Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Х.Эрдэнэбулган: Боомтуудыг сэргээснээр 2030 он гэхэд 20 тэрбум ам.долларын экспорт хийдэг болно DNN.mn

Эдийн засаг, хөгжлийн яамны Хилийн боомтын хөгжил, чөлөөт бүсийн бодлогын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Х.Эрдэнэбулгантай боомтын сэргэлтийн тухай ярилцлаа.


-Ковидоос үүдэлтэй хил гаалийн боомилолтын үр дагавраар хилийн боомтын сэргэлт зүй ёсоор тавигдах болсон. Засгийн газар ч онцгойлон анхаарч байна.

-Засгийн газраас хэрэгжүүлж байгаа “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд болон түүн дээр нэмж 90 гаруй төсөл арга хэмжээ төлөвлөсний 40 орчим хувийг боомтын сэргэлт дээр хэрэгжүүлэхээр төлөвлөсөн.

Боомтын тухай ярихаар, нэгд, боомтын үндсэн байгууламж, нэвтрэх хүчин чадал гэж бий. Хоёрт, боомтууд руу хүрч байгаа авто болон төмөр замын дэд бүтцийн тухай хөндөгддөг. Одоогийн байдлаар Алтанбулаг болон Замын-Үүдийн хилийн боомт авто зам, төмөр замаар холбогдсон. Булган болон Бургастайн боомтоос бусад нь шороон замаар холбогддог. Дэд бүтцийн асуудал нь тээвэрлэлтийн хугацаанд, одоогийн барилга байгууламжууд нь жижиг болохоор нэвтрэх хүчин чадалд маш их нөлөөлдөг.

Тэгэхээр боомтын үндсэн барилга байгууламж, гаалийн тоног төхөөрөмжийг сайжруулах гээд боомт доторх дэд бүтцийг сайжруулах нь маш чухал асуудал болоод байна. Боомтын үндсэн барилга байгууламж, дэд бүтцийг сайжруулахаас гадна авто болон төмөр замыг давхар төлөвлөхөөс аргагүй. Ингэж байж үндсэн сүлжээндээ холбогдож, бараа бүтээгдэхүүний урсгалыг нэмэгдүүлэх, тээврийг тасралтгүй явуулах нөхцөл бүрдэнэ шүү дээ.

-Манай улсын 42 боомтоос гурав нь л төмөр замтай. Бусад боомтуудыг төмөр замаар холбох асуудал маш чухал байна. Төмөр замаар холбох шинэ боомтуудыг та нэрлэхгүй юү?

-Хөрш улсуудтай хилийн боомтын талаар байгуулсан гэрээ хэлэлцээр байдаг. ОХУ-тай одоогийн байдлаар хүчин төгөлдөр 16 боомт, БНХАУ-тай 17 боомтоор холбогдсон гэрээ хэлэлцээтэй. Эдгээрээс ОХУ-тай хиллэдэг Сүхбаатар боомт төмөр замтай. Эрээнцавын хилийн боомт төмөр замтай хэдий ч сайжруулах шаардлагатай. БНХАУ-тай Замын-Үүдийн боомт төмөр замаар холбогдож байгаа.

Шинээр Бичигтийн боомтыг төмөр замтай холбох асуудал яригдаж байгаа. Шивээхүрэн-Сэхээ, Гашуун сухайтыг төмөр замтай болгох төлөвлөгөөтэйгөөр хоёр улсын Засгийн газар хоорондын гэрээ хэлэлцээ батлагдсан.

-Хамгийн ойрхондоо хэзээ төмөр замын шинэ боомтоор ачаа бараа нэвтрүүлэх бол?

-Төмөр замын бүтээн байгуулалтын ажил хугацаа шаарддаг. Тодорхой тооцоо судалгааны ажлууд хийгдэж, ТЭЗҮ боловсруулна, хөрөнгө оруулалт татна гээд явна.Жишээлбэл, концессын ажил нь эхэлчихсэн байгаа Ханги-Мандал чиглэлийн төмөр замыг дунджаар хагас жилийн дараа гэхэд ашиглалтад оруулна гэсэн төлөвлөгөөтэй байгаа.

Цаашлаад Гашуунсухайт болон Шивээхүрэн чиглэлийн төмөр зам бий. Энд боомтын бүтээн байгуулалтт давхар хийгдэж байгаа.

-Эрээнд ковид гарч, хил дахин хаагдсан. БНХАУ-аас ачаа барааг Булган, Бургастайн боомтоор оруулж байгаа дуулдах болсон. Эрээнээс өөр боомт дээр боломж байгаа байх нь ээ?

-БНХАУ-аас ирж байгаа бараа бүтээгдэхүүнийг Ховд аймгийн Булганы боомтоор татаж авчирч байгаа тохиолдлууд байна. Зарим нь Говь-Алтай аймаг дахь Бургастайн хилийн боомтоор ч татаж байна. Булган, Бургастай хоёр бол авто замаар холбогдсон болохоор ашиглахад харьцангуй боломжтой.

Манай яамнаас бусад донор байгууллагуудын тусламжтайгаар зарим хилийн боомтыг өргөтгөх саналыг боловсруулаад байгаа. Үүний нэг нь, Булганы хилийн боомтыг өргөтгөх төслийн саналыг Азийн хөгжлийн банкинд удахгүй тавина. Мөн Шивээхүрэн, Бичигт, Ханги боомтыг барих асуудлыг төлөвлөөд явж байна.

-Булган, Бургастайн боомтыг байнгын ажиллагаатай болгоход ямар асуудал байгаа юм бэ?

-Сая болж өнгөрсөн Эдийн засгийн форумын үеэр маш олон аж ахуйн нэгжийн төлөөллүүд саналаа хэлж байсан. Тэд “Эдгээр боомтуудыг олон улсын зэрэглэлтэй болгоод өгчихвөл заавал Замын-Үүдээр бараагаа чихэхгүйгээр Тяньжины боомтоос шууд Булганы, Шивээ хүрэнгийн боомт руу татдаг болгомоор байна” гэцгээж байсан.

Мэдээж ингэж ашиглалтад оруулахын тулд боомтын барилга байгууламж, дэд бүтэц, нэвтрүүлэх хүчин чадлыг сайжруулах ёстой. Дээр нь авто болон төмөр зам нь орчих юм бол хоёр улсын гэрээ хэлэлцээрийн дагуу олон улсын зэрэглэл рүү шилжүүлэх бүрэн боломжтой.

-Сайн мэдээ байх чинь. Олон нийтийн анхаарлыг татаад байгаа Цагаандэл уул боомт дээр ямар шийдэл гарч байна вэ?

-Цагаандэл уул боомт бол экспорт, импортын хувьд нэлээд чухал байр суурь эзлэх байршилтай боомт. Уул уурхайн бүтээгдэхүүнийг гаргах болон бусад бараа бүтээгдэхүүнийг импортоор оруулж ирэх боломжтой гэж тодорхойлогдчихсон. Хоёр улсын Засгийн газар хооронд хэлэлцээ хийгээд энэ боомтыг хөгжүүлэх нь зүйтэй гээд шийдвэрлэчихсэн байгаа. Гэвч авто замын бүтээн байгуулалтын ажлын явцад орон нутгийн иргэдтэй үл ойлголцол үүсч боомтын үйл ажиллагааг түр зогсоох, дахиж асуудлыг судлах шийдвэр гарсан. ГХЯ, ЗТХЯ, ЭЗХЯ-наас ажлын хэсэг гараад ажиллах байх.

Мэдээж эдийн засгийн хувьд өндөр ач холбогдолтой, зайлшгүй хэрэгжүүлэх шаардлагатай учир авто замын болон боомтын бүтээн байгуулалтын ажил үргэлжлэх байх. Хамгийн гол нь энэ боомтыг ашигласнаар орон нутгийн иргэдэд болон Монгол Улсын эдийн засагт ямар ач холбогдолтой вэ гэдгийг иргэдэд ойлгуулах хэрэгтэй. Манайд нэг дутдагдалтай тал байдаг нь төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхдээ нөлөөлөлд өртөж байгаа хүмүүст зөв ойлголт өгдөггүй. Мэдээлэл дутмагаас болж ийм асуудал үүсдэг.

-Төмөр замын боомтын талаар нэлээд ярилаа. Тэгвэл авто зам, агаарын тээвэр дээр ямар шинэчлэлт хийгдэхээр байна вэ?

-Боомтын сэргэлтийн хүрээнд агаарын замын либералчлалын асуудал орж ирж байгаа. Ингэхийн тулд хэд хэдэн аймгийн нисэх онгоцны буудлыг олон улсын зэрэглэл рүү зэрэглэл ахиулах төсөл хэрэгжинэ. Жишээ нь, Ховд аймгийн Ховд нисэх онгоцны буудал, Дорнод аймгийн Дорнодын нисэх онгоцны буудал, Хөвсгөл аймгийн Мөрөнгийн нисэх онгоцны буудлыг олон улсын зэрэглэл рүү шилжүүлэхээр шинэ сэргэлтийн бодлогод тусгагдсан.

Эдгээр нисэх буудлууд олон улсын зэрэглэлтэй болсноор олон улсын хэмжээний нисэх онгоцыг шууд тухайн бүс нутгийн онгоцны буудал дээр хүлээж авах хүчин чадалтай болно. Цаашдаа энэ нь аялал жуулчлалыг нэмэгдүүлэх бодлоготой шууд уялдаж байгаа. Харин авто замын тухайд ихэнх хилийн боомтууд шороон замтай. Шаардлагатай тохиолдолд нүүрс тээврийн замыг хүнд даацын авто зам руу шилжүүлснээр байгаль орчны сөрөг нөлөөллийг бууруулах юм. Дээрээс нь аваар ослыг бууруулж, тээвэр логистикийн сүлжээг сайжруулах, нэвтрэн өнгөрөх хугацааг нэмэгдүүлэх ач холбогдолтой.

-Боомтууд ингэж сэргэж чадвал эдийн засагт ямар үр өгөөж өгөх вэ. Та бүхэн тооцоолол гаргасан байх?

-Боомтын сэргэлтийн хүрээнд боомтын хүчин чадал одоогийн байгаа түвшнээс гурав дахин нэмэгдэнэ. Мөн үндэсний төмөр замын сүлжээ 2-3 дахин нэмэгдэхээр байгаа. Идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа агаарын боомтуудаа 2-3 дахин нэмэгдэнэ гэсэн тооцоолол байна.Дээр нь боомтуудыг холбосон 3000 км орчим авто замын бүтээн байгуулалт бий болно. Замын-Үүдээс Алтанбулаг чиглэлийн хурдны 987 км авто зам байгаа.

Энэ бүхний эцэст экспорт 2024 он хүртэл 14 орчим тэрбум ам.доллар, цаашлаад 2028 он хүртэл 17 тэрбум ам.доллар, 2030 он гэхэд 20 тэрбум орчим ам.долларын экспорт хийх тооцоо гарсан. Ойрын 10 жилд Монгол Улсын эдийн засаг энэ хэмжээгээр сайжирна гэсэн үг.

Categories
булангууд их-уншсан мэдээ нийгэм онцлох-нийтлэл танайд-өнжье туслах-ангилал

ТАНАЙД ӨНЖЬЕ: Дархан хилийн албанд итгэл дүүрэн, сэтгэл хангалуун 0151 дүгээр ангийнхан DNN.mn

“Танайд өнжье” булангийн энэ удаагийн дугаарт хурандаа Г.Ган-Эрдэнэ захирагчтай Цэргийн гавьяаны одонт Хилийн цэргийн 0151 дүгээр ангийнхан уригдлаа. Харуул цэргээс зөвшөөрөл аван анги руу нэвтэртэл цэлгэр, цэмцгэр хашааны голд гурван давхар ногоон байшин угтсан юм. Ангийн хаалганы зүүн гар талд төрийн сүлдний доор алтан шаргал өнгөтэй буу үүрч, дуран гартаа атган сөхөрч суусан байлдагч, нохойн хөшөө. Хоёр талаар нь Монгол Улсын баатар хилчдийн зураг, нэрийг байрлуулжээ. Хаалганы баруун гар талд ногоон байгууламж, модон гүүртэй бяцхан цэвэрхэн цэцэрлэг бүхий орчин хараа булаана.

Биднийг ангийн хаалгаар ормогц ангийн захирагч хурандаа Г.Ган-Эрдэнэ, Соён гэгээрүүлэх албаны дарга, хэвлэлийн төлөөлөгч, дэд хурандаа М.Өлзийхишиг, Социологи, сэтгэл зүйн бэлтгэлийн ахлах офицер ахмад Т.Мөнхбаяр нар угтан авлаа.

Тус анги 1937 онд Дотоод явдлын яамны сайдын гуравдугаар сарын 9-ний өдрийн 47 тоот тушаалаар “Радистын тусгай салаа” нэртэйгээр байгуулагджээ. 1939 онд Хязгаарын ба Дотоодын Цэргийн хэрэг эрхлэх “Холбооны сургууль”, 1947-1996 онд “Тусгай батальон”, “Холбооны анги”, 1996 оноос “Холбооны хороо” болон өргөжиж 2011 онд Хил хамгаалах албаны Сургалт, бэлтгэлийн цогцолборыг шилжүүлэн, Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийг шинээр байгуулж, хилийн отряд, ангиудад мэргэжилтэн бэлтгэх, давтан сургалт явуулах, Улсын хил хамгаалалт, Хил хамгаалах байгууллагын удирдлагын холбоо хангалтыг зохион байгуулах болжээ.

Захирагчийн нэгдүгээр орлогч, штабын дарга, дэд хурандаа Б.Одсүрэн “Хил хамгаалах байгууллагын бэлэн байдлын үүргийг хэрэгжүүлэх, холбоочин засварын мэргэжилтэн бэлтгэх, төвийн бүсийн анги салбарын алба хаагчдын англи хэлний анхан шатны сургалт, хил хамгаалах байгууллагын сургалт цугларалтын үеийн хангалтыг зохион байгуулах гэсэн үндсэн үүргүүдийг хэрэгжүүлэн ажиллаж байна. Энэ онд хил хамгаалах байгууллагаас “Дархан хилийн албанд итгэл дүүрэн, сэтгэл хангалуун” хэмээх зорилтыг дэвшүүлсэн. Үүний хүрээнд манай анги “Зөв бодол, эерэг хандлагаар үндсэн үүргээ чадварлаг бүтээлчээр гүйцэтгэн, зорилтоо амжилттай хэрэгжүүлье” гэсэн уриалгатайгаар үүрэг, чиглэлийнхээ хүрээнд ажиллаж байна. Энэхүү анги нь хил хамгаалах байгууллагын холбоо мэдээллийн технологи, кибер аюулгүй байдлыг хангах зорилгоор бие бүрэлдэхүүний сургалт хичээллүүлж, энэ чиглэлийн мэргэжилтнүүдийг бэлтгэхэд анхаарч байна” хэмээв.

Тус анги нь холбооны анги гэдгээрээ онцлогтой. Холбооны тасгийн дарга Х.Батболд “Манай анги Монгол орны өнцөг булан бүрт байгаа хилийн застав, хилийн анги отрядуудын холбооны техник хэрэгслийн эвдрэл гэмтлийг засварлах, үүрэн холбооны сүлжээгүй болсон үед радио станцаар буюу тойруу байдлаар бие бүрэлдэхүүнийг холбоонд оруулж холбоотой байх нөхцөлийг бүрдүүлж ажилладаг. Хил хамгаалах байгууллагын удирдлагын холбоог зохион байгуулах үүрэг чиглэлийг хүлээдэг. Хөдөлгөөнт, суурин, кибер гэх мэт талуудаас холбоо үүсгэнэ. Өмнөх ангийн байр маань 80 гаруй жилийн түүхтэй сайхан анги байлаа, бид ангийн өөр байранд нүүж ирээд сар гаруй болж байна” гэв.

Кибер аюулгүй байдлын тасгийн автоматжуулалт нийцлэлийн ахлах инженер, ахлах дэслэгч Б.Билгүүн “Манай тасаг хил хамгаалах байгууллага, хилийн отряд анги болон өөрийн ангийн хүрээнд мэдээллийн аюулгүй байдлыг хангах, цахим гэмт хэрэг болон кибер халдлагаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг авах, халдлага илэрсэн тохиолдолд түүнд хариу арга хэмжээ үзүүлэх үүрэгтэй” хэмээв.

Бид ангийн онцлог, үйл ажиллагааны чиглэлийн талаар ярилцаад “Дайчин алдрын танхим”-тай танилцлаа. Хилийн 0151 дүгээр ангийн хувьд 85 жилийн түүхтэй. Баялаг түүхийг бүтээлцсэн хилчид тэр хэрээр авьяастай, жавхаатай. “Дайчин алдрын танхим”-д байрлах амжилтын цом, баярын бичиг, үе үеийн холбооны хэрэгсэл, станц, эмчийн багаж, бэлэг дурсгалтай нэг бүрчлэн танилцвал нэг өдөрт амжихааргүй.

Энэ бүхнийг хоёр өрөө дамнуулан шилэн хоргонд байрлуулжээ. Ангийн 85 жилийн түүхээ ч үечлэн байрлуулжээ. Жишээлбэл, 1967-1983 онд ажиллаж байсан удирдлагууд, үүрэг чиглэлийг самбарт бичсэн байв. Дэд хурандаа М.Өлзийхишиг “2001 онд намайг ажилд ороход ашигладаг байсан холбооны станц техник хэрэгслүүд. Энэ станцаар хилийн отряд заставтай холбогдож мэдээллээр хангаж ажилладаг байлаа. Энэ хүн бол хурандаа Ц.Цэрэндорж манай ангийн захирагчаар 23 жил ажилласан. Ажиллах хугацаандаа холбооноос гадна цэргийн байгууллагад менежмэнт гэдэг зүйлийн үндэс, хөрсийг суулгасан хүн” хэмээн бүгдийг тайлбарлана. “Дайчин алдрын танхим”-тай танилцаад гарах үед өдрийн хоолны цаг болжээ. Бид хоолны заал руу явлаа. Ангийн байрны нэг давхарт байрлах цэлгэр зааланд цэргүүд дөрөв, дөрвөөрөө суун хооллож байв.

Хугацаат цэргийн алба хаагчид, цэргүүд гэхээрээ л урт банзан сандал дээр сууж, нэг сонголттой хоол иддэг үе ард хоцорчээ. Стандартын шаардлагад нийцсэн хүнсний компанитай гэрээ байгуулж, эрүүл ахуйн лабораторид шинжлүүлсэн бүтээгдэхүүн хэрэглэдэг байна. Хил хамгаалах ерөнхий газар сонголтын хоолны системд шилжээд хоёр жил гаруй болжээ. Энэ нь цэргүүд өдөрт 5-6 нэр төрлийн хоолноос өөрсдөө сонгож зооглодог байна. Хоолны хуваарийг давхардуулахгүйгээр долоо, долоо хоногоор гаргадаг. Гаргасан хуваарийг эмнэлгийн алба, санхүүгийн алба, хангалт үйлчилгээний алба, ангийн захирагч шалгаж баталгаажуулдаг аж.

Дайчин алдрын танхимд дэд хурандаа М.Өлзийхишиг

Хангалт үйлчилгээний албаны дарга, ахмад Ө.Сарантуяа “Ар гэр, аав, ээжээсээ хол, цагийн хоолонд дөнгөж орж байгаа залууст олон сонголт бий болгож, аль болох гэрийн хоолтой ойртуулахыг зорьдог. Энэ заал бол зүгээр л цэргийн хоолны газар биш аз жаргал мэдэрдэг, кайф авах газар болгох гэж хилийн цэргийн хэмжээний бүх газар сонголтын хоолонд шилжсэн. Цэргүүд 26-27 нэр төрлийн бүтээгдэхүүн хэрэглэдэг. Жишээлбэл, найман нэр төрлийн будаа, гурил хэрэглэдэг. Үүнд цэрэг, дайчид маань ч сэтгэл хангалуун байдаг. Манай алба цэргийн алба хаагчид, офицер ахлагч бие бүрэлдэхүүний хангалт үйлчилгээг цогцоор нь хангаж ажилладаг. Тэднийг орчин үеийн шаардлагад нийцсэн хувцас, хэрэгслээр хангах ёстой” хэмээн ярив. Тус анги 5-8 га талбайд төмс, хүнсний ногоо тариалж, малаа сааж туслах аж ахуй ажиллуулдаг тул өөрсдийн хүнсний ногоо, цагаан идээний хэрэгцээгээ хангадаг байна.

Мөн ахмад Ө.Сарантуяа Хилчин эмэгтэйчүүдийн холбооны удирдах зөвлөлд ажилладаг аж. Тус холбоо нь хил тойрч ажиллаж буй бүх эмэгтэйчүүдийг удирдан чиглүүлдэг, нийгмийн асуудлыг шийдэхэд дэм болдог удирдах дээд байгууллага.

Хил хамгаалах байгууллагын хүрээнд “Нийгмийн хамгаалал- 2024” гэдэг хөтөлбөр хэрэгжиж байгаа. Хөтөлбөрийн хүрээнд түрээслэн өмчлөх хэлбэрээр зургаан өрхийг орон сууцжуулжээ. Эмэгтэйчүүдийнхээ нийгмийн асуудалд анхаарч сар бүрийн хоёр, дөрөв дэх долоо хоногийн баасан гаригт бүх эмэгтэйчүүд амардаг. Гэр бүлдээ санаа зовохгүй байж ажлын бүтээмж өснө. Ар гэр жаргалтай байвал айл өрх жаргалтай, айл өрх жаргалтай байвал албан газар жаргалтай байна. Сонгинохайрхан дүүргийн 244, 288 дугаар цэцэрлэгтэй хамтарч ажиллаж энэ жилийн хувьд 12 хүүхдийг цэцэрлэгт хамруулсан гэдгийг онцолж байв.

Ингээд 13:30 цагаас өдрийн амралтын цаг эхлэв. Цэргүүд өдрийн хоолны дараа зарим нь орон дээрээ амарч, зарим нь соёл амралтын танхимд чөлөөт цагаа өнгөрүүлнэ. Тухлаг буйдан, телевиз, шилэн ширээ, теннисийн ширээ, ном, сонин сэтгүүлтэй, бор шаргал хивс дэвссэн цэлгэр өрөө бол соёл амралтын танхим. Хугацаат цэргийн алба хаагчид гитар, шатар тоглож, шагай уралдуулцгаана.

Байлдагч Б.Тэмүүлэн “Би Монгол Улсын их сургуулийн гуравдугаар дамжааны оюутан. Надад уг нь зарлан ирээгүй л дээ. Би өөрийн хүсэлтээр цэрэгт ирсэн. Цэргийн алба хаах маш таалагдаж байна. Сэтгэлийн хатуужилтай болж, өөрийгөө олох нэг арга гэж цэрэгт ирсэн. Ард байхад миний амьдрал дэг журамгүй, цагийн хуваарьгүй, замбараагүй байсан. Амралтын цагаараа телевиз үзэж ном уншдаг. Онжавуудтайгаа байхад арван жилийн ангидаа буцаад орчихсон юм шиг гоё санагдаж байна” гэв.

Байлдагч Г.Энхбат “Би Баянзүрх дүүргийн 24 дүгээр хорооноос татагдаж ирсэн. Ангийн хаалгаар сүү амсаж орж ирэх мэдрэмж маш гоё байсан. Цэрэгт ирснээр өөрийн гэсэн зорилго, харилцааны чадвартай болж байгаа. Халагдаад хамгийн түрүүнд ажил хийж мөнгөтэй болж сургалтад сууна” хэмээв.

Соёл амралтын танхимтай зэрэгцэн ногоон эрээн бүтээлгээр жимбийлгэн бүтээсэн хоёр давхар ор, модон шүүгээ, цэлийсэн цонхтой цэргүүдийн өрөө байв.

Салааны дэд түрүүч Б.Тэмүүжин “Би Баянзүрх дүүргийн II хорооноос татагдан ирсэн. Цэрэгт ирснээр ажлыг өндөр бүтээмжтэй хурдан хугацаанд хэрхэн амжуулах вэ гэдгийг суралцаж байна. Их сургуулиасаа нэг жилийн чөлөө аваад цэрэгт ирсэндээ харамсдаггүй. Цэрэг бол амьдралын сургууль. Аавын хөвгүүдтэй мөр зэрэгцэн нэг жил амьдралын сургуульд суралцаж байгаадаа бахархдаг” хэмээн ярилаа.

Цэргүүдийн өрөөнөөс гармагц “Англи хэлний багш нарын өрөө” гэсэн хаяг нүдэнд тусав. Хил хамгаалах байгууллагууд англи хэлний багшийн орон тоотой болоод 4-5 жилийг үджээ. Тус ангид англи хэлний анхан шатны сургалтыг зохион байгуулж байв. Зөвхөн төвийн бүс гэлтгүй хил хамгаалах байгууллага отряд ангиудаас алба хаагчид ирж суралцдаг аж.

Англи хэлний ахлах багш, ахлах дэслэгч П.Нямгэрэл “Энэ оны эхний сургалт дууссан. Нэг удаагийн сургалт гурван сар үргэлжилдэг. Албан хаагчид ажлаасаа бүрэн чөлөөлөгдөж Улаанбаатар хотод байрлаж, сургалтад хамрагддаг. Анхан шатны сургалтад 400-470 цагийн хичээл судалдаг. Миний хувьд хил хамгаалах байгууллагад зургаа дахь жилдээ ажиллаж байна. Хил хамгаалах байгууллагын бодлогын дагуу алба хаагчдаа мэргэжлийн чиглэлээр гадаад улсад сургах, нөгөө талаараа манай ангийн ерөнхий чиг үүрэг нь холбооны чиглэл учир мэргэжлийн англи хэл ажлын байран дээрх бүтээлч байдалд шууд нөлөөлдөг. Мөн олон улсын боомттой ангиуд байдаг. Тэдэнд мэргэжлийн англи хэлний сургалт зохион байгуулах, албаны өдөр тутмын үйл ажиллагаатай холбоотой мэргэжлийн ур чадварыг дээшлүүлнэ гэсэн үг гэв. Хилийн цэргийн 0218 дугаар ангийн 341 дүгээр салбарын сүлжээний инженер ахмад Ю.Мөнхзул “Англи хэлний сургалт эхлээд гурав дахь удаагийн хичээл орж байна. Энэ сургалтаас маш олон зүйлийг сурна гэдэгт итгэлтэй байгаа. Нэг удаагийн хичээл 50 минут ордог, сургалтаа дуусгаад дараагийн шатанд сурна гэж боддог. Манайх хилийн цэргийн анги учраас шалган нэвтрүүлэх алба буюу Монгол Улсад ирж байгаа, явж байгаа бүх зорчигчидтой харьцдаг. Тиймдээ ч энэ сургалтад байгаа хүмүүс тодорхой хэмжээний англи хэлний суурьтай залуус бий. Бидний ажилд англи хэлний шаардлага их гардаг” хэмээв.

Хэвлэлийн төлөөлөгч, дэд хурандаа М.Өлзийхишиг “Тэрбум мод” хөдөлгөөний хүрээнд Төв аймгийн Баянчандмань сум дахь сургалт бэлтгэлийн төвд ногоон байгууламжаа сайжруулсан. Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хорооны Баруун салаа Бумбатын булагт нийт 710 модны нүх ухаж бэлтгэжээ. Бүх нийтээр мод тарих өдрийг тохиолдуулан хүн бүр байгалиа хамгаалах, нөхөн сэргээх ажилд гар бие оролцож, “Эко соёл сантай” хамтран ангийн байрлалд шар хуайс 300, Баянчандмань дахь Сургалт хамгаалалтыг заставт шар хуайс 200 ширхэгийг тус тус тарьж ногоон байгууламжтай анги болох зорилго тавин ажиллаж байгаа талаар ярилаа.

Categories
зурхай мэдээ цаг-үе

Шарагчин тахиа өдөр DNN.mn

Аргын тооллын зургадугаар сарын 25, Санчир гариг. Билгийн тооллын 27, нэгэн эхийн зургаан хөвгүүн одтой, шарагчин тахиа өдөр. Өдрийн наран 4:54 цагт мандан, 20:55 цагт жаргана. Тухайн өдөр үхэр, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, гарагийг тахих, хагалгаа хийлгэх, буг дарах, газрын ам бооход сайн. Улаа гаргах, хиншүү хярвас гаргах, мод суулгах, нарийн зөвлөгөөн хийх, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу.

Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун хойд зүгт мөрөө гаргавал зохистой.

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улаанбаатарт өдөртөө 27 хэм дулаан байна DNN.mn

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Маргааш оройдоо дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө 16-18 градус, өдөртөө 25-27 градус дулаан байна.

Хур тунадас: Ихэнх нутгаар үүлэрхэг. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, өдөртөө баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи: Нутгийн баруун хагаст баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүсэж, шороон шуурга шуурна.

Агаарын температур: Шөнөдөө Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэс, Тэрэлж хөндий, Дарьгангын тал нутгаар 8-13 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн зүүн хэсгээр 19-24 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 23-28 градус, бусад нутгаар 13-18 градус, өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Тэс, Тэрэлж, Халх голын хөндийгөөр 20-25 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 31-36 градус, бусад нутгаар 25-30 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 11-13 градус, өдөртөө 25-27 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 8-10 градус, өдөртөө 23-25 градус дулаан байна.

Categories
мэдээ нийгэм

Амарсанаагийн гудамжны авто замыг шинэчилнэ DNN.mn

Баянгол дүүрэг, Амарсанаагийн гудамжны авто зам нь 2004 онд их засварын ажил хийгдсэнээс хойш ээлжит болон их засварын ажил хийгдээгүй.

Одоо байгаа авто замын асфальбетон хучилтад ан цав хагарлууд ихээр үүссэн, хучилтын тэгш байдал алдагдаж ашиглалтын хэвийн нөхцөл хангагдахгүй болсон. Нийслэлийн Замын хөгжлийн газар 2022 оны засвар арчлалтын ажлын хүрээнд тус авто замыг шинэчлэхээр авто замын ажлыг эхлүүлээд байна.

Тус ажлын хүрээнд тэгш байдал алдагдсан, суулт үүссэн авто замын чулуун хашлагыг асфальтбетон хучилтын түвшинд тааруулан засварлах ажил хийгдэж байна.

Мөн инженерийн шугам сүлжээний худгийн тагийн түвшинг тааруулах, ашиглалтын шаардлага хангахгүй явган замыг засварлах, шаардлагатай хэсгүүдэд явган зам шинээр барих, асфальтбетон хучилтыг хүчитгэх зэрэг ажил хийнэ гэж Нийслэлийн Замын хөгжлийн газраас мэдээллээ.


Categories
мэдээ нийгэм

Сяньбигийн хаад язгууртны бунхант булш олдлоо DNN.mn

“Цагийн хүрд” мэдээллийн хөтөлбөр: Дархан-Уул аймгаас анх удаагаа монголчуудын эртний овог болох Сяньби улстай холбоотой түүхийн олдвор олдсон байна. Хонгор сумын нутаг Говил уулын арын бэлээс Сяньбигийн хаад язгууртны бунхан булшийг доктор Т.Идэрхангайгаар ахлуулсан судалгааны баг олж илрүүлээд байна.

Малтлага судалгаа энэ сарын 6-нд эхэлсэн. Судалгаа үргэлжилж байна.

Categories
мэдээ нийгэм

Үер, усны ослоос урьдчилан сэргийлэх өдөрлөг болно DNN.mn

Онцгой байдлын ерөнхий газраас улсын хэмжээнд тохиолдож байгаа усны ослын тоо хохирлыг бууруулах, бага насны хүүхдүүдэд тавих эцэг, эхийн хараа хяналтыг сайжруулах, иргэдийн сонор сэрэмжийг дээшлүүлэх, мэргэжлийн байгууллагуудын хамтын ажиллагааг уялдуулах зорилгоор “Үер, уснаас үрсээ хамгаалъя” аяныг өрнүүлж байна.

Энэ хүрээнд “Үер, усны ослоос урьдчилан сэргийлэх өдөрлөг”-ийг ирэх долоодугаар сарын 2-ны 10:00-17:30 цагийн хооронд Налайх дүүргийн Тэрэлжийн гүүр, Мойлтын тохойд зохион байгуулна.

Өдөрлөгийг БШУЯ, ХНХЯ, БОАЖЯ, ЦЕГ, ГБХЗХГ, МУ-ын Далайн Захиргаа Усан замын тээврийн бүртгэл, хяналтын алба, НЭМҮТ, СЭМҮТ, “Дэлхийн Зөн Монгол”ОУБ, МУЗН, “Гол нуурын эргийн аюулгүй байдлыг хамгаалах холбоо” ТББ-тай хамтран хийх юм.

Энэ үеэр агаараас болон уснаас аврах ажиллагааны үзүүлбэр, усанд осолдох үеийн анхны тусламж сургалт болон урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлгийг хүргэх тул та бүхнийг өргөнөөр оролцож, болзошгүй эрсдэлээс өөрийгөө болоод үр хүүхэд, хайртай бүхнээ хамгаалах мэдлэг, дадал эзэмшихийг уриалж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

“Монгол Абилимп-2022” мэргэжлийн ур чадварын анхдугаар уралдаан боллоо DNN.mn

Уралдаанд хөгжлийн бэрхшээлтэй 18-аас дээш насны иргэд бэйкэри, тогооч, массаж, маникюр, үсчин, оёдол, word боловсруулалт, цэцэрлэгжүүлэлт, вэб хуудас хийх, постер загвар хийх, модон сийлбэр, уран хатгамал, мужаан зэрэг 13 мэргэжлийн төрлөөр оролцож байна.

Уралдааныг Ерөнхий сайдын Нийгмийн хамгаалал, хөгжлийн асуудал хариуцсан зөвлөх Ч.Ундрахбаяр, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Зулпхар нээсэн юм. Энэ үеэр Монгол Улсын Засгийн газар болоод Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас авч хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээний талаар товч дурдаад анх удаа зохион байгуулж буй “Монгол Абилимп–2022” мэргэжлийн ур чадварын уралдаанд оролцогчдод амжилт хүслээ. Мөн тэмцээнд оролцож байгаа нь бусдад урам, зориг өгч Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэх ур чадвар ямар өндөр түвшинд байгааг харуулж буй үлгэр дуурайлал, уриа болж буйг онцоллоо.

Мөн Монгол Улсын Абилимпийн холбооны ерөнхийлөгч Т.Цэдэнбал үг хэлж Олон Улсын Абилимпийн холбооны ерөнхийлөгч Мурата Юкагийн мэндчилгээг дамжуулсан юм

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн мэргэжлийн ур чадварыг олон нийтэд сурталчлан таниулах авхаалж самбаа сорьсон “Монгол Абилимп-2022” улсын анхдугаар уралдааныг үндэсний хэмжээнд нээлттэй зохион байгуулж байгаа юм.

Уралдаанд 13 төрлийн мэргэжлээр тус бүр эхний хоёр байрыг шалгаруулж, 1 дүгээр байрт шалгарсан оролцогчдод олон улсын ур чадварын уралдаанд оролцох эрх олгоно.

Зохион байгуулагчаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар, Сэргээн засалт, сургалт, үйлдвэрлэлийн төв, Абилимпийн холбоо, Мэргэжлийн боловсрол, сургалтын үнэлгээ, мэдээлэл арга зүйн төв хамтран ажиллаж байгаа юм.

Олон улсад мэргэжилтэй ажилчдын олимп хэмээн хүлээн зөвшөөрөгдсөн Дэлхийн ур чадварын тэмцээнд Монгол Улс 2015 онд анх удаа оролцож, мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагад сурч мэргэжил эзэмшиж буй монгол залуус дэлхийд ур чадвараа үнэлүүлж ирсэн. Харин 2016 онд Олон улсын Абилимп буюу хөгжлийн бэршээлтэй иргэдийн мэргэжлийн ур чадварын тэмцээнд монголчууд анх удаа оролцсон. Франц улсын Бордо хотноо болсон, дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн нэр хүндтэй тэрхүү тэмцээнд анх удаа оролцсон Монголын баг 11 мэргэжлээр оролцон 3 мөнгөн медаль, 1 тусгай байрын шагнал хүртэж байсан. Харин өнөөдөр бид эх орондоо “МОНГОЛ АБИЛИМП-2022” мэргэжлийн ур чадварын анхдугаар уралдаанаа зохион байгуулж байна.

Абилимп мэргэжлийн ур чадварын уралдаан нь хөгжлийн бэрхшээлтэй хүний чадвар, чадамж, ур чадварыг өндрөөр үнэлж, тэдний хөдөлмөр эрхлэх, мэргэжил эзэмших боломжийг нээж, олон нийтийн ойлголт, хандлагыг дээшлүүлэхэд ихээхэн ач холбогдолтой юм гэж Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Сэрэмжлүүлэг: Үерийн аюулаас болгоомжил DNN.mn

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр өнөөдөр буюу 24-ний өдрийн байдлаар Хэнтий нурууны зүүн хажуугаас усжих Хэрлэн, Балж, Онон, Улз болон Их Хянганы нуруунаас эхтэй Халх голын дагууд үерийн түвшинг 5-35 см даван үерлэсэн хэвээр байна.

Цаашид нутгийн зарим хэсгээр түр зуурын болон аадар бороо орох төлөвтэй байгаа тул тухайн хугацаанд орсон хур борооны эрчимшил хэмжээнээс шалтгаалан гол мөрний усны түвшин богино хугацаанд огцом нэмэгдэх, хуурай сайр, гуу жалгаар уруйн үер буух нөхцөл бүрдэнэ.

Иймд дээрх голууд болон гол мөрний сав дагуу суурьшиж нутаглаж буй малчид, аялж, амарч зугаалж яваа ард иргэдийг үерийн аюулаас болгоомжтой байхыг онцгойлон анхааруулж байна.

Эх сурвалж: ОБЕГ

Categories
мэдээ нийгэм

Улаанбаатарт шөнөдөө 18 хэм дулаан DNN.mn

Малчид, иргэдийн анхааралд: Маргааш өдөртөө Хангайн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орж, голуудын усны түвшин улам нэмэгдэх тул үер ус, мөндөр, аянга цахилгаан, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.


2022 оны 06 сарын 24-ний 20 цагаас 06 сарын 25-ны 20 цаг хүртэлх

цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас: Ихэнх нутгаар үүлэрхэг. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, өдөртөө баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи: Нутгийн баруун хагаст баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүсэж, шороон шуурга шуурна.

Агаарын температур: Шөнөдөө Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэс, Тэрэлж хөндий, Дарьгангын тал нутгаар 8-13 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн зүүн хэсгээр 19-24 хэм, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 23-28 хэм, бусад нутгаар 13-18 хэм, өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Тэс, Тэрэлж, Халх голын хөндийгөөр 20-25 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 31-36 хэм, бусад нутгаар 25-30 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Маргааш оройдоо дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө 16-18 хэм, өдөртөө 25-27 хэм дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 11-13 хэм, өдөртөө 25-27 хэм дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 8-10 хэм, өдөртөө 23-25 хэм дулаан байна.


2022 оны 06 дугаар сарын 26-наас 06 дугаар сарын 30-ныг

хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

26-нд төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 27-нд говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, 28-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, 29-нд нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан, Идэр, Тэс, Эг, Үүр, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 19-24 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө 20-25 хэм, өдөртөө 33-38 хэм, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсэг, Орхон-Сэлэнгийн сав газраар шөнөдөө 14-19 хэм, өдөртөө 28-33 хэм, бусад нутгаар шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 23-28 хэм дулаан байна. Хугацааны сүүлчээр ихэнх нутгаар хална.