Categories
мэдээ цаг-үе

БНСУ гадаадаас ирж буй хүмүүсээс PCR шинжилгээ шаардахгүй DNN.mn

Онгоц нисдэггүй аюултай 9 газар

БНСУ-д ирж байгаа гадаад, дотоодын бүх иргэнээс 2022 оны есдүгээр сарын 3-наас эхлэн коранавируст халдварын PCR болон түргэвчилсэн шинжилгээ өгсөн байхыг шаардахгүй гэдгийг тус улсын Эрүүл мэндийн яамны Дэд Сайд И Ги Иль мэдэгджээ.

Энэ тухай тэрбээр Гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх нэгдсэн удирдлагын төвийн хуралдааны үеэр хэлсэн гэж БНСУ дахь Монгол Улсын Элчин сайдын яамнаас мэдээллээ.

Ингэснээр гадаадаас БНСУ-д ирж байгаа иргэдийг хилээр нэвтрэхээс өмнө PCR эсвэл түргэвчилсэн шинжилгээ өгч, холбогдох тодорхойлолт бичигтэй байх журам цуцлагдаж байгаа юм. Харин БНСУ-ын хилээр нэвтэрсний дараа 24 цагийн дотор PCR шинжилгээ өгөх журам хэвээр мөрдөгдөх юм байна.

Categories
мэдээ нийгэм

АТГ: Эрүүгийн 6 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв DNN.mn

АТГ-ын нэр барьж залилан хийж байсан этгээдийг шалгаж байна – NewsWall

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс нь 2022 оны 8 дугаар сарын 22-26-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 23 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 88 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 6 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 11 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 71 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна. Түүнчлэн нийт 722 хэрэгт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас 6 хэргийг шүүхэд шилжүүлэх, 7 хэргийг хаах саналтай прокурорт хүргүүлж, 2 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад шилжүүлсэн байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 707 хэрэг шалгагдаж байна. Хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад шилжүүлсэн хэргүүдээс дурдвал:

  • Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-ын Хөдөлгөөний удирдлагын хэлтсийн дарга “А”, автотээврийн хяналтын улсын байцаагч “О”, мэргэжилтэн “М” нар нь Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг Гашуунсухайт боомтод битүүмжилсэн тээврийн баг үүсгэх ажлын хэсгийн бүрэлдэхүүнд томилолтоор ажиллаж байхдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж нэр бүхий 5 хуулийн этгээдүүдэд олон улсын ачаа тэврийн С зөвшөөрөл олгуулах зорилгоор тус компаниудын жолооч нарын тоог нэмэгдүүлж бүртгэн давуу байдал бий болгосон, мөн бусдаас хахууль авсан гэх;
  • “Г” нь “Чандмань Илч ОНӨ” ХХК-ийн ерөнхий нягтлан бодогчоор ажил үүргийг гүйцэтгэж байх явцдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон гэх;  Эрх бүхий албан тушаалтнууд нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж 2021 оны 04 дүгээр сарын 09-ний өдрөөс 25-ны өдрийн хүртэлх хугацаанд Дорноговь аймгийн Замын-үүд сумын 3-р багт байрлах Замын-Үүд хийлийн боомтын авто шалган нэвтрүүлэх боомтоор БНХАУ-руу экспортын чиглэлд гарч байгаа ачаа тээврийн хэрэгслүүдийг тогтоосон дараалалгүйгээр нэвтрүүлж, өөрт болон бусдад давуу байдал бий болгож, хууль бусаар олсон хөрөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авч мөнгө угаасан, улсын хилээр барааг хууль бусаар нэвтрүүлсэн, татвар төлөхөөс зайлсхийсэн гэх;
  • “С” нь нийтийн албан тушаалтан буюу Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгийн Улаанбаатар өртөөний ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байхдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Улаанбаатар төмөр зам Хувь нийлүүлсэн нийгэмлэгт 3 удаагийн үйлдлээр хохирол учруулсан гэх;
  • “Г” нь 2021 оны 03 дугаар сарын 23-ны өдөр өөрийн албан тушаалын тодорхойлолтод заасан өр авлага барагдуулах, даатгуулагчдын мэдээллийн санг бүрдүүлэх ажил үүргээ хэрэгжүүлсний хариуд бусдаас хахууль өгөхийг шаардсан, хахууль авсан гэх;
  • “Б” нь Нийслэлийн Баянзүрх дүүргийн 129 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллах хугацаандаа үргэлжилсэн үйлдлээр нэр бүхий 14 эцэг, эхээс Хаан банк дахь өөрийн хувийн дансаар дамжуулан хахууль авсан гэх; Өнгөрсөн долоо хоногт гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн 1 мэдэгдэл бичиж холбогдох байгууллагад хүргүүлсэн.
Categories
мэдээ нийгэм

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Самар түүж байсан иргэн модноос унаж, нас баржээ DNN.mn

Самар түүхээр явсан иргэн сураггүй болжээ

Төв аймагт самарт явж байсан иргэн модноос унаж, нас баржээ.

Тус аймгийн Эрдэнэ сумын Нүүдэлчин гэдэг газарт самарт явж байсан 18 хүнээс нэг иргэн модноос унаж ухаангүй байна гэсэн дуудлагыг наймдугаар сарын 30-ны өдрийн 07:53 цагт онцгой байдлын алба хаагчид хүлээн авсан байна.

Нийслэлийн аврах ангийн алба хаагчид 78 км зам туулж очиход Баянхонгор аймгийн харьяат иргэн наймдугаар сарын 29-ний өдрийн 12:00 цагийн орчимд 5-6 метрийн өндөр модноос унаж, мөн өдрийн 15:00-16:00 цагт нас барсан байсныг дамнуурга ашиглан цогцсыг 10 км газар явганаар, зөөвөрлөн Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн хэмээн Онцгой Байдлын Ерөнхий Газраас мэдээллээ.

Хуш модны самрыг болц гүйцсэн үед буюу есдүгээр сарын 10-наас дараа оны гуравдугаар сарын 15-ны хооронд түүхийг зөвшөөрдөг.

Иймд самрыг болц гүйцэж, байгалийн жамаараа унасан хойно түүхийг иргэдэд анхааруулж байна.

Categories
мэдээ цаг-үе

Ковидын 83 тохиолдол бүртгэгдэв DNN.mn

Реабилитация после ковид

Улсын хэмжээнд сүүлийн 24 цагт коронавируст халдварын 83 тохиолдол PCR шинжилгээгээр батлагджээ.

Үүнээс

  • 30 нь нийслэлд
  • 53 нь орон нутагт бүртгэгдсэн байна.
    зураг

Орон нутагт илэрсэн халдварыг аймаг тус бүрээр авч үзвэл, Архангай болон Төв аймагт тус бүр гурав, Дорноговьд найм, Өмнөговьд 38, Ховдод нэг тохиолдол тус тус бүртгэгджээ.

Манай улсад өнөөдрийн байдлаар коронавируст халдварын батлагдсан тохиолдлын тоо 979,178 болов.

Мөн хугацаанд 408 хүн эдгэрсэн бол Улаанбаатарт нэг иргэн КОВИД-19-ийн хүндрэлээр нас барсан байна. Ингэснээр КОВИД-19-ийн хүндрэл, архаг суурь өвчин хавсарсан шалтгаанаар амиа алдсан иргэний тоо 2,128 болж байна.

Өнөөдрийн байдлаар коронавирусийн халдварын улмаас нийт 3,190 хүн хяналтад байна гэж Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс мэдээллээ.

зураг

Categories
арын-нүүр булангууд мэдээ

СОНИНЫ АРЫН НҮҮР: Албан байгууллагууд цусны даралт хэмждэг аппараттай болъё DNN.mn

Настай хүмүүс өглөө, оройдоо даралтаа хянаж, эмчийн зөвлөсөн эмээ ууж цусны даралтаа хэвийн хэмжээнд нь бариад байдаг. Бас сахарын өвчтэй хүн өглөө бүр өлөн элгэн дээрээ зориулалтын аппаратаар цусны сахарын хэмжээгээ мэдчихдэг. Гэртээ ийм аппаратууд хэрэглэдэг гишүүнтэй айлын хувьд бусад гишүүн нь цусны даралт, цусан дахь сахарын хэмжээгээ давхар хянаад байх боломжтой байдаг. Харин гэртээ ахмад хүнгүй буюу цусны даралт хэмжих төхөөрөмжгүй залуу гэр бүлүүдийн хувьд даралтаа ихсээд, багасаад байгааг ч мэдэхгүй “Толгой өвдөөд, шилэн хүзүү хөшөөд байна” гэж үглээд таамгаараа эм уучихдаг.

Залуус цусны даралт хэмждэг аппаратыг хөгшин, эсвэл жирэмсэн, өвчтэй хүмүүст л хамаатай мэтээр ташаа ойлгодог. Гэтэл сүүлийн үед 20-45 насныхан цусны даралт ихсэх өвчнөөр өвчлөх нь ихсээд байна. Үүнд нийгмийн байдал, вирусийн гаралтай өвчнүүд, амьдралын буруу хэвшил, эрүүл мэндийн боловсрол сул гэх мэт шалтгааныг хэлж болох ч цусны даралтаа өдөрт нэг удаа хянаад байхад болзошгүй хүндрэлээс бүрэн сэргийлнэ. Зарим эмийн сангууд цусны даралтыг үнэгүй үздэг. Үүнтэй адил албан байгууллагууд ч цусны даралтын аппараттай болох хэрэгтэй. Цусны даралт ихэслээ, багаслаа гэх шинж тэмдэг илрэхэд цайны цагаараа эмнэлэг рүү гүйж очих нь ховор. Харин ажил дээр нь, кофены ширээ, цэвэр усны баллоных нь ойролцоо нэг аппарат байнга байж байхад тийшээ гараа шургуулаад л бол оо. Сүүлдээ энэ үйлдэл нь зуршил мэт хэвшчихнэ.

Ийм эрүүл, зөв зуршилтай болох нь эрүүл мэнд, амь насаа тартагтаа тултал нь дордуулж, түргэний тэргээр ухаантай, ухаангүй эмнэлэг рүү зөөгдөх том эрсдэлээс сэргийлнэ шүү.

Categories
мэдээ нийгэм

Маргааш Ерөнхийлөгч мэндчилгээ дэвшүүлж, түүний зөвлөх Д.Бум-Очир хичээл заана DNN.mn

Есөн сарын нэгэн | 9 сарын 1 | Хүүхдийн Дуу | YUSUN SARIIN NEGEN | Huuhdiin  Duu - YouTube

Маргааш есдүгээр сарын 1-ний өдөр.

Хичээлийн шинэ жилийн нээлтийн өдөр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хичээл заалгүй мэндчилгээ дэвшүүлэх юм байна. Харин Ерөнхийлөгчийн Соёл, шашны бодлогын зөвлөх Д.Бум-Очир түүх соёлын хичээл заахаар болжээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч болсноос хойш жил бүр тусгай сэдвийн дагуу хүүхэд багачуудад теле хичээл ордог байсан бөгөөд энэ уламжлалыг үргэлжлүүлэн Ерөнхийлөгч асан Х.Баттулга мөн эх орон, түүх уламжлалын хичээл орж байлаа.

Categories
мэдээ нийгэм

Циркийн хойд уулзвараас Нарны зам хүртэлх засварыг хийж дуусав DNN.mn

Нийслэлийн хэмжээнд авто замын засвар, шинэчлэлтийн ажил үргэлжилж буй.

Энэ хүрээнд Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, Усны гудамж буюу Циркийн хойд уулзвараас Нарны зам хүртэлх замын зорчих хэсэгт асфальт бетон хучилт, хэвтээ тэмдэглэл хийж өчигдөр дуусжээ.

Тус авто замд 2010 оноос хойш ээлжит болон их засвар хийгээгүй тул асфальт бетон хучилтад ан цав, хагарал ихээр үүсэн, хучилтын тэгш байдал, ашиглалтын хэвийн нөхцөл алдагдсан байв. Иймд автомашины зорчих хөдөлгөөнийг гурван хоног хааж, завсар хийсэн юм.

Categories
мэдээ нийгэм

Зорчигч урсгал ихтэй дараах чиглэлүүдэд автобусны тоог нэмжээ DNN.mn

Хөшигийн хөндийн нисэх буудал руу нийтийн тээврийн автобус 05:00-01:40  цагийн хооронд иргэдэд үйлчилж байна

Наймдугаар сарын 25-ны өдрөөс эхлэн ажлын өдрүүдээр 12 чиглэлд 15 автобус, амралтын өдрүүдээр таван чиглэлд зургаан автобус үйлчилгээнд нэмэлтээр явуулж байгаа талаар НЗДТГ-аас мэдээллээ.

Түүнчлэн хичээлийн шинэ жил эхлэх гэж буйтай холбогдуулан автомашинуудыг улсын дугаарын тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцуулах тухай Нийслэлийн Засаг даргын захирамж гарсан. Энэ хүрээнд Нийслэлийн Нийтийн тээврийн газраас нийтийн тээврээр үйлчлүүлэх зорчигчийн урсгал нэмэгдсэн дараах зургаан чиглэлд есөн автобусыг есдүгээр сарын 1-ээс эхлэн нэмж явуулахаар бэлтгэн ажиллаж байна. Үүнд:

  • Ч:16А “Баруун салаа – Шинэ зам – 5 шар”
  • Ч:72 “Богдхан амралт – Ар зайсангийн гудамж – Сүхбаатарын талбай”
  • ХО:9 “Био-Сонсголон – 5 шар”
  • ХО:11 “Хонхор – Ургах наран хороолол – Офицеруудын ордон”
  • ХО:12 “Мал бордох – 5 шар”
  • ХО:13 “Баруун түрүү /эцэс/ – 5 шар” гэсэн чиглэлүүд багтаж байгаа юм.
Categories
мэдээ цаг-үе

Эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл 72 хувьтай байна DNN.mn

Эрчим хүчний түүхэн үүсэл хөгжил | Эрчим хүчний яам

Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангуулах ажлын хэсгийн хурал Эрчим хүчний яаманд өчигдөр боллоо.

Тус хуралд Эрчим хүчний салбарын төр, орон нутгийн өмчит болон хувийн хэвшлийн 42 ААН, байгууллагуудын ерөнхий инженерүүд оролцож, 2022 оны их засвар, техник зохион байгуулалтын арга хэмжээ, хөрөнгө оруулалтын ажлын гүйцэтгэл зэргийг төлөвлөсөн хугацаанд нь гүйцэтгэхэд тулгарч буй хүндрэлтэй асуудлын талаар хэлэлцжээ. Дулааны цахилгаан станцуудын хувьд аюулгүйн нөөцөд зайлшгүй шаардлагатай сэлбэг материалыг бүрэн ашиглаж, үндсэн болон туслах тоноглолуудын засварыг хийж байгаа боловч ажлыг бүрэн дуусгах боломжгүй байна. Энэ нь хилийн боомтын тээврийн нэвтрүүлэлт дээр хязгаарлалт тогтоосонтой холбоотойг мэргэжилтнүүд учирлаж байв.

Эрчим хүчний нүүрс олборлогч Багануур, Шивээ-Овоо болон Шарын гол уурхайнуудын үндсэн үйл ажиллагаанд ашиглагддаг түүхий эд болох дизель түлш, шатах тослох, тэсэлгээний материалын үнэ нэмэгдсэнтэй холбогдуулан мөнгөн урсгалын дутагдалд орж, зарим ажил зогсох нөхцөл үүсээд байгаа аж. Тухайн асуудлыг Засгийн газар болон холбогдох байгууллагуудад уламжилж, шийдвэрлүүлэхээр болжээ.

Салбарын хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл ажил 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар 72 хувийн гүйцэтгэлтэй байна.

  • Түүнчлэн эх үүсвэрүүдийн үндсэн тоноглолын их засвар болон туслах тоноглолуудад хийгдэж буй засварын ажлуудыг төлөвлөсөн хугацаанд нь дуусгаж, ажиллагаанд залгах, бэлтгэлд оруулах талаар зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллах,
  • Дулаан хангамжийн шугам сүлжээнд улсын төсөв, гадаадын зээл тусламжаар хэрэгжиж буй засвар, шинэчлэлийн ажлуудыг төлөвлөсөн хугацаанд нь дуусгах,
  • Бараа материалын захиалга, тээвэрлэлтээс шалтгаалсан үндсэн тоноглолын их засварын ажил удааширч байгаатай холбогдуулан цаашид авах арга хэмжээг тодорхойлж, шийдэл гаргах,
  • Хил гаалийн нэвтрүүлэлт, тээвэрлэлтийн асуудалд яамны холбогдох албан тушаалтнууд анхаарч ажиллах, төрийн байгууллагуудтай уулзаж, шийдвэрлүүлэх үүргийг холбогдох албаныханд өгчээ.
Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Хариуцлага хамгийн ихээр нэхэгдэх энэ цаг үед сайд болохоор улайрахын учир юу вэ DNN.mn

Дэлхий өөрөө цөвүүн байна. Тахалтай, дайнтай, их гүрнүүд хоорондоо зөрчилтэй, жижиг улс орнууд яах ёстойгоо мэдэхгүй болтлоо балмагдах үе ч байна. Бид тэдний л нэг. Ийм цаг үед энэ улс орныг удирдан чиглүүлж авч явна гэдэг хүнд ачаа. Маш өндөр үүрэг хариуцлага, хувь улстөрчдөөс асар их мэдлэг боловсрол, туршлага, ёс суртахуун шаардана. Ийм хүнд үед хүмүүс зөнгөөрөө хариуцлагаас зугтаадаг. Даах ачаагаа хамгийн их мэддэг. Даахгүй гэдгээ хэлэхээс ичдэггүй, хэлдэг. Ёс зүйтэй улс төртэй газар бол “Би наад ачааг чинь даах сэтгэл зүй, мэдлэг боловсрол, ур чадвар алга. Чаддаг хүмүүс нь улс орныг удирд даа” гэж хэлээд зайгаа тавьж өгдөг. Ингээд жинхэнэ шедеврүүд нь гуйлгаж, урьж залагдан ирж улс орныг удирддаг билээ. Монголд өнөөдөр тийм юм байна уу. Өөрийнхөө хэр хэмжээг мэддэгүүд нь ялгарах, шалгарах, шалгаруулж сорих түүхэн үе ирж, үүнийг цаг үе өөрөө шаардаж эхэллээ шүү дээ.

Өнөөдөр шинэ Засгийн газрын бүтэц яригдаж, ямар хүмүүс сайдаар ажиллах нь нийгмийн анхаарлын төвд байна. Чухам яагаад Засгийн газрын бүтцэд өөрчлөлт оруулж байгаа, яагаад сайдуудаа солих шаардлагатай болсны гол шалтгаан маш тодорхой гэж харагдаж байх шиг. Нэгдүгээрт, манай улсын байршилтай холбоотой геополитикийн асуудал. Бид өнөөдөр хийх бүх зүйлээ бусдаас асуух, бие даагаад шийдэх ямар ч боломжгүй байгаа нь маргашгүй үнэн. Мөнхийн биш байгаасай. Ийм цаг үед С.Баяр шиг уранаар Оросыг найраад, газрын тосоор Хятадад тал засаад, сиймхийгээр нь Оюу толгой төслийг хөдөлгөж, гуравдагч орны хөрөнгө оруулалт, эрх ашгийг Монголд бий болгож чадсан Олон улсын хэмжээний стратеги хэрэгтэй байна. Ковиддоо бүрэн дарлуулчихсан дэлхий ертөнцөд цаг алдаж болохгүй байна. Ковидыг дагасан инфляцийн учрыг одоохон олохгүй бол юунд ч хүргэж мэдэхээр байна. Орос-Украины дайн, Хятад-Тайванийн асуудлаар Монголд ямар их шахалт үзүүлж байгааг, үүнийг дагасан бусад улс орны дарамт, тулгалт ч их байгааг мэдэх хүмүүс нь мэднэ. Масс бол нарийн ширийнийг мэдэх боломжгүй.

Ийм л урьд хожид байгаагүй хүнд нөхцөл байдлын голд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ажиллаж байна. Түүнд сайн баг хэрэгтэй байна. Ажил хийдэг, сэтгэлтэй, басчиг нөлөөтэй, туршлагатай кабинет. Түүний хийх ажил, хөгжлийн бодлого, гарц шийдвэр тодорхой. Тэр нь Шинэ сэргэлтийн бодлого. Энэ бодлогод тусгагдсан том төсөл хөтөлбөрүүдийг хурдан шуурхай хөдөлгөх. Ерөөсөө Засгийн газрын бүтцэд өөрчлөлт орж байгаа гол агуулга энэ болов уу. Ингээд Засгийн газар хөдөлгөөнд орж эхэллээ…

Үүнийг дагаад өнөөдөр чухам юу болж байна вэ. Чадлаа мэдэхгүй, өөр рүүгээ өнгийж хараагүй нөхдүүд сайдын суудалд санаархан улайрч байна. Улс орон ийм хүнд цаг үед ухаалаг хүмүүс бол хаана байхаа, юу хийж чадах, чадахгүйгээ хамгийн сайн мэдэж байдаг. Тэгвэл сайд л болж байвал боллоо гэж үзсэн нөхдүүд үүнийг мэдэж байна уу. Хариуцлага, бүр хуулийн хариуцлага нэхэгдэх, хожмын хойтдоо ч хариуцлага салахгүй дагаж явах хүнд цаг үед Засгийн газрын гишүүн болохоор улайрч байгаа нь тэдний хувьд мунхаглал санагдах юм. Гэтэл үүнийгээ тоохгүй, бүр бодох ч үгүй бололтой. Сайдын суудалд хүрч байвал бусад нь хамаагүй гэх нь ямар ид шид оршсоных вэ. Мэдээж тэр бол тодорхой. Албан тушаалын унац хаялга, авлига, хувийн эрх ашгаа гүйцэлдүүлэх арга зам, сайд байх хугацаандаа ар гэр, авгай хүүхэд, ах дүүс, аж ахуйгаа өөд нь татаж аваад Монголоос цаг нь болохоор зайлах алс хэтийн адын бодол зорилго нь юм.

УИХ-д улиг болтлоо сууж байгаа, үхэн хатан Төрийн ордонтой зууралдаж байгаа тэдэнд өөр юу бодогдох юм бэ. Төрийн ордонд илжиртлээ суусан энэ олон жилийн хугацаанд, өнөөдөр сүртэй яриад байгаа хөгжил цэцэглэлтээ тэгээд авчирчих нь яагаав. Та нар Монголын ард түмний төлөө юу ч хийгээгүй шүү дээ. Монгол Улсыг тонон дээрэмдэхээс өөр юу ч хийгээгүй нь үнэн биз дээ.

Энэ бүгдэд МАН-ын шинэ үеийн төлөөллийг наамааргүй байна. Шинэ сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлж, тахалтай, дайнтай, гадны дарамт шахалттай, инфляцитай ийм хүнд цаг үеийг туулахад нэгдмэл байдал хамгийн чухал. С.Баяр 45 суудал авчихсан намын дарга хэрнээ сөрөг хүчнээ Засагт оруулж хамтран өнөөдөр монголчуудыг тэжээж байгаа Оюу толгойг хөдөлгөж, гадны хөрөнгө оруулалтыг татаж чадсан өчигдрийн түүх байна. Монгол Улсын эдийн засгийн өсөлт 17 хувьд хүрч, дэлхийн анхаарлыг татах хэмжээний улс төрийг хийж чадсан. Өнөөдөр Л.Оюун-Эрдэнэ түүнээс ч хүнд нөхцөлд байна. Тийм болохоор С.Баяр шиг хамтарч засаглахад яагаад болохгүй гэж. АН-аас хүмүүсийг сайдаар тавих нь зөв шүү дээ. Сайдын суудлыг хувьдаа “чулуу” болгохоос өөр юу ч бодохгүй яваа намынх нь нөхдүүд бүгдээрээ сайд болохгүй нь тодорхой. Тийм болохоор тэдгээр нөхдүүд Л.Оюун-Эрдэнэд өс санана. Тийм л жижигхэн, арчаагүй шааруудаар Их хурлыг дүүргэчихсэн юм чинь. Тэдгээр хонзон санагчид хор найруулахдаа АН-ын 10 гишүүнтэй хамтарч Ерөнхий сайдын асуудлыг чуулганаар оруулахаас сийхгүй. УИХ-ын 19 гишүүний санал байхад хүчинтэй байдаг хуультай. Гэтэл Шинэ сэргэлтийн бодлогоо хэрэгжүүлэхэд ямар ч гацаа, тээг, үл ойлголцол байхгүйгээр ажлыг урагшлуулах нь чухал. Энэ бол Монголын хувь заяаны асуудал. Үүний төлөө “Үхэхээс бусдыг үзэж, үхээрээс бусадтай нөгц” гэсэн Монголын зэвүүн үгийг санах хэрэгтэй.

Энэ бүгдийн эцэст нэг зүйлийг давтан хэлэхэд, яагаад бүгдээрээ сайд болно гэж дайрч байгаа нь л хамгийн хачин үзэгдэл. Маргаашийн “үхэл”-ээс айхгүй МАН-ынхны мунхаг үйлдэл юм даа. Ард түмэн та нараас ажил хийхийг шаардана, ард түмэн та нараас шударга ёсыг нэхнэ. Гэтэл та нарын ганц зорилго сайдын нэрийг хувьдаа ашиглах байдаг. Ийм л улстөрчид гэх хүмүүсийг сонгосон учраас энэ улс орон чинь өөдлөхгүй байгаа юм шүү дээ, монголчууд аа. Ард түмнээ ямар хохь нь гэж хэлэлтэй биш дээ…