Categories
мэдээ улс-төр цаг-үе

Засгийн газар хуралдаж байна DNN.mn

2020 оны 02 дугаар сарын 22-29-нд телевиз, радиогийн үндэсний бүтээлүүдийн  долоо хоног болно

Засгийн газрын хуралдаан 08.00 цагаас эхэллээ. Хуралдаан шинэ бүрэлдэхүүнээр явагдах юм. Засгийн газар нь бүрэлдэхүүний хувьд Ерөнхий сайд болон 21 гишүүнтэй, бүтцийн хувьд ерөнхий чиг үүргийн дөрөв, чиглэлийн 12 яамтай байхаар болсон билээ.

Эргэн сануулбал, өнгөрөгч долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар Газрын тосны бүтээгдэхүүний бөөний үнийн худалдаа, үйлдвэрлэл эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгжүүдэд олгох эргэлтийн хөрөнгийн болон урьдчилгаа төлбөрийн санхүүжилт”- хөтөлбөрийн хүрээнд Монголбанкнаас Худалдаа хөгжлийн банканд олгосон 276,3 тэрбум төгрөгийн эх үүсвэр, хуримтлагдсан хүү, бусад авлага, “Алт” хөтөлбөрийн хүрээнд Монгол банкнаас Худалдаа хөгжлийн банканд олгосон 204,4 тэрбум төгрөгийн эх үүсвэр, хуримтлагдсан хүү, бусад авлагыг “Эрдэнэт үйлдвэр” ХХК, “Монголросцветмет” ХХК-ийн 49 хувийн энгийн хувьцааг авахад зарцуулсан гэх төлбөрт суутган тооцохыг Монголбанкны ерөнхийлөгчид зөвлөсөн билээ.

Categories
мэдээ цаг-үе

Есдүгээр сарын цаг агаарын төлөв DNN.mn

Оюутны намар-мартагдашгүй намар-2

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр есдүгээр сард Алтайн өвөр говиор олон жилийн дунджаас бага, Дорнод Монголын тал нутгаар олон жилийн дунджаас ахиу хур тунадас орох төлөвтэй. Сарын эхний хагаст ихэнх нутгаар хур тунадас орох буюу уулархаг нутгаар нойтон цас орох төлөвтэй байна. Энэ үеэр салхи ширүүсч 14–16 м/с хүрэх буюу зарим үед 16–18 м/с хүрч ширүүсч болзошгүй.

Баруун аймгуудын нутгаар: Энэ сард агаарын дундаж температур Увсын нутаг, Завханы хойд хэсгээр олон жилийн дунджаас дулаан, бусад нутгаар дунджийн орчим, хур тунадас Ховд, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр олон жилийн дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим байна. Нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёрдугаар арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн эхэн болон дунд үеэр агаарын температур өмнөх үеэсээ 3-5°С-аар сэрүүснэ. Нэгдүгээр арав хоногийн эхэн болон сүүлч, хоёрдугаар арав хоногийн сүүлч, гуравдугаар арав хоногийн эхээр ихэнх нутгаар хур тунадас, уулархаг нутгаар нойтон цас орно. Энэ үеэр салхи зарим газраар 12-14 м/с, зарим үед түр зуур 14-16 м/с хүрч ширүүсч болзошгүй.

Төвийн аймгуудын нутгаар: Энэ сард агаарын дундаж температур болон хур тунадас нийт нутгаар олон жилийн дунджийн орчим байна.Нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёр болон гуравдугаар арав хоногийн эхэн үеэр агаарын температур өмнөх үеэсээ 4-6°С-аар сэрүүснэ. Нэгдүгээр арав хоногийн эхэн, дунд, сүүлч, хоёрдугаар арав хоногийн дунд болон гуравдугаар арав хоногийн эхэн үеэр ихэнх нутгаар хур тунадас, уулархаг нутгаар нойтон цас орно. Энэ үеэр салхи зарим газраар 10–12 м/с, зарим үед түр зуур 12–14 м/с хүрч ширүүсч болзошгүй.

Зүүн аймгуудын нутгаар: Энэ сард агаарын дундаж температур Хэнтий, Дорнодын хойд хэсгээр олон жилийн дунджаас дулаан, бусад нутгаар дунджийн орчим, хур тунадас Хэнтий, Дорнодын зүүн өмнөд, Сүхбаатарын нутгаар олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим. Хоёрдугаар арав хоногийн эхэн, дунд болон гуравдугаар арав хоногийн эхэн үеэр агаарын температур өмнөх үеэсээ 3-5°С-аар сэрүүснэ.

Нэгдүгээр арав хоногийн эхэн дунд, сүүлч, хоёрдугаар арав хоногийн эхэн, дунд болон гуравдугаар арав хоногийн эхээр ихэнх нутгаар хур тунадас орно. Энэ үеэр салхи ширүүсч, зарим газраар 13-15 м/с, зарим үед түр зуур 15-17 м/с хүрч ширүүсч болзошгүй.

Говийн аймгуудын нутгаар: Энэ сард агаарын дундаж температур ихэнх нутгаар олон жилийн дунджийн орчим, хур тунадас Өмнөговийн баруун өмнөд хэсгээр олон жилийн дунджаас бага, Дорноговийн зүүн хойд хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байна. Хоёрдугаар арав хоногийн эхэн, дунд, болон гуравдугаар арав хоногийн эхэн үеэр агаарын температур өмнөх үеэсээ 3-5°С-аар сэрүүснэ. Сарын эхний хагаст ихэнх нутгаар хур тунадас орох төлөвтэй. Энэ үеэр салхи ширүүсч 14-16 м/с хүрэх буюу зарим үед 16-18 м/с хүрч ширүүсч болзошгүй.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

МАН-ын генсекийн төлөөх алалцаан хэдийнэ эхэлжээ DNN.mn

Засаг хөдөлгөөнд орж, Л.Оюун-Эрдэнэ танхимаа өөрөө бүрдүүлснээр УИХ-ын есөн гишүүн давхар дээл “өмсөв”. Сүүлийн хоёр удаагийн парламентад үнэмлэхүй олонх болсон МАН зургаан жилийн дотор гурван удаа Ерөнхий сайдаа солив. Засгийн газрын бүрэлдэхүүнээ таван удаа өөрчлөв. Энэ өдрүүдэд дараагийн ээлжийнхэн хоолондоо орох гээд дугаар дайран ухаангүй зүтгэцгээлээ. Зарим Байнгын хороодын дарга сайд болж, тэдний оронд очих гэсэн гишүүдийн амбиц ил цагаандаа гарцгаав. Одоо МАН-ын генсекийн суудалд олон хүний шунал шүгэлж байгаа. Д.Амарбаясгалангийн дайтай ажиллах улстөрч хэн байж болох уу гэсэн хувилбарууд МАН-ын удирдлагуудын түвшинд шигшигдэж буй аж.

Засгийн газрын гишүүн болсон Д.Амарбаясгалан намдаа том оноо авчирч чадсан улс төрийн гол стратегич гэж үнэлэгддэг. Тэрбээр намын шинэчлэл болоод сонгуулиудад МАН-д үнэмлэхүй ялалт авчирсан хүн. С.Баярын үеэс л удирдлаганд нь ажиллаж, сонгуулийн технологид маш сайн суралцсан, туршлагатай улстөрч. Төв намын аппаратын төлөөх алалцаан МАН дотор хурцадмал байгаа сурагтай. Хүк, Сү-гийн фракц засгаа тэнцүүхэн хуваагаад авчихлаа. Харин одоо генсекийн суудлыг авахын төлөө ширүүхэн үзэлцэх бололтой.

МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргыг Бага хурлын 479 гишүүн сонгодог дүрмийн заалттай. Тухайлбал, МАН-ын дүрмийн 29.2-т, “Ерөнхий нарийн бичгийн дарга орон тооны байх бөгөөд өөр ажил, албан тушаал эрхлэхийг хориглоно” гэсэн заалт бий. Иймд одоо генсект нэр нь яригдаад буй Я.Содбаатар гэхэд Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын албан тушаалаасаа чөлөөлөгдөх ёстой болно.

Түүнээс гадна МАН-ын генсект Ерөнхилөгчийн хүргэн Б.Пүрэвдагва, МАН-ын орон тооны нарийн бичгийн дарга Н.Энхбаатар, Хэвлэл мэдээлэл, Цахим бодлогын газрын дарга Ц.Чулуунзагд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаас сая буусан А.Ариунзаяа нарын нэр яригдаж байгаа аж. А.Аруинзаяагийн хувьд Ерөнхий сайд агсан П.Жасрай гуайн зээ охин. Хэрэв тэрбээр генсекээр сонгогдвол МАН-ын түүхэн дэх анхны эмэгтэй Ерөнхий нарийн бичгийн дарга болно. Гэхдээ ийм том намын удирдлагыг эмэгтэй хүнд өгөх нь юу л бол. Энэ албан тушаалын төлөө МАН-ын залуучууд нэлээд идэвхтэй гүйлдэж байгааг хуучцуул тийм ч таатай хүлээж авахгүй байна лээ.

Амбицаа дарж чадахгүй өвгөчүүл нэрээ зүтгүүлэхээр Бага хурлын гишүүдтэй яриа тохироогоо хийгээд эхэлсэн гэх мэдээлэл Тусгаар тогтнолын ордноос сонсогдов. Мэдээж МАН-ын фракциуд төв аппаратыг алдахгүйн тулд өөрсдийнхөө хүнийг тавих гэнэ. Тэгж байж түлхүүрээ халаасалчихлаа гээд бат итгэлтэйгээр алхана шүү дээ.

Намын генсек бол маш чухал албан тушаал. Зөв бодлогоор намынхаа гал тогоог барихгүй бол АН-ын өнөөгийн зовлонг МАН үүрэх магадлал өндөр гэж улс төрийн хүрээнийхэн харж байна.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал утга-зоxиол

Ш.Гүрбазар: Ажлын гараагаа зохиолчдын хорооноос эхэлсэн минь надад маш их ухаарал, бахархал өгсөн DNN.mn

Төрийн соёрхолт, Соёлын гавьяат зүтгэлтэн Ш.Гүрбазартай ярилцлаа.


-Гурван сайхан бүтээлээрээ төрийн соёрхол хүртсэн талаар тань ярилцлагаа эхэлье…

-Монгол хүний бэлгэшээл юм, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойгоор миний бүтээлүүдэд Монгол Улсын төрийн шагнал хүртээсэнд үнэхээр их баярлаж, догдолж байгаа. Уран бүтээлч хүний хувьд хамгийн сайхан хүндлэл. Монголоо, эх орноо гэсэн шүлгүүдэд минь өгсөнд их баяртай байгаа. Төр түмний буяндаа, түмэн олондоо их баярлаж талархаж байгаа. “Би Монголоороо гоёдог” 16 бадаг урт найраг. “Би Монголтойгоо адилхан” ч бас л бэсрэг найраг, тэдгээрийг Болор цомд уншиж байлаа. Харин “Монголын үнэртэй салхи” бол шүлэг л дээ. Энд нэг л юм бий. Ерөөсөө манай алдартай эх орны шүлгүүд голдуу нийтлэлийн аястай байдаг. Тэгэхээр би ер нь эх орныг иргэний уянгын хийсвэрлэл маягаар туурвиж үзье гэж л энэ гурван бүтээлээ хийсэн юм. Энэ нь сэтгэл, сэтгэмж хоёр л гэсэн үг шүү дээ. Тэгэхээс улстайгаа адилхан, улсаараа гоёно, эсвэл нэг улсын үнэртэй салхи гэж байдаггүй байх. Шүлгүүдийг маань Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн Л.Балхжав, Д.Отгонбаяр, Т.Сэр-Од нар бага хэсгээс нь дуу хийж хүмүүст хүргэж олонд танил болгосон. Эх орны шүлгийг бусдаас онцлогоор гаргаж ирнэ гэсэн бодол байсан. Бодол минь төр түмний хайр, хүндэтгэлд хүрлээ дээ. Уран бүтээлийн тухай ярихад, намайг уран бүтээлч болгож энэ онгодыг хөтөлсөн хүмүүсийг их боддог. Нэгдүгээрт, миний өсөж төрсөн говь нутаг, ижий аав минь намайг их уяхан болгосон юм. Үүнээсээ шүлэг бичих санаа төрж зургадугаар ангидаа шүлэг бичиж эхэлсэн. Долдугаар ангид Боржигоны яруу найрагч Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн Р.Батжаргал багштай учирч, наймдугаар ангиасаа домогт яруу найрагч Б.Лхагвасүрэн гуайтай танилцаж 2019 он хүртэл ах дүүс шиг хамт явлаа. Оюутан байхдаа 1974 онд Д.Намдаг гуайтай гэрт нь танилцаж багш шавийн барилдлагатай болж хичээлд нь сууж байсан. Энэ сайхан хүмүүсийг бараадсаны буян, утга зохиолын их буян надад ирсэн гэж боддог.

-Сүүлийн үед ямар уран бүтээл дээр ажиллаж байгаа вэ. Хайрын тухай шүлэглэсэн роман бичээд дуусч байгаа гэсэн үү?

-Тийм. Би 2018 онд “Бодь гөрөөсний зүүд” гээд эхийн сэтгэлийн тухай өгүүлсэн шүлэглэсэн роман бичсэн. “Бодь гөрөөсний зүүд” роман надад их том урам өгсөн. Романыг уншсан, үзсэн, судалсан судлаачид их сайн шүлэглэсэн роман болсон гэсэн. Үүнээсээ урамшин хайрын тухай шүлэглэсэн роман бичээд бараг дуусч байна. Хайр сэтгэл мөнхийн сэдэв учраас энэ оны сүүл гэхэд гаргачих болов уу гэсэн бодолтой байна даа.

Мөн төр түмэн минь үнэлж Монгол Улсын төрийн соёрхол гэх сайхан шагналаа хүртээсэн учраас энэ оны аравдугаар сард төр түмэндээ талархсан сэтгэлээ илэрхийлэн талархлын тоглолт хийх гэж байгаа. Найр наадам гэхээс илүүтэй талархлын тоглолт зохион байгуулах нь хүнд хүртээлтэй, надад бахдалтай юм даа. Талархлын тоглолтыг “Hero” энтертайнмент зохион байгуулна. Үүнийг ажил, бүтээл болгон явж байна. Миний үеийн зохиолч хүн дээд тал нь 30, 40 номтой байх юм. Би гэхэд жүжиг, яруу найргийн шүлэглэсэн роман зэрэг зургаан номтой. Надад өөрийн бүх шүлгүүдээ буцаж түүвэрлэн тав зургаан номоосоо өөрийнхөө хураангуйлсан шүлгийн ном гаргах бодол ч байна. Миний шүлгүүд миний л бодол, надтай л адилхан. Би ч эх оронтойгоо адилхан шүү дээ. Миний түүвэрлэсэн шүлгээс нэг хүн ч гэсэн мэддэг байгаасай гээд түүвэрлэсэн зохиол дээрээ ажиллаж байна. Уран бүтээлч, сэтгүүлч хүний хувьд хөтлөх урлагт 50 жил, шүлэг бичихэд 50 гаруй жил, жүжиг зохиоход 40 жил, Монголын сэтгүүл зүйн салбарт 40 гаруй жил хөдөлмөрлөн ажиллаж, тус дөрвөн ажлыг өөрийн чадлын хэмжээнд хийгээд зорьж яваа хүн. Үүний зэрэгцээ өнгөрсөн онд “Гүрбазар” академи үүсгэн байгуулсан. Залуучуудыг соён гэгээрүүлэх, өөрийнхөө мэддэг чаддаг зүйлсээ Академийнхаа хүрээнд зааж, сургалтдаа шинэ хөтөлбөрүүдийг нэмэх зэрэг ажлуудтай байна. Үүний зэрэгцээ хоёр, гурван хүний кино зохиол дээр сууж зүгээр суухгүй л байна, ах нь.

-Хүний сэтгэлд хоногшиж үлдсэн, ямар ч хүнд уудалмаар дурсамж бий шүү дээ. Тийм дурсамжаасаа хуваалцахгүй юу?

-Ер нь маш олон дурсамж бий. Хүн дурдатгал, дурсамж хоёр дээрээ амьдарч, өөрийн бодлынхоо талыг дурдатгалаараа бүтэн болгож байдаг юм гэсэн. Хүн заавал өөр рүүгээ нүүж байдаг амьтан. Өдий настай хүн бага нас, 15, 16 настай үеэ бодож, тэр дурдатгалаараа эргэж, хөглөгдөж явдаг. Хүний амьдралын тал нь дурсамж байдаг. Юу мөрөөднө тэр хэмжээндээ сайхан явна, сайхан зүйлсийг мөрөөдөж түүнийгээ бүтээхийг зорих гэдэг шиг мөрөөдөл, дурсамж хоёр хүнийг авч явдаг гэж боддог. Эргээд бодоход ямар нэгэн юм хийж бүтээн хүнд харуулах гэдэг их сайхан. Би долдугаар ангидаа шүлэг уншин урлагийн үзлэгтээ алтан медаль авч, намар нь аймгийнхаа тоглолтод оролцсон. Тэр үед ижий аав хоёрыгоо суулгаад, ээж аавдаа харуулах нь хамгийн сайхан байсан. Ижий ааваараа магтуулна гэдэг их сайхан. Одоо бодоход уран бүтээлч болж байгаагаа ээж аавдаа харуулсан байх нь. Манай аав над руу нэг хараад, нэг эргэж хараад суугаад байж билээ. Одоо эргээд бодох нь ээ нэгдүгээрт, энэ чинь миний хүү шүү гэсэн байртай, хоёрдугаарт хүмүүс хүүг минь хэрхэн хүлээж авч байна вэ гэсэн байдалтай байсан. Тэр нь л их сайхан, гоё дурсамж байдаг даа.

-Та зохиолчдын хороонд С.Эрдэнэ, Д.Мягмар, Д.Пүрэвдорж зэрэг зохиолчидтой хамт ажиллаж байсан үеэсээ дурсахгүй юу?

-1977 онд Улсын багшийн дээд сургуулийн монгол хэлний ангийг төгсөн шууд Монголын зохиолчдын хороонд хуваарилагдсан. Тэр үед Д.Пүрэвдорж, Б.Явуухулан, Д.Мягмар, Н.Банзрагч зэрэг дандаа алдартай зохиолчидтой нэг коридорт явж, нэг сонин уншиж, нэг цайны газарт хоол иднэ гэдэг надад их хувь тохиосон. Зохиолчдын хороонд хоёр жил ажилласан минь надад А.М.Горькийн нэрэмжит Утга зохиолын дээд сургуульд хоёр жил сурсантай адил тийм их өглөг, буянаа өгсөн. Анхныхаа ажлын гарааг зохиолчдын хорооноос эхэлсэн минь надад маш их ухаарал, бахархал өгсөн.

-50 гаруй жилийг утга уран зохиолын салбарт зориулсан хүний хувьд залуу үеийн төлөөлөлдөө юуг захиж, зөвлөх вэ?

-Би тийм сэдвээр бичвэл зохиолч болно, энийг бич тэрийг бич гэж сэдэв заахгүй. Сүүлийн үед манай залуучууд их сайн бичиж байгаа. Яруу найрагчдын шүлэг өөрийнх нь үзэл бодолтой л адилхан байдаг юм. Тиймээс тэр яруу найрагч сайн, тийм шүлэг хамгийн мундаг шүлэг гэж түвшин тогтоож болохгүй. Миний шүлгүүд надтай л адил миний л үзэл бодол, таалагдах хүн, таалагдахгүй хүн ч байж болно. Залуучуудыг, ялангуяа зохиолчдыг харахад утга зохиол сурталчилгаа их муудаад байна даа гэж харагдаж байна. Утга зохиолыг ямар зохиол, ямар бүтээл юу гарч ирсэн талаар ерөөсөө сурталчлахгүй байна. “Болор цом” бол утга зохиол сурталчилгаа биш шүү дээ. Хүмүүсийг уран зохиолд хайртай болгох баяр. 1970-1980-аад онд утга зохиол сурталчилгаа маш өндөр хөгжсөн, нэг шүлэг гарахад улсаараа хоорондоо ярилцаж, судалж шүүмжилдэг байсан. Утга зохиол сурталчилгаа, судлал муудсан учраас энэ салбар хөгжөөгүй юм шиг харагдаж байгаа юм. Залуучууд суугаад сүүлийн үеийн дууг гоё дуу гэж байгаа ч хамтдаа сууж тэр яруу найрагчийн шүлэг тийм гэж ярилцаж байхыг хараагүй. Залуучууд өөр өөрийнхөө мэддэг, мэдэрдэг, өмгөөлдгөө л бичдэг.

-Та утга уран зохиол, яруу найраг ямар түвшинд байна гэж хардаг вэ?

-Хатуухан хэлэхэд, би өнөөдөр манай урлаг ямар хэмжээнд явж буй гэдгийг хоёр талтай хардаг. Нэгдүгээрт, жаахан урагшилмаар байна. Өнөөдөр Л.Мөрдорж, С.Гончигсумлаа, Ц.Намсрайжав, Д.Лувсаншарав гуай шиг хөгжмийн зохиолч төрөх ёстой шүү дээ. Дараагийн үе ийм хүмүүсийг бий болгох ёстой. Тэр хэмжээний томоохон бүтээлүүд гарч байна уу гэдэгт анхаарч ийм уран бүтээлчдийг төрүүлэх ёстой. Одоо хүртэл сайхан симфони гарч ирэхгүй байна гэдэг чинь юу гэсэн үг вэ.

Хоёрдугаарт, XXI зууны монголчууд мөртлөө урлагийн салбарынхаа боловсон хүчнийг гадаадад бэлтгэхэд их муу байна. 1970-аад оны сүүл гэхэд Улсын Филармонийн симфони найрал хөгжмийн 90 хувийг ОХУ-д консерватор төгссөн хүмүүс хөгжимдөж байсан. XXI зуун бол Англид, АНУ-д хөгжмийн сургуульд хүүхдүүдийг сургаж гадны соёлыг дотогшоо оруулж ирэхгүй дотроо бие биедээ дарлаад байж болохгүй шүү дээ. Монголын бүх хөгжмийн зохиолчид дандаа хойно ОХУ-д төгссөн. Тухайлбал, СУИС төгссөн залуучуудаас Соёлын яам конкурс аван улс мөнгийг нь төлөөд гадагшаа сургах хэрэгтэй. Зураач, хөгжмийн зохиолч, найруулагч, удирдаач зэрэг урлагийн бүх төрөлд 10 хүүхдийг сургахад таван жилийн дараа Монголын урлаг хөгжинө. Манай урлаг өөрийгөө тойрч эргэлдээд байж болохгүй. Боловсон хүчнийг бэлтгэж, бодохгүй бол урлаг өөрөө унана. Хүн уншиж, бодохгүйгээр хөгжиж явахгүй. Гэхдээ өнөөдрийн хувьд Монгол Улсын Консерватори, СУИС өөрсдийн чадлынхаа хэрээр боловсон хүчнийг бэлдэж байгаа.

Би Монгол Улсын боловсролын яамны сайдад өнгөрсөн долоо хоногт саналаа өгсөн. “Гүрбазар” академи байгуулж байна, би 300 хүнээс шалган 10 хүүхдийг сонгон шалгаруулж авъя. Тэгээд гурван сар тэр хүүхдүүдэд хичээл заая, ганцхан энэ хүүхдүүдийн сургалтын төлбөрийг төр дааж хүүхдүүдээс төлбөр авахгүй байх гэсэн саналыг тавьсан. Сургалтын талаар зарлах үед зурагтаар од болох, хурдан нэрд гарах гэсэн сургалт юм гэж зарим залуус ойлгож ирэх нь ч бий. Би 300 хүүхдээс 10 хүүхдийг шалгаруулаад гурван сар бэлтгэж телевизийн нэвтрүүлэгч Ч.Ичинхорлоо, С.Чимгээ нарын дараагийн халааг бэлдэх хүсэлтэй байна.

Төгсгөлд нь хэлэхэд түмэн олон, төрдөө их баярлаж байгаа. Би ганцхан зүйлийг сэтгүүлч хүний хувьд их бодсон. Долдугаар сарын 6-ны өдөр төрийн шагналаа аваад үдээс хойш, маргааш нь цахим хуудсаар олон хүн нийгмийн сүлжээнд их хүндэтгэлтэй хандаж нүдээ олсон шагнал байна гэж хүндэтгэсэн. Ард түмэн минь намайг ямар их хүндлэв ээ, үүний хариуд нэг зүйл хийх юмсан гэдэг бодол төрсөн. Олон түмэндээ маш их баярласан учраас талархлын тоглолт хийх төлөвлөгөөтэй байна даа.

Categories
мэдээ нийгэм

​Логистикийн салбарт тависан Барууны хориг хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний экспортод ноцтой эрсдэл дагуулж байна DNN.mn


2022 оны есдүгээр сарын 5-8-ны өдрүүдэд ОХУ-ын Владивосток хотноо зохион байгуулагдах Дорнын эдийн засгийн VII чуулганы гол сэдэв нь “Эдийн засаг, геополитикийн шинэ нөхцөлд олон туйлт ертөнц рүү шилжих хөдөлгөөн” байх болно.

Хөдөө аж ахуйн салбарт үйлдвэрлэл, ложистикийн шинэ сүлжээ бий болгох талаар чуулга уулзалтын үеэр онцгойлон авч хэлэлцэнэ. Дэлхийн хүнсний хямрал улам бүр даамжирч, хүнсний хангамжинд аюул учраад байгаа энэ үед Монгол Улсын хувьд энэ сэдэв улам бүр ач холбогдолтой болж байгаа билээ.

Дэлхийн зах зээл, ялангуяа улаан буудайн зах зээл дээр нөхцөл байдал амаргүй байгааг ОХУ-ын Хөдөө аж ахуйн яам онцлон тэмдэглэв. Энэ улиралд АНУ, Европт ган гачиг, Австрали, Энэтхэгт болсон үерийн улмаас дэлхийн хэмжээнд улаан буудайн нийлүүлэлт багасна. Энэ бүхэн нь логистикийн салбарт тависан Барууны хоригтой нийлээд дэлхийн хүнсний аюулгүй байдалд ноцтой эрсдэл үүсгэж болзошгүй юм.

Ийм нөхцөлд Монгол Улсын хувьд стратегийн тэргүүлэх түншүүдийн нэг нь ОХУ юм. Хятадын дараа Орос Улс олон арван жилийн турш Монголын гадаад худалдааны хоёр дахь том түнш байсаар байна.

ОХУ-ын Холбооны гаалийн албаны мэдээнд дурьдсанаар, 2021 онд Орос, Монголын худалдаа 1,859 сая ам.долларт хүрч, 2020 онтой харьцуулахад 30,78 хувиар өссөн байна. Үүнээс ОХУ-д 1,816 сая ам.доллар (+31,29%), харин Монгол Улсад ердөө 43 сая доллар (+12,30%) ноогдож байна.

Өнөөдөр ОХУ болон бусад орноос эрдэс бордоо, хөдөө аж ахуйн түүхий эд, машин, тоног төхөөрөмж, тээврийн хэрэгсэл, химийн үйлдвэрийн бүтээгдэхүүн, металл, тэдгээрээс гаргаж авсан бүтээгдэхүүн экспортлож байна.

Монгол Улс мөн олон төрлийн хүнсний бүтээгдэхүүн импортолдог. Бид улаан буудай, ургамлын тос, загас, далайн гаралтай бүтээгдэхүүнээс гадна тахианы өндөгний хамгийн том худалдан авагч, гахайн мах, цагаан будааны эхний 5-т, чихэр, ундаа, маргарин, майонез болон бусад сүмс импортлогчдын эхний 10-т багтдаг.

Хямрал улам бүр хүрээгээ тэлж байгаа энэ үед манай Засгийн газар хүнсний гол нэрийн барааны үнийн өсөлт, хомсдолоос урьдчилан сэргийлэхийн тулд дотоодын зах зээлийг тогтворжуулахаас гадна хүнсний бүтээгдэхүүний шинэ хангамжийг бий болгох замаар дэлхийн хүнсний аюулгүй байдлыг хангахад оролцох шаардлагатай бөгөөд Монголын мах, сүүн бүтээгдэхүүнийг хэрэгцээтэй орнуудад нийлүүлэх хэрэгтэй байна.

Эдгээр сэдвүүдийг хэлэлцэх гол платформуудын нэг нь Дорнын эдийн засгийн чуулга уулзалт байх болно. Тус чуулган нь Ази, Номхон далайн бүс нутагт олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх хамгийн эрэлттэй бизнесийн платформуудын нэг болсон билээ.

Чуулганы зохион байгуулах хорооны мэдээлснээр Дорнын эдийн засгийн чуулга уулзалтанд 46 улс орны бизнесийн төлөөлөгчид оролцохоор болсон байна. “Уламжлал ёсоор Алс Дорнодын хөгжил, дэлхийн болон бүс нутгийн эдийн засаг, олон улсын хамтын ажиллагаа, хямралыг даван туулах боломж зэрэг дэлхийн улс орнуудын өмнө тулгамдсан асуудлыг хэлэлцэнэ” гэж ОХУ-ын Ерөнхийлөгчийн зөвлөх, Зохион байгуулах хорооны хариуцлагатай нарийн бичгийн дарга Антон Кобяков онцлов.

Оролцогчид ямар дүгнэлт, шийдвэрт хүрэх нь чуулганы үр дүнгээс харагдана. Чуулга уулзалт 9-р сарын 8-нд өндөрлөх болно.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай DNN.mn

Аргын тооллын наймдугаар сарын 31, буд гариг. Билгийн тооллын 4, тэргүүн дагуул одтой, улаан луу өдөр. Өдрийн наран 6:09 цагт мандан, 19:37 цагт жаргана. Тухайн өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба лус тахих, хур оруулах, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлах, дархны үйлд сайн. Гүүр тавих, газар ухах, цөөрөм байгуулахад муу.

Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод хойд зүгт мөрөө гаргавал зохистой.

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал бие эрхтний хүч сайжирна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улаанбаатарт өдөртөө 16-18 хэм дулаан байна DNN.mn

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө 2-4 градус, өдөртөө 16-18 градус дулаан байна.

Хур тунадас: Нутгийн хойд хэсгээр үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Шөнөдөө төвийн аймгуудын нутгийн зүүн хойд, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, өдөртөө баруун аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй.

Салхи: Нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс, бусад хэсгээр баруун хойноос секундэд 5-10 метр, зүүн аймгуудын нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Байдраг, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 1-6 градус хүйтэн, говийн бүс нутгийн хойд хэсэг, Дарьгангын тал нутгаар 6-11 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 10-15 градус, бусад нутгаар 0-5 градус дулаан, өдөртөө Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар 13-18 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 23-28 градус, бусад нутгаар 17-22 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 0-2 градус дулаан, хөрсөн дээр цочир хүйтэрнэ, өдөртөө 16-18 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 2-4 градус хүйтэн, өдөртөө 15-17 градус дулаан байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

ТОЙМ: Нэрт нийтлэлч Баабарын “Шоовдор колони орон” хэмээх нийтлэл хэвлэгдлээ DNN.mn

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаар 8 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна.


“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт Хуульч А.Пүрэвдулам “Цагдаа
нар сануулаад өнгөрөх
жижиг зөрчилд заавал
торгох гэж улайрах нь
зохимжгүй”
хэмээн ярьсныг II нүүрээс үргэлжлүүлж уншаарай.

НЭМҮТ-ийн өвчлөлөөс урьдчилан сэргийлэх албаны дарга
С.Гэрэлмаа “Өвдсөн л бол хүнд, хөнгөн
гэлтгүй эмчид ханддаг болмоор байна” гэв.

Засгийн газрын шинэ гишүүд
тангараг өргөлөө.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт нэрт нийтлэлч Баабарын “Шоовдор колони орон” хэмээх нийтлэл хэвлэгдлээ.

МАН-ын генсекийн
төлөөх алалцаан хэдийнэ
эхэлжээ.

“Эрин Эверест
Интернэшнл” Ерөнхий
боловсролын сургуулийн
захирал профессор, доктор
(Ph.D) Г.Баатарбилэг “Олон улсын жишиг хөтөлбөр дээр суурилсан
монгол маягийн загварыг хөгжүүлэх хэрэгтэй” гэлээ.


Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugi ns/news/login

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаараас уншаарай.


Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88111375 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу




“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны даргаар Б.Саранчимэгийг сонгохыг дэмжлээ DNN.mn

Б.Саранчимэг: Ус бохирдуулсны төлбөрийн хууль ирээдүйд том хөрөнгө оруулалт  болно | Sonin.MN

УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн (2022.08.30) хуралдаанаар Байнгын хорооны даргыг сонгох асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв.

Улсын Их Хурлын гишүүн Х.Болорчулуун Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар томилогдсон тул Улсын Их Хурал дахь олонхын бүлгээс тус Байнгын хорооны даргад Улсын Их Хурлын гишүүн Батсүхийн Саранчимэгийг нэр дэвшүүлэхээр шийдвэрлэсэн талаар Улсын Их Хурлын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн танилцууллаа.

Б.Саранчимэг нь 1987-1993 онд ОХУ-ын Новосибирск хотын Цахилгаан техникийн их сургуульд удирдлагын автоматжуулалтын системийн инженер, 2012-2013 онд ШУТИС-ийн магистр, 2014 онд Харвардын их сургуулийн удирдлагын хөтөлбөр, 2014-2017 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг эрх зүйч мэргэжлээр тус тус төгссөн. 1994-1999 онд УИХ-ын Тамгын газарт мэдээллийн технологийн инженер, 2006-2009 онд “Шинэ зуун Улаанбаатар” төрийн бус байгууллагын тэргүүн, 2011 оноос Нийслэлийн нийгмийн ардчилал, эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн, 2008-2016 онд Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч бөгөөд тэргүүлэгч, 2010-2015 онд “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” нийслэлийн төрийн өмчит үйлдвэрийн газрын захирал, 2015 онд Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын зөвлөх, 2016-2020 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга, 2020 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн, Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хорооны дарга, Олон улсын парламентын холбооны Ардчилал хүний эрхийн байнгын хорооны дэд ерөнхийлөгчөөр тус тус ажиллаж байсан, ажлын туршлагатай гэдгийг УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн танилцуулгадаа дурдлаа.

Нэр дэвшигчээс асуулт асуух гишүүн байгаагүй бөгөөд Улсын Их Хурлын гишүүн Б.Бейсен, Ц.Туваан, Н.Наранбаатар нар үг хэлэв.

Гишүүдийн зүгээс Байнгын хорооны даргад нэр дэвшсэн Б.Саранчимэгт ажлын амжилт хүсэхийн зэрэгцээ Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын хэрэгжилтэд Байнгын хорооны зүгээс хяналт тавьж ажиллах, хадлангийн бүс нутгийн хил заагийг тодорхой болгоход салбарын яамтай хамтарч ажиллах, Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуульд өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлагатайг онцгойлон анхааруулж байлаа.

Ингээд Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн Б.Саранчимэгийг сонгохыг дэмжье гэдэг томьёоллоор санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 91.7 хувь дэмжив.

Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Н.Наранбаатар чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ улс-төр

Эдийн засгийн байнгын хорооны даргаар Ц.Цэрэнпунцагийг томилохоор болов DNN.mn

76: УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг | Zaag.MN

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн (2022.08.30) хуралдаан 16 цаг 45 минутад 63.2 хувийн ирцтэй эхэлж, Байнгын хорооны даргыг сонгох асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Улсын Их Хурлын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Ганбаатар Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдаар томилогдсон тул Улсын Их Хурал дахь олонхын бүлгээс тус Байнгын хорооны даргад Улсын Их Хурлын гишүүн Цэдэндамбын Цэрэнпунцагийн нэрийг дэвшүүлж байгааг Улсын Их Хурал дахь Монгол ардын намын бүлгийн дэд дарга Х.Булгантуяа танилцуулсан.

Ц.Цэрэнпунцаг нь 1988 онд Завхан аймгийн Б.Элдэв-Очирын нэрэмжит 10 жилийн 1 дүгээр дунд сургууль, 1997 онд ШУТИС-ийн Механик инженерийн сургуулийг тус тус төгссөн. 2013 онд АНУ-ын Доминиканы их сургуульд бизнесийн удирдлагын магистрын зэрэг хамгаалсан.

1999 оноос “Жем Групп”-ийн үүсгэн байгуулагч, ерөнхийлөгч, 2005-2010 онд “Жи-Мобайл” ХХК-ийн ТУЗ-ийн дарга, 2008-2016 онд “Ddish TV” ХХК-ийг үүсгэн байгуулагч, ТУЗ-ийн дарга, 2008 оноос “Жем Нет” ХХК-ийг үүсгэн байгуулагч, 2013 оноос “SPS TV” ХХК-ийг үүсгэн байгуулагч, зөвлөх, 2018 оноос “Хужирт Тур” ХХК-ийн ТУЗ-ийн дарга, 2020 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны гишүүнээр ажиллаж байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг үг хэлж, Байнгын хорооны даргад нэр дэвшсэн Улсын Их Хурлын гишүүн Ц.Цэрэнпунцагт ажлын амжилт хүслээ.

Ингээд Эдийн засгийн байнгын хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн Цэдэндамбын Цэрэнпунцагийг сонгохыг дэмжье гэсэн томьёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүд дийлэнх олонх буюу 83.3 хувь нь дэмжлээ.

Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн Х.Булгантуяа танилцуулахаар тогтсоноор хуралдаан өндөрлөв хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.