Categories
гадаад мэдээ

Бээжин шийдвэртэй арга хэмжээ авч эхлэв DNN.mn

Сүүлийн өдрүүдэд улс орон даяар нь өрнөсөн “Ковид”-ын хязгаарлалтыг эсэргүүцсэн олныг хамарсан эсэргүүцлийн жагсаалыг Бээжин “хорлон сүйтгэх үйл ажиллагаа” гэж албан ёсоор зарлан, тэдний эсрэг шийдвэртэй арга хэмжээ авах болно гэдгээ мэдэгджээ. Хятадын хотуудын гудамж цагдаа нараар дүүрчээ. Хууль сахиулах байгууллагынхан мөн жагсагчдыг олохоор ажиллаж байгаа юм байна.

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Шинжаан-Уйгурын нийслэл Өрөмч хотоос эдгээр жагсаал эхэлж, дараа ньХятадын бусад бүс нутгуудад тархан тус улсын нийслэл Бээжин төдийгүйхамгийн том хотууд болох Шанхай, Нанжин, Чэнду, Ухань болон бусад хотуудад үргэлжилэн гарсан билээ.

Жагсагчид БНХАУ-ын дарга Си Жиньпинийг огцруулах улс төрийн шаардлага тавьж байсан нь Хятадын хувьд нэн ховор үзэгдэл болсон. Жагсагчдын зарим нь цагаан хуудас барин гудамжинд гарч, хатуу хөл хориог эсэргүүцсэн байна. Тэгвэл өнгөрсөн мягмар гарагт Хятадын Коммунист Намын Төв Хорооны Улс төр, хууль эрх зүйн комисс “дайсагнагч хүчний явуулж буйхорлон сүйтгэх үйл ажиллагааны эсрэг хуулийн хүрээнд шийдвэртэй арга хэмжээ авах шаардлагатай” гэсэн мэдэгдэл гаргажээ. “Синьхуа” агентлагийн дамжуулсан Коммунист Намын Төв Хорооны Улс төр, хууль эрх зүйн комиссийн уг илгээлтэд харин олныг хамарсан жагсаал цуглааны тухай огт дурдаагүй байна. Эсэргүүцлийн жагсаал даваа гарагийн шөнө хүртэл үргэлжилсэн боловч маргааш нь Бээжиндоролцогчдын цуглах газрыг цагдаа нар бүслэн жагсаал хийлгээгүй билээ. Цагдаа нар Шанхайд эсэргүүцлийн жагсаалыын гол зам дагуу хаалт босгож, олон хүнийг баривчилсан байна.

Бээжинд болсон эсэргүүцлийн жагсаалд оролцсон нэгэн хятад эмэгтэй ”Надаас гадна жагсаалд ороцлсон таван найзад маань цагдаагаас дуудлага ирсэн” гэж “Франс Пресс” агентлагт ярьжээ. Мөн цагдаа нар уг эмэгтэйн найзуудын гэрт очиж, жагсаалд яаж оролцсоныг нь асуусан байна. Үүний зэрэгцээ цагдаа нар тэдэнд “Хууль бус цуглаан болсон” гэдгийг онцлон анхааруулсан байна. Өөр нэг хүн “Ройтерс” агентлаг”-т “Намайг ням гарагийн орой хаана байсан, өөрийн хийсэн үйл явдлын талаар бичгээр мэдээлэл өг хэмээнцагдаагийн хэлтэст ирэхийг хүссэн” гэж хэлжээ. Бээжинд жагсаалд оролцсон нэг залуу “Бид бүгд гар утасныхаа захидал харилцааг аль болох хурдан устгацгааж байна” гэж хэлжээ. “Цагдаа нар миний найз охины хэн болохыг тогтоохоор ирж, түүнийг авч явсан. Хэдэн цагийн дараа түүнийг сулласан” гэж тэрээр нэмж хэлжээ.

Хятад улс хүн амаа хянахын тулд тэрбум долларын өртөгтэй улсын хяналтын систем байгуулаад удаж байгаа билээ. 2019-2020 онд Хонконгод болсон ардчиллын төлөөх жагсаалын дараа Хятадын эрх баригчид хэсэг хугацааны дараахамгийн идэвхтэй оролцогчдыг янз бүрийн хяналтын технологи ашиглан баривчилсан билээ.

Сингапурын Үндэсний их сургуулийн ахлах судлаач Дрю Томпсон Хятадын цагдаа асар их чадавхитай болсон гээд “Хятад улсэдгээр эсэргүүцлийн жагсаалыг бүрэн хянах боломжтой” гэж мэдэгджээ.

Өнгөрсөн амралтын өдрүүдэд болсон эсэргүүцлийн жагсаалын дараа Хятадын эрх баригчид олон нийтийн сүлжээ болон хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд тавих хяналтаа улам чангатгаад байна. Эдгээр жагсаалыг харуулсан хэдэн арван сая бичлэг нийтийн сүлжээнээс устгагдан хэвлэл мэдээллийн хэрэгслүүд ковидын хязгаарлалт багасгаж байгаа болон хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, Хятад улсын сансар огторгуй дахь ололт амжилтын талаарх мэдээлэлд олон нийтийн анхаарлыг хандуулахыг хичээж байна.

Г.Амарсанаа

Categories
мэдээ цаг-үе

Ирэх 7 хоногоос зөвхөн автобус нэгдүгээр эгнээгээр зорчино DNN.mn

Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны ээлжит II хуралдаан болж, дараах шийдвэрүүдийг гаргасан байна.

Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар арванхоёрдугаар сарын 5-н буюу ирэх 7 хоногийн даваа гарагаас эхлэн Нийтийн тээврийг нэгдүгээр эгнээгээр явуулах журмын хэрэгжилтэд онцгой анхаарч, шуурхайлан ажилдаа орохыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгожээ.

Мөн дараах ажлуудыг хийхээр төлөвлөжээ. Үүнд:

  • Олон улсын банк санхүүгийн байгууллагын хамтын ажиллагааны хүрээнд явж байгаа BRT төслийг урагшлуулах ажил эхэллээ. Уг төслийн зээлийн санхүүжилтийг УИХ-аар соёрхон батлуулахад бэлтгэх чиглэл өгсөн юм.
  • Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар нийтийн тээврийн парк шинэчлэлийн ажлын хүрээнд БНХАУ-аас 2023 оны нэгдүгээр сарын 5-нд 100 автобус, хоёрдугаар сарын эхээр 124 автобус оруулж ирнэ.
  • Тээврийн хэрэгслийн “Цахим гэрчилгээ” RFID төсөл амжилттай хэрэгжиж байна. Өнөөдрийн байдлаар 160 орчим уулзварт 380 гаруй тоног төхөөрөмж суурилуулсан. 2023 оны эхний улиралд замын хөдөлгөөнд нэвтрүүлэхээр боллоо.
  • Улаанбаатар хотод гүүрэн байгууламж бүхий нүхэн гарцууд барих ажлыг шуурхайлна. Нийслэлийн замын хөдөлгөөний нягтралыг бууруулж, авто замын сүлжээг сайжруулах, түгжрэлийн эсрэг арга хэмжээ авахад энэ ажил чухал үр дүнтэй юм. Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн БНХАУ-д хийсэн төрийн айлчлалын үеэр санхүүгийн асуудлыг шийдсэн.
  • Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар Үндэсний хорооны богино болон дунд хугацааны төлөвлөгөөгөө эрчимжүүлэх, хэрэгжүүлэх чиглэлийг ажлын хэсгүүдэд өглөө. Мөн сар, улирал тутам хийсэн ажлаа эргээд тайлагнадаг байхыг чиглэл болгов.
  • Нийтийн тээврийн үйлчилгээг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хэрхэн явуулж болох талаар санал боловсруулах Ажлын хэсэг байгуулахаар тогтсон юм.
Categories
их-уншсан мэдээ нийгэм туслах-ангилал

Хүүхэд асрах чөлөөтэй алба хаагчдын цолны цалинг олгохоор боллоо DNN.mn

Хүүхдээ асрах чөлөөтэй байгаа эхийн шимтгэл төлөлт тасрахгүй байх нөхцөл  бүрдлээ

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх, тогтвор суурьшилтай ажиллах нөхцөлийг бүрдүүлэх, дэмжлэг үзүүлэх зорилгоор Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн тушаалаар хүүхэд асрах чөлөөтэй байгаа алба хаагчдын цэргийн цолны цалинг 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн олгохоор шийдвэрлэлээ.

Ингэснээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчдын нийгэм, эдийн засгийн баталгаа бусад төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын алба хаагчдын нэгэн адил хангагдахаар боллоо.

Categories
мэдээ цаг-үе

Өнгөрсөн сард “Тоёото Приус” маркийн автомашины янданг хулгайлсан 65 хэрэг бүртгэгджээ DNN.mn

Одоо ч үргэлжилсээр буй приусын нүүрсэн яндангийн дамын наймааг хэн зогсоох  вэ? DNN.mn

Нийслэлийн хэмжээнд сүүлийн 11 сарын хугацаанд “Тоёото Приус” маркийн автомашины зөөлөн яндан алдагдсан 65 хэрэг гарчээ.

Энэ тухай цагдаагийн байгууллагаас “Өнгөрсөн дөрвөн жилийн байдлаар дээрх маркийн автомашины зөөлөн яндан алдагдсан талаар нийт 892 мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн. Үүнээс 129 нь 2021 онд, 65 нь сүүлийн 11 сард гарсан байна” гэлээ.

Мөн тээврийн хэрэгслийн нүүрсэн яндан буюу катализаторын ажиллагааны байдлыг тодорхойлох зорилгоор MNS:5013:2009 стандартад тулгуурлан үйлдвэрийн яндантай, БНХАУ-д үйлдвэрлэсэн дуураймал яндантай, яндангүй гэсэн гураван төрлийн нөхцөлд тээврийн хэрэгслийн яндангаас хаягдаж буй бохирдуулах бодисын хэмжээг хэмжиж, харьцуулалт хийсэн тухай мэдээлэв.

Уг харьцуулалтын үр дүнгээр үйлдвэрийн яндантай тээврийн хэрэгсэл бага эргэлттэй үед тухайн тээврийн хэрэгслээс агаарт хаягдах СО /нүүрстөрөгчийн дутуу исэл/-ийн хэмжээ яндангүй тээврийн хэрэгслийнхээс 4.5 дахин бага гарчээ.

Харин их эргэлттэй үед үйлдвэрийн яндангаас СО-ийн ялгарах хэмжээ яндангүй тээврийн хэрэгслээс 6.8 дахин, дуураймал яндангаас 4.3 дахин бага ялгаралтай байсан аж.

Иймд дээр дурдсан хорт бодисыг шүүхэд нүүрсэн яндан буюу катализатор нь чухал үүрэгтэй бөгөөд тээврийн хэрэгслийг үзлэг оношилгооны үед яндангийн байдлыг харгалзах зайлшгүй шаардлагатай гэв.

Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар 1,259,868 автомашин хөдөлгөөнд оролцож байгаагаас 676,974 нь буюу 53.7 хувь нь Улаанбаатар хотод, 582,894 буюу 46.3 хувь нь орон нутагт байна.

Мөн нийслэлд Toyota prius маркийн тээврийн хэрэгсэл 133,235 байдгаас

  • Toyota prius-20 маркийн тээврийн хэрэгсэл 67,456 буюу 50.6 хувь,
  • Toyota prius-30 маркийн тээврийн хэрэгсэл 50,631 буюу 38 хувь,
  • Toyota prius-40 маркийн тээврийн хэрэгсэл 15,148 буюу 11.3 хувийг эзэлж байгаа аж.
Categories
мэдээ нийгэм утга-зоxиол

​Д.Пүрэвдорж “амилсан” өдөр DNN.mn

Д.Пүрэвдоржийн “Тусгаар тогтнол” шүлгийг ахин дахин сонсоход их найрагч хүүхдийн цээл хоолойгоор тусгаар тогтнолын үнэ цэнийг зүрхэнд сийлэх шиг санагдана. Ерөнхий боловсролын “Үй цай” сургуульд Ардын уран зохиолч Дэндэвийн Пүрэвдоржийн нэрэмжит “Эзэн заяа” яруу найргийн наадам арав дахь жилдээ боллоо. Улс тунхагласан өдөр, Монгол бахархлын өдрүүд шил дарсан болоод ч тэрүү хүүхдүүд “Тусгаар тогтнол” шүлгийг нь олонтаа сонгожээ. “Урлаг” танхимд Д.Пүрэвдоржийн шүлгүүд эрэгтэй, эмэгтэй хүүхдүүдээр дамжин амилж байлаа. Гучдугаар сургуулийн арванхоёрдугаар ангийн сурагч, хөх дээлтэй Б.Нарантунгалаг “Хөх даалимбан тэрлэг” найраглалын гол баатар эмэгтэй ийм л байсан болов уу гэсэн сэтгэгдэл төрүүлэв.

“Тэсгэл алдсан сэтгэл гэдэг

Тэгтлээ амархан уулзах юм шиг

Тэнгэр өнгөтэй цэнхэр даалимбаар

Тэр өдөртөө тэрлэг эсгэлээ”…хэмээн уран уншиж, бүсгүйн сэтгэлийг танхимд цацсан Б.Нарантунгалаг ахлах насны ангилалд тэргүүн байр хүртсэн юм.

Ковидын жилд цахимаар өрнөсөн уг наадамд энэ жил өмнөхөөс олон хүүхэд зорьж ирсэн тухай зохион байгуулагчид нь дурдаж байна лээ. Замын-Үүдийн оролцогчид өглөө галт тэрэгнээс буун наашилж байгаа чимээтэй. Монгол дээлээр гангарсан хүүхдүүд үзэгчдийн танхимд суужээ. “Гоё дээлтэй хүүхэд шалгаруулна” гэж “Үй цай” сургуулийн захирал Д.Цэцэгмаа хэлсэн. Хятад хэлний сургалттай уг сургуульд жил бүрийн арваннэгдүгээр сарын 26, Бүгд найрамдах Улс тунхагласан өдрийг угтан ийнхүү багш сурагчид үндэсний хувцсаар гангарч, эх оронч үзэл санаа ханхалдаг. Уг сургууль дахь Д.Пүрэвдоржийн нэрэмжит Монгол хэл, уран зохиолын танхимын хананд Монголын яруу найрагч, зохиолчдын хөрөг байрлуулж, номын шүүгээнд тэдний зохиол өрөөстэй үзэгдэв. Өглөө сурагчдыг сургуульдаа ирэхэд их найрагчийн шүлгүүд цуурайтаж байх нь олонтаа. Гадаад хэл үзэж буй хүүхдүүдэд, эх хэлний боловсрол чухал гэж энэ сургуулийн захирлууд үздэг юм билээ.

Улаанбаатар хотын дөрвөн дүүрэг, Замын-Үүд, Дорноговийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчид “Эзэн заяа”-д оролцохоор зорьж иржээ.

Тэд нэгдүгээр шатанд Д.Пүрэвдорж найрагчийн шүлгээс уран уншиж, хоёрдугаар шатанд шүүгчдээс өгсөн сэдвийн дагуу 10 минутын хугацаанд шүлэг зохиож унших даалгавар авсан. Хоёр шатны нийлбэр оноогоор бага, дунд, ахлах ангийн ангилал тус бүрийн шилдгүүд тодорлоо.

Бага насныхан өөртөө ахадам “Тусгаар тогтнол” шүлэг, “Сэгс цагаан богд” найраглалаас торохгүй уншиж байлаа.

“Ертөнц” сургуулийн дөрөвдүгээр ангийн сурагч Бадралын Гоодаль “Буурай эмээ” шүлгийг сэтгэлд хоногштол уншив. Эмээ нь түүнийг уг наадамд сойжээ. Эмээ нь “Гарын таван хуруу” киноны Должингийн дүрээр олны танил болсон жүжигчин Ш.Цэцэг юм. Тэрбээр ач охиныхоо заавраар гавьяатын тэмдгээ энгэртээ зүүжээ.

Б.Гоодаль, эмээ хоёртой цөөн хором ярилцаж амжлаа.

-Ингэхэд Б.Гоодаль маань “Буурай эмээ” шүлгийг яагаад сонгосон бэ?

– Эмээтэйгээ дотно болохоор энэ шүлгийг сонгосон.

– Энэ шүлгийн буурай эмээ эмээтэй чинь адилхан санагдсан уу?

-Энэ шүлгийг уншиж байхдаа эмээгээ өрөвдөх, хайрлах сэтгэл төрж байсан.

-Хэр удаан цээжилсэн бэ, хэцүү байв уу?

-Бага зэрэг хэцүү байсан.

Д.Пүрэвдорж гуайн өөр шүлэг мэдэх үү?

-Ммм… бараг мэдэхгүй ээ.

-Эмээ нь жүжигчин болохоор хүмүүсийн сэтгэлд хүртэл уншихад чинь нөлөөлсөн болов уу?

-Нөлөөлсөн. Сэтгэлээсээ, нүдэндээ харж, бүх утгыг нь ойлгож чанга унш гэж эмээ маань зааж өгсөн.

-Том болоод ямар мэргэжилтэй болох сон гэж боддог вэ?

-Сэтгүүлч гэв.

Харин түүний эмээ гавьяат жүжигчин Ш.Цэцэг “Би кино жүжигчнээр ажиллаж, Кино урлагийн дээд сургуульд багшилж байгаад, тэтгэвэртээ суусан. Хүүхдүүдтэй ажиллаж байсан болохоороо ач охинтойгоо ажиллахад гайгүй л байна. Охиндоо ганц нэг юм хэлж өгдөг юм. Би нэг их ажиллаад, үйлээ үзсэн юм байхгүй ээ. Хамгийн гол нь би “Үгээ хүргэ. Шүлгээ сайн ойлгож байж үг чинь гарна шүү” гэдэг юм. Би охиноо жүжигчин болох юм болов уу гэхээр сэтгүүлч болно л гэдэг юм, том болохоороо бас хүүхэд өөрчлөгдөнө шүү дээ” хэмээн хуучиллаа.

Тэрбээр хоёр хүүтэй.

-Том нь “Би чамд хайртайгийн Баяраа”, бага нь бас “Гарын таван хуруу”-гийн бага хүүд тоглосон. Баяраагийнх (Н.Бадрал) энэ л охинтой, бага хүү маань дөрвөн хүүхэдтэй” гэж гавьяат ярив.

“Монгени” цогцолбор сургуулийн наймдугаар ангид суралдцаг Б.Мөнхжин

“Их цагаан сүлдэнд мөргөх айлтгал” хэмээх том шүлэг сонгож авсан байлаа. Сүрлэг, хүчтэй хоолойгоор хэзээ язааны жүжигчин аятай уншсан тэрбээр улаан залаат монгол малгай, дээл хувцас өмсчээ.

-Энэ шүлгийг яагаад сонгов?

-Түүхийн хичээл дээр Чингис хаанаас хойших хаадын олон харуусалтай түүхийг үзэж байгаа. Энэ бүхнийг бодож байгаад энэ шүлгийг харсан чинь өөрийн эрхгүй дотор огшоод, яагаад ч юм энэ бүхнээс уучлал гуймаар санагдаад, энэ шүлгийг сонгосон юм.

-Хэр удаан бэлтгэсэн бэ?

– Шүлгийн номыг хайсаар уралдаанд орохын өмнөх өдөр л бэлтгэсэн. Ер нь би тэмцээн уралдаанд дандаа ордог болохоор шүлэг хурдан цээжилчихдэг л дээ. Богино хугацаанд цээжилсэн болохоор үгээ мартах шахсан.

-Итгэл үнэмшилтэй гоё уншсан л даа, жүжигчин болохыг хүсдэг үү?

-Би эдийн засагч болно гэж боддог. Гэхдээ урлагаа орхихгүй. Аль алийг нь зэрэг хөгжүүлээд явахыг хүсдэг. Миний аав жүжигчин, найруулагч Д.Батбаатар гэдэг хүн бий. Гэхдээ ааваас илүү ээж маань урлагаар явахыг дэмждэг. Аав маань өөрөө жүжигчин болохоор намайг урлагийн замаар явуулахыг нэг их хүсдэггүй. Ээж маань урлаг, спорт, хичээлдээ ч сайн байх хэрэгтэй, тэгш хөгжүүлэх ёстой гэдэг.

-Малгай, дээл хувцас нь их гоё юм аа?

-Тэмцээн болгонд зориулж хувцсаа бэлтгэдэг. Тайзаа, үзэгчдээ хүндэтгэдэг, бас шүлгээ амилуулахад их дөхөм болдог. Хувцсаа өмсөөд шүлгээ уншихад өөр байдаг.

-Д.Пүрэвдорж гуайн өөр шүлэг мэдэх үү?

– Хэдэн жилийн өмнө хоёр шүлэг цээжилж, энэ наадамд оролцож байлаа.

-Шүлэг яруу найраг чамд юу өгдөг вэ?

-Өөртөө итгэх итгэл өгдөг. Ой тогтоолт сайжирдаг. Ямар ч шүлгийг хэдэн цагийн дотор цээжилдэг. Тэсвэр хатуужилтай болгодог гэв.

“Уулын горхиноос би гүн үү гэж асуулаа

Ус үзээгүй чамд бол гүнзгий гэж хариуллаа” гэсэн шүлгийн мөрүүдийг их найрагчийн ач, нэгдүгээр ангийн сурагч Х.Гэгээн-Учрал уншсан юм. “Гэртээ их хөөрхөн уншиж байсан. Харин сая тайзан дээр гараад гацчихлаа” хэмээн Д.Пүрэвдоржийн бэр П.Нямцэцэг тайлбарлав. Тэрбээр зохиолч С.Пүрэвийн охин юм билээ. Бэр нь найрагчийн номуудын эхийг бэлтгэдэг байсан гэнэ. Д.Пүрэвдоржийн нэрэмжит танхимд П.Нямцэцэг, “Үй цай” сургуулийн захирал Д.Баяраа нарын хооронд ийм яриа өрнөлөө.

“Анги танхим тохижуулаад, ном зохиолыг нь тавьчихсаныг харахад их л сайхан санагдсан. Тухайн үедээ бид иймэрхүү юм хийнэ гэж сэтгээгүй. Хүүхдүүдийн дунд уралдаан зохионо, шүлгийг нь уншуулна гэдэг чухал. Шүлгүүд нь давтагддаг ч нэг хүүхэд уншихаар нэг юм олж сонсоод дараагийн удаа сонсохоор дахиад нэг юм олж мэдэж суулаа” хэмээн П.Нямцэцэг талархав.

-“Пап барагтай урилганд явдаггүй. “Үй цай” сургуульд зочлоод ирэхдээ “Надад 100 доллар өгсөн” гэж ярьж байсан хэмээн тэр инээж байна.

-“Ийм юм өгөөд байвал дандаа ирээд байх юм биш үү” гэж наргиа болгож байсан гэж Д.Баяраа захирал бас дурслаа. Д.Пүрэвдоржийн нэрэмжит уралдаан зохиох болсон тухайгаа захирал ийнхүү тайлбарлав.

-Одоогоос 15 жилийн өмнө “Үй цай” сургууль үүсгэн байгуулагдсаны арван жилийн ойн үеэр “Нууц товчоо”, морин хуурыг айл болгон гэрийнхээ хойморт залах Ерөнхийлөгчийн зарлиг гарч байсан юм. Дунд сургууль Ерөнхийлөгчийн энэ зарлигийг хэрэгжүүлэх ёстой юм байна гэж бодсон.

Д.Пүрэвдорж гуайтай өмнө нь ч харилцаад “Улаан зүүд” романыг нь ивээн тэтгэж хэвлүүлсэн удаатай. “Нууц товчоо”-г залахдаа их найрагчийг урьсан юм. Тэгсэн чинь Д.Пүрэвдорж гуай маань нутгийн дүү Н.Жанцанноровыг дагуулаад ороод ирсэн. Морин хуурыг залахад хөгжмийн зохиолч Н.Жанцанноров, Нууц товчоог залахад нутгийн ах Д.Пүрэвдорж гуай маань байлцсан нь их хувь ерөөл гэж санадаг. Одоо ч “Үй цай” сургуулийн маань үүдээр ороход хойморын шилэн хоргонд “Нууц товчоо”, морин хуур залаастай хэвээр байдаг. Энэ хоёр эрхэм хүн сайхан ерөөсөн нь “Үй цай боловсрол арван жил” гэсэн номонд маань бий. Дараахан нь Д.Пүрэвдорж гуай маань Хөдөлмөрийн баатар болсон. Бие нь тааруу байсан, удалгүй мөнх бусыг үзүүлсэн дээ. Гадаад хэлний сургалттай сургуулийн хувьд эх хэлний сургалтыг дэмжих ёстой гэж боддог. Эх хэлний ярих бичих уншиж ойлгох чадвар өндөр байх тусмаа гадаад хэлний боловсролд сайн нөлөөтэй. Энэ үүднээс эх хэлний сургалтыг дэмжиж, Д.Пүрэвдорж гуайн нэрэмжит кабинет байгуулсан. Дараа нь бид Д.Пүрэвдоржийн онгод халгисан уран уншлагын наадам зохион байгуулахаар шийдсэн юм. Гадаад хэл үзэж байгаа хүүхдүүдэд эх оронч хүмүүжил чухал. Их найрагчийн “Тусгаар тогтнол” шүлэгт “Эзэн заяа” гэсэн үг байдаг. Энэ үгээр наадмаа нэрлэсэн юм. Д.Пүрэвдорж гуай манай сургуульд ирж “Нууц товчоо” залах үедээ “Эрдэмд эзэн заяатай байгаарай” гэж сурагчдад захисан юм хэмээн Д.Баяраа захирал хуучлав.

Ахлах насны ангилалд нэгдүгээр байр эзэлсэн “Үй цай” сургуулийн арваннэгдүгээр ангийн сурагч С.Төрмандах “Буханвальдаас ярьж байна” хэмээх онцгой шүлэг сонгожээ.

-Энэ шүлгийг хэр удаан бэлтгэсэн бэ, яагаад энэ шүлгийг сонгов?

– Долоо хоног зарцуулсан. Би өөрийгөө эх оронч хүн гэж боддог. Сэтгэл хөдөлгөсөн шүлэг таалагддаг. Дайн хүсэх зүйл биш гэдгийг харуулахаар энэ шүлгийг сонгосон.

Д.Пүрэвдоржийн ”Тусгаар тогтнол”, “Чингис” шүлэг нь алдартай. Бусад шүлгийг нь уншсан ч энэ шүлэг нь онцгой санагдсан гэв.

Шүүгчдийн нэг, “Болор цом”-ын эзэн, яруу найрагч Н.Гантулга сурагчдад зориулж, их найрагчийн “Урт намар” шүлгийг уншиж сонирхуулсан юм. Тэрбээр сурагч байхдаа 280 гаруй шүлэг цээжээр мэддэг байсан гэнэ. “Шүлэг уншихад тухайн он цагт очих шиг болдог. Монголын яруу найргийн охь дээж болсон шүлэг яруу найргийг цээжлэхэд өөртөө итгэх итгэл нэмэгддэг төдийгүй, хэлсэн үг ч утга учиртай болдог” гэж тэрбээр хүүхүүдэд зөвлөсөн юм.

П.Батзаяа

Categories
мэдээ цаг-үе

БНХАУ-аас ирэх оны нэгдүгээр сарын 5-нд 100, хоёрдугаар сарын эхээр 124 автобус ирнэ DNN.mn

Татвар нэмбэл түгжрэл буурах уу?

Улаанбаатар хотын замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны ээлжит II хуралдаан өчигдөр боллоо.

Хуралдаанаас гаргасан шийдвэрүүдийг хүргэж байна.

  • Арванхоёрдугаар сарын 5-н буюу ирэх долоо хоногийн Даваа гаригаас эхлэн Нийтийн тээврийг нэгдүгээр эгнээгээр явуулах журмын хэрэгжилтэд онцгой анхаарч, шуурхайлан ажилдаа орно.
  • Олон улсын банк санхүүгийн байгууллагын хамтын ажиллагааны хүрээнд явж байгаа BRT төслийн зээлийн санхүүжилтийг УИХ-аар батлуулахад бэлтгэнэ.
  • БНХАУ-аас 2023 оны нэгдүгээр сарын 5-нд 100 автобус, хоёрдугаар сарын эхээр 124 автобус орж ирнэ.
  • Тээврийн хэрэгслийн “Цахим гэрчилгээ” RFID төслийг 2023 оны эхний улиралд замын хөдөлгөөнд нэвтрүүлнэ. Өнөөдрийн байдлаар 160 орчим уулзварт 380 гаруй тоног төхөөрөмж суурилуулжээ.
  • Улаанбаатар хотод гүүрэн байгууламж бүхий нүхэн гарцууд барих ажлыг шуурхайлна. Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн БНХАУ-д хийсэн төрийн айлчлалын үеэр санхүүгийн асуудлыг шийдсэн.
  • Нийтийн тээврийн үйлчилгээг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хэрхэн явуулж болох талаар санал боловсруулах Ажлын хэсэг байгуулахаар болов.

Хуралд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан, Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар тэргүүтэй албаныхан оролцов.

Categories
мэдээ цаг-үе

Өчигдөр гэр бүлийн хүчирхийллийн 89 дуудлага бүртгэгдсэн байна DNN.mn

Arslan.mn

Энэ сарын 30-нд буюу өчигдөр цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд нийт 1780 гомдол мэдээлэл бүртгэгджээ. Үүнээс зөрчлийн дуудлага мэдээлэл 1387, хулгайтай холбоотой 34, хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн дуудлага 89, гэмт хэргийн шинжтэй 88 мэдээлэл бүртгэгдсэн байна.

Үүнээс гадна автомашин согтуу жолоодсон 56, хүний биед халдсан 76, эрүүлжүүлэх байранд хоносон 120 тохиолдол гарчээ.

Categories
мэдээ нийгэм

2024 онд ANCSDAAP-ийн 32 дугаар бага хурлыг Монгол Улсад зохион байгуулна DNN.mn

Хурлыг хэрхэн үр дүнтэй удирдаж, бүтээмжээ нэмэгдүүлэх вэ? - BUSINESS.MN

Ази, Америк, Номхон Далайн Орнуудын Үндэсний тооллого, Статистикийн байгууллагын дарга нарын нийгэмлэг (ANCSDAAP)-ийн Хүн амын тооллогын 32 дугаар бага хурлыг 2024 онд Монгол Улсад зохион байгуулна.

Япон Улсын Токио хотод болж буй ANCSDAAP)-ийн Хүн амын тооллогын 31 дүгээр бага хурлын оролцогчид санал нэгдэн ийм шийдвэр гаргажээ. Түүнчлэн ANCSDAAP-ийн Удирдах зөвлөлийн дэд Ерөнхийлөгчөөр Үндэсний Статистикийн Хорооны дарга Б.Батдаваа сонгогдсоныг Үндэсний статистикийн хороо мэдээлсэн юм.

12 дугаар сарын 1-нд өндөрлөж буй тус блон улсын бага хурлаар “2020 оны тооллого, судалгаанд “Ковид-19” хэрхэн нөлөөлсөн, түүнээс шалтгаалсан сорилтуудыг яаж даван туулах талаар онцлон хэлэлцэж байна. Хоёр жил тутамд зохион байгуулдаг энэ хуралд Үндэсний Статистикийн Хорооны дарга Б.Батдаваа цахимаар оролцож, “Монгол Улсын Хүн амын тооллогод “Ковид-19” хэрхэн нөлөөлсөн, мэдээлэл цуглуулж боловсруулахад ямар сорилтууд учирсан” талаар илтгэл тавьжээ.

Categories
мэдээ цаг-үе

Дархан-Уул аймагт шатахууны нөөцийн сав шатаж буйг унтраахаар ажиллаж байна DNN.mn

viber_image_2022-12-01_10-07-01-434.jpg

“Тэс Петролиум” ХХК-ийн шатахууны нөөцийн сав шатаж буйг унтраахаар алба хаагчид ажиллаж байна.

Тодруулбал, Дархан-Уул аймгийн Дархан сумын 3-р багт байрлах “Тэс Петролиум” ХХК-д гал түймэр гарлаа гэсэн дуудлага 09:21 цагт Онцгой байдлын газарт иржээ.

2,000 тонны багтаамжтай АИ-92 шатахууны нөөцийн сав шатаж байгааг унтраахаар ажиллаж байгааг Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Дуудлагын дагуу Гал түймэр унтраах, аврах 22, 54, Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 19, 61 дүгээр ангийн алба хаагчид үүрэг гүйцэтгэж байгаа аж.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

​С.Эрдэнийн барьсан АН-ын тамга ирэх таван жилд лав хүчинтэй DNN.mn


Ардчилсан нам хэд хуваагдсан нь хамаагүй. Албан ёсны буюу хууль, эрх зүйн чадамжтай тамга хэнд байна гэдэг нь чухал. Үнэт зүйл үзэл санаандаа нэгдье гэдэг бол хууль ёсны тамгатай талдаа нэгдье л гэсэн үг. Тэрхүү тамга нь одоогоор С.Эрдэнэ гэх хүнд бий. Энэхүү тамгыг ямар нэгэн байдлаар хүчингүй гэж үзэх асуудал эрх зүйн хувьд боломжгүй зүйл юм. Хэрэв С.Эрдэнийн гарт байгаа тамгыг хүчингүй гэж үзвэл өнгөрсөн орон нутаг, УИХ-ын сонгуулиас эхлээд Ерөнхийлөгчийн сонгууль хүчингүй гэж үзэхээс өөр аргагүй байдалд хүрнэ. Энэ бүх сонгууль хууль, дүрмийнхээ хүрээнд болоод өнгөрсөн. Бүх шатны сонгуульд Ардчилсан нам С.Эрдэнэ гэдэг хүний гарт байгаа тамгаар оролцсон байж таарна. Тухайн үед нь хүчингүй тамга гэж үзээгүй учраас л өнөөгийн УИХбүрэлдэж хууль тогтоох эрх мэдлээ хэрэгжүүлж байна. Ерөнхийлөгчийн ч гэсэн бүрэн эрхийн хугацаа эхлээд жил гаруй боллоо. Тиймээс Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаанд буюу үлдэж байгаа таван жилд Монгол Улсын шүүх, хуулийн болоод бүртгэлийн ямар ч байгууллага С.Эрдэнэд байгаа тамгыг хүчингүй болгож чадахгүй. Тийм эрх зүйн боломж ч байхгүй гэсэн үг. Ямартаа ч уг тамгыг ойрын таван жилдээ хүчингүй болгочих зүрхтэй хүн Монголд гарч ирэхгүй л болов уу. Нэгэнт С.Эрдэнэд байгаа тамгыг хүчингүй болгож болохгүй учраас түүнтэй нийлэхээс өөр сонголт АН-ын нөгөө талынханд байхгүй. Х.Баттулга, Ц.Элбэгдорж, С.Баярцогт, О.Цогтгэрэл, Ц.Туваан, М.Тулгат гээд хэн ч байсан С.Эрдэнийн гарт байгаа тамга дор нэгдэхээс өөр сонголт ойрын таван жилд лав гарч ирэхгүй байх. Нөгөөтэйгүүр С.Эрдэнийн гарт байгаа тамгыг хүчингүй болгоод өөр тамгатай болчихно гэж муйхарлаж суухаар түүнтэй учраа ололцоод тамгыг нь эвтэйхэн салгах нь илүү амар. Ардчилсан намын гишүүдээ тал тал тийш нь тарааж байхаар С.Эрдэнэтэйгээ нэгдээд улмаар намын бүтэц, удирдлагуудаа их хурлаараа солих боломж АН-д бүрэн бий. Нэгэнт л тамгыг нь хүчингүй болгож болохгүй учраас С.Эрдэнийн талд зүтгэх, бодлого үйл ажиллагааг нь дэмжих АН-ын гишүүд цөөнгүй байна. Тэдгээр жирийн гишүүд бусад хуваагдчихсан АН-ын лидерүүдээ үнэнтэйгээ нүүр тулаад С.Эрдэнэтэйгээ нэгдээч ээ гэдгийг уриалж байгаа юм. Буруу зүгт яваа нөхдөө араас нь дуудаж байна гэсэн үг. Тиймээс С.Эрдэнийгээ үсдэж чирж, зодохоос илүү учир зүйгээ олсон нь АН-ын өнөө, маргаашийн улс төрийн замналд чухал. Хэнийг нь дагахаа мэдэхгүй байгаа төөрчихсөн гишүүд, дэмжигчид С.Эрдэнийхээ талд нэгдэх нь хамгийн зөв. Учир нь түүнд Монгол Улсын хуулийн өмнө гаргаад ирэх хүчинтэй тамга байна. Эрх зүйт нийгэмд бүх зүйл хуулийн хүрээнд явагддаг. Тиймээс л хуулиа мэддэг, нөхцөл байдлаа хэрсүүгээр хардаг, намынхаа эв нэгдлийн төлөө л гэж санаагаа зовоож байгаа хүн бүр С.Эрдэнийнхээ талд орох ёстой. Эхлээд хүчин төгөлдөр тамганыхаа дор нэгдчих. Дараа нь тэрхүү тамгаа хэндээ бариулах вэ гэдгээ шийдчихэж болохоор.

Э.МӨНХ