Categories
гадаад мэдээ нийгэм

​Японд төрөлт буурчээ DNN.mn

Японы Эрүүл мэндийн яамнаас танилцуулснаар, тус улсад 2022 онд төрөлт өмнөх оныхоос 5.1 хувиар буурч, 799 728-д хүрсэн байна. Ингэснээр 2033 онд төрөлт 800 мянгаас доошилж буурна гэж төсөөлж байсан 2017 оны Засгийн газрын таамаглалаас нэлээд эрт ийм түвшинд хүрчээ. “COVID-19” цар тахлын нөлөөгөөр амьдралын хэв маяг өөрчлөгдөж, гэрлэлтээ хойшлуулах, улмаар гэрлэхгүй байх шийдвэр гаргах хүмүүсийн тоо нэмэгдэх хандлага ажиглагдаж байгаа нь төрөлтийн түвшин буурахад нөлөөлсөн гэж зарим шинжээч үзэж байна. Залуучуудын санхүүгийн нөхцөл байдлаас гадна хүн хоорондын харилцаа хязгаарлагдсан зэрэг олон төвөгтэй хүчин зүйлийн нөлөө мөн байгааг Эрүүл мэнд, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны нэгэн төлөөлөгч ярьжээ. “Хосууд гэрлэснээсээ хойш хоёр жилийн дараа анхны хүүхдээ өлгийдөн авах нь түгээмэл байдагтай холбон авч үзвэл 2022 онд төрөлт буурсан нь 2020 онд цар тахлын улмаас гэрлэгсдийн тоо буурсантай холбоотой байх магадлалтай” гэж Японы Судалгааны хүрээлэнгийн ахлах судлаач Фүжинами Такүми хэллээ.

Японд 2022 онд 1 582 033 хүн нас барсан нь мөн тус улсын түүхэн дэх хамгийн өндөр үзүүлэлт болсон бөгөөд өмнөх оныхоос 129 744-өөр нэмэгдсэн байна. Харин гэрлэлтийн тоо өнгөрсөн онд сүүлийн гурван жилд анх удаагаа өсжээ. Гэрлэлт 2021 онд цар тахлын үеэр дэлхийн II дайнаас хойших хамгийн доод түвшинд хүрч буураад байна гэж “Koydo” агентлаг мэдээлжээ.

Categories
гадаад мэдээ

ГХЯ: Халимаг иргэнийг өөрийнх нь хүсэлтээр буцаасан DNN.mn

Гадаад паспортынх нь хугацаа дууссанаас Хөшигийн хөндий дэх олон улсын нисэх онгоцны буудалд саатуулагдаад буй ОХУ-ын Бүгд Найрамдах Халимаг улсын иргэн Боромангнаев Монгол Улсаас орогнол хүсч, Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд хүсэлт тавиад буй талаараа цахим хуудсаараа дамжуулан мэдээлсэн.

Энэ асуудлын талаар Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг “ОХУ-ын иргэн хоёрдугаар сарын 23-ны өдөр Хүннү Эйр компанийн онгоцоор Монгол Улсад ирсэн. Гадаад паспортын хугацаа дууссан учир хилийн зурваст зургаа хоносон. Тухайн иргэнийг өнөөдөр 12:45 цагт өөрийнх нь хүсэлтээр Монгол Улсаас гаргасан байгаа. Манай төрийн байгууллагууд хуулийн хүрээнд ажиллаж, баримт бичгийн зөрчилтэй ирсэн Халимаг иргэнийг улсын хилээр нэвтрүүлээгүй. Хувь хүний хүсэлтээр тухайн иргэнийг хаашаа явсан талаар мэдээлэл өгөх боломжгүй” гэв.

Categories
мэдээ нийгэм

Дэлхийн банкны дэмжлэгтэйгээр 311 км авто замд засвар хийнэ DNN.mn

Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт Дэлхийн банкны төлөөлөгчидтэй уулзаж, хамтран хэрэгжүүлэх төсөл, цаашид авах арга хэмжээний талаар санал солилцжээ. Энэ хүрээнд Дэлхийн банкны зээлийн хөрөнгөөр хэрэгжих “Монгол Улсын тээврийн холболт ба логистикийг сайжруулах төсөл”-ийн талаар хэлэлцсэн байна. Уг төсөл нь улсын чанартай нийт 311 км авто зам болон таван байршилд төмөрбетон гүүрийн их засвар, Өвөрхангай аймгийн Есөнзүйл сум хүртэлх 15 км авто зам, Архангай аймгийн Булган сум хүртэлх 35 км авто замыг шинээр барих юм.

Дэлхийн банкны төлөөлөгчдийн зүгээс төслийг шуурхай хэрэгжүүлэхэд холбогдох яам, төрийн байгууллагууд нэгдсэн ойлголттой байх, Монгол Улсад барилгын ажил гүйцэтгэх хугацаа богино тул төсөл хэрэгжүүлэх нэгж, удирдлага, багийг томилох, дадлагажуулах шаардлагатай байгаа талаар байр сууриа илэрхийллээ. Харин Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогтын зүгээс төслийг УИХ-аар батлуулахад удаашралтай байгаа ч миний бие төслийг цаг алдалгүй эхлүүлж, холбогдох арга хэмжээг шуурхай шийдвэрлүүлэхэд бололцоотой бүхий л арга хэмжээг авна хэмээн илэрхийллээ.

Хоёр тал цаашид хамтран төслийн нэмэлт судалгааны ажил хийх, байршлыг тодорхой болгох, холбоотой заавар, зөвлөмжийг боловсруулахаар тогтлоо. Мөн хуурай боомт байгуулахад шаардлагатай хүний нөөцийг чадавхжуулах, туршлага судлуулахад Дэлхийн банкнаас техникийн болон бусад туслалцаа үзүүлэхэд бэлэн гэдгээ илэрхийлсэн юм.

Categories
мэдээ нийгэм

Галт тэрэг автомашинтай мөргөлдсөн гурван осол бүртгэгджээ DNN.mn

Тээврийн цагдаагийн албаны Төмөр замын цагдаагийн газарт 2023 оны 02 дугаар сарын байдлаар нийт 56 гомдол, мэдээлэл бүртгэгджээ. Галт тэрэгний хөдөлгөөн саатуулсан 32 тохиолдол байна. Үүнээс иргэн 6, мал 4, машин 22 удаа галт тэргийг саатуулжээ.

Мөн галт тэрэг, тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсөн 3 дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдэв. Галт тэрэгний машинч нь гарам дээр гарсан саадыг хараад яаралтай тоормос хийх, дуут дохио өгөхөөс өөр ямар ч үйлдэл хийх боломжгүй бөгөөд гэнэтийн ослын тоормос хийхэд хүнд жинтэй галт тэрэг явж байгаа хурднаас шалтгаалан 800-900м замыг туулж байж зогсдог. Гэвч жолооч нар төмөр замын гармаар хөндлөн гарахдаа амжиж гарч чадна гэдэг байдлаар найдаж, анхаарал болгоомжгүй хөдөлгөөнд оролцож өөрийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг эрсдэлд оруулах мөн өөрөө галт тэрэг саатуулсны төлбөрт орж улам их хохирол хүлээдэг.

Иймд жолооч та бүхэн хурдаа тохируулан, зөвшөөрөгдсөн гарц, гармаар гарч аюулгүй байдлаа ханган болгоомжтой хөдөлгөөнд оролцоорой!

Categories
мэдээ нийгэм улс-төр

Д.Амарбаясгалан: Орогнол хүсэх, хугацаа нь дууссан паспортоор нэвтрэх хоёр бол тэс өөр ойлголт DNN.mn

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийг өнөөдөр танилцууллаа.

Энэ үеэр “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудал дээр Халимагийн иргэн орогнол хүсэж ирсэн гэх мэдээлэл байгаа. Үүнийг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн эсэх талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан дараах хариултыг өгөв.

Тэрбээр “Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулийг төрийн байгууллагууд нь дагаж мөрдөх зохицуулалттай. Казахстан улсаас ирсэн Халимагийн иргэн Монгол Улс руу нэвтэрч чадахгүй болсон шалтгаан нь гадаад паспортын хүчинтэй хугацаа нь дууссантай холбоотой. Дэлхийн аль ч улсад хугацаа нь хүчингүй болсон паспорттой иргэнийг нэвтрүүлэх боломжгүй. Энэ нь агаарын тээврийн олон улсын яриа хэлэлцээрийн түвшинд зохицуулагдсан байдаг.

Орогнол хүсэх, хугацаа нь дууссан паспортоор нэвтрэх хоёр бол тэс өөр ойлголт гэдгийг зөвөөр ойлгох байх. Энэ асуудлаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар дэлгэрэнгүй мэдээлэл хэлнэ” гэв.

Categories
мэдээ улс-төр

С.Бямбацогт: Монголоос АНУ-ын хүссэн хот руугаа нислэг үйлдэх боломж бүрдсэн DNN.mn

Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа.

ЗТХ-ийн сайд С.Бямбацогт “Засгийн газар аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарласан. Үүнд агаарын тээврийн салбар чухал үүрэгтэй. Монгол Улсаас 2021 онд 30 гаруй улс руу нислэг үйлддэг байсан бол 2023 онд энэ тоог 50 гаруй болгож нэмэхээр агаарын тээврийн хэлэлцээр байгуулан ажиллаж байна. Өөрөөр хэлбэл, Монголын болон гадаадын авиа компаниуд Улаанбаатараас 105 чиглэлд нисэх боломжтой болсон.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНСУ-д айлчилсан. Энэ айлчлалын үр дүн эхнээсээ гарч эхэллээ. Тус улс руу үйлдэх нислэгийн тоог болон багтаамжийг нэмэгдүүлсэн. Тодруулбал 7 хоногт 80 орчим өөрөөр хэлбэл өдөрт 11 нислэг Солонгос, Монгол хооронд үйлдэх боломжтой болсон. Ингэхдээ зөвхөн Сөүл хот руу нислэг үйлддэг байсан бол өөр дөрвөн хот руу нисэх боломжийг бий болгосон.

Мөн өнөөдрийн ЗГ-ын хуралдаанаар Катар, Кувет улстай агаарын тээврийн хэлэлцээр байгуулж, гарын үсэг зурах эрхийг надад олгосон. Өнгөрсөн нэгдүгээр сард АНУ-д хэлэлцээр байгуулахаар, үзэглэсэн. Ингэснээр АНУ, Монгол хооронд шууд нислэгтэй болно. Монголоос АНУ-ын хүссэн хот руугаа нислэг үйлдэх боломж бүрдсэн.

Энэ онд Австрали, Грек, Унгар, Их Британи, Англи улстай агаарын тээврийн хэлэлцээр хийх бодлого барин ажиллаж байгаа” гэв.

Categories
мэдээ нийгэм улс-төр

Т.Аюурсайханы чөлөөлөгдөх хүсэлтийг хаврын чуулганаар хэлэлцэнэ DNN.mn

Засгийн газар ээлжит хуралдаанаас. гарсан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө.

Мөн үеэр ХНХ-ийн сайд Т.Аюурсайханыг чөлөөлөх, дараагийн сайд томилох эсэх талаар мэдээллээ. Тэрээр “Нэг сайд албан ёсоор яллагдагчаар татагдсан. Өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн. Хаврын чуулган эхлэхээр чөлөөлөх асуудал яригдана. УИХ-ын чуулганаар танилцуулах ажил хийгдэнэ. Энэ үеэр дараагийн томилгооны асуудал яригдах юм” гэв.

facebook sharing button

Categories
мэдээ нийгэм цаг-үе

“Бүргэдийн баяр-2023” наадмын үеэр автобус үнэгүй үйлчилнэ DNN.mn

Хаврын улирал, Наурызын баярыг угтан Казах үндэстний ёс зан заншил, өв уламжлал, дахин давтагдашгүй өвөрмөц соёлыг сурталчлан таниулах, залуу үедээ өвлүүлэн үлдээх зорилгоор жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг Бүргэдийн баяр наадам Чингис хааны хүрээ аялал жуулчлалын цогцолборт энэ сарын 4-5-нд зохион байгуулагдах гэж байна.

“Бүргэдийн баяр-2023” наадмын тасалбарын үнэ 15,000 төгрөг байх аж. Мөн наадмын үеэр “Ulaanbaatar city bus” иргэдэд үнэ төлбөргүй үйлчлэх юм байна. Тус автобусны гуравдугаар сарын 4 болон 5-ны өглөө 10:00 цагт Д.Сүхбаатарын талбайн урд талын авто зогсоолоос Чингис хааны хүрээ рүү хөдөлж, оройн 18:00 цагаас хот руу буцна хэмээн нийслэлийн Аялал жуулчлалын газраас мэдээлэв.

Махчин шувууг гаршуулан сургаж, ан ав хийж ирсэн уламжлалт арга ухааныг “Шувуучлахуй” хэмээн нэрлэдэг бөгөөд бүргэдээр ан хийх энэхүү уламжлал нь Төв Азийн нүүдэлчдийн дунд 6,000 жилийн өмнө үүсэж, өдгөө хүртэл хадгалагдаж иржээ. Энэхүү уламжлалыг хадгалж ирсэн улсын хувьд 2010 онд ЮНЕСКО-ийн Хүн төрөлхтний Соёлын биет бус өвийн Төлөөллийн жагсаалтад албан ёсоор бүртгүүлсэн.

Бүргэдийн баяр нь тэмцээн, уралдааны хэлбэрээр зохион байгуулагддаг бөгөөд арга хэмжээний эхэнд тэмцээнд оролцох бүргэдчид үндэсний хувцсаараа гоён гаршуулсан бүргэдээ гарын шуун дээр суулгаж, бүргэдээр ан хийхэд тусгайлан сургасан морьтой жагсан орж ирдэг. Эндээс уламжлалт зан заншлыг хадгалсан байдал болон дээл хувцасны өнгө дизайн зэрэг бүх элементийг нарийн шүүж тунгаан, хамгийн сайхан үндэсний хувцас, морь, бүргэдийн тоноглолтой шилдэг бүргэдчнийг шалгаруулдаг.

Categories
мэдээ нийгэм

Гуурсан хоолой тэлэх өвчний эмчилгээний 85 хувийг ЭМД-ын сангаас хөнгөлнө DNN.mn

Гуурсан хоолой тэлэх өвчний эмчилгээний 85 хувийг ЭМД-ын сангаас хөнгөлнө.

ЭМДҮЗ-ийн 2022 оны 01 дүгээр тогтоолоор амьсгуурс тэлэх эмийн эмчилгээ 1.013.000 төгрөг байхаар зохицуулсан бөгөөд үүний 15 хувийг иргэн өөрөө хариуцан төлнө.
ЭМДҮЗ-ийн 2022 оны 01,02-р тогтоол
https://online.fliphtml5.com/scory/iaqv/
Дээрх тусламж үйлчилгээ үзүүлэх гэрээт ЭМБ-ууд
https://emd.gov.mn/news/207
Categories
мэдээ нийгэм цаг-үе

Хүнсний гол нэрийн барааны 6.6 хувиар өсчээ DNN.mn

Энэ оны 2 сарын 27-ны байдлаар Улаанбаатар хотод хүнсний гол нэрийн барааны үнэ өмнөх сараас 6.6 хувь, өмнөх 14 хоногоос 0.2 хувиар өссөн байна.

Орон нутагт болон аймгийн төвүүдэд зарагдаж байгаа хүнсний зарим гол нэрийн барааны үнийг танилцуулж байна.