Categories
гадаад мэдээ

АНУ-ын Засгийн газар Монгол Улсын зудын эрсдэлийн эсрэг тусламж үзүүллээ DNN.mn

Улаанбаатар хот – АНУ-ын Засгийн газар Монгол Улсад зудын эрсдлийг бууруулах хүчин чармайлтын хүрээнд нэг зуун мянган ам. долларын тусламжийг Олон Улсын Хөгжлийн Агентлагаас (ОУХА) Монголын Улаан Загалмай Нийгэмлэгээр дамжуулан олгохоор боллоо. Энэхүү тусламж нь эрсдэлтэй бүсийн малчин айлуудад мөнгөн тэтгэлэгийн хэлбэрээр очих юм.

Зуд болон хэт хүйтний байдал мал аж ахуйд хэрхэн нөлөөлж байгааг Элчин сайдын яамнаас анхааралтай ажиглаж байдаг. Тусламжийн талаар АНУ-ын Элчин сайд Ричард Буанган: “Энэхүү зудын хариу арга хэмжээ нь Монголын ард иргэдийг цаг уурын эрс тэс үзэгдэлд бэлтгэлтэй байх, хариу арга хэмжээ авахад нь туслах бидний явуулж буй арга хэмжээнүүдийн нэг бөгөөд нэрвэгдсэн малчдад хурдан сэргэх, хөл дээрээ босоход нь туслах зорилготой юм” гээд, тэрээр “Монгол Улсын стратегийн түнш, гуравдагч хөршийн хувьд бид хүнд хэцүү үед нь Монголын ард түмэнтэй мөр зэрэгцэн зогсох болно” гэлээ.

Монгол Улсын ард иргэдийн зуд болон бусад байгалийн гамшигт тэсвэртэй байдлыг бэхжүүлэхийн тулд жилийн турш хэрэгждэг урт хугацааны хөтөлбөрүүдийг АНУ-ын ОУХА-аас явуулдаг билээ. Эдгээр хөтөлбөрүүдэд Монголын Улаан Загалмай Нийгэмлэгийн ажилтан албан хаагчдыг сургах, Онцгой Байдлын Ерөнхий Газартай хамтран гамшигт үзэгдлийн удирдлагын тогтолцоог сайжруулах, малын өвчлөлийн тандалтын чадавхийг бэхжүүлэх зэрэг гамшгийн эрсдэлийг бууруулах дэмжлэг багдаг.

АНУ-ын Засгийн газар ОУХА-аараа дэмжуулан эрсдэлт бүлгийн иргэдийн гамшигт тэсвэртэй байдал, хариу арга хэмжээ авах чадавхийг бэхжүүлэх туслалцаа дэмжлэгийг үзүүлсээр байна. 2010 оноос хойш ОУХА-аас 8 сая орчим ам.долларыг Монгол Улсын гамшгийн эрсдэлийг бууруулах хөтөлбөрт зарцуулжээ.

Categories
мэдээ нийгэм

Токиод монгол үндэсний бүжгийн “Говийн цэцэг” тоглолт анх удаа боллоо DNN.mn

Энэ сарын 20-ний өдөр Япон улсын нийслэл Токио хотын төвийн “Санни Холл” танхимд тус улсад ажиллаж амьдардаг бүжигчин Гүнгээдашийн Бурмаагийн бие даасан анхны тайлан тоглолт боллоо. Цас хаялсан өвлийн жавартай өдрийн энэ тоглолтонд зочин, зөвлөх найруулагчаар Монгол улсын Төрийн соёрхолт, МУГЖ, Маэстро Д.Сосорбарам, ерөнхий найруулагчаар МУГЖ, бүжиг дэглээч, профессор багш Д.Энхгэрэл нар ажиллаж, “Түмэн эх” чуулгын бүжиг дэглээч Т.Содгэрэл, “Улаанбаатар” театрын бүжгийн багш, бүжиг дэглээч Д.Баярт болон гоцлол бүжигчин Б.Норовбанзад, Э.Мөнх-Алдар зэрэг Монголын бүжгийн урлагийн сор болсон уран бүтээлчид оролцлоо.

Энэ өдөр бүжигчин Г.Бурмаа бие даасан тайлан тоглолтоороо япон, монгол үзэгчдийг баясган, нэгэн оройг монгол бүжгийн эрчимт гайхамшигаар цалгиав. Тоглолтын нэг онцлог нь Г.Бурмаагийн төрсөн ээж СТА Р.Хандсүрэн, түүний ихэр дүү СТА Т.Шануу нар хүрэлцэн ирж, ардын дуугаараа ая барьж, товшуураар магтаал хайлж, үзэгч олныг баясгасан явдал байв. Эл хоёр буурай нь соёлын биет бус өвийг ур чадварын өндөр түвшинд өвлөсөн ардын билиг авьяастнууд агаад нутаг орондоо урлаг соёлын олон арга хэмжээнд уригдан оролцдог ажээ. Мөн Г.Бурмаагийн авга дүү, УДБТ-ын балетын гоцлол бүжигчин М.Нандинцэцэг тоглолтонд оролцсоноор гурван үеийн төлөөлөл тайзан дээр тоглов. Энэ сарын 20-ний өдөр Япон улсын нийслэл Токио хотын төвийн “Санни Холл” танхимд тус улсад ажиллаж амьдардаг бүжигчин Гүнгээдашийн Бурмаагийн бие даасан анхны тайлан тоглолт боллоо. Цас хаялсан өвлийн жавартай өдрийн энэ тоглолтонд зочин, зөвлөх найруулагчаар Монгол улсын Төрийн соёрхолт, МУГЖ, Маэстро Д.Сосорбарам, ерөнхий найруулагчаар МУГЖ, бүжиг дэглээч, профессор багш Д.Энхгэрэл нар ажиллаж, “Түмэн эх” чуулгын бүжиг дэглээч Т.Содгэрэл, “Улаанбаатар” театрын бүжгийн багш, бүжиг дэглээч Д.Баярт болон гоцлол бүжигчин Б.Норовбанзад, Э.Мөнх-Алдар зэрэг Монголын бүжгийн урлагийн сор болсон уран бүтээлчид оролцлоо.

Categories
мэдээ нийгэм утга-зоxиол цаг-үе

“Алтан өд-2022” наадамд шалгарсан бүтээлүүд DNN.mn

Монголын зохиолчдын эвлэлийн Удирдах зөвлөл хуралдаж, Үндэсний төвүүдээс ирүүлсэн саналуудыг хэлэлцээд, уран зохиолын оны шилдэг бүтээл тодруулах “Алтан өд 2022” ёслолын сүүлийн шатанд дараах бүтээлүүдийг шалгаруулж, нэр дэвшүүллээ.

1. ЯРУУ НАЙРАГ
Д.Галсансүх “Хагас реалист шүлэг”
М.Уянсүх “Тэнгэр улам уудам болоход”
Д.Эрдэнэзулай “Авгалдайн суурин”
2. ХҮҮРНЭЛ ЗОХИОЛ /Том хэмжээний бүтээл/
Б.Сарантуяа “Сондгой цагаан сувд”
Ц.Буянзаяа “Улаагчин ингэж хэлсэн”
С.Пүрэвсүрэн “Хөх шуурга”
3. ХҮҮРНЭЛ ЗОХИОЛ /Богино хэмжээний бүтээл/
О.Цэнд-Аюуш “Хүйтэн тууж”
П.Баттогтох “Зовлон бодитой оршдог уу?”
С.Баатарцогт “Цасан хуй”
4. БАРИМТАТ ЗОХИОЛ
А.Амарсайхан “Бямбасүрэнгийн Шарав”
Д.Дамдинжав “Суут нууц”
Ш.Баатар “Хайрхаан”
Х.Баатархүү “Улаанхүү”
5. ХҮҮХДИЙН ЗОХИОЛ
Н.Мандал “Шид мангас”
Б.Батцэцэг “Н.Норовбанзад”
Б.Төрмөнх “Д.Нацагдорж”
6. УТГА ЗОХИОЛ СУДЛАЛ, ШҮҮМЖ
Г.Батсуурь “Уран зохиол шинжлэлийн зарим асуудал”
Ц.Буянзаяа “Монголын уран зохиолын түүхэн товчоон” I, II дэвтэр
Л.Мөнхтөр “Урлангаар зочилж, урмаар дэмжихүй”
7. УРАН ЗОХИОЛЫН ОРЧУУЛГА
Александер Доү “Чингис” эмгэнэлт жүжгийн орчуулга
Орчуулагч М.Саруул-Эрдэнэ
Бертольд Брехт “Шүлгийн дээжис”
Орчуулагч П.Гангаамаа
“Хайрын цуурай”
Орчуулагч Ж.Оюунцэцэг
8. ЖҮЖИГ, КИНОНЫ ЗОХИОЛ
Н.Мандал “Саран охин, Хөхөө хүү” хүүхдийн жүжиг
Б.Цогнэмэх “Рогма гоо хатан” жүжиг
Э.Ган-Очир, Н.Майдар “Дасгалжуулагч” киноны зохиол
Ч.Энхээ “Бусгаа тавилан” кино зохиол
9. ШОГ ХОШИН БОЛОН ЗӨГНӨЛТ ЗОХИОЛ
Д.Жаргалсайхан “Тусаан бурхан”
Уран зохиолын оны шилдэг бүтээл шалгаруулах “Алтан өд 2022” ёслол 2023 оны 2 дугаар сарын 2-ны 12.00 цагт Монгол Улсын Үндэсний номын санд болно.

Categories
гадаад мэдээ

​Өмнөд Солонгос НАТО-тай хамтран ажиллана DNN.mn


НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг БНСУ-ын Гадаад хэргийн сайд Пак Жинтэй уулзах үеэрээ БНАСАУ Украины дайнд ОХУ-д дэмжлэг үзүүлж байгаа нь дэлхийн бусад улс орнууд аюулгүй байдлаа хангах хүчин чармайлтаа уялдуулах шаардлагатай байгааг баталж байна гэж эдэгджээ. “Улам таамаглашгүй, тодорхойгүй болж буй ертөнцөд дүрэм журамд суурилсан олон улсын дэг журам, эрх чөлөө, ардчиллыг эрхэмлэдэг улс орнууд нэгдмэл байх нь илүү их ач холбогдолтой гэж би бодож байна” гэж НАТО-гийн тэргүүн хэлсэн байна. “Мэдээж хэрэг бид БНАСАУ-ын пуужингийн туршилт, цөмийн хөтөлбөрүүдэд санаа зовниж байна. Украины дайн ч бас танай бүс нутагт нөлөөлж байгаа. БНАСАУ Оросын талд пуужин өгөх зэргээр цэргийн дэмжлэг үзүүлж байгааг бид мэднэ. Энэ нь бид хоорондоо хэр зэрэг холбоо хамааралтай болохыг харуулж байна” гэж тэрбээр нэмж хэлжээ. Харин БНСУ-ын Гадаад хэргийн сайд Пак Жин “Өнөөдөр бид цаашдын түншлэлээ хөгжүүлэх институцын үндэс суурийг бэхжүүллээ. Аюулгүй байдалд учирч буй өнөөгийн аюул заналыг арилгахын тулд НАТО-той илүү нягт хамтран ажиллана гэдэгт найдаж байна” гэж хэлсэн байна.

Өнгөрсөн зургаадугаар сард болсон НАТО-гийн дээд хэмжээний уулзалтад Юн Сок Ёл оролцсоны дараа БНСУ НАТО-д төлөөлөгчийн газраа байгуулсан юм.

Сөүлд хоёр хоног айлчлах хугацаандаа Й.Столтенберг мөн БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёл болон Засгийн газрын бусад төлөөлөгчидтэй уулзах юм..

Г.АМАРСАНАА

Categories
мэдээ улс-төр

Эдийн засгийн байнгын хороо 58 асуудал хэлэлцэн шийдвэрлэжээ DNN.mn

Эдийн засгийн байнгын хороо эрхлэх асуудлынхаа хүрээнд 15 удаа хуралдаж, нийт 58 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн байна. Байнгын хорооны хуралдаанаар хуулийн 23 төсөл, Улсын Их Хурлын 16 тогтоолын төсөл, Байнгын хорооны 14 тогтоолын төсөл, олон улсын гэрээ, хэлэлцээр, конвенц дөрвийг зөвшилцөн, Ерөнхий хяналтын сонсгол 1 зохион байгуулж, яам, агентлаг, харьяа байгууллагын 2 тайлан, илтгэл, мэдээллийг хэлэлцэн шийдвэрлүүлж, Улсын Их Хурлын 2022 оны намрын ээлжит чуулганыг өндөрлүүлжээ.

Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн хууль тогтоомжийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх хүрээнд Байнгын хорооны болон нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгийн шатанд зарчмын зөрүүтэй 298 саналын томьёолол, эцсийн хэлэлцүүлгийн шатанд зарчмын зөрүүтэй 32 саналын томьёоллыг тус тус бэлтгэн, төслийг эцэслэн батлах бэлтгэл хангасан байна.

Байнгын хорооны эрхлэх асуудлынхаа хүрээнд хамаарах 122 хууль, Улсын Их Хурлын 8 тогтоолын төслийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл ханган эцэслэн батлуулж, 2 хэлэлцүүлэг, батлагдсан хууль тогтоомжийг олон нийтэд сурталчлах 4 ажлыг зохион байгуулжээ.

Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай, Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай, Хөрөнгө оруулалтын төрөлжсөн банкны тухай анхдагч хуулийн төслүүдийг хэлэлцэн, нэгдсэн хуралдаанаар батлуулсан байна. Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуульд нэмэлт оруулах тухай, Авто замын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Аялал, жуулчлалын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Байгаль орчныг хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай зэрэг нийт 122 хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн хуулийн төслүүдийг Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэн, нэгдсэн хуралдаанаар батлуулжээ. Монгол Улсын Их Хурлын даргын захирамжаар хууль тогтоомжийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий 11 ажлын хэсгийг байгуулан ажилласнаас 5 ажлын хэсэг үргэлжлүүлэн ажиллаж байгаа юм байна.

Улсын Их Хурлын даргын захирамжаар 4 ажлын хэсэг байгуулав

Улсын Их Хурлын даргын 2022 оны аравдугаар сарын 24-ний өдрийн 162 тоот захирамжаар Зөвшөөрлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн хэрэгжилтийг хангахтай холбоотой бэлтгэл ажил болон Монгол Улсын Их Хурлын 2022 оны “Хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” 35 дугаар тогтоолын хэрэгжилттэй танилцаж, санал дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан. Ажлын хэсгийн ахлагчаар Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг, гишүүдээр Улсын Их Хурлын гишүүн Х.Булгантуяа, Б.Пүрэвдорж нарын бүрэлдэхүүнтэй байгуулж, ажлын хэсгийн ахлагч, ажлын дэд хэсгийн гишүүд Монголбанкны болон яамдын холбогдох албан тушаалтануудтай уулзаж, мэдээлэл авч, санал солилцож ажилласан.

Улсын Их Хурлын даргын 2022 оны арван хоёрдугаар сарын 05-ны өдрийн 190 тоот захирамжаар Нүүрсний олборлолт, тээвэрлэлт, экспорттой холбоотой “нүүрсний хулгай” гэх асуудлыг шалгаж, олон нийтэд нээлттэй, ил тод болгох, хууль хяналтын байгууллагуудын шалгалтын ажилд дэмжлэг үзүүлэх зорилгоор ард иргэдийн оролцоог хангаж Ерөнхий хяналтын сонсголыг нэн даруй зохион байгуулж, үр дүнг тайлагнах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулан ажилласан.

Ажлын хэсгийн ахлагчаар Улсын Их Хурлын гишүүн, Хилийн боомтын асуудлаарх хянан шалгах түр хорооны дарга Г.Ганболд, гишүүдээр Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурлын дэд дарга С.Одонтуяа, Улсын Их Хурлын гишүүн, Жижиг, дунд үйлдвэрлэлийн дэд хорооны дарга Ж.Бат-Эрдэнэ, Улсын Их Хурлын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн, Улсын Их Хурлын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Ц.Цэрэнпунцаг, Улсын Их Хурлын гишүүн, Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны дарга Т.Энхтүвшин, Улсын Их Хурлын гишүүн Б.Бейсен, Улсын Их Хурлын гишүүн Т.Доржханд нарын бүрэлдэхүүнтэй байгуулж, Ерөнхий хяналтын сонсголыг 2022 оны арван хоёрдугаар сарын 21-ний өдөр Төрийн ордонд зохион байгуулсан.

Улсын Их Хурлын даргын 2022 оны арван хоёрдугаар сарын 21-ний өдрийн 198 тоот захирамжаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Төрийн болон орон нутгийн өмчит компанийн тухай хуулийн төсөл, эдгээр хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, Байнгын хорооны санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулан ажиллаж байгаа аж. Ажлын хэсгийн ахлагчаар Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр, гишүүдээр Улсын Их Хурлын гишүүн П.Анужин, Т.Аубакир, Ж.Батжаргал, Д.Батлут, С.Ганбаатар, Г.Дамдинням, Т.Доржханд, Н.Наранбаатар, Г.Тэмүүлэн, О.Цогтгэрэл нарын бүрэлдэхүүнтэйгээр байгуулан ажиллаж, ажлын хэсэг 2 удаа хэлэлцүүлэг зохион байгуулсан юм.

Улсын Их Хурлын даргын 2023 оны нэгдүгээр сарын 12-ны өдрийн 10 тоот захирамжаар Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 13 дугаар зүйлийн 13.5, 13.10, 13.11 дэх хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэх Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанд Монгол Улсын Их Хурлыг төлөөлөн оролцох итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэгийг томилжээ.

Байнгын хорооны тогтоолоор 3 ажлын хэсэг байгууллаа

Төлбөрийн чадваргүйдлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатараар ахлуулан, Улсын Их Хурлын гишүүн Т.Доржханд, Б.Дэлгэрсайхан, О.Цогтгэрэл, Б.Энхбаяр нарын бүрэлдэхүүнтэйгээр байгуулан, хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэн ажиллаж байна.

Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуягаар ахлуулан, Улсын Их Хурлын гишүүн Ш.Адьшаа, Х.Булгантуяа, Т.Доржханд, М.Оюунчимэг нарын бүрэлдэхүүнтэйгээр байгуулан, хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх зорилгоор ажлын дэд хэсэг 7 удаа хуралдсан байна.

Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатар нарын 12 гишүүнээс өргөн мэдүүлсэн “Төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийг шинээр байгуулахыг түр хориглох, тэдгээрийн үр ашиг, менежментийг сайжруулах тухай”, Улсын Их Хурлын гишүүн О.Цогтгэрэлээс өргөн мэдүүлсэн “Аж ахуйн үйл ажиллагаанд оролцох төрийн оролцоог хязгаарлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг нэгтгэн хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Д.Батлутаар ахлуулан, Улсын Их Хурлын гишүүн Н.Ганибал, Т.Доржханд, С.Чинзориг, Б.Энхбаяр нарын бүрэлдэхүүнтэйгээр байгуулан, хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэн ажиллаж байна.

Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хийсэн хяналт шалгалт

Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хяналт шалгалтын чиглэлээр Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явц байдлыг шалгах Хянан шалгах түр хороо болон Хилийн боомтуудаар ачаа, тээвэр, нүүрс нэвтрүүлэх болон чөлөөт бүсийн үйл ажиллагаанд учирч байгаа хүндрэлийг шалган тогтоох Хянан шалгах түр хорооны ажиллах хугацааг сунгаж ажиллуулахаар шийдвэрлүүлсэн байна. Мөн ерөнхий хяналтын 1 сонсгол, түр хорооны 8 хуралдааныг зохион байгуулжээ.

Монголбанкны 2021 оны жилийн тайланг Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэж, тухайн салбарт тулгамдаад байгаа асуудлын талаар Байнгын хорооны гишүүд зөвлөмж өгчээ. “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2022 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын 91 дүгээр тогтоолын хэрэгжилтийн тайланг Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэж, тухайн салбарт тулгамдаад байгаа асуудлын талаар Байнгын хорооны гишүүд зөвлөмж өгсөн байна.

Улсын Их Хурлаас зохион байгуулсан “Төсөв-2023” хэлэлцүүлгийн “ТОГТВОРТОЙ-ЭДИЙН ЗАСАГ” салбар хуралдааныг тус Байнгын хороо хариуцан зохион байгуулсан.

Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн талаарх хэлэлцүүлгийг 2022 оны аравдугаар сарын 31-ний өдөр зохион байгуулж, төрийн болон төрийн бус байгууллагын 200 гаруй төлөөлөгчийг оролцуулан амжилттай зохион байгуулжээ.

Улсын Их Хурлын гишүүн Т.Доржханд нарын 17 гишүүнээс 2022 оны арван хоёрдугаар сарын 05-ны өдөр нүүрсний олборлолт, тээвэрлэлт, экспортын асуудлаар Ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулах хүсэлтийг Улсын Их Хуралд ирүүлсний дагуу Эдийн засгийн байнгын хорооны 2022 оны арван хоёрдугаар сарын 07-ны өдрийн 18 дугаар тогтоолоор “Нүүрсний экспорт, тээвэрлэлтэй холбоотой асуудлаар холбогдох эрх бүхий байгууллагуудын тайлан, мэдээлэлтэй танилцах” Ерөнхий хяналтын сонсголын товыг тогтоож, сонсгол даргалагчаар Улсын Их Хурлын гишүүн С.Чинзоригийг сонгож, сонсголыг 2022 оны арван хоёрдугаар сарын 21- ний өдөр Төрийн ордны “Их Монгол” танхимд явуулсан.

Сонсголд Улсын Их Хурлын нийт 42 гишүүн оролцсоноос Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, Н.Ганибал, Т.Доржханд, Ш.Раднаасэд, Д.Өнөрболор, О.Цогтгэрэл, Д.Цогтбаатар нарын 7 гишүүн асуулт асууж, үг хэлсэн бол сонсголд оролцож санал хэлэхээр урьдчилан хүсэлт гарган бүртгүүлсэн 55 иргэн саналаа илэрхийлж, холбогдох албаны хүмүүс давхардсан тоогоор 44 удаа тайлбар, мэдээлэл өгсөн.

Хууль, тогтоолын төслүүдэд иргэд олон нийтээс санал авах D.Parliament.mn-д байршуулав

Хууль тогтоомжийн төслийг олон нийтэд сурталчилан таниулах, олон нийтээр хэлэлцүүлэх, санал авах, мэдээлэл солилцох зорилгоор хууль тогтоомжийн төслийн талаарх олон нийтийн 2 хэлэлцүүлэг, 12 хурал, зөвлөгөөн, 24 уулзалт, ярилцлага, гадаадын зочид төлөөлөгчтэй уулзах 8 уулзалтыг зохион байгуулж ажиллалаа.

Хууль тогтоомжийн төслийг олон нийтэд сурталчилан таниулах, олон нийтээс санал авах зорилгоор Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хамаарах 10 хууль, тогтоолын төсөл, 26 Байнгын хорооны санал, дүгнэлт, 9 эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн танилцуулга, 2 байгууллагын тайланг Улсын Их Хурлын цахим хуудас болох forum.parliament.mn болон иргэд олон нийтээс санал авах D.Parliament.mn-д тус тус байршуулсан.

Иргэдээс Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд 7 өргөдөл, гомдол ирүүлснийг хүлээн авч, хариу өгөх шаардлагатай 4 өргөдөл, гомдолд хугацаанд нь хариу өгч шийдвэрлэсэн бол албан байгууллага, аж ахуйн нэгжээс 68 албан бичиг ирүүлснийг хууль тогтоомжид заасан журмын дагуу хянаж, Байнгын хорооноос 12 албан бичигт хариу өгсөн байна.

Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд баталсан 26 хууль тогтоомж, Байнгын хорооны баталсан тогтоол болон хуралдааны тэмдэглэл, албан бичгийн хувийн хэргийг архивын нэгж болгон шилжүүлжээ.

Улсын Их Хурлын

Categories
мэдээ эдийн-засаг

ҮСХ-ноос 1570 иргэнд 10 мянган төгрөг өгнө DNN.mn

Улс орны нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудлыг иргэдийн туслалцаатайгаар тодорхойлох, асуудлын эрэмбэ, шийдвэрлэх арга зам, гаргах шийдвэрийн талаар иргэдтэй зөвлөлдөх, үндэсний зөвшилцлийг хангах зорилготой “Зөвлөлдөж шийдье” зөвлөлдөх санал асуулгын нэгдэх шат нэгдүгээр сарын 26-ны өдрөөс орон даяар эхэлсэн.

Зөвлөлдөх санал асуулга хоёр шаттай бөгөөд нэгдүгээр шатны мэдээлэл цуглуулалт 2023 оны хоёругаар сарын 02-ны өдрийг хүртэл зохион байгуулагдана.

Санал асуулгын нэг дэх шатанд иргэдэд зөвлөлдөх санал асуулгын сэдвээр урьдчилсан мэдлэг, мэдээлэл өгөхгүйгээр санал асуулгын хуудсаар саналыг нь авна. Үүнд Монгол Улсын арван найман насанд хүрсэн иргэн оролцох эрхтэй бөгөөд улсын хэмжээнд 1570 иргэнийг нэгдүгээр шатны мэдээлэл цуглуулалтад хамрагдаж буй.

Зөвлөлдөх санал асуулгын агуулга нь зургаан бүлгээс бүрдэнэ.

Үүнд:

  • Иргэний болон улс төрийн эрх, хариуцлага,
  • Парламентын ардчилал,
  • Эдийн засаг, баялгийн сан, төвлөрлийг сааруулах,
  • Нийгмийн тулгамдсан асуудал,
  • Бусад гэсэн агуулгын хүрээнд нийтдээ 30 асуулт боловсруулж, 0-10 хүртэл оноогоор үнэлэх юм байна.

Түүнчлэн Зөвлөлдөх санал асуулгад оролцсон иргэдэд ҮСХ-ноос талархлын бичиг, 10 мянган төгрөг өгч байгаа аж.

Categories
мэдээ нийгэм

Хан-Уул дүүрэгт 1200 хүүхдийн суудалтай шинэ сургууль ашиглалтад орлоо DNN.mn

Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороонд улсын төсвийн хөрөнгөөр 1200 хүүхдийн суудалтай 163 дугаар шинэ сургууль орчин үеийн стандартад нийцсэн урлаг, спорт анги танхимд үйл ажиллагаагаа өнөөдөр эхлүүлж, сурагчдаа хүлээн авч эхэллээ. Дүүргийн 21 дүгээр хорооны анхны шинэ сургуулийн нээлтийн үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн Г.Амартүвшин, НИТХ-ын Төлөөлөгч, Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан болон сургуулийн захирал, эцэг эхчүүдийн төлөөлөл, сурагчид оролцлоо.

Шинээр ашиглалтад орсон тус сургуульд 1-12 дугаар ангийн 47 бүлэгт нийт 1635 хүүхэд, 90 орчим багш ажилтантай хичээл сургалтын үйл ажиллагаагаа эхлүүлсэн бөгөөд дөрвөн блок бүхий шинэ сургуулийн барилгын зохион байгуулалт нь А блоконд халуун хоол үйлдвэрлэл, номын сан, урлаг заал, Б блоконд бага анги, С блоконд дунд, ахлах анги, Д блоконд спорт заал зэрэг зохион байгуулалтайгаар анги танхим, ариун цэврийн өрөөг тохижуулсан байна.163 дугаар сургууль ашиглалтад орсноор 21 дүгээр хорооны бүх хүүхдүүд гэрийнхээ ойр сургуульд явж, сургуулийн насны хүүхдүүд 100 хувь сургуулийн өмнөх боловсролд хамрагдах боломжтой боллоо.

Тухайлбал улс, нийслэл, дүүргийн хөрөнгөөр Хан-Уул дүүрэгт 2021-2024 онд нийт 12 сургууль, 16 цэцэрлэгээс гадна 12 цэцэрлэг, сургуулийн цогцолбор тус тус ашиглалтад орох бөгөөд 21 дүгээр хороонд дахин 940 хүүхдийн суудалтай шинэ сургууль тун удахгүй ашиглалтад орно.

Categories
мэдээ нийгэм

Цахим орчинд зээл гаргана гэж иргэдийг хохироосон этгээдүүдийг баривчлав DNN.mn

Цахим орчинд “Гялс хурдан шуурхай зээл”, “Патрон зээлийн төв”, “Ноён санхүүгийн төв”, “Транс капитал”, гэх фэйсбүүк хаягуудыг ашиглан “Зээл гаргана” гэх зар оруулж, иргэдийн регистрийн дугаар, арилжааны банкны картын мэдээллийг авч “Mongolchat”, “Hipay”, “Бид” аппликейшнээр дамжуулан банкны картан дахь мөнгийг хууль бусаар барааны төлбөр хийх, зээл авах, бусдын дансанд шилжүүлэх зэргээр гэмт хэрэг үйлдэж, иргэдэд 100 гаруй сая төгрөгийн хохирол учруулсан этгээдүүдийг Эрүүгийн цагдаагийн албаны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс илрүүлэн мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.

Иймд иргэд та бүхэн хувийн мэдээллээ бусдад задруулахгүй байх арилжааны банкны карт болон данстай холбоотой нууцлалыг хангаж, цахим гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг цагдаагийг байгууллагаас сэрэмжүүлж байна.

Categories
мэдээ нийгэм

Томуу, томуу төст өвчний халдвар нэмэгдэх магадлалтай тул амны хаалт тогтмол зүүхийг уриаллаа DNN.mn

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн удирдан явуулав. Өмнөх шуурхай зөвлөгөөнөөр Хотын дарга 22 чиглэлээр үүрэг, даалгавар өгснөөс хэрэгжилт 83.6 хувьтай байжээ. Тухайлбал, зуслангийн бүсийн орц гарц, хашаа, хайс, нүхэн жорлон зэргийг цэгцлэх ажлуудын бэлтгэлийг сайтар хангах үүрэг өгсөн. Үүнтэй холбоотойгоор барилга, байгууламж, байгаль орчин, хог хаягдал зэрэг гурван чиглэлийн найман арга хэмжээний төлөвлөгөөний төслийг боловсруулж, холбогдох байгууллагуудаас суурь судалгааг авч, нэгтгэх ажлыг хийж байна.Мөн байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллөөс урьдчилан сэргийлэх зорилгоор саарал усны шинэ технологийг нэвтрүүлэх, /Hybrid/ автомашины баттерей, моторын тос, тосол, аюултай хог хаягдлын талаар цаашид авч хэрэгжүүлэх санал боловсруулж танилцуулахыг үүрэг болгосон юм. Энэ хүрээнд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас автомашины баттерей, моторын тос, тосол дахин боловсруулдаг байгууллагуудад хяналт шалгалт хийхээр удирдамжийг боловсруулж байна. Түүнчлэн хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний бэлтгэл ажлыг шуурхай зохион байгуулах хүрээнд газар олголтын асуудлыг шийдвэрлэн, газрын гэрчилгээ олгох, гэрээ байгуулах, нөхөх олговортойгоор газар чөлөөлөх, чөлөөлсөн газрыг нийтийн эдэлбэр газарт бүртгэж авах зэрэг бэлтгэл ажлыг сайтар хангахыг үүрэг болгосон. Энэ хүрээнд нийслэлийн хэмжээнд 28 ажлын 773 нэгж талбарыг чөлөөлөхөөр төлөвлөжээ.

Categories
мэдээ цаг-үе

УЦУОШГ: Цас орж, цасан шуурга шуурахыг анхааруулж байна DNN.mn

Өнөө маргаашдаа төв болон зүүн аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурахыг анхааруулж байна.

01-нд Халх голын хөндийгөөр, 02-нд говийн бүс нутгийн өмнөд хэсгээр, 03-нд Хэнтийн уулархаг нутгаар цас орно. Бусад хугацаанд цас орохгүй. Салхи 01-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -35…-40 градус, өдөртөө -22…-27 градус, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -27…-32 градус, өдөртөө -13…-18 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсэг болон цас багатай газраар шөнөдөө -13…-18 градус, өдөртөө 0…-5 градус, бусад нутгаар шөнөдөө -19…-24 градус, өдөртөө -7…-12 градус хүйтэн байна.