Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Монголчууд минь хэзээ хэрсүүжих юм бэ DNN.mn

Социализмд амьдарч байсан иргэд гэнэн хонгор, нялх хүүхэд шиг байх юм. Бусдын үгэнд оромтгой, бас итгэмтгий зан байдал нь яг л тэр үеийнхээрээ. Энэ бол хаалттай нийгэмд монголчуудыг хэрхэн хүмүүжүүлж байсны илрэл. Социализмаар амьсгалсан тэртээх он жилүүдэд монголчууд юу ч мэддэггүй байв. Яагаад гэвэл хаалттай нийгэм учраас иргэд үнэхээр юм үзээгүй, дуулдаггүй тийм л ертөнцөд амьдарч байлаа. Ард түмэнд бодох эрх байхгүй. Аливаа бодлогыг зөвхөн нам болон дарга нар л гаргана. Тэдний хэлсэн болгонд монголчууд үнэмшихээс өөр аргагүй. Хэрэв эргэлзэх юм бол шууд алуулна. Иймд том даргын үгэнд нийгмээрээ итгэж, дагахаас өөр сонголтгүй байсан. Нам нь иргэдийн өмнөөс шийдвэр гаргачихдаг болохоор ард түмэн өөрөөр бодож, эргэцүүлэх ямар ч шаардлагагүй. Дуугүй л хэлсэн бүрийг нь даган биелүүлэх ёстой. Ийм хаалттай нийгэмд нийтээрээ хүний хэлсэн үгэнд шууд итгэдэг муу зантай болж хүмүүждэг. “Та нар юм бодвол хөнөөнө шүү” гээд байхаар хэн ч гэсэн утсан чинээ улаан амиа л авч явахыг хичээх нь аргагүй шүү дээ. Тийм болохоор социализм ноёрхсон бүхэл бүтэн 70 жилийн турш хүний хэлсэнд үнэмшээд, юу ч бодохгүй дагахаас гадна бүр шуугьж намираад сурчихсан байв, монголчууд маань. Энэ зан одоо хүртэл биднээс холдсонгүй.

Монголчууд зах зээлийн нийгэмд ороод 30 гаруй жилийг тууллаа. Тэгсэн байтал яг л социализмынхаараа байна. Тэр үед амьдарч байсан улсуудын хамгийн залуу нь гэхэд 50 насны босго давсан байгаа. Үүнээс ч өндөр настай хүмүүс олон бий. Тэд өөрсдийнхөө хүмүүжиж ирсэн хэв маяг, амьдралын замналаар хүүхдүүдээ зааж сургасаар байдаг. Үр хүүхдүүд нь хүртэл эцэг, эхийгээ хараад сурчихсан.

Барагтай л бол өөрсдөө бие дааж шийдвэр гаргахгүй. Аль сургуульд сурах, ямар мэргэжилтэй болохоос өгсүүлээд хүнтэй суухаа хүртэл аав, ээжээсээ асууж, заалгадаг. Энэ зан нь монголчуудыг юманд амархан хууртаж, үнэмшихэд их нөлөөлөх юм. Дээрээс нь сошиал сүлжээ дэлгэрсэн өнөө үед монголчуудын хүний үгээр явдаг, итгэмтгий зан бүр ч тод харагдаж байна. Нийгмийн сүлжээнд хүн болгон л нэг юм ярьдаг. Тэрийг нь массаараа дагаад шуурчихдаг. Үнэн байна уу, худлаа байна уу гэдгийг шүүж тунгаахгүйгээр үнэмшиж орхих юм.

Одоо бидний амьдарч байгаа ардчилсан чөлөөт нийгмийн гол зарчим бол та зөвхөн өөрөө, өөрийнхөө төлөө хариуцлагаа ухамсарлаж амьдрах ёстой байдаг. Энэ нийгэмд таны өмнөөс хэн ч хариуцлага хүлээхгүй. Бас таныг хааш нь ч залж чиглүүлэх ёсгүй. Хуучин социализм шиг ямар бодолтой байхыг чинь хүртэл заахгүй. Иймд та бүхэн аливаа асуудалд хандахдаа оюун ухаандаа эргэцүүлж боддог байх хэрэгтэй. Хамгийн түрүүнд авч байгаа мэдээлэлдээ шүүлтүүртэй ханддаг бол. Бусдын ятгалга, хууран мэхлэлтэд орохоосоо өмнө хаширлаж сур. Ингэснийхээ дараа шийдвэрээ гаргавал зөв болно. Ер нь ямарваа нэгэн асуудалд хашир байх тал дээр амьдралд шалгарсан аргуудын нэг бол танд хандаж байгаа хүний оронд өөрийгөө тавьж үзэх юм. “Хэрэв би энэ хүний оронд байсан бол яагаад ийм таатай боломжийг огт танихгүй хүнд санал болгоно гэж. Ашиг олох өчнөөн олон суваг байхад ганцхан хүний араас хөөцөлдөж чаргууцалдах байсан уу” гэх маягаар хэд хэдэн талаас нь эргэцүүлж бодож сурах хэрэгтэй.

Монголчуудын гэнэн занг ашиглан нийгмийн сүлжээгээр дүүрэн байдаг залилан, луйврын гэмт хэргүүд зүсээ хувирган танд ойртдог. Хамгийн энгийн жишээ гэвэл, фэйсбүүкийн пост болгоны доор шахам бичигддэг хэдэн өгүүлбэр бий дээ. Тэр нь “Манай санхүүгийн байгууллага танд 100 сая хүртэлх төгрөгийн зээлийг барьцаагүй, хүүгүй шуурхай олгоно. Бидэнтэй хамтарч ажиллахыг хүсвэл дараах мэдээллийг бөглөөд, үйлчилгээний хураамж болох 400 мянган төгрөг төлнө үү” гэсэн зар. Үүнд иргэд итгэж хувийн мэдээллээ алдаж, санхүүгээрээ хохирсон тохиолдол бишгүй байгаа юм билээ. Сошиалаар гаарсан өөр нэг залилан бол түрээсийн орон сууц. “Зах зээлийн ханшаас хэт доогуур үнээр танд байраа түрээсэлье. Та энэ данс руу урьдчилгаа нэг сая төгрөг бушуухан хийчихвэл өөр хүн оруулахгүй. Дараа нь сар сардаа түрээсийн мөнгөө өгч болно шүү” гэдэг. Ингээд байрандаа орохоор очиход нь өөр хүмүүс амьдарч байдаг. Дээрхээс гадна сүүлийн үед дэлгэрээд байгаа романс залилангийн хохирогчдын кэйс ч цагдаад их цугласан юм билээ. Огт танихгүй гадаадын иргэнтэй онлайнаар танилцаж, мессэжээр харилцаад өөрийнхөө гэрийн хаяг, утасны дугаар, ажлын газраа заагаад өгчихдөг. Тэгээд зогсохгүй өөрт нь илгээсэн бэлэгний гаалийн төлбөр гэж итгээд арван мянган ам.доллараа тэр дор нь шилжүүлчихсэн байгаа юм. Нэг биш хоёр удаа шүү бүр. Хүний ганцаардсан сэтгэлийн орон зайг ашиглан хууран мэхэлдэг иймэрхүү луйвраас гадна цаг агаарын гамшгийг далимдуулан малчдын хамаг байдгийг сэгсрэх залилан ч мэр сэр байна. Зуднаар цөхөрсөн хэдэн малаа ногоо цагаа ургах цагтай залгуулчих гэж тал, тал тийшээ өвс, тэжээлийн үнэ сурагладаг малчид барьцгүй наймааны золиос болцгоожээ. “За та энэ данс руу мөнгөө шилжүүлчихвэл яг одоо танай сум руу хөдлөх машинд өвсийг чинь ачуулчихъя. Энүүгээр өвс сурсан хүмүүс их байна. Таныг олон боодол өвс авч байгаа болохоор хямд өгч байна” гэх үгэнд малчид хууртаж хамаг байдгаа шавхаад явуулчих юм. Энэ мэтчилэн залилуулсан иргэдийн хохирол хэдэн тэрбумаар яригддаг болжээ. Статистикаас харахад, иймэрхүү луйврын хохирол жилд 250-300 тэрбум төгрөгөөр хэмжигдэж байна.

Хашир зан хэзээ ч алддаггүй. Юун түрүүнд тэр хүнийхээ оронд өөрийгөө тавиад үзэхэд буруудахгүй гэж дахин хэлье. Дээрх кэйсүүдээс жишээ татъя л даа. Хэрэв би мөнгөө эргэлдүүлээд арвижуулах асар их боломж байхад хүнд хүүгүй, барьцаагүй зээл өгөх байсан уу. Хэрэв байрыг минь өндөр үнэтэй түрээслэх хүн олон байсаар байхад заавал энэ танихгүй хүнийг хямд оруулах байсан уу. Хэрэв би огт танихгүй, зүсийг нь ч үзээгүй хүндээ “Арван мянган ам.доллар шилжүүлчих, би чамд алмаз эрдэнэ явуулсан” гэхэд нь итгэх байсан уу. Хэрэв надаас хүмүүс өвс авах гээд шавалзаж байхад нь “Та нарт өндөр үнээр зарахгүй. Харин орон нутгийн малчинд хямд үнээр өөрөө ачаад явуулна” гээд сууж байх уу. Яг үнэндээ энэ бүгдийн хариулт нь танд “Үгүй” гэсэн ганцхан үг орж ирж байгаа биз дээ. Та ингэж бодож байгаа бол цаад хүн чинь хүртэл яг ийм л бодолтой байгаа гэсэн үг. Хүн хүний бодол хол зөрөөд байдаггүй. Та юу гэж бодно, тэр хүн тэгж бодох магадлал маш өндөр. Тэгэхээр хэрсүү байхын хамгийн эхний алхам бол энэ юм. Одоо хэдүүлээ гэнэн байхаа больцгооё оо. Өөрсдийгөө гэнэн цайлган болохоор бусдад мэхлэгдээд байна гэж өмөөрөх ч хэрэггүй. Энэ бол гэнэн цайлган биш, гэнэн тэнэг зан шүү дээ.

Бусдад итгэж, цаг хугацаа, эд хөрөнгө, сэтгэл зүрхээрээ хохирч байгаа монголчууд маань өнөөдөр мэдээллийн энэ их урсгалд оюун санаагаа хүртэл луйвардуулж байна. Нийгэм даяараа худал мэдээлэлд автаж, шуурдаг болсон. Ойрын үйл явдал гэвэл Дорнод аймагт сүрэг цагаан зээр хэдэн зуугаараа хорогдсон асуудлын учир шалтгаан нь тодорхой болоогүй байхад нийгмээрээ “Хятадууд цагаан зээр алчихлаа” гэж зүхсэн. Тэнд очсон иргэн ямар ч баталгаагүй, үзэмжээрээ асуудалд хандаж сошиалд цуурахад улс даяараа дагаад л бархиралдах юм. Ямар ч эрүүл хүн зүв зүгээр байж байгаад гэнэтхэн гурав, дөрвөн зуун цагаан зээр хядах уу. Хэрэв та байсан бол буу үүрч очоод байгалиа чимж яваа амьтныг сүрэг сүргээр нь шүрших байсан уу. Энэ бүгдээс худлаа гэдэг нь ойлгогдож байгаа биз дээ. Ингэж аливаа мэдээлэлд автахаасаа урьдаар өөрийгөө оронд нь тавьж үзэж сурмаар байна. Хэлсээр байхад суралцахгүй бол зах зээлийн нийгэмд амиа авч явахад үнэхээр хэцүү болсон байна шүү. Таныг хүн гэж боддоггүй, таныг ашиг гэж хардаг болсон нийгэмд бид амьдарч байгаа. Иймд улс төр, эдийн засаг болон хувийн амьдралдаа, хань ижлээ сонгохдоо хүртэл хэрсүү байж суръя.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Б.Пүрэвдорж: Ядуурч байгаа иргэдээ хоосон шударга ёсоор “хооллоод” хол явахгүй учир одоо бизнес, аж ахуйн нэгжээ дэмжих хэрэгтэй DNN.mn

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржтой цаг үеийн асуудлаар ярилцлаа.


-Нүүрсний хулгайн хэрэгт холбоотойгоор УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Д.Бат-Эрдэнэ нарын бүрэн эрхийг түдгэлзүүлсэн. АН-ынхны зүгээс Д.Бат-Эрдэнэ гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлж байгааг шүүмжилж, буруутгасан. Учир юу вэ?

-Эрх баригчид нүүрсний тээвэр болон гэрээгээр дамжуулж мөнгө завшсан. Гэрээгээр нүүрсний үнийг 65 ам.доллар гэж тогтоосон. Гэрээ байгуулсныхаа төлөө авлига авдаг. Түүнчлэн дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ 450 ам.доллар, зарим тохиолдолд 600 ам.долларын ханштай байхад 65 ам.доллараар зарсан. Үүнээс яаж мөнгө гаргаж авдаг вэ гэхээр Цагаанхадаас Ганцмод боомт хүртэлх 25-хан километрт 120 сая төгрөгөөр тээвэр хийдэг. Үүнээс бүх хулгай эхэлсэн. Мөн арав гаруй оффтэйк гэрээ хийж, түүгээрээ мөнгө завшсан. 2016 оноос нүүрсний үнэ өссөнтэй холбоотойгоор ийм хулгайг зохион байгуулалттайгаар хийсэн. Олон нийтийн эсэргүүцэл, шүүмжлэлд өртөхөөрөө үүнийгээ Ардчилсан намтай хуваах маягаар асуудлаас бултах гэж байна. Гурван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг чуулганаар хэлэлцүүлж Т.Аюурсайхан, Д.Бат-Эрдэнэ гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүллээ. Н.Наранбаатар гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлээгүй үлдээсэн шалтгаан УИХ-ын хаалттай чуулганаар Д.Бат-Эрдэнэ гишүүний хэлсэн үгтэй холбоотой гэж харж байна. Чуулганы хаалттай хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ “Өмнөговьчууд төлөөлөлгүй үлдэх ёсгүй. Миний бүрэн эрхийг түдгэлзүүлэх сонирхол эрх баригчдад их байх шиг байна. Тиймээс өмнөговьчуудыг төлөөлөлгүй үлдээхгүй нь тулд УИХ-ын гишүүн Н.Наранбаатарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг нухацтай бодоорой” гэж хэлсэн. Энэ үг тодорхой хэмжээгээр нөлөөлсөн гэж бодож байна. Ер нь ардчиллыг хөгжүүлж байгаа улсын хувьд тэр дундаа ерөнхийлөгчийн болон нэг намын засаглалтай хоёр орны дунд хавчуулагдан оршиж байгаа Монгол орны хувьд парламентын дархлаагаа хадгалж үлдэх нь чухал.

Танай намын зүгээс Д.Бат-Эрдэнэ гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэхгүйгээр шалгах боломжтой гэж мэдэгдээд байгаа шүү дээ…?

-Хэдийгээр олон нийтийн шахалт байгаа ч гэсэн УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэхгүйгээр шалгах боломж бүрэн бий. Өөрөөр хэлбэл, 2013 онд алга болсон мөргөцөгийн асуудалд холбоотой гэж хардаж байгаа бол тэр асуудлаарх бичиг баримт нь өнөөдөр машинд нь, албан тасалгаанд нь байх ч үгүй шүү дээ. Тиймээс заавал бүрэн эрхийг нь түдгэлзүүлэхгүйгээр шалгаж, шүүх дээр үнэн мөнийг нь олох боломж байсан. Гэтэл манайх ч адилхан, танайх ч адилхан гэдэг байдлаар эрх баригчид оффтэйкийн гэрээний хулгайг, Цагаанхадаас Ганцмод боомт хүртэлх тээвэрлэлтийн болон нүүрстэй холбоотой бүх хулгайг олон нийтийн шүүмжлэлээс холдуулахын тулд Ардчилсан намд нааж байгаад харамсалтай байна.

-Чуулган хаалттай хуралдсан. УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ нүүрсний хулгайн гол эзэн нь байж, тийм учраас түдгэлзүүлэх гэж байгаа юм байна гэх ойлголтыг олон нийт авсан. Тиймээс та тодорхой мэдээлэл өгөөч. Яг ямар шалтгаанаар холбоотой гэж үзсэн талаарх прокурорын дүгнэлтийг та бүхэн харсан шүү дээ…?

-Д.Бат-Эрдэнэ гишүүн бол хувьцаа эзэмшигч хүн. Жижиг Таван толгойг анх эргэлтэд оруулж Монголын нүүрс Хятад руу гарч, нүүрсний орлогоор эдийн засгийн хөгжлөө дэмжих боломжийг анх Д.Бат-Эрдэнэ гишүүн гаргаж өгсөн. Дахин хэлэхэд энэ хүн бол жижиг Таван толгойд хувьцаа эзэмшигч. Гурван мянга гаруй хувьцаа эзэмшигчдийн нэг. Энэ хүн бол компанийн өдөр тутмын үйл ажиллагаанд оролцдоггүй. Өөрөө ч “Компани дээр болсон тэр үйл ажиллагаанд би оролцдоггүй. Мөргөцөг алга болсон асуудалд хамаагүй” гэж хэлсэн.

-Ер нь Хөгжлийн банкны хэрэг, нүүрсний хулгай зэрэг нь авлигын эсрэг байхын тулд хийгдэж байгаа ажил уу. Эсвэл эрх баригчдын улс төрийн тоглолт уу?

-Өнөөдөр Монголын эдийн засаг уул уурхайн хэдхэн бүтээгдэхүүнээс хамааралтай болсон. Өөрөөр хэлбэл, бусад бизнесүүд зогсонги байдалд, ихэнх нь дампуурч байна. Эдийн засаг нэг зүйлээс хараат байхаар тэнд ажиллаж байгаа цөөн хүмүүсийн асуудал эерэг байдаг. Бусад салбарын хүмүүсийн цалин, бизнесийн орлого мөн тэтгэвэр бага түвшинд байна. Үүнээс болж иргэдийн бухимдал маш их байна. Иргэдийн бухимдлыг түр зуур зогоож байгаа нэг зүйл нь хулгай зэлгийтэй холбоотой асуудлыг гаргаж ирээд, шударга ёс ярьж түүнээрээ ард түмний сэтгэлийг тэжээх маягаар түр зуур аргацааж байна. Засгийн газар эдийн засгийн дорвитой арга хэмжээ авч улс эх орныг хөгжүүлэх, иргэдийн орлогыг нэмэгдүүлэх, бизнесийн орчныг сайжруулах чиглэлд ажил хийхгүй байгаа. Цааш цаашдаа ч эрх баригчидтай холбоотой авлига хээл хахуулийн болон албан тушаалын хэргүүд гарч ирнэ. Тэр бүр дээр ард түмэн шуугисаар харамсалтай нь амьдрал ахуй нь дордсоор байх болно.

-Гадаад худалдаа эерэг гарч байгаа шалтгааныг та юу гэж харж байна?

-Гадаад худалдаа эерэг гарч байгаа шалтгаан нь иргэд ядуурсантай холбоотой. Өөрөөр хэлбэл, иргэд хэрэглээгээ багасгаж байгаа юм. Хүмүүсийн цалин, тэтгэвэр амьдралд нь хүрэлцэхгүй болохоор нэн шаардлагагүй зүйл худалдаж авахаа больж байна. Ингэхээр гаднаас ирж байгаа импортын хэмжээ багасаж байна. Экспортын хэмжээ яахав жаахан нэмэгдсэн байх. Үүнээс шалтгаалж гадаад худалдаа ашигтай гарч байгаа. Энэ бол иргэд ядуурсантай холбоотой асуудал. Энэ хэрээр эдийн засаг хумигдаж байна гэсэн үг. Иргэдийн худалдан авах чадвар багасаж байна гэсэн үг. Ямар арга хэмжээ авбал иргэд орлоготой болох вэ гэхээр эдийн засгийг солонгоруулах, аж ахуйн нэгжийг олноор бий болгох, тэднийг санхүүгийн болон татварын бодлогоор дэмжих ажлууд хийх ёстой. Харамсалтай нь энэ чиглэлд нэг ч ажил хийж байгаа юм алга. Аж ахуйн нэгжийг дэмжих зээл гаргаж байгаа ч эрх баригчид өөрсдөө хуваагаад авчихдаг. Тиймээс бизнес хийвэл улам ядуурах нь гэсэн ойлголт бизнесийнхэн дунд бий болсон. Бизнес хийж байснаас хийгээгүй нь илүү асуудалгүй болчихоод байна. Энэ нь эдийн засгийг ихээхэн хойш татаж, ухраадаг. Бизнесийн үйл ажиллагааг дэмжихэд чиглэсэн бодлого гаргаж, үйл ажиллагаагаа төлөвлөвөл ойрын хугацаанд эдийн засгийг дэмжих боломж байгаа.

-Та Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны дарга. Төсвийн зарцуулалт ер нь хэр байна. Хэмнэлтийн хуулиа хэрэгжүүлж чадаж байна уу?

-Манай төр хэтэрхий данхайсан. 2016 онд төрийн албан хаагчийн тоо 196 мянга байсан бол өнөөдөр 290 мянга руу дөхөж байгаа. Мөн төсвөөсөө давсан зардалтай төрийн өмчийн компаниуд бий болсон. Төрийн өмчит компаниудад хүйтэн сэтгэлтэй, цүнх баригчид очиж ажилладаг учраас бүгд ашиггүй ажиллаж байна. Төр хэтэрхий данхайсан, төрийн өмчит компани нь олдсон ийм тохиолдолд төсвийн зарцуулалт хэзээ ч үр дүнтэй байхгүй. Хэдийгээр Төрийн хэмнэлтийн хууль баталсан ч цөөн хэдэн албан тушаалтныг чөлөөлөх шийдвэр гарсан. Ингэхдээ чөлөөлсөн хүмүүсийг дэд даргаас газрын дарга болгож бүтцээ өөрчилснөөс хэтрээгүй. Энэ бол иргэдийг хуурсан үйл ажиллагаа болсон.

-Хаврын чуулганаар хэлэлцэх гол хуулиудын нэг нь Нийгмийн даатгалын багц хууль. Энэхүү хуульд тэтгэврийг тогтоохдоо сүүлийн таван жилийн дунджаар бодох таны санаачилга орсон байна лээ. Хууль хэзээнээс хэлэлцэгдэх вэ?

-Эрх баригчид өнөөдөр аргагүй үнэнд гүйцэгдсэн. Тэтгэврийг тогтоохдоо долоон жилийн цалингийн дунджаар бус таван жилийн дунджаар тогтоох миний хоёр жил тэмцсэн заалтыг Нийгмийн даатгалын багц хуульд оруулсан. Гэхдээ хуулийн төсөлд оруулсан гээд батлагдчихгүй шүү дээ. УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан сайд байхдаа Нийгмийн даатгалын багц хуульд иргэдийн хүсээд байгаа бүхнийг оруулчихсан. Энэ хууль багцаараа цааш явахгүй. Өргөн баригдсан хуульд оруулсан заалтууд бүгдээрээ батлагдвал Нийгмийн даатгалын сан төсвийг шийдэж чадахгүй. Тиймээс Нийгмийн даатгалын багц хуулийг хоёр дахиа дахин татагдаж дараагийн сайдын үед дахин өргөн баригдах байх. Тиймээс би өөрийнхөө өргөн барьсан тэтгэвэр тогтоохдоо долоон жилийн цалингийн дунджаар бус таван жилийн дунджаар тогтоох хуулийн төслөө дангаар нь хэлэлцүүлэхийн төлөө зүтгэнэ.

-Өөр ямар хуулийн төслүүд дээр та ажиллаж байна?

-Компани, аж ахуйн нэгжүүд, хуваариа бизнес эрхлэгчдийн санхүүгийн асуудал өнөөдөр их хүндэрч байна. Шинэ хөрөнгө оруулалт хийх байтугай компанийнхаа ажилчдын цалинг яаж олгох, яаж эргэлтийн хөрөнгөө олох вэ гэдэг асуудал компаниудад чухал болчихоод байна. Мөн банкууд зээл гаргахгүй гацчихсан байна. Энэ тохиолдолд нэг хуулийн төслийг өргөн барьсан. Тэр нь ковидын үед хил хаалттай байх үед үүссэн компаниудын нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын өрийг таван жилээр хойшлуулах, ингэхдээ жил бүр 20 хувиар төлөх хуулийн төслийг өргөн барьсан. Ингэснээр компаниуд татвар, нийгмийн даатгалын өрөнд санаа зовохгүйгээр үйл ажиллагаагаа сайжруулах боломжтой болно. Хоёрдугаарх хууль нь, татварын өр юм уу эсвэл нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын жаахан хэдхэн төгрөгийн өр гардаг. Ийм тохиолдолд компанийн эздэд хилийн хориг тавьдаг. Үүнээс болоод тухайн компанийн захирал компанийнхаа гадаад харилцаа, гадаад худалдаа болон бусад асуудлаар нааш цаашаа явахад асуудал үүсдэг. Тиймээс татварын болон бусад нийгмийн даатгалын өрөөс болж хилийн хориг тавьдагийг болиулах хуулийн төсөл өргөн барьсан. Ингэснээр компани аж ахуйн нэгжүүд бизнесээ чөлөөтэй эрхлэх, гадаад харилцаагаа сайжруулах, гадаад худалдаа болон бусад үйл ажиллагаандаа илүү хурдан шуурхай орох боломжийг бүрдүүлж байгаа юм. Одоо бид шударга ёсоор ядуурч байгаа иргэдийг хооллоод хол явахгүй. Тиймээс бизнес, аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг дэмжих, татварын болон бусад зүйлээр дэмжих ажлыг хийж байж эдийн засгаа аварч чадна. Өнөөдөр бизнесээ дэмжих цаг болсон.

-Танай намд үүссэн асуудлын учир зүй нь овоо нааштай болох чигтэй байсан. Гэтэл сая Шүүхээс С.Эрдэнэ даргын тамга хүчинтэй гэсэн шийдвэр гарлаа. Танай нам дахиад бужигнаад эхлэв үү?

-Намын дарга Лу.Гантөмөр Улсын дээд шүүхэд бүртгүүлснээр намаа удирдах боломж нь нээгдэж байгаа. Гэхдээ тодорхой хэмжээний шийдвэр гаргах, намын томилгоо хийх, данс зэрэг асуудалд намын гэрчилгээ, тамгагүй байгаа нь асуудал үүсгэж буй. Ер нь Лу.Гантөмөр дарга жаахан удаан байна. Экс Ерөнхийлөгч Х.Баттулгатай учраа олоод гэрчилгээгээ хурдан авмаар байна. Үүний дараа С.Эрдэнэ даргатай ярилцаад тамгаа авах ёстой. Гэхдээ нэг нам юм чинь хоорондоо ойлголцож учраа олохыг эрмэлзэх хэрэгтэй. Хэрвээ учраа олох ажил нь урагштай явахгүй бол энэ хүмүүсийг намын даргын нэр барьж үйл ажиллагаа явуулсан гэдэг асуудлаар, мөн намын гэрчилгээ, тамгыг авч ирэх асуудлаар цагдаад хандаж хурдтай шийдмээр байна. Хүлээлтийн байдалтай их удах нь намын цаашдын үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлнө. Дээр нь сонгууль дөхөж байна. Тиймээс бид маш хурдан зохион байгуулалтад орж эрх баригчдын өнгөрсөн хугацаанд идсэн уусан авлига хээл хахууль, мөн Монголын эдийн засгийг доройтуулсан, бараа бүтээгдэхүүний үнэ, инфляцийг хөөрөгдүүлсэн, валютын ханшийг хяналтгүй алдсан, Монгол Улсын өрийг нэг дахин нэмэгдүүлсэн гэхчилэн зүйлүүдийг нь шүүмжилж хэлэх хүнгүй болчихоод байна. УИХ дахь АН-ын бүлэг л улс төрийн үйл ажиллагаа явуулж байна. Намын зүгээс тодорхой арга хэмжээ авахгүй байна. Яасан яадаг юм бэ гэдэг байдлаар эрх баригчид өнөөдөр дураараа дургих нь хэрээс хэтэрч байна. Тиймээс гэрчилгээ, тамганы асуудал дээр эрс шийдэмгий ажиллах хэрэгтэй.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

ЗУРХАЙ: Үс засуулбал эд, мал арвидна DNN.mn

Аргын тооллын дөрөвдүгээр сарын 4, Ангараг гариг. Билгийн тооллын 14, харцага одтой, хар луу өдөр. Өдрийн наран 6:25 цагт мандан, 19:25 цагт жаргана. Тухайн өдөр хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, лус тахих, бороо хур оруулах, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлахад сайн. Гүүр тавих, газар ухах, цөөрөм байгуулахад муу.

Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой.

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

ТОЙМ: “Монгол Улсын хөгжлийн төслүүдийг гацаасан байгууллага, хувь хүмүүст арга хэмжээ авдаг болъё” гэв DNN.mn

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы мягмар гаригийн дугаар 8 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна.


“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт УИХ-ын гишүүн, Эдийн
засгийн байнгын хорооны
дарга Ц.Цэрэнпунцаг “УИХ-ын
тогтоолоор цаашид төрийн
өмчийн компани байгуулахыг
хориглосон” гэснийг “Улс төр” нүүрээс үргэлжлүүлж уншаарай.

ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун “Үр тариа эрхлэгчдэд
90 тэрбум, төмс хүнсний ногоо эрхлэгчдэд
30 тэрбум, шинээр зоорь барихад
90 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгоно” гэв.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт “Монгол Улсын хөгжлийн төслүүдийг
гацаасан байгууллага, хувь хүмүүст
арга хэмжээ авдаг болъё” хэмээн өгүүллээ.

Хэвлэл мэдээллийн
зөвлөлийн ёс зүйн
хорооны дэд дарга,
Монголын эрэн сурвалжлах
сурвалжлагчдын
төлөө төвийн үүсгэн
байгуулагч, сургагч
багш Ц.Чимэддондог “Д.Мөнх-Эрдэнэ, цэнхэр үст
Цэрэн, No war хөдөлгөөнийхөн одоогоор шүгэл
үлээгч гэх тодорхойлолтод хамаарахгүй” хэмээснийг I болон V нүүрээс уншаарай.


Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugi ns/news/login

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы мягмар гаригийн дугаараас уншаарай.


Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88111375 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу




“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Нийслэлд нохойтой эргүүл үүрэг гүйцэтгэж эхэллээ DNN.mn

Нийслэлийн хэмжээнд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, илрүүлэх зорилгоор “нохойтой эргүүл” үүрэг гүйцэтгэж байна.

Нийслэлийн Цагдаагийн удирдах газраас жил бүрийн 4-10 дугаар сард “нохойтой эргүүл” ажиллуулдаг. Албаны эрэлч нохойтой алба хаагчид томоохон зах, худалдааны төв, олон нийтийн хөдөлгөөн ихтэй газар, гэр хороолол орчимд үүрэг гүйцэтгэснээр гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, үйлдэгдсэн хэргийг түргэн шуурхай илрүүлэх ач холбогдолтой юм.

Сонирхуулахад, цагдаа, дотоодын цэргийн албаны эрэлч нохдын хувьд 6 сараас 6 жил хүртэл үүрэг гүйцэтгэж байгаа аж.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

ЕБС-ийн гуравдугаар улирлын хичээлийн хуваарь DNN.mn

Ерөнхий боловсролын сургуулийн 2022-2023 оны хичээлийн жилийн гуравдугаар улирлын хичээл эхэллээ.

Гуравдугаар улиралд:

  • 1-3 дугаар анги: Дөрөвдүгээр сарын 3-ны өдрөөс тавдугаар сарын 26-ны өдрийн хооронд
  • 4-5 дугаар анги: Дөрөвдүгээр сарын 3-ы өдрөөс зургаадугаар сарын 2-ны өдрийн хооронд
  • Дунд, ахлах анги: Дөрөвдүгээр сарын 3-ны өдрөөс зургаадугаар сарын 2-ны өдрийн хооронд хичээллэж, шалгалт зургаадугаар сарын 5-9-ний өдрүүдэд болно.

Categories
мэдээ нийгэм

Д.Монголхүүгийн зорчих эрхийг хязгаарлах ялыг өөрчлөн хорихоор болжээ DNN.mn

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн магадлал, Монгол Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчдийн хуралдааны тогтоолоор Д.Монголхүүг 1 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэсэн.

Тэрбээр зорчих эрхийг хязгаарлах ялыг сүүлийн 3 сарын хугацаанд 2 удаа зөрчсөн тул хорих ялаар сольжээ. Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр шүүх хурал болсон бөгөөд дэлгэрэнгүй мэдээллийг эргэн хүргэнэ.

Эргэн сануулахад Д.Монголхүүд оногдуулсан Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр гарахыг хязгаарласан шийтгэх тогтоолыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, гарын цахим бугуйвчийг зүүж, ял эдлүүлэх ажиллагааг эхлүүлсэн.

Categories
мэдээ нийгэм

Түүхий нүүрс түлж байгаа зуухнуудыг хий болон цахилгаан хангамжид холбохоор судалж байна DNN.mn

Нийслэлийн нутаг дэвсгэр дэх нам даралтын халаалтын зуухнуудын ашиглалтын нөхцөл байдлын талаар Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа “Нийслэлийн хэмжээнд 16-100 кВт-ын хүчин чадалтай 2237 зуух байсан. Эдгээрийг цахилгаан, хий болон төвлөрсөн дулаанд холбосон. 100 кВт-аас дээш хүчин чадалтай 645 зуух байснаас төвлөрсөн дулаанд 84, цахилгаан хангамжид 47, хийн хангамжид 80-ыг холбож, сайжруулсан шахмал түлшээр 175, баяжуулсан нүүрсээр 86 зуухыг галлаж байна. Түүхий нүүрс түлж байгаа 65 зуух бий. Эдгээр нь 20 аж ахуйн нэгжид хамаардаг, Улаанбаатар хотоос алслагдсан газар байдаг. Эдгээрийг хий болон цахилгаан хангамжид холбохоор судалж байна” гэлээ.

Түүнчлэн агаар бохирдуулагч эх үүсвэрийн нэгдсэн тоо бүртгэлийн ажлын явцын талаар Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын дарга Ц.Ганболд “2022 оны байдлаар 3-15 кВт-ын хүчин чадалтай, ахуйн хэрэглээний 162,552, 16-100 кВт-ын хүчин чадалтай 3751, 100 кВт-аас дээш хүчин чадалтай, усан халаалтын 353 зуух, дулааны цахилгааны зургаан станцын 4200 кВт-аас дээш хүчин чадалтай 41 зуух байна” хэмээв.

Categories
мэдээ нийгэм

Шар өвсний гал түймрээс сэрэмжлүүлж байна DNN.mn

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн 2023 оны дөрөвдүгээр сарын 03-ны өдөр боллоо. Тус зөвлөгөөний үеэр Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга А.Дашням “Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн 14 хоногийн хугацаанд Гал түймэр унтраах, аврах ангиуд объектын гал түймрийн 72, аврах ажиллагааны зургаа, нийт 78 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэсэн.

Дээрх хугацаанд гал түймрийн утаажилтын бүсээс 17 иргэнийг аварч, 2.6 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг хамгаалж ажиллалаа. 2023 он гарснаас хойш нийслэлийн хэмжээнд объектын гал түймэр 489, аврах ажиллагааны 56, нийт 546 удаагийн дуудлагатай байгаа нь өнгөрсөн оны мөн үеийн нийт дуудлагатай харьцуулахад 17 хувиар буурсан үзүүлэлт. Өнгөрсөн бямба гарагт орсон цастай холбоотойгоор дуудлага, мэдээлэл ирээгүй” хэмээв.

Нийслэлийн хэмжээнд дөрвөн байршилд шар усны үер, усанд автсан дуудлага, мэдээлэл иржээ. Энэ дагуу дүүргийн Онцгой байдлын хэлтэс, тохижилт үйлчилгээний компанийн 35 ажилтан, алба хаагч, тусгай зориулалтын автомашин, механизмтай шуурхай ажиллаж, дөрвөн км шороон далан босгон, 80 өрхийг усанд автахаас урьдчилан сэргийлж ажилласан байна. Мөн шар өвсний түймэр, ой, хээрийн түймрээс сэргийлэх, иргэдэд хор хохирлыг таниулах, урьдчилан сэргийлэх арга замыг сурталчлах, иргэдийн буруу дадал хандлагыг өөрчлөх, зөв үйлдэлд уриалж оролцоог нэмэгдүүлэх зорилгоор “Шар өвс шатахуунтай адил шатна” нөлөөллийн аяныг эхлүүлжээ.

Хотын дарга их хэмжээний цас орсон болон цаг агаар дулаарч байгаатай холбоотойгоор шар усны үер болохоос сэргийлж ажиллахыг үүрэг болгов.

Categories
мэдээ эдийн-засаг

Он гарснаас хойш агаарын тээврээр 324.386 хүн үйлчлүүлжээ DNN.mn

Агаарын тээврээр энэ он гарснаас хойш өнөөдрийг хүртэл хугацаанд 324,386 зорчигч зорчжээ.

Тодруулбал, 234,121 зорчигч олон улсын нислэгээр, 90,265 нь орон нутгийн нислэгээр үйлчлүүлсэн байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 145.8 хувиар өссөн үзүүлэлт хэмээн Зам, Тээврийн Хөгжлийн Яамнаас мэдээлэв.

График: Зорчигчдын үйлчлүүлсэн авиа компаниуд, 2023 оны эхний улирал

2023 онд тус яамны зорилтод агаарын тээврээр 1.5 сая зорчигч тээвэрлэх тухай бий. Түүнчлэн шинээр агаарын харилцааны хэлэлцээрүүдийг байгуулж, нислэгийн тоо, давтамжи