Categories
мэдээ нийгэм цаг-үе

Өнөөдөр бич өдөр DNN.mn

Аргын тооллын гуравдугаар
сарын 3, Сугар гариг. Билгийн
тооллын 11, өглөгт охин одтой,
цагаан бич өдөр. Өдрийн наран
7:30 цагт мандан, 18:38 цагт
жаргана. Тухайн өдөр хулгана,
луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй
тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ
энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах,
батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох,
гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, сан
тавиулах, угаал үйлдэх, бүжиг наадам хийх,
цэцэрлэг байгуулах, урлан бүтээхэд сайн.
Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө
хийх, сэтгэлд сэвтэй газар очиход муу.
Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр,
луу, могой, хонь, нохой болой. Хол газар
яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал
зохистой.
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал
эрхтэн хурц болно.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улаанбаатарт өдөртөө -5 хэм хүйтэн dnn.mn

Өнөө маргаашдаа ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна.

28-нд нутгийн хойд хэсгээр, 11-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 12-нд Говь-Алтай болон Хангайн уулархаг нутгаар, 13-нд Халх голын сав газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи 10-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 11-нд ихэнх нутгаар, 12-нд говь, тал, хээрийн нутгаар, 13-нд тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүсч, шороон шуурга шуурна. 10-нд ихэнх нутгаар хүйтний эрч сул байх боловч 11-нд нутгийн хойд хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар хүйтний эрч бага зэрэг чангарч Увс нуур болон Дархадын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -35…-40 градус, өдөртөө -23…-28 градус, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Халх голын хөндийгөөр шөнөдөө -28…-33 градус, өдөртөө -17…-22 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -9…-14 градус, өдөртөө 0…-5 градус, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө -15…-20 градус, өдөртөө -4…-9 градус, бусад нутгаар шөнөдөө -20…-25 градус, өдөртөө -10…-15 градус хүйтэн байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

ТОЙМ: “МАН 100 жил төр удирдахдаа шатахууны нөөцийн савыг гагнаад хийчихдэг гэдгийг мэдэхгүй өдий хүрчээ” хэмээн өгүүллээ DNN.mn

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы баасан гаригийн дугаар 12 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна.


“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт Үйлдвэр худалдааны
яамны сайд асан, Бүгд
найрамдах намын дарга Б.Жаргалсайхан “Улаанбаатарт
хэн ажил хийж байна, тэр хүн
амьдардаг хот болгомоор байна
гэснийг “Улс төр” нүүрээс үргэлжлүүлж уншаарай.

Социологич, улс төр
судлаач Ц.Гарьдхүү “Лу.Гантөмөр,
С.Эрдэнэ хоёр
хүссэн хүсээгүй
тохиролцоонд
хүрч, нэгдэнэ
” гэв.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт “МАН 100 жил төр удирдахдаа шатахууны нөөцийн савыг гагнаад хийчихдэг гэдгийг мэдэхгүй өдий хүрчээ” хэмээн өгүүллээ.

Солонгос судлаач,
доктор Б.Лхагваа “Ерөнхий сайдын
БНСУ-д хийсэн айлчлал
олборлогчоос бүтээгч,
үйлдвэрлэгч орон
болоход чиглэгдсэн,
цагаа олсон алхам
боллоо”
хэмээв.

“Цэргийн ангиуд дахь яргалал
хэвээрээ байна” гэв

“No war” хөдөлгөөний
гишүүн Э.Одбаяр “Халимаг иргэнийг өөр улс руу явуулснаар
оросын засгийн газар болон тус улсын эрх баригчдаас
болгоомжилдог, хэт хараат байдаг нь илэрлээ
” гэлээ.


Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugi ns/news/login

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы баасан гаригийн дугаараас уншаарай.


Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88111375 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу




“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

Дэлхийн авто замын их хурал Чех улсад болно DNN.mn

Элчин сайд Д.Гансүх 2023 оны 3 дугаар сарын 1-ний өдөр Чех улсын Тээврийн яамны Гадаад харилцаа, Европын Холбооны газрын захирал Михал Фридрих, тус яамны Бодлогын газрын захирал Лудек Сосна нарын зочдыг ЭСЯ-нд хүлээн авч уулзав.

Зочид 2023 оны 10 дугаар сарын 2-6-ны өдрүүдэд Прага хотод зохион байгуулагдах Дэлхийн автозамын асуудлаарх Их хурлын бэлтгэл ажлын талаар танилцуулж, Монгол Улсын төлөөлөгчдийг оролцохыг урив. Элчин сайд Монгол, Чехийн хамтын ажиллагааны талаар товч мэдээлж, зам, тээврийн салбар манай хоёр улсын хамтын ажиллагаанд чухал байр суурь эзэлж буйг онцлов.

Чех улс 4 жил тутам болдог энэхүү их хурлыг 2 дахь удаагаа хүлээн авч зохион байгуулж байгаа бөгөөд 1971 онд Дэлхийн Авто замын XIV их хурал Прага хотод болж байжээ. Энэ жилийн Их хуралд 3000-5000 орчим төлөөлөгч, олон тооны Тээврийн сайд нар оролцох төлөвтэй байгаа аж.

Эх сурвалж: Монгол Улсаас Чех Улсад суугаа ЭСЯ

Categories
гадаад мэдээ

ДЭМБ-ын тэргүүн Сирид айлчлав DNN.mn

ДЭМБ-ын тэргүүн Тедрос Адханом Гебрейюсс Сирийн баруун хойд хэсэгт газар хөдлөлтөд нэрвэгдсэн хүмүүст туслахыг олон улсын хамтын нийгэмлэгт уриалав. Тэрбээр дайны хөлд нэрвэгдсэн улсын босогчдын хяналтаа тогтоосон нутагт өчигдөр анх удаа очжээ.

Тедрос хөрш Туркээс Баб аль-Хава хилийн боомтоор нэвтэрсний дараа сэтгүүлчдэд хэлэхдээ “Сирийн баруун хойд нутгийн ард түмэн сэргэж, сэргээн босгоход олон улсын хамтын нийгэмлэгийн тусламж хэрэгтэй байна” гэв. Мөн “Би олон улсын хамтын нийгэмлэг, засгийн газар, буяны үйлстэн, хувь хүмүүсийг гүн ухахыг уриалж байна” гэж бараг 12 жилийн өмнө иргэний дайн эхэлснээс хойш босогчдын хяналтад байгаа бүс нутагт очсон НҮБ-ын хамгийн өндөр албан тушаалтан Тедрос нэмж хэлэв.

ДЭМБ-ын тэргүүн хоёрдугаар сарын 6-нд Турк, Сирид 50,000 гаруй хүний аминд хүрсэн газар хөдлөлтийн гамшгийн үеэр засгийн газрын хяналтад байдаг Алеппо болон Дамаск руу аль хэдийн очсон байсан.

Тедрос өчигдөр Туркийн хилийн ойролцоох хэд хэдэн эмнэлэг, гамшгийн улмаас дүрвэсэн хүмүүсийг хамгаалах байранд очсон гэж Франс Пресс агентлагийн сурвалжлагч хэлэв.

Сири дэх Туркийн дэмжлэгтэй албаныхан босогчдын хяналтад байгаа бүс нутагт амиа алдагсдын тоог 4537 гэж мэдэгдсэн бол Сирийн засгийн газар хяналтандаа байгаа бүс нутагт 1414 хүн амиа алдсан гэж мэдэгджээ.

НҮБ Сири дэх газар хөдлөлтийн хохирогчдод туслахын тулд 397 сая ам.долларын уриалга гаргасан боловч Тедрос “Бид энэ онцгой байдлын үед шаардлагатай хэмжээгээр авч чадахгүй байна” гэж анхааруулав.

ЭХ СУРВАЛЖ: AGENCE-FRANCE PRESSE

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Сайжруулсан шахмал түлшний 21,6 мянган тонн нөөцтэй байна DNN.mn

“Тавантолгой түлш” ХХК-аас сайжруулсан шахмал түлшний тээвэрлэлт, борлуулалт, нөөцийн мэдээллийг өглөө. Тодруулбал,

Өнөөдрийн байдлаар сайжруулсан шахмал түлшний 21,612 тонн нөөцтэй байна. Мөн хоёрдугаар сарын 27-ны байдлаар нийслэлээс 650 борлуулалтын цэгт нийт 1,240 тонн сайжруулсан түлш түгээжээ.

Categories
гадаад мэдээ нийгэм

​Грета Тунбэргийг хүчээр авч явжээ DNN.mn


Шведийн байгаль хамгаалах хөдөлгөөний залуу идэвхтэн Грета Тунбэргийг Норвегийн цагдаа нар Осло хот дахь эсэргүүцлийн арга хэмжээнд оролцожбайхад нь хүчээр авч явжээ.Тэрээр Норвегийн алслагдсан бүс нутагт салхины эрчим хүч үйлдвэрлэх турбинууд байрлуулах төслийг эсэргүүцэн Норвегийн засгийн газрын байрны гадна зохион байгуулагдсан цуглаанд оролцсон юм байна. Уг эсэргүүцлийн арга хэмжээг тус бүс нутагт цаа бугын аж ахуй эрхэлдэг нутгийн уугуул Сами иргэд зохион байгуулжээ.

Норвегийн сангийн яамны үүдийг хааж зогссон Тунбэргийг хоёр цагдаа өргөн авч явсныг хэвлэлүүд мэдээлжээ. Өнгөрсөн сарын 23-ны өдөр үндэсний хувцастай цөөн тооны Сами хүн эрчим хүчний яамны гадна цугларснаар эсэргүүцлийн ажиллагаа эхэлсэн юм.Сүүлдээ цуглаанд оролцогчдын тоо нэмэгдэж, Норвегийн бусад яамдын байрны гадна үргэлжлжээ.

Кремлээс санхүүжиж байсан нь ил босноос хойш олон улсад нэр хүнд нь унаж хэсэг хугацаанд олны нүднээс далд байсан боловч сүүлийн үед дахин гарч ирээд байгаа Грета Тунбэрг өнгөрсөн Ням гарагт тэдэнтэй нэгдсэн юм байна.

Цаа буга болон загасны аж ахуй эрхэлдэг 100,000 орчим тоотой нүүдэлчин Сами угсаатнууд Норвеги, Швед, Финланд, ОХУ-ыг дамнасан алс умард хязгаарт тархан амьдардаг юм гэж “AFP” агентлаг мэдээлэв.

Г.АМАРСАНАА

Categories
мэдээ нийгэм цаг-үе

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Бага насны хүүхдийн улаан хоолойд тээглэсэн зоосыг авчээ DNN.mn

ЭХЭМҮТ-ийн Ерөнхий мэс заслын тасагт зоос залгисан бага насны хүүхэд иржээ. Тодруулбал, Рентген зураг авахуулахад хүүхэд зоос залгисан байсан бөгөөд улаан хоолойн нарийсал буюу залгиур хоолойн адагт тээглэсэн байсан учир шингэн шахаж зориулалтын гуурсаар татаж авчээ.

Гадны биет хэрэв улаан хоолойн хоёр, гуравдугаар нарийсалд орсон бол дурангийн аргаар авдаг байна.

Тус тасгийн эрхлэгч Л.Ганбаяр, эцэг эх асран хамгаалагчид хүүхдэд тавих анхаарал сул байгаагаас гадны биет залгисан хүүхэд өдөр бүр ирж байна. Улаан хоолой, цагаан мөгөөрсөн хоолойд гадны биет орвол хүүхдийн эрүүл мэнд, амь насанд аюултай хэмээн анхааруулав.

Categories
мэдээ нийгэм

Д.Мөнх-Эрдэнийн гэм буруутай эсэхийг хэлэлцэх шүүх хурал энэ сарын 10-н хүртэл хойшилжээ DNN.mn

Нийслэлийн прокурорын газраас ӨМӨЗО-ны Хөх хотод суух Ерөнхий консулаар ажиллаж байсан Д.Мөнх-Эрдэнийн хэргийг шүүхэд шилжүүлсэн талаар бид мэдээлсэн. Тэгвэл гэм буруутай эсэхийг хэлэлцэх шүүх хурал өнөөдөр байсан ч өмгөөлөгч Н.Галбадрах Хөгжлийн банкны хуралд оролцож байгаа, шүүгдэгч Д.Батмөнх шинээр өмгөөлөгч авсан гэх үндэслэлээр хойшилж, энэ сарын 10-нд товлогджээ.

Сануулахад, түүнийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан, бусдын нэр төр, алдар хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан, хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж эсэргүүцсэн, Мөн Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын яамны тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэж байсан Б, Богдхант Уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан П нарт албан тушаалын байдалтай холбогдуулан хахууль өгсөн гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1, 22.4 дүгээр зүйлийн 1, 22.5 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдсэн байдаг

Categories
мэдээ нийгэм

Чингис хаан музейг өчигдөр 2007 хүн үзжээ DNN.mn

Монгол орон даяар зохион байгуулж буй музейн нээлттэй өдрүүд хоёр дахь өдрөө үргэлжилж байна.

Музейн нээлттэй өдрүүдийн эхний өдөр 8500 гаруй хүн музей үзэж, үндэсний түүх, соёл, өв, уламжлал, ёс заншлын сэдэвтэй тусгай үзэсгэлэнг үзэж, боловсролын хөтөлбөрт хамрагджээ.

Чингис хаан музей үндэсний түүх, соёл, өв уламжлалыг сурталчлан таниулах зорилгын хүрээнд “Чингис хаан Үндэсний музей байгуулагдсан түүх” гэрэл зургийн тусгай үзэсгэлэн, “Үнэт эрдэнийн чулуу” сэдэвт маркийн анхны өдрийн нээлт, Бэлгэт гөрөөс хэвлэх, Буган чулуун хөшөө хэвлэх, Хүннүгийн нар саран шүтээн ил захидлын хөтөлбөр, Луун хээтэй аяганы хээг барлах хөтөлбөрийг хэрэгжүүлсэн байна.

Чингис хаан үндэсний музейгээр өчигдөр нийт 2007 хүн үйлчлүүлснээс 30 хувь нь хүүхэд байжээ.

Музейнүүд цагийн хуваарийн дагуу энэ сарын 5-ныг хүртэл үзэгчдэд үнэ төлбөргүй үйлчилж байна.