Categories
мэдээ цаг-үе

Төв аймгийн нутагт цасанд хаагдсан зам, гарцыг нээж байна DNN.mn

зураг

Төв аймгийн Онцгой комиссын шийдвэрээр Онцгой байдлын газраас засмал замаас эхлэн сумын төв хүртэл цаашлаад малчдын өвөлжөө рүү зам гаргах ажлыг зохион байгуулж байна.

Архуст, Баяндэлгэр, Эрдэнэ, Баянжаргалан зэрэг сумын нутгаар цас их орж, зам хаагдан малчид сум, орон нутаг руу зорчих боломжгүй нөхцөл бүрдсэн.

Тухайн зам, гарцыг нээснээр цасанд боогдсон малчид сум, орон нутаг руу зорчих, хүнс, тэжээлээ авах, малын мах, махан бүтээгдэхүүн, түүхий эдээ зах зээлд хүргэх нөхцөл бүрдэж байгаа хэмээн Төв аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Categories
их-уншсан мэдээ нийгэм туслах-ангилал

Сэлбэ голын төсөлтэй холбоотой 3.1 тэрбум төгрөгийн санхүүжилтийг эргүүлэн татахаар болжээ DNN.mn

Монголчуудын дундаж цалин 1 сая 544 мянган төгрөг болж, өмнөх оны мөн үеэс  214 мянган төгрөгөөг нэмэгджээ - ТА ДАРЖ ОРООД...

НИТХ дахь МАН-ын бүлэг улс төрийн шийдвэр гаргаж, Сэлбэ голын төсөлтэй холбоотой 3.1 тэрбум төгрөгийн санхүүжилтийг дэмжихгүй болжээ. Иймд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар НИТХ-д өргөн барьсан Нийслэлийн 2023 оны төсвийн төслөөс уг санхүүжилтийг эргүүлэн татахаар болсныг мэдэгдлээ.

Энэ талаар НЗД-ын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар “Сэлбэ гол төслийн нэгжид зарцуулахаар төлөвлөсөн байсан 3.1 тэрбум төгрөгийг дэмжихгүй гэсэн шийдвэрийг НИТХ дахь МАН-ын бүлэг гаргасан. Тиймээс Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч төсвийн төслөөс саналаа эргүүлэн татаж байна.

Үүнээс гадна Бодлогын судалгаа шинжилгээний газрын төсвийг 1.9 тэрбум төгрөгөөр бууруулах шийдвэр гарсан учир саналаа татаж төсвийг нь бууруулахаар боллоо.

Сүүлийн өдрүүдэд Сэлбэ голтой холбоотой шүүмжлэл, нийгмийн хэлэлцүүлэг болсон. Тиймээс Сэлбэ гол төсөл ямар учиртай байсан талаар мэдээлэл хүргэх нь зүйтэй байх.

2018 онд Монгол, БНХАУ-ын Засгийн газрын зээлийн хэлэлцээрийн хүрээнд 60 сая доллароор Сэлбэ голын урсцыг нэмэгдүүлэх ач холбогдолтой төсөл. Үүнд санхүүжилт хийхээр тохиролцсон байдаг. Нийслэлийн Засаг даргын зүгээс уг төслийг хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үзсэн.

Хотын даргын зүгээс Сэлбэ голын урсцыг сайжруулахын тулд дунд нь гурван байршилд томоохон цөөрөм байгуулбал агаарын чийгшил, ундны усны нөөцөд ач холбогдол өгөх учраас хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үзсэн. Ингээд Сангийн яаманд төслийн нэгж байгуулах сонгон шалгаруулалтыг зарлахад иргэн Б.Цэцэг шалгарсан. Түүнийг Сангийн сайдын тушаалаар Сэлбэ гол төслийн удирдагчаар томилсон байдаг. Иргэн Б.Цэцэгийг мэргэжлийн бус хүн төслийг удирдаж байна хэмээн шүүмжилж байгаа тул энэхүү тайлбарыг хэлж байна” хэмээн мэдээллээ.

Сэлбэ гол төсөл санхүүжилтгүй болж байгаа тул төслийн нэгжийг татан буулгах албан тоотыг Сангийн яаманд хүргүүлнэ. Төслийн нэгжийг татан буулгах эсэхийг тус яам шийднэ.

Улаанбаатар хотын ундны усны нөөц, агаарын чийгшлийг нэмэгдүүлэх том төсөл тул ирэх жилүүдэд зайлшгүй хэрэгжих төсөл гэдгийг тэрбээр хэлэв.

ШУУД ҮЗЭХ:

Categories
булангууд гадаад мэдээ шинжлэх-ухаан-технологи

“Boeing” Украинд зориулж пуужин үйлдвэрлэнэ DNN.mn

Пентагон Украинд алсын тусгалтай шинэ пуужингуудыг шилжүүлэх талаар хэлэлцэж байна гэж “Ройтерс” агентлаг мэдээллээ. Тус агентлагийн мэдээгээр “Боинг” корпораци АНУ-ын Батлан хамгаалах яаманд 150 км хүртэлх тусгалтай газраас хөөргөдөг жижиг хэмжээтэй пуужин болох “GLSDB”-ыг олноор нь үйлдвэрлэж Украинчуудад нийлүүлэхийг санал болгосон гэнэ. Энэ нь Украинд Оросын ар талын гүнд байрлалтай одоогоор хараахан хүрч чадахгүй байгаа цэргийн зориулалттай газруудад цохилт өгөх боломж олгоно.

Украины Зэвсэгт хүчин 70 гаруй километрийн зайд байгаа бай онох чадвартай, удирдлагатай пуужингийн систем (GMLRS)-ийг өнөөдөр дайнд амжилттай ашиглаж байна. Харин “GLSDB” нь “Boeing” болон “Saab” группын хамтарсан бүтээл юм. Энэ бол газраас хөөргөхөд зориулж өөрчилсөн “GBU-39” гэх нарийн онч бүхий пуужингаар зөөж байгаа онодог бөмбөг аж. Украинчууд одоо ашиглаж байгаа “M270 MLRS” ба “M142 HIMARS” хөөргөгчийн суурийг ашиглан “GMLRS” пуужинг хөөргөх боломжтой юм байна . “GLSDB” нь 150 км-ийн зайд 1 м хэмжээтэй байг алдахгүй онохоос гадна 1 м зузаан төмөр битон бэхлэлтийг сөнөөх чадвартай аж. Хамгийн гол нь “GMLRS” пуужин Украинчуудын гуйгаад байгаа “ATACMS” пуужингаас хамаагүй бага зардалтай учир Boeing”компани олон тоогоор нь үйлвэрлэн Украинд нийлүүлэх боломжтой юм байна.

Г.АМАРСАНАА

Categories
их-уншсан мэдээ туслах-ангилал эдийн-засаг

Ч.Эрдэнэдалай: Ерөнхийлөгчийн хятадад хийсэн айлчлалын үр дүн ирэх оноос эдийн засагт бодитой мэдрэгдэж эхэлнэ DNN.mn

Эдийн засагч, судлаач Ч.Эрдэнэдалайтай Ерөнхийлөгчийн БНХАУ-д хийсэн айлчлалын талаар ярилцлаа.


-Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх урд хөршид төрийн айлчлал хийлээ. Энэхүү айлчлалын хүрээнд шийдвэрлэгдсэн эдийн засгийн чухал ач холбогдол бүхий хэлэлцээр юу байв?

-Манай улсын эдийн засгийн хүндрэлийн гол шалтгаан нь Хятад улсын “Тэг ковид” бодлого, үүнтэй холбоотой хил гаалийн гацаа, хаалтууд байсан. Сая Хятадын ардын намын хамгийн том хурал боллоо. Энэхүү үйл явдлын дараах тус улсад айлчлал хийж буй гадаадын анхны төрийн тэргүүн нь Монгол Улсын Ерөнхийлөгч байлаа. Ши Жиньпинийн хувьд бид мэдэж байгаа, дэлхийн голлох удирдагчдын нэг. Энэ хүн нам засгийн хамгийн том хурлынхаа дараа мөнхийн хөрш Монгол Улсын төрийн тэргүүнийг урьж байгаа явдал нь бидэнд хандаж байгаа томоохон хүндлэл гэж ойлгож болох юм. Энэхүү хүндэтгэл манай улсын хувьд эдийн засаг болоод гадаад харилцаанд үнэхээр эергээр нөлөөлнө. Хоёр төрийн тэргүүн нарын уулзалтаар ямар асуудал хэлэлцэв гэж. Тэгэхээр сүүлийн саруудад эдийн засгийн амьдралд өрнөж буй хамгийн сайн мэдээг би хэлье. Манай улс энэ сард долоо хоног тутам 600-800 мянган тонн нүүрсийг экспортолж байгаа юм билээ. Энэ бол маш сайн үзүүлэлт, сайн мэдээ. Нөгөөтэйгүүр сүүлийн үед манай улсын валютын нөөц болоод ханш тогтворжсон. Ийм хоёр мэдээ байна.

-Ханш тогтвортой байх, нүүрсний экспорт нэмэгдсэн нь бидний хувьд мэдээж сайн зүйл. Хятадад хийсэн айлчлалын үеэр эдийн засгийн ямар томоохон хэлэлцээрт гарын үсэг зурав. Энэ талаар тодорхой ярихгүй юу?

-Айлчлалын гол ач холбогдол бол мэдээж нүүрсний экспортыг нэмэгдүүлсэн явдал. Үүнийг дагаад цөөнгүй төсөл, хөтөлбөр, буцалтгүй тусламжуудыг хэлэлцсэн. Нүүрсний экспортод хоёр тал мэдэгдэл гаргасан. Юу вэ гэхээр ирэх таван жилд нүүрсний дунд болон урт хугацааны гэрээ байгуулах төлөвлөгөөтэй байгаа. Миний мэдэж байгаагаар жилдээ 40-70 сая тонн нүүрсний экспортлохыг Хятадын тал дэмжсэн байна лээ. Энэ бол одоогийн экспортоос хоёр дахин илүү гэсэн үг. Өнгөрсөн сарын эхээр хоёр улсын худалдаа 11 тэрбум ам.доллар байсан. Экспорт 8.5 тэрбум, импорт 2.5 тэрбум, нүүрсний экспорт таван тэрбум ам.доллартай байсан. Тэгэхээр ирэх жилээс худалдаа болон бусад үзүүлэлтийг хоёр дахин нэмэх зорилт дэвшүүлж, хамтран ажиллахаар болсон нь Монгол Улсын эдийн засаг сэргэнэ гэсэн үг.

Өөрөөр хэлбэл Монгол, Хятадын худалдаа ирэх жил 20 тэрбум ам.долларт хүрнэ. Ирэх оны төсөв батлагдсан. Батлагдсан төсвөөр бол ирэх жил эдийн засаг таван хувиар өснө гэж байгаа. Үүний гол суурийг нь Ерөнхийлөгчийн айлчлал бүрдүүлээд ирлээ л гэж харж байна. Цаашдаа эдийн засгийн өсөлтүүд болоод бусад үзүүлэлтүүд энэ мэт тогтвортой болоод ирвэл Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүн хоёр дахин нэмэгдэх боломжтой. Мөн Ерөнхийлөгчийн Хятадад хийсэн айлчлалын үр дүн ирэх оноос эдийн засагт бодитой мэдрэгдэж эхэлнэ гэж харж байгаа.

-Ерөнхийлөгчийн Хятадад хийсэн айлчлал эдийн засгийн хувьд өндөр ач холбогдолтой боллоо л гэж хэлэх гээд байна уу?

-Эдийн засагчдын харж байгаагаар энэхүү айлчлал цаг үеэ олсон, өндөр ач холбогдолтой, эдийн засгийг сэргээх чухал үйл явдал боллоо л гэж үзэж байна. Мэдээж бүгдийг нь хоёр тал гарын үсэг зураад ч юм уу нэг кноп дараад төгс, сайхан болгочихгүй нь ойлгомжтой. Хятад талаасаа бондын асуудал бусад жижиг деталь зүйлүүд цөөнгүй бий. Тухайлбал, төмөр замын хоёр цэг уулзах, нарийн, өргөн царигийн асуудал гэх мэт. Үүний хажуугаар ковид Хятадад бүрэн алга болоогүй, Хятадын явуулж байгаа хатуу бодлого одоог хүртэл идэвхтэй явагдаж л байна. Хятад улсын дотоод асуудал байна. Нийгмийн уур амьсгал хүндхэн байна. Улс төрийн нөхцөл байдал амаргүй байгаа. Тийм байхад манай улсын эдийн засагт бодитой өөрчлөлт авчрах томоохон хэлэлцээрүүдэд цааргалалгүй дэмжиж байгаад нь бид баярлах ёстой. Си Жиньпиний хувьд Канадын ерөнхий сайдтай их таагүй харилцаатай байгаа гэх мэт Хятад улсын хувьд олон улсад болоод дотооддоо асуудал их байгааг бид харж л байна. Тиймээс ийм цаг үед манайхтай сайн хөршийн харилцаагаар хандаж байгааг бид талархан хүлээн авах ёстой. Хамгийн чухал нь нүүрсний экспорт нэмэгдлээ. Одоо нүүрснээс орж ирсэн орлогоо халамж, бусад үр ашиггүй бүтээн байгуулалтад зарцуулахаас илүү төвлөрсөн орлогын сан бүрдүүлэх, хуримтлалтай болох асуудлыг анхаарах нь чухал.

-Таныхаар нүүрсний орлогыг бид оруулж ирээд халамж, үр ашиггүй зүйлд тараагаад байна гэсэн үг үү?

-Яг тийм. Үргэлж л тансаглана гэж юу байхав. Олон жил яриад байгаа хуримтлалын сан, баялгийн сангаа бодитоор босгож ирэх шаардлагатай байна. Олсон жаахан орлогоо бүгдийг нь үрэх, цацах, халамжид тараах зэрэг хуучин муу сэтгэхүйнээсээ одоо бид салах цаг нь болсон. Ирэх оны төсвийн хуулиар нүүрсний экспортыг 36 сая тонн байлгахаар баталсан. Энэхүү хэлэлцээрийн үр дүнд юутай ч ирэх оны нүүрсний экспортынхоо зорилтод хүрэх нь тодорхой боллоо. Энэ бол маш сайн мэдээ.

-Нүүрсний экспортыг нэг талдаа нэмлээ, энэ нь эдийн засагт сайн нөлөө үзүүлнэ гэж байна. Нөгөө талдаа нүүрсний хулгайн асуудлыг шийдэхгүй л бол нүүрсний гарц, хэмжээг нэмэгдүүлээд бодит орлого алдагдаж байгаа үед эдийн засагт жинтэй өөрчлөлт орохгүй гэдэг зүйлийг эдийн засагчид ярьж байна. Судлаач, эдийн засагч хүний хувьд энэхүү асуудалд ямар байр суурьтай байна вэ?

-Нүүрсний асуудалд Засгийн газраас явуулж байгаа үйл ажиллагааг дэмжиж байгаа. Эрдэнэс Таван толгой компанийн засаглалын реформ маягийн зүйл хийгдэж байна. Тус компанийн үйл ажиллагаа бусад бүх зүйл ил тод болсоор л байна. Энэ явуулж байгаа үйл ажиллагааг цаашдаа маш сайн үргэлжлүүлэх нь чухал. Эдийн засагч хүний хувьд бусад улс төрийн асуудал надад сонин биш гэж үздэг. Хяналт, хариуцлагын ажил үүргээ бодлогын түвшинд чадварлаг явуулах шаардлагатай байна.

-Ерөнхийлөгчийн айлчлалаар Төмөр замын холбоос цэгийг тодорхойлох асуудлыг хэлэлцэж, шийдчихсэн гэж ойлгож байгаа. Холбоос, терминал барьснаар эдийн засгийн ямар өөрчлөлтүүд бий болох вэ?

-Саяны айлчлалаар энэхүү асуудлыг ерөнхийд нь хэлэлцээд шийдээд ирсэн гэж ойлгож болно. Өөрөөр хэлбэл, тодорхой ахиц авчирсан гэсэн үг. Цаашдаа төмөр замын гарц, хилийн боомтуудаасаа шалтгаалаад төрөлжөөд явна. Тухайлбал, Гашуунсухайтын боомтоор зөвхөн нүүрс гаргах ч гэдэг юм уу. Хангиар дандаа төмрийн хүдэр экспортолдог болно ч гэдэг юм уу ийм маягаар төрөлжөөд явах юм билээ. Талууд хилийн боомтуудад ачаа тээврийн шинэ техник, технологи нэвтрүүлэхийг дэмжиж, боомтын хүчин чадлыг бодитой, үр дүнтэй нэмэгдүүлэхээр тохиролцон. Хятадын тал Монгол Улсын дамжин өнгөрөх тээвэр, далайн гарц болон эдийн засаг, ард иргэдийн амьжиргаанд нэн шаардлагатай бараа бүтээгдэхүүнийг импортлоход Монголын талд үргэлжлүүлэн дэмжлэг үзүүлнэ гэдгээ хэлсэн байна лээ. Монгол, Хятад, Оросын эдийн засгийн коридорын хүрээнд төмөр замын төв коридорыг шинэчлэх техник, эдийн засгийн үндэслэлийн судалгааг түргэтгэж, ОХУ-аас Монгол Улсын газар нутгаар дамжуулан Хятад руу байгалийн хий нийлүүлэх хоолой барих төслийг идэвхтэй урагшлуулахаар болсон.

-Монголын нүүрсийг хятадууд хямд буюу бүсийн ханшаар авч байна. Угтаа дэлхийн зах зээлийн ханшаар авах ёстой гэдгийг эдийн засагчид шүүмжилж ярьдаг. Бид үнэхээр хямд ханшаар өгдөг гэж үү?

-Энэ бол цэвэр бизнесийн асуудал гэж явах байх. Нүүрс гэдэг бол олон улсын зах зээл. Орос, Австрали, Индонези зэрэг улсууд голлож гаргаж байгаа. Тиймээс бид ч бас өрсөлдөх ёстой. Зарим улс, орон өөрийн бүтээгдэхүүнээ үнэд хүргэхийн тулд тухайн улсад нь очоод баазалчихсан байдаг. Тухайлбал, Австрали улс өөрийн худалдааны төлөөлөгчдөө Бээжинд байлгаж, зах зээлийн судалгаа, ханшийн өсөлтийг дэмжих чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Австрали өөрөө төмрийн хүдрийн маш том орлогын эх үүсвэртэй улс. Ийм маягаар бид ч гэсэн өөрсдийн худалдааны төлөөлөгч, томоохон хяналт, судалгааны байгууллагыг гадаадад байгуулах шаардлагатай. Ийм байгууллага байгуулснаар бүтээгдэхүүний ханшийг тогтвортой байлгах, хууль бус экспортыг таслах боломж бүрдэж ирэх юм.

Categories
мэдээ нийгэм

Манжуур хотод Монгол Улсын Консулын газар нээгджээ DNN.mn

Манжуур (хот) — Википедиа нэвтэрхий толь

БНХАУ-ын Манжуур хотод Монгол Улсын Консулын газар арваннэгдүгээр сарын 29-ний өдөр нээгджээ.

Манжуур хотод суугаа Консул Я.Ганбаатар Ковид-19 цар тахлын амаргүй цаг үед Консулын газрын үйл ажиллагааг албан ёсоор эхлүүлж, дэмжлэг, туслалцаа үзүүлсэн БНХАУ-ын холбогдох төрийн байгууллагуудад талархал илэрхийлэв.

Тус Консулын газрын хариуцсан тойрогт ӨМӨЗО-ы Хөлөнбуйр, Хянган аймаг, Манжуур хот болон Монгол Улс, БНХАУ-ын хилийн Хавирга-Архашаат, Өвдөг-Баянхошуу, Сүмбэр-Аршаан боомтууд багтаж байна.
Categories
арын-нүүр булангууд мэдээ нийгэм

СОНИНЫ АРЫН НҮҮР: Залилуулахаасаа өмнө “би байсан бол…” гэж бодож үзээрэй! DNN.mn

Байрны хижээл насны ах “Миний дүү сайн байна уу, ах нь чамаас нэг зүйл асууя” гэлээ. Тэрээр “Ахад нь мөнгөний хэрэг гараад. Фэйсбүүкээр хүүгүй, барьцаагүй зээл олгоно гэсэн зарын дагуу хандсан. Улмаар надаас регистр, овог нэр, утасны дугаар зэрэг хувийн мэдээллийг авсан. Удалгүй таны нэр дээрх дансанд 450 мянган төгрөг байна. Бид танд 10 сая төгрөгийн зээл гаргах боломжтой. Гэхдээ эхлээд урьдчилгаа 450 мянган төгрөг шилжүүлэх ёстой. Урьдчилгаа чинь баталгаажчихвал бид 10 минутын дотор танд 10 сая төгрөг шилжүүлчихнэ гэсэн. Ах нь урьдчилгааг нь хийчихвэл надад 10 сая төгрөг өгөх болов уу” гэж байна. Би болохгүй шүү, таныг залилж байна гэдгийг онцгой анхааруулж хэлсэн.

Гэхдээ мань ах аль хэдийнэ залилуулчихаж. Дансан дахь үлдэгдлийг нь төвөггүй хэлж байна гэдэг банкны нэвтрэх нууц үгээ алдчихсан гэсэн үг. Улмаар дансан дахь 450 мянган төгрөг нь ч өөр данс руу шилжчихсэн байлаа. Энэ мэт залилуулж, эд хөрөнгөөрөө хохирч байгаа иргэд цөөнгүй байна. Тиймээс сошиалаар явж буй барьцаагүй, хурдан шуурхай зээл олгоно гэсэн агуулгатай мэдээлэлд битгий итгээрэй. Нөгөөтэйгүүр та 10 сая төгрөг танихгүй хүнд ямар ч барьцаа, баталгаагүй зээлэх үү гэдгээ бодож үзэх хэрэгтэй.

Огт танихгүй хүнтэй утсаар яриад л 10 сая төгрөгийн зээл битгий хэл 10 мянган төгрөг ч өгөхгүй шүү дээ. Тиймээс залилуулахаасаа өмнө эхлээд би байсан бол ийм нөхцөлөөр хүнд мөнгө зээлэх байсан уу. Би байсан бол…” гэж бодож үзээрэй.

Categories
мэдээ нийгэм

“Залуучуудын хөгжлийн зөвлөл” ажил, үйлсээрээ тэргүүлэв DNN.mn

2-4.jpg

Зүүн бүсийн төв-Дорнод аймгийн Онцгой байдлын газрын дэргэдэх “Залуучуудын хөгжлийн зөвлөл” нь залуучуудын оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр хийж, хэрэгжүүлсэн ажил, үйлсээрээ аймагтаа тэргүүллээ.

Тус зөвлөл нь өнгөрсөн тавдугаар сард байгуулагдсан бөгөөд ахлах дэслэгч Т.Дэлгэрээр ахлуулсан 9 алба хаагчийн бүрэлдэхүүнтэй ажилладаг юм.

Зөвлөлөөс “Эерэг байж -инээмсэглэл түгээе”, “Ахмадаа сонсох өдөр”, “Эрүүл мэндийнхээ төлөө-Алхангаа ярилцъя”, “Бүрэн Монгол” төсөл, “Ёс зүйтэй албан хаагч”, “Архигүй Дорнодчуудын төлөө”зэрэг томоохон арга хэмжээ, олон нийтийн хурал, уулзалт болон цахим хэлэлцүүлгийг зохион байгуулж, 500 гаруй иргэнийг хамрууллаа гэж Зүүн бүсийн төв-Дорнод аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Хилийн чанадад үйлдсэн итгэмжлэлийг нотариатаас хүлээн авна DNN.mn

Гэрээслэлээс цээрлэх биш хэрэгжүүлэх цаг нь болсон

Хилийн чанадад суугаа Дипломат төлөөлөгчийн газрууд цахим нотариатын үйлчилгээг нэвтрүүлсэнтэй холбогдуулан иргэдийн баталгаажуулж илгээсэн итгэмжлэлийг Монгол Улсад хүлээн авах төлөөлөгч нь өөрт ойрхон байрлах аль ч нотариатчаас авах боломжтой боллоо.

Төлөөлүүлэгч иргэн итгэмжлэлийн зүүн доод буланд байрлах QR код болон үсгэн кодыг хүлээн авагчдаа илгээх бөгөөд уг кодоор нотариатч хэвлэж баталгаажуулж өгөх юм.

Үүнтэй холбогдуулан 12 дугаар сарын нэгний өдрөөс өмнө үйлдэж гэрчилсэн итгэмжлэлийг ГХЯ-ны Консулын газраас, харин 12 дугаар сарын нэгний өдрөөс хойш гэрчилсэн итгэмжлэлийг нотариатчаас хүлээн авах аж.

Categories
гадаад мэдээ

Англид шашин шүтэгчид цөөрчээ DNN.mn

Их Британийн хаант улсын бүрэлдэхүүнд багтдаг Англи, Уэльсийн хүн амын дунд загалмайн шашинтнууд анх удаа цөөнх болсон нь хүн амын тооллогын үед хийсэн судалгаагаар батлагджээ. Тус улсад арван жил тутамд нэг удаа зохион байгуулдаг хүн амын тооллогын дүнг Үндэсний Статистикийн Алба танилцуулсан юм. Өнгөрсөн арван жилийн хугацаанд өмнөх арвантай харьцуулахад Их Британи улсад ерөнхийдөө шашин шүтдэг хүмүүсийн тоо буурч, цагаан арьстнуудын тоо ч цөөрсөн байна. Тухайлбал Англи, Уэльсийн хүн амын 46.2 хувь нь өөрийгөө загалмайн шашинтан гэж мэдүүлсэн нь арван жилийн өмнөх 59.3 хувиас нэлээд буурч, анх удаа хүн амын талаас доош хувьд хүрсэн тохиолдол болжээ. Үүнээс гадна 1.7 хувь нь Хиндү шашинтан болсон нь өмнөх арваны 1.5 хувиас бага зэрэг өссөн үзүүлэлт болжээ. Харин нийт хүн амын гуравны нэгээс илүү хэсэг буюу 37 хувь нь өөрийгөө шашингүй үзэлтэн гэсэн байна. 2011 онд энэ хэмжээ 25 хувь байжээ.

Британийн төр, засаг шашинтай нягт холбоотой ажилладаг. Тус улсын засгийн газар Английн шашны сургуулиудыг санхүүжүүлж, Том сүмийн хамба лам нар парламентын дээд танхимд суудаг. Мөн Британийн хааныг “шашин шүтлэгийг хамгаалагч” хэмээн цоллож, бүх сүм хийдүүдийн тэргүүнд өргөмжилдөг юм.

“Тооллогын хамгийн их гайхшируулсан үр дүн бол иргэд болон төрийн хооронд ямар их ялгаа бий болсон явдал юм. Бид Европын аль ч улсаас илүү шашинлаг төр, засаглалтай мөртлөө маш олон шашингүй иргэдтэй улс болоод байна” гэж “Hummanists UK” төрийн бус байгууллагын тэргүүн Эндрью Копсон хэлжээ. Мөн Английн сүм хийдийн хамгийн том мяндагтнуудын нэг, Йоркийн хамба лам Стивен Коттрел “Бүх хүмүүсийг автоматаар загалмайн шашинтанд тооцдог цаг үе өнгөрсөн хэдий ч олон хүн амьдралын утга учир, мөн чанарыг ойлгох хүсэлтэй явдаг нь бусад судалгаануудаас тогтмол харагддаг. Тиймээс шашны итгэл үнэмшлийг түгээн дэлгэрүүлэхийн төлөө улам шаргуу ажиллах шаардлага бидэнд тулгарч байна” гэж мэдэгджээ.

Шашин шүтлэгээс гадна Англи, Уэльсийн хүн амын доторх цагаан арьстнуудын эзлэх хувь хэмжээ сүүлийн арван жилийн хугацаанд 86 хувиас 82 хувь болж буурчээ. Хүн амын 9 хувь нь Ази, 4 хувь нь Африк, 3 хувь нь холимог буюу олон угсаатнаас гаралтай, 2 хувь нь эдгээрээс өөр гаралтай гэж өөрийгөө тодорхойлсон байна.

Г.АМАРСАНАА

Categories
мэдээ нийгэм

​Дархан-Уул аймаг: Галын улмаас нэг хүн нас барж, хоёр хүн олдохгүй байна DNN.mn

Дархан-Уул аймгийн гуравдугаар багт 2000 тоннын багтаамжтай АИ-92 шатахууны нөөцийн сав шатаж байна. Галыг унтраахаар Эрдэнэт, Сэлэнгээс нэмэлт хүч дуудан ажиллаж байна гэж ОБЕГ-аас мэдээлэв.

Гал гарах үед шатахуун түгээх станцад гурван хүн ээлжтэй байсан байна. Нэг иргэнийг галаас гаргаж, эмнэлэгт хүргэсэн боловч эмнэлгийн тусламж авч чадалгүй нас барсныг Дархан-Уул аймгийн Засаг дарга Б.Азжаргал мэдээллээ. Нөгөө хоёр иргэн олдохгүй байгаа аж.

Галын дуудлага өглөө 09.21 цагт Онцгой байдлын газарт ирсэн бөгөөд одоог хүртэл бүрэн унтраагаагүй байгаа юм. Гал сөнөөх ажиллагаанд Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22, 54, Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 19, 61 дүгээр ангийн алба хаагчид үүрэг гүйцэтгэж байна.