Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Л.Ганхөлөг: Энэ бол таван залуугийн асуудал биш, Монголын бүх иргэнд олгогдсон эрхийг хааж боогдуулах ажиллагаа боллоо DNN.mn

-Хуул ь бус үйлдлийг шүүмжилж хууль ёсыг шаардсан иргэд шүүгдэж, яллагддаг болжээ –


Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнгөрсөн гурван өдрийн турш Э.Одбаяр, Ц.Чинбат, Б.Билгүүн, Л.Ганхөлөг, Б.Бямбагэрэл нарын таван залууд холбогдох хэргийг шүүж, зорчих эрхийг нь хязгаарлах шийдвэрийг гаргалаа. Прокуророос тэднийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг буюу худал мэдээлэл тараах, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Бүлэглэн хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн гэх зүйл ангиудаар буруутгажээ.

Шүүгдэгч залуус ийнхүү ярьж байна.


АН-ын Үндэсний бодлогын хорооны Тамгын газрын дарга, “No dou­ble standart” хөдөлгөөний гишүүн Л.Ганхөлөг:

-Бид цагдаагийн байгууллага дээр хууль бус ажиллагаа болж байхад хууль ёсыг шаардаж очоод сүүлдээ хууль зөрчигч болоод өнгөрч байна. Өнгөрсөн нэг жил нэг сарын хугацаанд хууль хүчний байгууллагынхан нийгэмд буруу ойлголт өгч явсаар сүүлдээ шүүгдэх хэмжээнд хүрч, хэргийн ялтан болгож оруулж ирлээ. Уг нь бол хууль сахиулагчид өөрсдөө хуулиа зөрчиж явсан шүү дээ. Бид зүгээр л үг хэлэх эрх чөлөөгөө эдэлж Оросын Элчингийн гадна “Дэлхий нийтээрээ энх тайван байх ёстой” гэж жагссан залуус. Энэ жагсаал цуглаан цаашдаа өргөжих юм байна гэж эрх мэдэлтнүүд айж, ямар ч хамаагүй шалтгаан гаргаж яллан, дуугүй болгох зорилготой үйл явц болж байна.

МАН-ын генсек гээд байгаа нөхөр олон нийтэд маш буруу ойлголтыг төрүүлж байна. Цаана нь том сонирхол байгаа учраас ингэж төөрөгдүүлж байгаа хэрэг.

Э.Одбаярыг Ерөнхий сайдын нэр төр, алдар хүндийг гутаасан худал мэдээлэл тараасан гээд байгаа. Энэ гомдлыг МАН-ын хуулийн хэлтсээс гаргасан байгаа юм. Ерөнхий сайдын асуудал дээр МАН ямар хамаатай юм бэ. Үнэндээ Э.Одбаяр шүгэл үлээж хүний амь настай холбоотой асуудлыг олон нийтийн анхааралд оруулаагүй байсан бол осол маягаар өнгөрөх байсан юм билээ.

Ингээд харахаар Монголд бүх зүйл урвуугаараа эргэчихэж. Цагаан дээр хараар бичсэн хууль байхад хуулийг зөрчсөн хууль сахиулагчид хохирогч болоод хууль шаардсан иргэд нь хууль зөрчигчид болдог юм байна. МАН өнгөрсөн хугацаанд хүний эрх, эрх чөлөөтэй холбоотой том хурал цуглаан хийгээд л байсан. НҮБ-аас 99.3 хувь нь шүүхийн шийдвэргүйгээр баривчилж байна гэлээ шүү дээ. Ийм л байна.

Өнгөрсөн хугацаанд болсон үйл явдлыг харахаар хуулийнхан их зальтай харагдаж байгаа юм. Цаасан дээр бол ямар ч үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэхтэй холбоотой үг үсэг байхгүй. Худал мэдээлэл тараасан гэх өөр хэргийн талаар биччихдэг. Тэгсэн хэрнээ шүүх танхимд прокурор болохоор үг хэлэх үзэл бодлоо илэрхийлэхтэй холбоотой зүйл, ял яриад байдаг. Эд нар юм л бол сошиал дээр юм бичиж байдаг гээд л. Гэтэл эрх баригчид өнгөрсөн хугацаанд ковидын хатуу дэглэмийн үеэр жирийн иргэдийг хөл хорьчихоод өөрсдийгөө сурталчилж юу ч хамаагүй хийж ирсэн. Түүнийг нь эсэргүүцээд залуус жагсаад эхлэхээр эрх мэдлээ алдахаас айж байна. Хоёрт, Оросын Элчингээс, ОХУ-аас айж байна. Нэг ёсондоо бүх амьтан тэгш эрхтэй, гэхдээ гахай арай илүү тэгш эрхтэй гэдэг юм л болоод байна.

Биднийг шүүх танхимд цагдаа нараас айхгүй байна гээд байгаа юм. Хүмүүнлэг иргэний ардчилсан нийгэмд цагдаагаас айх ёсгүй. Цагдаа нарыг хараад баярладаг байх ётой. Цагдаа нараас айхгүй байгаа учраас яллаж, айлгах ёстой гэдэг үйл явдал л боллоо. Түүнээс гадна ингэж хамаагүй үзэл бодолдоо үнэнч тууштайгаар жагсаж цуглаад байх юм бол ямар үр дүнд хүрдэг юм бэ гэдгийг биднээр харуулж байна. Үүн дээр иргэд мэдрэмжтэй байх ёстой. Зөвхөн таван залуугийн асуудал биш юм, Монголын бүх иргэдэд олгогдсон эрхийг хаан боогдуулж, айдаст автуулсан үйл ажиллагаа юм.

Б.Билгүүн:

-НҮБ-ын тайлан дээр дур зоргоор баривчлах үзэгдэл Монголд 99 хувь байна гэж гарлаа. Энэ бол 2022 оны аравдугаар сард гарсан тайлан. Бидний асуудал бол 2021 орны есдүгээр сарын 30-наас эхэлсэн. Үзэл бодлоо илэрхийлсэн залуусыг цагдаагийн байгууллага хойшлуулшгүй ажиллагаа нэртэй дур зоргоор баривчлах үйл ажиллагаа удаа дараа явагдсан. Тодруулж хэлбэл, иргэн Д.Монголхүүг гэрээс нь шөнө ямар ч зөвшөөрөлгүй баривчилж яваад хорих гээд байна гэсэн мэдээллийн дагуу бидний хэдэн залуус Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс дээр очсон. Явж очиход Д.Монголхүүг өмгөөлөгч авах эрхийг нь эдлүүлээгүй, эрх зүйн туслалцаа үзүүлэхээр очсон өмгөөлөгчийг дотогш нэвтрүүлэхгүй нөхцөл байдалтай байсан. Дээр нь цагдаа нарт Д.Монголхүүг баривчлах зөвшөөрөл байгаагүй. Ингээд 461 дүгээр анги руу авч явсан. Харин Шүүхийн шийдвэрийнхэн ч хүлээж аваагүй учраас бид Д.Монголхүүг аваад явсан. Ийм л хэрэг болсон. Гэтэл биднийг Д.Монголхүүг оргуулсан гээд байгаа.

Шүүх хурлын гурван өдрийн турш өмгөөлөгчид маргалдлаа. Энэ бол гэмт хэрэг биш. Зөрчлийн шинжтэй ч асуудал биш. Энэ бол иргэн үг, үзэл бодлоо илэрхийлэх явцад хууль хүчний байгууллага хууль бус шаардлага тавьж хариуд нь иргэд эсэргүүцсэний үүднээс бий болсон асуудал гэж. Прокурорын байгууллагаас бидэнд есөн сараас 1.2 жилийн хорих ял оноох санал оруулж ирсэн. Шүүгч зорчих эрхийг хязгаарлаж буулгаж байх шиг байна. Гэхдээ энэ тогтсон стандарт болчихоод байна. Прокурор ялладаг, шүүгч тодорхой хэмжээгээр багасгадаг. Уг нь прокурор нотолж чадахгүй, эргэлзээтэй нөхцөл байдал үүссэн бол цагаатгах байр суурь илэрхийлж болдог. Угаас энэ хэрэгт хүн оргуулаагүй, улсын онцгой объектод халдаагүй.

н.Чинбат шүүх хурал дээр хэлсэн. “Монгол хүний эрх Ардын намын Д.Амарбаясгалангийн аманд байдаг юм байна” гэж. Үнэн. Тэр хүн хүний эрх гэж ярихаас цаашгүй. Тэр хүн энэ хэргийг мэдэхгүй байх боломжгүй. Д.Амарбаясгалангийн хуулийн зөвлөхөөр ажиллаж байгаа н.Эрхэмбаяр энэ хэрэгт өмгөөлөгчөөр оролцсон, ЗГХЭГ-ын Хөгжил бодлого хариуцсан зөвлөх н.Батбаатар ч оролцсон. Ингэхээр МАН Засгийн газар мэдээгүй мэтээр ард иргэдэд ярьж болохгүй. Гэтэл өнөөдөр (өчигдөр) Х.Нямбаатар бас иргэдийг доромжилсон байр суурь илэрхийлж байна. Жагсаал цуглаанаас болоогүй, худал мэдээлэл тараасан болон 461 дүгээр ангид гэмт хэрэг үйлдсэн мэт ойлголт өгөөд байгаа юм. Энэ бол ковидоор болон хавдраар нас барж байгаа хүүхдүүдэд эмгэнэл илэрхийлж Сүхбаатарын талбайд хүүхдийн гуталтай жагсаал хийе гэдэг үйлдлээс эхэлсэн шүү дээ.

Хууль сахиулагчийн хууль бус шаардлагыг биелүүлээгүй ч гэсэн хариуцлага хүлээсэн явдал болж байсан. Прокурор хэлж байна. Хууль сахиулагч хууль бус шаардлага тавьсан ч иргэн түүнийг биелүүлэх ёстой гэж. Хууль бус шаардлагыг эсэргүүцсэн бол хууль зөрчсөнд тооцно гэнэ. Өнөөдөр бидний ял авсан гол шалтгаан бол ердөө л энэ.

Б.Бямбагэрэл:

-Биднийг буруутгасан үйл явдлыг эхлээд товч дурдах ёстой болов уу. Иргэн Д.Монголхүүг шүүхийн шийдвэргүйгээр хууль бусаар баривчилчихлаа гэдэг мэдээллээр бид 461 дүгээр ангид очсон. Зөвшөөрлөө үзүүлээч гэхэд цагдаа нар араас ирж байгаа гэсэн. Шүүхийн шийдвэрийнхэн проркурорын зөвшөөрөлгүйгээр хүн хорих гэж байснаа биднийг хараад Д.Монголхүүг өөрсдөө гаргаад л явуулсан. Ийм л үйл явдалд бид яллагдчихлаа.

Өмгөөлөгчид маань ч гайхаж байгаа юм. Ямар шалтгаанаар ингээд байна вэ. Хохирогч гээд байгаа хүмүүс нь болохоор бид нар хохироогүй гэж байгаа. Шүүх хуралд 461 дүгээр ангийн гурван хүн хохирогч гээд ороод ирсэн. Тэднээс өмгөөлөгч асуухад хохиролгүй, байгууллага гомдоод байна гэсэн. Мөн дээр нь гурван мөрдөгч орж ирсэн. Хууль бусаар хүн баривчилсныг нь хууль ёсных юм уу гэж асууснаар тэд хохирсон гэсэн. Бид энэ зургаан хохирогчийн биед ч хүрээгүй, ямар ч хохирол учруулаагүй. Харин юу болсон бэ гэхээр шүүхийн шийдвэрийнхэн, цагдаа хоёр зөрчилдсөн хэрэг. Энэ нь бидэнд ял авах шалтгаан болчихож байгаад гайхаж байна.

Шүүх хурлын танхимд байгаа хохирогчдыг харахаар бүгд хууль хүчнийхэн. Үнэндээ Монгол Улсын хууль хүчнийхэн бүгд иргэндээ гомдчихдог гээд бодохоор харамсалтай. Үндэслэлтэй бол яахав. Гэтэл ямар ч үндэслэлгүй хэрэгт том ажлын хэсэг байгуулж байгаад долоо хоногийн дотор боогоод шидчихсэн хэрэг. Энэ бол дээрээсээ тушаалтай хэрэг. Үзэл бодлоо илэрхийлж байгаа залуусыг байхгүй болгоё, залхаан цээрлүүлье, дараагийн хүмүүст санамж болгоё гэдэг зорилгоор биднээр туг тахилаа гэж харж байна.

Прокурор нь яллах дүгнэлт дээрээ оруулаад ирчихсэн гэрчийн мэдүүлэг бий. Гэрчүүд нь шүүх хурал дээрээ зөрж ярьдаг. Ямар ч хохирогчгүй. Тэр баривчилгааны үеэр тэнд ямар ч хууль ёсны үйл ажиллагаа байгаагүй. Хэрэв үнэхээр хууль ёсных байсан бол шүүхийн шийдвэрийнхэн өөрсдөө хүнээ гаргаад явуулна гэж байхгүй биз дээ. Биднийг буруутгасан бас нэг зүйл нь бичлэг хийсэн гэсэн. Эцсийн эцэст бичлэг хийгээгүй бол бүр өндөр ял авах байсан. Тэр бичлэгээрээ өөрсдийгөө хамгааллаа.

Хууль хүчнийхэн иргэндээ гомдчихсон, Ерөнхий сайд нь иргэндээ гомдчихсон маш хачирхалтай хэрэг. Хамгийн гол нь 461 дүгээр ангиас оргоод гараад явчихсан гээд байгаа Д.Монголхүүд холбогдох хэрэг аль эрт хэрэгсэхгүй болоод дуусчихсан. Гэтэл тэр хүнээс үүдэж очсон иргэд нь ял аваад дуусч байна. Энэ бол дандаа жагсаал цуглаан хийдэг залуусыг шүүж шигшиж аваад яллаж байгаа нөхцөл байдал харагдаж байна.

Ц.Чинбат:

-Энэ асуудал бүгд одоо төр барьж байгаа МАН болон Засгийн газрын тэргүүн Л.Оюун-Эрдэнэтэй холбоотой. Биднийг худал мэдээлэл тараасан, төрийн албан хаагчийн хууль ёсны шаардлагыг эсэргүүцсэн гэж буруутгасан. Нэгд, худал ямар нэгэн мэдээ огт тараагаагүй. Э.Одбаярын бичсэн постыг хараарай. Нэг ширхэг ч худал үг байхгүй. Тэнд Л.Оюун-Эрдэнийн хамаарал бүхий этгээд гэдэг нэг ширхэг ч үг, утга санаа агуулагдаагүй. Нөгөө талаар тэр мэдээлэл дээр гарсан хэргийг үйлдсэн хүн нь гомдсон хүн гомдоогүй гээд энэ шүүх хуралд оролцоогүй, гомдол нэхэмжлэлээ татаад аль эрт алга болчихсон. Өнгөрсөн нэгдүгээр сарын

хуралдаанаас эхлээд оролцоогүй. Тэгэхэд Л.Оюун-Эрдэнэ юунд гомдоод байгааг гайхаж байна. Энэ хэрэг шууд надтай хамааралгүй ч энэ хэрэг нь бидний хэрэг дээр давхардаж орж ирснээрээ эрх зүйн байдлыг минь дордуулсан.

Хоёрт, “No double stan­dart” хөдөлгөөн юуны улмаас бий болж гарч ирсэн бэ гэдэг асуудал эхнээс нь яригдах ёстой. Хуулийн өмнө хүн бүхэн эрх тэгш байхыг шаардсан. Энэ нь 2021 оны есдүгээр сард Засгийн газар Цахим үндэстэн шоу арга хэмжээг Ковидын хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж байхад зөрчин байж, бусад бизнесийг хаан байж өөрсдөө зохион байгуулсан. Үүгээрээ маш олон хүнийг цар тахалд нэрвэгдүүлсэн. Тухайн үеийн ЭМЯ-ны мэдээллээс харахад Цахим үндэстэн шоу арга хэмжээ болох хүртэлх хугацаанд 1000 гаруй хүн ковидын улмаас нас барчихсан байсан. Харин арга хэмжээ болсны дараа 70 хоногийн дотор нас баралт 2010 болж огцом нэмэгдсэн. Энэ бол Засгийн газрын алдаатай бодлого үйл ажиллагаа, санаатайгаар халдвар тараасан явдал болсон. Үүнийг шүүмжилж энэ хөдөлгөөн үүссэн юм. Үүнээс үүдэлтэйгээр иргэд үзэл бодлоо илэрхийлж талбай дээр жагсаж эхэлсэн. Цагдаагийн байгууллагаас удаа дараа хүч хэрэглэсэн үйлдэл гаргасан. Энэ үйлдлийнх үр дүнгээс Д.Монголхүүг хууль бусаар баривчилсан.

Бид хууль ёсны шаардлага тавьсан. Шүүхийн шийдвэрийнхэн хуулиа мөрдөж Д.Монголхүүг гаргасан. Гэтэл шүүхийн шийдвэр цагдаагийн хооронд мөргөлдөөн үүссэн. Д.Монголхүүг оргоогүй гэдгийг прокурорууд өөрсдөө хүлээн зөвшөөрөөд анх үүсгэсэн хэргээ хэрэгсэхгүй болгочихсон шүү дээ. Тэгсэн хэрнээ биднийг хүн оргуулсан гэж буруутгаад яллаж байна.

Энэ бол улс төрийн хэлмэгдүүлэлтийн үр дүнгээр Засгийн газраас бидний амыг хамхиж хөлийг дөнгөлж зогсоох гэсэн арга хэмжээ. Прокурор нь өөрөө энэ этгээдүүдийг яллаж нийгэмд анхааруулга өгөх ёстой гэж анхнаасаа хэлж ирсэн. Шүүх хурал дээр хэлж байсан. Нийслэлийн прокурор н.Ууганбат шүүх хурал дээр “Би бол прокурор хүн, улсын яллагч хүн заавал яллана” гэж хэлнэ лээ. Бас тэрээр “Би Ерөнхий сайдыг өмгөөлнө, өмгөөлөх ч болно, өмгөөлөх эрхтэй” гэсэн нь анхаарал татаж байна. Тийм болохоор энэ бол захиалгатай шүүх хурал боллоо гэж харж байна.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Б.Пүрэвдорж: Хөгжлийн банкны асуудлаар хоёр улстөрчийг прокуророос оруулж ирэх гэж байгаа бол энэ нь МАН доторх зодоон DNN.mn

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржтой цаг үеийн асуудлаар ярилцлаа.


-Саяхан ахмадуудыг төв талбайд цуглуулж, тэтгэврийн асуудлаар жагсаал, шаардлага зохион байгууллаа. Цөөнгүй хүмүүс оролцжээ. Таны хөндөж тавьсан тэтгэвэрт гарах жилийг долоо биш тав болгоё гэдэг санал УИХ-д яагаад дэмжигдэхгүй байна вэ?

-Засгийн газраас өргөн барих Нийгмийн даатгалын сангийн тухай хуультай энэхүү хуулийг хамтад нь оруулж ир гэдэг чиглэлийг УИХ өгсөн. Гэвч Засгийн газраас орж ирсэн энэхүү хуульд тэтгэвэрт гарах жилийг долоогоор биш, бүр 10 жилээр болгож оруулж ирсэн нь бидний өргөн барьсан хуультай үзэл санааны хувьд зөрчилдөж байгаа юм. Тиймээс энэхүү хуулиа дангаар нь оруулж ирүүлэхийн тулд ард түмнээсээ дэмжлэг хүссэн. Тэр утгаараа өнгөрсөн өдрүүдэд ахмадууд маань хүрэлцэн ирж, бидний энэхүү хуулийн төслийг дэмжиж байгаагаа илэрхийлсэн. Ер нь манай улсын тэтгэврийн системийг өөрчлөх цаг болсон. Монголд арван хүн тутмын дөрөв нь тэтгэвэр авагч байгаа. Өөрөөр хэлбэл, 10 хүн дөрвөн хүний тэтгэврийг нийгмийн даатгалын шимтгэлээрээ төлөөд яваад байна гэсэн үг. Үүнд сайн менежмэнт явуулж чадахгүй байна. Нөгөөтэйгүүр МАН 2016 онд засаг барьсан цагаас өдийг хүртэл нийгмийн даатгалын санг арвnжуулах чиглэлд нэг ч ажил хийгээгүй. Төрийн сан дээр аваачаад хоосон хэвтүүлчихдэг, хүү өгдөггүй. Ийм байдалтай л явж байна. Бидний өргөн барьсан хуулиар бол долоон жилийг таван жил болгож байгаа. Ингэхээр зургаан тэрбум төгрөгийн зардал нэмж гарч байгаа л даа. Жилд 48 мянган ахмад тэтгэвэрт гарч байна. Энэ хүмүүсийн асуудлыг бүгдийг нь шийдэх боломжтой. Тэгэхээр зардал гарч байгааг нь хэллээ. Буцаагаад яаж орлого олох вэ гэдгийг нь ч хүртэл тайлбарлаж, арга замыг нь зааж өгч байгаа.

-Яаж орлогыг нь бүрдүүлэх юм бэ?

-Өөрөөр хэлбэл, Нийгмийн даатгалын сангийн хөрөнгө Төрийн сан дээр ямар ч хүүгүй сул байршиж байхаар Монголбанкны үнэт цаасанд байршуулах ёстой. Ингэснээр чөлөөт үлддэг нь ойролцоогоор 300 орчим тэрбум төгрөг болдог. Үүнийг Монголбанкны үнэт цаасанд байршуулчихвал бодлогын хүүгээр өсөөд явчих, ийм боломжтой. Тэгэхээр нэг талдаа зардал гаргаж болно. Нөгөө талдаа орлого олох аргыг нь зааж өгч байгаа юм. Тэгээд энэхүү асуудлаар тэмцэж, үг, үзэл бодлоо илэрхийлэхээр ирсэн нийт ахмадууд, ард түмэндээ талархъя. Маш олуулаа ирсэн. Үүнээс юу харагдаж байна вэ гэхээр үнэхээр Монголд тэтгэврийн тогтолцоо, системийг шинэчлэх цаг болсон гэдэг нь харагдаж байгаа юм. Тиймээс энэхүү хуулийн төслийг УИХодоо дахин хэлэлцээд дэмжинэ гэдэгт итгэлтэй байна.

-Энэ долоо хоногт Монгол Улсын ирэх оны төсөв батлагдах гэж байна. Ерөнхийдөө олонхоороо оруулж ирсэн төсвөө батлуулчих нь тодорхой боллоо. Сөрөг хүчний хувьд энэхүү төсөвд голлож юуг нь анхаарах шаардлагатай байсан гэж харж байна вэ?

-Зарлагын дэд хороогоор төсвийг хоёр удаа хойшлуулсан. Үүгээр зарим зүйлээ засаад дахин оруулж ир гэдэг зүйлийг чиглэл болгож өгсөн. Ингэснээр хоёр удаа зарим нэг зүйлээ засаад оруулж ирсэн байна лээ. Сөрөг хүчний хувьд нэг л зүйл дээр байнга дуугарч байгаа. Зардал ихтэй төсөв болсон. Тодруулбал, 2012-2016 оны хоорондох буюу дөрвөн жилийн төсвийн зардалтай тэнцэх хэмжээний 2.4 их наядын алдагдалтай төсөв орж ирсэн. Нэг талдаа зардлаа ингэж их өсгөсөн атлаа нөгөө талдаа нөхөхийн тулд нүүрсээ их гаргана гэж ярьдаг. Гэтэл бодит байдал дээр нүүрс нь гардаггүй. Гарсан нүүрсний орлого нь оффтейк гэрээгээр мөнгө нь орж ирдэггүй. Ийм л байдалтай байна. Зардал ихтэй төсөв баталчих учраас цаашдаа энэхүү нүүрсний хулгайгаа цэгцлэх, орлогыг нь оруулж ирэх асуудлыг тусгаж өгсөн. Ер нь зардлаа орлогоороо нөхөж чадахгүй байдалд орохоороо зээл аваад л нөхчихдөг болсон. Одоо эдийн засгийг маш амраар л явуулаад байна шүү дээ, эд нар. Зээл гэдэг бол өр. Тэгэхээр цаашид зээл авдаг байдлаа зогсоох ёстой. Мөн нэг зүйл хэлье. Ашигт малтмалын нөөц ашигласан төлбөрөөс 1.5 их наяд төгрөгийг Ирээдүйн өв санд хуримтлуулах ёстой байсан ч үүнийг төсөв рүү оруулчихсан. Ингэхээр төсвийн алдагдал нэмэгдэж гурван их наяд төгрөгт хүрэх ёстой. Гэтэл 1.5 их наядын алдагдалтай гээд л явж байна. Ингэж нүглийн нүдийг гурилаар хуурдаг зангаа, хандлагаа МАНболих хэрэгтэй. Бодит байдлаа үнэнээр нь тайлбарлах ёстой. Энэ мэт шаардлагуудыг байнга л тавьдаг. Харамсалтай нь Засгийн газар эдгээр асуудлуудаа огт шийдэхгүй яваа нь эмгэнэлтэй байна.

-Та сая хэллээ, угтаа гурван их наяд төгрөгийн алдагдалтай төсөв гэж. Тэгэхээр энэ алдагдлаа гаднаас зээл тусламж, хөрөнгө оруулж ирж байж л нөхөх ёстой. Гэхдээ бодит байдал дээр бидэнд энэ хэмжээний хөрөнгө, зээл олох боломж бий юү?

-Эд нар оны эцсээр дахиад 500 сая ам.долларын зээл авах юм билээ. Үүгээр он гаргаад хэдэн сар төсвийн цоорхойгоо нөхөөд явах байх. Ингээд ирэх оны дөрөв, тавдугаар сарын үед дахиад хоёр тэрбум ам.доллар олж байж л энэ улс орон цааш явна. Төсөв дээр орлого орж ирэх ганц эх үүсвэр нь нүүрс. Гэтэл нүүрсний орлого оффтейк гэрээгээр алга болсон. Нүүрснээс орлого орж ирнэ гэж хүлээх хэрэггүй болсон. Одоо бол тэрхүү оффтейк гэрээнийхээ нүүрсийг л ачаад байгаа шүү дээ. Энэ нь цөөхөн компани, хэсэг хүмүүст л орлого болж орж ирж байгаа. Тэгэхээр нүүрсний орлогыг нийт ард түмэнд оруулж ирэхийн тулд эхлээд нүүрсний хулгайгаа цэгцлэх ёстой.

-ТУЗ-д нь улстөрчид нөлөөлсөн гэж та хэлж байна. Энэ утгаараа Хөгжлийн банкны чанаргүй зээлдэгчтэй холбоотой асуудал хууль, хяналтын байгууллагуудаар шалгагдаж дууссан гэсэн мэдээлэл байна. Уг шалгалтаар хоёр улстөрчид холбогдох хэргийг шүүх рүү шилжүүлсэн гэж байсан. Тэр хоёр нь танай намынх гэх албан бус мэдээлэл явж байна. Үүнд та тайлбар өгөөч?

-Хөгжлийн банкны асуудлаар МАН2016 онд гарч ирэнгүүтээ тухайн үед Хууль зүйн дэд сайд байсан Б.Энхбаяраар ахлуулсан ажлын хэсгийг оруулж шалгуулсан байдаг. Тухайн үед шалгаад асуудал гарч ирсэн бол Монгол даяар нэг юм болох байсан. Гэтэл энэхүү шалгалтаар МАН-ын том дарга нар бүгд оролцчихсон байсан учраас үүнийг хав дарсан. Ардын намынхан бол Ардчилсан намынхныг намнах бүхий л улс төрийн фактуудыг гарган ирж олон нийтэд шуурхай сэвдэг. Гэтэл Хөгжлийн банкны тэрхүү дүгнэлт өнөөдрийг болтол ил болоогүй байна. Өнөөдөр Хөгжлийн банктай холбоотойгоор хоёр улстөрчийг прокуророос оруулж ирэх гэж байгаа бол энэ нь Ардын намын доторх зодоон гэж ойлгож болно. Тиймээс энэ асуудлыг та МАН-ын гишүүдээс асууж тодруулаарай.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улаагчин туулай өдөр DNN.mn

Аргын тооллын арваннэгдүгээр сарын 10, Бархасбадь гариг. Билгийн тооллын 17, чөлөөт эх одтой, улаагчин туулай өдөр. Өдрийн наран 7:50 цагт мандан, 17:22 цагт жаргана. Тухайн өдөр гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, лусыг тахих, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Сэтгэлд сэвтэй газар очих, газар хагалах, ус булгийн эх малтах, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу.

Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Тэрсүүд өдөр.

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улаанбаатарт өдөртөө 2 хэм дулаан байна DNN.mn

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -11…-13 градус, бусад хэсгээр -4…-6 градус хүйтэн, өдөртөө 0…+2 градус дулаан байна.

Хур тунадас: Баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, өдөртөө баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна.

Салхи: Нутгийн зүүн өмнөд хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, шөнөдөө нутгийн баруун хагаст, өдөртөө нутгийн зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор болон Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор -16…-21 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -11…-16 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -4 градус хүйтнээс +1 градус дулаан, бусад нутгаар -6…-11 градус хүйтэн, өдөртөө Монгол-Алтайн уулархаг нутаг, Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор -9…-14 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс голын хөндийгөөр -4…-9 градус хүйтэн, говийн бүс нутгийн баруун болон хойд хэсгээр +5…+10, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар +11…+16 градус дулаан, бусад нутгаар -3 градус хүйтнээс +2 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр. Шөнөдөө -17…-19 градус, өдөртөө -7…-9 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр. Шөнөдөө -12…-14 градус, өдөртөө -1…-3 градус хүйтэн байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

ТОЙМ: Нэрт нийтлэлч Б.Цэнддоогийн “Малчид ба Сепаристууд​” хэмээх нийтлэл хэвлэгдлээ DNN.mn


Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаар 8 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна.


“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт АН-ын Үндэсний
бодлогын хорооны Тамгын
газрын дарга, “No double standart” хөдөлгөөний
гишүүн Л.Ганхөлөг “Энэ бол таван залуугийн
асуудал биш, Монголын бүх иргэнд
олгогдсон эрхийг хааж боогдуулах
ажиллагаа боллоо” гэснийг V нүүрээс үргэлжлүүлж уншаарай.

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж “Хөгжлийн банкны асуудлаар
хоёр улстөрчийг прокуророос оруулж ирэх гэж
байгаа бол энэ нь МАН доторх зодоон” гэлээ.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт нэрт нийтлэлч Б.Цэнддоогийн “Малчид ба Сепаристууд” хэмээх нийтлэл хэвлэгдлээ.

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн
өдрийн тэмдэглэл нийтлэгдлээ.

“Монгол геном” төслийг санаачлагч, АУ-ны доктор, дэд профессор Ж.Амарсанаа “Бид генийн
өөрчлөлтүүдийг илрүүлж,
хамгийн тохиромжтой эмчилгээг
тогтоох ойрын зорилготой” хэмээн ярилаа.


Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugi ns/news/login

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаараас уншаарай.


Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88111375 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу




“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

Томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинжуулалтыг энэ сарын 15-ыг хүртэл хийнэ DNN.mn

Халдварт Өвчин Судлалын Үндэсний төвөөс Томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинжуулалтын талаар мэдээлэл өгсөн. Энэ талаар ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны О.Дашпагам ярихдаа “2022-2023 оны улирлын томуугийн вакцинжуулах үйл ажиллагаа тавдугаар сараас эхэлсэн. Энэ сарын 15-ныг хүртэл дархлаажуулалтыг улсын хэмжээнд зохион байгуулж байна. Тиймээс хугацаандаа амжиж вакцинжуулалтад идэвхтэй хамрагдахыг иргэдэд уриалж байна.

2022 онд Монгол Улсын Засгийн газраас 500,000 хүн тун томуугийн вакциныг худалдан авахаар болсон. Түүнчлэн олон улсын байгууллагаас 45,000 хүн тун вакцины дэмжлэг үзүүлж байна. Өөрөөр хэлбэл, нийт хоёр эх үүсвэрээс 545,000 хүн тун томуугийн вакциныг хүлээн авсан.

Өнөөдрийн байдлаар БНСУ-д үйлдвэрлэгдсэн Грийн кросс үйлдвэрийн томуугийн эсрэг А хүрээний хоёр вирус, В хүрээний хоёр вирусийн эсрэг хамгаалах чадвартай дөрвөн цэнт вакцин хэрэглэж байна. Өөрөөр хэлбэл А хүрээний H1N1, В хүрээний H2N3 вирусийн эсрэг хамгаалалт, дархлаажуулалт үүсгэх вакциныг хийж байна.

Дархлаажуулалтыг 21 аймаг, есөн дүүргийн Өрхийн эрүүл мэндийн төв, байнгын болон түр цэгүүдээр зохион байгуулж байна.” хэмээлээ

Categories
мэдээ нийгэм

Таван шард төмөр зам доогуур нүхэн гарц барина DNN.mn

БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр “Хөгжлийн хөтөч-дэд бүтэц” төслийн хүрээнд “Улаанбаатар хотын дөрвөн байршилд төмөр зам доогуур авто замын нүхэн гарц шинээр барих төсөл” хэрэгжихээр болсон.

Төслийн хүрээнд Сонгинохайрхан дүүргийн Таван шарын төмөр замын гармын баруун талын нүхэн гарц болон Геологийн төв лабораторийн уулзвар хэсгүүд дээр төмөр зам доогуурх авто замын нүхэн гарц барина. Өөрөөр хэлбэл Энхтайваны өргөн чөлөө, Үйлдвэрчний эвлэлийн гудамжны уулзвараас “Хьюндай мотор” ХХК хүртэлх авто зам замд нүхэн гарц барих аж.

Төмөр зам доогуурх нүхэн гарцын зураг төсөл боловсруулах ажил эхэлсэн бөгөөд 2023 оны хоёрдугаар улиралд багтаан барилгын ажлыг эхлүүлэхээр төлөвлөжээ.

Нүхэн гарцуудын барилгын ажлыг 18 сарын хугацаанд бүрэн дуусгах юм. Уг төсөл нь Улаанбаатар хотод тулгамдаад буй авто замын түгжрэлийн асуудлыг шийдэх хүрээнд төлөвлөгдсөн арга хэмжээ юм.

Categories
мэдээ улс-төр

Төсвийн байнгын хороо долоон асуудал хэлэлцэн шийдвэрлэв DNN.mn

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн (2022.11.09) хуралдаан 10 цаг 15 минутад эхэлж, долоон асуудал хэлэлцэн шийдвэрлэсэн.

Хуралдааны эхэнд Байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулсны дараа Засгийн газраас 2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2023 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2024-2025 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатар, Хөдөлмөрийн тухай хуульд салбарын хэлэлцээрүүдээр цалин, хөлсийг нэмэх асуудлыг шийдвэрлэнэ гэсэн заасан байдгийг дурдаад 2023 оны төсөвт төрийн үйлчилгээний болон төрийн захиргааны албан хаагчийн цалингийн асуудлыг салбарын хэлэлцээрээр хэлэлцэн зөвшилцсөн, эсэхийг асууж, хариулт авав.

Үргэлжлүүлэн хуулийн төслийн талаарх Ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй зургаан саналын томьёоллоор санал хураалт явуулсан. Тухайлбал, төслийн нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогын хэмжээ 2023 онд “18,921.9 тэрбум төгрөг”, 2024 онд “20,797.4 тэрбум төгрөг”, 2025 онд “21,859.9 тэрбум төгрөг” гэснийг 2023 онд “19,049.6 тэрбум төгрөг”, 2024 онд “19,822.4 тэрбум төгрөг”, 2025 онд “21,314.7 тэрбум төгрөг“ гэж, Дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь 2023 онд “34.7”, 2024 онд “36.3”, 2025 онд “34.5” гэснийг 2023 онд “34.9”, 2024 онд “34.6″, 2025 онд “33.6“ гэж өөрчлөхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 75.0 хувь нь дэмжлээ.

Мөн нэгдсэн төсвийн нийт зарлагын дээд хэмжээ 2024 онд “22,401.7 тэрбум төгрөг”, 2025 онд “23,128.8 тэрбум төгрөг” гэснийг, 2024 онд “21,426.8 тэрбум төгрөг” 2025 онд “22,583.6 тэрбум төгрөг” гэж, Дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь 2024 онд “39.1”, 2025 онд “36.5” гэснийг, 2024 онд “37.4”, 2025 онд “35.6” гэж, нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл 2023 онд “-1,553.4 тэрбум төгрөг” гэснийг “-1,425.7 тэрбум төгрөг” гэж, Дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь 2023 онд “-2.8” гэснийг “-2.6” гэж тус тус өөрчлөх саналуудыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тус тус дэмжсэн.

Энэ талаарх Байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Д.Өнөрболор чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.

Төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

Дараа нь Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн 99 хууль, зургаан тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явууллаа.

Хуулийн төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Х.Баделхан алслагдсан аймаг орон нутгийн иргэдийн онгоцны тийзийг хөнгөлөхтэй холбоотой асуудлыг Төсвийн тухай хуультай хамт өргөн мэдүүлсэн тогтоолын төсөлд тусгасан эсэхийг лавлахад Байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн “Ш.Раднаасэд гишүүний гаргасан зарчмын зөрүүтэй уг санал Байнгын хорооны хуралдаанаар дэмжигдээгүй ч, чуулганы нэгдсэн хуралдаанаар дэмжигдсэн тул тогтоолын төсөлд нэмж тусгасан” гэж хариулав.

Үргэлжлүүлэн чуулганы нэгдсэн хуралдаанаар хууль, тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлэг явуулах үед хуралдаан даргалагчийн зүгээс Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн холбогдох зүйл, хэсгийг гүйцээн боловсруулах чиглэл өгсний дагуу Ажлын хэсгээс бэлтгэсэн зарчмын зөрүүтэй саналуудаар санал хураалаа. Тухайлбал, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.1-т заасны дагуу Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн 4 дүгээр зүйлээс “47.9 дэх хэсэг” гэснийг хасаж, хуулийн төслийн 3 дугаар зүйлд “Хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь хайгуулын ажлын явцад туршилтын журмаар олборлосон ашигт малтмалын төрөл, тоо, хэмжээг геологи, уул уурхайн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад бүртгүүлсний үндсэн дээр худалдан борлуулж болох бөгөөд бүртгүүлсэн мэдээллийг татварын байгууллагад тухай бүр хүргүүлнэ. Хайгуулын ажлын технологийн явцад туршилтын журмаар олборлох, ашигт малтмалын дээд хязгаарыг төрлөөс нь хамааруулж журмаар зохицуулна. Энэ тохиолдолд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй нэгэн адил төлж, тайлагнана.” гэсэн агуулгатай хэсэг нэмэх Ажлын хэсгийн саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн 58,8 хувь нь дэмжив.

Мөн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.3-т “нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр санал хурааж дэмжигдсэн боловч уг саналаар Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёроос доошгүй нь дахин санал хураалгах шаардлагатай гэж үзсэн” гэж заасны дагуу Ажлын хэсгээс бэлтгэсэн зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 70.6 хувь нь дэмжлээ.

Уг санал дэмжигдсэн тул Ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй зургаан саналаар санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн юм. Тухайлбал, Гүйцэтгэх засаглал дахь хяналтын тухай хуулиин төсөлд “Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газрын дүрэм, бүтэц, орон тооны хязгаарыг Засгийн газар батална” гэсэн 16.7 дахь хэсэг нэмэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив.

Мөн “Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хууль батлагдсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийн 9 дэх дэд заалтыг “Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн нэгдсэн цахим бүртгэл мэдээллийн системийг бий болгох, ашигт малтмал олборлох, боловсруулах, тээвэрлэх зэрэг бүх шатанд хамаарах гэрээг татварын нэгдсэн системд бүртгүүлж, экспортод гаргах, нууцын зэрэглэлд хамаарах худалдах, худалдан авах гэрээг Улсын Их Хуралд танилцуулах;” гэж өөрчлөх мөн “Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн төрийн эзэмшлийн хувьцааны багцыг хэсэгчлэн болон бүхэлд нь Монголын хөрөнгиин биржээр арилжаалж, олон нийтэд нээлттэй хувьцаат компани болгон өөрчлөх, хувийн хэвшлийн зонхилох байр суурийг нэмэгдүүлэхэд чиглэсэн цогц судалгаа хийж, бодлого боловсруулах;” гэсэн 10 дахь дэд заалт нэмэх, улмаар 12 дахь дэд заалтыг “Холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн тухайн аймгийн байнгын оршин суугч иргэдэд орон нутгийн нислэгийн тийзийн үнийн хөнгөлөлт үзүүлэх.” гэж өөрчлөхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тус тус дэмжлээ.

Энэ талаарх Байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.

Categories
мэдээ нийгэм

Энхийг сахиулагчид жанжин тугандаа хүндэтгэл үзүүлэв DNN.mn

Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсад явагдаж буй НҮБ-ын мандаттай энхийг сахиулах “UNMISS” ажиллагаанд үүрэг гүйцэтгэх Монгол Улсын Зэвсэгт хүчний 12 дугаар ээлжийн цэргийн багийн бие бүрэлдэхүүн өнөөдөр Жанжин туганд хүндэтгэл үзүүллээ.

Уг ёслолын ажиллагаанд Батлан хамгаалахын дэд сайд Б.Баярмагнай, ЗХЖШ-ын дарга бригадын генерал С.Ганбямба, БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга бригадын генерал Д.Ганхуяг, БХЯ-ны СБТГ-ын дарга хурандаа Ч.Гандирваа тэргүүтэй ЗХЖШ, төрлийн цэргийн командлалуудын удирдлага, мотобуудлагын батальоны бие бүрэлдэхүүн, тэдний ар гэрийн төлөөлөл оролцлоо.

Энэ үеэр Батлан хамгаалахын дэд сайд Б.Баярмагнай хэлсэн үгэндээ Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх НҮБ-ын 76 дугаар чуулганы индрээс Монгол Улс НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд оролцогч эмэгтэй цэргийн алба хаагчдын тоог 15 хувьд хүргэх тодорхой бодлого зорилтыг дэвшүүлэн ажиллахаа илэрхийлсэн. Иймд энэ ээлжийн цэргийн багийн бие бүрэлдэхүүний 11 хувийг эмэгтэй цэргийн алба хаагч эзэлж буйг онцлоод “Та бүхэн НҮБ-ын энхийг сахиулах ажиллагааны талаарх мэдлэгээ дээшлүүлж, үнэн зөв ойлголттой байх нь туйлын чухал бөгөөд элдэв андуу ташаа мэдээлэл нь Монгол Улсын Зэвсэгт хүчний энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэж ирсэн 20 жилийн түүхийг харлуулж, нийгэмд сөрөг сэтгэгдэл төрүүлж болохыг сайтар ухамсарлан ойлгож, үүргээ нэр төртэй гүйцэтгэнэ гэдэгт эргэлзэхгүй байна. Монгол Улсын төр засаг, Батлан хамгаалах, Зэвсэгт хүчний удирдлагаас хүлээлгэсэн нэр хүндтэй, хариуцлагатай үүргийг цэргийн хэргийн мэдлэг, дадлага, ур чадвартаа тулгуурлан амжилттай гүйцэтгэж, цэргийн багийн удирдлагаас гаргасан шийдвэрийг ёсчлон биелүүлж, хүний газар явахдаа бие биедээ анхаарал халамж тавьж, үүргээ сонор сэрэмжтэй гүйцэтгээрэй” хэмээн захилаа.

Мөн энэ үеэр мөр зэрэгцэн үүрэг гүйцэтгэх эмэгтэй цэргийн алба хаагчдаа төлөөлж ахлах ахлагч Б.Батдэмбэрэл үг хэлсэн юм. Тэрбээр, “Зэвсэгт хүчний нэгтгэл, анги, байгууллагуудын төлөөлөл, ажил албандаа мэргэшсэн шилдэг эмэгтэй цэргийн алба хаагчидтайгаа мөр зэрэгцэн ажиллагааны өмнөх бэлтгэл сургалтаа амжилттай дуусгалаа. Миний хувьд Жанжин тугандаа хүндэтгэл үзүүлэх ёслолын ажиллагаанд эмэгтэй цэргийн алба хаагчдаа төлөөлөн үг хэлж байгаадаа туйлын их баяртай байна.

Энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэх эмэгтэй цэргийн алба хаагчдын тоог нэмэгдүүлэх бодлогын хүрээнд 12 дугаар ээлжийн мотобуудлагын батальоны бие бүрэлдэхүүний 11 хувийг эмэгтэй цэргийн алба хаагчаар бүрдүүлж байна. Тийм ч учраас бид бүхэн монгол цэргийн, тэр тусмаа эмэгтэй алба хаагчдынхаа нэр хүндийг өндөрт өргөж, үүргээ нэр төртэй биелүүлэхээ гүнээ ухамсарлаж байна” хэмээсэн юм гэж Монгол Улсын Батлан хамгаалах яамнаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Зөвшөөрлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад нийцүүлэн холбогдох хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулав DNN.mn

Зөвшөөрлийн тухай хуульд /шинэчилсэн найруулга/ нийцүүлэх, хуулийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах зорилгоор боловсруулсан Стандартчлал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай, Хэмжил зүйн тухай хууль болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн тогтоомжийн төслийг хэлэлцээд, хуралдаанд Засгийн газрын гишүүдээс гаргасан саналыг тусгасны үндсэн дээр УИХ-д мэдүүлэхээр тогтлоо.

УИХ-аас 2022 оны зургадугаар сард Зөвшөөрлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталсан, 2023 оны эхний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлнэ. Хууль батлагдсантай холбогдуулан зөвшөөрлийн харилцааг зохицуулж байгаа хууль тогтоомжийг Зөвшөөрлийн тухай хуульд нийцүүлэх чиглэлээр хуулийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах хуулийн төслийг боловсруулж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх үүргийг Засгийн газарт даалгасан.

Хууль хоорондын давхардал, хийдэл, зөрчлийг арилгах хүрээнд хуулийн төсөлд дараах зарчмын шинжтэй зохицуулалтуудыг тусгажээ. Тухайлбал, Зөвшөөрлийн тухай хуульд зөвшөөрөл олгох, сунгах болон цуцлах шийдвэрээс гадна ажиллагааны үе шат, явцын талаарх мэдээллийг ил тод, нээлтэй түгээх, иргэдэд мэдээллийг цахим хэлбэрээр, нэг цэгээс авах боломжийг бүрдүүлэх талаар эрх бүхий этгээдийн үүргийг тодруулжээ.

Зөвшөөрөл олгох, сунгахтай холбоотой хураах улсын тэмдэгтийн хураамжийн зорилгыг харгалзан урьдчилан төлсөн байхыг шаарддаг, зөвшөөрөл олгоогүй тохиолдолд хураамжийг буцаан олгодоггүй зэрэг хийдэлтэй байдлыг өөрчилж, холбогдох зохицуулалтыг Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд тусгажээ.