Categories
мэдээ нийгэм цаг-үе

Нийслэлд 48128 нохой, 2139 муур эзэнтэй байна DNN.mn

Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн тушаалаар нийслэлийн нутаг дэвсгэрт золбин нохойны тооллогыг ЗӨСҮТ-тэй хамтран зохион байгууллаа.

Тус тооллогыг хамгийн сүүлд 2018 онд хийсэн бөгөөд энэ удаа нийслэлийн суурьшлын бүс буюу 327 мянга 279 га талбайд 160 мянга 885 золбин нохой байгаа дүн гарчээ.

ЗӨСҮТ-ийн амьтан судлаач Ц.Баяр “УБЗАА-тай хамтран төвийн зургаан дүүргийн нутаг дэвсгэрт золбин нохойн тооллогыг хийсэн. Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэгт хамгийн олон золбин нохой тоологдсон бол Чингэлтэй дүүрэгт хамгийн цөөн тоологдсон. Мөн гэр хорооллын орчимд золбин нохой хамгийн өндөр буюу нийт золбин нохойн 70 орчим хувь нь, үйлдвэр болон компаниудын хашаа орчимд 20-25 орчим хувь нь, үлдсэн хувь нь орон сууцны хороолол орчимд байна” гэлээ.

Дүүргүүдэд тархсан байдлаар нь авч үзвэл, Баянгол дүүрэгт 1415, Баянзүрх дүүрэгт 64202, Сонгинохайрхан дүүрэгт 49726, Хан-Уул дүүрэгт 32840, Чингэлтэй дүүрэгт 3809, Сүхбаатар дүүрэгт 8889 эзэнгүй нохой байгаа аж. Нийслэлийн статистикийн газраас ирүүлсэн мэдээгээр хотын хэмжээнд 48128 нохой, 2139 муур тэжээвэр буюу эзэнтэй байна.

Он гарснаас хойш эзэнгүй 29671 нохой, муур устгажээ.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

“Playtime” наадмын “PRE-EVENT” маргааш болно DNN.mn

Соёлын аялал жуулчлалыг хөгжүүлэх, Улаанбаатар хотыг хөгжмийн хот болгох зорилгын хүрээнд Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Амьд хөгжмийн наадам ТББ-тай хамтран “Playtime” олон улсын хөгжмийн наадмыг 2023 оны долоодугаар сарын 6-8-ны өдрүүдэд Монгол шилтгээн цогцолборт зохион байгуулахаар болсон.

Тэгвэл Playtime наадмын энэ жилийн эхний “PRE-EVENT”-ийг 2023 оны дөрөвдүгээр сарын 30-ны ням гарагт 13:00-20:00 цагийн хооронд Сүхбаатарын талбайд зохион байгуулах гэж байна.

“PRE-EVENT”-д

  • A dawn is
  • Kade x Grey
  • The shy poopers
  • Eccesion
  • Vagabond
  • Deaf cats
  • Teresa in the moon хамтлагууд уран бүтээлээ толилуулна.

21 дэх жилдээ болох гэж буй “Playtime” хөгжмийн наадамд энэ жил АНУ, БНСУ, БНХАУ, Испани, Их Британи, ХБНГУ, ОХУ зэрэг гадаад улс орны нийт 20, дотоодын 170 гаруй уран бүтээлч оролцох юм.

play-time-pre-event-agenda-640x640

play-time-pre-event-1-640x640

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Гал түймрийг унтраахаар ажиллаж байна DNN.mn

Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо Хүрхээн аманд гал гарч байна гэсэн дуудлага өнөөдөр 12:30 цагт ирлээ.

Гал түймэр унтраах, аврах 14, 63 дугаар ангийн бэлтгэл ээлжийн бүрэлдэхүүн, Sky ресортын 20 ажилтан 1 га орчим газарт өнжмөл шар өвс шатаж байсныг 12:48 цагт цурманд оруулж, бүрэн унтраахаар ажиллаж байна.
Амралтын өдрүүдэд ногоон бүсэд зорчихдоо ил гал гаргахгүй байхыг онцгойлон анхааруулж байна.

Categories
мэдээ эдийн-засаг

Төмөр замаар 8.1 сая тонн ачаа тээвэрлэжээ DNN.mn

Төмөр замаар энэ оны эхний улиралд 8.1 сая тонн ачаа тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 1.8 (29.8 хувь) сая тонноор өсжээ.

Төмөр замаар тээсэн ачааны өсөлтөд экспортын ачаа 1.4 (96.2 хувь) сая тонн, дотоод ачаа 267.4 (8.6 хувь) мянган тонноор өссөн нь нөлөөлсөн байна. Төмөр замаар тээсэн ачаа энэ оны 3 дугаар сард 2.7 сая тонн болж, өмнөх сарынхаас 157.9 (6.1 хувь) мянган тонноор өслөө. Үүнд барилгын материалын тээвэр 24.6 (37.2 хувь) мянган тонн, хар төмрийн тээвэр 20.3 (3.9 дахин) мянган тонн, төмрийн хүдрийн тээвэр 10.6 (2.5 хувь) мянган тонноор өссөн нь нөлөөлсөн аж.

Төмөр замаар энэ оны эхний улиралд тээсэн ачаа өмнөх оны мөн үеийнхээс уул уурхайн бүтээгдэхүүн 1.8 (44.9 хувь) сая тонн, хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн 41.7 (2.7 дахин) мянган тонноор өсөж, барилгын материал 130.5 (35.3 хувь) мянган тонн, хар төмөр 18.9 (32.9 хувь) мянган тонноор буурсан байна. Төмөр замаар зорчигчид 2023 оны эхний улиралд 490.8 (давхардсан тоо) мянга болж, өмнөх оны мөн үеийнхээс 146.8 (42.7 хувь) мянган зорчигчоор нэмэгдсэн байна. Энэ өсөлтөд орон нутгийн зорчигч 142.9 (41.5 хувь) мянгаар өссөн нь нөлөөлсөн байна. Төмөр замын тээврээр зорчигчид энэ оны 3 дугаар сард 187.1 (давхардсан тоо) мянга болж, өмнөх сарынхаас 38.3 (25.7 хувь) мянган хүнээр нэмэгдсэнийг Үндэсний статистикийн хорооо мэдээлэв.

Төмөр замын тээврийн орлого энэ оны эхний улиралд 248.1 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 103 (71 хувь) тэрбум төгрөгөөр өслөө. Үүнд нүүрс, төмрийн хүдэр, жонш, жоншны баяжмал, ХАА-н гаралтай бүтээгдэхүүний тээвэрлэлт өссөн нь нөлөөлөв. Төмөр замын тээврийн орлого 2022 оны 3 дугаар сард өмнөх сарынхаас 14.1 (18.5 хувь) тэрбум төгрөгөөр өсөж, 89.9 тэрбум төгрөг болжээ.

Categories
мэдээ улс-төр

Ирэх долоо хоногт чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлууд DNN.mn

Улсын Их Хурлын чуулганы 2023 оны тавдугаар сарын 04, 05-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлын тов, дарааллыг танилцуулж байна.

Д/Д

ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ

ЦАГ

ТАНХИМ

1

· Боловсролын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2021.06.24-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

· Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ нарын 4 гишүүн 2022.05.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/

· Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2023.01.18-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/

· Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2022.12.14-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

· Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2023.04.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

· Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн нарын 32 гишүүн 2023.01.16-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

· Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох асуудлаар зөвшилцөх тухай /Монгол Улсын Ерөнхийлөгчөөс 2023.04.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, зөвшилцөх/

· Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнийг чөлөөлөх, томилох тухай асуудал

· “Монгол Улс дахь Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 22 дахь илтгэл, Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүний үйл ажиллагааны тайланг хэлэлцсэнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл

· Ерөнхий сайдын мэдээлэл: Монгол Улсын аялал жуулчлалын салбарын өнөөгийн байдал, эрх зүйн орчны шинэчлэл, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх талаар

· Бусад

10.00

“Их хуралд

Categories
гадаад мэдээ

Олон улсын сансрын станцыг 2030 он хүртэл ашиглана DNN.mn

Олон улсын сансрын станцын (ОУСС) төсөлд оролцогч бүх улс орон энэхүү тойрог замын цогцолборыг 2024 оноос хойш үргэлжлүүлэн ашиглахаар тохиролцлоо гэж АНУ-ын Агаарын нислэг, сансрын уудмыг шинжлэн судлах төв (НАСА) цахим хуудсаараа пүрэв гарагт мэдэгджээ.

“Тус ОУСС-ыг АНУ, Япон, Канад болон Европын Сансрын агентлаг (ESA) 2030 он хүртэл ашиглахыг, харин ОХУ 2028 он хүртэл ашиглахыг дэмжиж байгаагаа нотоллоо” гэж мэдэгдэлд дурдсан байна.

“Дэлхий орчмын нам өндөртэй тойрог замд үйл ажиллагаагаа тасралтгүй үргэлжлүүлэхийн тулд “НАСА” түншлэгч талуудтайгаа цаашид хамтран ажиллана. Түүнчлэн сансрын станцын үйл ажиллагааг ирээдүйд арилжааны тавцан болгох шилжилтийг дэс дараатайгаар аюулгүй ажиллагааны горимыг сахин хэрэгжүүлнэ” гэсэн байна.

Энэхүү ОУСС нь 1998 оны 11 дүгээр сарын 20-ноос эхлэн үйл ажиллагаагаа явуулж байгаа олон модульт сансрын станц юм. Уг станц нь 435 тонн жинтэй бөгөөд сансрын хөлөг залгагдсан үед 470 тонн хүрдэг аж.

ОУСС-ын төсөлд Орос, АНУ, Канад, Япон болон ESA-гийн гишүүн 10 орон (Бельги, Дани, Франц, Герман, Итали, Нидерланд, Норвег, Испани, Швед, Швейцар) хамтарч ажилладаг бөгөөд уг станц нь 1998 оноос хойш нийт 20 улсын 266 сансрын нисгэгчийг хүлээн авсан байна.

Categories
мэдээ нийгэм

Нөөцийн махыг гулуузаар нь 33 цэгээр худалдана DNN.mn

Нөөцийн махны хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор дөрөвдүгээр сараас эхлэн долоо хоног бүрийн амралтын өдрүүдэд 33-35 байршилд, ажлын өдрүүдэд 10 байршилд өргөтгөсөн худалдаа зохион байгуулж байна.

Энэ долоо хоногийн амралтын өдрүүд буюу дөрөвдүгээр сарын 29, 30-ны 10:00-16:00 цагийн хооронд Баянгол, Баянзүрх, Сонгинохайрхан, Хан-Уул дүүрэгт тус бүр зургаа, Чингэлтэй дүүрэгт дөрөв, Сүхбаатар дүүрэгт гурав, Багануур, Налайх дүүрэгт тус бүр нэг, нийт 33 байршилд өргөтгөсөн худалдаа зохион байгуулна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Ирэх сарын 1-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, цасан шуурга шуурна DNN.mn

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Амралтын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарна.

2023 оны 04 дүгээр сарын 30-наас 05 дугаар сарын 04-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

Тавдугаар сарын 01-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 2-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 3-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, нойтон цас орж, цасан шуурга шуурна. Салхи 30-нд Алтайн уулархаг нутгаар, 5 дугаар сарын 01-нд ихэнх нутгаар, 2, 3-нд Алтайн уулархаг нутаг, говь, тал, хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж, Онон, Улз, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар шөнөдөө -1…-6 градус хүйтэн, өдөртөө +9…+14 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +8…+13 градус, өдөртөө +22…+27 градус, бусад нутгаар шөнөдөө 0…+5 градус, өдөртөө +16…+21 градус дулаан байна. 5 дугаар сарын 1-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр, 2 -нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 3-нд нутгийн хойд хэсгээр хүйтэрнэ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Эрчимжсэн мал аж ахуй эрхлэгчдэд 2.2 тэрбум төгрөгийн мөнгөн урамшуулал олгожээ DNN.mn

Эрчимжсэн мал аж ахуй эрхлэгчдэд нийт 2.2 тэрбум төгрөгийн мөнгөн урамшууллыг олгожээ.

Тодруулбал, ХХААХҮ-ийн Сайдын 2023 оны гуравдугаар сарын 24-ний өдрийн А/137 тоот тушаалын дагуу

Сүү, боловсруулах үйлдвэр цехэд

  • 2022 оны арваннэгдүгээр сард систем хооронд мэдээлэл зөрсөн 92,507 литр сүү бэлтгэн нийлүүлсэн 82,
  • 2023 оны нэгдүгээр сард 2,360,141 литр сүү бэлтгэн нийлүүлсэн 1515,
  • хоёрдугаар сард 2,038,293 литр сүү бэлтгэн нийлүүлсэн 1324 малчид, эрчимжсэн мал аж ахуй эрхлэгчдэд мөнгөн урамшуулал олгосон байна.
Categories
мэдээ нийгэм цаг-үе

Нийслэлийн иргэдийн бүлэг 170 тонн хог цэвэрлэжээ DNN.mn

Хот, нийтийн аж ахуйн тохижилт үйлчилгээнд дэмжлэг үзүүлэх, нийтийн эзэмшлийн гудамж, талбайд ил задгай үүссэн хог хаягдлыг цэвэрлэх иргэдийн бүлэг дөрөвдүгээр сарын 12-ноос ажиллаж эхэлсэн билээ.

120 хүний бүрэлдэхүүнтэй тус бүлэг өнөөдрийн байдлаар 40 байршлын 3,101,036 ам метр талбайн хог хаягдлыг цэвэрлэж, 170 тонн хог хаягдлыг төвлөрсөн хогийн цэгүүдэд хүргүүлжээ.

УБЗАА-ны Орчны бохирдол, хог хаягдлын удирдлагын хэлтсээс сар бүр цэвэрлэх талбайн хуваарь, төлөвлөгөөг батлан, төрийн бус байгууллагууд өдөр тутмын гүйцэтгэлийн чанарт хяналт тавьдаг байна.

Иргэдийн бүлэг арваннэгдүгээр сарын 30-ныг хүртэл ажиллах аж.