Categories
гадаад мэдээ нийгэм энтертаймент-ертөнц

​Сельфичин баавгай DNN.mn


АНУ-ын Колорадо мужид байгаль орчин, зэрлэг амьтдыг хамгаалах байгууллагын ууланд байршуулсан хяналтын камер сонирхолтой гэрэл зургууд авсан байжээ. Камерын зургуудыг шалгахад 580 зургийн 400 орчим нь зөвхөн нэг баавгайн зураг байсан аж. Ихэнх амьтдын анзаардаггүй камерыг уг баавгай анзаарч ихэд сониучирхан янз бүрээр зурагаа авхуулсан байна.

Боулдер хотын байгаль орчныг хамгаалах газар нь ан амьтдыг хамгаалж, амьтдын дадал зуршил, амьдралыг судлах зорилгоор дархан цаазат газрын олон хэсэгт камер суурилуулдаг аж.

Г.АМАРСАНАА

Categories
мэдээ нийгэм

АНУ-д цаг агаарын таагүй байдлын улмаас 1000 гаруй нислэг цуцлагджээ DNN.mn

АНУ-д цасан шуурганы улмаас даваа гарагт 1000 гаруй ирэх, явах хуваарьт нислэг цуцлагдсаны тэн хагас орчим нь “Southwest Airlines” компанийн нислэгүүд байжээ.

Нислэгийн мэдээллийг хянадаг “FlightAware” цахим хуудсанд мэдээлснээр, орон нутгийн цагаар 18:00 цагийн байдлаар 1019 нислэг цаг агаарын таагүй байдлын улмаас цуцлагдсан байна.

Шинэ жилийн баярын амралтын үеэр цаг агаарын таагүй байдал, хуучирсан технологийн улмаас 16700 нислэгээ цуцалсан хямд өртөгтэй “Southwest” компани энэ сарын эхээр Засгийн газрын шүүмжлэлтэй тулгараад байжээ.

Тус компани нь даваа гаргийн хуваарьт нислэгийнхээ 12 орчим хувийг цуцалсан бол “American Airlines” 6 хувь буюу 200 нислэгээ цуцалсан байна. Харин мягмар гарагт орон даяар 797 нислэг цуцлагдаад байна.

Categories
мэдээ нийгэм

Хирсний хууль бус ан түүхэн дээд хэмжээнд хүрч өсчээ DNN.mn

Дэлхийн нэн ховор амьтдын “Улаан ном”-д орсон хирсийг хулгайгаар агнах явдал Намиби улсад эрх нэмэгджээ. Хулгайн анд өртсөн хирсний тоо толгой өнгөрсөн онд 2021 оныхоос даруй хоёр дахин нэмэгдэж, түүхэн дээд хэмжээнд хүрсэн талаар тус улсын холбогдох албаныхан мэдээлсэн байна.

Албан ёсны мэдээллээр, Намиб улсад 2021 онд 45 хирс хулгайн анчдын суманд өртөж хорогдсон бол өнгөрсөн жил энэ тоо 87-д хүрчээ. Эдгээр нь бүгд төрийн тусгай хамгаалалттай “Этош” байгалийн нөөц газарт үйлдэгдсэн нь мэргэжилтнүүдийн санааг зовоож буй аж. Хулгайн анчид “Этош” нөөц газарт өнгөрсөн жил 61 хар, 26 цагаан хирс хөнөөсөн аж.

Categories
мэдээ нийгэм

ХИЛЧИН НОХОЙ ЦОМЫН ЭЗЭН БОЛЛОО DNN.mn

Монголын “Немц Овчарк сонирхогчдын холбоо”-оос жил бүр зохион байгуулдаг “Үүлдрийн улсын аварга” шалгаруулах тэмцээн 2023 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Улаанбаатар хотод зохион байгуулагдлаа. Тус тэмцээнд Хилийн цэргийн 0101 дүгээр ангийн “Хилчин” Герман хоньч нохой үржлийн газрын нохой үржүүлэгч Б.Батхүү “Ари” дуудлагатай эр гөлгийг бэлтгэн оролцуулж, гөлөгний 4-6 сартай ангилалд тэргүүлж, цомын эзэн боллоо.

Categories
мэдээ нийгэм

Хураасан самраа худалдаж борлуулсан байцаагчийг шүүнэ DNN.mn

Прокурорын байгууллага өнгөрсөн долоо хоногт буюу 2023 оны нэгдүгээр сарын 23-наас 27-ны өдрүүдэд хэрэг бүртгэлтийн 29.692, мөрдөн байцаалтын 2407 хэрэгт хяналт тавьж ажиллав.

Үүнээс Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 132, Өмчлөх эрхийн эсрэг 63, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 30, Хүрээлэн байгаа орчны эсрэг 9, Авлига албан тушаалын 8, Бэлгийн эрх чөлөө халдашгүй байдлын эсрэг 7, Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах 2, Мөрийтэй тоглоом зохион байгуулах 1, нийт 264 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлэлээ.

Тухайлбал, Булган аймгийн Орхон сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч Л эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглажээ. Тэрбээр зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад хураасан 259 кг хуш модны самрыг зохих байгууллагад шилжүүлэхгүйгээр худалдан борлуулсан. Мөн бусдад давуу байдал бий болгосон гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлэв.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

ДЭМБ цар тахлын онц байдлын хугацааг сунгалаа DNN.mn

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага коронавирусийн дэгдэлттэй холбоотой онц байдлын дэглэмийг сунгажээ. Дэлхийн хэмжээний онц байдал 2020 оны нэгдүгээр сараас хойш үргэлжилж байна.

Нийгмийн эрүүл мэндэд энэ цар тахал онцгой нөлөөлсөөр байна хэмээн тус байгууллагын Ерөнхий захирал Тедрос Аданом Гебрейесус мэдэгдсэн юм.

ДЭМБ-ын шинжээчид өмнө нь коронавируст цар тахлын ээлжит тайланг нийтэлсэн юм. Арванхоёрдугаар сарын 26-наас нэгдүгээр сарын 22 хүртэлх хугацаанд дэлхий даяар 11 сая халдвар, 55 мянган үхэл бүртгэгджээ. Үүнийг өмнөх 28 хоногтой харьцуулахад халдварын батлагдсан тохиолдол 25 хувиар буурсан ч үхлийн тохиолдол 13 хувиар өсжээ.

Categories
мэдээ нийгэм

Зам тээврийн осолд 15-19 насныхан өртөх тохиолдол нэмэгджээ DNN.mn

Зам тээврийн ослын улмаас жил бүр 18 мянга гаруй хүн эрүүл мэндийн байгууллагад хандаж байгаа нь осол гэмтлийн шинэ тохиолдлын 13.3 хувийг эзэлж байна. Энэ нь нийт осол гэмтлийн тохиолдлын гуравдугаарт орох бөгөөд сүүлийн таван жилийн дунджаар манай улсын 10.000 хүн тутмын 57 нь зам тээврийн ослын шалтгаанаар гэмтэж байна.

Categories
гадаад мэдээ

Борис Жонсон: Путин цөмийн пуужингаар заналхийлсэн DNN.mn

Дайн эхлэхээс өмнө В.Путин дэлхийн удирдагчидтай хэрхэн харилцаж байсныг харуулсан баримтат кинонээлтээ хийжбайгаа юм байна. Энэ кинонд Их Британийн Ерөнхий сайд асан Борис Жонсон ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин нар Украин руу довтлохын өмнөхөн утсаар ярих үед өөрт нь цөмийн пуужингаар заналхийлсэн тухай “ВВС”-гийн уг баримтат кинонд гарах аж. Жонсон “”Гэнэт тэр намайг заналхийлсэн байдлаар “Борис, би чамд ямар нэг байдлаар муу юм хийхийг хүсэхгүй байна.Гэхдээ пуужин харвахадердөө ганцхан минут шаардагдана”” гэж хэлснийг иш татсан байна. Утсаар холбогдсоннэлээд урт, уг яриа өнгөрсөн оны хоёрдугаар сарын эхээр болсон бөгөөд Украинд дайн хийвэл та нарт гамшиг болно гэж Жонсон анхааруулсны хариуд Путин энэ тайлбарыг хийсэн гэнэ.

“Путины маш тайван байсан өнгө аяс, түүний байгаа байдлаас харахад тэр зүгээр л намайг хэлэлцээр хийхэд түлхэх гэж ийм зүйл ярьсан байх гэж би бодож байна” гэж экс Ерөнхий сайд хэлжээ. Жонсон мөн энэ үеэр ОХУ-ын ерөнхийлөгчид Украин одоогоор НАТО-д элсэхгүй гэдгийг ойлгуулахыг оролдсон бөгөөд Украинд хийх ямар ч халдлагаОросын хил дээр ” бага биш, харин ч илүү том NАТО-г зогсоох болно гэсэн үг” гэдгийг анхааруулжээ. Харин Путин “Борис, та Украиныг ойрд НАТО-д элсэхгүй гэж хэлж байна. Ойрд гэж юу гэсэн үг вэ?” гэж асуусан аж. Би “Украин ойрын ирээдүйд НАТО-д элсэхгүй. Та үүнийг маш сайн мэдэж байгаа” гэж хариулсан гэж Жонсон ярьжээ.

“ВВС”-ийн “Путин Барууны эсрэг” баримтат кино өчигдөр Лондонгийн цагаар 21:00 цагаас “BBC 2” сувгаар гарсан бөгөөд Их Британийн “iPlayer” дээр тавигдаж байгаа юм байна.

В.Путины цөмийн заналхийллийн хувьд,олон улсад нэгдсэн сөрөг арга хэмжээ гэгдэх болсон, хэрэвОрост цөмийн пуужин хэрэглэх өчүүхэн шинж тэмдэг мэдэгдвэл холбоотнуудтайгаа зөвлөлдөх гэж цаг алдахгүй шууд бие даасан шийдвэр гаргаж, оросуудад байхгүй орчин үеийн илүү хүчтэй, газар дээр бас гүнд дэлбэрдэг ердийн пуужингуудаарОХУ-ын улс төр, цэргийн удирдлага, зэвсэгт хүчин, цөмийн зэвсгийн байгууламжуудыг нь устгах болно гэдгийг АНУ болон Их Британи Кремльд хоёрдмол утгагүй ойлгуулсан гэдэг нь дэлхий нийтэд ил болоод байгаа юм.Үнэхээр ч энэхүү мэдэгдлээс хойш барууны ихэнх улс Оросоос огт айхгүй болсон төдийгүй Кремлийн суртал ухуулагчид “Цөмийн дайнд ялагч гэж байхгүй. Бид ердийн зэвсгээр Украиныг чулуун зэвсгийн үед нь оруулна” хэмээн заналхийлж, пуужингаар Украины энгийн иргэдийн орон сууц,дэд бүтцийг буудаад эхэлсэн билээ.

Categories
мэдээ нийгэм

Монгол Улс авлигын индексээр зургаан байр ухрав DNN.mn

“Транспэрэнси Интернэшнл” олон улсын төрийн бус байгууллагаас жил болгон улс орны төрийн албан дахь авлигын Авлигын төсөөллийн индекс танилцуулдаг.

Ингэхдээ авлигын талаарх шинжээч, бизнес эрхлэгчдийн төсөөлөлд үндэслэдэг бөгөөд өнөөдөр 2022 оны дүнг зарлалаа. Монгол Улс Авлигын төсөөллийн индексээр 2012 оноос хойш 35-39 оноогоор үнэлэгдсэн бөгөөд сүүлийн гурван жил дараалан хамгийн багаар буюу 35 оноотой үнэлэгджээ.

Монгол Улс сүүлийн долоон жилд:

  • 2015 онд 39
  • 2016 онд 38
  • 2017 онд 36
  • 2018 онд 37
  • 2019 онд 35
  • 2020 онд 35
  • 2021 онд 35 оноо тус тус авч байжээ.

Авлигын төсөөллийн индекс нь нэгдмэл аргачлал бүхий бие даасан судалгаа биш, харин дэлхийн 180 гаруй орныг хамруулан АНУ, ХБНГУ, Их Британи, Швейцар, Хонконгт үйл ажиллагаа явуулдаг 13 байгууллагын судалгаа, үнэлгээний авлига болон түүнд холбогдох хэсгийн үзүүлэлтийг сонгон, тодорхой аргачлалаар индексийг тооцон 0-100 онооны хооронд тодорхойлдог. 0 оноо нь өндөр авлигатай, 100 оноо нь цэвэр юм. 30-аас доош оноо авбал маш их авлигажсан, 30-50 оноотой бол авлигын түвшин дундаж, 50-иас дээш бол авлигын түвшин буурч байна гэж үздэг.

Авлигын индексийн судалгааг 16 хөндлөнгийн эх сурвалж дээр суурилж гаргадаг. Манай улсад 1998 онд анхны судалгааг хийж байхад гурван эх сурвалжтай байсан бол энэ удаад найман эх сурвалжтай болсон гэв. Жил өнгөрөх тусам хамрагдах улсын тоо нэмэгддэг ба 2017 оноос хойш тогтвортой өссөөр өдгөө 180 улс хамрагдаж байна.

Сүүлийн таван жилийн авлигын түвшинг харьцуулаад үзэхэд ахиц дэвшил гараагүй, нийт улсын 95 хувьд бага зэрэг буурсан буюу бараг өөрчлөлт гараагүй, зарим улсад авлига бүр ихэссэн үзүүлэлттэй байна.

2022 оны Авлигын индекст зэвсэгт мөргөлдөөн, дайн нь олон улсын хооронд өргөн хүрээний асуудал болж, дэлхий нийтийг хамарсан учраас илүүтэй анхаарал хандуулсан гэв. Тус байгууллагын зүгээс ардчилсан нийгэмд авлигыг уг үндсээр нь арилгахын тулд олон нийт тэмцэх ёстой бөгөөд ингэснээр тайван, аюулгүй байдал, хөгжил дэвшлийг бий болгох уриаг өнөөдрөөс зарлаж байна. Авлигыг бүх шатанд арилгаж байж улс орон хөгжил дэвшилд хүрнэ гэсэн үг. Авлига хэдий чинээ их байна, төдий чинээ ард иргэд ядуу байна. Ардчилсан тогтолцоо нь хангалттай ажиллахгүй, хүний эрхийг доор үздэг улсад авлига их байдаг.

Аюулгүй байдал нь хангагдсан, тайван улс оронд авлига бага байна. Жишээ нь авлига өндөр улсад аюулгүй байдал алдагдсан, нийгмийн дэг журам байхгүй, гэмт хэрэгтэйгээ тэмцэж чаддаггүй, нийтийн сайн сайхны төлөө ажиллах ёстой хууль сахиулах байгууллага нь авлигажиж, зөвхөн мөнгөтэйд нь үйлчилдэг.

2022 онд Монгол Улс анх удаа хоёр оноогоор буурсан үзүүлэлттэй байна. Тодруулбал 33 оноогоор 180 орноос 116 дугаар байрт эрэмбэлэгджээ.

Categories
мэдээ нийгэм

Сурагчдад хэт их гэрийн даалгавар өгөхгүй байхыг зөвлөлөө DNN.mn

Сурагчдын амралт дуусаж хичээл эхэлсэнтэй холбогдуулж Боловсролын ерөнхий газраас зөвлөмж гаргажээ. Тодруулбал, хүүхдийг эрэмбэлж байр эзлүүлдэг уралдаан тэмцээнийг зохион байгуулахгүй байх, аавуудын болон ээжүүдийн баярт зориул хэн нэгэнд хандсан зохион бичлэг бичүүлэхгүй байх, сургуулийн секц дугуйлангуудад хүүхэд нэг бүрийг ялгаваргүй хамруулах, гэрийн даалгаврыг хэт их ачаалал үүсгэхгүйгээр өгөх зэрэг зөвлөмжүүдийг гаргасан байна.