Categories
мэдээ нийгэм эдийн-засаг

Гадаад валютын нөөц өмнөх сараас 4.63 хувиар буурчээ DNN.mn

Гадаад валютын албан нөөц 2023 оны 2 дугаар сард 3 тэрбум 394 сая 730 мянган ам.доллар болж, өмнөх сараас 4.63 хувиар буурсан байна. Харин оны эхнээс 0.14 хувь, жилийн өмнөхөөс 7.87 хувиар буурчээ.

Сануулахад, энэ оны 1 дүгээр сард гадаад валютын албан нөөц 3 тэрбум 559 сая 600 мянган ам.долларт хүрч, өмнөх сараас 4.71%-иар өссөн юм.

Монголбанк энэ оны нэгдүгээр сард есөн удаагийн дуудлага худалдаа зохион байгуулж, валютын нөөцөөс нийтдээ 325 сая ам.доллар нийлүүлсэн бол хоёрдугаар сард долоон удаагийн гадаад валютын дуудлага худалдаа зохион байгуулж, нийтдээ 310 сая ам.доллар нийлүүлсэн.

Тэгэхээр оны эхний хоёр сард нийтдээ 635 сая ам.долларын интервенц хийгээд байгаа юм.

Төв банкны тухай хуулийн 5 болон 21 дүгээр зүйлүүдэд заасны дагуу Монголбанк нь эзэмшин, удирдаж байгаа гадаад валютын улсын нөөцийн гадаад төлбөрийг түргэн гүйцэтгэх чадвар, найдвартай байдлыг хангах үүрэг хүлээдэг.

Хуульд зааснаар Монголбанк дахь гадаад валютын улсын нөөц нь дараах төрлийн активаас бүрдэнэ:

  • Гадаад орны банк, санхүүгийн байгууллагад хадгалж байгаа мөнгөжсөн алт;
  • Бэлэн ба бэлэн бус хэлбэрээр байгаа чөлөөтэй хөрвөдөг гадаад валют;
  • Чөлөөтэй хөрвөдөг гадаад валютаар чөлөөтэй төлөгдөх вексель;
  • Гадаад орны Засгийн газар, төв банк, олон улсын санхүүгийн байгууллагаас гаргасан буюу баталгаажуулсан чөлөөтэй хөрвөдөг гадаад валютаар нэрлэсэн, түүгээр төлөгдөх бүх төрлийн үнэт цаас;
  • Олон улсын хэмжээнд гадаад валютын нөөцөд тооцогдох бусад актив.

Тодотгоход, энэ сард эхлэх хаврын чуулганаар эдийн засгийг тогтворжуулах багц хууль, эдийн засгийг либералчлах, хувийн хэвшил, хөрөнгө оруулалтыг дэмжих хууль, эдийн засгийг төрөлжүүлэх чиглэлээр аялал жуулчлал, хөрөнгө оруулалт, хувийн хэвшлийг дэмжих багц хуулиуд, Худалдаа аж үйлдвэрийн танхимын тухай хуулийг хэлэлцэнэ.

УИХ-ын дарга Г.Занданшатар хэлэхдээ “Бүхнийг экспортод” уриан дор богино хугацаанд эдийн засгийг тогтворжуулж, валютын орох урсгалыг дор хаяж 1 тэрбум ам.доллароор нэмэгдүүлэхэд чиглэсэн цогц бодлого, хөтөлбөрийг Улсын Их Хурлаас батлан хэрэгжүүлж, эрс шийдэмгий арга хэмжээ авах хэрэгтэй байна. Энэхүү цогц арга хэмжээ нь Үнийн өсөлтийг тогтворжуулах; Экспортыг нэмэгдүүлэх; Импортыг орлох үйлдвэрлэлийг дэмжих; Хөрөнгө оруулалт татахад чиглэх ёстой” гэсэн юм.

Categories
мэдээ нийгэм энтертаймент-ертөнц

​Монголын загварынхан Дубайн шоунд оролцоно DNN.mn


2017 оноос эхлэн Дубайд зохион байгуулагдаж байгаа олон улсын “Tiffany`s Fahsion week” загварын шоу энэ сарын 11-нд тус хотод болно. Дэлхийн алдартай загвар зохион бүтээгчид, топ моделиудаас эхлэн шинэ залуу үеийнхэнд ч үүд хаалга нь нээлттэй байдаг тус шоунд өнөө жил Франц, Итали, Монака, Монгол, Украйн, Их Британи, АНУ зэрэг орны моделиуд, загвар зохион бүтээгчид оролцох юм байна.

Тайлбар байхгүй.

Монголоос “Queen модел” агентлагийн үүсгэн байгуулагч, загвар өмсөгч Х.Энхмаа болон “Гоёл-2022” наадмын Шилдэг залуу загвар зохион бүтээгч өргөмжлөлт, “Урлахуй” брэндийн дизайнер, Ө.Мөнхцэцэг, Арабын топ модел О.Уянга, топ модел Б.Баярцацрал болон Т.Халиунаа, Азийн хатан хаан Г.Оюунгэрэл, залуу модел Ж.Лхагвасүрэн нар оролцох нь

Тайлбар байхгүй.

. Өдгөө манай загварынхан Катар, Кувейтэд болж буй Монголын соёлын өдрүүдэд оролцон, үндэсний брэндүүдийнхээ нүүр царай болж, эх орноо сурталчилж явна. Энэхүү арга хэмжээг өндөрлөөд Дубайн шоунд оролцохоор төлөвлөжээ.

Тайлбар байхгүй.

Дубайн “Tiffany`s Fahsion week” нь загварын ертөнцийн хувьд нэр хүнд бүхий томхон арга хэмжээ юм. Тухайлбал, шоунд оролцогчдод Парис, Канн, Монако, Нью Йорк хотод болсон Tiffany-гийн загварын долоо хоногоор хамгийн эрэлттэй, мэргэжлийнхэн болон хэрэглэгчдээс өндөр үнэлгээ авсан загваруудыг цаашид хөгжүүлэх боломж өгдөг. Үүнээс гадна загвар зохион бүтээгчид өөрсдийн цуглуулгаа Эмират болон Персийн булангийн орнуудад танилцуулах үүд хаалга нээгддэг. Моделиуд ч нэр хүнд бүхий брэндүүдтэй хамтран ажиллах боломж бүрддэг. Учир нь алдартай брэндүүд тус арга хэмжээг анхааралтай ажиглаж, өөрсдийн нүүр царай болох шинэ моделиуд, зохион бүтээгчдийг олж авахаар шинжиж байдаг.

Тайлбар байхгүй.

Дубайн “Tiffany`s Fahsion week” арга хэмжээнд алдартай дуучид оролцохоос гадна Elle, Vogue сэтгүүлд тусгай сурвалжлага нийтлэгддэг.

Тайлбар байхгүй.

Тайлбар байхгүй.

Тайлбар байхгүй.

Тайлбар байхгүй.

Тайлбар байхгүй.


Categories
мэдээ цаг-үе

Б.Бат-Эрдэнэ: Энэ жил ОХУ-аас 250.000 жуулчин хүлээж авна DNN.mn

Засгийн газраас гаргасан шийдвэрийн талаар БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ өнөөдөр мэдээлэл өглөө.

Тэрбээр “Монгол зочлох жилтэй холбоотой танилцуулгыг Засгийн газрын хуралдаанд хийлээ. Өчигдрийн байдлаар манай улсад 53,000 жуулчин ирсэн байна. Жуулчин хүлээж авах ажлын тухайд Соёлын яам, ГХЯ, Боомтын сайд нар байнгын хамтарч ажиллаж байгаа.

Гуравдугаар сард 40,000 жуулчин хүлээж авах зорилттой. Энэ сарын эхний зургаан өдрийн байдлаар 10,000 жуулчин ирсэн тоон мэдээлэл байна.

Жуулчны баазууд, аялал жуулчлалын цэгүүдэд нүхэн жорлонг өөрчлөх асуудлыг хөндөж байгаа. Хяналт, шалгалтын ажиллагаа явагдаж байна. Нүхэн жорлонг өөрчилнө. Аймаг, улс 100 жилийн ойгоо тэмдэглээд явж байгаа энэ үед хэдий болтол нүхэн жорлонтой байх вэ гэдэгт анхаарлын тэмдэг тавьсан.

Шинэ нисэх буудлын хувьд нэг цагийн урсгалд 610 зорчигч тээвэрлэх боломж, даацтай гэх тооцоолол бий.

Тавдугаар сараас жуулчны хөдөлгөөн нэмэгдэх үед нисэх буудлын бэлэн байдлыг хангахаар Японы ЭСЯ болон холбогдох албаныхантай хамтарч ажиллаж байна.

БНСУ-ын жуулчид воны картаар төлбөр тооцоо хийх боломжтой болсон. БНХАУ-ын иргэд хэрэглэдэг WeChatаар дамжуулан Qpay шууд төлбөр тооцооны системийг нэвтрүүлсэн.

Хөшигийн хөндийн нисэх буудлаас Улаанбаатар хот руу байнгын нийтийн тээврийн автобус явуулна. UBUS компани автобуснууд гаргах, нийтийн тээврийн компаниудаас нэмэлт автобусыг явуулах талаар ярьж байна.

Жуулчны аюулгүй байдлыг хангах, газар хөдлөлт, цар тахалтай холбоотой мэдээллийг хүргэх түрээсийн сим картыг гаргасан.

Монгол, ОХУ-ын 80 тур компани хамтран ажиллах гэрээ байгуулсан. Энэ жил ОХУ-аас 250,000 жуулчин хүлээж авна.

“Жэжү эйр”, “T’way Air” хоёр авиа компани дөрөвдүгээр сарын 15-наас нислэг үйлдэх асуудлыг ярилцаж байна. Өнгөрсөн жилийн наймдугаар сараас нислэг үйлдсэн уг компани Сөүл-Улаанбаатар-Сөүл-ийн чиглэлд хоёр талдаа нэг сая төгрөг хүрэхгүй үнээр нислэг үйлдсэн.

Гуравдугаар сарын сүүлчээр “Аэро Монголиа” компани БНСУ руу нислэг үйлдэхээр төлөвлөсөн.

Зургаадугаар сараас “Japan Airlines” компани Монгол Улс руу нислэг үйлдэхээ нотолсон.

Монгол Улс АНУ руу шууд нислэг үйлдэхээр болж байгаа.

Кувейт болон Катар улс руу шууд нислэг үйлдэх гэрээг батлахаар Зам, тээврийн хөгжлийн сайд Кувейт улсад ажиллаж байна.

БНХАУ-ын талаас “Air China” компаниас гадна бусад хотуудаас авиа компаниуд нислэг үйлдэхээр төлөвлөгдөж байгааг дуулгая” гэв.

Categories
мэдээ нийгэм

Компьютер томограф оношилгооны 70 хувийг ЭМД-ын сангаас хөнгөлнө DNN.mn

Компьютер томограф /СТ/ оношилгооны 70 хувийг ЭМД-ын сангаас хөнгөлөхөөр боллоо.

ЭМДҮЗ-ийн 2022 оны 1 дүгээр тогтоолоор компьютер томограф /СТ/ оношилгоог 120 мянган төгрөг байхаар зохицуулсан бөгөөд үүний 30 хувийг иргэн өөрөө хариуцан төлөх юм.

Харин ЭМД-ын шимтгэлийг нь төрөөс хариуцан төлдөг иргэдийн өндөр өртөгтэй оношилгооны зардлыг ЭМД-ын сангаас бүрэн хариуцна.

Categories
мэдээ нийгэм

ГИХГ-ын нэр барьж гадаадын иргэнээс мөнгө авсан этгээдийг хуулийн байгууллагад шилжүүллээ DNN.mn

Иргэнээс ирсэн гомдол, мэдээллийн дагуу хяналт шалгалт явуулж, Гадаадын иргэн, харьяатын газрын нэр барьж гадаадын иргэнээс мөнгө авсан этгээдийг хуулийн байгууллагад шилжүүллээ.

Тодруулбал, 2018 онд Гадаадын иргэн, харьяатын газраас чөлөөлөгдсөн иргэн Б нь байгууллагын нэр барьж, оршин суух зөвшөөрлийн хугацаа сунгаж өгнө хэмээн гадаадын иргэнээс 2 сая төгрөг авсан болох нь дотоод хяналт шалгалтаар тогтоогдож, тухайн иргэний гаргасан гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй үйлдлийг нь шалгуулахаар Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.2-д заасны дагуу Цагдаагийн байгууллагад шилжүүлээд байна.

Иймд Монгол Улсад хувийн хэргээр зорчиж буй гадаадын иргэн, тэдгээрийг уригч иргэн, аж ахуйн, нэгж байгууллага нь бусдын худал мэдээлэл, хууль бус үйлдэлд автаж, гэмт үйлдлийн золиос болохгүй байхыг анхааруулж байна.

Түүнчлэн Гадаадын иргэн, харьяатын газар нь визийн зөвшөөрөл олголт, виз, оршин суух зөвшөөрлийн сунгалт, хасалт, гадаадын иргэний бүртгэл, цагаачийн гарах-орох мэдэгдэл зэрэг виз, зөвшөөрлийн 10 орчим төрлийн үйлчилгээг цахимаар үзүүлж байгаа бөгөөд цаашид манай байгууллагаас үйлчилгээ авахын тулд бусдаар дамжуулж, зуучлуулахгүйгээр шууд хандах, мөн 5 орны хэлний сонголт бүхий immigration.gov.mn цахим сайт болон мэдээллийн лавлах 1800-1882 утсаар зөвлөгөө, мэдээлэл авч үйлчлүүлэхийг хүсье гэж ГИХГ-аас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Ч.Гантулга: Улстөрчдийн сүлжээний томилгооноос болж том төслүүд эрсдэлд орж, зогсдог, гацдаг. Ийм тохиолдол Эрдэнэбүрэн УЦС-д давтагдах ёсгүй DNN.mn


“Эрдэнэбүрэн”-гийн усан цахилгаан станц төслийн зохицуулагч Ч.Гантулгатай ярилцлаа.


-Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж байгаа томоохон төслүүдийн нэг бол Эрдэнэбүрэн УЦС-ын бүтээн байгуулалт. Баруун хязгаарт өрнөж байгаа тус төслийн явц ямар шатандаа явж байна вэ?

Өсөн нэмэгдэж байгаа баруун бүсийн эрчим хүчний хэрэглээг 100 хувь хангах Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын бэлтгэл ажил 2022 онд маш сайн үргэлжиллээ. Олон асуудал тулгамдаж байсан хэдий ч энэ талаар олон нийтэд нээлттэй мэдээллэн ажиллаж шийдлүүдийг олж, төрийн захиргааны төв байгууллагууд болон орон нутгийн захиргааны байгууллагууд, иргэд, олон нийттэй хамтран ажилласны үр дүнд Монгол Улс томоохон төсөлөө хэрэгжүүлж эхлэх боломж нээгдсэн гэж ойлгож болно. Монгол Улсын Засгийн газар 2018 онд БНХАУ-ын хөнгөлөттэй зээлийн хүрээнд санхүүжилтийн асуудлыгшийдвэрлэснээр төсөл хэрэгжүүлэх нэгж байгуулагдаж БНХАУ-ын BIDR компани ТЭЗҮ-г Хятад талын санхүүжилтээр хийж хүлээлгэн өгсөн байдаг. Ийнхүү 2022 оноос өнөөдрийг хүртэл зээлийн тусгайлсан хэлэлцээрийг байгуулах хэлэлцээрүүд үргэлжилж дуусах шатандаа ороод байна. Барилгын ажил эхэлснээс хойш 61 сарын дотор бүрэн ашиглалтад оруулж хүлээн авах гэрээтэй энэхүү бүтээн байгуулалтын ажлыг БНХАУ-ын ПауэрЧайна констракшн төрийн өмчит компани түлхүүр гардуулах нөхцөлтэйгөөр хийж гүйцэтгэхээр 2021 онд сонгон шалгарч, төсөл хэрэгжүүлэх нэгжтэй хамтран ажиллаж байна.

-Усан цахилгаан станц баригдах болсонтой холбоотойгоор зарим иргэд эсэргүүцэх тохиолдол гарч байсан. Орон нутгийн иргэдтэй ойлголцох асуудал нэг талдаа гарсан уу?

Монгол Улсын засгийн газрын 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 160 дугаар тогтоол, Монгол Улсын их хурлын 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 52 дугаар тогтоол, Засгийн газрын “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хэрэгжилтийг хангах үүднээс Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын бэлтгэл шатанд БОННҮ (Байгаль орчин нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ)-нд туссан байгал орчин, нийгэм эдийн засгийн нөлөөллүүдийг арилгах, хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль тогтоомжуудын дагуу шийдвэрлэж ажиллах, тухайн жилд БОМТ (Байгаль орчин менежментийн төлөвлөгөө)-д тусгаж хэрэгжүүлэх зэрэг ажлуудыг төрийн болон орон нутгийн мөн салбарын мэргэжлийн байгууллагуудтай зохион байгуулж ажилласан. Нөлөөлөлд өртөж буй иргэдтэй уулзалтуудыг зохион байгуулж тухайн орон нутгийн шат шатны төрийн албан хаагчдыг оролцуулж төслийн болон нөхөн олговрын асуудлуудаар хэлэлцүүлгүүд хийж санал гомдлыг хүлээн авч хуулийн хүрээнд шийдвэрлэсэн. Нөгөө талаас усан сан үүсэх талбай, станцын байгууламж, түр зам гүүрний байгууламжуудын газрыг чөлөөлөх үүднээс Шинжлэх ухааны академийн хүрээлэн болон харьяа байгууллагуудтай нь хамтран ажиллаж түүхийн биет болон биет бус өвийг хамгаалах ажлуудыг зохион байгуулж уг газруудад нэг бүрчлэн судалгааны ажлуудыг хийж соёлын өвийн тухай хуулийн хүрээнд тооллогыг нэгтгэж авран хамгаалах ажлуудыг эхлүүлсэн. Төсөл хэрэгжүүлэх нэгжийн зүгээс нийт таван удаагийн уулзалт хэлэлцүүлгээр төслийн нөлөөлөлд өртөж буй Увс аймгийн Өмнөговь сумын Улиаст баг, Баян-Өлгий аймгийн Баяннуур сум, Ховд аймгийн Эрдэнэбүрэн, Мянгад сумын давхардсан тоогоор 800 орчим иргэдэд төслийн хэрэгжилт, явц, ач холбогдлын талаар болон БОННҮ – ний урьдчилсан тайланг танилцуулж төсөл хэрэгжих явцад үүсэж болох сөрөг нөлөөлөл, бууруулах арга хэмжээний талаар, нөлөөллийн бүсэд өртөж буй айл өрхүүдийн нүүлгэн шилжүүлэлт, нөхөн олговор, археологийн авран хамгаалалтын судалгааны тоон мэдээг танилцуулан хэлэлцүүлсний үр дүнд иргэдийн ойлголт, мэдээлэл тэлж харилцан ойлголцолд хүрээд байна.

-Нөлөөлөлд өртсөн иргэдэд нөхөн олговор олгож байгаа. Одоогоор хичнээн иргэд хэдэн төгрөгийн нөхөн олговор олов?

Төслийн нөлөөлөлд өртөж буй 270 айл өрх, 1241 иргэдийн бүртгэл, тоо мэдээллийг тулган баримтжуулах ажлыг зохион байгуулсан.Төслийг хэрэгжүүлэх зориулалтаар улсын тусгай хэрэгцээнд авсан 28000 га газраас 9871.1 га газарт шинээр усан сан үүсэж, Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын гурван багийн 5182.3 га газар нутагт амьдарч буй 145 өрх, Увс аймгийн Өмнөговь сумын Улиастай багийн 4576 га газар нутагт амьдарч буй 125 өрх буюу нийт 270 өрхийг 2022-2024 онд үе шаттайгаар нүүлгэн шилжүүлэх төлөвлөгөө бүрэн гарч Байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд тусган ажиллаж байна. Нөлөөлөлд өртөж буй айл өрхийн эд хөрөнгийг одоо мөрдөгдөж байгаа хууль, үнэлгээний тухай болонбусад дагалдах журмын дагуу хөндлөнгийн үнэлгээний байгууллагаар үнэлүүлсэн. Малчин иргэдийн нийгэм эдийн засгийн асуудлыг шийдэх зорилгоор Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 146тоот тогтоолоорЭрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын нөлөөлөлд өртөж буй малчин айл өрхийн иргэн бүрд нэг удаа 15,200,000.00 төгрөгийн нөхөх олговор олгох шийдвэр гаргасан. Энэ асуудлыг шийдэж, олон нийттэй харилцах ажлуудыг шат шатанд нь хэрэгжүүлэн ажилласны үр дүнд 80 орчим хувь эсэргүүцэж байсан Өмнөговь сумын иргэдийн 40 орчим хувь нь гэрээгээ байгуулсан, 50 гаруй хувь нь гэрээ байгуулах хүсэлтээ ирүүлсэн зэрэг эерэг үр дүн гараад байна. Төслийн нөлөөллийн үнэлгээний бүртгэлээс хоцорсон, үнэлгээ багаар хийгдсэн зэрэг гомдолтой байгаа иргэд, айл өрхийн дахин үнэлгээг 2023 онд гүйцэтгэхээр төлөвлөн ажиллаж байна. Одоогийн байдлаар Увс аймгийн Өмнөговь сумын Улиаст багийн нөлөөлөлд өртөж буй 50 өрх, Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын46 өрхтэй эд хөрөнгийн нөхөн олговрын гэрээ, Улиаст багийн 200 иргэн, Баяннуур сумын218 иргэнтэй нэг удаагийн нөхөн олговрын гэрээг байгуулаад байна. Байгаль орчны менежментийн төлөвлөгөөний дагуу 2022 онд91 айлтай гэрээ байгуулахаар төлөвлөснөөс 96 айл болгон нэмэгдүүлэн газар чөлөөлөх гэрээг байгуулж урьдчилгаа төлбөрт 2,32 тэрбум төгрөг олгоод байна. Мөн өнөөдрийн байдлаар нэмж Баян-Өлгий аймгийн 61 өрхийн 312 иргэн, Увс аймгийн 42 өрхийн 181 иргэн гэрээ байгуулах хүсэлтээ ирүүлсэн бөгөөд гэрээ байгуулан газар чөлөөлөх нөхцөл бүрэн хангагдаад байна.Улиастай-Мянгад-Эрдэнэбүрэн чиглэлийн цахилгаан дамжуулах шугамын Байгаль орчны нарийвчилсан үнэлгээний баг болох Азийн хөгжлийн банкны төлөөлөлтэй гурван удаагийн хурал хийж мөн уг шугамын ажлын техник эдийн засгийн үндэслэл, зураг төлөвлөлтийг БНХАУ-ын ЭКСИМ банктай тохиролцож ажлын график хугацааг нарийвчлан гаргаж өгсөн.

-БНХАУ-ын ЭКСИМ банкнаас орж ирэх төслийн санхүүжилт хэдийгээр орж ирэх бол. Тус банкны удирдлагуудтай ойлголцох, төслийн ач холбогдолыг таниулах цаашлаад санхүүжилт авна гэдэг тийм ч амар биш байх л даа?

ЭКСИМ банкны төлөөлөлтэй хэлэлцээрийг эхлүүлж Эрчим Хүчний Яам (Захиалагч), БНХАУ-ын ЭКСИМ банк (Санхүүжүүлэгч)-ны хооронд санал солилцох уулзалтыг 2022.03.10-ны өдрөөс хойш өнөөдрийг хүртэл долоон удаагийн цахим хурлаар төслийн барилга угсралтын ажлын гэрээ, байгаль орчны нөлөөллийн үнэлгээ, айл өрх, түүх дурсгалын олдворыг нүүлгэн шилжүүлэх болон техникийн асуудлын хүрээнд нийт 30 гаруй асуулга, тодруулгын хариуг холбогдох тайлбар мэдээлэл, мэргэжлийн байгууллагуудын зөвлөмж, дүгнэлтийг хүргүүлэн зээлийн судалгааны материалуудыг бүрэн хүргүүлж ажилласан. Үүний үр дүнд БНХАУ-ын Эксим банктай “Тусгайлсан зээлийн хэлэлцээр” байгуулах нөхцөлийг манай талаас ханган ажилласан болно.Энэ ажлын ажлын үр дүнд БНХАУ-ын GB, DL, NB стандартуудыг Монгол улсын болон Олон улсын ижил төстэй стандартуудтай харьцуулалт болон дүйцүүлэх аргачлалаар хянан баталгаажуулах ажлыг зохион байгуулсан. Өнгөрсөн хугацаанд Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц төслийн Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний тайлангийн дүгнэлтийг шинэчлэн батлуулж БОАЖЯ-ны зөвлөлөөр хэлэлцүүлж, төслийн усан сангийн талбайд дахин хэмжилт тооцоо судалгаа хийждалайн түвшнээс дээш 1325м өндөртэй ус хуримтлуулах талбайн эргэлтийн 384 цэгийг тодорхойлж208 цэгийг тэмдэгжүүлэх ажлыг зохион байгуулсан. Увс аймгийн Өмнөговь сум, Баян-Өлгий аймгийн Баяннуур сум, Ховд аймгийн Эрдэнэбүрэн, Мянгад сумын нутаг дэвсгэрт археологийн нарийвчилсан хээрийн хайгуул судалгааны ажлыг Соёлын яамны дэргэдэх ШУА-ийн Археологийн хүрээлэн, Палеонтологийн хүрээлэнтэй хамтран гүйцэтгэж тайланг боловсруулан Соёлын яам дээр баталгаажуулж шаардлагтай мэдээллүүдийг Гадаад яамаар дамжуулан хүргүүлж ажилласан. ЭКСИМ банкнаас тавьсан тодруулгын хүрээнд хийгдсэн дээрх ажлууд нь уг төслийг олон улсын түвшин, стандарт шаардлагад нийцүүлэн амжилттай хэрэгжүүлэх үндэслэл болох юм.

-ЭКСИМ банктай зээлийн тусгайлсан гэрээ хэлэлцээрийг эцсийн байдлаар үзэглээгүй байгаа ч манай талаас шаардлагатай бүхий л бичиг баримт, төслийн шаардлагыг биелүүлсэн гэж ойлгож болох уу?

-Хэдийгээр зээлийн тусгайлсан хэлэлцээр байгуулагдаагүй судалгааны сүүлийншатанд явж байгаа ч ерөнхий гүйцэтгэгч компанитай харилцан тохиролцож 2022 оны 8 дугаар сараас 11 дүгээр сарыг дуустал өрөмдлөг судалгааны ажлуудыг бүрэн хийж дуусгаж Үндэсний геологийн лабораториор шинжлүүлж тайланг нэгтгэж ажилласан. Ингэснээр 2023 онд зургийн ажлуудыг БНХАУ-ын Чэнгдү хотод хийж эхлэх боломжийг хангаж 1 жилийн хугацаа хожих нөхцөл бүрдсэн.Төслийн талбар Шижигтийн хавцал, усан сан үүсэх талбайдгүйцэтгэгч “Пауэр Чайна-Пауэр Чайна-Чэнгдү” компанийн инженер техникийн ажилтнуудтай хамтран төслийн гол барилга байгууламжийн талбайд өрөмдлөгийн ажил, өрөмдлөгийн ажилд шаардагдах 10,8 км авто замын трасс тодорхойлон, Шижигтийн хавцал дотор эхний ээлжийн ашиглалтын зам тавих ажлыг хийж гүйцэтгэсэн, хөрсний чулуулгийн механик, физик шинж чанар, элс хайрганы чанарын тест,усны чанарын шинжилгээ, усан сангийн судалгаа, топо зураглалыг хийж гүйцэтгэн, ажиллагсдын кемп байгуулах газрыг тодорхойлон координатыг тогтоох зэрэг ажлуудыг график төлөвлөгөөний хийж гүйцэтгэсэн. Энэ ажлын хүрээнд боомтын талбарт- 9 цооног 920 м өрөмдлөг, Ус өнгөрүүлэх байгууламж, даралт тогтворжуулах байгууламжийн талбарт-2 цооногт 120 м өрөмдлөг, станцын барилгын талбарт-5 цооногт 210 м өрөмдлөг, бэлтгэл ажлын талбайд- 2 цооногт 80 м өрөмдлөгийн ажлыг гүйцэтгээд байна. Мөн төслийн талбар хүрэх ашиглалтын замын трассын болон Эрдэнэбүрэн сумаас хавцал руутатах түр цахилгааны шугамын трассын байгаль орчны төлөв байдлын үнэлгээг хийлгэж орон нутгийн байгаль орчны газруудтай хамтран ажилласан болно. 2021 оны 12 дүгээр сарын 22-ны өдрийн Төслийн удирдах хорооны 10 дугаар тогтоолын дагуу төслийн хэмжээнд 2022 онд нийт 56 ажил хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байсан ч БНХАУ-ын Экспорт-Импорт (ЭКСИМ) банктай зээлийн тусгайлсан хэлэлцээр байгуулагдаж төслийн санхүүжилт хийгдэж эхлээгүйтэй холбогдуулан 14 ажлын төлөвлөлт хэрэгжилт дээр өөрчлөлт орж, шинээр 9 ажил нэмж төлөвлөсөн. 2022 оны 10 сарын 07-ны өдрийн Төслийн удирдах хорооны 4 дүгээр тогтоолоор 2022 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг шинэчлэн баталсан 51 ажлын гүйцэтгэл жилийн эцсийн байдлаар 92.5 хувьтай биелүүлэн ажиллалаа.

-Таныг Эрдэнэбүрэн”-гийн усан цахилгаан станц төслийн зохицуулагчийн ажлаас чөлөөлж байгаа гэх мэдээлэл байсан. Яг ямар шалтгаанаар чөлөөлж байгаа юм бол?

-Миний бие 2021 оноос хойш энэхүү төслийг хариуцан ажиллаж ирсэн. Харамсалтай нь тодорхой шалтгаангүйгээр ажлаас чөлөөлөх Төрийн нарийн бичгийн даргын тушаал гарч байгаа юм байна. Шалтгаангүй ч юу байхав. Ажил нь сайн яваа, амжилттай урагшилж байгаа төслөө улс төрийн наймаанд оруулж, хэн нэгэндээ булаан авч өгч байгаа л асуудал. Өнөөдрийг хүртэл бүх шатанд асуудал бэрхшээлийг нь үүрч гадаад, дотооддоо тулгамдаад байсан асуудлуудыг шийдвэрлэж, гацаанаас гаргаж гардан ажилласан. БНХАУ-ын талаас орж ирэх зээлтэй холбоотой шаардлагатай судалгааны асуудлуудад оролцож, шийдвэрлэж, төслийн эсрэг өрнөж байсан тэмцэл, иргэдийн хөдөлгөөний учрыг олж ажилласны шан нь ажлаас чөлөөлөх юм байлгүй дээ. Нөгөө төрийн албаны шинэчлэл, мерит зарчим, шударга байх зарчим, хөгжлийн төсөл хөтөлбөрүүдийн тогтвортой ажиллагаа бодлого энэ тэр чинь бодит байдал дээр ингэж л хэрэгжиж байна. Гадаад талдаа ч гэсэн энэ хэдэн монголчууд тогтворгүй ингэж л байдаг юм гэсэн ойлголт тогтоод удаж байна. Хөрөнгө оруулагчид айдаг ч болсон нь нуух юм байхгүй. Уг нь дотооддоо энэ алдаануудаа засаж гадны хөрөнгө оруулагч нарыг татах, таатай нөхцлийг бүрдүүлэх тухай дээрээ ярьдаг ч бодит байдал ийм л байна. Миний хувьд нуух юм байхгүй. Айж ичих ч юм алга. Нийгэм даяараа мэдэж, үр дүнг нь хүлээж байгаа энэ төслийн бүх зүйл ил тод, нээлттэй зарчмаар явжбайгаа. Намайг энэ төслийг зохицуулагчийн үүрэгт ажлаас чөлөөлөх тушаал ньөөрөө хууль зөрчсөн. Сангийн сайдын 2021 оны нэгдүгээр сарын 11-ний өдрийн дөрөвдүгээр тушаалын хавсралтаа зөрчсөн шийдвэр байна лээ. Тиймээс би хууль шүүхийн байгууллагад хандажнэг талдаа гарна. Энэ системийн гаж тогтоолцоог өөрчлөхийн төлөө дуугарна. Ганц миний ч асуудал биш нийгмийн асуудал.

-Манай улсын нийгэм, эдийн засагт чухал нөлөө үзүүлэх олон төсөл улс төрийн нөлөөгөөр гацаанд орох, тэр ч бүү хэл хэрэгжихгүй байх тохиолдол олон байдаг. Эрдэнэбүрэн УЦС-ын төсөл ч бас ийм эрсдэлд орох юм биш биз дээ?

-Тэгэхээр энэхүү хууль бус ажиллагаа, шийдвэр хуулийн байгууллагуудаар тогтоогдож шийдвэрлэгдэнэ гэдэгт итгэлтэй байна. Манай улсын хувьд үе үеийн Засгийн газрын томоохон алдаа бол гаргасан шийдвэр нь олон насгүй, (судалгаагүй гэсэн үг) төрийн байгуулалтын шат давхарга дээрээ хэрэгжилт нь тааруухан, хяналтын тогтолцоо муу, боловсон хүчний бодлогоо барьж бэлтгэж тогтвортой ажиллуулж чаддаггүй, улстөрчдийн танил тал сүлжээний томилгооноос болж хөгжлийн томоохон төсөл хөтөлбөр нь бүхлээрээ эрсдэлд орж, улмаар хэрэгжихгүй зогсох, гацах тохиолдолууд олон бий. Миний хувьд Эрдэнэбүрэнгийн төсөл дээр ямарваа нэгэн эрсдлийг бий болгохгүй шийдвэрлэж ирсэн бөгөөд ялангуяа улс төр талаас хэн нэгнээс хараат бус байлгаж амжилттай эхлүүлэх зорилго тавин ажилласан болно. Бид бүгд мэдэж байгаа Багануурын станц яалаа, таван толгой станц өнөөдрийг хүртэл хойшилсон шалтгаан, 5 дугаар цахилгаан станц шийдлээ олохгүй хэдэн жил болж байгаа билээ. Улс орны нийгэм, эдийн засагт ач холбогдолтой томоохон төслүүд улс төрчдийн бай болж гацсан, зогссон төслүүдийн түүх дурдаад байвал олон бий. Тийм болохоор Эрдэнэбүрэнгийн төслийг хэн хэндээ авч өгчямар томилгоо хийж, улс төржүүлж, ямар байдалд хүргэхийг хэлж мэдэхгүй байна. Би нэгэнд нь ч итгэхгүй байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Гадаад худалдааны нийт бараа эргэлт 3441.7 сая ам.доллар болж өсчээ DNN.mn

2023 оны эхний 2 сарын дүнгээр гадаад худалдааны нийт бараа эргэлт 3441.7 сая ам.доллар болж 2022 оны мөн үеэс 1223.8 сая ам.доллар буюу 55.2 хувиар өсчээ.

Экспортын дүн импортын дүнгээс 1045.3 сая ам.доллараар давж, гадаад худалдааны баланс эерэг гарлаа гэж Гаалийн ерөнхий газраас мэдээллээ.

.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

ЗӨВЛӨГӨӨ: Цэцэгсийн бэлгэдэл, цэцгийн тухай DNN.mn

shoppy.mn

ЦЭЦГИЙН НЭР БА ГАРАЛ ҮҮСЭЛ

Цэцэг бол бүх нийтийн хэл бөгөөд цэцэг бэлэглэх нь дэлхийн өнцөг булан бүрт соёл урлаг болон хөгжсөн, тэр байтугай таны гэрт өвөрмөц сайхан уур амьсгалыг бий болгох онцгой онцлогтой.

Rose

Шинжлэх ухааны нэр: Rose

Жагсаалтад байгаа хамгийн алдартай цэцгийн нэг бол мэдээж сарнай. Үзэсгэлэнт сарнай нь дэлхийн өнцөг булан бүрт соёлын өндөр ач холбогдол болж ирсэн бөгөөд бидний дунд хайр, энхрийлэл, гоо үзэсгэлэнг мөнхөд бэлгэддэг. Сарнай нь олон янзын хэмжээ, өнгө, ахнилуун үнэртэй байдаг.

Lily

Шинжлэх ухааны нэр: Lilium

Өндөр, сүр жавхлантай, гайхалтай хэлбэртэй: Сараана цэцэг нь ер бусын хэлбэр, анхилуун үнэртэй тул цэцгийн баглаа хийх түгээмэл сонголт болж өгдөг. Сарнай цэцгийн нэгэн адил сараана цэцэг нь соёл, утга зохиолын чухал хэрэгсэл бөгөөд Хойд хагас бөмбөрцөгийн температурт үзэсгэлэнтэй, уян хатан чанараараа алдартай. Хэрэв энэ нэр Лилиум нэртэй бол тэр цэцэг бол “жинхэнэ сараана” гэдгийг та мэднэ. Хөндий сараана, усны сараана гэх мэт хамгийн алдартай нэр нь гэхдээ үүнээс олон төрөл байгаа.

Tulip

Шинжлэх ухааны нэр: Tulipa

Алтанзул цэцэг эрт дээр үеэс эд баялаг, элбэг дэлбэг байдлын бэлгэдэл байсаар ирсэн. Украйн, Турк, Каспийн тэнгисийн дагуу, тэр ч байтугай Хятад хүртэлх бүхэл бүтэн газар нутгийг хамарсан урт удаан тариалалтыг хийдэг. Одоо хавар, Улаан өндөгний баярын өдрүүдтэй нягт уялдаатай. Эдгээрийг турк хэлээр lale гэж нэрлэдэг бөгөөд нэр томъёо нь араб үсгээр бичсэн тохиолдолд “Аллах” хэмээх тэмдэгттэй ижил төстэй үгс үүсгэдэг бөгөөд уг цэцэг нь Ойрхи Дорнодын олон соёлын ариун тэмдэг болж хувирдаг.

Orchid

Шинжлэх ухааны нэр: Phalaenopsis
Бидний цахирмаа гэж нэрлэдэг энэхүү цэцэг маань Orchidaceae гэж нэрлэгддэг ургамлын гэр бүлээс гаралтай таримал цэцэг юм. Цахирмаа цэцгийн гэр бүлийн 28,000 гаруй төрлийнургамал байдаг боловч phalaenopsis нь тэдний 60 орчим хувийг эзэлдэг. Эдгээр нь ихэвчлэн Өмнөд Ази, Queensland-ийн уугуул юм.
Сонирхолтой нь цахирмаа цэцгийн шинжлэх ухааны нэр нь грекээс “phalaena-төстэй” гэсэн үг юм. Энэ нь том эрвээхэйнүүдийн бүлэгт зориулагдсан нэр томъёо юм. Тэднийг нислэгийн үеэр төстэй гэж хэлдэг тул та заримдаа “эрвээхэй цахирмаа” гэж нэрлэдэг.

Carnation

Шинжлэх ухааны нэр: Dianthus
Даруухан Dianthus бол Их Британийн дуртай цэцэглэдэг ургамлын нэг бөгөөд Европ, Азийн уугуул нутаг бөгөөд энэ нь хатуулаг ургамал нь эртний дур булаам байдлыг илтгэж өгдөг. Дэлбээн үзүүр хэсэг нь сорлосон өнгөтэй байдаг нь тэднийг илүү өтгөн гоёмсог харагдуулдаг.

Freesia

Шинжлэх ухааны нэр: Freesia

Фрезиа нь Freesia гэр бүл бөгөөд яагаад ингэж нэрлэж байгаа вэ гэвэл олон тооны тарьмал эрлийз цэцгээс бүрддэг юм. Энэ жагсаалтад оруулсан бусад цэцгээс ялгаатай зүйл нь энэхүү үзэсгэлэнт бүрээ шиг цэцэгс нь Латин эсвэл Грек хэл дээр ямар ч нэрээр нэрлэгдээгүй. Нэрийг нь ботаникч, эмч Фридрих Фрейз-ийн нэрээр нэрлэжээ.

Peruvian Lily

Шинжлэх ухааны нэр: Alstroemeria

Энэ цэцэг хаанаас гаралтайг гайхах хэрэггүй зөвхөн Өмнөд Америкт байдаг. Чили болон Бразилд төвтэй өвөл, зуны улмралд цэцэглэдэг хоёр төрлийн сорттой. Шинжлэх ухааны нэр нь Шведийн баронон Класс Алстромерээс гаралтай бөгөөд домогт Таксономийн эцэг Карл Линнейс алдартай найз нөхөдтэй болохоо нотолж өгсөн нэр юм байна.

Chrysanthemum

Шинжлэх ухааны нэр: Chrysanthemum

Олон тооны утгатай цэцэг, хризантема нь Зүүн Азид ихэвчлэн байдаг бөгөөд Хятад, Япон, Солонгос соёлын хувьд маш их ач холбогдолтой бөгөөд энд уй гашуу, бэрхшээлээс эхлээд Японы Эзэн хааны гэр бүлийн төлөөлөл болох бүхий л зүйлийг бэлгэддэг. Улирлын чанартай цэцэг, хризантем бол Хятад дахь “Дөрвөн ноёд” -ын нэг гэгдэх бөгөөд тэд намрын улиралд өгөөмөр сэтгэл,язгууртан шинж чанарыг төлөөлдөг.

Gladiolus

Шинжлэх ухааны нэр: Gladiolus

Гладиолус нь Ирисийн ургамлын нэг хэсэг боловч жинхэнэ сараана цэцгийг санагдуулдаг урт, нимгэн бүрээ хэлбэртэй байдаг тул “илд сараана” гэж нэрлэдэг. Шинжлэх ухааны нэр нь Латин хэлнээс гаралтай илд, гладиус гэсэн үг юм.

Тэд хуримын 40 жилийн ойтой салшгүй холбоотой байдаг тул улаан гладиоли нь хуримаа тэмдэглэж буй хосуудтай хамт байвал гайхах зүйлгүй.

Anemone

Шинжлэх ухааны нэр: Anemone

Уян хатан, зөөлөн бүтэцтэй энэхүү анемон цэцэг нь “салхины цэцэг” гэж нэрлэгддэг. Энэ нь Грекийн домогт салхийг захирдаг салхины Бурхан Анемой юм.

Daffodil

Шинжлэх ухааны нэр: Narcissus

Daffodil, daffadowndilly, jonquil, lent сараана – narcissus зэрэг ургамал нь эмийн үнэ цэнэтэй хэрэглээгээрээ эртний соёл иргэншилд алдартай тансаг цэцэгс бөгөөд тэдний олон нэр, төрөл нь өнөөдөр бидний амьдралд сайнаар нөлөөлдөг.

Poppy

Шинжлэх ухааны нэр: Papaver

Европ, Ойрхи Дорнод олон мянган жилийн турш намуу цэцэгтэй нарийн холбоотой байсан. Мансууруулах бодис агуулж байдаг хэмээн эрт дээр үед яригдаж хэрэглэгддэг байжээ. Морфин, опиум, кодеин бүгдийг нь папавер somniferum-аас бүтээсэн байдаг. Эдгээр цэцэг нь тайвширал, амар амгаланг илэрхийлдэг.

Sunflower

Шинжлэх ухааны нэр: Helianthus

Энэ нэрийг нарны “helios”, цэцгийн “антус” гэсэн грек үгсээр нэрлэдэг. Наранцэцэг нь тод бор төвтэй, том дэлбээтэйгээр цэцэглэдэг алдартай Америк ургамал юм. 3 метр хүртэлх өндөр ургах боломжтой бөгөөд баглаанд хийхэд гайхалтай харагддаг.

ХАРИН ЦЭЦГИЙН ӨНГӨНИЙ ХУВЬД:

Улаан: Гал халуун хайр сэтгэлийг
Ягаан: Залуу насыг илтгэдэг
Цэнхэр: Үнэнч байдал
Хөх ягаан: Итгэл, эв эе, нөхөрлөлийг
Шар : Хайр сэтгэлд урвалтыг илтгэдэг
Ногоон: Эв найрамдлын
Нил ягаан: Үхэшгүй мөнхийн, үүрдийн сэтгэлийг
Цагаан: Ариун сайхан сэтгэлийг илэрхийлэх бөгөөд ихэвчлэн гэрлэсэн хосод өгөх юм уу, оршуулгын үеэр хэрэглэдэг.

Д. Түвшинзаяа

Categories
мэдээ нийгэм

Интерполоор эрэн сурвалжилж, гадаад улсаас буцаан авчрах хүмүүсийн нэрс DNN.mn

Мөрдөн шалгах ажиллагаанаас гадаад улс руу оргон зайлсан этгээдүүдийн талаар хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар мэдээлэл өглөө.

Тэрбээр “Ерөнхий сайдын өгсөн албан даалгаврын дагуу мөрдөн шалгах ажиллагаанаас оргон зайлсан хүмүүсийг гадаад улсаас авчирч, мөрдөн шалгах ажиллагааг хэвийн, тасралтгүй үргэлжлүүлэх чиглэлийг өгсөн.

Энэ дагуу АТГ, ерөнхий прокурорын газар, тагнуул, цагдаагийн байгууллагад албан бичиг хүргүүлсэн. Албан бичгийн хариуд мөрдөн шалгах ажиллагаанаас оргон зайлсан 90 хүн байна. Үүнээс авлига, албан тушаалын хэрэгт шалгагдаж байхдаа оргон зайлсан 7 хүн байна. Өнөөдөр хоёр хүн нэмэгдэх байх. Иргэн Т.Бадамжунай, Н.Удаанжаргал нар яллагдагчаар татахаас өмнө гадагшаа гарч явсан, оргон зайлсан гэж хэлэх боломжгүй.

АТГ-ын удирдлагуудтай өчигдөр уулзаж ярилцсан. Энэ хоёр хүнийг яллагдагчаар татах саналаа нийслэлийн прокурорт хүргүүлж байгаа. Яллагдагчаар татах тогтоолыг баталсан тохиолдолд интерполоор эрэн сурвалжилна гэдгээ хэлсэн. Нийт 92 хүнийг эрэн сурвалжилж, гадаад улсаас авчрахаар болж байна.

УПЕГ-т эдгээр хүмүүст авсан таслан сэргийлэх арга хэмжээ хэрэгжихгүй байгаа талаар албан бичиг хүргүүлсэн. Өөрөөр хэлбэл, Улсын бүртгэлийн газарт бүртгэлтэй байгаа эдгээр хүний гадаад паспортын хөдөлгөөнд хязгаарлалт тогтоох бичгийг хүргүүлж байгаа. Мөрдөгчийн санал ирвэл эдгээр иргэний гадаад паспортын хугацааг түдгэлзүүлнэ” хэмээн ярилаа.

Тэрбээр шалгагдаж байхдаа оргон зайлсан хүмүүсийн нэрийг уншиж танилцуулав.

  1. Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг
  2. ХХААХҮ-ийн сайд асан Т.Бадамжунай
  3. “Тавантолгой төмөр зам” компанийн Гүйцэтгэх захирал асан Н.Удаанжаргал
  4. Замын-Үүдийн цагдаагийн хэлтсийн дарга байсан н.Үржинбадам
  5. Сандагдоржийн Төмөрбат
  6. Пандийгийн Болортуяа
  7. Төмөрсүхийн Отгонбаатар
  8. Батсуурийн Мөнхзул
  9. Туяагийн Даниел нар АТГ шалгагдаж байхдаа оргон зайлсан.
  10. Цэдэнбалын Учрал хүнийг санаатай алах гэмт хэрэг үйлдсэн.
  11. Бундарцгийн Алтанцэцэг
  12. Александр Евгеневич Новажилов
  13. Лувсанноровын Алтантулга
  14. Ванчигдоржийн Түмэнжаргал
  15. Өлзийсайханы Хонгорзул
  16. Жамъянгаравын Отгонбаатар
  17. Ганзоригийн Мягмаржав
  18. Даваадоржийн Буянцэцэг
  19. Салилханы Абжат
  20. Буянзаяагийн Билгүүн
  21. Шалайн Жандос
  22. Батдамдингийн Баттулга
  23. Нанзаддоржийн Билэгбаатар
  24. Магсарын Чимэддорж
  25. Батмөнхийн Учрал
  26. Мөнхтуяагийн Жавхлан
  27. Авирмэдийн Ганзориг
  28. Цэдэндоржийн Цэрэнчимэд
  29. Нямдаваагийн Сувд-Эдэнэ
  30. Цогбаярын Амархүү
  31. Дулмаагийн Лүндээдорж
  32. Цэвэлмаагийн Алтанцэцэг
  33. Буяндэлгэрийн Нямдаржаа
  34. Дэнзэнгийн Нандинцэцэг
  35. Дамдинсүрэнгийн Төгс-Эрдэнэ
  36. Кэйвин Майклын Болор-Эрдэнэ
  37. Кабакены Наурызбек
  38. Баатарчулууны Хосбаатар
  39. Дашаагийн Батхишиг
  40. Төгсмандахын Жанцанноров
  41. Бадамдоржийн Нэмэхбаатар
  42. Цэвэлравжаагийн Түвшинтөгс
  43. Дашнямын Ган-Эрдэнэ
  44. Базарсадын Баттулга
  45. Дамдинрагчаагийн Мэндсайхан
  46. Дамбадаржаагийн Нямдорж
  47. Мөнхнасангийн Нямсүрэн
  48. Ганхүүгийн Оргил
  49. Цэрэннамжилын Өнөрбаяр
  50. Энхээгийн Насанжаргал
  51. Мягмарчулууны Төрболд
  52. Дашжамцын Жаргал
  53. Аюушжавын Амартайван
  54. Энхбаярын Дамдинсүрэн
  55. Зууннастын Мөнхзул
  56. Зоригтын Ануужин
  57. Ёндонжамцын Баттөгс
  58. Лхабадрахын Түмэн-Өлзий
  59. Мажиновын Марат
  60. Гүндэгмаагийн Билгүүн
  61. Абделийн Бахатбек
  62. Шагдарын Золбоо
  63. Цэдэнжавын Цогтбаяр
  64. Цэрэндоржийн Гансүх
  65. Отгонбаатарын Мөнхбат
  66. Отгонбатын Одбаяр
  67. Доржийн Батмагнай
  68. Эрдэнэбилэгийн Манлайхүү
  69. Эрдэнэмөнхийн Баяржаргал
  70. Дашдэлэгийн Буянтогтох
  71. Нямсүрэнгийн Нямдорж
  72. Баянжаргалын Энхмаа
  73. Билэгтийн Тамир
  74. Гантулгын Эрдэнэсувд
  75. Цогт-Очирын Мөнх-Эрдэнэ
  76. Ганбаатарын Ган-Очир
  77. Зоригтын Мөнх-Эрдэнэ
  78. Цэрэнсодномын Ууганбаяр
  79. Түвшинтөгсийн Энхзаяа
  80. Загдсүрэнгийн Цолмон
  81. Шинэ Тайк
  82. Санайхын Ардакерей
  83. Нямаагийн Батсоёл
  84. Ганболдын Батзаяа
  85. Гончигсумын Шижиртунгалаг
  86. Зипэйн
  87. Адъяахүүгийн Содхүү
  88. Баадайн Лувсандагва
  89. Баасан, Ганчимэг
  90. Нико Клаус
  91. Пин Зинхай
  92. Чалморс Жорж
  93. Батолойн Дабай
  94. Батсүрэнгийн Лхамсүрэн
  95. Даваагийн Лувсанжамц
  96. Даваадоржийн Пүрэвдорж
  97. Даваасүрэнгийн Базаррагчаа
  98. Энхсайханы Цолмонбаяр
  99. Энхтөрийн Энхбумба
  100. Эрдэнэбаатарын Алтангэрэл
  101. Бэгзсүрэнгийн Жавзансүрэн
  102. Боролзойн Оюунтуяа
  103. Чинзоригийн Гантулга
  104. Даланбуугийн Төгөлдөр
  105. Дамдинбазарын Ганхөлөг
  106. Бат-Оршихын Зоригтбаатар
  107. Баттулгын Энхбат
  108. Баяраагийн Отгонбаяр
  109. Базаррагчаагийн Норжмаа
  110. Цэдэнгийн Одхүү
  111. Цэндбаатарын Мөнхбат
  112. Нямсүрэнгийн Нямдорж
  113. Оролзодын Чиндагина
  114. Отгонбаярын Өнөрболд
  115. Оюунбилэгийн Тэгшжаргал
  116. Батбаатарын Баатархүү
  117. Батчулууны Заяат
  118. Баасангийн Нямсүрэн
  119. Цоо Пэй Пэй
  120. Сэрдамбын Мөнхбаатар
  121. Дашдэндэвийн Энхтүвшин
  122. Борхээртийн Алтан-Эрдэнэ
  123. Батаа Гантүлхүүр
  124. Баттөмөрийн Ганбаатар
  125. Амгаланбаатарын Билгүүн
  126. Ви Шулон
  127. Хү лэй шун
  128. Жамъянгийн Ганбаатар
  129. Тугчингийн Болормаа
  130. Алтанхуягийн Анужин
  131. Пүрэвсүрэнгийн Отгонбаатар
  132. Ли Ши Хамин
  133. Цагаанхүүгийн Мөнх-Оргил
  134. Тэгшбаярын Ариунболд
  135. Махбариадын Баярмагнай
  136. Бат-Эрдэнийн Батболд
  137. Ганболдын Тайванбаяр
  138. Нармандахын Төвшинтөр
  139. Нямжавын Өлзийсайхан гэсэн хүмүүсийг авлига, албан тушаалын болон бусад хэргүүд дээр эрэн сурвалжилж байна.

Шувуу ажиллагааны хүрээнд авлига, албан тушаалын гэмт хэрэгт шалгагдаж байгаад оргон зайлсан хүмүүсийг авчрах бүх талын арга хэмжээг авна.

Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг 2019 онд АНУ, Н.Удаанжаргал 2022 онд БНСУ, Т.Бадамжунай 2018 онд Замын-Үүд боомтоор гадагш гарсан гэв.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Гол мөрөн нуурын мөсний зузаан 5-20 см нимгэрчээ DNN.mn

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр манай орны зарим гол мөрөн нуурын мөсний зузаан өмнөх арав хоногоос нимгэрч харз, халиа тошин гүйх үзэгдэл идэвхжиж мөс хэврэгшиж эхэлсэн байна. Тухайлбал, Хангай нурууны араас усжих Чулуут, Хойттамир, Сэлэнгэ мөрөн Орхон гол, Хэнтий нурууны баруун хажуугаас эхтэй Хараа зэрэг голуудын мөсний зузаан өнгөрсөн хугацаанаас 5-20 см нимгэрчээ. Гол мөрөн нууруудын мөсний зузааныг 2022 оны мөн үе болон олон жилийн дундажтай харьцуулбал 10-50 см нимгэн байна. Иймд зам товчлох, цаг хожих зэргээр мөсөн дээгүүр явганаар болон автомашинтай зорчихгүй байхыг Онцгой байдлын ерөнхий газраас анхаарууллаа.