Categories
гадаад мэдээ нийгэм

​Казахстаны ерөнхийлөгч Ж.Блинкентэй уулзав DNN.mn

Казахстаны ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев албан ёсны айлчлал хийхээр Астанад хүрэлцэн ирсэн АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Ж.Блинкенийг хүлээн авч уулзахдаа, Казахстан, АНУ дипломат харилцаа тогтоосноос хойш хоёр талын болон олон талын хэлбэрээр үлгэр жишээ хамтын ажиллагаа өрнүүлсээр ирснийг онцолсон байна. Касым-Жомарт Токаев мөн Вашингтон, Астанагийн стратегийн хамтын ажиллагааг хөгжүүлэхэд нэмэлт түлхэц өгөх нь чухал болохыг тэмдэглээд, аюулгүй байдал, эрчим хүч, худалдаа, хөрөнгө оруулалт зэрэг стратегийн чухал салбар дахь найдвартай урт хугацааны түншлэлийг өндрөөр үнэлэв. Казахстаны төрийн тэргүүн хамтын ажиллагаагаа цаашид хөгжүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлээд, Казахстаны тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, бүрэн эрхт байдлыг тууштай дэмжиж байгаад Америкийн талд талархал илэрхийлжээ. Эдийн засгийн хамтын ажиллагааны талаар ярихдаа, Ерөнхийлөгч АНУ нь Казахстанд нийт 62 тэрбум ам.долларын хөрөнгө оруулсан хамгийн том хөрөнгө оруулагчдын нэг гэдгийг гэж “Kazinform ” агентлаг мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

БНСУ руу карго нислэгийн тоог нэмснээр 1 кг ачааны үнэ 2.5 ам.доллар боллоо

Улаанбаатар хотоос Сөүл хот руу 7 хоногт 44 нислэг үйлдэж байсан бол одоо БНСУ-ын Бусан, Тэгү, Мёонг зэрэг 4 хот руу 80 удаа буюу өдөрт 11 нислэг хийж байна. Мөн карго нислэгийн тоог нэмснээр 1 кг ачааны үнэ 7 ам.доллар байсныг 2.5 ам.доллар болгож бууруулаад байна гэж Зам, Тээврийн Хөгжлийн Яамнаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Согтуугаар жолоо барьсан 66 зөрчил бүртгэгдэж, 127 хүн эрүүлжүүлэгджээ DNN.mn

Тээврийн цагдаагийн албаны Төмөр замын цагдаагийн газарт 2023 оны хоёрдугаар сарын байдлаар нийт 56 гомдол, мэдээлэл бүртгэгдсэнээс галт тэрэгний хөдөлгөөн саатуулсан 32, үүнээс иргэн 6, мал 4, машин 22 удаа галт тэргийг саатуулсан байна. Мөн галт тэрэг, тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсөн 3 дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдээд байна.

Галт тэрэгний машинч нь гарам дээр гарсан саадыг хараад яаралтай тоормос хийх, дуут дохио өгөхөөс өөр ямар ч үйлдэл хийх боломжгүй бөгөөд гэнэтийн ослын тоормос хийхэд хүнд жинтэй галт тэрэг явж байгаа хурднаас шалтгаалан 800-900м замыг туулж байж зогсдог байна. Гэвч жолооч нар төмөр замын гармаар хөндлөн гарахдаа амжиж гарч чадна гэдэг байдлаар найдаж, анхаарал болгоомжгүй хөдөлгөөнд оролцож өөрийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг эрсдэлд оруулах мөн өөрөө галт тэрэг саатуулсны төлбөрт орж улам их хохирол хүлээдэг. Иймд жолооч та бүхэн хурдаа тохируулан, зөвшөөрөгдсөн гарц, гармаар гарч аюулгүй байдлаа ханган болгоомжтой хөдөлгөөнд оролцохыг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Гуравдугаар сарын цаг агаарын төлөв DNN.mn

Гуравдугаар сард Монгол орны нутгийн зүүн өмнөд хэсгээр олон жилийн дундаж (ОЖД)–аас дулаан, нутгийн хойд хэсгээр хур тунадас дунджаас ахиу орох төлөвтэй байна.

Сарын эхээр ихэнх нутгаар ОЖД–аас дулаан байх ба нэгдүгээр арав хоногийн дундаас хоёрдугаар арав хоногийн сүүлч хүртэл ихэнх нутгаар температур бага зэрэг сэрүүсэх төлөвтэй байна. Сарын эхний хагаст ихэнх нутгаар хур тунадас багатай ба сарын сүүлийн хагаст тунадасны давтагдал ихтэй байх буюу хоёр болон гуравдугаар арав хоногийн дунд үеүдэд ихэнх нутгаар хур тунадас, нойтон цас орж, салхи шуургатай байх магадлал өндөр байна.

Дэлхийн цаг уурын байгууллагаас тогтоосноор олон жилийн дундаж (ОЖД) утга гэдэг нь 1991–2020 оны хоорондох тухайн цаг уурын хэмжигдэхүүний дундаж утгыг авч үздэг. Сарын цаг агаарын урьдчилсан мэдээнд сарын дундаж агаарын температур, нийлбэр хур тунадасны хэмжээг дараах дөрвөн бүс нутгаар тус бүрээр урьдчилан мэдээлнэ.

  • Баруун (Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан, Говь-Алтай, Баянхонгор)
  • Төв (Өвөрхангай, Архангай, Хөвсгөл, Булган, Орхон, Сэлэнгэ, Дархан-Уул, Төв)
  • Зүүн (Хэнтий, Дорнод, Сүхбаатар)
  • Говь (Өмнөговь, Дундговь, Дорноговь, Говь-Сүмбэр)

Цаг агаарын үзэгдэл нутгийн 30 хувиас хэтрэхгүйгээр зурвас газраар ажиглагдах тохиолдолд “зарим газраар”, 30-70 хувьд “ихэнх нутгаар”, 70 хувиас дээш нутгийг хамрах тохиолдолд “нийт нутгаар” гэсэн нэр томьёо хэрэглэдэг. Дулааны улиралд агаарт болон хөрсний гадарга дээр температур 0°-аас бага болж хүйтрэхийг “цочир хүйтрэл” гэнэ.

Сар, улирлын урьдчилсан мэдээний талаар лавлах бол Ус, Цаг Уур, Орчны Судалгаа Мэдээллийн Хүрээлэнгийн 11-326606 утсаар холбогдох болон “Ус, Цаг Уур, Орчны Судалгаа Мэдээллийн Хүрээлэнгийн “Цаг Агаар, Орчны Тоон Загварчлал Судалгааны Хэлтэс”–ээс тодруулах боломжтой.

УУР АМЬСГАЛЫН ТОЙМ

Агаарын температур ОЖД–аар Баян–Өлгийн баруун өмнөд, Увсын хойд, Завханы зүүн, Хөвсгөлийн баруун хойд, Архангайн баруун, Төвийн зүүн хойд хэсгээр -14…-18°С, Ховдын хойд болон өмнөд, Говь–Алтай, Дундговийн ихэнх, Баянхонгор, Өвөрхангайн өмнөд, Өмнөговь, Дорноговийн нутаг 0…-6°С, бусад нутгаар -6…14°С хүйтэн байдаг

Агаарын дундаж температурын олон жилийн явцаас үзвэл 1985 оны 3 дугаар сард нийт нутгаар ОЖД–аас 2–8°С–ээр хүйтэн байсан нь 1979 оноос хойшхи хамгийн хүйтэн 3 дугаар сар болсон бол 2018 оны 3 дугаар сард нийт нутгаар ОЖД-аас 0–9°С–ээр дулаан байсан нь түүхэн дэх хамгийн дулаан 3 дугаар сар болсон байна.

Зарим жил ОЖД–аас хэд дахин их болон бага хур тунадас орох тохиолдол цөөнгүй байдаг. Тухайлбал, 1983 болон 1985 оны 3 дугаар саруудад нийт нутгаар олон жилийн дунджаас бага хур тунадас орсон нь түүхэн дэх хамгийн бага тунадастай 3 сар болсон байна. Харин 1993 болон 2017 онуудын 3 дугаар сард нутгийн баруун өмнөд хагаст ОЖД-аас харьцангуй ахиу хур тунадас орсноор 1979 оноос хойшхи хамгийн их тунадастай 3 сар болжээ.

Эх сурвалж: УЦУОШГ

Categories
мэдээ нийгэм эдийн-засаг

Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хууль хэрэгжиж эхэллээ DNN.mn

УИХ-аас Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийг баталж, хуулийн хэрэгжилтийг 2023 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр хуульчилсан. Энэхүү хуулийн зорилго нь барьцаалан зээлдүүлэх журмаар олгох мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээд, мөнгөн зээлийн үйл ажиллагааг байнга, ашиг олох зорилгоор эрхлэх иргэнийг бүртгэх, хяналт тавих, тэдгээрээс олгох зээлийн хүүгийн дээд хэмжээг тогтоох, зээл, түүний хүүг төлөх болон мөнгөн зээлийн үйл ажиллагаанд үйлчлүүлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахтай холбогдсон харилцааг зохицуулна.

Хуулийн зохицуулалтаар мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх иргэний мөнгөн хөрөнгийн хэмжээ, хуулийн этгээдийн хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ нь 10,000,000 төгрөг, түүнээс багагүй байх, гүйцэтгэх удирдлага, менежер, холбогдох ажилтан нь сургалтад хамрагдсан байх, мөнгөн зээлийн үйл ажиллагаанд зориулсан банкны харилцах данстай байх, татвар төлөгчөөр бүртгүүлсэн байх, татварын нэгдсэн системд холбогдсон кассын машин, хэвлэх төхөөрөмжтэй байх, барьцаалан зээлдүүлэх журмаар олгох мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх бол тухайн үйл ажиллагаанд тавигдах шаардлага, стандартыг хангасан ажлын байртай байх, цахим бүртгэлтэй байх, цахим мэдээллийн санд холбогдсон байх зэрэг шаардлагыг тодорхойлсон. Мөн хуулийн зохицуулалтаар мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээдийн хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ нь аймагт 100,000,000 (зуун сая) төгрөг, түүнээс дээш, нийслэлд 300,000,000 (гурван зуун сая) төгрөг, түүнээс дээш тохиолдолд Санхүүгийн зохицуулах хороонд бусад тохиолдолд мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээд нь аймаг, нийслэлийн Засаг даргад өргөдөл гаргаж бүртгүүлэхээр зохицуулсан. Харин энэ хууль хүчин төгөлдөр болохоос өмнө эрх бүхий байгууллагатай гэрээ байгуулан үйл ажиллагаа явуулж байгаа барьцаалан зээлдүүлэх газар энэ хууль хүчин төгөлдөр болсноос хойш 1 жилийн дотор харъяалах бүртгэх байгууллагад бүртгүүлэхээр заасан.

Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуульд зааснаар бүртгэлд бүртгүүлээгүй этгээд мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх, эсхүл мөнгөн зээлийн ажиллагааны талаар зар сурталчилгаа хийхийг хориглосон бөгөөд мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээд нь Мөнгөн ззээлийн үйл ажиллагааны бодлогын зөвлөлөөс тогтоосон зээлийн хүүгийн дээд хэмжээнд хүүг тогтоох, зээлийн хүүгийн хэмжээг бодох, аргачлалыг баримтлан ажиллах, алдагдсан эд зүйлсийн талаарх мэдээллийг агуулсан цахим мэдээллийн санд холбогдон мэдээллийн санд бүртгэгдсэн эд зүйлсийг барьцаанд авахгүй байх, сэжиг бүхий эд зүйлсийн талаар цагаадийн байгууллагад даруй мэдэгддэг байх, зээлдэгчид барьцааны эрх хэрэгжүүлэх мэдэгдлийг хүргүүлэх, мэдэгдсэнээс хойш 14 хоногийн хугацаа олгох, барьцаалуулагч шаардсан бол барьцааны зүйлийг худалдахын өмнө түүний үнэлгээг шинжээчээр тогтоолгох, барьцааны зүйлийг худалдан борлуулж, уг орлогоос барьцааны шаардлагыг хангаж үлдсэн хэсгийг барьцаалуулагчид олгох зэрэг мөнгөн зээлийн үйл ажиллагаатай холбоотой нарийвчилсан зохицуулалтыг тусгасан.

Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хууль хэрэгжиж эхэлснээр мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээдийг санхүүгийн мэргэжлийн оролцогч болгон чадавхжуулах, үйлчилгээний стандартыг сайжруулах, үйлчлүүлэгчдийн эрхийг хамгаалах, иргэдийг өндөр хүүтэй мөнгө хүүлэлтийн хохирогч болохоос сэргийлэх, хулгайн эд зүйлсийг барьцаалан зээл авах үйлдлийг бууруулж гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, цаашлаад мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэхэд чухал ач холбогдолтой юм. Хууль хэрэгжиж эхлэхтэй зэрэгцэн иргэдийн хувьд мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээдээс санхүүгийн үйлчилгээ авахдаа аймаг, нийслэлийн Засаг дарга эсхүл Санхүүгийн зохицуулах хороонд бүртгэлтэй эсэхийг шалгаж, зээлийн хугацаа, хүү, үйлчилгээний нөхцөлтэй сайтар танилцаж үйлчилгээ авах, харьяалах бүртгэх байгууллагад бүртгэлгүй иргэн, хуулийн этгээдээс санхүүгийн үйлчилгээ авахгүй байх нь аливаа үүсч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх нөхцөл бүрдэнэ гэж Санхүүгийн зохицуулах хорооноос мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

УЕПГ: Иргэн, хуулийн этгээд болон өмгөөлөгчөөс гаргасан 548 гомдол, хүсэлтийг хянаж байна DNN.mn

Прокурорын байгууллага 2023 оны 2 дугаар сарын 20-ноос 24-ний өдрүүдэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогч иргэн, хуулийн этгээд болон өмгөөлөгчөөс гаргасан 58 гомдол, хүсэлтийг шинээр хүлээн авч, нийт 657 гомдол, хүсэлтийг хянан шалгав. Үүнээс 109-г нь шийдвэрлэж холбогдох арга хэмжээг авсан бөгөөд одоо прокурорт 548 гомдол, хүсэлт хянагдаж байна.

Шинээр хүлээн авсан 58 гомдол, хүсэлт нь эрүүгийн болон зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талаар гаргасан гомдол, хүсэлт байна.

Дээрх хугацаанд Нийслэлийн Дүнжингарав, Мишээл төвүүдэд ажиллаж байгаа “Прокурорын байгууллагын нэг цонхны үйлчилгээ үзүүлэх төв”-үүд нийт 7 иргэний өргөдөл гомдлыг хүлээн авч харьяа прокурорын газарт нь шилжүүлж, 12 иргэнд прокурорын байгууллагын чиг үүрэг, үйл ажиллагаатай холбоотой зөвлөгөө мэдээллийг өгч ажиллав.

Categories
мэдээ нийгэм

Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улс хоорондын эдийн засгийн түншлэлийг ахиулах тухай хамтарсан мэдэгдэл DNN.mn

Монгол Улс болон Америкийн Нэгдсэн Улсын Эдийн засгийн бодлогын дөрөв дэх удаагийн зөвлөлдөх уулзалтын дүнгээр гаргасан хамтарсан мэдэгдэл.

Монгол Улс болон АНУ-ын хоорондын Стратегийн түншлэл, эдийн засгийн харилцааг үргэлжлүүлэн бэхжүүлэх зорилгоор Монгол, Америкийн төлөөлөгчид Эдийн засгийн бодлогын дөрөв дэх удаагийн зөвлөлдөх уулзалтыг 2023 оны хоёрдугаар сарын 2-ны өдөр Вашингтон хотноо хийв. Эдийн засгийн сорилтыг даван туулах хамтын ажиллагааны талаар талууд харилцан санал солилцож, хоёр талын худалдаа, хөрөнгө оруулалтыг гүнзгийрүүлэх боломжийг судлан, өндөр ач холбодол бүхий эрдэс баялаг, цэвэр эрчим хүч болон цахим эдийн засаг зэрэг голлох салбарт хамтран ажиллахаар тохиролцов.

Монгол Улсын Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр, АНУ-ын Төрийн департаментын Эдийн засаг, бизнесийн харилцааны асуудал хариуцсан Туслах Төрийн Нарийн бичгийн даргын орлогч У.Бэйрд нар зөвлөлдөх уулзалтыг хамтран даргалав. Америкийн талаас зөвлөлдөх уулзалтад АНУ-ын Төрийн департамент, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Олон улсын хөгжлийн агентлаг, Мянганы сорилтын корпорац, Худалдааны төлөөлөгчийн газар, Худалдааны яам, Хөдөө аж ахуйн яам, Сангийн яам, Олон улсын хөгжлийн санхүүжилтийн корпорац, Экс-Им банк, Тээврийн аюулгүй байдлын захиргаа, Холбооны нисэхийн захиргаа зэрэг байгууллагын төлөөлөгчид оролцов. Монголын талаас Монгол Улсын Гадаад харилцааны яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Эдийн засаг, хөгжлийн яам, Эрчим хүчний яам, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам зэрэг байгууллагын төлөөлөл оролцов.

Олон улсын эдийн засгийн сэргэлтийг түргэтгэх, түүний дотор нийлүүлэлтийн сүлжээний доголдлыг даван туулахад дэлхийн улс орнуудын хамтын ажиллагаа чухал болохыг тэмдэглэж, НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилтуудад хүрэхэд олон улсын хамтын нийгэмлэгүүд хүчин чармайлтаа нэгтгэх нь зүйтэйг Монгол Улс, АНУ харилцан нотлов.

Монгол Улс болон АНУ-ын хоорондын Стратегийн түншлэлийг бүхий л талаар бэхжүүлж, хоёр улсын эдийн засгийн харилцааг хамтын ашиг сонирхолд нийцүүлэн гүнзгийрүүлж, чадавхыг бэхжүүлэх, худалдааг хөхиүлэн дэмжих зэрэг өнөөгийн болон шинэ механизмын хүрээнд хамтран ажиллах боломжийг эрэлхийлэх эрмэлзэл дүүрэн байгаагаа талууд харилцан нотлов. Монгол Улсын бизнесийн орчныг бэхжүүлэх, тухайлбал Олон улсын худалдаа, хөрөнгө оруулалтын асуудлаар ил тод байдлыг хангах тухай Монгол Улс, АНУ хоорондын хэлэлцээрийг бүрэн хэрэгжүүлэхийн чухлыг талууд харилцан тэмдэглэв. Агаарын тээврийн тухай Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн хэлэлцээг амжилттай дуусгасныг нотолж 2023 оны 1 дүгээр сарын 24-ны өдөр Санамж бичигт гарын үсэг зурсанд талууд сэтгэл хангалуун байгааг илэрхийлж, энэ нь Монгол Улс, АНУ-ын хооронд байнгын шууд нислэг хийх, улмаар эдийн засгийн болон иргэд хоорондын харилцааг өргөжүүлэхэд чухал алхам болохыг тэмдэглэв.

Талууд Монгол Улсын эдийн засгийн хөгжлийг ахиулах, төрөлжүүлэх, бие даасан байдлыг хангахад чиглэсэн төсөл, хөтөлбөрийн талаар ярилцаж, сэргээгдэх эрчим хүч, эрчим хүчний аюулгүй байдал, өндөр ач холбодол бүхий эрдэс баялаг, тээвэр, хүнсний аюулгүй байдал, оюуны өмчийн эрх болон цахим эдийн засгийн асуудлыг онцлов. Хоёр тал хамтран хэрэгжүүлж буй хөгжлийн төсөл, хөтөлбөр, түүний дотор 2021 оны 3 дугаар сараас хэрэгжиж эхэлсэн Улаанбаатар хотын нийт усан хангамжийг 80 хувиар нэмэгдүүлэх 462 сая ам.доллар хүртэлх санхүүжилт бүхий Мянганы сорилтын корпорацын хоёр дахь Компакт гэрээний хэрэгжилтийн явцыг хэлэлцэв. АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн хэрэгжүүлж буй “Монгол Улсын эрчим хүчний засаглалын хөтөлбөр” нь эрчим хүчний салбарыг шинэчлэн хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлж, тогтвортой, хүртээмжтэй эдийн засгийн өсөлтийг хангахад түлхэц болно гэдгийг харилцан тэмдэглэв.

Цаг уурын хүнд нөхцөлд өвөлжилтийг даван туулахад зориулан АНУ-ын зүгээс малчдад буцалтгүй тусламж үзүүлсэнд монголын тал талархал илэрхийлэв.

Монгол, Америкийн харилцаа нь ардчиллыг эрхэмлэсэн нийтлэг үнэт зүйлсэд тулгуурласныг онцолж, эрх зүйт ёс, засаглалыг бэхжүүлэх, авлигатай тэмцэх, суурь эрх, эрх чөлөө, үүнд цахим орчинд үг хэлэх эрх чөлөөг дээдлэх талаар талууд санал солилцож, бат бөх ардчилал болон хүчтэй эдийн засаг нь мөр зэрэгцэн оршдог болохыг тэмдэглэв.

Дэд бүтэц, өндөр ач холбодол бүхий ашигт малтмал, байгаль орчныг хамгаалах, технологийн зэрэг салбарт түншлэх замаар харилцан уялдаатай цэцэглэн хөгжсөн, аюулгүй, тогтвортой, чөлөөт, нээлттэй бүс нутгийг дэмжих Энэтхэг-Номхон далайн бүс нутгийн санаачилгын талаар америкийн тал мэдээлэл өгөв. Талууд бүс нутгийн болон бусад санаа нэгт түншүүдтэй хамтран хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөр, арга хэмжээний талаарх боломжийг үргэлжлүүлэн судлахаар тохиролцов.

Монгол Улс, АНУ-ын эдийн засгийн өргөтгөсөн түншлэлийн 2018 оны замын зураглалын хэрэгжилтийг хэлэлцэж, хоёр талын хамтын ажиллагааны цар хүрээ өргөжиж байгааг тэмдэглэн, тус баримт бичигт хамтын ажиллагааны шинэ чиглэл, боломжийг тусган шинэчлэхээр тогтов.

Монгол Улс, АНУ-ын хооронд дээд, өндөр түвшний харилцан айлчлалыг хэрэгжүүлэх, улс төрийн ээлжит зөвлөлдөх уулзалт болон стратегийн яриа хэлэлцээг 2023 онд Вашингтон хотноо зохион байгуулахаар шийдвэрлэв.

Categories
мэдээ нийгэм

Дорнод-Манжуурын чиглэлд зорчигч тээврийн автобус явж эхэллээ DNN.mn

“Монгол Улсын Дорнод аймгийн Хэрлэн сум – БНХАУ-ын ӨМӨЗО-ны Манжуур хот” чиглэлийн улс хоорондын зорчигчдын тогтмол тээврийн үйлчилгээ хоёрдугаар сарын 28-ны өдрөөс эхэлжээ.

Тус чиглэлд Монголын талаас Тал нутгийн хэрлэн ХХК, Хятадын талаас Хун Ен групп тээвэрлэлтийг гүйцэтгэх аж.

Автобусаар зорчиход тавигдах шаардлага:

  1. Хилээр нэвтэрч буй иргэд (жолоочийн оролцуулан) 48 цагийн дотор хийлгэсэн ПСР шинжилгээг үндэслэн аливаа ЭСЯ-ны Эрүүл мэндийн хуудас шаардахгүй нэвтэрнэ.
  2. Хилээр нэвтэрч буй иргэдэд ПСР шинжилгээ хийхгүй. Эрүүл мэндийн мэдүүлгийн мэдээлэлтэй 48 цагийн ПСР шинжилгээний сөрөг хариутай, гаалийн хорио цээрийн зөрчилгүй иргэдийг саадгүй нэвтрүүлнэ.
  3. Замын турш халдвар хамгааллын дэглэмийг сахин явна.

Тасалбарын үнэ:

  • Том хүн: 78,000 төгрөг /160 юань
  • Хүүхэд: 39,000 төгрөг /80 юань байна.
Categories
мэдээ нийгэм цаг-үе

Төрийн албан хаагчийн ёс зүйн дүрмийг шинэчилнэ DNN.mn

Засгийн газрын хурлаар Төрийн албан хаагчийн ёс зүйн дүрмийг шинэчлэх талаар хэлэлцжээ.

Энэ талаар Монгол улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан “Төрийн албан хаагч нь нийгэмд цаашлаад ард иргэдэд үзүүлэх нөлөө нь их, үүрэг нь ч тийм. Төрийн мэдээлэлд ойрхон ажилладаг гэдэг утгаараа мэдээлэлтэй, үлгэр жишээ байх ёстой. Тиймээс Засгийн газраас хэрэгжүүлж буй дүрэм журам, УИХ-аас баталж буй хуулийг ягштал баримталдаг байх нь зүйн хэрэг. Тиймээс төрийн албан хаагчид энгийн хэр нь зайлшгүй баримтлах зүйлсийг ёс зүйн дүрэмд тусгахаар болсон” гэлээ.

facebook sharing button

Categories
мэдээ нийгэм

ЗГ: Хөрөнгийн биржээр дамжуулан 210 мянган тонн нүүрс худалдаалаад байна DNN.mn

Засгийн газрын ээлжит хуралдаан 2023 оны гуравдугаар сарын 1-нд болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжааг шударга, нээлттэй, ил тод зохион байгуулж зах зээлийн бодит үнэ тогтох боломжийг бүрдүүлэх, экспортыг нэгдсэн бодлогоор хангах замаар уул уурхайн салбарт хөрөнгө оруулах сонирхлыг нэмэгдүүлж, арилжааны болон гэрээ, хэлцлийн мэдээллийг олон улсын зах зээлд нээлттэй зарлах, уул уурхайн бүтээгдэхүүний өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газрын 2022 оны арванхоёрдугаар сарын 14-ний өдрийн 466 дугаар тогтоолоор “Экспортод гаргах нүүрсний нээлттэй цахим арилжааны журам”-ыг батлан хэрэгжүүлж байна.

Журмын хүрээнд Монголын хөрөнгийн биржээр дамжуулан 2023 оны нэгдүгээр сарын 12-ны өдрөөс нийт таван удаагийн худалдаагаар “Эрдэнэс Тавантолгой” ХК болон “Энержи ресурс” ХХК-ийн 210 мянган тонн нүүрс худалдаалаад байна.

Дуудлага худалдааны явцад биржийн оролцогчдоос “цахим биржээр дамжуулан худалдан борлуулах нүүрсний хилийн үнийг Гашуунсухайт боомт дахь Чингэлэг тээврийн терминал хүртэлх зардлыг тооцож тогтоох, харин бусад байдлаар худалдан борлуулж зөвхөн автомашинаар тээвэрлэх нүүрсний үнийг БНХАУ-ын Ганцмодны боомт хүртэлх зардлыг тооцож тогтоох ялгамжтай нөхцөл байдал үүсээд байгаа” талаар санал, хүсэлтүүд ирүүлжээ. Мөн журмаар биржийн арилжааны дэнчингийн хэмжээг 10 хувь байхаар тогтоосон нь арилжаанд оролцогчдын тоог бага байхад нөлөөлж байна гэжээ.

Эдгээр хэрэгцээ шаардлагын хүрээнд Засгийн газрын 466 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Экспортод гаргах нүүрсний нээлттэй цахим арилжааны журам”-д өөрчлөлт оруулж, биржээр арилжаалах нүүрс нийлүүлэх цэгийг “Чингэлэг тээврийн терминал эсхүл БНХАУ-ын Ганцмод боомт дахь нүүрс ачиж буулгах талбай” гэж өөрчилж, арилжааны дэнчинг 10 хувиас таван хувь болгож бууруулахаар тогтлоо.