Categories
гадаад мэдээ

Шри-Ланкад шатахууны худалдааг 14 хоногоор зогсоолоо DNN.mn

Шри-Ланкад шатахууны худалдааг 14 хоногоор зогсоолоо

Шри-Ланка улс сүүлийн хэдэн арван жилд тохиолдоогүй хамгийн хүнд эдийн засгийн хямралтай тулгараад байгаа. Тиймээс зайлшгүй шаардлагатай биш бол автомашинуудад шатахуун хоёр долоо хоногийн турш олгохгүй гэв. Ирэх хоёр долоо хоногт зөвхөн эмнэлгийн үйлчилгээ, хоол хүнс тээвэрлэх зориулалттай автобус, галт тэрэг, тээврийн хэрэгслийг шатахуунаар дүүргэхийг зөвшөөрнө. Хот суурин газрын сургуулиуд хаагдсан ба албаны хүмүүс тус улсын 22 сая оршин суугчдыг гэрээсээ ажиллахыг уриалав.

Шри-Ланка шатахуун, хүнс зэрэг импортынхоо төлбөрийг төлөхөд хүндрэлтэй байгаа тул тусламжийн гэрээ байгуулах талаар ярилцаж байна. “Шри- анка нь жирийн иргэдэд шатахууны борлуулалтыг зогсоох эрс алхам хийсэн анхны улс боллоо” гэж Нефтийн газрын дарга Натан Пайпер ярив.

Энэ хориг нь Шри-Ланкад нефтийн үнийн огцом өсөлт, гадаад валютын нөөц хязгаарлагдмал байгааг харуулж байна гэж тэрбээр үзэж байна. Арлын оршин суугчид түлшгүйгээр яаж даван туулахаа мэдэхгүй байна. Шри-Ланка даяар олон сарын турш шатахуун түгээх станцуудад урт дараалал үүссэн юм.

Categories
гадаад мэдээ

Тээшиндээ 109 амьтантай онгоцонд суухыг завджээ DNN.mn

Бангкокийн Суварнабуми нисэх буудлаас онгоцонд суух үедээ тээшиндээ 109 амьтан авч орохыг завдсан тухай Тайландын албаны хүмүүс Даваа гаригт мэдээлэв. Амьтдыг хоёр чемоданд хувааж хийсэн байсныг хэт ягаан туяаны шалгалтаар илрүүлжээ.

109 амьтан дотор цагаан үхэр зараа хоёр, армадилло хоёр, яст мэлхий 35, гүрвэл 50, могой 20 байсныг Тайландын Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, ан амьтан, ургамал хамгааллын газар мэдээлэв.

Амьтантай аялагчид Тайландаас Энэтхэгийн Ченнай хот руу нисэх гэж байсан 24-38 насны энэтхэг эмэгтэйчүүд байжээ. Тэднийг 2019 онд батлагдсан Зэрлэг ан амьтдыг хамгаалах тухай хууль, 2015 оны Амьтны өвчлөлийн тухай хууль, 2017 оны Гаалийн тухай хуулийг зөрчсөн гэж буруутгаж байна.

Нисэх буудлаар амьтан хил давуулах нь аль эртнээс л энэ бүс нутагт асуудал болсоор иржээ. Тухайлбал, 2019 онд мөн л Бангкокоос Ченнай руу зорчих гэж байсан хүн тээшиндээ нэг сартай ирвэсийн зулзага авч гарахыг завдсан нь тогтоогдож байв.

Ан амьтан худалдаалахыг хянадаг агентлагаас 2022 оны гуравдугаар сард гаргасан тайланг харахад, 70 мянга гаруй ховор, зэрлэг амьтан хил давуулсныг Энэтхэгийн хил дээрээс хурааж авсан байна. Энэ нь 2011-2020 оны тайлан бөгөөд 140 удаагийн тохиолдол аж.

Ченнай олон улсын нисэх буудал нь амьтан хил давуулах тохиолдол хамгийн элбэг гардаг буудал юм. Ченнайн араас Мумбайн Чатрапати Шиважи нисэх буудал, Шинэ Делигийн Индира Ганди нисэх буудал удаалж байна.

Categories
гадаад мэдээ

Швед, Финландыг НАТО-д гишүүнээр элсүүлэхэд тавьсан хоригоо Турк улс цуцаллаа DNN.mn

зураг

Оросын зэвсэгт хүчин Украин улсын нутаг дэвсгэрт халдан довтолсонтой холбоотойгоор Швед, Финланд улсууд олон жилийн турш баримталж ирсэн төвийг сахих бодлогоосоо татгалзаж, НАТО-д гишүүнээр элсэх өргөдөл гаргасан билээ.

Гэвч тэдний хүсэлтэд Турк улс ганцаараа хориг тавьсан юм. Учир нь Анкарагийн эрх баригчдын “террористууд” гэж үздэг Курдийн салан тусгаарлагчдыг дээрх улсууд нутаг дэвсгэртээ орогнуулдаг гэсэн үндэслэлээр хориг тавьж байжээ. НАТО-д шинэ гишүүн элсүүлэхэд бүх 30 гишүүн орон 100 хувь санал нэгдсэн байх ёстой юм.

Харин өчигдөр Испанийн нийслэл Мадрид хотод эхэлсэн НАТО-гийн гишүүн орнуудын дээд чуулганы үеэр Турк улс хоригоо цуцалж, Швед, Финланд улсуудыг гишүүнээр элсүүлэхийг зөвшөөрчээ.

“Бид Финланд, Швед улсуудыг НАТО-д элсүүлэх тохиролцоонд хүрлээ. Энэ бол түүхэн шийдвэр юм” гэж НАТО-гийн ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенбэрг өчигдөр мэдэгджээ.

Ингэснээр Швед, Финланд улсууд аюулгүй байдлаа баталгаажуулж байна. НАТО-гийн дүрмээр бол аль нэг гишүүн оронд нь гаднаас зэвсэглэн халдвал хамгаалах үүрэг хүлээдэг.

Өчигдрийн уулзалтын дараа терроризмын эсрэг тэмцэлд хамтарч ажиллахаар тохиролцож чадсанаа Туркийн тал мэдэгджээ. Мөн 2019 онд Туркийн арми Сирийн умард нутаг дэвсгэрт байлдааны ажиллагаа явуулж эхэлсэнтэй холбоотой Швед, Финланд улсуудын Анкарагийн эрх баригчдын эсрэг тавьсан зэвсэг нийлүүлэх хоригийг цуцлахаар болсон байна.

НАТО-гийн өргөжилтийг зогсоох зорилгоор Украин улсад зэвсэглэн халдсан ОХУ-ын эрх баригчдад энэ шийдвэр нь том цохилт болж байгаа юм.

Categories
гадаад мэдээ

Америк эр эрүүн дээрээ гитараа тогтоон Гиннессийн номонд бичигдлээ DNN.mn

Айдахо мужийн нэгэн эр эрүүн дээрээ гитараа тогтоон 5.47 км алхаж, Гиннесийн дээд амжилтыг эвдсэн талаар “United Press International” мэдээллээ.

Түүнийг Дэвид Раш гэдэг ба STEM боловсролыг сурталчилахын зэрэгцээ Гиннессийн 250 орчим амжилтыг эвдсэн алдартай дээд амжилтын эзэн гэдгээрээ олонд танигдсан нэгэн.

Тэрбээр энэ удаад эрүүндээ гитараа тогтоож алхсан ба түүний эл үйлдэл нь хамгийн хол зайд хийсэн дээд амжилт болов. Дэвид Раш 5.47 км замыг 1 цаг 7 минутад туулжээ.

Раш гитараа унахаас нь өмнө 13 тойрог буюу нийт 5.47 км замыг туулсан ба энэ зай нь дээд амжилт тогтооход хангалттай хугацаа юм.

Раш алхаж байхад бага зэрэг сэвшээ салхитай байсан учир толгой нь эргэсэн гэж ярьсан байна. Хэсэг хугацаанд газар хэвтээд толгой эргэх нь зүгээр болсон аж.

Categories
гадаад мэдээ

Болгар улс нутаг дэвсгэрээсээ ОХУ-ын 70 дипломатчийг хөөлөө DNN.mn

зурагБалканы хойгийн Болгар улсын засгийн газар ОХУ-ын 70 дипломатчийг нутаг дэвсгэрээсээ хөөх болсныг өчигдөр зарлажээ.

Энэ нь Софи хот дахь ОХУ-ын элчин сайдын яамны ажилтнуудын талаас илүү хэсэг болж байна.

“Болгар улс Оросын 70 дипломатчийг нутаг дэвсгэрээсээ албадан гаргахаар боллоо. Тэднийг манай улсын ашиг сонирхлын эсрэг ажилладаг болохыг тусгай албад тогтоосон” гэж тус улсын ерөнхий сайд Кирил Петков өчигдөр мэдээлжээ.

Тэрбээр цааш нь ярихдаа “Болгар улсын ашиг сонирхлын эсрэг ажилласан бүгд нутаг буцах ёстой. Бид 70 суудал дүүрэн нисэх онгоц Москва руу нисгэх гэж байна” гэсэн байна.

Оросын дипломатчидын тус улсаас гарах сүүлчийн хугацаа долдугаар сарын 3-ны өдөр болохыг гадаад хэргийн яам нь мэдээлжээ.

Украинд Оросын цэрэг халдан довтолсноос хойш Европын олон улс орон Москвагийн дипломат ажилтнуудыг нутаг буцаасан юм.

Болгар улс нь коммунизмын үед Москватай найрсаг харилцаатай байсан. Мөн орчин үед Оросын жуулчдаас ихээхэн орлого олж байгаа.

Гэхдээ ерөнхий сайд Петковын үед тус улс ОХУ-тай харилцах харилцаандаа урьд өмнө байгаагүй хатуу байр суурь баримтлах болсон юм.

Тэрбээр хоёрдугаар сард Украины дайныг “цэргийн тусгай ажиллагаа” гэж нэрлэсэн батлан хамгаалахын сайдаа огцруулж байв.

2019 онд Оросын дипломатчид Болгарт тагнуулын ажиллагаа явуулдаг гэх дуулиан дэгдэж, өнгөрсөн хугацаанд тус улсын элчин сайдын яамны 20 ажилтныг нутаг дэвсгэрээсээ хөөгөөд байсан юм.

Categories
мэдээ нийгэм

ОХУ руу зорчих иргэдийн анхааралд DNN.mn

Дэлхий нийтийг хамарсан Коронавируст халдвар /Ковид-19/ цар тахлын улмаас Оросын Холбооны Улсын Засгийн газрын 2020 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 635 дугаар тогтоолоор тус улс хилийн агаарын болон авто замын боомтоор нэвтрэх зорчигч тээврийн хөдөлгөөнийг хязгаарласан бөгөөд энэхүү тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулж, Монгол Улсын иргэд 2021 оны 12 дугаар сарын 2-ны өдрөөс Оросын Холбооны Улсын агаарын боомтоор, 2022 оны 4 дүгээр сарын 14-ний өдрөөс Монгол Улс, Оросын Холбооны Улсын хилийн авто замын боомтоор зорчиж байгаа болно.

Гэхдээ, хилийн боомтуудын зорчих хөдөлгөөнийг хязгаарлах тухай Оросын Холбооны Улсын Засгийн газрын 2020 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 635 дугаар тогтоолын бусад зохицуулалт нь хүчин төгөлдөр хэвээр байгаа тул Монгол Улсын иргэд гуравдагч улстай хиллэсэн Оросын Холбооны Улсын авто замын боомтоор тус улсад нэвтрэх боломжгүй байгааг иргэд Та бүхэнд анхааруулж байна.

Монгол Улс, Оросын Холбооны Улсын хилийн авто замын боомт болон агаарын боомтоор тус улс руу зорчих иргэд 48 цагийн дотор хамрагдсан бх-ПГУ шинжилгээний “сөрөг” хариуг орос эсвэл англи хэлээр орчуулсан байх шаардлагатай бол нислэгээр зорчиж буй зорчигчид дараах асуумжийг /татах/ бөглөх шаардлагатай гэж Гадаад харилцааны яамны Консулын газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Сергей Лавров ирэх сард Монголд айлчилна DNN.mn

ОХУ-ын Гадаад харилцааны сайд Сергей Лавров ирэх долдугаар сард Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр болсон байна.

Хоёр улсын хоорондох сүүлийн үеийн айлчлалуудыг дурдвал:

Хамгийн сүүлд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-д албан ёсны айлчлал хийсэн. Харин түүний өмнө тус улсын Ерөнхийлөгч Владимир Путин манай улсад айлчилсан нь 2019 он юм.

Харин Сергей Лавровын тухайд 2016 онд Монгол Улсад айлчилж байсан бөгөөд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн /тухайн үед хашиж байсан албан тушаалаар/ нартай уулзаж байв.

ОХУ-ын Гадаад харилцааны сайд С.Лавров 2004 оноос хойш эл албан тушаалыг хашиж байгаа бөгөөд В.Путины гадаад бодлогын хамгийн том түшиг тулгуур, олон улсын харилцаан дахь тод дүр юм.

Categories
гадаад мэдээ

Төвөдийн мөснөөс хэзээ ч илэрч байгаагүй шинэ бактери, эртний вирус олджээ DNN.mn

Хятадын Шинжлэх Ухааны Академийн эрдэмтэд Төвөдийн мөсөн голоос цуглуулсан цас, мөсний дээжээс мянга орчим төрлийн бактери илрүүлсэн талаар “Phys.org” мэдээллээ.

Мөсөн бүрхүүл, мөсөн голууд нь дэлхийн гадаргуугийн 10 орчим хувийг эзэлдэг ба цэвэр усны хамгийн том усан санд тооцогддог.

Эрдэмтэд 2010-2016 онуудад Төвөдийн 21 мөсөн голоос цас, мөсний дээж авч, хайлуулан шинжлээд усанд чухам юу үлдсэнийг шалгах туршилт судалгаа хийсэн юм.

Судалгаагаар эрдэмтэд 968 өвөрмөц нянгийн төрлийг олж илрүүлсэн ба тэдгээрийн ойролцоогоор 98 хувь нь урьд өмнө хэзээ ч байгаагүй төрлийн нян, вирусууд байгаа аж. 15 мянган жилийн настай мөснөөс мөн хэд хэдэн төрлийн вирус илрүүлсэн өөр багийн хийсэн судалгааны үр дүнд ихэнх нь бас хэзээ ч бүртгэгдэж байгаагүй төрлүүд байгааг эрдэмтэд онцолжээ.

Эрдэмтдийн үзэж байгаагаар, тэдгээр нян, вирусуудын зарим нь хүн, амьтанд халдварлах боломжтой. Ялангуяа, уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалж цас, мөс хайлахын хэрээр хүн ам суурьшсан газрын гол мөрөн, горхи руу тэдгээр нян, вирусууд орох эрсдэлтэй юм.

Орчин үеийн ургамал, амьтад, тэр тусмаа хүн төрөлхтөн аль хэдийн шинжлэх ухаанд ил болж танигдсан “хуучин” нянгуудтай харьцуулахад эсэргүүцэх дархлаа хүний биед суугаагүй, эмчлэхэд хүндрэлтэй, цаашлаад үхэлд ч хүргэж болох талтайг эрдэмтэд анхааруулж байгаа юм.

Судлаачид тэдний судалсан нян, бактери нь дэлхийн онцгой чухал бүс нутгаас б гаралтай болохыг онцолж байна. Төвөдийн цас, мөс хайлж, Хятад, Энэтхэгийн хүн ам шигүү суурьшсан бүс нутгуудад хүрэх учир эрсдэлтэй.
Учир нь, хэд хэдэн гол, мөрөн рүү урсдаг юм. Үүнтэй холбогдуулан шинжээчид дэлхийн өнцөг булан бүрт мөсөн голоос тархах нян, бактериудыг судлах ажлыг нэн даруй эхлүүлэхийг санал болгож байна.

Categories
мэдээ нийгэм

Өнгөрсөн онд 1664 хүн элэг, 704 хүн ходоодны хавдрын нас баржээ DNN.mn

Улсын хэмжээнд 2021 онд 19,043 хүн нас баржээ. Тэдгээрийн зонхилох шалтгааныг 1212.mn сайтаас шүүж үзлээ. Ингэхэд нас баралтын шалтгааныг зүрх судасны тогтолцооны өвчин, хавдар тэргүүлж байлаа. Тодруулбал, 6213 хүн зүрх судасны тогтолцооны өвчин, 4251 хүн хавдраар нас баржээ.

Дээрх хүснэгтээс харахад манай улсад хорт хавдрын нас баралтын хувийг элэг, ходоод болон бусад хавдар эзэлж байна.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

Ч.Бадрал Ж.Вердийн нэрэмжит уралдаанд Монголоос анх удаа байр эзэллээ DNN.mn

Алдарт Ж.Вердийн нэрэмжит дуурийн олон улсын уралдаан Италийн Буссэто хотод боллоо. 26 орны 106 уран бүтээлч гурван шатанд өрсөлдсөнөөс финалд 12 дуучин үлджээ.

5 хүн, зогсож буй хүмүүс ба дотор нарын зураг байж магад

Улмаар Италийн дуучин тэргүүлж, Монголын уран бүтээлч Чулуунбаатарын Бадрал II байрт шалгарч, шагнал хүртлээ.

4 хүн ба зогсож буй хүмүүс нарын зураг байж магад

Ингэснээр А зэрэглэлийн Вердийн нэрэмжит уралдаанд байр эзлэсэн Монголын анхны уран бүтээлч боллоо.