Categories
мэдээ цаг-үе

10-аас дээш жилийн насжилттай тээврийн хэрэгсэл сүүлийн 10 жилд 2 дахин нэмэгджээ DNN.mn

1983 оноос 2021 он хүртэлх нийт шилжигчдийн тоог харвал зөвхөн 2021 онд шилжилт хөдөлгөөний 55.8% нь Улаанбаатар хотыг чиглэжээ. Өөрөөр хэлбэл, 25,695 хүн 2021 онд Улаанбаатар хотод шилжин ирсэн байна.зураг
Эх сурвалж: ҮСХ

Ийнхүү сүүлийн 10 жилд буюу 2012-2021 онд нийслэлийн хүн ам 25 хувиар өсөж, 1.5 сая болсон бол энэ хугацаанд бүртгэлтэй тээврийн хэрэгслийн тоо 80% өсжээ.

зураг

Бүртгэлтэй тээврийн хэрэгслийн тоо:

  • • 2012 онд 367.8 мянга байсан бол
  • • 2021 онд 662.6 мянга болж нэмэгдсэн байна.

Өөрөөр хэлбэл 20-оос дээш насны гурван хүн тутмын хоёр нь машинтай байх хэмжээний тоо гарч байгааг ҮСХ тооцоолон гаргажээ.

Тэр дундаа насжилт өндөртэй тээврийн хэрэгслийн тоо тасралтгүй нэмэгдсээр ирсэн нь агаарын бохирдлыг тодорхой нэг шалтгаан болоод байна. зураг

Эх сурвалж: ҮСХ
зураг

ҮСХ-ноос улсын хэмжээнд бүртгэлтэй байгаа нийт тээврийн хэрэгслийн насжилтыг мөн тооцоолжээ. 2021 оны байдлаар

  • Нийт автобусны 78%
  • ачааны автомашины 95%
  • суудлын автомашины 87% нь 10-аас дээш жилийн насжилттай байна.
Categories
мэдээ онцлох-нийтлэл редакцийн-нийтлэл туслах-ангилал эдийн-засаг

Б.Заяабал: Уурхайн амнаас хил хүртэлх бүх процессыг бүртгэлжүүлснээр нүүрсний хулгай зогсоно DNN.mn

Татварын ерөнхий газрын дарга Б.Заяабалтай ярилцлаа.


-Сүүлийн жилүүдэд татварын орлого дандаа өссөн дүнтэй байгаа. Ирэх онд 19 их наядын орлого төвлөрүүлэхээр төсвөө баталлаа. Үүнтэй холбоотойгоор татвар нэмэх үү?

-Монголын татварын алба бол төрийн гаргасан шийдвэр, УИХ-аас баталсан хууль, тогтоомжийг хэрэгжүүлэгч Засгийн газрын харьяа байгууллага. Тэр утгаараа татварын хуулийг хэрэгжүүлдэг, улс болон орон нутгийн төсвийн орлогыг төвлөрүүлдэг байгууллага гэсэн үг. Ирэх онд улсын болон орон нутгийн нийт төсвийн орлого 19.7 их наяд төгрөгт хүрсэн байгаа. Үүнээс татварын алба улсын төсвийн орлогын хувьд 55 хувийг нь буюу 7.2 их наядыг бүрдүүлнэ. Үлдэх хувийг нь бусад төрийн байгууллага бүрдүүлэн ажилладаг. Орон нутгийн төсвийг үндсэндээ татварын алба бүрдүүлэн ажиллаж байгаа, удахгүй орон нутаг иргэдийн төлөөлөгчдийн хурлаараа хэлэлцэн батлах хуулийн цаглабартай. Бидний харж байгаагаар орон нутгийн төсөв буюу аймаг, нийслэл, сум, дүүрэг төсөв нийлээд 2.9 орчим их наядын орлого батлагдах байх. Ингээд үзвэл ирэх онд татварын алба 10 их наядын орлогын төлөвлөгөөг биелүүлэхээр ажиллах болж байна гэсэн үг.

Сүүлийн жилүүдэд ковидын жилийг эс тооцвол үндсэндээ эдийн засгийн өсөлттэй явж ирсэн. Шууд утгаар нь бизнесийн тэлэлт явагдаж байна гэж ойлгож болно. Тэгэхээр жил бүр татварын орлого дагаад нэмэгдээд явах нь зүй ёсны асуудал. Саяхан УИХ-аар 2023 оны төсвийн тухай хууль батлахад зөвхөн ХХОАТ-ын хуулинд олон улсын жишгийг дагуу шаталсан тогтолцоог оруулж өгсөн. Сарын 10 сая хүртэлх цалинтай иргэдэд одоогийн мөрдөж байгаа хууль хэвээрээ буюу 10 хувийн татвар үйлчилнэ. Харин сарын цалин нь 10 – 15 сая хүртэлх цалинтай бол 15 хувь, 15 саяас дээш төгрөгийн цалинтай бол 20 хувийн татвар төлөхөөр болж байгаа юм. Манай улсад 870 мянган ажил эрхлэгч цалин авч ажилладаг бүртгэлтэй. ХХОАТ-ын тухай хуульд орсон уг өөрчлөлт сарын цалин нь 10 сая төгрөгөөс дээш цалинтай 1300 хүнд л үйлчилнэ. Хуулийн нөлөөллөөр төсөвт нэмэлт 10 тэрбум төгрөгийн орлого төвлөрнө. Орлогын төлөвлөгөөг биелүүлэн ажиллахын тулд татварын тайлагналыг хялбар болгох, татварын баазыг нэмэгдүүлэх, далд эдийн засгийг бууруулах, татвараас зугатах, зайлсхийх явдлыг зогсоох гэх мэт олон арга хэмжээг хэрэгжүүлэн ажиллаж байна. -Цар тахлын жилүүд, дайны нөхцөл байдал бизнесийнхэнд хамгийн хүндээр туслаа. Эдийн засаг амаргүй дээр татварын дарамтаас өндийж чадахгүй нь гэдэг. Нөгөө талд Засгийн газраас иргэн, аж ахуйн нэгжийг тэднийг дэмжих жил болгон зарлаад л байдаг. Хөрсөн дээрээ аж ахуйн нэгжүүд ар араасаа дампуурч байна. Ингэхэд бизнесийнхнийг дэмжсэн татварын бодлого бодитоор хэрэгждэг юм уу?

-Эдийн засаг, хөрөнгө оруулалт, бизнес эрхлэгчдийг дэмжих зорилгоор Улсын Их Хурлаас 2019 оны гуравдугаар сарын 22-ны өдөр баталсан татварын багц хуулийн шинэчлэл 2020 оноос хэрэгжиж эхэлсэн. Үндсэндээ Засгийн газраас жижиг, бичил аж ахуйн нэгжүүдийг татварын бодлогоор дэмжиж ажлын байрыг нэмэгдүүлэх, үйл ажиллагааг тэлэх зорилготой шинэчлэл хийгдсэн. Татварын шинэчлэлийн хүрээнд татварын хялбаршуулсан горим нэвтрүүлсэн. Ингэснээр татварын бүртгэл, тайлагналын тоог цөөрүүлсэн. Цахим орчноор татвар төлөгчийн ачаалал буурсан. Татварын албанд бүртгэлтэй аж ахуйн нэгжүүдийн 97 хувь нь нэг хувийн татвар төлөхөөр байна. Харин үлдсэн 2.7 хувь нь 10 хувийн, үлдсэн 0.3 хувь нь 25 хувийн татвар төлөхөөр болсон. Жилийн 300 саяас 1.5 тэрбум төгрөгийн борлуулалтын орлоготой аж ахуйн нэгжүүдэд ногдуулж, төлүүлсэн татварын 90 хувийн буцаан олголт хэрэгжиж эхэлснээр 2020 онд 900 орчим аж ахуйн нэгж 8.5 тэрбум төгрөгийн буцаан олголт авч байв. Тэгвэл 2021 оны жилийн эцсийн тайлангийн ногдлоо төлсөн 2.769 татвар төлөгчдөд 42 орчим тэрбум төгрөгийг буцаан олгоод байна.

Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд дэлхий нийтийг хамарсан “Ковид-19” цар тахлын нөлөөгөөр татвар төлөгч бизнес эрхлэгч иргэн, хуулийн этгээдийн үйл ажиллагаа доголдож, санхүүгийн ашигт сөргөөр нөлөөлсөн нь хуулиар ногдуулсан татварыг хурааж төсөвт төвлөрүүлэхэд эрсдэл учирсан. Үүнийг дагаад татварын албанд төлөх өрийн хэмжээ нэмэгдсэн. Нөгөө талаар цар талхын үеийн олон улсуудын жишгийн дагуу татварын хөнгөлөлт, чөлөөлөлт олгож ирсэн. Тухайлбал, татвараа төлж чадахгүй болсон татвар төлөгчдийг алданги, торгуулиас чөлөөлөх, үйл ажиллагааны алдагдал болон түрээсийн үнээ буулгасан тохиолдолд дараа онуудад шилжүүлэн хасагдуулан тооцуулах, ажлын байрыг хадгалах бодлогын хүрээнд хувь хүний орлогын албан татвараас нь чөлөөлөх зэрэг нэлээд арга хэмжээ авсан. Нийт татвар төлөх мөнгөн дүнгээрээ 700 орчим тэрбум төгрөгтэй тэнцэхүйц хэмжээний дэмжлэгийг үзүүлсэн нь эдийн засгийн уналтыг бууруулж жийргэвч болоход гол нөлөө үзүүлсэн гэсэн судалгаа тооцоонууд гарсан байгаа.

Монгол Улсад бизнес эрхлэх үүднээс жилдээ 15-20 мянган хуулийн этгээд байгуулагддаг. Таван жилийн өмнө гэхэд 160 мянган хуулийн этгээд байсан бол одоо 240 мянган хуулийн этгээд үйл ажиллагаа явуулж байна. Ковидын үед ч хуулийн этгээдүүд шинээр нэмэгдэх процесс хэвийн явагдаж байсан.

-Татварын алба бол нийгмийн хардлагад байнга өртдөг байгууллага. Байцаагч нар авлига авдаг ч гэсэн яриа салдаггүй шүү дээ?

-Төрийн байгууллагын үндсэн зарчим нийтэд нээлттэй, ил тод байх. Энэ дагуу олны нүдэнд ил тод байх нь эргээд бидний ажилд ч эерэг нөлөөтэй гэж үзэж байна. Нөгөө талаар Засгийн газрын цахим шилжилт бодлогын хүрээнд Монголын татварын алба үе шаттайгаар цахимжиж байна. Цахимжилтаа сайжруулах тусам таны хэлсний дагуу байцаагчийн санаатай болон санамсаргүй алдааг урьдчилан засварлах боломжтой болж байгаа. Тухайлбал, бид TAIS буюу Татварын нэгдсэн системтэй болсон. Манай байцаагч нар системдээ нэвтрэх өөр өөрийн кодтой. Үндсэн чиг үүргээсээ хамаараад системд хандах эрхтэй. Системд хэн, хэдийд нэвтэрсэн, ямар зорилгоор, ямар чиглэлийн ажил гүйцэтгэсэн, ямар татвар төлөгчийн тайлан мэдээ дээр ажилласан гээд эцэст тухайн байцаагчийн ажлын гүйцэтгэл нь шууд харагддаг болсон.

Одоо бид үйл ажиллагааныхаа шинэчлэлийн хүрээнд татвар төлөгчийн тайлан илгээсэн тухайн цаг хугацаанд нь тайлангийнхан үнэн зөв байдлыг нь тогтоохыг эрмэлзэн ажиллаж байсан. Үүний тулд татварын мэдээ, дата дээр суурилсан их өгөгдлийн сан үүсгэн машинд таниулахуй технологийг ашиглан олон улсад татварын тайланг үнэлэх стандарт шалгууруудаар систем өөрөө тодорхойлох болсон. Системээс алдаатай тайлан гэж үзсэн тохиолдолд татвар төлөгчийг өөрийнхөө тайлан засах, алдааг нь илтгэсэн комментын хамт илгээн ажиллаж байгаа. Татвар төлөгч өөрөө алдаагаа засаад системд хянагдаад хүлээн авсан тохиолдолд татвар төлөгч татварын эрсдэлээс айхгүй үйл ажиллагаагаа явуулах бүрэн боломжтой гэсэн үг.

Татвар төлөгч алдаатай тайлан илгээхээс нь сэргийлэх үүднээс татварын алба өөрт байгаа мэдээлэл дээрээ тулгуурлан зарим төрлийн татварын тайланг урьдчилан бэлтгэн хүргүүлэх, татвар төлөгч өөрөө татварын мэдээтэй тулган хянан үзэж тайлан зөв ирүүлэх боломжийг хангаж өгсөн байгаа. Тухайлбал, ХХОАТ, НӨАТ, АМНАТ зэргийг ийм болгосон. Цаашид татвар төлөгчдийн санал, хүсэлтийн дагуу нэмэлт өөрчлөлт хийгээд сайжруулаад явах болно.

-Ингэж мэдээллийн технологийг татварын албанд нэвтрүүлснээр орлого төвлөрүүлэлтэд давуу тал болжээ?

-Тэгэлгүй яахав. Ковидын үед татварын алба орлогоо давуулан биелүүлж байсан нь мэдээллийн технологийг амжилттай нэвтрүүлсэнтэй шууд холбоотой юм. Энэ оны арванхоёрдугаар сард болох ОУВС-гийн захирлуудын хурлаар Монголын татварын албаны цахим шилжилт, үр дүнгийн талаар танилцуулга оруулахаар болсон.

-АМНАТ-ын тайлантай холбоотой заалт төсөв хэлэлцэж байх үед багагүй маргаан дагуулсан. Ямар өөрчлөлт орсон юм бэ?

-Ирэх жилийн төсөв хэлэлцэхтэй зэрэгцээд нүүрс экспортын асуудал, хулгайн нүүрс гэх мэт асуудлууд яригдсан. Ер нь Үндсэн хуулиараа Монголын иргэд байгалийн баялгийн эзэн буюу ашиг хүртэгч нь шүү дээ. Яаж гэвэл татвараар дамжиж л ашиг хүртэнэ. Манай албаныхан ч үүнийг ухамсарлан ажилладаг.

Байгалийн баялаг ашиглагчийн татварыг яаж ил тод, нээлттэй, үнэн зөв суутган тооцох, төлүүлэх вэ гэдгийн хүрээнд асуудал яригдсан гэж ойлгож болно. Энэ дагуу Засгийн газрын шийдвэр гарсан бид ажиллаж байна. 2023 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлээд Монгол Улсын хилээр гарах бүх байгалийн баялгийн бүртгэлийг цахимжуулах, хаанаас олборлосон, хэнд зарсан, доторх баялгийн агуулга бүхий гаалийн лаборатори шинжилгээний дүн, тоо хэмжээ, биржийн үнэ зэрэг бүгдийг нь ил тод болгохоор болсон. Иймд бид энэхүү мэдээллүүд дээрээ тулгуурлаад АМНАТ тайланг гаргаж татвар төлөгчдөд алдаагүй үнэн зөв хүргүүлэх, төлүүлэх боломж бүрдэж байгаа.

-Нүүрсний хулгайн асуудал шуугьж байна. Н.Энхбаяр гишүүн таныг нүүрс гаргах процессыг мэддэг болох юм уу. Дараагийн мафийн эзэн зэргээр чуулганы хуралдаанд хэлж байсан. Энэ талаар та мэдээлэл өгөхгүй юү?

-Ашигт малтмалын баялгийг худалдах гэрээ, тээврийн гэрээ, биржийн үнэ, гаалийн лабораторийн мэдээ гэх мэт нүүрсний амнаас хил гарах хүртлэх бүх ажиллагаануудыг татварын мэдээллийн системд бүртгэж цахимжуулах тухай хуульд нэмэлт өөрчлөлт орсон. Гол зорилго нь хулгайгаас хамгаалах, татвараа үнэн зөв тооцож авах шүү дээ. Үүнийг буруу ойлгосон байх.

-Далд эдийн засгийг ил болгохоор НӨАТ-ын сугалааг оруулж ирсэн байдаг. Ер нь далд эдийн засагтай яаж тэмцэж байна вэ?

-Далд эдийн засгийн судалгааг хуулиараа Үндэсний статистикийн газар Дэлхийн банкны заавраар хийдэг. Таван жилд нэг удаа мэргэжлийн байгууллагуудтай хамтарч судалгаа явуулдаг. Хамгийн сүүлд 2020 оны байдлаар далд эдийн засаг ДНБ-ий 20 орчим хувьтай байсан байх. Татварын албаны бас нэг зорилго бол далд эдийн засгийг бууруулах юм. Өөрөөр хэлбэл, татвараа төлөхгүй эргэлдээд байгаа мөнгөнд хяналт тавьж татвараа авна гэсэн үг. Үүний тулд далд эдийн засгийг бууруулах стратегийг хэрэгжүүлж байна. Нэгдүгээрт, НӨАТ-ын хэрэгжилтийг сайжруулах юм. Иймд урамшууллын бодлогыг хэрэгжүүлж байна. Урамшууллын бодлого дотроо хоёр төрөлтэй. Эхнийх нь хоёр хувийн буцаан олголт. Үүний цаана НӨАТ төлөгч татвар төлөгчдийн борлуулалтын орлогыг хянах юм. Хоёр дахь нь НӨАТ-ын сугалаа зохион байгуулах юм. Энэ нь НӨАТ төлөгч биш татвар төлөгчдийн борлуулалтын орлогыг хянах зорилготой. Урамшууллын бодлогын цаана худалдаа хийж буй бүх иргэдийг баримтаа авахыг шаардна. Энэ бол далд эдийн засгийг буулгахад иргэн бүрийн оролцоог нэмсэн бодлого юм. Үр дүнтэй зөв бодлого хэрэгжиж байгаа гэдэг нь тодорхой байгаа.

-Нийгэмд НӨАТ-ын сугалааг болиулж, иргэдэд очих хувийг нэмсэн нь дээр гэх байр суурь давамгайлдаг. Яагаад гэвэл сугалааны системийнхэн өөрсдөдөө хонжвор тааруулсан хэл ам гарсан шүү дээ?

-НӨАТ хоёр хувийн буцаан олголтыг жилд 1.2 сая иргэнд 260 тэрбумыг олгодог бол сугалааны хонжворт 350 мянган иргэнд 15 тэрбум төгрөг зориулдаг. Буцаан олголт нь НӨАТ төлөгч татвар төлөгчийн борлуулалтын орлогод хяналт тавих, сугалаа нь НӨАТ төлөгч бус татвар төлөгчийн борлуулалтын орлогод хяналт тавих зорилготой юм аа.

Энэ оны дөрөвдүгээр сард Сангийн сайдын зүгээс сугалаа зохион байгуулах арга хэлбэрийг олон улсын жишиг судлан өөрчлөх шийдвэр гаргаж зогсоосон. Бид Сангийн яамтай хамтран ажиллаж есдүгээр сараас сугалааны шинэ хувилбарыг явуулж эхэлсэн. Энэ хугацаанд НӨАТ баримт олголт сар бүр доошилж байсан. Шинэ хувилбараар сугалаа явуулж эхлээд хоёр сар болох хугацаанд НӨАТ баримт олголт 10 саяар нэмэгдэж эхэлсэн. Энэ сугалаа бас хэрэгтэй бодлогын арга хэрэгсэл байна гэдэг нь харагдаж байгаа.

Татварын системийн ажилчид хонжвор хождог гэх яриа нийгмийн сүлжээгээр удаа дараа явж байсан. Энэ дагуу холбогдох хууль хүчнийхэнд хүсэлт тавьж шалгуулж байсан. Тийм зүйл гараагүй гэдгийг мэдэгдье. Бидний хувьд эрүүгийн шинж чанар бүхий асуудлыг хууль хяналтын байгууллага руу шилжүүлэх хуулийн зохицуулалттай. Энэ дагуу зарим татвар төлөгчдийн хууль бус ажиллагааг илрүүлэн хууль хяналтын байгууллагад шилжүүлэн хамтран ажиллаж буй хэд хэдэн зөрчлийн асуудлууд бий.

-Олигархиуд, улстөрчид, эрх мэдэлтнүүд мэдээлэлд ойр давуу байдлаа ашиглан татварын хөнгөлөлт, урамшууллыг хүртээд байна уу?

-Татвар бол тусгаар тогтносон бүрэн эрхт байдлын баталгаа. Монгол Улс өөрийн татварын системээ өөрөө тогтоодог, бүрдүүлдэг орон. Энэ эрх нь УИХ-д хадгалагддаг. Татвар нь төрийн үйл ажиллагааг санхүүжүүлэх эх үүсвэр болох хэдий ч нөгөө талдаа бизнесийг дэмжихүйц, хөрөнгө оруулагчдыг татахуйц, бусад орнуудаас илүү боломжийг олгосон татварын системтэй байхыг шаарддаг. Манай татварын системд импортыг орлох экспорт руу чиглэсэн үйлвэрлэл, үйлчилгээг дэмжсэн олон төрлийн хөнгөлөлт, чөлөөлөлтүүд бий. Түүнийг хуулийн дагуу гадаадын болон дотоодын бизнес эрхлэгч, хөрөнгө оруулагч хэнбугай ч хүртэх эрхтэй.

-Таныг АТГ-аас шалгаж байгаа тухай хэвлэлүүд бичих боллоо. Татварын ерөнхий газрын дарга нараа шагнасан, байшин барилга, хувцас хунарт төсвийн мөнгө урсгалаа гэх мэдээлэл бий. Энэ үнэн үү?

-Төрийн байгууллагууд гагцхүү төрийн хуулийн дагуу үйл ажиллагаагаа явуулах ёстой. Бид хуулийн хэрэгжилтийг ханган ажилладаг байгууллагын хувьд хуулийг даган мөрдөн ажиллах хууль ёсны үүрэгтэй. Төрийн байгууллагуудын санхүүгийн үйл ажиллагаа нь төсвийн тухай хуулийн дагуу зарцуулагдах хуультай. Төсвийн тухай хуулийн дагуу жил бүр батлагдсан төсвийн хөрөнгө оруулалтад тавигдсан хөрөнгө худалдан авах ажиллагааг тендерийн тухай хуулийн дагуу зохион байгуулах, тендерийн болон шилэн дансанд байршуулах ёстой. Энэ бүхэн хуулийн дагуу явагдсан аж. Нийтэд нээлттэй тавигдсан асуудал. Шагнасан тухай бол аль ч төрийн байгууллага, төсөвт байгууллага төсвийн тухай хуульд заасны дагуу зарлагын хэмнэлтээсээ ажилчдаа шагнах боломжтой. Бидний хувьд хуулийн дагуу, дотоод журмынхаа дагуу ковидын үед болон олон жил албандаа ажилласан аймаг, дүүргийн дарга, эрүүл мэндийн хувьд хүсэлт гаргасан албан хаагчдаа, албаны цахим системийн хөгжүүлэлтийг хариуцан ажилласан, ковидын үед улсын комисст дайчлагдан ажилласан зэрэг ажилчиддаа урамшуулал олгосон. Олон нийтийн сүлжээгээр нэр нь буруу бичигдсэн, хувь хүний нууцыг хамгаалах тухай хуулийг зөрчсөн алдаатай мэдээлэл явж байна лээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

ЗУРХАЙ: Тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн DNN.mn


Аргын тооллын арванхоёрдугаар сарын 2, Сугар гариг. Билгийн тооллын 9, могойг хүлэгч одтой, шарагчин үхэр өдөр. Өдрийн наран 8:21 цагт мандан, 17:01 цагт жаргана. Тухайн өдөр тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, мал арилжих, буг дарах, газрын ам бооход сайн. Эрдэнийг гадагш өгөхөд үйлдэхэд муу.

Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун хойд зүгт мөрөө гаргавал зохистой.

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улаанбаатарт өдөртөө -20 хэм хүйтэн байна DNN.mn

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -31…-33 градус, бусад хэсгээр -25…-27 градус, өдөртөө -18…-20 градус хүйтэн байна.

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг, өдөртөө баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр ялимгүй цас орно. Бусад нутгаар цас орохгүй.

Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 4-9 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр -35…-40 градус, Увс нуурын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Туул голын хөндийгөөр -30…-35 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -20…-25 градус, бусад нутгаар -25…-30 градус, өдөртөө Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндий, Хүрэнбэлчир орчмоор -24…-29 градус, Монгол-Алтай, Хангайн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -18…-23 градус, цас багатай энгэр ээвэр газар болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -8…-13 градус, бусад нутгаар -14…-19 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө -30…-32 градус, өдөртөө -19…-21 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө -28…-30 градус, өдөртөө -20…-22 градус хүйтэн байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

ТОЙМ: “Дарга нар гадаад явахаараа аймаар том юм ярьдгаа боль, ирээд хэдэн малчнаа дийлэхгүй байж…” хэмээн өгүүллээ DNN.mn

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы баасан гаригийн дугаар 12 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна.


“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт Нийслэлийн иргэдийн
төлөөлөгчдийн хурлын
төлөөлөгч, олон улс
судлаач, эдийн засагч П.Наранбаяр “420 тэрбумынхаа
задаргааг гаргаж чадаагүй
байж, нийслэл Засгийн газарт
593 тэрбум төгрөгийг бүрдүүлж
өгөхөөр болж байна” гэснийг “Улс төр” нүүрээс үргэлжлүүлж уншаарай.

“Дизель түлш тасарч
уул уурхай зогсоход
ойрхон байна” хэмээв.

Улс төр судлаач Н.Дугар “Л.Оюун-Эрдэнэ нүүрсний хулгайтай тэмцэж чадахгүй, дийлэхгүй” хэмээснийг II нүүрээс уншаарай.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт “Дарга нар гадаад явахаараа аймаар том юм ярьдгаа боль, ирээд хэдэн малчнаа дийлэхгүй байж…” хэмээн өгүүллээ.

Орчны бохирдлыг
бууруулах үндэсний хорооны
нарийн бичгийн дарга бөгөөд ажлын албаны дарга Б.Алтанзул “Приус машины
нүүрсэн янданг
хилээр гаргахыг
хориглох барааны
жагсаалтад
оруулахаар
ажиллаж байна” гэв.

“Хүнд үйлдвэрийн эрдэс
холбоо” ТББ-ын Гүйцэтгэх
захирал М.Буянбадрах “Монголчилсон
АМНАТ экспортлогчдоо
дампууруулж байна” гэлээ.


Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugi ns/news/login

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы баасан гаригийн дугаараас уншаарай.


Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88111375 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу




“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ

Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

Илон Маскийн компани зургаан сарын дараа хүний тархинд чип суулгахаар төлөвлөж байна DNN.mn

Америкийн тэрбумтан, “SpaceX”, “Tesla” компаниудыг үүсгэн байгуулагч Илон Маск “Neuralink” компани нь компьютер, гар утсыг бодлоороо удирдан ашиглах боломжтой чипийг зургаан сарын дараа хүний тархинд суулгахаар төлөвлөж байгааг мэдэгджээ.

“Зургаан сарын дараа бид анхны чипийг хүнд суулгах боломжтой болно гэж бодож байна” хэмээн И.Маск лхагва гарагт хэвлэлийн бага хурлын үеэр хэлсэн байна.

Тэрбээр компани нь маш болгоомжтой ажиллана гэж амлаад амьтдад дээр хийсэн өмнөх туршилтын үеэр чип суулгахдаа шаардлагатай урьдчилан сэргийлэх бүх арга хэмжээг авч байсан гэдгийг хэлжээ.

И.Маскийн хэлснээр, чипээ хүн дээр турших зөвшөөрөл авахад шаардагдах ихэнх бичиг баримтыг холбогдох байгууллагуудад хэдийнээ өгөөд байгаа аж.

“Neuralink” компанийг И.Маск мэдрэлийн интерфэйсийг хөгжүүлэх, тархинд хязгааргүй шахам олон тооны электродыг бүрэн автомат горимоор суулгах робот бүтээх чиглэлээр тэргүүлэгч мэргэжилтнүүдийн хүчин чармайлтыг нэгтгэх зорилгоор 2016 долоодугаар сард байгуулжээ. Ийм мэдрэлийн интерфэйс нь алс ирээдүйд хүнийг хиймэл оюун ухааныг эсэргүүцэх чадвартай киборг болгох боломжтой бөгөөд хүмүүст бодлын хүчийг ашиглан компьютерыг шууд удирдаж сурахад тусална гэж тэрбээр үзэж байгаа юм.

2021 оны хоёрдугаар сард И.Маскийн компани чипээ сармагчинд суулгаж туршжээ. Тус компани макак сармагчны тархинд хоёр ширхэг бичил электрод суулгасан бөгөөд электродоос ирсэн дохиог утасгүй сүлжээгээр дамжуулан, компьютероор дохиог хөрвүүлснээр компьютерын гар ашиглан тоглодог тоглоомыг сармагчин зөвхөн бодлоороо удирдан тоглосон ажээ.

Categories
мэдээ нийгэм

Чуулган: Гурван жил тутамд газрын суурь үнэлгээг шинэчилнэ DNN.mn

ЧУУЛГАН: Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн төслийг  хэлэлцэнэ DNN.mn

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Газрын төлбөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг хийв.

Тус хуулийн төсөлд газрын төлбөр тооцох үзүүлэлт, төлбөрийн хувь, хэмжээ, газрын төлбөр ногдуулах, хөнгөлөх, чөлөөлөх, төвлөрүүлэх, тайлагнах, хяналт тавих талаарх тодорхой зохицуулалтыг тусгасан аж. Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүн Б.Энхбаяр гадны улс орнууд 90 гаруй шалгуураар газрынхаа үнэлгээг тогтоодог. Гэтэл Улаанбаатар хотыг дөрвөн бүсэд хувааж, газрын үнэлгээг голчлон байршлаар нь тогтоож байгаа нь төдийлөн оновч зохицуулалт биш гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлсэн. Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн “Газрын үнэлгээний тойрог, зэрэглэл, суурь үнэлгээ, газрын төлбөрийн хэмжээг тогтоох тухай” 182 дугаар тогтоолоор газрын төлбөрийн тооцооллыг хийдэг. Энэхүү тогтоолоор нийслэлийн газар үнэлгээний 16 бүсэд хуваасан бөгөөд бүс тус бүр үнэлгээний ангилалтай. Төслөөр газрын төлбөрийн суурь үнэлгээний дээд хязгаарыг 2 дахин нэмэгдүүлж, аймаг, нийслэлийн ИТХ-д эрхийг нь өгч байгаа гэсэн бол ажлын хэсгийнхний зүгээс Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуультай уялдуулан орон нутгийн эрх хэмжээг тодорхой түвшинд өргөжүүлэхээр Сангийн яамтай удаан хугацааны турш зөвшилцөн, судалгаа, тооцоо хийсний үндсэн дээр төсөлд холбогдох зохицуулалтыг тусгасан. Нийт аймаг, нийслэлийн ИТХ бүгд газрын төлбөрийн дээд үнэлгээгээр тогтоовол 458.8 тэрбум төгрөг, бүгд доод үнэлгээгээр тогтоовол 22.2 тэрбум, дунджаар 240.5 тэрбум төгрөгийн газрын төлбөр улсын төсөвт төвлөрүүлэх боломжтой гэсэн тооцооллыг танилцуулсан. Цаашид гурван жил тутам газрын суурь үнэлгээг шинэчлэх зохицуулалт мөн төсөлд бий гэв.

1998 онд улсын хэмжээнд нийтдээ 283.6 мянган газар эзэмшигч, ашиглагч бүртгэлтэй байсан бол 2021 оны эцэст 663.1 мянган газар өмчлөгч, 486099 газар эзэмшигч, 2232 газар ашиглагч бүртгэгдсэн аж. Түүнчлэн улсын хэмжээнд газрын төлбөрийн орлогоос улсын төсөвт нийт 1.5 тэрбум төгрөгийг төвлөрүүлж байсан бол 2021 онд өссөн дүнгээр 112.6 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлжээ. Ийнхүү гишүүд төслийн үзэл баримтлалтай холбогдуулан асуулт асууж, үг хэлсний дараа санал хураалт явуулахад гишүүдийн дэмжлэгийг авсан тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд шилжүүллээ.

Categories
мэдээ нийгэм

“Хүнсний хангамж-аюулгүй байдал”-ын хүрээнд МУИС менежментийн зөвлөх үйлчилгээ үзүүлнэ DNN.mn

Хүнсний хангамж, аюулгүй байдал- Үндэсний хөдөлгөөн

Монголын Энтрепренеруудын нэгдсэн чуулганыг МУИС-ийн Бизнесийн сургууль зохион байгуулдаг уламжлалтай. Энэ удаагийн чуулган Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлж буй “Хүнсний хангамж-аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд Ерөнхийлөгчийн Тамгын газартай хамтран “Хүнс үйлдвэрлэлийн бизнес загварыг хөгжүүлэх боломж, туршлага” сэдвээр “Хүнсний аюулгүй байдал-Эрүүл монгол хүн” уриан дор боллоо.

Энэ талаар МУИС-ийн Бизнесийн сургуулийн захирал Ч.Энхбаяраас тодрууллаа.

Тэрбээр хэлэхдээ, “Бид Энтрепренеруудын нэгдсэн чуулганыг гарааны бизнесийг хамтын ажиллагаагаар хөгжүүлж эко орчныг бүрдүүлэх чиглэлээр зохион байгуулдаг. Энэ жил бизнес, эдийн засгийн тодорхой салбараар төрөлжүүлэн, тодруулбал, хүнсний салбарын чиглэлээр хийж байна. Эндээс хүнсний салбарт бизнес эрхлэгчдийг чадавхжуулах хөтөлбөрийг бий болгох зорилготой, хүлээж буй үр дүн энэ юм” гэж тодотгов.

Өнөөдрийн чуулганыг хүнсний үйлдвэрлэгч нар эрдэмтэн, мэргэжилтнүүдэд өөрсдийн үйл ажиллагааг танилцуулж, бизнес загварыг хамтдаа боловсруулах, бизнесийн хөгжүүлэлтэд МУИС өөрийн хувь нэмрээ оруулах зорилгоор зохион байгуулав.

Түүнчлэн “Хүнсний хангамж-аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд хүнсний салбарт 19 бүтээгдэхүүнээр дотоодын зах зээлийн хэрэгцээг хангах зорилт тавьсныг тэрбээр хэлээд, энэ хүрээнд хүнсний үйлдвэрүүдийг бизнес загвараар, кластер хэлбэрээр хөгжүүлэх шаардлага бий болсон. ХХААХҮЯ-ны мэдээллээр Жижиг, дунд үйлдвэрийн газарт бүртгэлтэй 504 аж ахуйн нэгж хүнсний салбар үйл ажиллагаа явуулж байна.

Эдгээр ААН-тай уулзаж ярилцаж байхад технологийн хувьд жигдрээгүй, удирдлагын чиг үүргийн хуваарилалт болон менежмент дутагдаж байна. Үүнээс болж үйл ажиллагаа нь доголдож буй байдал ч байна. Энэ нь хүнсний технологи, үйлдвэрлэл, эцсийн бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдал нь анхаарахаар асуудал болж байгааг судалгаа харуулж байна. Тиймээс МУИС-ийн Бизнесийн сургууль болон Бизнесийн төв менежментийн зөвлөх үйлчилгээг үзүүлж ажиллана гэв. Өнөөдөр төр, засаг, их, дээд сургуулиуд, бизнесийн байгууллага, үйлдвэрүүдэд нийгмийн хамтын ажиллагаа зайлшгүй чухал болж буйг МУИС-ийн захирлын үүрэг гүйцэтгэгч, зөвлөх эрдэмтэн Д.Бадарч өнөөдрийн чуулганд онцолж байв. Их, дээд сургуулийн эрдэмтэн, багш нарын судалгаа, шинжилгээний үр дүнд гарсан технологийн шийдлүүдийг үйлдвэрлэлд нэвтрүүлэх замаар хүнсний салбарт хэрэгжүүлэх шаардлага тавигдаж буйг тэрбээр хэлсэн юм.

Мөн Монгол Улсад эрдэмтэн, судлаач нар нь байна. Өндөр үзүүлэлт гаргах тоног төхөөрөмж бүхий лабораториуд бэлэн, нөхцөл боломж нь бүрдчихлээ. Тиймээс “Хүнсний хангамж-аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөн шиг улсын хэмжээнд хэрэгжүүлж буй том төсөл хөтөлбөрт их, дээд сургуулиудынхаа эрдэмтдийг оруулж, судалгаа, шинжилгээг нь тэднээр хийлгэж байгаа нөөц бололцоогоо ашиглах хэрэгтэй байна гэсэн юм.

Categories
мэдээ эдийн-засаг

Монголбанк 2.6 тонн үнэт металл худалдан авав DNN.mn

Монголбанк өнгөрсөн сард 1.7 тонн үнэт металл худалдан авав

Монголбанк энэ оны 11 дүгээр сард 2,667.0 кг, оны эхнээс өссөн дүнгээр 19.9 тонн үнэт металл худалдан аваад байна.

Оны эхнээс өссөн дүнгээр төв банкны Дархан-Уул аймаг дахь хэлтэс 2,780.1 кг, Баянхонгор аймаг дахь хэлтэс 1,332.0 кг үнэт металл худалдан авчээ.

Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог. Энэ оны 11 дүгээр сард дундаж үнэ 197,545 төгрөг байв.

Categories
мэдээ онцлох-нийтлэл соёл-урлаг туслах-ангилал

Д.Оюунтүлхүүр: Миний амьдралыг “Ээжийн бүүвэй” гэдэг ганц дуу л эрс өөрчилчихсөн DNN.mn

ӨДРИЙН СОНИНЫ АРХИВААС… Монгол Улсын гавьяат жүжигчин, дуучин Д.Оюунтүлхүүртэй хийсэн ярилцлагыг дахин нийтэлж байна.


Монгол Улсын гавьяат жүжигчин, дуучин Д.Оюунтүлхүүрийн тэргүүлдэг “Оюунтүлхүүр” сангаас Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны хүүхдүүдэд хөгжмийн зэмсэг бэлэглэсэн юм. СХД-ийн 21 дүгээр хороо буюу Жаргалант тосгоны 4-13 насны 120 гаруй хүүхэд, багш П.Гэрэлт-Одын хамтаар “Авьяаслаг монголчууд” шоунд оролцохоор бэлтгэж байгаа юм байна. Харамсалтай нь тэдэнд хөгжмийн зэмсэг хүрэлцээгүй учир өөр сургууль, цэцэрлэгээс хөгжим гуйж бэлтгэлээ базааж байгаа аж.

Өчигдөр дуучин Д.Оюунтүлхүү Японоос ирсэн хөгжмийн зэмсгүүдээ П.Гэрэлт-Од багшид гардуулж, ирэх сарын 7-нд Жаргалант тосгондоо зохион байгуулах 120 хүүхдийн “Сүү ивэлгэсэн хайрын аялгуу” тоглолтод нь амжилт хүссэн юм.

Энэ үеэр гавьяат жүжигчин Д.Оюунтүлхүүртэй ярилцлаа.


-Танай сан нийт хичнээн хүүхдэд тусламжийн гараа сунгаад байна вэ?

-Манай халамжийн төвөөр давхардсан тоогоор 1000 гаруй хүүхэд хүмүүжээд гарсан байдаг юм. Улсаас өндөр стандарт тавих болсон учир тэр шаардлагыг нь хангах боломж одоогоор байхгүй болохоор үйл ажиллагаагаа түр зогсоочихсон байгаа. Хуучин байсан хүүхдүүд маань бүгд төгсөөд, том болоод явцгаачихсан. Шинээр хүүхэд аваагүй гэсэн үг л дээ.

-Өнөөдөр танай сан Улаанбаатар хотын алслагдсан хорооны хүүхдүүдэд хөгжмийн зэмсэг бэлэглэж байна?

-Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо гэсэн харьяалалтай мөртлөө хотын төвөөс 60 гаруй км-ийн зайтай тосгон гэж дуулаад гайхсан л даа. П.Гэрэлт-Од багшийг манай санд хүсэлт гаргасныг мэдээд ямар ч байсан туслахсан гэж бодсон. Шууд л санаа шулуудаад тусална гэж шийдсэн. Тэгээд Монгол, Японы соёлын нийгэмлэгт хандахад тэд эргэлзэх юмгүй зөвшөөрсөн. Тэд эхлээд чадлынхаа хэрээр хөгжмийн зэмсэг цуглуулна гэж ярьж байсан. Ирэх сарын 7-нд тоглолт зохион байгуулна гэж байсан болохоор тэр хүртэл нь хөгжим цуглуулбал амжихгүй байх гэж ярилцсан л даа. Япончууд маш хариуцлагатай хүмүүс учир хуучин хөгжим цуглуулбал ариутгалын ажилд нэлээд цаг, хүч зарцуулах болоод байсан учир цоо шинэ зэмсгүүд илгээсэн байна. Би маш их баяртай байна.

-Япончууд ямар зэмсгүүд явуулж вэ?

-Үлээвэр даралтат хөгжим, жижиг болон их гарын бишгүүр, шагшуур, окарина гэдэг үлээвэр хөгжим.

-Жаргалант тосгоны багачуул таны өгсөн эдгээр хөгжмөөр тоглож “Авьяаслаг монголчууд” шоунд оролцоно гэсэн шүү?

-Хүүхдүүдэд гоё боломж гарч ирж байна. Өнөө үед хүний хүүхдүүдийн төлөө ингэж зүтгэж, энэ тэрээр явж янз бүрийн байгууллагад хандаж, хөгжмийн боловсролд нь анхаардаг багш гэж цөөхөн шүү. Бидний хувьд цаг үе, нүдээ олсон тусламж боллоо гэж бодож байна.

-Одоо үед хүүхдүүдийн авьяасыг хөгжүүлэх, чиглүүлэх янз бүрийн арга хэрэгсэл бий болжээ. Таныг анх төгөлдөр хуур тоглож, дуулж эхлэхэд ингэж тусалж дэмжээд өгдөг хүмүүс хэр байв?

-Би өөрийгөө хувь тавилангаараа л явж байгаа юм болов уу даа гэж боддог юм. Яагаад ч юм бэ ингэх л учиртай байж дээ гэж бодогддог. Би дуучин болно гэж багаасаа мөрөөддөг байсан. Хөгжим бүжгийн коллежид төгөлдөр хуурын ангид суралцаж байсан ч дуучин л болно гэсэн өнөөх багын хүсэл мөрөөдөл минь ундарсаар л байсан. Тэр мөрөөдөл минь биелээд Япон руу тэмцээнд явах аз тохиосон. Их сонин ш дээ. Хүнд цаанаас нь өгсөн хувь тавилан байдаг юм байна гэж бодогддог юм. Эргээд бодохоор сайхан байсан. Арлын Японы хүмүүстэй харилцаа холбоотой болж, тэр улс миний хоёр дахь эх орон байх тийм хувь тавилантай л байсан юм шиг байна.

-Та 1989 онд Япон руу явж байсан байх аа?

-Тэгэхэд би 13 настай байлаа. Би төр засагтаа баярлаж явдаг юм. 13 настай жаахан охин гадны оронд чадах ядахаараа дуулаад түрүүлээд ирэхэд маш их өндрөөр урамшуулж, байр өгч байлаа. Улаанбаатар хотын дарга асан С.Мөнхжаргал надад гурван өрөө байрны түлхүүр өгч шагнаж билээ. Намайг олон жилийн турш дэмжиж ирсэн олон түмэндээ уран бүтээлээсээ гадна бас өөр ямар хэрэгтэй зүйл хийж хариуг нь барих вэ гэж боддог байлаа. Нийгэм рүүгээ өнгийж орох сэтгэл цаанаасаа л төрөөд байсан юм. Би тухайн үед суралцаж байсан. Тэнд ахлах сургууль мөн дээд сургуульд суралцаж боловсрол эзэмшсэн. Өвөл, зуныхаа амралтаар л эх орондоо ирнэ. Энд ирэхэд нэг л хар бараан. Хүмүүсийн нүдэнд гуниг дүүрсэн, хүүхдүүдийнх нь харц аз жаргалгүй, траншейний гэх хүүхдүүд олон. Тэр үед манай нийгэм маш хүнд байсан шүү дээ. Тийм хэцүү, зах зээлийн ороо бусгаа үед эмзэг бүлгийн хүүхдүүдэд туслах боломж надад байгаа юм шиг санагдаад, тэр боломжийг яаж ийгээд ашиглах хэрэгтэй гэж бодсон. Ямар ч байсан туслах хэрэгтэй. Их ч бай, бага ч бай заавал туслах хэрэгтэй гэж шийдсэн. Япончуудад энэ санаагаа хэлэхэд тэд ойлгож, хандивын аялан тоглолт зохион байгуулж өгсөн. Тухайн үед аялан тоглолтоосоо 90 мянган ам.доллартай болоод эх орондоо ирсэн. Тэрийгээ би хувьдаа ашиглавал ашиглаж болох л байсан байх. Анхнаасаа хандив цуглуулъя гэсэн зорилготой цуглуулсан болохоор уг мөнгөө маш үр дүнтэй зарцуулах шаардлагатай болсон. Тэгээд Улаанзагалмайд 30 мянгыг нь хандивлаад үлдсэнийг нь улсдаа өгчихье гэсэн чинь хүмүүс надад сан байгуулах хэрэгтэй гэж зөвлөсөн. Тэгээд “Оюунтүлхүүр сан” ТББ-аа 1997 онд албан ёсоор байгуулж байлаа. Гэхдээ өмнө нь хоёр жил үйл ажиллагаагаа явуулчихсан байсан л даа.

-“Японд Оюунтүлхүүрээс өөр монгол байдаггүй. Оюунтүлхүүр Японд очсон хүн бүрт тусалж, хэл ус нь болдог. Нэг ёсондоо албан бус Элчин сайд” гэх мэтээр тухайн үед ярьдаг байлаа. Монгол, Японы соёлын харилцаанд таны оруулсан хувь нэмэр их байсан гэдгийг судлаачид цохон тэмдэглэдэг?

-Хүмүүс намайг тэгж ярьж л байдаг юм. Яах вэ, тодорхой хэмжээнд миний хийсэн, оруулсан хувь нэмэр байдаг л байх. Тэрийг маань үнэлээд төр минь шагнал урамшууллаа олгоод явж байгаа гэж бодож байна. Яагаад ч юм япончууд монголчуудад ойрхон байхыг маш их хүсдэг ш дээ. Тэрийг хүмүүс мэддэг болов уу. Япончууд монголчуудыг бусад орныхтой харьцуулбал маш их чухалчилдаг, дээгүүрт тавьдаг. Элчин сайд Шимүзү гуай ч ярьж л байдаг. Монголыг хэцүү байх үеэс нь л эдийн засгийг нь босголцож өгөх гээд байнга тусламжийн гараа сунгаж ирсэн. Сүүлийн жилүүдэд тэр байдал нь улам нэмэгдэж байна. Энэ хоёр орны найрамдалт харилцаа их чухал шүү гэдгийг хүмүүс сайн ойлгоосой.

-Таныг анзаараад байхад та рок попынхонтойгоо ойр байдаггүй юм шиг ээ?

-Жил болгон тоглолт хийгээд явах боломж нь бүрдэхгүй байна. Эдийн засаг нь ямар билээ. Би бусад уран бүтээлчидтэйгээ л адил. Тэдэнтэйгээ хамтарч ажиллах сонирхол надад байдаг ч амьдралынхаа өдөр бүрийг урлагт зориулаад явна гэвэл боломжгүй. Цэвэр урлагаар амьдарна гэдэг бол амар хоол биш. Урлагийнхантайгаа ойр байхыг хичээдэг ч бүгд ийм цаг үед амьдарч байгаа болохоор өөр өөрийн уран бүтээлээ хөөгөөд л явж байна. Тийм болохоор байнга харилцаатай байх нөхцөл нь бүрэлддэггүй юм.

-Та олон жилийн дараа тоглолт хийсэн. Нэлээд хүлээлттэй, олон хүний хүсч байсан тоглолт болсон?

-2014 оны арваннэгдүгээро сарын 1, 2-нд Соёлын төв өргөөнд тоглолтоо хийсэн юм. Арван жилийн дараахь тоглолт байсан л даа. Тоглолтдоо хоёр сар шахам бэлдсэн. Манай монгол үзэгчдийн нүд өөр шүү. Надаас хүлээсэн хүлээлт байгаа гэж бодохоор тодорхой хэмжээний айдас төрсөн л дөө. Үзэгчдийнхээ урмыг хугалахгүйн тулд их хичээсэн. Уран бүтээлч, хөгжимчид минь маш их хичээж бүгдээрээ зорьсон учраас сайхан тоглолт болсон. Хүмүүст хүрсэн.

-Таны дуунууд зөөлөн мэдрэмж төрүүлдэг. Дууны хөгжим болоод таны хоолой намуухнаар хоршдог нь бас нэг л өнгө төрх шүү дээ?

-Уянгалаг стильтэй гэдгээс өөрөөр намайг төсөөлдөггүй байх. Би өөрийгөө өөрчилье. Арай хурдтай явъя, өөр жанраар оролдъё гэсэн оролдлого бий. Хүмүүст анхнаасаа яаж ойлгогдсон бэ, түүгээрээ л хүлээн зөвшөөрөгдөх нь зүйтэй байх. Тийм болохоор огцом өөрчлөлт хийх нь дэмий юм шиг санагддаг. Надаас гарч байгаа аялгуу гэдэг чинь надаас төрж байгаа зүйл. Өөрийн гэсэн юмаа эвдэх нь сайн зүйл биш ээ.

-Хүмүүс таныг янз бүрийн арга хэмжээнд урьж дуулуулахдаа “Ээжийн бүүвэй”-г тань сонсъё гэх нь олон биз?

-“Ээжийн бүүвэй” дуу миний амьдралыг эрс өөрчилсөн уран бүтээл юм шүү дээ. Дуу гэдэг тийм аугаа байхгүй юу. Хүний амьдралыг ганцхан дуу л ингээд өөрчилчихөж байна. Тэгэхээр дууны хүч гэж аугаа юм гэдгийг би амьдралаараа мэдэрлээ, амьдралдаа ойлгосон хамгийн том зүйл нь тэр (инээв).

Энэ дууг би 13 настайдаа зохиож байлаа. Миний оролцсон тэр тэмцээн бол өөрөө аяа зохиогоод, өөрөө дуулах шаардлагатай байсан л даа. Дууныхаа шүлгийг Зохиолчдын эвлэлээс очиж авч байлаа. Л.Эрдэнэцэцэг агсны шүлэг л дээ.

-Хөгжим бүжгийн коллежид урлагийн ямар мундаг хүмүүстэй хамт суралцаж байв?

-Манай ангийнхнаас коллеждоо багшилж байгаа нь хэд хэд бий. Ятгын хатан хаан гэгддэг ятгачин Ч.Мөнх-Эрдэнэ манай нөгөө ангийнх. Бид нэг үеийнх.

-Та Япон руу хэр их явдаг вэ?

-Би улиралд нэг удаа явдаг ажилтай. Очихоороо сар хэртэй болно. Тэнд миний ажил, тоглолтыг зохион байгуулдаг продакшн байдаг юм. Тэдэнтэйгээ одоо ч хамтарч ажилласаар байна, би эндээ хүүхэд, гэр бүл гээд байгаад байгаа болохоос биш. Нөхөр маань Японд амьдрахгүй гээд байдаг юм.

-Танайх хэдэн хүүхэдтэй болоод байна вэ?

-Гурван хүүхэдтэй. Хүүхдүүдээ монгол ахуйтайгаа ойр, монгол уламжлалаараа хүмүүжүүлнэ гээд эх орондоо байгаа. Түүнээс биш Японд очвол хийх ажил их байна л даа. Гэхдээ яах вэ ирж очоод болж л байна.

-Ойрын үед ямар уран бүтээл дээр ажиллаж байна вэ?

-Цомог гаргана гэж өдөр болгон л бодож байна. Өөрөө дуугаа зохиогоод цомогт орох дуунуудаа бичээд эхэлчихсэн явж байна. Төдийд өдийд гэж амлаад юу гэх вэ.