Categories
мэдээ нийгэм

Олон улсын онлайн худалдаа хийхдээ цахим залилангаас болгоомжлоорой DNN.mn

Цар тахлын улмаас тогтоосон хилийн хязгаарлалтын хугацаанд дотоодын аж ахуйн нэгж, иргэд НХАУ-аас бараа, бүтээгдэхүүн худалдан авахтай холбоотойгоор цахим залилангийн хэргийн хохирогч болж, сэтгэл санаа болон санхүүгийн хохирол амссан тохиолдол гарсаар байна. Тухайлбал:

  • Хэлний бэрхшээлээс болж буруу ойлголцох;
  • Тоо хэмжээ дутуу ирэх;
  • Захиалсан бараанаас өөр бараа ирэх;
  • Чанаргүй бараа ирэх;
  • Мөнгө шилжүүлсний дараа анх тохиролцсоноос буцах, илүү мөнгө нэхэх зэрэг болно.

Иймд БНХАУ-аас цахимаар бараа, бүтээгдэхүүн худалдан авч буй аж ахуйн нэгж, иргэд худалдан авалт хийхдээ анхаарал болгоомжтой байж, худалдан авах гэрээгээ холбогдох хуулийн дагуу байгуулах, маргаан гарсан тохиолдолд эрх ашгаа хэрхэн хамгаалах, аль улсын шүүхэд хандаж шийдвэрлэхийг заавал тусгах, дансаар мөнгө шилжүүлэхдээ худалдагч компани, байгууллагыг сайтар нягтлан шалгаж, цахим гэмт хэргийн хохирогч болохоос урьдчилан сэргийлэхийг Монгол Улсаас БНХАУ-д суугаа ЭСЯ-наас анхааруулж байна.

Categories
мэдээ спорт

Олон улсын хоккейчдын нөхөрсөг тоглолт Степпе Аренад болно DNN.mn

Цар тахлын улмаас удаан хүлээлгэсний эцэст “Friendship Cup Mongolia-2022” нөхөрсөг тоглолт Степпе Арена-Мөсөн өргөөд ирэх сарын 5-ны өдөр зохион байгуулагдахаар боллоо. Нөхөрсөг тоглолтод олон улсын холимог баг болон Монголын баг оролцох юм байна.

Ахмад хоккейчдын энэхүү тоглолт үзэгч фэнүүддээ үнэ төлбөргүй үзүүлэх бөгөөд Монголын багт Ерөнхий сайдын албыг хашиж байсан зэрэг олны танил хүмүүс тоглох аж. Долдугаар сарын 5-ны өдрийн 18.00 цагт шайб хаяж тоглолтыг эхлүүлнэ. Уг тэмцээнийг хоккейгоороо дэлхийд алдартай Канад улсаас Монгол Улсаас суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд, хатагтай Кэтрин Ивкоф нарын дипломат албаны хүмүүс хөгжөөн дэмжихээр хүрэлцэн ирэх аж.

Ийнхүү Степпе Арена-Талын дэвжээнд олон орны томчуудын анхны хоккейн тоглолт болж байгаа нь Монголын хоккейчдэд дэлхийн дэвжээ ойртож буйн илрэл гэж мэргэжлийнхэн ярьж байна. Мөн дам сонсоход ирэх жил Монголын Степпе Аренад Хоккейн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж магадгүй байна.

Жич:

  • Үзэгч та бүхэн тоглолт эхлэхээс 15 минутын өмнө суудлаа эзлэхийг зохион байгуулагчдын зүгээс зөвлөж байна.
  • Мөсөн өргөөний доторх агаарын хэм суудлын эгнээний байрлалаас хамаарч +5-аас +15 хэм учраас хувцсаа тохируулж өмсөнө үү.
  • Дэлгэрэнгүй мэдээллийг 77771666, www.steppearena.mn -ээс аваарай.

Categories
мэдээ үндэсний-бөx

Улсын наадамд 18, сумынхад 16 нас хүрсэн бөх барилдана DNN.mn


Үндэсний их баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн баталлаа.

Энэ хуульд заасны дагуу, улсын баяр наадмын үндэсний бөхийн барилдаанд барилдах бөх нь 18 насанд хүрсэн байна.

Харин сумын баяр наадамд 16 насанд хүрсэн 64 хүртэл бөх барилдах бөгөөд үзүүрлэсэн бөхөд сумын начин, түрүүлсэн бөхөд сумын заан цол олгоно.

Categories
мэдээ спорт

УАШТ-2022: Эхний өдөр ДАШТ-д оролцох эрх авсан бөхчүүд DNN.mn

Чөлөөт бөхийн 2022 оны насанд хүрэгчдийн Улсын аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр Сонгинохайрхан дүүргийн спорт хорооны зааланд өчигдөр эхэллээ.

Эрэгтэйчүүд 1963 оноос, эмэгтэйчүүд 1999 оноос эхлэн улсын аваргуудаа тодруулсан бөгөөд энэ удаагийн тэмцээнд түрүүлсэн бөхчүүд есдүгээр сард Сербийн Белград хотод болох Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхтэйгээс гадна амжилттай оролцсон тамирчдыг үндэсний шигшээ багт сонгож авах юм. Өчигдөр 57, 61, 65, 70, 74 кг, эмэгтэйчүүдийн 62, 65, 68, 72, 76 кг-ын барилдаан боллоо.

4 хүн, зогсож буй хүмүүс ба дотор нарын зураг байж магад

Энэ өдөр онцлох гал гарсан сонирхолтой барилдаануудаар дүүрэн болсон бөгөөд эрэгтэйчүүдийн 61 кг-ын жинд “Лас-Вегас-2015”, “Парис-2017”ДАШТ-ий хошой хүрэл медальт гавьяат тамирчин Э.Бэхбаяр, “Будапешт-2018” ДАШТ-ий хүрэл медальт ОУХМ Т.Түвшинтулга шөвгийн наймд таарч барилдсан. Тэд хоёр жилийн өмнө Улсын аваргад 57 кг-д хагас шигшээд таарч Т.Түвшинтулга 4:4-өөр ялж байсан энэ удаа 9:5-аар дахин ялав. Бооёо шигшээ барилдаанд өнгөрсөн жилийн 23 хүртэлх насны ДАШТ-ий хүрэл медальт ОУХМ Н.Наранхүүд 0:10-аар ялагдсан.

4 хүн, зогсож буй хүмүүс, спортоор хичээллэж буй хүмүүс ба дотор нарын зураг байж магад

65 кг-д таамаг ёсоор ОУХМ Т.Тулга, Ц.Цогбадрах нар финалд шалгарсан. Тэд энэ жил гурав дахь удаагаа таарч байгаа бөгөөд нэгдүгээр сард “Сорил” тэмцээнд Цогбадрах, хоёрдугаар сард Стамбулд болсон Яшар Догуд Т.Тулга ялсан. Тэгвэл өнөөдөр хайнаа хагалах барилдаанд Ц.Цогбадрах хүчтэй өрсөлдөгчөө 4:1-ээр ялснаар дэлхийн аваргад зодоглохоор болов.

нэг буюу түүнээс олон хүн ба дотор нарын зураг байж магад

74 кг-ын жинд олон сонирхолтой барилдаанаар дүүрэн болсон бөгөөд улсын хошой аварга ОУХМ З.Сумъяабазар ОУХМ Баянхонгорын Э.Бямбадоржид 2:3-аар, 2018 оны улсын аварга ОУХМ Б.Бямбадорж спортын мастер О.Сүлдхүүд 4:5-аар ялагдсан. Э.Бямбадорж хагас шигшээд “Хилчин”-ий Б.Сандуйжадамбад 6:6-гаар ялагдан таамаг эвдсэн. Ингээд 22 настай Б.Сундуйжадамба, 21 настай О.Сүлдхүү нар хэн хэн нь энэ жинд анх удаа финалдснаас О.Сүлдхүү 4:2-оор ялж аваргалсан.

4 хүн, зогсож буй хүмүүс ба дотор нарын зураг байж магад

Эмэгтэйчүүдийн 62 кг хамгийн сонирхол татсан жин байсан бөгөөд ДАШТ-ий алт, мөнгөн медальт, гавьяат тамирчин С.Цэрэнчимэд, “Осло-2021” ДАШТ-ий хүрэл медальт ОУХМ Э.Гантуяа, “Токио-2020” олимпийн наадмын тавдугаар байрын шагналт ОУХМ Б.Хонгорзул гэсэн шилдгүүд тойргоор өрсөлдөж Чимэдээ гавьяат гол өрсөлдөгч нараа туршлага заан ялж Белградыг зорих эрхээ авав.

Ийнхүү гавьяат тамирчин С.Цэрэнчимэд зургаа дахь удаагаа (2013, 2014, 2017, 2019, 2020, 2022 он) Монгол Улсын аваргаар тодорч, ОУХМ Ц.Цогбадрах, Э.Тэмүүлэн нар хошой аварга болж 57 кг-д З.Занабазар, 61 кг-д Н.Наранхүү, 74 кг-д О.Сүлдхүү, 65 кг-д Ө.Пүрэвсүрэн, 68 кг-д Э.Дэлгэрмаа 72 кг-д Э.Даваанасан, 76 кг-д Г.Ариунжаргал нар анх удаагаа улсын аварга болцгоолоо.

ЭХНИЙ ӨДРИЙН ТЭМЦЭЭНИЙ ДҮН:

Эрэгтэйчүүдийн 57 кг:

5 хүн, зогсож буй хүмүүс ба дотор нарын зураг байж магад

1. Занданбудын Занабазар (Хилчин)

2. Нармандахын Насанбуян (Хасу-Мегастарс)

3. Мөнх-Эрдэнийн Даваабанди (Алдар)

3. Батжаргалын Төгс (МУБИС)

61 кг:

5 хүн, зогсож буй хүмүүс ба дотор нарын зураг байж магад

1. Нармандахын Наранхүү (Хасу-Мегастарс)

2. Түмэнбилэгийн Түвшинтулга (МУБИС)

3. Эрдэнэбатын Бэхбаяр (Хүч)

3. Энхбатын Энхболд (Аваргууд)

65 кг:

5 хүн, зогсож буй хүмүүс ба дотор нарын зураг байж магад

1. Цэвээнсүрэнгийн Цогбадрах (Алдар)

2. Төмөр-Очирын Тулга (Хүч)

3. Эрдэнэбатын Төгсжаргал (Хасу-Мегастарс)

3. Алтансувдын Мөнх-Эрдэнэ (Хасу-Мегастарс)

70 кг:

5 хүн, зогсож буй хүмүүс ба дотор нарын зураг байж магад

1. Энхтуяагийн Тэмүүлэн (Хасу-Мегастарс)

2. Пүрэвжавын Мөнх-Эрдэнэ (Баянхонгор)

3. Гансүхийн Бэгзжав (Алдар)

3. Шинэбаярын Дэлэг (Хилчин)

74 кг:

4 хүн, зогсож буй хүмүүс, дотор ба

1. Олонбаярын Сүлдхүү (Алдар)

2. Болдбаатарын Сандуйжадамба (Хилчин)

3. Бат-Эрдэнийн Бямбадорж (Сүлд)

3. Энхбаярын Бямбадорж (Баянхонгор)

Эмэгтэйчүүдийн 62 кг:

4 хүн, зогсож буй хүмүүс ба дотор нарын зураг байж магад

1. Сүхээгийн Цэрэнчимэд (Алдар)

2. Болдсайханы Хонгорзул (Баянхонгор)

3. Энхбатын Гантуяа (Хилчин)

65 кг:

4 хүн, зогсож буй хүмүүс ба дотор нарын зураг байж магад

1. Өлзийсайханы Пүрэвсүрэн (Баянхонгор)

2. Дэлгэрцогтын Түмэнхүслэн (Баянхонгор)

3. Баяраагийн Майцэцэг (Аваргууд)

68 кг:

4 хүн, зогсож буй хүмүүс ба дотор нарын зураг байж магад

1. Энхсайханы Дэлгэрмаа (Хүч)

2. Зоригтын Болортунгалаг (Хилчин)

3. Алтансүхийн Даваажаргал (Налайх)

72 кг:

1. Энх-Амарын Даваанасан (Алдар)

2. Баярбаатарын Сарнай (Налайх)

3. Энхбаярын Цэвэгмэд (Алдар)

76 кг:

4 хүн, зогсож буй хүмүүс ба дотор нарын зураг байж магад

1. Ганбатын Ариунжаргал (Алдар)

2. Ган-Очирын Уртнасан (Хилчин)

3. Найгалсүрэнгийн Загардулам (Хилчин)

Categories
мэдээ нийгэм

Г.Баасан: Ч.Мөнхбаярт Хятадын эсрэг тагнуул хийлээ гээд Монголын хууль ял оноочихсон DNN.mn

Тодруулбал, “Монгол хүн Монгол хүндээ тусалъя” ТББ-ын тэргүүн Ч.Мөнхбаярыг тагнуулын байгууллагаас 2022 оны хоёрдугаар сарын 17-ны өдөр баривчлан саатуулсан.

Түүнд Тагнуулын ерөнхий газраас мөрдөн шалгах ажиллагаа явуулан Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан яллах дүгнэлт үйлдэж Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн юм.

Тус шүүх өчигдөр Ч.Мөнхбаярт холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцээд түүнийг гадаад улсын тагнуулын албатай хамтран ажиллахаар тохиролцсон, хамтран ажилласан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд 10 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

Тэгвэл түүний өмгөөлөгч Г.Баасан: “Прокурорын дүгнэлт дээр 2020 оны 11 сарын 5нд Мөнхбаяр нь энэтхэгийн тагнуултай уулзаад хятадын эсрэг тагнуулын ажил хийхээр тохиролцсон хэмээн ялласан. Гэтэл энэ хүнийг 2021оны 10 сарын 7нд баривчилсан. Тэр болтол энэ хүнд хуулиас гадуур гүйцэтгэх ажиллагаа явуулсан байсан. Түүнийг баривчлах үед гэрээс нь олдсон мөнгө бол ээжийнх нь мөнгө. Монголын айлуудад мөнгө байж болохгүй гэсэн хууль байхгүй. Тэр нь тийм ч их мөнгө биш. Олигархуудын нэг удаагын хоолны мөнгө. Ойролцоогоор 3 сая орчим төгрөг л байсан. Ч.Мөнхбаярт Хятадын эсрэг тагнуул хийлээ гээд Монголын хууль ял оноочихсон. Монгол улсад Хятадын эрх ашгийг хамгаалах ямар ч хууль байхгүй. Үндэсний аюулгүй байдлыг эсрэг гэмт хэрэг огт хийгээгүй. Харин ч үндэстнийхээ төлөө явдаг хүн. Тагнуулын байгууллагаас Хятадын эрх ашгийг хамгаалж “Монгол улсын үндэсний аюулгүй байдалд халдсан” хэмээн түүнийг ялласан. Цаашдаа бид давж заалдана. Энэ хэргийг нууцаас гаргаж нийт ард түмний дунд хэлэлцүүлэг явуулна. Тэгээд ирэхээр ард түмэн ямар хуульгүй орон болсныг, зарлагдаагүй колон орон болсноо мэдрэх цаг удахгүй ирнэ” хэмээн байр сууриа илэрхийлжээ.

Categories
мэдээ нийгэм

Хилийн чанад дахь монголчуудын технологийн чуулган долдугаар сарын 3-нд болно DNN.mn

Хилийн чанад дахь монголчуудын нэгдэл болох “Цахим өртөө ТББ”-аас жил бүр уламжлал болгон “Монгол орны хөгжилд чуулган”-ыг зохион байгуулж ирсэн билээ.

Анх 2005 онд “Цахим Өртөө ТББ”-ын гишүүд, Британи дахь монголчуудын санаачилгаар энэхүү чуулганыг зохион байгуулж эхэлсэн бөгөөд хөгжингүй орнуудад ажиллаж, суралцаж буй монголчуудынхаа сайн туршлагыг Монгол улсынхаа хөгжилд үр өгөөжтэй нэвтрүүлэхэд хувь нэмрээ оруулах зорилгоор эхлүүлжээ.

17 дахь удааг болж буй тус олон улсын чуулганыг энэ жил “Mongolian diaspora tech summit” буюу “Хилийн чанад дахь Монголчуудын Технологийн Чуулган” сэдвээр 2022 оны долдугаар сарын 3-ны өдөр Улаанбаатар хотноо МУИС-ийн Номын сангийн хүндэтгэлийн танхимд зохион байгуулах гэж байна.

Энэ жилийн чуулган Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор зохион байгуулагдаж буй “Хилийн чанад дахь Монголчуудын нэгдсэн чуулган”-ы нэг хэсэг болон хийгдэж буйгаараа онцлог бөгөөд чуулганд мэдээлэл технологийн чиглэлээр гадаад, дотоодод ажиллаж, суралцаж буй шилдэг залуус оролцоно.

Өдрөөс өдөрт хувьсан өөрчлөгдөж буй өнөөгийн нөхцөлд бүх салбарын үсрэнгүй хөгжлийг мэдээллийн технологийн шилдэг компаниуд, чадварлаг IT инженерүүд тодорхойлж байна. Хувь хүн, компани, улс гүрэн аль нь ч бай гагцхүү мэдээллийн технологийн үсрэнгүй хөгжилтэй эн зэрэгцэж байж дэлхийн энтэй өрсөлдөх болжээ.

Тэгвэл энэхүү чуулганаар үндэсний болон олон улсын шилдэг мэдээллийн технологийн компаниудад ажиллаж, суралцаж буй монгол залуус салбарын сүүлийн үеийн хөгжил, шигшигдсэн сайн туршлагаас хүргэж, өөрсдийн мэдлэг, туршлагаас хуваалцах юм. Чуулганы хөтөлбөрт үндсэн дөрвөн хэлэлцүүлэг багтаж байгаа бөгөөд танхимаар болон онлайнаар давхар зохион байгуулагдана.

Чуулганд олон улсын тавцанд хүлээн зөвшөөрөгдсөн, чансаатай илтгэгчид дэлхий дахинд анхаарал татаж буй мэдээллийн технологийн хөгжлийн асуудлыг бодлогын түвшинд хэлэлцэхээр зэхэж байна.

Тухайлбал,

  • АНУ-ын Adobe компанийн Программ хангамжийн инженер, “Breathe Mongolia” ТББ-ын хамтран үүсгэн байгуулагч, Технологи хариуцсан захирал Г.Уянга,
  • АНУ-ын Enterprise holding компанийн Программ хангамжийн шийдлийн инженер Н.Баасандорж,
  • And Global компанийн Технологи хариуцсан захирал П.Отгонбаяр,
  • Гэрэгэ Системс ХХК-ийн ТУЗ-ийн гишүүн Н.Энхжаргал,
  • Чимэгэ Системс ХХК-ийн Гүйцэтгэх захирал С.Бадрал зэрэг технологийн компаниудад амжилттай ажиллаж буй залуусыг дурдаж болно.

Мөн холбогдох төрийн байгууллагууд болох Цахим Хөгжил, Харилцаа Холбооны яам, нийслэлийн Мэдээлэл, Технологийн Газраас төлөөлөл оролцоно.

Түүнчлэн нэгдсэн чуулганаас гарсан санал, зөвлөмжийг төр засгийн бодлогод оновчтой тусгуулах талаар Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Гадаад Харилцааны Яам болон холбогдох бусад яам, тамгын газарт танилцуулах чухал үр дүнтэй чуулган болох юм.

Чуулганы хөтөлбөр:

зураг

зураг

зураг

Categories
мэдээ нийгэм

Монголбанкны хяналтын зөвлөлийн ээлжит хурал боллоо DNN.mn

Монголбанкны Хяналтын зөвлөл (МБХЗ)-ийн ээлжит хурал 2022 оны 6 дугаар сарын 20-ны өдөр боллоо. Хурлаар Монголбанкны 2021 оны байдлаарх ашиг алдагдал, Монголбанкны пассив хөрөнгийн ашиглалтын тухай мэдээлэл хэлэлцэн санал дүгнэлт гаргах; Монголбанкны тухай хуулийн 27 1 дүгээр зүйлийн Хяналтын зөвлөлд хамаарах хэсэгт өөрчлөлт оруулах талаар гишүүд харилцан санал солилцох зэрэг асуудлыг хэлэлцлээ.

Монголбанкны тухай хуулийн 27 1 дүгээр зүйлийн Хяналтын зөвлөлд хамаарах хэсэгт өөрчлөлт оруулах, Хяналтын зөвлөлийн үндсэн үйл ажиллагааны олон улсын туршлага, ОУВС-ийн зүгээс өгсөн санал зөвлөмжийн талаар гишүүд харилцан санал солилцон тодорхой санал боловсруулан холбогдох төрийн байгууллагад хүргэх нь зүйтэй гэж санал нэгдэв.

Мөн Монголбанкны орон нутаг дахь хэлтэс, салбарын ажилтай газар дээр нь очиж танилцах, арилжааны банкуудын салбар, зарим хүнс хөнгөн үйлдвэр болон бусад аж ахуйн нэгжийн төлөөлөгчидтэй уулзаж, ярилцлага хийж, санал солилцон ажилласан талаарх илтгэлийг сонсож уг илтгэх хуудсыг Монголбанкны Дотоод аудитын газар, Нөөцийн удирдлага, санхүүгийн зах зээлийн газрын ахлах мэргэжилтэн нарт хүргүүлж, тэнд гарсан санал дүгнэлтийг ажил хэрэг болгож ажиллахыг санал болгожээ.

Монголбанкны хяналтын зөвлөл нь Монголбанкны Өвөрхангай, Архангай, Завхан аймаг дахь хэлтэс, салбарын ажилтай газар дээр нь очиж танилцав. Мөн тус аймаг дахь арилжааны банкуудын салбар, зарим хүнс хөнгөн үйлдвэр болон бусад аж ахуйн нэгжийн төлөөлөгчидтэй уулзаж, ярилцлага хийж, санал солилцон ажилласан. Уулзалт ярилцлагаас үзэхэд цар тахлын дараах худалдаа бизнесийг сэргээх эргэлтийн хөрөнгийн хэрэгцээг хангахад зээллэг голчлон чиглэгдсэн байна. Харин цаашдаа нийт зээлдэгчдийн наад зах нь тухайн аймагт бусад салбарыг дагуулаад явах 2-3 томоохон зээлдэгчдийг олж, бүх талаас дэмжих нь зарчмын ач холбогдолтой гэдгийг оролцогчид онцлон тэмдэглэж байна. Мөн Аймгийн хэмжээний үйлдвэрлэлийн дулаан, уур, цэвэрлэх байгууламж, инженерийн шугам сүлжээг бий болгох, ингэж чадвал арилжааны банкуудын зүгээс үйлдвэрлэлийг, технологийг дэмжих зээл олгох боломж илүүтэй нэмэгдэхээр байгааг, дэд бүтэц бүрдвэл зээлийн чанарт нөлөөлөх, өөрийн эргэлтийн хөрөнгийг бүрдүүлж чадах, цаашдын шинээр ажлын байрыг бий болгох боломж байгааг иргэд санал нэгтэй байлаа.

Цаашид улсын төсвийн эх үүсвэртэй сумыг хөгжүүлэх зээлийн сан, ЖДҮ-ийн зээлүүдийг цаашдаа зөвхөн арилжааны банкуудаар дамжуулан олгож байх нь илүү өгөөжтэй, эргэн төлөлт сайтай байх болно гэдгийг Монголбанкны болон арилжааны банкуудын орон нутаг дахь салбар, хэлтсийн ажилтнууд тэмдэглэж байсныг анхааралдаа авлаа.

Мөн Баялгийн өгөөжийн тодорхой хэсгийг албан журмын үндсэн дээр хуулиар хүүхдийн болон өндөр насны хадгаламж хэлбэрээр банканд хуримтлуулж, эдийн засгийг урт дунд хугацааны хөрөнгө оруулалтын эх үүсвэртэй болгох, ийм хадгаламж бий болсноор хүн амын ирээдүйн амьдралын баталгаа бий болно гэдэг санааг томилолтын явцад танилцуулж, зарим иргэд, банкныхан, бизнес эрхлэгчдийн анхааралд оруулсан байна.

Хяналтын зөвлөлийн гишүүдийн зүгээс танилцсан мэдээлэлтэй холбогдуулан санал дүгнэлтээ УИХ-ын холбогдох хороо болон Монголбанкны удирдлагад хүргэх нь зүйтэй гэж үзлээ.

Categories
мэдээ цаг-үе

Хөнөөлт шавжтай тэмцэхэд зориулж энэ онд БОАЖЯ-ны төсөвт 650 сая төгрөг суулгажээ DNN.mn


Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцууллаа.

Тэрбум мод үндэсний хөдөлгөөний хүрээнд сум дундын ойн ангиудыг алслагдсан байршил, хүчин чадлаас нь шалтгаалан тодорхой хэмжээний хуваарилалт хийж байгаа аж. Өнөөдөр Монгол Улсын Засгийн газраас Өмнөговь аймгийн Даланзадгад суманд байрлах ойн дундын ангийг хоёр хуваах шийдвэр гаргасан болохыг Байгаль орчин аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ энэ үеэр онцоллоо.

Үргэлжлүүлэн тэрбээр “Ойн хөнөөлт шавжтай холбоотой асуудал үүсээд байгаа. Тавдугаар сарын тооцооллоор 737 орчим мянган га газарт ойн хөнөөлт шавж тархсан гэх судалгаа байна. Монгол Улсын хэмжээнд 2021 оны судалгаагаар 297 мянга орчим га газар дээр байсан. Хамгийн их тархацтай нь Хөвсгөл аймаг бөгөөд нийт 327,489 га газарт ойн хөнөөлт шавжийн голомт үүссэн. Монгол Улсын хэмжээнд 2021 оны судалгаагаар 297 мянга орчим га газар дээр байсан.

Өнөөдрийн хуралдаанаар улсын хэмжээнд ойн хөнөөлт шавжтай тэмцэхэд зориулж хоёр тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц хөрөнгөөс зарцуулах болсон” гэв.

Хөнөөлт шавжтай тэмцэхэд зориулж энэ онд БОАЖЯ-ны төсөвт 650 сая төгрөг суулгасан. Энэ хөрөнгөөр Улаанбаатар хот, Булган, Хөвсгөл, Архангай аймагт хөнөөлт шавжтай тэмцэх ажлыг хийж дуусгасан” гэв.

Categories
мэдээ цаг-үе

“Буянт-Ухаа спортын ордон ТӨҮГ-ыг Үндэсний шигшээ багийн бэлтгэл сургалтын төвтэй нэгтгэнэ” гэв DNN.mn

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл танилцууллаа.

Тэрбээр “2022-2023 онд Хөрөнгийн биржээр дамжуулан олон нийтийн хяналтад оруулах 25 компанийн асуудлыг УИХ Засгийн газарт өргөн бариад УИХ үндсэн чиглэлийг нь баталсан. Тухайн аж ахуйн нэгжүүдийн жагсаалтыг өнөөдрийн хуралдаанаар баталлаа. Ингэснээр уг 25 байгууллагыг нээлттэй хувьцаат компани болгох боломж бүрдэж байгаа юм.

Энэ оны дөрөвдүгээр улиралд багтаан Хөрөнгийн биржийн 34 хүртэлх хувийг олон нийтэд нээлттэй болгох ажлыг хийнэ. 2023 оны нэгдүгээр улиралд багтаан Монголын цахилгаан холбоо, Үндэсний давхар даатгал компанийн 34 хүртэлх хувийг олон нийтийн болгоно. Бусад компанийг олон нийтэд нээлттэй болгох ажлыг ирэх оны дөрөвдүгээр улиралд багтаах юм.

Түүнчлэн зарим улсын үйлдвэрийн газар, компаниудыг татан буулгах, нийлүүлэх процессыг эхлүүлж байгаа. “Монгол-Ус” төрийн өмчит үйлдвэрийн газрыг татан буулгах шийдвэрийг гаргалаа. Усны асуудлыг эрхлэх агентлаг байгуулсан тул чиг үүргийн хувьд давхардаж байна.

Мөн “Цагаан шонхор” ТӨҮГ-ыг “Бөртэ” ТӨҮГ-тай нэгтгэхээр боллоо. “Цагаан шонхор” ТӨҮГ бол Хууль Зүй Дотоод Хэргийн Яамны харьяа тухайн салбарын ажилчдын хувцас хэрэглэлийг хийх зориулалттай компани. Харин Бөртэ ТӨҮГ-ын хувьд тухайн компанитай үйл ажиллагааны хувьд төстэй. Гэхдээ Батлан Хамгаалах Яаманд харьяалагддаг. Тиймээс нэгтгэх шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаар дэмжсэн.

Цаашид төрийн харьяанд ажиллаж байгаа компаниудын үйл ажиллагааг нэгтгэн зохион байгуулах нь зүйтэй гэдэг чиглэлийг Ерөнхий сайд өгсөн.

Буянт-Ухаа спортын ордонд БНХАУ-ын 30 гаруй тэрбум төгрөгийн буцалтгүй тусламжаар засвар шинэчлэлийн ажил хийж байгаа. Энэ ажлыг дуусмагц Буянт-Ухаа спортын ордон ТӨҮГ-ыг Үндэсний шигшээ багийн бэлтгэл сургалтын төв ТӨҮГ-тай нэгтгэнэ.

Улсын үйлдвэрийн газар гэдэг статусгүй болно

Спортын чиглэлийн үйл ажиллагаа явуулж буй төстэй гурван үйлдвэрийн тооцоот газар байна.

25 байгууллагын хувьд өрийн асуудал бага. Хөрөнгийн бирж гэхэд 2021 онд тав гаруй тэрбум төгрөгийн ашигтай ажилласан. Цахилгаа холбоо компанийн хувьд тодорхой хэмжээний орлого олдог.

Улсын үйлдвэрийн газар гэдэг статусыг байхгүй болгоно. Цаашид төрийн болон төрийн өмчит компани байгуулах үндэслэл журмыг хуульчилж, нарийн зохицуулалтад оруулж өгч байгаа” гэлээ.

Categories
мэдээ нийгэм

“Чингис хаан” онгоцны буудал руу явах автобусны үнэ, цагийн хуваарьт өөрчлөлт оруулав DNN.mn

зураг

Хөшигийн хөндий дэх “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудлыг зорих иргэдэд нийтийн тээврийн үйлчилгээг хүргэх зорилгоор зургадугаар сарын 24-нөөс автобус үйлчилгээнд явж эхэлсэн. Тодруулбал, “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудал-Драгон авто вокзал-5 шар”, “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудал-Улсын их дэлгүүр-120 мянгат” гэсэн чиглэлд үйлчилж эхлээд байна. Эдгээр чиглэлийн цагийн хуваарь болоод үйлчилгээний үнэд өөрчлөлт орлоо.

Цагийн хуваарь:

зураг

зураг

Харин “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудлаас Улаанбаатар хот руу өглөө 07:10, 08:10 цаг, өдөр 12:20, 13:20 цаг, орой 17:50, 18:50 цаг болон шөнө 23:00, 00:00 цагуудаас тус тус хөдлөх юм.

Үйлчилгээний үнэ тариф:

  • Том хүн 10,000 төгрөг,
  • Хүүхэд 5,000 төгрөг

Үйлчилгээний цагийн хуваарийг нислэгийн цагийн хуваарьтай уялдуулан боловсруулсан бөгөөд нэг талдаа 1 цаг 20 минутаас 1 цаг 40 минут зарцуулна гэж тооцоолж зорчилтоо төлөвлөн үйлчлүүлэхийг Нийслэлийн Нийтийн тээврийн газраас анхааруулж байна.