Categories
мэдээ нийгэм

Тээврийн хэрэгслийг ачиж шилжүүлэх журамд өөрчлөлт оруулахаар иргэдээс санал авч эхэллээ DNN.mn

“Замын хөдөлгөөн зохицуулах, хянан шалгах журам”-ын төсөлд иргэдээс санал авч эхэллээ. Тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх, түр саатуулах хашаа /байр/ ажиллуулах шийдвэр гаргах төлбөрийн хувь хэмжээг тогтоох тухай төсөлд ЭНД дарж саналаа өгөх боломжтой.

Журмын төсөлд зургаан саналыг нэмж оруулахаар тусгажээ.

Тодруулбал, машиныг журмын хашаанаас авахдаа төлөгдөөгүй торгуулиа төлсөн байх, жолоочийг гурваас доошгүй удаа зарлан дуудах, утсаар залгах, мессеж явуулахад ирээгүй бол тээврийн хэрэгслийг ачих, тухайн жилд 4 болон түүнээс дээш зөрчил гаргасан тээврийн хэрэгслийн жолоочид цахимаар шийтгэл оногдуулж, тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх, үндсэн төлбөрийг хоёр дахин нэмэгдүүлж төлөх саналууд байна.

Санал авах үйл явц өнөөдрөөс эхлэн нэг сарын хугацаанд үргэлжлэх аж.

Categories
мэдээ нийгэм

Зам, талбайн цэвэрлэгээг эрчимжүүлнэ DNN.mn

Хот, нийтийн аж ахуйн үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа зөвлөгөөнийг удирдан явууллаа. Энэ үеэр нийслэлийн хэмжээнд авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, хийж буй ажлууд, мөн өнгөрсөн шуурхай зөвлөгөөнөөр өгсөн үүрэг, даалгаврын биелэлтийн талаар холбогдох байгууллагуудын удирдлагууд мэдээлэл өглөө.

Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд халиа тошин ихээр үүссэн газруудад Геодези, усны барилга, байгууламжийн газар ОНӨААТҮГ-аас баг ажиллаж, нийт зургаан байршилд 3584 шоо метр мөсөнд суваг гаргаж, 1017 шоо метр мөсийг зөөж тээвэрлэсэн бөгөөд 680 тонн шороогоор хаалт хийж, 250 кг бодис цацан, 6800 шоо метр ус соруулсан байна.

Сар шинийн баярт зориулсан өргөтгөсөн үзэсгэлэн, худалдаа нийслэлийн дөрвөн байршилд гарч буй. Эдгээр байршилд мах, цагаан идээний болон бусад хүнс, өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдалд хяналт тавин, хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж болзошгүй хоолны хордлого, хордлогот халдвараас урьдчилан сэргийлж, зөвлөн туслах үйлчилгээ үзүүлж ажиллалаа.Тодруулбал, өнгөрсөн шуурхай зөвлөгөөнөөр өгсөн үүрэг, даалгаврын биелэлт 80 хувьтай байгаа юм.

Шуурхай зөвлөгөөний төгсгөлд Улаанбаатар хотын Ерөнхий менежер М.Баяраа дараах үүрэг, даалгаврыг өглөө.

Тодруулбал,

  • Дүүрэг, хороод болон иргэдээс ирж байгаа гомдол мэдээллийн дагуу Баянзүрх дүүргийн 11, 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт хамаарах чиглэлд нийтийн тээврийн том оврын автобусны хүртээмжийг нэмэгдүүлэх, мөн Улиастайн чиглэлийн автобусны богино эргэлтийг Кино үйлдвэрийн урд уулзвараар буцаж эргэдэг болгох талаар судлах, Хонхорын чиглэлд дунд оврын автобусны тоог нэмэгдүүлэх.
  • Сар шинийн баярыг угтан зам, талбайн цэвэрлэгээ, үйлчилгээг эрчимжүүлэх, иргэдийн худалдан авалт нэмэгдэж, айл өрхөөс хог их хэмжээгээр гарахтай холбогдуулан хогийн цуглуулалт, тээвэрлэлтийг уртасгасан цагаар зохион байгуулах, мөн өдөр шөнийн хуваарьт шилжүүлэх.
  • Эзэнгүй нохой муурыг устгах ажлыг эрчимжүүлэх хуваарийн дагуу дүүрэг, хороод, хэсгийн ахлагч, олон нийтийн байцаагч нарыг хамруулан зохион байгуулж ажиллах.
  • Үерийн хамгаалалтын суваг дагуу хуримтлагдсан ахуйн хог хаягдлыг цэвэрлэх.
  • “Манай хороо-Миний гудамж” аяны батлагдсан удирдамжийн дагуу дүүргүүдэд дэд ажлын хэсгүүдийг байгуулах.
  • Худалдаа, үйлчилгээний болон бусад байгууллагын хог хаягдал, цас, мөсийг хариуцан цэвэрлэх 50 метр хүртэлх нийтийн эдэлбэр газрын зураглалыг гаргаж баталгаажуулах ажлыг эрчимжүүлэх.
  • Сар шинийн баярыг тохиолдуулан иргэдэд мах, цагаан идээ болон бусад хүнс, өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүнийг нэг дороос өргөн сонголтоор худалдан авах боломжийг бүрдүүлэх, батлагдсан байршлуудад өргөтгөсөн худалдааг чанарын өндөр түвшинд зохион байгуулж, мэргэжил арга зүйн удирдлагаар хангах зэрэг үүрэг, даалгаврыг өгсөн юм.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Categories
мэдээ нийгэм

Мөнгөн ус худалдан борлуулахыг завдсан этгээдүүдийг илрүүлжээ DNN.mn

Экологийн цагдаагийн албанаас химийн хорт аюултай бодис болох мөнгөн усыг улсын хилээр нууцаар нэвтрүүлэн бусдад их хэмжээний мөнгөөр худалдан борлуулах гэж байсан Г.Б нарын үйлдлийг таслан зогсоожээ. Хэргийг нэгдүгээр сарын 30-ны өдөр илрүүлсэн бөгөөд 2 кг мөнгөн усыг хураан авч, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа юм. Дээрх иргэдийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн 24.3 дугаар зүйлд заасан “Химийн хорт, аюултай бодисыг хууль бус эргэлтэд оруулах” гэмт хэрэг юм.

Монгол Улсын Засгийн газрын 2007 оны 95 дугаар тогтоолоор мөнгөн ус болон мөнгөн усны органик, органик бус нэгдлүүдийг “Монгол Улсад ашиглахыг хязгаарласан химийн бодисын жагсаалт”-д оруулж, Байгаль орчны сайдын 2008 оны тушаалаар мөнгөн усыг ашигт малтмалын олборлолт, боловсруулалтад ашиглахыг хориглосон. Мөнгөн ус болон түүний нэгдэл агуулсан бодис нь хүрээлэн байгаа орчныг ноцтой бохирдуулж, хүн, мал, амьтны биед амьсгалын зам, арьс болон хоол хүнс, идэш, тэжээлээр дамжин нэвчин орж, амьсгалын тогтолцоо, нүд, арьс салстыг хордуулж, төв мэдрэлийн системийг гэмтээж, удмын санд нөлөөлж удаан хугацааны туршид хордуулдаг онцгой хортой бодис юм.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Хориглосон бүсээс 9335 мал гаргаж, 10 иргэнд торгуулийн арга хэмжээ авчээ DNN.mn


Нийслэлийн мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс мал гаргах чиглэлд 10 байгууллагын 840 албан хаагч 143 тээврийн хэрэгсэлтэйгээр ажиллаж, нийт 9335 мал гаргаад байна. Мөн 48 мэдэгдэх хуудас, 248 албан мэдэгдлийг холбогдох байгууллагуудад хүргүүлсэн бөгөөд 10 иргэнд торгуулийн арга хэмжээ авчээ.

Цаашид хориглосон бүсэд мал орж ирэхээс сэргийлэх ажлыг эрчимжүүлэх, үүнтэй холбоотой мэдээлэл, анхааруулгыг иргэд, олон нийтэд хүргэх, малын эзэнд хүлээлгэх хариуцлага, торгууль шийтгэврийн асуудлыг тодорхой болгох шаардлагатайг зөвлөгөөний үеэр онцолж байв.

Categories
мэдээ нийгэм

​Үерийн далан, сувагт халиа үүсэж, авто замын зорчих хэсэг рүү орох эрсдэл нэмэгдэж байна DNN.mn


Улаанбаатар хотын Шуурхай удирдлага, зохицуулалтын төв ОНӨТҮГ-ын дарга Ц.Банзрагч нийтийн үйлчилгээний мэдээллийг танилцууллаа. Өнгөрөгч 14 хоногийн байдлаар тус төвд нийт 1002 дуудлага, мэдээлэл ирсэн байна. Үүнээс бүртгэгдсэн гомдлын тоо 97, зөвлөгөө, мэдээлэл өгсөн 488, бүрэлдэхүүн байгууллагуудын мэдээлэл 406, зохицуулалт хийсэн ажил тав, олон нийтийн сүлжээгээр ирсэн зургаан гомдол байсныг тэрбээр танилцууллаа. Бүртгэгдсэн гомдол, мэдээллийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 9.34 хувиар, өнгөрсөн 14 хоногийн байдалтай харьцуулахад 13.3 хувиар тус тус буурсан үзүүлэлттэй байжээ.

Өнгөрсөн 14 хоногт мөн нийслэлийн төвийн зургаан дүүргийн нийтийн эзэмшлийн болон гэр хороолол, орон сууцны хороолол дундах гудамж, зам, талбайн гэрэлтүүлэг, модны гэрлэн чимэглэлийн асалт, ашиглалт хариуцсан байгууллагуудын гэрээний хэрэгжилтэд хяналт шалгалт явууллаа. Ингэхдээ зургаан дүүргийн 10 байгууллагын хариуцсан гэрэлтүүлэгт түүвэрлэн шалгалт хийж, 112 зөрчил илрүүлэн бүртгэлжүүлсэн бөгөөд холбогдох байгууллагуудад мэдэгдэн засварлах үүрэг өгчээ. Түүнчлэн халтиргаа гулгаа үүсэхээс сэргийлэх чиглэлд өнгөрсөн 14 хоногийн хугацаанд 121.5 тонн бодис, 109 тонн давс, 30 тонн хайрга, 50 тонн дайрга зарцуулсан байна.

Цаашид хүйтний эрч суларч байгаатай холбоотойгоор үерийн далан сувагт халиа үүсэж, айл өрх, авто замын зорчих хэсэг рүү орох эрсдэл нэмэгдэж байна. Тиймээс үерийн далан сувгуудад урьдчилсан сэргийлэх үзлэг шалгалтыг тогтмол хийж, бэлтгэл, бэлэн байдлыг хангаж ажиллах шаардлагатайг Шуурхай удирдлага, зохицуулалтын төв ОНӨТҮГ-ын дарга Ц.Банзрагч онцолсон юм.

Categories
мэдээ цаг-үе эдийн-засаг

Монголд сарын 10-15 сая төгрөгийн цалинтай 700, 15-20 сая төгрөгийн цалинтай 660 иргэн байна DNN.mn

Хувь хүний орлогын албан татварт энэ оноос эхлэн өөрчлөлт орж, цалингийн хэмжээнээс хамааран шаталсан татвар ногдуулахаар болсон.

Тодруулбал, сарын

  • 0-10 сая төгрөгийн орлоготой иргэд 10 хувь
  • 10-15 сая төгрөгийн орлоготой иргэд 15 хувь
  • 15-20 сая төгрөгийн орлоготой бол 20 хувийн татвар төлнө.

2021 оны мэдээлэлд тулгуурлавал 1,360 иргэн шаталсан татварт хамрагдахаар байгаа юм. Энэ нь нийт татвар төлөгчийн 0.1 хувьтай тэнцэж байна. Эдгээр иргэний

  • 700 нь 15 хувийн татвар
  • 660 нь 20 хувийн татвар ногдохоор байгааг Татварын Ерөнхий Газрын дарга Б.Заяабал мэдээлэв.

Мөн тэрбээр “2021 оны тооцооллоор үзэхэд 12.5 тэрбум төгрөгийн татварын орлого нэмэгдэнэ. Жил бүр 2.5 их наядаар цалингийн сан нэмэгдэж байгаа. Үүнээс шалтгаалж, татварын орлого өөрчлөгдөнө. 2022 оны мэдээлэл нь 2023 оны хоёрдугаар сард эцэслэгдэнэ” гэв.

Ийнхүү шаталсан татвар ногдуулах нь дундаж давхаргадаа халдсан хэрэг бөгөөд цалин нэмэх боломжийг хааж байна гэж шүүмжлэх хүн их бий. Үүнд Сангийн сайд Б.Жавхлан ийнхүү хариуллаа.

Сайд Б.Жавхлан “Шаталсан байдлаар татвар нэмэх асуудлыг гурав дахь удаагаа оруулж байгаа. Харин бид шаталсан татварын хөнгөлөлттэй явж ирсэн.

Монгол Улс хувь хүний орлогын албан татварын хоёр янзаар тооцож авдаг.

  1. Суутган тооцно.
  2. Сайн дураараа иргэд өөрсдөө орлогоо мэдүүлж, татвараа төлдөг.

зураг

Суутган тооцно гэдэг нь ажил олгогч хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажилтандаа сар бүр цалин өгөхөд нягтлан нь татварыг суутган тооцоод шилжүүлдэг. Зөвхөн энэ төрлийн орлого 10,000,000 төгрөгөөс давбал давсан хэсэгт шаталсан татвар ногдуулна. Харин сайн дураар орлогоо тайлагнадаг хүмүүст шаталсан татвар ногдохгүй буюу хуучнаараа 10 хувь гэх хэмжээгээр явна.

Шаталсан татвар нь орлогын тэгш бус хуваарилалтыг жигд болгодог төрийн бодлогын татварын хэрэгсэл. Татварын шинэчлэл нэг өдөрт хийгдэх зүйл биш. Өнөөдөр бага хэсэгт нь шаталсан татвар ногдож байгаа боловч дунд болон урт хугацааны зорилтын дагуу 2030 онд гэхэд нэг хүнд ногдох үндэсний орлогыг 10,000 ам.доллароос давуулна гэж үзэж байгаа. Тэр үед өндөр орлоготой хэсэг нэмэгдэж, төсөвт оруулах хэмжээ ч өснө. Тиймээс 10 жилийн дараа хүрэх төсвийн шинэчлэлийг одооноос тавьж байна гэсэн үг.

Сайн дурын татвар төлөгч иргэдэд татвар болон санхүүгийн боловсролыг сайтар олгох хэрэгтэй. Орлогоо тайлагнахгүй байх, авч үлдэх нь дараагийн татварын өр үүсэх эрсдэлийг агуулж байгаа боловч орлогоо нуун дарагдууллаа, далд эдийн засаг үүсгэлээ гэж бид буруутгах аргагүй. Харин татвараа тайлагнахыг хялбаршуулж, цахимжуулж өгөх хэрэгтэй. Тэгж байж шат дараатайгаар татвар төлөгчийн тоо нэмэгдэж, татварын суурь орлого нэмэгдэх боломж бүрдэнэ.

Тогтмол цалин авдаггүй ч тодорхой хэмжээний орлоготой буюу худалдаачид, урлаг соёлынхон, нотариат, өмгөөлөгч зэрэг өөрсдөө бие дааж тогтмол орлого олдог хүмүүст татварын хуримтлагдсан өр үүсэх эрсдэлээс сэргийлж, орлогоо тайлагнах мэдлэг олгох хэрэгтэй” гэсэн юм.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Орон сууц болон оюутны төлбөрийн буцаан олголтын хүсэлтийг энэ сарын 15 хүртэл авна DNN.mn

Хувь хүний орлогын албан татварын хуулиар анх удаа орон сууц худалдан авсан иргэн нийт үнийн дүнгийн зургаа хүртэлх сая төгрөгийг буцаан олголтоор авдаг. Мөн дотоод, гадаадын их, дээд сургуульд суралцаж буй оюутнууд сургалтын төлбөрийн хөнгөлөлт эдлэх боломжтой юм. Гэхдээ зөвхөн 2022 онд авсан байр, төлсөн оюутны төлбөрийн баримтыг харгалзаж татварын буцаалтыг олгоно. Тухайн орлогын буцаан олголтын хүсэлтийг энэ сарын 15 хүртэл хүлээн авч дуусна.

Татвар төлөгчийн бүрдүүлэх материал:

  • Худалдах, худалдан авах гэрээ
  • Орлого нотлох баримт, арилжааны банк болон банк бус санхүүгийн байгууллагаас авсан зээл, эсвэл татвар төлсний дараах орлого байна.
  • Цахим тайлан гаргах, илгээх /e-tax.mta.mn/
  • Буцаан олголт авах хүсэлт /цахим тайлангийн хавсралтаар/ байна.

Татварын ерөнхий газрын өгсөн мэдээллээр “Орон сууцыг барилгын компаниас худалдан авсан бол эхний жилд “Хур” системээс иргэний үнэмлэх, нийгмийн даатгалын лавлагаа, үл хөдлөх эд хөрөнгийн лавлагаа, борлуулагчаас цахим төлбөрийн баримт авсан байх шаардлагатай аж. Харин орон сууцыг хувь хүнээс худалдан авсан бол эхний жилд дээрх системд иргэний үнэмлэх, нийгмийн даатгалын лавлагаа, үл хөдлөх эд хөрөнгийн лавлагаа зэргийг цахимаар хүлээн авна” гэв.

Categories
мэдээ нийгэм

Авлигыг мэдээлэх 110 тусгай дугаараар 287 дуудлага хүлээн авав DNN.mn

Авлигатай тэмцэх газрын Судалгаа шинжилгээний алба нь 2023 оны 1 дүгээр сарын 23-27-ны өдрүүдэд иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн 59 өргөдөл, гомдлыг хүлээн авч, харьяалах чиг үүргийн нэгжид хүргүүллээ.

Хүлээн авсан өргөдөл, гомдол, мэдээллийн 70 хувь нь авлигын гэмт хэргийн шинжтэй бөгөөд төрийн албан тушаалтны үйл ажиллагаатай холбоотой гомдол давамгайлж байв. Өнгөрсөн долоо хоногт авлигыг мэдээлэх 110 тусгай дугаараар 287 дуудлага хүлээн авчээ.

Тус алба “Төрийн байгууллагын авлигад өртөж болзошгүй ажлын байрны судалгаа”, “Гадаад улсын эрүүгийн хэрэг шалгаж шийдвэрлэх ажиллагаан дахь мөрдөгчийн хараат бус, бие даасан байдлын талаарх судалгаа” зэрэг судалгааны ажлыг гүйцэтгэж байна.

Categories
гадаад мэдээ

Дэлхийн эдийн засгийн төсөөлөл нэмэгдэв DNN.mn

Олон улсын валютын сан дэлхийн эдийн засгийн өсөлтийн 2023 оны төсөөллөө ахиулсан ч өсөлт 2024 онд эргэн сэргэхээсээ өмнө энэ онд саарна гэж таамаглаж байна. ОУВС-гийн тайланд дурдсанаар, дэлхийн дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт Орос-Украины дайн үргэлжилж, инфляц өндөр байгаагийн улмаас сул хэвээр байх төлөвтэй байна. Дэлхийн эдийн засаг 2023 онд 2.9 хувиар өсөх төлөвтэй байгаа нь ОУВС-гийн өнгөрсөн 10 дугаар сарын төсөөллөөс 2.7 хувиар ахисан үзүүлэлт боловч 3.4 хувиар өснө гэж 2022 онд таамаглаж байсантай харьцуулахад нэлээд буурч 2024 онд дэлхийн эдийн засаг 3.1 хувиар өснө гэж таамаглаж байна.

Хөгжиж буй орнуудын эдийн засгийн өсөлтийн төсөөллийг авч үзвэл, 2023 онд 4 хувь, 2024 онд 4.2 хувьтай гарна гэж таамаглажээ. Өнгөрсөн онд 2.2 хувиар агшсан Оросын эдийн засаг энэ онд 0.3 хувиар, ирэх онд 2.2 хувийн өсөлт үзүүлэх төлөвтэй байна.

ОУВС өнгөрсөн 10 дугаар сарын тайландаа, хөгжингүй орнуудын эдийн засаг 1.1 хувиар, хөгжиж буй орнуудын эдийн засаг 3.7 хувиар тэлнэ хэмээн таамаглаж байсан юм.

Г.АМАРСАНАА

Categories
мэдээ нийгэм

С.Зулпхар: Халамжаас болоод хөдөлмөр эрхлэхгүй байна гэх таамаг судалгаагаар няцаагдсан DNN.mn

Халамж хавтгайрсан эсэх асуудлыг тодорхой болгохын тулд 2022 онд Удирдлагын академи судалгаа хийжээ.

Судалгааны үр дүнгээс дэд сайд С.Зулпхар “2021 онд халамжийн нөхцөл байдлыг судлуулахаар Удирдлагын академид хандсан. Судалгаа 2022 онд бүрэн хийгдэж тайлан нь бэлэн болсон байгаа. Бид заримдаа өрөөсгөл байдлаар дүгнэдэг. Ямар нэг мэдээлэл, дүн шинжилгээгүйгээр харах тохиолдол байна.

Халамж хавтгайрлаа гэдэг. Хоёр хүн ийм юм ярьсан нь үнэн болоод тарчихсан.

Манай улсад халамж авдаг 668 мянган иргэн бий. Тэдний дийлэнх нь нэг, зарим нь хоёр төрлийн халамж авч байгаа.

Тухайлбал, цалинтай ээжийн мөнгө авдаг хүн халамжийн тэтгэвэр авдаг байх, өрх толгойлсон ээж мөн өөр халамж авдаг байх, рашаан сувилал гээд энэ бүрийн тоог нэгтгэж харвал өндөр буюу 1.2 сая хүн халамж авч байгаа мэт харагддаг. Энэ бол 1.2 сая нэгж хүн буюу үйлчилгээ авсан иргэний тоо. Уг тоо дээш, доош зөрнө. Гэхдээ халамж авдаг үндсэн хүний тоо бол 668 мянга.

Тэгвэл энэ тоо их үү, бага уу гэх асуулт гарна. Манай улсын ядуурлын түвшин 27.8 хувь буюу 900 гаруй мянган иргэн ядуурлын шугамаас доогуур амьдарч байгаа. Үүнийг халамж авдаг иргэдтэй харьцуулж үзвэл халамж авч буй нь бага.

Мөн зарим хүн 2,000,000 төгрөгийн халамж аваад ажил хийхгүй байна гэдэг. Гэхдээ судалгаагаар ийм тоо гарч ирээгүй.

Халамжаас болоод хөдөлмөр эрхлэхгүй байна гэх таамаг судалгаагаар няцаагдсан. Энэ мэтээр бодлогын судалгаа хийж, түүнд үндэслэж ярьдаг байх ёстой” гэлээ