Categories
мэдээ нийгэм цаг-үе

Халуун ус дамжуулагч шугам задарснаас дөрвөн хүн хүндэвтэр түлэгджээ DNN.mn

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр дэх Ханбогд хорооллын хашааны гаднах задгайд таван хүн дулааны шугамын худагт засварын ажил хийж байхад халуун ус дамжуулдаг төмөр хоолой задарч халуун ус асгарсны улмаас дөрвөн хүн хүндэвтэр, нэг хүн хөнгөн түлэгджээ.

Энэ ослын тухай дуудлагыг аравдугаар сарын 25-ны 20:13 цагт ОБЕГ хүлээн авсан байна. Дуудлагын дагуу нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 9 км зам туулан 20:21 цагт очиход таван ажилтнаас хүндэвтэр түлэгдсэн дөрвөн хүнийг Нийслэлийн Яаралтай тусламжийн төв рүү авч явсан байжээ.

Хөнгөн түлэгдсэн Сонгинохайрхан дүүргийн 42 дугаар хорооны харьяат иргэн 38 настай эрэгтэй Н-ийг ГССҮТ-д хүргэж өгсөн гэж ОБЕГ-аас мэдээлэв.

Categories
мэдээ спорт цаг-үе

Ц.Цогтбаатар дэлхийн чансааг тэргүүлжээ DNN.mn

Узбекистаны Ташкент хотод зохион байгуулагдсан жүдо бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ-д 82 орны нийт 571 (эрэгтэй 310, эмэгтэй 261) тамирчин өрсөлдсөн билээ. Монгол Улсаас жүдо бөхийн Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Х.Болдбаатарын удирдлага дор 18 жүдоч хүч үзэж алт, мөнгө, хүрэл нийт гурван медаль хүртэж, багийн дүнгээр дөрөвдүгээр байрт жагссан. Тодруулбал, “Ташкент-2022” ДАШТ-ий эрэгтэйчүүдийн 73 кг-ын жинд “Токио-2020” зуны олимпийн наадмын хүрэл медальт, Сүхбаатарын одонт Ц.Цогтбаатар алт, 60 кг-ын жинд Э.Ариунболд мөнгө, эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд Л.Энхрийлэн хүрэл медаль хүртсэн. Ц.Цогтбаатар жүдо бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ-д аваргалсан Монголын тав дахь жүдоч болсон бол Э.Ариунболд мөнгөн медаль хүртсэн дөрөв, Л.Энхрийлэн хүрэл медаль хүртсэн 18 дахь тамирчин болсон юм

Тус тэмцээнд амжилттай оролцсон баг тамирчин, дасгалжуулагчдыг өчигдөр Монгол Улсын сайд, Олимп, нийтийн биеийн тамир, спортын Үндэсний хорооны дарга Б.Бат-Эрдэнэ, Биеийн тамир, спортын улсын хорооны дарга Д.Жаргалсайхан нар хүлээн авч уулзаж,

Түүнчлэн уулзалтын төгсгөлд Монгол Улсын сайд, Олимп, нийтийн биеийн тамир, спортын Үндэсний хорооны дарга Б.Бат-Эрдэнэ ДАШТ-ээс медаль хүртсэн тамирчин, Үндэсний шигшээ багийн дасгалжуулагчидтай чөлөөт уулзалт хийжээ.

Сонирхуулахад, Ц.Цогтбаатар “Ташкент-2022” ДАШТ-д түрүүлснээр жингийнхээ дэлхийн чансааг тэргүүлж, Э.Ариунболд жиндээ тав, Л.Энхрийлэн долоодугаар байрт эрэмбэлэгдэж эхэлжээ.

Жүдо бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ-ээс Монгол Улсын баг тамирчид нийт 27 медаль хүртсэн бөгөөд анхлан медаль хүртсэн тамирчин О.Балжинням (Белград-1989) бол хамгийн олон медаль хүртсэн нь М.Уранцэцэг (1 алт, 1 мөнгө, 2 хүрэл) юм.

Categories
мэдээ улс-төр цаг-үе

Засгийн газар хуралдаж байна DNN.mn

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2022.10.26/ хуралдаж байна.

Хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэнэ.

• Эрдэнэс Тавантолгой ХК-ийн талаар авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолын төсөл,

• Газрын тос боловсруулах үйлдвэрийн зарим сонгон шалгаруулалтын талаар,

• Тавантолгой түлш ХХК-ийн үйл ажиллагааны явц болон сайжруулсан шахмал түлшний нөөцийн талаар зэрэг 16 асуудал хэлэлцэх болон танилцахаар төлөвлөөд байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Уран эсэргүүцсэн нэрээр урваж яваагаа мэдэхгүй иргэдэд сануулга өгөх хэрэгтэй DNN.mn

Байгаль орчныг хамгаалах нэрээр уул уурхайг эсэргүүцэгчид Монголд эрчээ аваад байгаа. Одоогоос 15 жилийн өмнө “Монголын гол нууруудын нэгдсэн хөдөлгөөн” ТББ-ын тэргүүн Ц.Мөнхбаяр Голдман сангийн нэрэмжит шагнал авснаас хойш байгаль хамгаалагч иргэдийн хөдөлгөөн борооны дараах мөөг шиг гарч ирцгээсэн. Энэ бол байгаль хамгаалахад зүтгэсэн сайн үйлийн эзэнд олгодог дэлхийн хамгийн том шагнал. “Нобель”, “Плуцер”-тэй дүйцэхүйц нэр хүндтэй. Шагналын сан нь 200 мянган ам.доллар юм билээ. Ц.Мөнхбаяр нь уг шагналыг аваад зогсохгүй “National Geographic” сэтгүүлд “2007 оны ундны усыг хамгаалагч дэлхийн хүн”-ээр шалгарч байв. Энэ үйл явдлаас хүмүүс нэлээд сэдэл авсан харагддаг. Жагсаал цуглаан хийгчид бөөн бөөнөөрөө гарч ирцгээсэн нь “Байгаль орчин гэж тэмцэж, уухайлаад байвал дэлхийд танигдаж, алдар нэртэй болох юм байна. Ийм их тэнгэрийн мөнгө ч атгадаг юм байна. Хүмүүсийн ярьдгаар алт ухах гэж байгаа компаниудыг эсэргүүцэж жагсаад байвал эзэд нь мөнгө өгөөд байхаар юм байна” гэх зэрэг горьдлогуудаас эхтэй.

Уул ус, газар шороо, жалга довныхоо төлөө тэмцэгчдийн хөдөлгөөн дан ганц Монголд байдаг үзэгдэл ч биш. Ядуу буурай орнуудын түгээмэл практик. Сэргэлэн, хөдөлгөөнтэй нөхдүүд үнэнч шударга, эх орончийн баг өмсөөд мөнгө олчих санаатай гүйгээд байдаг тал бий. Бүгдийнх нь процесс яг нэг хэвэнд цутгачихсан ижилхэн өрнөлтэй. Аль нэг аймагт ашигт малтмал олборлохоор очсон компанийг нутгийн иргэд хэдэн янзаар зовооно. Хөрс хууллаа, гол ус бохирдуулаад ширгээх нь, мал амьтан үхэж үрэгдээд байна гэдэг. Энэ янзаар эсэргүүцэж нэлээд явна аа. Сүүлдээ тэмцлийн хурц хэлбэрт орно гэж сүрдүүлнэ. Ингээд байхад хүн амьтан тоохгүй болонгуут залхаж эхэлнэ. “За ерөөсөө больё, мөнгө төгрөг өгөхгүй юм шиг байна” гээд хүч нь сулраад ирдэг. Хэсэг намжмал болоод байж байтал гэнэт тэднийг дэмжигчид бий болно. ”Та нарын энэ үйлдэл ёстой зөв. Заавал үр дүнд хүрч, зорилгынхоо ард гарах ёстой” гэсэн хандивлагчид тодорно. Улмаар ТББ байгуулж өгнө. Зөвлөгөө мэдээллээр хангана. Үйл ажиллагаагаа идэвхжүүлэхэд нь зориулж санхүүгийн дэмжлэг хүртэл үзүүлдэг. Цаашлаад зорилготой тэмцэж байгаа юм чинь хүчээ томруулах нь зөв, ТББ-аа нэгтгэчихье гэнэ. Сайн хүн санаагаараа гэгчээр “Зам нэгттэйгээ нийллээ” хэмээн бөөн баяр болоод үхэхээ мэдэхгүй зүтгэцгээдэг, манайхан. Тэгсэн нэг мэдэхэд гадаадын гар хөл, тагнуул болчихсон байж байдаг. Тэд ихэвчлэн Орос, Хятадын халаасанд орох нь бий. Эсвэл Энэтхэгийнх ч юм уу. Манайхыг тоож санхүүжилт өгдөг хүмүүс эд нар л байдаг юм дөө. Харамсалтай нь хандив, тусламж гэж санаад гадаадаас баахан мөнгө авч, тэдний бодлого заавраар хөдөлж буйгаа өөрсдөө ч мэдэхгүй явсаар эх орноосоо урвагчид болж хувирдаг нь гашуун үнэн. Мөнгө хаана даллана, тэр газар нь очдог тэмцэгчид манайхаар дүүрэн болсныг гадныхан овжноор ашиглаж, Монголын хөгжлийг уяад байгаа юм.

Монгол Улс ашигт малтмалаар дэлхийд эхний тавд ордог мөртлөө ийм ядуу байна гэдэг чинь үнэхээр биднийг хорлож дуусч байгаа хэрэг биш юм уу. Орос, хятадууд гүйж ирээд Монголын төрийн бодлогыг эсэргүүцэж байгаагаа ил цагаан мэдэгдээд жагсахгүй нь ойлгомжтой. Манай хэд л уухайлан хашгичаад байна. Пөөнийсөн хэдэн малчин эсэргүүцээд л үзээд байдаг. Тэдний үйл хөдлөл бүхэн ардаа мөнгөтэй гэдгийг бүгд мэддэг болсон. Наанадаж хэвлэлийн бага хурал хийхэд хичнээн төгрөг байдаг билээ дээ. Нэгэндээ ганц төлөг зүгээр өгчихөж чаддаггүй харам улс шүү дээ, малчид. Гэтэл эд нар яагаад мал хунар, хадлан тэжээл гээд хөдөөний түмэн ажлаа хойш тавин жагсаж, тэмцээд байна вэ. Мэдээж бүгд ивээн тэтгэгчидтэй гэсэн үг. Тухайн уул уурхай эрхлэгчдийн өрсөлдөгч компанийн мөнгө тэднийг хөдөлгөдөг. Дийлэнхдээ Монголын эдийн засгийг боомилох гэсэн гадны бодлого үйлчилж ирсэн. Манай улсыг хөгжихөөс хамгийн их айдаг улс бол хоёр хөрш. Яагаад гэвэл Монгол Улс өөдөлж дэвжээд хөгжилтэй, хүчтэй байвал буруу үлгэр дуурайл үзүүлнэ гэж үхтлээ айдаг. Гэтэл манай жагсагчид ийм хорон санаатнуудын гар хөл болоод шоронд явах хайран биш гэж үү.

Хаа газар нутаг усаа хамгаална гэж дөвчигнөж байдаг малчид ч одоо боль оо. Та нарын 90 сая малын бэлчээрээс ямар ч уурхай бага газар эрхэлж, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөө нь ихгүй байж таараа. Харин ч олборлолт явуулсныхаа дараа байгальд нөхөн сэргээлт хийж, орон нутгийн тулгамдсан асуудлуудыг шийдээд явдаг л юм билээ ш дээ. Одоо бид яасан ч байсан хөгжиж, өргөжихгүй бол ямар хэцүү ирээдүй, нөхцөл байдал хүлээж байгааг цаг үеийн байдал харуулаад байгаа биз дээ. Ядуу орон руу пуужин харваад л дуусгачихдаг юм байна. Эрхбиш Украин гарын ая даах тулдаа тэсээд байна. Манайх шиг оронд 1000 танк орж ирвэл юу болох вэ. 300 пуужин харвахад Улаанбаатар хот байхгүй болно. Бид өөрсдийгөө хамгаалаад өөдөөс нь эсэргүүцэх чадалтай ч биш. Ийм ядуу дорой байдлаас гарахын тулд иргэд нь баян, улс нь хүчтэй байдаг. Зуун мянган иргэн нийлээд зуун мянган пуужин худалдаад авчих чадалтай болох хэрэгтэй байдаг юм байна. Тийм зиндааны болохын эсрэг байгаа гол зүйл бол иргэд, малчдын өрнүүлдэг хөдөлгөөн тэмцэл юм.

Ашигт малтмалын хайгуулыг өргөжүүлж, төр бодлогоор дэмжмээр байна. Улстөрийн зорилгоор хайгуулын ажлыг устгаад 15 жил боллоо. Шинжлэх ухаан цаг минутаар хөгжиж байгаа энэ үед сүүлийн үеийн дэвшилтэт технологи ашиглан газрын дор юутай, ямар баялагтай байгаагаа мэдмээр байна. Тэрийгээ бариад зээл хуй авах, ашиглалтад оруулж, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэе л дээ. Монгол баяжиж өргөжвөл амьтны адаг арьсны гол байхаа болино. Иймд хөдөө орон нутагт уул уурхайг эсэргүүцдэгээ болих хэрэгтэй. Өөрсдийгөө эдийн засгийн тусгаар тогтнолд ноцтой аюул занал учруулж байгаагаа ч мэддэггүй тэдгээр тэмцэгчдийг эх орноосоо урвагч гэдэг нэр зүүж, ялтан болохоос нь сэргийлдэг байя, цагдаа тагнуулынхаан. Бүх юм дууссан хойно нь хэдэн малчныг орилуулаад шоронд хийх биш. Та нарын энэ жагсаал хөдөлгөөний цаана ийм хортой бодлого явж байгаа, дараа нь ингэж ялтан болдог шүү гэдгийг гарч ирэнгүүт нь ухааруулж сануулдаг болмоор байна.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Б.Пүрэвдорж: УИХ-ын гишүүдээс гарсан үг хариуцлагатай байх ёстой. Ц.Даваасүрэн гишүүний хэлсэн Сангийн сайдтай холбоотой асуудлыг хуулийнхан шалгаж, нэг талд нь гаргах ёстой DNN.mn

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржтой цаг үеийн асуудлаар ярилцлаа.


-Төмөр замын царигийн асуудлаар та мэдээлэл хийсэн. Энэ талаар тодорхой тайлбар өгөхгүй юү. Ямар учиртай тогтоолын төсөл өргөн барив?

-Сая шинээр баригдсан төмөр зам мухар зам болох нөхцөл байдал руу орчихлоо. Дээрээс нь Засгийн газар энэ нөхцөл байдлыг нь улам баталгаажуулж байгаа юм шиг санагдаад байна. Учир нь уг төмөр замын өндөршил, огтлолцол, цаанаас орж ирэх нарийн төмөр зам, цаашаа гарах замын асуудал байна. Түүнчлэн хоёр талдаа барих терминалын асуудал дээр Гашуунсухайтын төмөр зам, Хятадын компаниудтай гэрээ хийгдээд тодорхой хэлэлцээр хийгээд явж байсан. Энэ үйл явцад Таван толгойн төмөр замыг татан буулгаж байгаа нь хэлэлцээрийн нэг талыг байхгүй болгож байна гэж харж байгаа. Үүнээс болоод энэхүү төмөр зам хэдэн жилдээ мухар зам болох нөхцөл байдал руу явж байна. Мэдээж бид нүүрсээ БНХАУ руу экспортолдог. Манай экспортын гол урсгал гэдэг нь үнэн. Тэр утгаараа Таван толгойн төмөр зам тогтвортой байж энэхүү хэлэлцээр үр дүнтэй болох байсан. Харамсалтай нь Засгийн газар болгон өөр шийдвэр гаргадаг. Үүнээс болоод дээрх зам мухар зам болох үйл явц нь улам баталгаажиж байгаа юм.

-Тогтоолын төсөл нь үүнд чиглэгдэж байна уу?

-Сая ашиглалтад орсон төмөр замын царигийг өргөн байх уу, нарийн байх уу гэх УИХ-ын тогтоол, шийдвэргүйгээр барьсан. Үүнээс болоод тус зам дээр дахиад 1.5 их наяд төгрөгөөр ачиж, буулгах терминал байгуулах нөхцөл байдал бий болж байна. Манай улсад ийм их хэмжээний хөрөнгө, мөнгө байхгүй. Хэрвээ барихаар бол дахиад л нөгөө нүүрсээ борлуулж байж л барих боломжтой. Энэ мэт бүх төлбөр, зардлаа нүүрсээрээ төлөөд явахаар Эрдэнэс таван толгойн орлого буурна. Ингэж буурснаар Монгол Улсын эдийн засагт хүндээр нөлөөлөх нөхцөл байдал бий болно гэсэн үг. Энэ утгаараа харахад энэхүү төмөр замыг байгуулахдаа бид тодорхой хэмжээнд алдаа гаргасан гэж харж байгаа юм. Үүнээс хойш бусад боомтуудад тавьж байгаа төмөр замыг хойшоо бол өргөн, урагшаа бол нарийн царигтайгаар байгуулах УИХ-ын тогтоолын төслийг өргөн барьсан хэрэг. Энэхүү тогтоолын төсөл батлагдсанаараа ямар нэгэн хилийн хүндрэл үүсэхгүй, эдийн засгийн хохиролд орохгүй, тээвэрлэлтийн асуудал илүү сайжрах, боомтын үйл ажиллагаа улам төгөлдөрших, экспортоо бодитоор нэмэгдүүлэх эрх зүйн нөхцөл байдал бий болно гэж үзэж байгаа юм.

-Өргөн царигтайгаар нэгэнт барьчихсан. Одоо үүнийг нарийн болгоно гэх боломжгүй. Тиймээс терминал байгуулах нь хамгийн алдагдал багатай шийдэл болох байх. Цаашид ийм алдаа гаргахгүйн тулд л энэхүү тогтоолын төслийг өргөн барьж байна гэж ойлголоо, зөв үү?

-Зөв л дөө. Сая баригдсан төмөр зам бол өндөр өртөг, хөрөнгө шаардаж боссон бүтээн байгуулалт. Яг хэдэн төгрөг болсныг нь би мэдэхгүй байна. Учир нь энэхүү бүтээн байгуулалтад хэдэн төгрөг зарцуулагдсан, төлбөр нь яаж хийгдсэн зэргийг Үндэсний аюулгүй байдлын зөвлөмжөөр улсын нууцад авсан. Тиймээс яг ямар өртөг, ямар зардлаар боссоныг нь хэлэх боломжгүй. Харин ачиж буулгах терминалыг миний харж байгаагаар 300-400 сая ам.доллараар барих нь бол тодорхой. Энэ утгаараа ингэж их хөрөнгө зарлага гаргаж терминал байгуулж байхаар анхнаасаа царигийг нь зөв тодорхойлоод барьчих ёстой байсан.

-Чуулганы хуралдааны үеэр та нүүрсний тээвэрлэлттэй холбоотой хууль бус үйлдлийн талаар ярьсан. Энэ талаараа товч тодорхой тайлбарлаад өгөхгүй юү. Таны хэлсэн зүйл үнэхээр бодитой юу?

-Төмөр замыг явуулахгүй байх сонирхол нэг хэсэг бизнесмэн болон улстөрчдөд байна. Автотээвэр дээрээ түлш шатахууны хүндрэл үүсгэж байгаад түүн дээрээ өөрсдийнхөө давуу байдлыг бий болгож, ашиг олох сонирхолтой хүмүүс манай улсад олон байна. Тиймээс экспорт төмөр замаар гарчихвал эдгээр хүмүүсийн ашиг орлого багасах учраас уг төслийг янз бүрийн аргаар гацаах акцууд явуулж байна. Өнөөдөр нүүрсний тээвэр дээр ашиг олж байгаа хүмүүсийн талаар нэг л жишээ хэлье. Тухайлбал, эдгээр хүмүүс ид үе дээ 29-хөн километр газарт 120 сая төгрөгөөр нэг машин нүүрсийг гаргаж байсан. Угтаа өмнө нь 3-5 сая төгрөгөөр л тээвэрлэлт явагддаг байсан. Гэтэл ингэж хэд дахин өсгөж, тээврээс нь ашиг олдогоос болоод нөгөө Эрдэнэс таван толгой нь уурхайн ам дээрх нүүрсээ бага зардаг, үүнээс болоод ард түмэн хохирч, нүүрсний тээврээс ашиг олдог хэдэн хулгайч дарга нар баяжиж байна. Нөгөөтэйгүүр, Ганц модны боомтоос Цагаан хад хүртэл наашаа буюу БНХАУ-аас Монгол руу янз бүрийн бараа бүтээгдэхүүн зөөдөг байдал бас байна. Энэ нь 50-60 сая төгрөг болдог. Эдгээр зардлууд бүгд Хятад руу шилждэг. Улмаар Хятадад хувааж авдаг хууль бус үйлдэл, хулгайн мафийн сүлжээ бодитой бий болсон. Үүнд төрийн өндөр албан тушаалтнууд болоод хуулийнхан оролцож байна. Үүнийг цэгцлэх гол бодлого, үйл ажиллагаа бол төмөр замын тээвэрлэлт юм. Тиймээс л төмөр замыг гацаадаг, төмөр замыг мухар болгодог зүйл гарч ирээд байгаа хэрэг шүү дээ.

-Нүүрсний тээвэрлэлтээс ашиг олох мафийн сүлжээ байна гэлээ. Үүнтэй адил эдийн засгийн хямрал, ам.долларын өсөлтөөс ашиг олдог бүлэг байна гэж та хэлж байсан. Бүр МАН-ынхан “Найман шарга” дээр ам.доллар зараад явдаг гэсэн мэдээллийг сонссон гэж хэлсэн. Энэ үнэхээр бодитой мэдээлэл үү?

-Орлого гэдэг зүйл бүгд алга болохгүй, нөгөө хэсэгт л очиж байдаг үзэгдэл. Өөрөөр хэлбэл, экспорт хийгддэгээрээ хийгдэж байгаа, орлого орж ирдгээрээ л орж байгаа. Хямрал гэдэг бол нэг хэсэг хүнээс орлого нь алга болоод нөгөө хэсэгт л очиж байгаа зүйл. Тиймээс эдийн засаг хямралтай байгаа энэ нөхцөл байдал бол цөөн хэдэн хүнд давуу байдал бий болгож байна. Тэр хүмүүс тухайлбал, 1700 төгрөгөөр маш олон ам.доллар худалдаж авчихаад өнөөдөр үнэ өсөхөөр борлуулаад явах жишээтэй. Эдийн засгийг хямраах замаар өөрийнхөө мэдээлэлд ойр байх давуу талаа ашиглан орлого олдог үзэгдэл олон байна. Үүний цаана хэн хохирч байна гэхээр ард түмэн. Тэгэхээр энэхүү хууль бус үйлдэл, авлига, хээл хахууль, албан тушаалын хэрэг хэзээ нэгэн цагт илэрнэ. Тэр үед ард түмэн хатуу хариуцлага тооцох болно доо.

-Эрх баригч намын гишүүд нэгнийхээ хэргийг улайм цайм чуулганы индэр дээрээс хэлж байна. Хэрэв хүчтэй сөрөг хүчин байсан бол энэхүү үйлдлийнх нь зөв бурууг шалгахыг шаардах байсан болов уу?

-Та ямар жишээ хэлэх гэж байна.

-Тухайлбал, Ц.Даваасүрэн гишүүн Сангийн сайдыг өөрийн хамаарал бүхий компанидаа Бичил санхүүгийн хөгжлийн сангаас 900 сая төгрөгөөр гурван удаа зээл гаргуулан авсан талаар хэллээ. Хэрэв гишүүний зөв бол Сангийн сайд огцрох ёстой биз дээ. Үүнд сөрөг хүчин яагаад чимээгүй байна вэ?

-Нэгдүгээрт, УИХ-ын гишүүдийн амнаас гарч байгаа үг маш хариуцлагатай, баримттай байх ёстой. Тиймээс энэхүү гарч ирж байгаа мэдээллийг нэг талдаа хууль, хяналтын байгууллагууд шалгах ёстой. Нөгөөтэйгүүр МАН-ын өнөөдрийн явж байгаа процессоос харахад хэн эсэргүүцэж үг хэлж байна, тэр хүнийг албан тушаалд томилдог хандлага ажиглагдаж байгаа юм. Үндсэн хуулийн өөрчлөлтийг эсэргүүцэж байсан хүмүүс өнөөдөр бүгд дарга сайд нар болчихоод байна. Өөрөөр хэлбэл, эрх баригчдын дунд хэн нь хэр зэрэг шантааж хийнэ тэр нь дээшээ явдаг тогтолцоо бий болчихсон гэсэн үг. Ер нь монгол хүний хэлсэн үгэндээ эзэн байх, улс төрд тодорхой хэмжээнд тууштай байх зүйлд буруу жишиг тогтоож байна уу даа л гэж харж байна. Мэдээж сөрөг хүчний зүгээс энэхүү асуудалд анхаарч, тодорхой шаардлага тавьж ажиллана.

-Төсөв хэлэлцэж байна. Мэдээж оруулж ирсэн төсвийг эрх баригчид олонхоороо шийдээд явах дүр зураг ажиглагдаж байгаа. Гэхдээ онцгой анхаарах ёстой санал, шүүмжлэл юу байна вэ?

-Давхар дээлийн хязгаарлалтыг авсан, Засгийн газар руу хэт их эрх мэдэл шилжсэнтэй холбоотой лай нь өнөөдөр гарч ирж байна.

Төсөв батлах онцгой эрх бол УИХ-д байдаг. Тэгэхээр Засгийн газрын зүгээс та нар төсвийг батал, батлахгүй бол өөрөөр ярина шүү гэсэн зүйл эрх баригч нам дотор байна. УИХ-ын эрх мэдэл рүү хэт орсон, намынхаа нөхдүүдийг барьцаалж, ирэх жилийн төсвийг хүчээр батлуулах гэсэн хандлага Засгийн газарт байгаа. Тиймээс төсөв хэлэлцэгдэж байгаа энэ үед Байнгын хороодуудад гишүүд ямар байр суурьтай байх нь уу, уг асуудлыг авч хэлэлцэх ёстой л гэж харж байна. Нэг сайдын ард МАН-ын хэд хэдэн гишүүд нуугдчихсан. Улмаар сайдад очих багцыг нэмэгдүүлэх замаар нуугдсан гишүүдийн асуудлыг шийдвэрлээд явж байх шиг байна лээ. Ийм тогтолцоогоор, ийм хандлагаар удаан явахгүй. Явлаа ч эдийн засаг өсөх битгий хэл улс орны хөгжлийг ярих боломжгүй болно. Тиймээс энэ байдлыг даруй засах ёстой. Нэг зүйлийг төсвөөс ажигласан. Улаанбаатар хотод хэтэрхий өндөр төсөв тусгасан байна лээ. Улаанбаатар хотоо л хөгжүүлье гэх маягаар оруулсан байна. Улаанбаатар хотыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлээд хөдөө орон нутгаа орхигдуулаад л байвал хотын бүтэц, хүн ам улам л нэмэгдсээр байна. Хөдөөнөөс хот руу шилжих хөдөлгөөн улам л эрчимжинэ гэсэн үг. Энэ утгаараа Улаанбаатарын хүн ам нэмэгдэж, хөдөлгөөн ихсэхийн хэрээр нөгөө түгжрэл, утаа, хөрсний бохирдол, газар нутаг гээд тулгамдсан асуудал байсаар л байна гэсэн үг. Тиймээс хот, хөдөөгөө зэрэг хөгжүүлэх бодлого барьж ажиллах ёстой.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Хар хулгана өдөр DNN.mn

Аргын тооллын аравдугаар сарын 26, Буд гариг. Билгийн тооллын 1, хонгорцог одтой, хар хулгана өдөр. Өдрийн наран 7:27 цагт мандан, 17:45 цагт жаргана. Тухайн өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан гөрөө хийх, мал адгуус муулах, угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, улааны үйл, хур оруулах, дархны үйлд сайн. Төлгө тавих, морь уралдахад муу.

Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн урд зүгт мөрөө гаргавал зохистой.

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 2-4 хэм дулаан байна DNN.mn

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 15-17 градус, бусад хэсгээр 8-10 градус хүйтэн, өдөртөө 2-4 градус дулаан байна.

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Дорнодын тал нутаг, Халх голын хөндийгөөр, өдөртөө Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна.

Салхи: Нутгийн баруун хэсгээр зүүн өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, шөнөдөө говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 15-20 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутаг, Халх голын хөндийгөөр 1-6 градус, бусад нутгаар 7-12 градус хүйтэн, өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр 4 градус хүйтнээс 1 градус дулаан, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 7-12 градус, бусад нутгаар 1-6 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 15-17 градус хүйтэн, өдөртөө 1-3 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 15-17 градус хүйтэн, өдөртөө 0 градус орчим байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

ТОЙМ: Нэрт нийтлэлч Баабарын “Ураан​” хэмээх нийтлэл хэвлэгдлээ DNN.mn

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаар 12 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна.


“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшин “Экспортын
бүтээгдэхүүнээ бүртгэдэггүй, гаргаж
байгаа хэмжээг нь мэддэггүй улс орон
манайхаас өөр байхгүй” гэснийг V нүүрээс үргэлжлүүлж уншаарай.

Хөндөх сэдэв: Хүчээр үнэ тогтоож,
импортыг дэмжих нь
үйлдвэрлэгчдийг
дампууруулах эрсдэлтэй.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт нэрт нийтлэлч Баабарын “Ураан” хэмээх нийтлэл хэвлэгдлээ.

“Суруга Монгол”-ын асуудлаар
А.Гансүх, Я.Ичихаши нар юу ярьсан бэ. Энэ тухай I болон VII нүүрээс уншаарай.

ШӨХТГ-ын дарга С.Мөнхчулуун “Мобиком” компани
хэрэглэгчийн бараа үйлчилгээг чөлөөтэй
сонгох, багц бууруулан шилжих боломжийг
хязгаарлаж хууль зөрчсөн” гэв.

Хуульч, өмгөөлөгч А.Пүрэвдулам “Шүүхийн
шийдвэргүйгээр цагдан хорих 2020-2021
оны судалгаа гээд байгаа боловч сүүлийн
арван жилд энэ тоо байсаар ирсэн” хэмээн ярилаа.


Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugi ns/news/login

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаараас уншаарай.


Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88111375 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу




“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

Зам тээврийн ослоор сүүлийн 5 жилд 196 хүүхэд амиа алджээ DNN.mn

Улсын хэмжээнд сүүлийн 5 жилд зам тээврийн ослоор 196 хүүхэд амиа алдаж, 4956 хүүхэд гэмтэж бэртжээ.

НЗДТГ, НБГ, НЦУГ, ТЦА, ННТГ хамтран “Шар дарцаг” аяныг энэ сарын 17-ноос 11 дүгээр сарын 17-нд зохион байгуулж байна. Гэрлэн дохиогүй гарцны хажууд байрлуулсан шар дарцгийг зам гарах хүн аваад, жолоочид дохио өгч, гарцаар гарсны дараа дарцгаа зориулалтын саванд буцааж хийх юм. Аян нь хүүхэд, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зохицуулалтгүй гарцаар зам хөндлөн гарахдаа дарцаг өргөх дадал хэвшүүлэх, замын хөдөлгөөнд аюулгүй оролцоход чиглэж байна. НЗДТГ өнгөрсөн оноос “Шар дарцаг” аяныг санаачлан, ЕБС, цэцэрлэг идэвхтэй оролцжээ.

ТЦА-ны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Г.Отгонтамир ярихдаа, “Энэ оны эхний 9 сард зам тээврийн ослын улмаас 604 хүүхэд бэртэж, 57 хүүхэд нас барсан харамсалтай мэдээлэл бий. Тэдгээрийн 51 нь орон нутагт, 6 нь нийслэлд юм. Замын хөдөлгөөний дүрэмд 0-10 насны хүүхэд эцэг эх, асран хамгаалагчтай хөдөлгөөнд оролцохыг заасан байдаг. Шар дарцгийг өргөж гарснаар жолооч нарт 150-200 метрийн зайнаас харагдаж, сургууль орчимд хүүхэд авто осолд өртөх тохиолдол багассан. 2019 оны хичээл эхэлсэн үеийг 2021 оны мөн үеийнхтэй харьцуулахад сургууль орчимд явган хүний гарц орчимд гарсан осол 32.5 хувиар багассан. Мөн эцэг эхийн эргүүл буюу “School Police” ажилласнаар осолд өртөх тохиолдол 45-50 хувиар буурсан” хэмээлээ.

Categories
мэдээ цаг-үе

Цас орж, ихэнх нутгаар хүйтэрнэ DNN.mn

Улаанбаатарт ялимгүй хур тунадас орно

Алтай, Хангайн уулархаг нутгаар маргааш өдөр цас орж, ихэнх нутгаар хүйтэрнэ гэж Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ.

Тодруулбал, маргааш шөнөдөө Дорнодын тал нутаг, Халх голын хөндийгөөр, өдөртөө Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурах төлөвтэй байна.

Өнөөдрийн байдлаар Булган, Сэлэнгэ аймгийн ихэнх сумдын нутгаар, Төв аймгийн хойд болон зүүн талын сумдаар цас орсон байна. Зам даваанд халтиргаа гулгаа үүсэж болзошгүй байгаа тул тээврийн хэрэгслийн найдвартай, бүрэн бүтэн байдлаа хангахыг мөн тус байгууллагаас зөвлөлөө.

Ихэнх нутгаар шөнөдөө 5-10 градус хүрч, хүйтэрнэ

Харин энэ сарын 27-н буюу Пүрэв гарагт Хангай, Хэнтийн уулархаг нутгаар ялимгүй хур тунадас, Баасан гарагт баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газраар, Бямба гарагт төвийн аймгуудын ихэнх нутаг, баруун, зүүн, говийн аймгуудын нутгийн зарим газраар, Ням гарагт баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна.

Салхи аравдугаар сарын 28-нд Алтайн салбар уулсаар, 29-нд нутгийн зарим газраар, 30-нд нутгийн зүүн хагаст секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. 27-нд нутгийн баруун хагаст, 28-нд ихэнх нутгаар бага зэрэг дулаарч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 12-17 градус хүйтэн, өдөртөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 4 градус хүйтнээс 1 градус дулаан, өдөртөө 9-14 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 6-11 градус дулаан байна. 29-нд нутгийн баруун хагаст, 30-нд ихэнх нутгаар хүйтэрнэ.