Categories
мэдээ нийгэм

Өчигдөр 118 жолооч согтуугаар жолоо барьж, 139 хүн эрүүлжүүлэгджээ DNN.mn

Drink-driving: what you need to know - Confused.com

Энэ сарын 6-нд буюу өчигдөр цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд нийт 1721 гомдол мэдээлэл бүртгэгджээ. Үүнээс зөрчлийн дуудлага мэдээлэл 1332, хулгайтай холбоотой 17, хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн дуудлага 89, гэмт хэргийн шинжтэй 82 мэдээлэл бүртгэгдсэн байна.

Үүнээс гадна автомашин согтуу жолоодсон 118, хүний биед халдсан 60, эрүүлжүүлэх байранд хоносон 139 тохиолдол гарчээ.

Categories
мэдээ цаг-үе

Наймдугаар сард гадаад худалдааны бараа эргэлт 13.4 тэрбум ам.долларын ашигтай гарчээ DNN.mn

ҮСХ: Есдүгээр сард БНХАУ-тай 7.7 тэрбум ам.долларын худалдаа хийсэн нь  гадаад худалдааны 67%-ийг эзэлж байна | Mand.mn

Монгол Улсын гадаад худалдаа энэ оны эхний найман сарын гүйцэтгэлээр 2.2 тэрбум ам.долларын ашигтай гарчээ.

Гадаад худалдааны нийт бараа эргэлт 13.4 тэрбум ам.доллар болж, 2021 оны мөн үеэс 32% өссөн байна.

Үүнд

  • Экспортод 7.8 тэрбум ам.долларын бараа, түүхий эд гаргасан нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 37.8 хувиар өссөн
  • Импортоор нийт 5.6 тэрбум ам.долларын бараа, түүхий эд оруулсан нь 2021 оны мөн үеэс 1.1 тэрбум ам.доллар буюу 25.2 хувиар өссөн үзүүлэлттэй байгааг Гаалийн ерөнхий газрын статистикт дурджээ.

Экспортын гол нэрийн барааны бүтцэд нүүрс 50%-ийг эзэлж байгааг доорх зураг харуулж байна. зураг

Оны эхний найман сард экспортолсон хар тугалганы хүдэр болон баяжмал, төмрийн хүдэр, зэсийн баяжмал, цайрын баяжмал болон түүхий нефтийг 100.0 хувь, чулуун нүүрсний 90.1 хувийг БНХАУ-д; үхэр адууны боловсруулсан ширний 77.6 хувь, самнасан ноолуурын 81.7 хувийг Италид; ямааны угаасан ноолуурыг 100.0 хувь БНХАУ-д тус тус экспортолж дээрх нэрийн бараа нь экспортын нийт дүнгийн 82.5 хувийг эзэлж байна.

Монгол Улс дэлхийн 60 оронд бараа экспортолсноос БНХАУ-д 85%, Швейцарт 7%, Сингапурт 3.8 хувь тус тус ногдож нийт экспортын 95.9 хувийг дээрх орнууд эзэлж байна

зураг

Нүүрсний экспорт өнгөрсөн хоёр жилийн түвшинд хүрээгүй байгаа бол зэсийн баяжмалын экспорт 10 орчим хувийн өсөлттэй байна. Харин төмрийн хүдэр, боловсруулаагүй нефтийн экспорт биет хэмжээгээр буурсныг дээрх зураг харуулж байна.

Наймдугаар сарын байдлаар нүүрсний экспорт 14.9 сая тоннд хүрчээ.

Categories
мэдээ нийгэм

“Эмэгтэйчүүд нэгнийгээ дэмждэггүй” гэх яриаг судалгаагаар үгүйсгэжээ DNN.mn

Эмэгтэйчүүд нэг нэгнээ дэмжих нь яагаад чухал байдаг вэ?

Эмэгтэй парламентчдын анхдугаар чуулган Төрийн ордонд эхэллээ.Чуулганд үе үеийн УИХ-д сонгогдсон эмэгтэй гишүүд, улс төрийн намуудын эмэгтэй улс төрчдийн төлөөлөл оролцож байна.

Эмэгтэйчүүдийг төрийн бодлого тодорхойлох, хууль тогтоох түвшинд ажиллаж чадна гэдэгт судалгаанд оролцогчдын дийлэнх олонх буюу 80 гаруй хувь нь итгэлтэй байна. Мэдлэг боловсролтой, шударга, үнэнч, ажил хэрэгч, хариуцлагатай, шийдэмгий, чадвартай зэрэг шинж чанар нь эмэгтэйчүүдэд итгэл үзүүлэх үндэслэл болсныг ганцаарчилсан ярилцлагад оролцсон эрэгтэйчүүд, эмэгтэйчүүдийн аль аль нь илэрхийлсэн байна.

Мөн олны дунд “эмэгтэйчүүд нэгнийгээ дэмждэггүй” гэх аман яриа судалгааны баримтуудаар үгүйсгэгдэж харин ч эмэгтэйчүүд эмэгтэйчүүдээ дэмжих хандлага нь эрэгтэйчүүд эмэгтэй хүнийг дэмжсэнээс 17 хувиар илүү байгаа нь харагджээ.

Categories
мэдээ нийгэм

Б.Тамир:“Өргөө” кино театраар киногоо гаргахгүй байх шийдвэрт хүрсэн ч хоёр талууд тохиролцсон DNN.mn

Тайлбар байхгүй.

“Фантастик” продакшны уран бүтээлчид өнөөдөр /2022.09.07/ “Өргөө” кино театраас уран бүтээлчдэд хүчээр тулгадаг гэрээний талаар мэдээлэл хийлээ.

Жүжигчин Б.Тамир “Манай продакшны 15 дахь уран бүтээл “Зура: Цурам ажиллагаа-2” уран сайхны кино хоёр хоногийн дараа бүх кино театруудаар нээлтээ хийх гэж байна. “Өргөө” кино театраас уран бүтээлчдэд хүчээр тулгадаг гэрээний талаар мэдээлэл хийнэ гэснийг зарим нь буруу ташаа ойлгосон юм шиг байна. Мэдээж бизнесийн байгууллагууд хоорондоо учраа олох ёстой. Хувь байгууллага учраас өөрсдийн сонголтоор хамтран ажилладаг болохоос хүчээр тулгадаг асуудал байхгүй гэж бодож байна. Хоёр талаасаа тохиролцож, биднийг дэмжиж ажиллахаар болсонд баяртай байна. Уран бүтээлчид сайн уран бүтээл хийхийн тулд маш их зардал гаргаж, эрсдэл үүрдэг. Үүнийг маань кино театрууд дэмжин ажиллаж байгаад баяртай байна” гэв.
Дэлгэцийн шинэ уран бүтээлдээ Сингапур, Малайз, Хонг Конг, Казахстан зэрэг гадаадын уран бүтээлчдийг урьж, тоглуулсан.
Жүжигчин Б.Барсболд “Бид цаашдаа гадаад улсын уран бүтээлчидтэй хамтран ажиллахаар эхний яриа хэлэлцээгээ хийж байна” гэв.
Жүжигчин Э.Алдар “Бидний шинэ уран бүтээлийн нээлт есдүгээр сарын 9-нд болох гэж байна. Нээлтэнд урлагийн төлөөлөл болон ивээн тэтгэгч байгууллагуудын маань төлөөлөл оролцох болно” гэлээ.
Categories
мэдээ нийгэм

МХЕГ: Найман үйлдвэрийн 507 тонн махнаас нянгийн үзүүлэлт өндөр гарсан DNN.mn

Мах боловсруулах үйлдвэргүй компани 2800 тн мах экспортлох зөвшөөрөл авсан  нь илэрчээ

МХЕГ-аас махны үйлдвэрүүдэд хийсэн шалгалтын дүнг танилцуулж байна.

Мах, махан бүтээгдэхүүний үйлдвэр, агуулахын үйл ажиллагаанд хийсэн хяналт шалгалтын дүнг Мэргэжлийн хяналтын газраас танилцуулж байна.

Шалгалтаар нийт 49 ААН-ийн агуулахад хадгалагдаж буй 14037.18 тонн махнаас дээж авч итгэмжлэгдсэн лабораторид шинжлүүлжээ. Хяналт, шалгалтаар:

1. Хятадад мах, махан бүтээгдэхүүн экспортлох зөвшөөрөлтэй 12 ААН-ийн 6590 тонн үхэр, хонь, ямааны мах стандартын шаардлага хангажээ.

2. Экспортын зөвшөөрөлтэй долоон ААН-ийн дулааны аргаар боловсруулж бэлтгэсэн 541 тонн мах, 16 ААН-ийн ангилж савласан 1756 тонн адууны махтай холбоотой асуудлыг шийдвэрлүүлэхээр ХХААХҮЯ, ГЕГ-т шилжүүлжээ.

3. Найман ААН-д хадгалж байсан дулааны аргаар боловсруулсан 507 тонн мах лабораторийн шинжилгээгээр нянгийн зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтэрсэн тул хураан авч, зохих журмын дагуу шийдвэр гаргах, хяналт тавих үүргийг нийслэлийн зөвлөлд шилжүүлсэн.

4. 23 ААН-д зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, 22 ААН-д 71,5 сая төгрөгийн торгууль ногдуулж, 16 ААН-ийн эрхийг цуцалжээ. Цагдаагийн байгууллагаас ААН-д хэрэг үүсгэн шалгаж байна.

Categories
мэдээ цаг-үе

Уналт таталтын эмийг эрүүл мэндийн даатгалаас 100 хувь хөнгөлнө DNN.mn

Эм бэлдмэлийн үнийг бууруулах хөтөлбөр баталлаа_CCTV.com  Монгол_央视网(cctv.com)

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнээс өгсөн үүрэгч чиглэлийн дагуу Эрүүл мэндийн сайд С.Энхболдын зүгээс уналт таталтын эмийг хөнгөлөх хүрээнд дараах арга хэмжээг авч ажиллажээ.

Тодруулбал “Эрүүл мэндийн даатгалын сангаас үнийн хөнгөлөлт олгох зайлшгүй шаардлагатай эмийн нэр төрөл, үнийн дээд хязгаар, хөнгөлөлтийн хэмжээ”-г батлах тухай ЭМДҮЗ-ийн тогтоолыг шинэчилж 2022 оны долдугаар сарын 04-ны өдрийн 11 дүгээр тогтоолоор “Төрөөс эмийн зардлыг нь хариуцан амбулаториор эмчлэх өвчний жагсаалтад тусгагдсан тархины саажилт, уналт таталттай хүүхдийн уналт, таталтын эсрэг эмийн үнийн хөнгөлөлтийг хүүхдэд /0-19 нас хүртэлх/ Эрүүл мэндийн даатгалын сангаас 100 хувиар хөнгөлөлт олгосугай” гэж тусгасан.

ЭМДҮЗ-ийн 2020 оны 13 дугаар тогтоолоор 11 ерөнхий нэршлийн 41 худалдааны нэршлийн эмийг 26 олон улсын нэршил бүхий 78 худалдааны нэршлийн эмийг тусгаж хүртээмжийг нэмэгдүүлсэн. Эдгээр эм нь насанд хүрэгсдэд 70% хөнгөлөгддөг болсон.

Мөн Хүний эмийн зөвлөлийн ээлжит хурлаар 19 ерөнхий нэршлийн 44 нэршлийн эмийн импортын лицензийг дэмжсэн бөгөөд үүнээс 14 ерөнхий нэршил дээрх тогтоолд тусгагдаж батлагдсан тул ЭМДЕГ худалдааны нэршлийг шууд нэмэхээр ажиллаж байгаа аж.

Уналт таталтын эмийг импортолсон байдал:

  • 2022 оны долдугаар сарын 26-ны өдрийн байдлаар Монгол улсад уналт таталтын 51 нэрийн эм бүртгэлтэй байна.
  • Дотооддоо гурван нэрийн уналт таталтын эсрэг эм үйлдвэрлэж, 48 нэрийн эмийг импортолж байна.

Импорт:

  • 14 улсын (эмийн хатуу зохицуулалттай 11 улс)
  • 24 үйлдвэрлэгчээс нийлүүлсэн:
  • 13 олон улсын нэр бүхий,
  • Худалдааны нэршлээр 31 буюу 69% нь эмийн хатуу зохицуулалттай улс орнуудаас бүртгэлтэй байна.

Худалдааны нэрээр бүртгэлтэй 50 эм :

  • БНСУ, БНЭУ, Индонез, Япон, Монгол зэрэг Азийн 5 улсын 11 үйлдвэрлэгчийн 20 (44%)
  • Польш, Румын, Словени, Унгар, Франц, Грек, ИБУИНВУ г.м. Европын орнуудын 20 (44%)
  • ОХУ-ын 5 (12%) эм байна.

2022 оны долдугаар сарын 26-ны өдрийн байдлаар 30 нэрийн эмийг 11 улсаас импортолсон байна. Эмийн хатуу зохицуулалттай Грек, Кипр, Румын, Словени, Франц, Швейцар гэх найман улс бий. Бусад улсын тухайд Индонез, ОХУ, БНЭУ байгаа юм.

Импортлогч найман улсын есөн үйлдвэрлэгчээс:

  • 12 олон улсын нэршлээр,
  • 15 худалдааны нэртэй уналт таталтын эсрэг эмийг импортолсон болохыг Эрүүл Мэндийн Яамнаас мэдээллээ.
Categories
мэдээ цаг-үе

Ковидын 43 тохиолдол бүртгэгдэв DNN.mn

Transparency in the race for a COVID vaccine – EURACTIV.com

Өнгөрсөн хоногт улсын хэмжээнд хийсэн шинжилгээгээр коронавируст халдварын 43 тохиолдол шинээр батлагджээ.

Энэ нь өчигдрийнхөөс 14 тохиолдлоор буурсан үзүүлэлт юм. Шинээр илэрсэн тохиолдлын 19 нь Улаанбаатар хотод, 24 нь орон нутагт бүртгэгджээ.

Өнөөдрийн байдлаар нийт өвчилсөн иргэдийн тоо 980 520-д хүрлээ. Түүнчлэн “КОВИД-19”-ийн хүндрэл, архаг суурь өвчин хавсарсан шалтгаанаар нийт 2 129 хүн эндээд байна.

Categories
мэдээ нийгэм

Д.Бумдарь: Давхар дээлнээс бусад нь хамаагүй гээд орхивол цаана нь ямар нэгэн байдлаар хуйвалдааны зарчим үйлчилж байна гэсэн үгга DNN.mn

МУИС-ийн Улс төр судлалын тэнхимийн багш доктор, дэд профессор Д.Бумдарьтай ярилцлаа.


-Эрх баригч намын захиалгаар Үндсэн хуулийн Цэц давхар дээлний асуудлыг шийдсэн гэж зарим судлаачид шүүмжилж байгаа. Та судлаач хүний хувьд уг үйл явцыг хэрхэн дүгнэж байна вэ?

-Үндсэн хуулийн эрх зүй бус улс төрийн философи талаас нь яривал давхар дээлтэй байх эсэх асуудал заавал Үндсэн хуульд тусгагдах зүйл биш. Энэ утгаараа Цэцийн тогтоол илүүдсэн болохыг үгүйсгэхгүй. Процедурын хувьд буруу, эсвэл зөв гэсэн байр суурийг Үндсэн хууль судлаачид илэрхийлж байна. Нэр бүхий иргэд давхар дээлний асуудлаар Үндсэн хуулийн Цэцэд хандсан учраас Цэц шийдсэн. Түүнээс Цэц өөрийн санал санаачилгаар тогтоол гаргаагүй. УИХ-аас зургадугаар сард “Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах эсэх асуудлаар ард иргэдийн оролцоо, ил тод байдлыг хангах ажлыг зохион байгуулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг баталсан. Энэхүү тогтоол хүчинтэй хэвээр байгаа. Мөн УИХ-аас Засгийн газарт Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг өргөн барих даалгаврыг өнгөрөгч арваннэгдүгээр сарын 22-нд өгсөн. Тиймээс тогтоолын хүрээнд давхар дээл болоод бусад асуудлыг хамтатгаж Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт хийгдэх болов уу гэсэн байр суурьнаас харж байна. Гэхдээ яг өөрчлөлт оруулах эсэхийг мэдэхгүй байна.

-Эрх баригч нам хүсээд байсан давхар дээлний асуудлаа шийдчихсэн юм чинь ҮХНӨ-т ингээд замхарч байна хэмээн судлаачид дүгнэж байгаа шүү дээ? .

-Ганц давхар дээлтэй болчихлоо гэхэд эрх мэдэл нь тогтвортой байхгүй. Учир нь давхар дээлтэй болохын төлөө энэ өөрчлөлтийг хийгээд бусад нь хамаагүй гээд орхичихвол цаана нь ямар нэгэн байдлаар хуйвалдааны зарчим үйлчилж байна гэсэн үг. Зөвхөн үүнийг хийе, бусад нь хамаагүй гээд орхивол эрх мэдэл тогтвортой байж чадахгүй. Хуйвалдаан хийгдэж байгаа учраас гомдогсод гарч ирнэ. Тиймээс эрх баригчид тодорхой хэмжээнд асуудлуудаа шийдэхийн тулд улс төрийн нүүдлээ хийж эхэлж байна гэж харж байна.

-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт хийгдвэл гишүүдийн тоог нэмэх асуудлыг хэлэлцэнэ. Гишүүдийн тоог нэмэх ач холбогдлын талаар та ярихгүй юу?

-Тоо гэдэг талаас харах хэрэггүй. Маш энгийнээр хэлбэл, иргэдийн аж амьдралд нөлөөлдөг хууль батлагдах процессыг хянах явдал маш сул байгаа. Байнгын хороо 12-оос 19 гишүүнтэй. Үүний 50-иас дээш хувийн ирц бүрдэхэд хуулийн төсөл батлагдах боломжтой байдаг. Хамгийн багадаа долоон гишүүн иргэдийн амьдралд шууд нөлөөлөх хуулийн төслийг батлаад явбал эцсийн эцэст хүртэх үр дагавар нь иргэдийн нуруун дээр унана. Энэ талаас нь харах хэрэгтэй. Нэг ёсондоо парламент чадавхтай ажиллах, парламент хяналттай байх, парламент чиг үүргээ биелүүлэх, иргэд өөрсдийн чиг үүргээ биелүүлэх боломж нь гишүүдийн тоог нэмэх юм. 76-даа биш. Нэг гишүүн хэдэн хүнийг төлөөлж чадаж байна, хэдэн байнгын хороонд харьяалагдаж байна, нэг чуулганаар хэчнээн хуулийн төсөл батлагдаж байна гээд харвал ачаалал үнэхээр дийлдэхгүй их. Аль ч утгаар нь авч үзсэн өнөөдрийн хувьд тоо ихэсгэж байж парламент үнэмлэхүй хүчтэй болно, давхар дээлтэй Засгийн газарт хяналт тавина.

-76 гишүүний 13 нь, Засгийн газрын 21 сайдын дийлэнх нь давхар дээлтэй байгаа энэ үед УИХ Засгийн газрын балансыг барих гарц нь яах аргагүй гишүүдийн тоог нэмэх болж байна шүү дээ, тийм үү…

-Тийм. Парламент Засгийн газарт хяналт тавих чиг үүргээ биелүүлж чадахгүй болчихно. Тэр дундаа парламентад нэг нам үнэмлэхүй эрх барьж байгаа тохиолдолд ойлголцлын, зөвшилцлийн, нам доторх бодлогын зэрэг зүйлүүд хаагдахыг үгүйсгэхгүй. Парламент хяналын үүргээ биелүүлж чадахгүй гэсэн үг. Тиймээс УИХ-ын гишүүдийн тоог нэмэхээс өөр аргагүй. Тиймээс гишүүдийн тооны цаана агуулагдаж байгаа утгыг ойлгох хэрэгтэй. Гишүүдийн тоо юу илэрхийлж байна гэхээр хэмжээ, хяналтын үүрэг, төлөөллийн үүрэг зэрэг олон зүйлийг агуулна. Гишүүдийн тоог нэмчихвэл нэг гишүүн дөрвөн байнгын хороонд биш нэг байнгын хороонд харьяалагдах, гишүүд зөвхөн хууль батлаад орхих бус баталсан хуульдаа хяналт тавих үүрэг нь ч бодитоор хэрэгжиж эхэлнэ. Бид өнгөц бус нарийн зүйлүүдийг олж харах цаг нь болсон. Парламент юу хийдэг вэ гэсэн механизмыг харвал тооны асуудал хөндөгдөх нь зайлшгүй.

-Манай улсад УИХ-ын гишүүний тоо хэд байвал зохимжтой вэ?

-Судалгаагаар томьёо гаргасан. Томьёо гэдэг бол дандаа тоон өгөгдлийг хийж байгаад гаргадаг шүү дээ. Томьёогоор бол 150.1 байх боломжтой. Тэгшитгэвэл 151, зарим тохиолдолд 152 байж болно. Үүнээс гадна зөвхөн насанд хүрсэн иргэдийнхээ тоонд уяруулж болдог тооцоолол бий. Үүгээр авч үзвэл манай улс 114 гишүүнтэй байх зохимжтой. Өөрөөр хэлбэл, тоон утга өгөгдлүүдээр 114, 151, 152 гэсэн гурван янзын тоо гарч байна.

Дээр нь улсынхаа газар зүйн хэмжээг харах хэрэгтэй. Орон нутаг ямар түвшинд хөгжсөн билээ. Аюулгүй байдал, газар нутгийн бүрэн бүтэн байдлын асуудал, засаг захиргааны нэгжийн төлөөллийн асуудал зэрэг их олон зүйлийг харна. Дээр нь орон нутаг болон нийслэлийн нэг иргэний өгч байгаа сонгогчийн саналын зөрүүг яаж тооцох зэргээр Монголын онцлог нөхцөлүүдээ тооцож байж эцсийн тоог гаргах хэрэгтэй. Тоон утгын өгөгдлүүдээр бол 114, 151, 152 тоо гарч байна. Үнэхээр нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл явагдаад эхэлбэл бусад хүчин зүйлүүдээ тооцож байж хамгийн эцсийн боломжит хувилбараа гаргана. Яаж ч тооцсон 100-гаас буухгүй гэдгийг энэ гурван томьёо баталж байна гэсэн үг.

Categories
мэдээ нийгэм

МОХС-ийн захирал Ж.Соронзонг ажлаас нь чөлөөлөв DNN.mn

Ж.Соронзон: 30 жилийн хөдөлмөр, зүтгэлийг нэг шуугиан үгүй хийж чадахгүй

Монгол-Оросын хамтарсан III сургуулийн захирал Ж.Соронзонг ажлаас нь чөлөөлөх болсон талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээллээ.

Тэрбээр “Монгол Улсын иргэн Үндсэн хуулиар олгогдсон үндсэн эрхээ бүрэн дүүрэн эдэлдэг байх ёстой. Ялангуяа гарал үүсэл, яс үндсээрээ ялгаварлан гадуурхагдах ёсгүй. Гэтэл Монгол-Оросын хамтарсан III сургуулийн захирал Ж.Соронзонгийн гаргаж байгаа авир Үндсэн хуулийн үзэл санаатай харшилдаж байна.

Тиймээс Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан Ж.Соронзон захирлыг чөлөөлөх тушаал гаргасан.

Өөрөөр хэлбэл, Ж.Соронзон захирал гарал үүсэл, яс үндсээр нь ялгаварлан гадуурхах үйлдэл гаргасан учраас түүнийг чөлөөлж байна” гэлээ.

Categories
мэдээ нийгэм

Увс нуурын эрэг орчмын 6 тонн хогийг цэвэрлэжээ DNN.mn

“Монгол орноо хогноос салгая” аян орон нутагт үргэлжилж байна.

Байгаль Орчин, Аялал Жуулчлалын сайдын энэ оны наймдугаар сарын 31-ний өдрийн 09 тоот албан даалгаврын дагуу “Усны сан бүхий газрыг бохирдож, хомстохоос хамгаалах” арга хэмжээг хэрэгжүүлж байгаа юм. Энэ хүрээнд Увс аймгийн Улаангом сумын Улаан уулын рашааны далан дагуу хог цэвэрлэгээний ажлыг өчигдөр зохион байгуулжээ.

Увс нуурын ай савын улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаа найман хүний бүрэлдэхүүнтэй Увс нуурын дархан цаазат газрын Тэсийн хэсэг Жаргалантаас Орлого хүртэлх Увс нуурын эрэг орчмоор 30 километр газарт, зургаан тонн хог цэвэрлэж ажиллав.

Түүнчлэн Сэлэнгэ аймгийн Сант сумын БОАЖГ-ын албан хаагчид усны нөөцийг бохирдож, хомстохоос хамгаалах зорилгоор Ивэн голын эрэг дагуух хог хаягдлыг цэвэрлэх ажлыг зохион байгууллаа. Усан сан бүхий газрыг хамгаалах чиглэлээр Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр Усалгаатай газар тариалан төслийн хүрээнд сумын төвийн хойд шуудууг засаж, янзлах ажлыг тус аймгийн “Брижд консракшин” ХХК гүйцэтгэж байна.

Түүнээс гадна Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Хараа голын эрэг дагуу аялал зугаалгын бүсэд дөрвөн хогийн цэг байршуулан, тус төвлөрсөн хогийн цэгийн хогийг иргэд, малчидтай хамтран цэвэрлэжээ.

Эх сурвалж: БОАЖЯ