Categories
мэдээ нийгэм

ЗГ: Цементийн импортын татварыг он дуустал тэглэх шийдвэр гаргалаа DNN.mn

Цементийн хомсдолд юу нөлөөлөв

Засгийн газраас гаргасан шийдвэрийн талаар Сангийн сайд Б.Жавхлан “Цементийн хомсдол зах зээлд үүсээд байгаа. Үүнээс бол томоохон бүтээн байгуулалт тэр дундаа Дархан-Улаанбаатар чиглэлийн авто замын ажил бүрэн зогсох эрсдэлтэй тулж байна. Тиймээс Засгийн хуралдаанаас цемент болон цементийн төрлийн бүтээгдэхүүний импортыг гаалийн албан татварыг он дуустал тэглэж байна.

Ингэснээр дараагийн арга хэмжээнүүдийг авах хэрэгтэй болж байна. Энэ бол тээвэр ложистикийг асуудал. Энэ асуудал дээр түргэн шуурхай арга хэмжээ авахгүй бол хүндрэл үүсэхээр байгаа.

Улаанбаатар-Дархан чиглэлийн зургаа дахь жилдээ үргэлжилж байгаа авто замын засварын ажлыг энэ жил гэхэд хатуу хучилттайгаар бүрэн хөдөлгөөнийг нь нээх зорилт тавиад ажиллаж байгаа. Хэрэв цементийн нийлүүлэлт тасрахгүй бол бид аравдугаар сарын сүүлч гэхэд хөдөлгөөнийг бүрэн нээнэ. Хөдөлгөөн нээх, ашиглалтад оруулах хоёр өөр ойлголт. Хойтон гэхэд дөрвөн эгнээ бүхий хоёр урсгалтай замыг бүрэн ашиглалтад оруулахын төлөө ажиллана.

Цементийн импортын татварыг тэглэснээр 500-600 мянган төгрөгт хүрээд байгаа үнийн өсөлт 400 мянга орчимд буух бүрэн боломжтой.

Монполимет, МАК-ийн үйлдвэрүүд бүрэн хүчин чадлаараа ажиллаж байгаа. Гэвч дотоодын өсөн нэмэгдэж байгаа эрэлтийг хангаж дийлэхгүй байна” гэв.

Categories
мэдээ нийгэм

Байр түрээслүүлэх зараар 17 удаа залилан хийсэн хоёр иргэнийг шалгаж байна DNN.mn

ЦАХИМ ЗАЛИЛАНГИЙН гэмт хэргээс хэрхэн сэргийлэх вэ? | trends.mn

Баянгол дүүрэг дэх цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсийн Эрүүгийн цагдаагийн тасгийн алба хаагчид “Үнэгүй.мн сайтад байр түрээслүүлнэ” гэх зар нийтэлж бусдыг залилсан этгээдүүдийг илрүүлэн шалгаж байна.

Тодруулбал, 19 настай, эмэгтэй “А” болон 23 настай, эрэгтэй “Т” нар нь 2022 оны 06 дугаар сараас хойш цахим орчинд байр түрээслүүлэх худал зар нийтэлж, одоогоор 17 удаагийн үйлдлээр бусдыг залилсан нь тогтоогдоод байна. Иймд байр түрээслэхээр залилуулсан иргэд тус цагдаагийн хэлтэст хандан хамтран ажиллана уу. Байр, орон сууц зарах, түрээслэх зар, мэдээллийг ашиглан бусдыг залилах тохиолдол цагдаагийн байгууллагад бүртгэгдэж байгаа тул аливаа мэдээллийн үнэн, зөв эсэхийг сайтар нягталж энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Одоо ч үргэлжилсээр буй приусын нүүрсэн яндангийн дамын наймааг хэн зогсоох вэ? DNN.mn

-Нүүрсэн яндангүй машинаас хар тугалга ялгарч, нийслэлчүүдийг хордуулсаар байна-


Хүүхдийн цусанд хар тугалганы хэмжээ таван мкг/дп/-ээс их байвал сэтгэхүйд нөлөөлдөг гэж үздэг олон улсын стандарттай. Тэгвэл Улаанбаатар хотын хүүхэд багачуудын дунд хар тугалганы хэмжээ зөвшөөрөгдсөнөөс дөрөв дахин их буюу 22 мкг/дп/ байна гэх ноцтой дүгнэлтийг өнгөрсөн жил АШУҮИС-ийн Орчны эрүүл мэндийн сургуулийнхан танилцуулж, шуугиан болж байв. Томчуудын хувьд ч ялгаагүй, нийслэлчүүд тэр чигээрээ хар тугалганд хордож байгааг мэргэжлийн хүмүүс анхааруулсаар удаж байна.

Товчхондоо хар тугалга нь нарийн ширхэгт тоосонцроор дамжин хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байдаг хүнд металл. Ингээд зогсохгүй хүний биед их хэмжээтэй агуулагдах нь үхэлд хүргэх аюултай. Хар тугалгыг мэдрэлийн хор гэж эрдэмтэд нэрлэдэг. Учир нь энэ хүнд металлын онцгой хор аюул нь мэдрэлийн системийг гэмтээдэг. Цаашлаад бөөр, уушги гээд хүний бүхий л эд эрхтнийг гэмтээдэг хорт бодис.

Хар тугалгын хор аюулын талаарх хамгийн бодитой кейс бол АНУ юм. Тус улсын хамгийн их хүн амтай Нью-Йорк хотод 1990-ээд оны үед нийгмийг цочроосон дэлхийн хамгийн ноцтой, харгис гэмт хэргүүд үйлдэгддэг болчихсон гэдэг. Хотын иргэд нь бүгд цочмог уур уцаартай болж, нийгэм тэр чигээрээ стресст орсныг ч тухайн үед эрдэмтэд анзаарсан гэдэг. Ингээд гэмт хэрэг өссөн шалтгаануудыг судалсны эцэст тэдгээрээс анхаарал татсан гол үндэслэл нь хар тугалгатай шатахууны хэрэглээ байжээ. Өөрөөр хэлбэл, хар тугалгатай шатахууны хэрэглээ нэмэгдэх тусам гэмт хэргийн тоо өсч, буурахад дагаж буурсан зүй тогтол ажиглагджээ. Тиймээс АНУ, цаашлаад Европ даяар хар тугалгатай бензинийг хэрэглээнээс хасах арга хэмжээг хатуу авч, гэмт хэргийн гаралтыг бууруулж байжээ. Энэ бол бодит түүх.

Эдгээрийг онцлохын учир манай улс, тэр дундаа хүн амын талаас илүү хувь нь аж төрж буй Улаанбаатарчууд хар тугалга гэх энэ аюулт бодис агуулагдсан хорт утаагаар жилийн дөрвөн улиралд амьсгалсаар байна. Энэ хорт утааг бүрдүүлж байгаа хамгийн том хүчин зүйл нь автомашины утаа.

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас 2020 оны байдлаар Улаанбаатар хотод бүртгэлтэй 602.189 тээврийн хэрэгсэл байгаагийн 21.4 буюу 128.983 нь Toyota prius загварын автомашин байна гэсэн стастисик мэдээллийг танилцуулж байв. Яг замын хөдөлгөөнд оролцож байгаа нь Toyota prius нь дийлэнх байгааг нийслэлчүүд мэднэ. Цаашлаад энэ загвар дотроо Toyota prius 20 нь илүү жин дарна.

Харамсалтай нь ийнхүү Улаанбаатар хотын замын хөдөлгөөнд томоохон хувийг эзэлж байгаа Toyota prius 20 машинууд нүүрсэн яндангүй байдаг талаар Өдрийн сонин өмнө нь хөндөн бичиж ирсэн.

Автомашинаас ялгарч байгаа хорт утааг шүүх зориулалттай нүүрсэн яндан сүүлийн жилүүдэд үнэд хүрч, автомашиныг хилээр оруулж ирэхдээ янданг нь тайлаад авчихдаг, мөнгөний төлөө унаж яваа машиныхаа янданг тайлаад зарчихдаг, эсвэл бусдын машинаас тонож дээрэмддэг бүлгүүд бий болоод удаж байгаа юм. Ченжүүд нүүрсэн янданг худалдаж авна. Иргэд өөрсдөө ч зарна. Хулгайн бүлгүүд ч дамлан худалдана. Үнэ ханш нь 800.000-1.200.000 төгрөгт хүрдэг. Хамгийн ноцтой нь хилээр оруулж ирж байгаа Prius 20 маркийн машинууд нүүрсэн яндангүй байх тохиолдол олон. Яндантайгаа орж ирдэг ч иргэдийн гар дээр очихдоо үгүй болчихдог. Нүүрсэн янданг авах ажиллагаа олон цэг дээр өрнөдөг. Японд ч, Монголд орж ирсний дараа ч тайлаад авчихдаг. Дээр нь худалдаж авна, хулгайчид тоносноо зарна. Цахим сүлжээнд гэхэд нүүрсэн яндан худалдаж авах зар тоймгүй олон байгаа.

Хулгайлж, тонон дээрэмдэж, хямд үнээр худалдаж аваад цугларсан яндангаа наймаачид БНХАУ руу гаргадаг. Хил дээр мөн Хятад талын ченж байдаг. Тэд Монголоос гарч байгаа нүүрсэн янданг хүлээж авч цааш худалддаг. Өөрөөр хэлбэл, БНХАУ-ын талд япон автомашины нүүрсэн яндангийн эрэлт өндөр байдаг юм байна. Нүүрсэн яндан доторх утаа шүүгчийг зөвхөн Японд өндөр технологиор үйлдвэрлэж гаргаж авдаг. БНХАУ, Хонконг зэрэг улс тэр технологид хүрч үйлдвэрлэж чаддаггүй учраас ийм эрэлт үүссэн гэсэн мэдээлэл албаны хүрээнд авагдаж байсан гэсэн тайлбарыг албаныхан хэлдэг.

Энэ гэмт үйлдэл өнөөдөр хүртэл үргэлжилсээр байгаа учир шалтгаан нь хил гаалиар чөлөөтэй нэвтэрдэгтэй холбоотой. Ченжүүд хил гааль дээр том гэж байгаа. Нүүрсэн яндангийн хууль бус эргэлтийг зогсоохын тулд Гаалийн ерөнхий газраас хяналт шалгалт хийсэн байдаг. Гэвч ченжүүд маргаан үүсгэж, Гаалийн ерөнхий газрыг ялсан баримт хүртэл байгаа юм. Энэ талаар ГЕГ-ын Гаалийн зөрчилтэй тэмцэх хэрэг бүртгэлийн газрын албаны дарга Б.Сүхбаатар 2018 онд анх нүүрсэн яндантай холбоотой зөрчлийг гаалийн шалгалтаар илрүүлж, Зөрчлийн тухай хуульд зааснаар арга хэмжээ авч, хураан авсан юм. 2018-2019 онд 800 орчим янданг хурааж авсан. Гэтэл холбогдогчид Нүүрсэн яндан бол Монгол Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглож, хязгаарласан бараа биш гээд гаалийн байгууллагыг шүүхэд өгсөн. Ингээд ажиллагаа явагдаад Дорноговь аймгийн Сум дундын шүүхээс гаалийн байгууллагын нүүрсэн янданг хурааж авсан захиргааны актыг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Засгийн газрын тогтоол, хууль тогтоомжид зааснаар хилээр гаргахыг хориглосон барааны жагсаалтад нүүрсэн яндан байдаггүй. Шүүх үүнийг л үндэслэсэн. Бид яах ч аргагүй болсон. Түүнээс хойш нөгөө нөхөд бүр гаалийн бүрдүүлэлт хийгээд нүүрсэн янданг энгийн бараа бүтээгдэхүүн шиг нэвтрүүлэх хандлага нэмэгдсэн. Бид тэгээд орхиогүй. Тэгвэл та нар нүүрсэн яндангийн өмчлөгч мөн гээд өөрсдийгөө баталсан тодорхойлолт авч ир гэхэд Гаалийн байгууллага өөрсдийн ажлаа хий. Бидний эрхэд халдаж байна гээд бүр асуудал үүсгээд эхэлсэн гэсэн нь анхаарал татдаг.

Манай хуулийнхан ч энэ төрлийн хэргийг хүч хүрэхээ байсан юм билээ. Тиймдээ ч өнөөдөр Prius 20-ын нүүрсэн яндангийн наймаа илүү их цэцэглэж, үүнд хяналт тавих газаргүй болжээ. Уг нь хяналт тавих нэлээд олон байгууллага байх ёстой. Үүний хамгийн том нь Зам, тээврийн хөгжлийн яам. Гэвч тэд энэ асуудлыг харьяалдаггүй гэдэг тайлбар хэлдэг. Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газар ч үүн дээр дорвитой анхаардаггүй.

Нүүрсэн яндангүй машин замын хөдөлгөөнд оролцуулж байгаад оношилгооны төвүүд дээр гол хяналт байх ёстой баймаар. Энэ талаар АТҮТ-ийн Сонгинохайрхан Техникийн хяналтын үндэсний төвөөс тодруулахад Техникийн хяналтын үзлэгт машин жилд нэг удаа орж байгаа. Яндантай машинууд ч бий. Эсвэл бусдаасаа яндан аваад тавьчихаад орж байгаа нь ч байна. Хятад яндантай нь ч байгаа. Бид бол стандартаа л барина. Хятад яндантай байна, тэнцүүлэхгүй гэх боломжгүй. Жолооч нар хятад яндан тавиад л ороод ирдэг. Хаанаас хэдээр авав гэхээр 600.000-аар хятад яндан тавиуллаа. Ориг яндангийн үнэ дийлдэхгүй юм байна гэдэг гэсэн тайлбарыг хэлдэг.

Тэгвэл өнөөдөр агаарт хорт бодис ялгаруулж байгаа энэ ноцтой асуудалд хэн анхаарал тавих вэ.

Өнөөдөр Монголын нийгэм тийм ч таатай бус байна. Зам дээр гараад л ууртай жолооч нар, хорт утаа ялгаруулсан зам дүүрэн машин. Сошиалаар дүүрэн хэрүүл, нэгнийгээ муулсан сэтгэгдлүүд, ууртай уцаартай хүмүүс. Энэ бүхэн хором тутамд амьсгалж агаараас үүдэлтэй гэж үзэх үндэслэл дүүрэн байна. АНУ-ын жишээг хар л даа. Яг өнөөдрийн улаанбаатарчууд байж.

Categories
мэдээ нийгэм

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулган эхэллээ DNN.mn

НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын бус шинэ гишүүн орнуудыг сонголоо

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн /ЕА/ 77 дугаар чуулган мягмар гарагт эхэлснийг ЕА-н шинэ дарга Чаба Короши мэдэгдлээ.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш чуулганы нээлтийн үеэр хэлсэн үгэндээ нийтлэг сорилтуудыг шийдвэрлэн зохицуулахад эв санааны нэгдэлтэй байхыг гишүүн орнууддаа уриалжээ.

“ЕА-н 76 дугаар чуулганаар хэлэлцэж байсан олон сорилт шинэ чуулган эхэлж байгаа энэ үед ч тулгарсан хэвээр байна. Энх тайван, хүний эрх, тогтвортой хөгжлийг ахиулах үйл хэрэгт мөргөлдөөн, уур амьсгалын өөрчлөлтөөс эхлээд дэлхийн санхүүгийн систем, ядуурал, тэгш бус байдал, өлсгөлөн, хуваагдал, үл итгэлцэл зэрэг аюул нүүрлэж байна” гэж тэрбээр цохон тэмдэглэв.

“НҮБ бол хамтын ажиллагааны орон гэр. Харин ЕА бол тэр гэр доторх амьдрал юм. Ирж буй сарууд энэ байгууллагын төлөөлж буй олон талт системийн хүчин чадал, бат бөх чанарыг үргэлжлүүлэн шалгах болно. Мөн дэлхий нийт чуулганд оролцогч талуудыг мэтгэлцээн, хэлэлцүүлэг, дипломат ажиллагаа зэрэг бүх хэрэгслийг ашиглан хэлэлцээ хийж, зөвшилцөл, шийдэлд хүрэхийг хүсэж байна” гэж тэрбээр үргэлжлүүлэн хэлжээ.

Categories
мэдээ цаг-үе

Ковидын 55 тохиолдол бүртгэгдэв DNN.mn

В Смоленской области – почти 200 новых случаев COVID-19 за сутки | Газета  «Рабочий путь»

Улсын хэмжээнд өнгөрсөн хоногт хийсэн КОВИД-19-ийн халдварыг илрүүлэх PCR шинжилгээгээр 55 тохиолдол батлагджээ.

зураг

Үүнээс

  • 18 нь Улаанбаатарт
  • 37 нь орон нутагт бүртгэгдсэн байна. Ингэснээр нийт бүртгэгдсэн халдварын тоо 981,618 болов.

Орон нутагт бүртгэгдсэн халдварын тухайд, Архангайд гурав, Орхонд хоёр, Төв аймагт нэг, Өмнөговьд 31 тохиолдол илэрсэн байна.

Мөн сүүлийн 24 цагийн хугацаанд 73 хүн эдгэрсэн бол одоогоор 1,598 хүн хяналтад байна.

зураг

Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн есөн дүүргийн сургууль, цэцэрлэг орчмын хүнсний худалдааны газруудад 294 зөрчил илэрчээ DNN.mn

Нийслэлийн есөн дүүргийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн ойр орчмын хүнсний худалдааны газруудад есдүгээр сарын 5-9-ний хооронд хяналт шалгалт хийжээ. Тодруулбал 530 худалдааны газар, сүлжээ дэлгүүр, ТҮЦ-д шалгалт хийсэн байна.

Шалгалтаар 294 зөрчил илрүүлэн 215 буюу 73 хувийг арилгууллаа. Илэрсэн зөрчлийн 36.9 хувь нь хаяг шошгын шаардлага хангаагүй, жижиглэн савласан газрын хаяг, он, сар, өдөр, цаг, минутыг бичээгүй, шошгын мэдээллийг бүрэн тусгаагүй хүнсний түүхий эд бүтээгдэхүүнийг хүнсний сүлжээнээс татан авалт хийлгүүлэн, албан шаардлага хүргүүлэн ажилласан байна.

Мөн хадгалалтын горим алдагдсан, хугацаа дууссан хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг байгууллагын дотоод хяналтын журмын дагуу устгуулж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлсэн талаар мэдээлэв.

зураг

ж: Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын Газар
Categories
мэдээ нийгэм цаг-үе

Солонгосын виз мэдүүлэх журам чангарч, шинэчлэгджээ DNN.mn

Монгол Улсад байх БНСУ-ын Элчин сайдын яамнаас өнгөрсөн долдугаар сарын 25-ны өдрөөс эхлэн визний журмаа шинэчилсэн байна. Манай улсын иргэд Солонгос улсад ажиллах, суралцах сонирхол жил тутам өсч байгаатай холбоотойгоор виз мэдүүлэх журмаа ийнхүү чангалж, тодорхой заалтуудыг нэмж өгсөн байна. Сүүлийн жилүүдэд манай улсын иргэд зуучлалын компаниар дамжуулан виз мэдүүлж, гарах тохиолдол эрс нэмэгдсэн байна. Тиймээс Солонгосын Элчин сайдын яамнаас зуучлалын үйлчилгээ үзүүлж буй компаниудыг бүртгэж албажуулан, зөвхөн бүртгэлтэй зуучлалын компаниар виз мэдүүлэх ёстойг шинэчлэгдсэн журмандаа тусгаж өгчээ. Өмнө нь дурын компани виз мэдүүлэх үйлчилгээг иргэдэд үзүүлдэг байсан бол одоо зөвхөн албан ёсны бүртгэлтэй компаниар үйлчлүүлэх ёстойг журмандаа тусгаж өгчээ. Үүнээс гадна виз мэдүүлэх журманд ямар өөрчлөлтүүд орсныг товч танилцуулъя.

1.Виз мэдүүлээд татгалзсан хариу авсан бол тухайн өдрөөс хойш зургаан сарын дараа дахин виз мэдүүлнэ.

2.Гадаад паспортын хүчинтэй хугацаа зургаан сараас дээш байна.

3.Виз мэдүүлэх гэж буй иргэн өөрийн биеэр Солонгосын виз мэдүүлэх төвд хандах үүрэгтэй.

4.Бүх бичиг баримтуудыг эх хувиар нь мэдүүлэх ёстой бөгөөд диплом, төрсний гэрчилгээ, гэрлэлтийн баталгаа зэрэг бичиг баримтуудыг шалгаж дууссаны дараа буцааж олгох ба бусад баримт бичгүүдийг шаардлагатай гэвэл буцааж олгохгүй.

5.Монгол Улсын төрийн байгууллагаас олгогдож буй лавлагаа E-Mongolia цахим порталаас авсан байх хэрэгтэй ба тус цахим порталаас авах боломжгүй бол тухайн бичиг баримтыг эх хувиар нь лавлагаатай хамт бүрдүүлж өгнө.

6.Хуурамч, засвартай бичиг баримт бүрдүүлж өгсөн ба визний хууль бус зөрчил нь хоёр удаа илэрсэн тохиолдолд хуулийн хариуцлага хүлээлгэх болон БНСУ руу насаар нь зорчуулахгүй байх арга хэмжээг авна.

7.Виз мэдүүлгийн маягт дээр очих газар, зорчих зорилго, утасны дугаар, ажлын газар зэргийг хуурамчаар бичсэн тохиолдолд тодорхой хугацаагаар виз олгохоос татгалзана. Энэ нь 6-24 сар байна.

Олон удаагийн виз мэдүүлэх:

8.10 мянган ам.доллараас дээш зээлийн эрхтэй. Олон улсад ашиглагддаг кредит карт эзэмшдэг. Сүүлийн зургаан сарын турш сарын хэрэглээ нь хоёр мянган ам. доллараас дээш зарцуулалттай карт эзэмшигч байна.

9.ЭСЯ-ны холбогдох нөхцөлийг хангаж буй эмч, багш, сэтгүүлч, өмгөөлөгч зэрэг тухайн байгууллагадаа нэгээс дээш жил ажиллаж байгаа иргэд.

10.БНСУ руу хоёр жилийн дотор дөрвөөс дээш зорчсон гэх мэт иргэн олон удаагийн виз мэдүүлэх боломжтой аж.

БНСУ-ын Их, дээд сургуульд суралцах:

1.Элсэлтийн зөвшөөрлийн гэрчилгээний хүчинтэй хугацаа 3 сар байна.

2.Нэгдүгээр батлан даагч буюу эцэг, эхийн сарын орлого хоёр сая төгрөгөөс дээш байна.

3.Эцэг, эх нь нас барсан бол төрсөн авга, нагац, эгч, дүү нь байна.

4.Дансны хуулга нь виз мэдүүлэх өдрийг хүртэл нэг сараас дээш хугацаагаар байршуулсан байх ба визний мэдүүлгийг шалгаж дуусах хүртэл зарлага хийхгүй байх.

5.Нэг жилийн нийт сургалтын зардлыг тооцоолох. Үүнд, сургалтын зардал, онгоцны билет, амьжиргааны зардал сар бүр 500 ам.доллар байх, мөн бусад зардлууд багтана.

Дээрх заалтууд шинэчлэгдэж, мөнгөн дүн, виз татгалзах хугацаа зэрэг нь өндөр болж чангарсан байна. Манай улсын иргэд богино хугацааны виз буюу 30-90 хоногийн хүчинтэй хугацаагаа хэтрүүлэх, зарим нь хоёроос дээш жил тус улсад “харлаж” хууль бусаар цагаачлан ажиллаж амьдарч байгаа. Эдгээр иргэдтэй холбоотойгоор виз мэдүүлэх журам зохицуулалтад мөн адил хатуу өөрчлөлт орсон байна. Тухайлбал, визний хугацаагаа зургаан сараас дээш хугацаагаар хэтрүүлсэн иргэний төрсөн аав, ээж, ах, эгч, дүү нарт ямар ч ангиллаар виз гарахгүй байхаар журамлагджээ.

Categories
мэдээ нийгэм

Чингис хаан музейг ирэх сард нээхээр болжээ DNN.mn

Наадмаар Чингис хаан музей ажиллана

Чингис хаан музей байгуулах шийдвэр 2019 онд гарч, 2020 оны дөрөвдүгээр сарын 2-ны өдөр Байгалийн түүхийн музейн буурин дээр Чингис хаан музейн барилгыг барих шавыг тавьж бүтээн байгуулалтыг эхлүүлж байв.

Нийслэлийн төвд байрлах музейн барилгын ажил дуусан, үзмэрүүдийг дэлгэж нийтэд нээлттэй болох дөхөж байна. Тодруулбал музейг аравдугаар сард нээхээр болжээ. Соёлын сайд Ч.Номин музейг есдүгээр сарын 15-нд нээхээр төлөвлөж буй хэмээн мэдээлж байсан ч хойшлогджээ.

Музейн барилга найман давхар бөгөөд үзэсгэлэнгийн танхим гуравдугаар давхраас эхэлж буй.

  1. Гуравдугаар давхарт Хүннү, Сяньби, Жужан
  2. Дөрөвдүгээр давхарт Кидан, Түрэг, Уйгур
  3. Тавдугаар давхарт Их Монгол
  4. Зургаадугаар давхарт Эзэнт улс
  5. Долдугаар давхарт XV-XX зууны язгууртнууд, бага хаадын
  6. Наймдугаар давхарт Монгол бахархлын гэсэн үзмэрийн зургаан танхимтай.

Тус музейд түүх, соёлын 10,400 орчим дурсгал дэлгэнэ. Үүнээс найман хувь нь хосгүй үнэт дурсгал байх аж.

Үзмэрүүдийг Япон, Англи, Хятад гэх мэт олон хэлээр тайлбарлах юм. Харуул хамгаалалтын тухайд бүрэн автоматажсан байгаа. Музейн барилгад тавигдсан бүхий л зүйл нь археологийн дурсгалд дүрслэгдсэн, тэмдэглэгдсэн зүйлс бийг музейн захирал С.Чулуун онцолж байсан юм.

Уг музейг барихад 2020 оны төсвийн тодотголд 53,066.5 сая, 2021 оны төсөвт 14.8 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж 67,864.7 сая төгрөг тусгаж байв.

Categories
гадаад мэдээ цаг-үе

Казахстаны ерөнхийлөгч нийслэл хотынхоо хуучин нэрийг сэргээх саналыг дэмжлээ DNN.mn

Countries - Республика Казахстан - Пражский Процесс

Казахстан улсын нийслэл Нур-Султаны нэрийг Астана болгон буцааж өөрчлөх саналыг тус улсын ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев дэмжжээ.

Ерөнхийлөгч уг саналыг дэмжсэн ба одоо үндсэн хуульд оруулахаар бэлдэж буй өөрчлөлтөд нийслэлийн шинэ нэрийг тусгах төлөвлөгөөтэй байгааг Токаевын хэвлэлийн төлөөлөгч Руслан Желдибай өчигдөр сошиал хуудсандаа мэдээлсэн байна.

Есдүгээр сарын 2-нд тус улсын парламент дахь Шинэ Казахстан бүлгийн гишүүд Нур-Султан нэрийг Астана болгон өөрчлөх саналыг анх гаргаж байв.

Астана нэртэй байсан нийслэл 2019 оноос хойш Казахстаны анхны ерөнхийлөгчийн нэрээр Нур-Султан гэж нэрлэгдсэн юм.

Казахстаныг тусгаар тогтносноос нь хойш 30 орчим жил захирсан ерөнхийлөгч Нурсултан Назарбаев 2019 онд албан тушаалаасаа сайн дураар огцорч, Токаевыг залгамжлагчаараа зарлаж байв.

Гэхдээ тэр үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг тэргүүлсэн хэвээр үлдэж, өөртөө үндэстний эцэг “елбасы” цол өгсөн юм.

Касым-Жомарт Токаев энэ оны эхээр Казахстанд гарсан үймээний дараа Назарбаевын эрх мэдлийг хязгаарлаж, улс төрийн шинэчлэлтийг эхлүүлсэн нь одоо үргэлжилж байна.

Эх сурвалж: Radio Free Europe

Categories
мэдээ цаг-үе

Монгол Улсын нийт хүн амын 14.7 хувь нь архийг эрсдэлтэй түвшинд хэрэглэж байна DNN.mn

Бага хэмжээний архи ч хор нөлөөтэйг тогтоов - UBinfo.mn

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний чуулган өчигдөр боллоо. Энэхүү чуулганы үеэр Монгол Улсын архины хэрэглээний өнөөгийн байдал, цаашид анхаарах асуудлууд сэдвээр Боржигоны оточ эмнэлгийн захирал, Анагаах ухааны доктор Б.Пүрэвжаргал илтгэл тавьсан юм.

Тэрбээр “Дэлхий даяар 2.3 тэрбум хүн архи, согтууруулах ундаа хэрэглэдэг. Архины хэтийдсэн хэрэглээ нь дэлхий нийтийн тулгамдсан асуудал хэвээр байна. Тодруулбал, архины хэрэглээнээс болж жилд гурван сая хүн амиа алддаг. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага (ДЭМБ)-аас гаргасан мэдээллээр архи согтууруулах ундааг 237 сая эрэгтэй хүн, 46 сая эмэгтэй хүн хэтрүүлэн хэрэглэж байна” гэв.

2019 оны байдлаар насанд хүрсэн нэг хүнд ногдох архины хэрэглээ

  • Орос 14.5 литр
  • Солонгос 10.9 литр
  • Монголд 8.5 литр
  • Хятад 7.6 литр байгаа аж.

Манай улсын хувьд 2021 оны байдлаар нийт иргэдийн 478,000 нь буу 14.7 хувь нь архийг эрсдэлтэй түвшинд хэрэглэж байна. Мөн эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн дунд архины хэрэглээ ижил түвшинд очсон байна гэдгийг хэлэв.