээний мөнгө залилуулсан иргэд нэмэгджээ.

Хэрэв БНСУ руу зорчих бол визийг виз мэдүүлэгч өөрийн биеэр зөвхөн визийн мэдүүлэг хүлээн авах төлөөлөн гүйцэтгэх албан ёсны 10 байгууллагаар виз мэдүүлэх боломжтой юм хэмээн ЦЕГ мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

“Оюутан цэрэг” хөтөлбөрийн нэмэлт бүртгэлд орон нутгийн оюутнууд ч хамрагдана DNN.mn

Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Оюутан цэрэг” хөтөлбөрт хамрагдах оюутны тоог 1500 болгож нэмэгдүүлсэнтэй холбогдуулан нэмэлт бүртгэлийг 4 дүгээр сарын 1-ний өдөр хүртэл явуулахаар тогтлоо.

Батлан хамгаалах яамнаас “Цэргийн албаны тухай” хуулийн 7 дугаар зүйлийн 7.7 дахь хэсэг, Засгийн газрын 2017 оны 32 дугаар тогтоолоор батлагдсан “Оюутан-цэрэг”-т цэргийн мэргэжил олгох сургалтын журам”-ыг тус тус үндэслэн 2014 оноос эхлэн жил бүр 1000 орчим оюутан, суралцагчийг хамруулан, улмаар нийт 6000 орчим оюутан, суралцагч нарт цэргийн мэргэжил олгож, I зэргийн бэлтгэл үүрэгтнээр бүртгэжээ.
Улс орны батлан хамгаалах чадавхыг сайжруулах, дайчилгааны бэлтгэл үүрэгтний нөөцийг нэмэгдүүлэх, төрийн алба хаших, батлан хамгаалах бэлтгэлжилтэй иргэдийн тоог нэмэгдүүлэх зорилгоор оюутан залуусыг их, дээд сургуульд суралцах хугацаандаа цэргийн алба хаах боломжийг бүрдүүлсэн нь тэдгээрийг цэрэг-эх оронч үзэл, хүмүүжилтэй, эх орноо батлан хамгаалах эрүүл чийрэг, бие бялдарын болон сэтгэл зүйн бэлтгэлжилтэй болгон төлөвшүүлж байгаа нь олон нийтийн дэмжлэгийг авч, тус сургалтын эрэлт, хэрэгцээ жилээс жилд нэмэгдэж байна.
“Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө”-нд “Оюутан-цэрэгт цэргийн мэргэжил олгох сургалт”-д хамрагдах их, дээд сургуулийн оюутан, МСҮТ-ийн суралцагчдын тоог шат дараатай нэмэгдүүлнэ” хэмээн зааж, жил бүр хамрагдах оюутан, суралцагчийн тоог 500-гаар нэмэгдүүлэхээр тусгасан боловч 2020, 2021 онуудад дэлхий нийтийг хамарсан цар тахлын улмаас завсардсан бөгөөд 2022 онд нийслэл дэх их, дээд сургуулийн 451 оюутан, коллеж, мэргэжил, сургалт үйлдвэрлэлийн төвийн суралцагчдыг хамруулан суралцуулсан байна.
Боловсролын мэдээллийн, технологийн төвийн мэдээллээр зөвхөн нийслэл дэх их, дээд сургуулиудад I дамжааны 8247 эрэгтэй оюутан суралцаж байгаа бөгөөд үүнээс “Оюутан-цэрэг” сургалтын шаардлага хангаж байгаа (сурлагын голч нь 2,8-аас дээш) 4887 оюутан байна гэсэн дүн мэдээ гарчээ.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оюутан залуустай 03 дугаар сарын 23-ны өдөр хийсэн уулзалтад оюутнуудаас нэлээдгүй санал гаргасаны нэг нь Оюутан-цэрэг сургалтад хамрагдах оюутны тоог нэмэгдүүлэх талаар байжээ.Энэхүү уулзалтын үр дүнд МУ-ын Засгийн газрын 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн хуралдаанаар оюутан залууст тулгамдаад байгаа нэлээдгүй асуудлуудыг шийдвэрлэхээр болсны нэг нь “Оюутан-цэрэг” сургалтад хамрагдах оюутан, суралцагчийн тоог энэ жил 1500-д хүргэхээр шийдвэрлэсэн.
Түүнчлэн Засгийн газрын энэхүү шийдвэртэй холбогдуулан Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр шийдвэр гаргаж, сүүлийн хэдэн жил хамрагдаж чадаагүй орон нутаг дахь буюу бүх аймаг дахь их, дээд сургууль, коллежийн оюутан, Мэргэжил, сургалт үйлдвэрлэлийн төвийн суралцагчийг мөн “ОЮУТАН ЦЭРЭГ” сургалтад хамруулахаар шийдвэрлэн бэлтгэл ажлыг хангаж байна.
“Оюутан-цэрэг” сургалтын бүртгэлийг төрийн нэгдсэн цахим үйлчилгээний цонх “Е-Мongolia”-аар бүртгэх, бүртгүүлж байгаа оюутан, суралцагчдын нас, сургууль, дамжаа, сурлагын голч дүнгийн мэдээллийг Боловсролын ерөнхий газар, Боловсролын мэдээлэл, технологийн төвөөр баталгаажуулах, баталгаажсан оюутан, суралцагчийн мэдээллийг авч сонгон шалгаруулалт хийхээр Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Боловсрол, шинжлэх ухааны яамтай хамтран 03 дугаар сарын 06-17-ны өдрүүдэд цахим бүртгэлийг явуулсан бөгөөд нийслэл дэх их, дээд сургуулиудын 1000 гаруй оюутан бүртгүүлсэн байна.
Монгол Улсын Засгийн газраас гаргасан шийдвэрийн дагуу Батлан хамгаалах яамнаас төрийн нэгдсэн цахим үйлчилгээний цонх “Е-Мongolia”-д хүсэлт гарган нэмэлт бүртгэлийг энэ сарын 30-ны өдрөөс эхлүүлсэн бөгөөд дөрөвдүгээр сарын 1-ний өдөр хүртэл үргэлжилнэ гэж МУБХЯ-аас мэдээллээ.
Categories
мэдээ нийгэм цаг-үе

Нисэх-Хороолол чиглэлд нийтийн тээвэр явж эхэллээ DNN.mn

Нийтийн тээврийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, автобус хоорондын хүлээгдлийн хугацааг багасгах зорилгоор иргэдийн санал хүсэлтийн дагуу өнөөдрөөс эхлэн алслагдсан суурьшлын цэгүүдээс богино эргэлтийн үйлчилгээг эхлүүлэд буй.

Тодруулбал, Ч:76 буюу “Нисэх-ТЭЦ 4-3, 4-р хороолол” чиглэлийн үйлчилгээг шинээр эхлүүлжээ.

Тухайн шинэ чиглэл нь Нисэхийн эцсээс ТЭЦ-4 буюу Эрчим хүчний гудамж, Гурвалжингийн гүүрээр 3-р эмнэлэг, 3, 4-р хороолол чиглэлийн маршрутаар иргэдэд үйлчилэх юм байна.

Categories
мэдээ нийгэм

ЗӨВЛӨМЖ: Хүнсний бүтээгдэхүүн худалдан авахдаа хадгалах хугацааг шалгаж аваарай DNN.mn

Хүнс үйлдвэрлэгч худалдаалагч, хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч нар хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийхээ хадгалалтын горим нөхцөлд анхаарах, температурын бүртгэлийг тухай бүрт бүртгэх, хүнсний бүтээгдэхүүнийг лабораторийн шинжилгээнд хамруулах, хүнсний бүтээгдэхүүнийг зориулалтын тээврийн хэрэгслээр тээвэрлэх, шинээр хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгчид хяналтын байгууллагад заавал бүртгүүлэх зэргээр хууль дүрэм журмыг чанд мөрдөж ажиллахыг зөвлөж байна.

Иргэд, худалдан авагчдад: Хадгалах хугацааг харж шалган худалдан авалт хийх, гарал үүсэл шинжилгээний бичгийг шаардах зэрэг хэрэглэгчийн хяналт чухал шаардлагатай юм.

Эх сурвалж: ХХААХҮЯ

Categories
мэдээ нийгэм

Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замаар шатахуун тээвэрлэж эхэллээ DNN.mn

Өнөөдөр дизель түлш тээвэрлэсэн 10 цистерн бүхий галт тэрэг Зүүнбаян өртөөнөөс 416.1 км аялж Цогтцэций өртөөнд орж ирлээ.

”Монголын төмөр зам” ТӨХК нь “Монголын газрын тосны бүтээгдэхүүн импортлогчдын мэргэжлийн холбоо”-той энэ оны 2 дугаар сард санамж бичиг байгуулж, стратегийн томоохон орд газруудад үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж байгууллага, бүс нутгийг хямд өртөг бүхий шатахуунаар хангах, авто замаар шатахуун тээвэрлэлт хийхээс үүдэн байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах зорилтын хүрээнд бэлтгэл ажлыг ханган ажиллаж ирсэн.
Ийнхүү 592.9 тн дизель түлшийг төмөр замаар тээвэрлэж Тавантолгой өртөөнөөс “Шунхлай” ХХК-д хүргэх туршилтын тээвэрлэлт амжилттай үргэлжилж байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

ЦЕГ: Таван цагийн хугацаанд 512 согтуу жолоочийг илрүүллээ DNN.mn

Улсын хэмжээнд 2023 оны гуравдугаар сарын 31-ний шөнө зохион байгуулагдсан “Уусан бол бүү жолоод” нэгдсэн хяналт шалгалтаар 5 цагийн хугацаанд 512 согтуу жолоочийг илрүүллээ.

Цагдаагийн байгууллагаас 2023 оны гуравдугаар сарын 31-нээс дөрөвдүгээр сарын 1-нийг шилжих шөнийн хугацаанд “Уусан бол бүү жолоод” шөнийн нэгдсэн хяналт шалгалтыг нийслэлийн 9 дүүрэг, 21 аймгийн нутаг дэвсгэрт зохион байгууллаа.

Нэгдсэн хяналт шалгалтаар:
• Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон -512 зөрчил,
• Тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүй үедээ автомашин жолоодож замын хөдөлгөөнд оролцсон 209 зөрчил;
• Цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжлагдсан 15 хүн, эд зүйлс;
• Гэмт хэргийн шинжтэй 4 үйлдлийг илрүүлж, иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг учирч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж ажилласан байна.
Цагдаагийн байгууллагаас энэ оны эхний 3 сарын байдлаар нийт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 9097 жолоочийг илрүүлж, учирч болох байсан эрсдэлээс иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг хамгаалж ажилласан байна. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцох нь маш ноцтой зөрчил бөгөөд жолоочийн өөрийн ухамсарт үйлдлийг зөв удирдан жолоодох, аюул бүхий нөхцөлд автомашиныг аюулгүй жолоодох чадвар архи, согтууруулах зүйл хэрэглэсэн үед хамгийн ихээр алдагдаж, автотээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг үйлдэгдэх нөхцөлийг бүрдүүлдэг.

Тухайлбал: сүүлийн 10 жил /2013-2022 он/-ийн хугацаанд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцсон үйлдлийн улмаас Эрүүгийн хуульд заасан Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих төрлийн нийт 3167 гэмт хэрэг бүртгэгдэж, үүний улмаас 1278 хүний амь хохирч, 2089 хүн гэмтсэн харамсалтай тоо баримт байна.
Мөн энэ оны 1 дүгээр улиралд согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцож яваад зам тээврийн осол гаргасан 32 тохиолдол бүртгэгдэж, 9 хүний амь нас хохирсон байна.
Иймд хүний амь нас, эрүүл мэнд хохирох зам тээврийн ослын үндсэн шалтгаан болсон “Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох зөрчил”-өөс урьдчилан сэргийлэх, зөрчлийг таслан зогсоох зорилгоор Цагдаагийн байгууллагаас 2023 оны туршид “Уусан бол бүү жолоод” хяналт шалгалтын арга хэмжээг улсын хэмжээнд хэсэгчилсэн болон нэгдсэн байдлаар зохион байгуулж байна.
Хяналт шалгалтыг тогтмол зохион байгуулсны үр дүнд энэ оны нэгдүгээр улирлын байдлаар согтуугаар үйлдэгдсэн зам тээврийн осол өмнөх оны мөн үеэс 52.2 хувиар буурсан үзүүлэлттэй байна.
Цаашид согтуу жолоочид тавих хяналт шалгалтыг жилийн туршид тогтмолжуулж ажиллах ба ялангуяа тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан буюу жолоо барих эрхгүй үедээ тээврийн хэрэгслээ жолоодож замын хөдөлгөөнд оролцох төрлийн зөрчилд тавих хяналт шалгалтыг эрчимжүүлж, зөрчилд холбогдогчийн тээврийн хэрэгслийг түр саатуулах байранд журамлаж ажиллах болно.
Иймд иргэн та Цагдаагийн байгууллагаас анхааруулж буй зөвлөмж мэдээллийг мөрдөж, тээврийн хэрэгсэлтэй замын хөдөлгөөнд оролцохдоо:
1. “Замын хөдөлгөөний дүрэм”-ийг баримтлах, архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцохгүй байх;
2. Биеэ авч явах чадваргүй үедээ харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцохгүй байх;
3. Жолоодох эрхийн үнэмлэхгүй хүнд жолоогоо шилжүүлэх, автомашиныхаа түлхүүрийг өгөх;
4. Үнэ бүхий зүйлсийг автомашиндаа хадгалах, орхихгүй байх;
5. Тээврийн хэрэгслээ хараа хяналтгүй газарт удаан хугацаагаар орхихгүй байх, аль болох гэрэлтүүлэг, хяналтын камертай зогсоол, талбайд байршуулах;
6. Өөрийн автомашины түлхүүрийг өөрөөс нь бусад хүн авахаас сэргийлж, далд аюулгүй газарт тавих нь автомашинаа хулгайд алдах, бусад найдваргүй хэн нэгэн таны автомашиныг жолоодон зөрчил гаргахаас сэргийлдэг гэдгийг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.

Categories
мэдээ нийгэм

Хүчирхийлэлд өртсөн гурван настай хүүгийн тархины мэс засал амжилттай болжээ DNN.mn

Ээжийнхээ хамтран амьдрагч Э гэгч залууд зодуулсан гурван настай хүү ухаан орохгүй 14 хонож, улмаар Турк улс руу эмчилгээнд явсан байдаг.

Тэгвэл өнгөрсөн пүрэв гарагт Турк руу явсан тэд Истанбул хотод эмнэлэгт хэвтэж улмаар өчигдөр үдээс хойш тархины хагалгаанд орсон юм

Хүүгийн хагалгаа амжилттай болсон талаар түүний аав өөрийн цахим хуудастаа бичиж мөн эмчилгээний зардалд хандив өргөн тусалж дэмжсэн Монголын ард түмэнд баярлалаа хэмээн илэрхийлжээ.