Categories
мэдээ нийгэм

Ипотекийн зээлийн хүүг ялгавартай тогтоох нөхцөлийг бүрдүүлсэн журамд өөрчлөлт оруулах тухай шаардлага хүргүүллээ DNN.mn

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас орон сууцны ипотекийн зээлийн хүүтэй холбоотой хяналт шалгалтын ажлын хүрээнд холбогдох судалгааг хийж хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах үүднээс иргэдэд олгох ипотекийн зээлийн хувь хэмжээг ялгавартай тогтоож байгааг арилгах талаар арга хэмжээ авч хэрэгжүүлэх албан шаардлагыг Монголбанканд хүргүүллээ.

“Монголын ипотекийн корпораци ОССК” ХХК нь үнэт цаасны зах зээлд давамгай байдалтай аж ахуй эрхлэгчээр тогтоогдсон бөгөөд орон сууцны ипотекийн зээлийн хүүг жилийн 8 хувь, 6 хувь гэж ялгавартай тогтоож давамгай байдлаа хууль бусаар ашиглаж байгаа нөхцөл байдал үүсэж байна. “Орон сууцны ипотекийн санхүүжилтийн журам”-ын 2.1.2-т “Орон сууцны ипотекийн зээлийн хүү 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө олгосон зээлд жилийн 8 хувь, 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс хойш олгох зээлд жилийн 6 хувь” гэж Монголбанкны Ерөнхийлөгчийн 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн А-397 дугаар тушаалаар нэмэлт, өөрчлөлт оруулсан байна.
Иймд ипотекийн зээлийн хүүг ялгавартай тогтоох нөхцөлийг бүрдүүлсэн Монголбанкны 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн А-295 дугаартай тушаалаар баталсан “Орон сууцны ипотекийн санхүүжилтийн журам”-д холбогдох өөрчлөлт оруулан зөрчлийг арилгуулах тухай албан шаардлагыг хүргүүллээ.

Categories
мэдээ нийгэм

Орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 4.3 хувиар өсчээ DNN.mn

Орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 4.3 хувиар өссөн байна.

2022 оны 10 дугаар сард шинэ орон сууцны 1 метр квадрат талбайн дундаж үнэ 3.30 сая төгрөг болж, Сүхбаатар дүүрэгт хамгийн их буюу 3.65 сая төгрөг байна.

May be an image of text that says "орон сууцны унийн мэдээ 2022 оны 10 cap ундэсний статистикийн хороо нийт орон сууц 2013. 20132014 2015 2019 2020 2022.I 2022.11 2022.11 2022.IV 2022.V 2022.V 2022. 2022. 1.18 1.36 1.35 1.40 1.41 1.40 1.42 1.43 жилийн хуучин орон сууцны 2022.IX 1.48 сууцны дерчлелт индекс 12.3% шинэ жилийн верчлелт 5.6% 2813067年 1200 шинэ M.KB 2977 тархалтын муруй 100 медиан унэ тархалтын муруй хуучин дундаж сууцны дундаж YHэ, M.KB, медиан сухбаатар чингэлтэй хан-уул дундаж унэ орон сууцны тегрег ндаж үнэ, M.KB, 3.74 3.54 3.37 сухбаатар хан-уул дундаж сонгинохайрхан 2.93 2.90 2.37 3.65 3.55 3.30 дундаж унэ сонгинохайрхан 2.75 2.32 хамгийн дундаж"

Categories
мэдээ нийгэм

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ DNN.mn

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн шинэчлэн найруулгын төслийг хэлэлцэн, дэмжээд Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр боллоо.

Манай улс 2000 оноос хойш төсвийн хөрөнгөөр худалдан авах ажиллагааны тендер шалгаруулалтыг бие даасан хуулиар зохицуулж эхэлсэн байна. Хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан тендер шалгаруулалт дахь хүний оролцоог багасгах, мэдээллийн ил тод байдал, иргэд, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх тухай асуудал болон Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрт тусгагдсан тендер шалгаруулалтын үйл ажиллагааг цахим хэлбэрт бүрэн шилжүүлэх, гэрээ шууд байгуулах аргачлал, шалгуурыг тодорхой болгох, гэрээний үүргээ биелүүлээгүй иргэн, хуулийн этгээдэд хүлээлгэх хариуцлагыг дээшлүүлэх зэрэг зорилтод нийцүүлэн боловсруулжээ.

Хуулийн шинэчилсэн найруулгад:
1. Технологийн дэвшилд тулгуурлан хүний оролцоог 60 хувиар бууруулах,
2. Худалдан авах ажиллагааг төлөвлөх шатнаас эхлэн гэрээ байгуулах, гэрээний гүйцэтгэлийг хянах хүртэл цахим системээр зохион байгуулах,
3. Ил тод, нээлттэй байдлыг нэмэгдүүлж, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх
4. Дотоодын үйлдвэрлэл, аж ахуй эрхлэгчдийг дэмжих,
5. Худалдан авах ажиллагаанд оролцогч болон шийдвэр гаргах этгээдийн хариуцлагыг дээшлүүлэх чиглэлээр холбогдох өөрчлөлтийг тусгажээ.
Сүүлийн жилүүдэд хийгдэж буй төрийн цахим шилжилтийн үр дүнд тендер шалгаруулалтын баримт бичиг боловсруулах, үнэлгээ хийх явцыг хурдан шуурхай зохион байгуулах боломж бүрдсэн. Мөн аж ахуйн нэгжүүдээс тендер шалгаруулалтад оролцоход бүрдүүлж буй баримт бичгийг 70 хувиар бууруулж, төрийн мэдээллийн системд хадгалагддаг бүх мэдээллийг тендерт оролцогчдоос шаардахгүй байх зэрэг эерэг үр дагаврыг бий болгоно гэж үзэж байна.
Монгол Улсын хэмжээнд худалдан авах ажиллагааны цахим систем (www.tender.gov.mn)-д нийт 17,609 аж ахуйн нэгж бүртгүүлж, цахим тендерт оролцож байгаа бөгөөд манай улс төрийн худалдан авах ажиллагааны бүх үе шатыг цахим болгох бололцоотой байна. Төрийн мэдээллийн сангууд хоорондоо хүний оролцоогүйгээр мэдээллээ солилцож тендерийг бодитой, түргэн хянан үзэх боломжийг бий болгоно.

Товч мэдээ
· Цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор Засгийн газраас авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, төсвийн зарцуулалт, үр дүнгийн талаар Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан Засгийн газрын гишүүдэд танилцууллаа. Танилцуулгатай холбогдуулан ковидын нөхцөл байдлыг тайлагнах Ажлын хэсгийг байгууллаа. Ажлын хэсэгт Шадар сайд С.Амарсайхан, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан, Сангийн сайд Б.Жавхлан, Эрүүл мэндийн сайд С.Энхболд нарын гишүүд багтлаа.
· Зохиогч, зохиогчийн эрх эзэмшигч нь тодорхойгүй бүтээлийг ашигласны төлбөрийг зохиогч, зохиогчийн эрх эзэмшигчид нөхөн олгох журмыг баталлаа.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Энэ хичээлийн жилд дотуур байранд 6-18 насны 33312 хүүхэд амьдарч байна DNN.mn


Боловсролын зарим сургалтын байгууллагад суралцагчийн хоолны норматив зардал, хоолны илчлэгийн талаар Засгийн газрын гишүүдэд танилцууллаа.

Боловсролын зарим сургалтын байгууллагад суралцагчийн хоолны норматив зардлыг нэмэгдүүлэх шаардлагатай байна. Мэргэжлийн боловсрол, сургалтын үндэсний зөвлөлийн гишүүд, донор байгууллагууд, судлаачид, сургалтын байгууллагын зүгээс дотуур байрны суралцагчийн хоногийн хоолны норматив зардлыг зайлшгүй нэмэгдүүлэх шаардлагатай гэж үзэж байна.

Дотуур байранд амьдарч байгаа суралцагч 3000 төгрөгийн зардлаар өдрийн гурван удаа цай, хоол иддэг. 2023 оны батлагдсан төсвийн хүрээнд 1300 төгрөгөөр нэмэгдүүлэн 4300 төгрөг болгох боломж байгааг салбарын яам мэдээлж байна.

Ерөнхий боловсролын сургуулийн 523 дотуур байранд 2022-2023 оны хичээлийн жилд 6-18 насны 33312 хүүхэд амьдарч байна.

2023 оны төсөвт багтаан ЕБС-ийн дотуур байрын ахлан ангийн сурагчдын хоолны зардлыг 825 төгрөгөөр нэмэгдүүлж 4300, дунд болон бага ангийн хүүхдийн хоолны зардлыг 525 төгрөгөөр нэмэгдүүлж 4000 төгрөг болгох боломжтой гэж үзэж байна.

Танилцуулгатай холбогдуулан боловсролын зарим сургалтын байгууллагад суралцагчийн хоолны норматив зардлыг шийдвэрлэх боломжийг Сангийн яамтай хамтран судалж, цаашид үе шаттай төсөвт тусган саналаа танилцуулахыг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, Сангийн сайд Б.Жавхлан нарт даалгалаа.

Categories
мэдээ эдийн-засаг

Инфляцын түвшин 14.5 хувьтай гарчээ DNN.mn

Инфляцын түвшин 2022 оны 10 дугаар сард улсын хэмжээнд 14.5 хувьтай гарчээ.

May be an image of 1 person and text that says 'yHA3cHий cTaTиcTиKийH xopoo M x3p3rл33Hий yHийH иHAeKc, 2022 oHbl 10 Ayraap capA 14.5% 10.4% 2.4% 2020 2021 VVVXX 2022 告圓喝厚團語 自時證意å'

Categories
мэдээ цаг-үе эдийн-засаг

Нийгмийн даатгалын санд аравдугаар сард 2.8 их наядын орлого оржээ DNN.mn

ХНХЯ-ны харьяа Нийгмийн даатгалын ерөнхий газраас 2022 оны аравдугаар сарын Нийгмийн даатгалын сангийн санхүүжилтийн зарцуулалтын статистик мэдээллийг гаргажээ. Монгол Улсын хэмжээнд 53988 ажил олгогч НДШ төлж байна.

  • Албан журмын даатгал төлөгч- 1035291
  • Сайн дурын даатгуулагчийн тоо- 152160 байна.

Өнгөрсөн аравдугаар сард:

НДС-гийн орлого- 2 их наяд 838 сая төгрөг
НДС-гийн зарлага- 2 их наяд 746 сая төгрөг

Categories
мэдээ нийгэм

АТГ-аас Гаалийн ерөнхий газрын худалдан авалтыг шалгав DNN.mn

Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэс нь өнгөрсөн долоо хоногт авлигаас урьдчилан сэргийлэх чиг үүргийн хүрээнд Гаалийн ерөнхий газрын 2022 онд хийсэн худалдан авалт, тендер сонгон шалгаруулалттай танилцаж нөхцөл байдлыг тодорхойлжээ.

Түүнчлэн Стандарт хэмжил зүйн газарт хийгдсэн Авлигын эрсдэлийн үнэлгээний хэрэгжилтийн үр дүнг тооцож, Улсын хоёрдугаар эмнэлэг, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, Хүрээ амаржих газрын цахим хуудасны ил тод байдалд дүн шинжилгээ хийлээ.

Авлигын эсрэг олон нийтийг соён гэгээрүүлэх, хууль тогтоомжийг таниулан сурталчлах 11 удаагийн сургалтыг зохион байгуулж, нийт 942 иргэн, албан тушаалтныг хамрууллаа.

Авлигын эсрэг олон улсын өдрийг угтан Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн 4.1.1-т тусгасан “Шударга хариуцлагатай, ил тод нийтийн албыг бэхжүүлэх, ёс зүйг дээшлүүлэх” зорилтын хүрээнд бүх шатны боловсролын байгууллагын удирдах албан тушаалтан, багш, ажилтны ёс зүй, харилцаа хандлагыг сайжруулах, авлигын эсрэг мэдлэг боловсролыг дээшлүүлэх зорилгоор “Авлигаас ангид боловсрол: Ёс зүй ба шударга байдал” сэдэвт хэлэлцүүлгийг 2022 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр зохион байгуулав. Хэлэлцүүлэгт Боловсрол, шинжлэх ухааны яам, Боловсролын ерөнхий газар, Нийслэлийн боловсролын газар, Монголын боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбоо, Боловсролын хамтын ажиллагааны нийгэмлэг, Бүх нийт боловсролын төлөө Иргэний нийгмийн үндэсний эвсэл, эцэг эхийн төлөөлөл оролцлоо.

Categories
мэдээ нийгэм

Б.Цэнддоо: Зөв замд ч буруу салаа олон DNN.mn


ӨДРИЙН СОНИНЫ 2014 ОНЫ АРХИВААС… Нэрт нийтлэлч Б.Цэнддоотой хийсэн ярилцлагыг хүргэж байна.


Төрийн шагналт, нэрт нийтлэлч Б.Цэнддоотой ярилцлаа.


-Монголын ардчилсан хувьсгалын 25 жилийн ой тохиох гэж байна. Ололт амжилтаа ярихын зэрэгцээ “Манай ардчилал жинхэнэ ардчилал биш байна. Жинхэнийг л олж тогтоох чухал” гэсэн яриа ч дуулдаж байна. Энэ тал дээр та бодлоосоо хуваалцахгүй юу?

-Энэ яриа бол ардчиллын замаар явж байгаагийн баталгаа. Ардчилалтай ба ардчилалгүй гэсэн хөгжлийн хоёрхон л гарц байгаа. Хэрвээ нөгөө замаар л яваа бол ардчилалд эргэлзэх боломж гарахгүй.

Ардчилал бол зөв зам мөр болохоос гараад зогсдог тавцан биш. Тавцан байрандаа зогсож байдаг бол зам дуусашгүй үргэлжилдэг. Яг энэ утгаараа, барууны ертөнц, Америкийг оролцуулаад дэлхийн олон орон ардчиллын замаар амжилттай замнаж байна. Тэрнээс биш, ардчиллыг амжилттай байгуулаад хаячихсан, дуусгачихсан газар хаа ч үгүй. Ийм болохоор Монгол орон ардчилсан хөгжлийн замыг сонгоод түүгээрээ замнасаар “тавийн тал”-ыг насалсан гэсэн үг.

Ардчилал бол бариа биш процесс. ХХ зуунд байгуулж явсан социалист тогтоцын ул мөр Монголын нийгмийн сэтгэхүйд айхавтар ул мөр, сорви үлдээсэн. Социализм учраас л үзэл санаанд нь нэгшин шингэсэн юм биш, монгол хүн учраас л коммунист үзэл санаандаа автчихаад салахгүй байгаа ч юм биш. Нүүдэлчин амьдралаа орхин суурьшиж, иргэд нийтээрээ шашны бус, ертөнцийг үзэх үзэлд суралцаж, нийгмийн ухааныг судалж, өрнөдийн стандарттай түүх бичлэгтэй болж эхэлсэн үе нь коммунист суртлын эринтэй давхацсан. Шинээр сурсан юм бүхэн нь марксист чиг баримжаатай байж таарсан. Тэр тогтоц “коммунист нийгэм” гэж нэг диваажин зохиож сурталчлаад, “1990-ээд онд энд хүрнэ”, “Энэ таван жилд бид 20 жилээр коммунизмд ойртлоо”, “коммунизмд орохоор хүмүүс дэлгүүрт ороод мөнгөнийхөө хэрээр биш хэрэгцээнийхээ хэрээр бараагаа авна” гэж сурталчилна. Үүнээс болоод нийгмийн хөгжлийг ямар нэгэн диваажинлаг бариа руу дөхөх, тэндээ очиж аваад хүний хорвоогийн бүхий л проблемээс салж амсхийх аян мэтээр төсөөлдөг болчихсон юм.

Яг л энэ энерциэрээ ойлгоод, энэхүү сонгуулийн дөрвөн жилд “жинхэнэ ардчилал руу яг хэдэн жилээр ойртсон”, “2030 он гэхэд ардчилалд бүрэн орох эсэх”-тэй холбоотой хариултыг тов тодорхой нэхээд байгаа хэрэг.

Бидний туулж байгаа бүхэн бодитой, өнөөгийн манайхны араншин бүхэн зүй тогтолтой болохыг л улам улам ойлгож байна. Хэдийгээр бид голж шилж, сэтгэл дундуур байдаг ч өнгөрсөн 20 гаруй жилд бид ямар их урагшлаа вэ гэж бодогддог. Энэнээс хавьгүй дээшээ гарсан байлаа ч бид сэтгэл дундуур л байх байсан. Монголчууд учраас ингэж байгаа юм биш, ерөөсөө хүн учраас л ийм байгаа хэрэг.

-Тэгэхээр бид ямар нэгэн барианд хүрэхгүй, гэхдээ яваад л байх нь зүйтэй гэсэн үг үү?

-Нэгэнт ингээд тогтчихсон нэхэл хатуу асуулт амар өөрчлөгдөхгүй. Мухардал болгонд гэрэлд гарах боломж нуугддаг гэдэг. Манай ард түмэнд хөгжлийнхөө зам мөрийн хэсэг хэсэгт тодорхой босго тавиад, түүндээ хүрэх хүсэл мөрөөдлөөр жигүүрлэн хөгжих дуртай юм байна. Яагаад үүнийгээ дагуулан хөгжлийн хөтөлбөрөө хийж болохгүй гэж!

Хотын дарга Э.Бат-Үүлийн “Мөрөөдөлтэй Улаанбаатар” бол үүний жишээ. Наад зах нь, “манай хотын зам мөдхөн түгжрээгүй болох гэж байгаа” гэсэн итгэлээр сэтгэл нь бадарч, долоо хоногийн нэг өдөр машинаа унахгүй, тэрэндээ гудийхгүй л явж байгаа. Нийтээрээ хүрэх сайн сайхны төлөө тэвчээр гаргаж байгаадаа бахаддаг. Бас олимпийн хот гэсэн далдын мөрөөдөл бий. Нийслэлийнхэн өнөөдөр мөрөөдлөөр жигүүрлэн урагшилж байна. Хэдийгээр тулгамдсан асуудал бишгүй байгаа ч гэсэн өдөр ирэх бүр мөрөөдөлдөө үнэмших болж байна. Улс ч ингэх ёстой.

-Иргэд, иргэний хөдөлгөөн төрийг амар заяа үзүүлэхгүй байна. Ийм учраас төр хэвийн ажиллаж улсаа хөгжүүлэхэд хэцүү байгаа гэж хэлэх хүмүүс байдаг юм билээ?

-Ардчилал иргэнээс маш их сонор сэрэмж, хариуцлага нэхдэг. Дарангуйлагч төрийн үед иргэн хүн төрөө ямар байлгах, түүнийг жолоодох хэлбэр зэргийн тухай бодох хэлцэх эрхгүй.Социалист сонор сэрэмж гэж байсан нь ерөнхийдөө хардлагын чанартай зүйл. Эргэн тойрон дайсан үүрлэчихээд хэзээ мөдгүй хорлочих гээд байгаад үнэмшсэн парной маягийн үзэгдэл.

Харин ардчилсан төрийн иргэний сэрэмж гэдэг бол төрийн тогтолцоогоо, хууль ёсоо хамгаалах зөнгөөс үүдэлтэй. Төр “найдвартай удирдагч” гэгчийн гарт бус, над шиг л эгэл хүний гарт байгаа учраас алдаж эндэж болно гэсэн энгийн дүрмээс гарвалтай эд.

Ардчилал нь хөгжлийн хамгийн сайн замнал боловч ардчилаад л авбал бүх юм болчихдоггүй. Тогтолцоогоо хамгаалж, сонор сэргэг амьдрах хэрэгцээ гарна. Зөв замд түүнээс салдаг, төөрүүлдэг буруу салаа олон байдаг шиг ардчиллаар явж байгаад дарангуйлагч тогтоц руу ордог. Жишээлэхэд, хотоос Зуунмод орох замд, мэдэхгүй хүн төөрөөд явмаар Сонсголон, Бөхөг, Өндөр дов гээд олон салаа бий шиг.

Гэхдээ хуулийн хүрээнд сонор соргог байх, бас хуулийн цоорхойг соргогоор олох, төрийн сул дорой байдлийг соргогоор урвуулах, төрийн эрх мэдэлтний эмзэг асуудлыг соргогоор хөндөн дарамтлах, соргог байх эрх чөлөөг соргогоор ашиглах зэрэг нь хоорондоо ялгаатай. Үүнийг олон түмэн ч, төр ч, социалист сонор сэрэмжийн менежмэнттэй “соргогтогч” талууд ч мэдэхийн цаагуур мэдэж байгаа.

-Ардчилсан нам дотроо их бужигнаж байна. Хэзээ нэг эвтэй болох бол гэж бодогдох юм.

-Амьд юм бүхэн дотроо хөдөлгөөнтэй. Хүн ч гэсэн дотор нь цус эргэж, зүрх нь цохилж, элэг бөөр сэлтээ сэвтээхгүй ажиллаж байхыгаа л амьд байх гэж хэлдэг биз дээ. Улс төрийн нам ч гэсэн амьд зүйл учраас дотроосоо хөдөлж, урваж хөрвөж байж өөрийгөө шинэчилж, оршдог.

Үхсэн амьтан юуны түрүүн хөдөлгөөнгүй болдог шиг үхэж байгаа нам дотроо зөрчилгүй болоод гөлийдөг. 1990 оноос хойш ямар нам хамгийн их бужигнав, АН. Ямар нам хамгийн их төлөвшиж бүрэлдэв, АН. Харин ямар нам гөлгөр байв, МАХН. Ямар нам алга болов, МАХН. Үнэн хэрэгтээ МАХН аль хэдийнэ бие барсан. Харин өөрийгөө түүний залгамж гэж нэрлэсэн хоёр шинэ нам шинээр бойжиж эхэлж байгаа. Монгол хүн бүр өөрийгөө Чингэсийн удам гэж үзэх эрхтэй шиг, МАХН-ын үеийн олон хүн өөрийгөө түүнийгээ залгамжаар нэрлэх үндэстэй учраас гайхах ч юм алга.

-Ардчилсан намын дотоод зөрчил, арсалдаан тэмцэлдээнийг зүй зохистой гэж үзэж байна уу?

-Өвчин туурч, халуурч эдгэдэг. Ардчилсан нам “туурах”-ынхаа хэрээр эрүүлжиж байгаа. МАН ч, МАХН ч ялгаагүй. Бас “Сайхан хүүхэн сахалтай, сайн гүү соёотой” гэгчийн үлгэрээр “Сайн нам хэрүүлтэй, сайхан улс төр зодоонтой” гэсэн үг гээд яс ойлгож хэрэггүй л дээ. Гэхдээ л нам байтугай гэр бүл ч гэсэн үе үе санал зөрөлдөж, тэрнийхээ дараагаар урьд урьдынхаасаа илүү эвтэй болж энэ тэр явдаг байх.

-Төр барьж байгаа нам эвтэй байж бодлогоо хэрэгжүүлэх хэрэгтэй бус уу?

-Түрүүн ярьсан, ардчилаад л авбал болоод явчихдаггүй гэж. Тэрэн шиг ардчилсан сонгууль хийхээр л төгс хүмүүс сонгогдоод ирдэггүй. Хараажийн ардчилсан байдлаар жолоодохын хэрээр төр ардчилагдахгүй. Ийм болохоор төрд гарах, төрийг барих тэр системээ байнга шинэчилж, аль болох боловсронгуй болгох хэрэгцээ гарна.

Улс төр чимээгүй, улс төрчид эвтэй байхаар л бүх юм болоод явчихгүй. Хүүхэд хардаг байсан улс, ач гучаа авдаг эмээ өвөө нар нэг юман дээр санал нийлэх байх даа. Хүүхэд гэнэтхэн чимээгүй болоод түвэг удахаа байчихвал заавал нэг болохгүй юм хийгээд сууж байдаг даа, гурил будаа асгаад ч юмуу. Яг тэрэн шиг эрх баригч нам, намууд чимээгүй болоод ирэхээрээ л эвгүй юм хийчихсэн байдаг. 2000-2004 онд МАХН ч, бараг дангаараа нэг намаас бүрдсэн парламент ч яасан чимээгүй, тохитой байлаа даа, нөхөд минь!

Нэмж хэлэхэд, төрд сайн хүн жолоодох, сайн муу нам эрх барихаас хамаарахгүй тийм боловсронгуй механизм хэрэгтэй байгааг л “Том төрөөс ухаалаг төр рүү шилжих” гээд байгаа юм. Тэрнээс биш төрийн албан хаагчид ухаалаг гар утастай болох төдий зүйл биш.

-Та төрийн албан хаагчид ухаалаг утастай болсныг шоолох гээд байна уу?

-Яалаа гэж. Ядаж л утасныхаа бүх функцийг ашиглаад сурчихвал бас л эрдэм шүү дээ.

М.МӨНХЦЭЦЭГ

Categories
мэдээ нийгэм цаг-үе

“Монгол хамгийн олон орны иргэдийг визгүй зорчуулдаг улс болно” гэв DNN.mn

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар мэдээлж байна.

Хууль зүй, дотоод хэргийн яамаас боловсруулж буй Аялал жуулчлалын тухай хуулийн төслийн үзэл баримтлалын танилцуулгыг хийсэн талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар “Аялал жуулчлалын тухай хуулийн төслийн гол санаа нь Монгол Улсад аялал жуулчлалын урсгалыг хэрхэн яаж нэмэгдүүлэх үү, аялал жуулчлалын урсгалыг нэмэгдүүлэхэд учирч буй саадыг хэрхэн өөрчлөх тухай юм.

Аялал жуулчлалын байгууллагыг түр оператор, аяллын агент, аялал жуулчлалын үйлчилгээний байгууллага гэх мэт ангиллуудыг бий болгож, тус байгууллагууд нь монгол иргэдийн өмчлөлтэй компаниуд байх шаардлагыг тавьж байгаа юм. Аялал жуулчлалын бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа байгууллагууд үндэсний үйлдвэрлэгчид байх ёстой.

Монголд аялал жуулчлалыг хөгжүүлэхэд хоёр асуудал хүндрэл учруулж байгаа. Үүнд,

  1. Нислэгийн давтамж, тийзийн үнэ
  2. Монгол Улсад ирэх визийн нөхцөл, хөнгөлөлтийн асуудал.

Мөн Визний хөнгөлөлтийг эргэн харж, хамгийн олон улс орны иргэдийг визгүй зорчуулдаг улс болно. Улс орнуудын жагсаалтыг ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанд танилцуулна. ХЗДХЯ, ГХЯ хамтран Монгол Улсад визгүй нэвтрэх орнуудын жагсаалтыг ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанд танилцуулна” гэв.

Categories
мэдээ нийгэм

ҮХЦ-ийн дунд суудлын хуралдаан болно DNN.mn

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.7.5.а, 25.7.5.б, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.1, 123.2.3 дахь заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3 дахь заалт, мөн хуулийн 40.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2, 172.2.3 дахь заалт, 173 дугаар зүйлийн 173.4 дэх хэсэг нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан хэлэлцэх Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааныг 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Цэцийн хуралдааны танхимд хийхээр товлоод байна.