Categories
мэдээ цаг-үе

Үндэсний номын баяр есдүгээр сарын 16-18-нд Д.Сүхбаатарын талбайд болно DNN.mn

Номын баярын тухай + УБ хотын 26 дахь номын баяраар юу юу болох вэ? |  Unread Today

Жил бүрийн намар, хаврын цагт Үндэсний номын баяр нийслэлийн төв талбайд болдог уламжлалтай.

Энэ удаагийн номын баярыг есдүгээр сарын 16-18-нд зохион байгуулахаар товложээ.

Үндэсний номын баяраар ховор, хуучны номын болон зохиолчдын шинэ, шилдэг уран бүтээлийн худалдаа болдог билээ. Түүнчлэн энэ жилийн номын баярын зохион байгуулалтыг сайжруулахаар олон нийтээс судалгаа авч эхэлсэн байна.

Номын баяр нь унших, бичих, орчуулах, хэвлэн нийтлэх, түгээх үйл ажиллагааг дэмжиж, сурталчилдаг үндэсний хэмжээний арга хэмжээ бөгөөд дунджаар 50,000 хүн зорин ирдэг байна. Тэдний 50 хувь нь залуус байдаг бол 30 хувь нь багачууд, 20 хувь нь ахмадууд байдаг.

Categories
мэдээ цаг-үе

НДШ-ийн 50 хувийг буцаан авах дансны дугаараа солих, засах боломжтой боллоо DNN.mn

НДШ-ийн 50 хувийг буцаан олгох эцсийн шийдвэр гарлаа

УИХ-ын шийдвэрийн дагуу нэг сая төгрөг ба түүнээс доош цалин хөлс, орлоготой иргэд нийгмийн даатгалын шимтгэлийнхээ өөрөө хариуцан төлсөн 50 хувийг буцаан авч буй.

Тэгвэл энэхүү үйлчилгээ цахимжиж, e-mongolia системд орсон байна. Тодруулбал, иргэн та “e-mongolia” системээр дамжуулан “Нийгмийн даатгалын шимтгэлийн 50 хувийн буцаан олголт авах дансны дугаараа холбох, засах” боломжтой болжээ.

Энэхүү үйлчилгээг www.e-mongolia.mn вебсайт болон гар утасны аппликейшнээс шууд авах боломжтой.

ҮЙЛЧИЛГЭЭ АВАХ ЗААВАР:

  1. e-mongolia.mn эсвэл гар утасны аппликейшн рүү нэвтрэх
  2. Үйлчилгээнүүд цэсээс НИЙГМИЙН ХАМГААЛАЛ гэсэн үйлчилгээг сонгох
  3. Нийгмийн хамгаалал үйлчилгээнээс ДААТГАЛ гэсэн цэсийг сонгоно
  4. Даатгал цэсээс Нийгмийн даатгалын шимтгэлийн 50 хувийн буцаан олголт авах дансны дугаар холбох, засах гэсэн үйлчилгээг сонгож, тус үйлчилгээг цахимаар шууд авах боломжтой юм.

“e-Mongolia” системээс өнөөдрийн байдлаар 63 байгууллагын 687 үйлчилгээ, 21 аймгийн 1,284 үйлчилгээ нэгтгэгдээд байгаа бөгөөд давхардсан тоогоор 14 сая гаруй үйлчилгээг амжилттай авчээ.

Эх сурвалж: ЦХХХЯ

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Т.Энхтүвшин: Хил гааль, боомтуудын нээлттэй байдал цаашид сайжирч, ачаа барааны эргэлт илүү нэмэгдэх хандлагатай байна DNN.mn

УИХын гишүүн Т.Энхтүвшинтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.


– ТӨМӨР ЗАМЫН АЧАА ТЭЭВЭР СААДГҮЙ ЯВАГДАЖ БАЙГАА –


-Томоохон баяр, тэмдэглэлт үйл явдал, хичээлийн шинэ жил зэрэг Монголын эдийн засаг, нийгмийн хөл хөдөлгөөн эрчимжих үед урд хөрш хилээ хаачихдаг. Урд хөршийн хил гааль, боомтууд хаалттай байх нь манай улсын эдийн засагт бодит сөрөг нөлөөллийг үзүүлдэг шүү дээ. Цаашид энэ байдлыг бодлогын түвшинд хэрхэн засах ёстой юм бэ?

-Хятад улсад ковидын нөхцөл байдал хүнд байна. Тэр дундаа Эрээн хотод ковидын халдвар өргөн далайцтай явагдаж, нөхцөл байдал тааруу байна гэсэн мэдээлэл авсан. Хэдийгээр Эрээн хилээ хааж, нээж байгаа ч манайх руу орж ирэх импортын бараа бүтээгдэхүүний ачаа эргэлтийг зогсоогоогүй. Өчигдрийн байдлаар гэхэд манайх руу 80 орчим ачаа тээврийн машин орж ирсэн. Мөн экспортоор тодорхой хэмжээний нүүрс тээврийн чингэлгүүд Эрээн рүү гарсан. Ер нь эдийн засгийн нөхцөл байдлыг тодорхой хэмжээгээр сайжирч байна гэж харж байгаа. Тухайлбал, Гашуунсухайтын боомтоор 500-600 орчим нүүрс тээврийн автомашин гарч байна. Дорноговь аймгийн Ханги-Мандал боомтоор 250 гаруй чингэлэг тээвэр гарч байна. Замын-Үүдээр 40 гаруй чингэлгээр нүүрс тээвэр гарч байгаа гэсэн мэдээлэл авсан. Тэр утгаараа төмөр замаар орж, гарч байгаа ачаа барааны эргэлт харин ч нэмэгдэж байгаа. Эрээн хот тэг зогсолт хийлээ гэж зарлаж байгаа. Үүнийг манайхан Монгол руу ачаа бараа огт орж ирэхээ болилоо гэж ташаа ойлгож байна. Эрээнд гаалийн хяналтын бүс гэж бий. Тэрхүү бүсэд байгаа бараа, таваар чөлөөтэй явж байгаа. Харин Эрээнд орж ирж байгаа Хятадын өөр хотуудын ачаа таваарын эргэлтийг зогсоосон. Бусдаар Монгол руу гаргадаг гаалийн бүсийн ачаа, бараа эргэлддэгээрээ л эргэлдэж байгаа.

-Эрчим хүчний тоног төхөөрөмж ачсан 200 вагон таг гацсан гэсэн мэдээлэл байна. Энэ яагаад гацчихсан талаар танд мэдээлэл байна уу. Угтаа төмөр замын ачаа тээвэр хэвийн л байгаа гэж та ярилаа шүү дээ?

-Тодорхой хэлчих мэдээлэл алга. Гэхдээ Улаанбаатар төмөр зам Хөх хотын төмөр замтай ажлын уялдаа холбоо сайтай ажиллаж байгаа. Миний харж байгаагаар вагоны ачаа эргэлт нэмэгдчихсэн гэж ойлгосон. 2019 онд Замын-Үүд рүү хоёр нарийн царигийн төмөр зам тавьсан. Түүгээрээ чингэлэг тээврийн ачаанууд орж ирж байгаа. Монголоос өдөртөө 12 цуваа буюу 600 вагон гарч байна. Дэлхийд нүүрс, уул уурхайн бүтээгдэхүүний үнэ гайгүй байгаа энэ үед манай улсын төмөр замын тээвэр энэ эрчээрээ он дуустал явбал олон сая тонн нүүрс, төмрийн хүдэр, зэсийн баяжмалаа дэлхийн зах зээлд гаргах бололцоо байгаа л гэж харж байна. Ер нь бол Эрээнээр ачаа бараа орж ирдэг шигээ л орж ирж байгаа. Нэг хэсэг урд хөрш хил, хилийн боомтуудаа таг хаачихдаг байлаа шүү дээ. Одоо тийм нөхцөл байдал олон харагдахгүй байна. Цаашид хил гааль, хилийн боомтуудын нээлттэй байдал улам сайжрах, ачаа барааны эргэлт илүү нэмэгдэх дүр зурагтай байна.

-УИХ-ын гишүүний хувьд Цэцийн гаргасан тогтоолыг ямар байдлаар хүлээн авч байна. УИХ-аас цаашид авч хэрэгжүүлэх эрх зүйн зохицуулалтыг нь баталчих шиг боллоо шүү дээ…?

-Үндсэн хуулийн Цэц Үндсэн хуульд халдаж, Үндсэн хуулийн зүйл заалтыг шууд хүчингүй болгодог байдлыг би хувьдаа буруу гэж үзэж байгаа. Тиймээс Их хурлаас Цэцийн Үндсэн хуулийн заалтыг хүчингүй болгодог эрхийг хязгаарласан, заагласан эрх зүйн шинэ зохицуулалтыг хийж өглөө. Цаашид хэн дуртай нь Үндсэн хуулийн тэр заалт нь буруу байна, хүчингүй болгоно гэх байдал үүсч болзошгүй болохоор л бид ингэж зааглаж өгсөн гэж ойлгож байгаа. Цаашид Үндсэн хуулийн Цэц Үндсэн хуулийн зүйл заалтад дүгнэлт гаргаад явахаас биш шууд хүчингүй болгох эрхийг нь хязгаарлаж өгөх ёстой л гэсэн байр суурьтай байна.

-Нэгэнт Цэцийн гаргасан шийдвэр эцсийнх тул цаашид давхар дээл гэдгээр хязгаарлаж өгөхгүй боллоо. Тиймээс Засгийн газар сайдуудаа давхар дээлтэй болгох асуудал танай нам дотор хүчтэй яригдаж байна. Таны харж байгаагаар Ерөнхий сайд хичнээн сайд нарыг солих шинжтэй байх шиг байна вэ?

-Мэдээж хариуцлага алдсан, муу ажиллаж байгаа сайдыг солих нь Ерөнхий сайдын бүрэн эрхийн асуудал. Тэр утгаараа хариуцлага алдсан, цаг үедээ муу ажилласан сайд нараа солих нь зөв болов уу гэсэн бодолтой байгаа. Солих ч гэх үү шинээр томилогдох сайд нь давхар дээлтэй эсэх нь хамаагүй. Үнэхээр тэрхүү салбарт сайн ажиллаж чадах, мэдлэгтэй, сэтгэлтэй хүн байвал давхар дээлтэй эсэх нь тийм ч сонин биш л дээ.

-Танд сайд болох сонирхол бий юү?

-Тийм сонирхол байхгүй ээ. Би эрх мэдлийн төлөө улайрч явдаг хүн биш.

-Шинээр байгуулагдсан хоёр яамны сайдыг энэхүү ээлжит бус чуулганы үеэр томилох байх, тийм үү. Мөн яамгүй хоёр сайдын тухай яригдаад байгаа шүү дээ…

-Мэдээж шинээр байгуулагдсан яамдуудын сайд нарыг томилох нь тодорхой. Харин тэрхүү яамгүй гэх хоёр сайдын тухай манай намын бүлэг болон нам дотор огт яригдаагүй. Тийм бүтэц нэмэх эсэх талаар мэдээлэл алга байна.

-Та орон нутгаас сонгогдсон гишүүдийн нэг. Энэ жилийн тухайд зүүн болон баруун аймгуудын нутгаар гантай байна. Цаашлаад өвөлжилт хүндрэх төлөвтэй болж ирлээ. Тиймээс энэ асуудлаар гишүүд орон нутгийнхаа малчид, удирдлагуудад анхааруулж эртнээс өвөлжилтийн бэлтгэлийг хангах асуудалд анхаарч байх шиг байна…

-Зуншлага зарим газар нутгаар тааруу болж байгаа нь үнэн л дээ. Тиймээс өвөлжилтийн бэлтгэл ажлаа базаахад эртнээс анхаарах ёстой гэдэг бол зөв. Нэг үеэ бодоход манай малчид болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийн тулд дор бүрнээ өвс, хадлан, бусад зүйлээ маш сайн бэлддэг болж. Малаа хүнд өвөлд онд оруулах хамгийн эхний ажил бол малаа эрүүл байлгах явдал. Тэр утгаараа малын гаралтай гоц халдварт өвчний эсрэг вакцинжуулах ажлыг бид илүү идэвхтэй хийж байна. Ер нь миний ч гэлтгүй орон нутгаас сонгогдсон гишүүдийн ганц боддог бодол бол малчдын амьжиргааг дээшлүүлэх, орлогыг нь нэмэх л дээ. Өнөөдөр ямааны арьс 1000 хүрэхгүй төгрөг л байна. Мөн ноос, бусад дайвар бүтээгдэхүүний үнэ өртөг үнэхээр шалдаа буусан байна. Тэр утгаараа малчдын орлого сүүлийн хэдэн жил тодорхой хэмжээгээр буурсан. Энэ жилийн хувьд гадагшаа мах экспортод огт гарсангүй. Малчдын гол орлого, амьжиргааны эх үүсвэр нь мал байдаг. Гэтэл тэрхүү малын мах, түүхий эдийн үнэ хямд, үнэгүй шахуу байхаар малчдын орлого яаж нэмэгдэх билээ. Тиймээс махаа экспортлох нь хамгийн чухал байна. Саяхан сошиалаар дулааны аргаар боловсруулах мах гэж бужигналаа. Энэ дулааны аргаар боловсруулсан махыг Хятад улс руу экспортлох арга хэмжээг яаралтай авах шаардлагатай байна. Үнэхээр дотоодын зах зээлдээ эргэлтэд оруулж байна гээд хардаж сэрдээд байгаа бол Хятад руу гарчих хэрэгтэй. Хятад улс тэрийг нь стандартад нийцсэн байна авъя, эсвэл авахгүй гэдгээ өөрсдөө шийднэ биз. Бид аль болохоор мах авна гэсэн газар л байвал тийшээ экспортолж байх нь зөв. Хоёрдугаарт Хүнс, хөдөө аж ахуйн яамнаас олгодог махны квот гэдгийг болих хэрэгтэй.Стандарт шаардлагаа хангасан мах бэлтгэсэн иргэн, аж ахуйн нэгж байвал тэрхүү махаа гаргаж л байг.

-Ирэх сараас эхлээд НӨАТ-ын сугалааг дахин явуулж эхэлнэ гэж Сангийн сайд мэдэгдсэн. Зарим нь сугалаа гэж байхаар зүгээр НӨАТ-ын буцаан олголтын хувь хэмжээг нь нэмчихээч ээ гэдэг. Таны хувьд энэ асуудалд ямар бодолтой явдаг вэ?

-Манайхан ихэнх нь НӨАТ-ын асуудлыг буруу ойлгоод байдаг. НӨАТ-ын сугалаа гэдэг айхавтар их хөрөнгө зардаг ажил биш шүү дээ. Миний сонссоноор 13 тэрбум төгрөг байдаг шиг санагдаж байна. Сугалаа явуулахаа болиод энэхүү 13 тэрбум төгрөгийг буцаан олголтондоо зарцуулъя гэвэл энэ мөнгө ёстой юу ч болохгүй. НӨАТ-ын буцаан олголтын хувийг бүхэл нэгжээр ч нэмэгдүүлж чадахгүй шүү дээ. Одоо НӨАТ-ын буцаан олголтын хувь хоёр хувьтай байгаа. Сугалааны зардлыг ийшээ орууллаа гэхэд 2.1 хувь ч болохгүй. Ёстой далайд дусал нэмж байна л гэсэн үг. Тиймээс НӨАТ-ын сугалаа хэвээрээ явж байх нь илүү эдийн засаг талаасаа эерэг үзүүлэлтийг бий болгоно. Сугалаанд хожихын тулд иргэд НӨАТ-ын баримтаа нэхэж авдаг болно шүү дээ. Өмнө ч нэхэж авдаг байсан. Сугалааг болиулснаар НӨАТ-ын баримт авдаг байдал эрс буурсан. Энэ нь мэдээж далд эдийн засгийг улам илүү хөгжүүлж байна л гэсэн үг. Тиймээс НӨАТ-ын сугалааг дахин сэргээх, сугалаа хэвээр нь байлгах нь илүү дээр болов уу.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

ЗУРХАЙ: Балжиннямтай, хөхөгчин туулай өдөр DNN.mn

Аргын тооллын наймдугаар сарын 30, ангараг гариг. Билгийн тооллын 3, тугчин одтой, хөхөгчин туулай өдөр. Өдрийн наран 6:07 цагт мандан, 19:39 цагт жаргана. Тухайн өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, лусыг тахих, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Сэтгэлд сэвтэй газар очих, газар хагалах, ус булгийн эх малтах, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу.

Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод урд зүгт мөрөө гаргавал зохистой. Балжиннямтай өдөр.

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, малтай баялаг төгс болно.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улаанбаатарт өдөртөө 19 хэм, бороо орохгүй DNN.mn

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө үүл багасна, өдөртөө багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө 2-4 градус, өдөртөө 17-19 градус дулаан байна.

Хур тунадас: Нутгийн зүүн хагаст үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Шөнөдөө зүүн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, өдөртөө төвийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр бороо орно.

Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Байдраг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 3 градус хүйтнээс 2 градус дулаан, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн хойд хэсэг, Дарьгангын тал нутгаар 8-13 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 13-18 градус, бусад нутгаар 2-7 градус дулаан, өдөртөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар 13-18 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 23-28 градус, бусад нутгаар 17-22 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Шөнөдөө үүл багасна, өдөртөө багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 0-2 градус, өдөртөө 17-19 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө үүл багасна, өдөртөө багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 0-2 градус хүйтэн, өдөртөө 16-18 градус дулаан байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

ТОЙМ: “Хариуцлага хамгийн ихээр нэхэгдэх энэ цаг үед сайд болохоор улайрахын учир юу вэ” хэмээн өгүүллээ DNN.mn

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы мягмар гаригийн дугаар 8 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна.


“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт Төрийн соёрхолт,
Соёлын гавьяат зүтгэлтэн
Ш.Гүрбазар “Ажлын гараагаа зохиолчдын хорооноос
эхэлсэн минь надад маш их ухаарал, бахархал өгсөн” хэмээн ярьсныг VII үргэлжлүүлж уншаарай.

Өвөлжилт хүндэрч болзошгүй учраас
малчид мал, махаа эргэлтэд оруулах
хүсэлтэй байна.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт “Хариуцлага хамгийн ихээр нэхэгдэх энэ цаг үед сайд болохоор улайрахын учир юу вэ” хэмээн өгүүллээ.

Шинэ Засгийн газар 21
гишүүн, 16 яамтайгаар
байгуулагдана.

Хуульч О.Батхүү “Дугаарын хязгаарлалт тогтоож иргэдийг торгож байгаа нь хууль зөрчсөн үйл ажиллагаа”гэв.


Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugi ns/news/login

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы мягмар гаригийн дугаараас уншаарай.


Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88111375 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу




“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ

Categories
гадаад мэдээ

Япон, АНУ хамтарсан байлдааны галын сургуулилалт явуулж байна DNN.mn

Япон, АНУ танк эсэргүүцэх пуужингийн Жавелин систем ашигласан байлдааны галын сургуулилалт хамтран явуулж эхэлжээ. Жавелин нь АНУ-аас Украинд нийлүүлж байсан автомат удирдлагын системтэй танк эсэргүүцэгч пуужингийн зөөврийн зэвсэг юм байна.

Тодруулбал, Японы өөрийгөө хамгаалах хүчний хуурай замын 1400 орчим, АНУ-ын армийн 700-гаад цэргийн албан хаагчид оролцож байгаа тус сургуулилалт ням гарагт Кюшю арал дахь хээрийн дадлагын талбайд эхэлсэн байна. Японы алс хязгаар арлуудыг хамгаалах хариу арга хэмжээг сайжруулахад энэ сургуулилт чиглэжээ. Мөн Кумамото мужийн Ямато хотын ойролцоо япон, америкийн 150 орчим цэргийн албан хаагчид оролцсон дадлага сургуулилтыг хэвлэлийнхэнд нээлттэй явуулсан аж.

Энэ үеэр америкийн цэргүүд 2 км-ийн зайд байгаа байнуудыг Жавелин пуужингийн цогцолбор ашиглан устгаж байжээ. АНУ-ын цэргийнхэн Японд Жавелин пуужингийн цогцолбор ашиглан анх удаа байлдааны галын сургуулилт явуулсан нь энэ юм байна.

Тус автомат удирдлагатай зөөврийн пуужингийн цогцолборыг Украины цэргүүд нийслэл Киев хотын хамгаалалтад мөн хэрэглэжээ. Япон, АНУ-ын цэргийн хамтарсан сургуулилт 9-р сарын 3-ныг хүртэл үргэлжлэх аж.

Categories
мэдээ нийгэм

Усанд сэлэлтийн залуучуудын ДАШТ-д Монголын дөрвөн тамирчин өрсөлдөнө DNN.mn

Усанд сэлэлтийн залуучуудын дэлхийн аварга шалгаруулах найм дахь удаагийн тэмцээн наймдугаар сарын 30-наас есдүгээр сарын 4-нд Перу улсын Лима хотод болно.

Монголын багт тамирчид Усанд сэлэлтийн залуучуудын ДА

Categories
мэдээ нийгэм

Төв аймгийн Зуунмод хотод баригдах дулааны станцын шав тавих ёслол боллоо DNN.mn

БНСУ-ын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжиж буй “10 аймгийн төвийн дулааны станц барих төсөл”-ийн хүрээнд Төв аймгийн Зуунмод хотод баригдах дулааны станцын шав тавих нээлтийн ажиллагаа 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдөр боллоо. Нээлтийн ажиллагаанд УИХ-ын гишүүн Н.Энхболд, Ж.Батжаргал, эрчим хүчний дэд сайд М.Баярмагнай болон бусад албаны хүмүүс оролцлоо.

Дэд сайд М.Баярмагнай ёслолын арга хэмжээг нээж “Шинэ дулааны станц ашиглалтад орсноор Төв аймгийн Зуунмод хотын 118 аж ахуйн нэгж, 70 төсөвт байгууллага, 421 нийтийн болон амины орон сууц дулааны эрчим хүч болон хэрэгцээний халуун усаар хангагдана. Шинэ технологийн зуух нь хамгийн бага илчлэгтэй нүүрсийг ч бүрэн шатаах ашигт үйлийн коэффициент 85-90 хувийн өндөртэй тул нүүрсний хэрэглээг 40 гаруй хувь, үнсний гаралтыг 25 хувь хүртэл бууруулах юм. Энэхүү станцаас ялгарах утаанд илүү нарийн шаардлага бүхий БНСУ-ын агаарын чанарын стандартыг мөрдөнө. Тухайлбал, одоо ажиллаж байгаа дулааны станцуудын дундажтай харьцуулахад утаанд агуулагдах хүхрийг 80 хувь, азотыг 75 хувь, тоосонцорыг 99 хувь, нүүрсхүчлийн хийг 50 гаруй хувиар тус тус бууруулна” гэлээ.

Монгол Улсын Засгийн газар, БНСУ-ын “Экспорт-Импорт” банк хооронд байгуулсан зээлийн гэрээний хэрэгжилтийн хүрээнд төслийн зөвлөхөөр БНСУ-ын ”KDHEC-KDHC-GEI”, Хэнтий, Сүхбаатар, Завхан, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Говьсүмбэр, Төв, Дундговь аймгийн барилга угсралтын ажлын гүйцэтгэгчээр БНСУ-ын “Бьюксан инженеринг” компани шалгаран ажиллаж байгаа бөгөөд төслийн барилга угсралтын ажил 26 сар үргэлжилж, төслийг 2024 оны халаалтын улиралд ашиглалтад хүлээлгэн өгөхөөр төлөвлөсөн.

Төслийн хүрээнд Төв аймгийн төвд автомат удирдлагын систем бүхий хүрээлэн буй орчинд бохирдол багатай 30 Гкал/цаг хүчин чадалтай нүүрсээр ажилладаг дулааны станц, 8,6 км урт дулаан дамжуулах шугам сүлжээ, 9 дулаан дамжуулах төв бүхий төвлөрсөн дулаан хангамжийн систем бий болох юм.

Аймгийн төв иж бүрэн төвлөрсөн дулаан хангамжийн системтэй болсноор иргэдийн амьдрал, нийгэм эдийн засагт дараах эерэг нөлөөг үзүүлнэ.

Үүнд:

– Хэрэглэгчид жилийн турш найдвартай халаалт, хэрэгцээний халуун усаар хангагдана.

– Аймгийн төвийн агаарын чанар сайжирч, амьсгалын замын өвчлөл буурна.

– Ажиллагсдын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн нөхцөлийг хангасан 100 гаруй ажлын байр шинээр бий болно.

– Жижиг, дунд үйлдвэрлэл хөгжих боломж бүрдэж, бүс нутгийн хөгжилд эергээр нөлөөлөх зэрэг ач холбогдолтой юм гэж Эрчим хүчний яамнаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Улаанбаатарт шөнөдөө 4 хэм дулаан DNN.mn

Улаанбаатарт шөнөдөө 8 хэм дулаан

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөө маргаашдаа зүүн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүхэн байна.


2022 оны 08 дугаар сарын 29-ний 20 цагаас 08 дугаар сарын 30-ны 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас: Нутгийн зүүн хагаст үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Шөнөдөө зүүн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, өдөртөө төвийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр бороо орно.

Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Байдраг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн хойд хэсэг, Дарьгангын тал нутгаар 8-13 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 13-18 хэм, бусад нутгаар 2-7 хэм дулаан, өдөртөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар 13-18 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 23-28 хэм, бусад нутгаар 17-22 хэм дулаан байна.


УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө үүл багасна, өдөртөө багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө 2-4 хэм, өдөртөө 17-19 хэм дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Шөнөдөө үүл багасна, өдөртөө багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 0-2 хэм, өдөртөө 17-19 хэм дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө үүл багасна, өдөртөө багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 0-2 хэм хүйтэн, өдөртөө 16-18 хэм дулаан байна.


2022 оны 08 дугаар сарын 31-нээс 09 дүгээр сарын 04-нийг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

31-нд баруун аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 9 дүгээр сарын 1-нд Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 2-нд төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар, 3-нд төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 31-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. 31-нд нутгийн баруун хагаст, 9 дүгээр сарын 1-нд ихэнх нутгаар дулаарч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, өдөртөө 14-19 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 14-19 хэм, өдөртөө 25-30 хэм, бусад нутгаар шөнөдөө 6-11 хэм, өдөртөө 19-24 хэм дулаан байна.