Categories
мэдээ улс-төр

Ирэх долоо хоногт УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудлын тов DNN.mn

fgh

Монгол Улсын Их Хурлын 2022 оны Хаврын ээлжит чуулган: Хэлэлцэх асуудал, тов, дараалал 2022.06.27-07.01


УЛСЫН ИХ ХУРЛЫН ХАВРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАНЫ 2022 ОНЫ 06 ДУГААР САРЫН 27-НООС 7 ДУГААР САРЫН 01-НИЙ ӨДРИЙН ХУРАЛДААНААР ХЭЛЭЛЦЭХ АСУУДЛЫН ТОВ, ДАРААЛАЛ

ДАВАА ГАРАГ /2022.06.27/

ЦАГ

НЭГ.НАМЫН БҮЛГИЙН ХУРАЛДААН

ХААНА

10.00

Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан

“Жанжин Д.Сүхбаатар” танхим

10.00

Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан

Ардчилсан намын төв байр /Шилэн/

ХОЁР.АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН

14.00

Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан

334 тоот өрөө

14.00

Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан

“Үндсэн хууль” танхим

14.30

Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан

“Их засаг” танхим

16.00

Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан

“Их засаг” танхим

16.00

Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан

“Үндсэн хууль” танхим

ГУРАВ.ТҮР ХОРООНЫ ХУРАЛДААН

13.00

Хянан шалгах түр хорооны хуралдаан /Хүний эмийн чанарын асуудлаар/:

Хэлэлцэх асуудал:

· Түр хорооны тогтоолын төсөл /Түр хорооны даргыг сонгох тухай/

“Жанжин Д.Сүхбаатар” танхим

ДӨРӨВ.ХЯНАЛТЫН СОНСГОЛ

15.00

Нийгмийн бодлогын байнгын хороо зохион байгуулна:

Хэлэлцэх асуудал:

· Хүний эрх, эрх чөлөөг хангахтай холбоотой хяналтын сонсгол

“Жанжин Д.Сүхбаатар” танхим

МЯГМАР ГАРАГ /2022.06.28/

ЦАГ

НЭГ.АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН

ХААНА

10.00

Шүүх шинжилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан

“Их засаг” танхим

10.00

Байгалийн ургамлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан

334 тоот өрөө

11.00

Монгол Улсын сүүлийн 15 жилийн төсвийн бодлого, төсвийн тэнцэлд дүн шинжилгээ хийж, цаашид баримтлах төсвийн бодлогын талаар санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий Төсвийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан

“Үндсэн хууль” танхим

14.00

Монгол Улсын Засгийн газраас 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр өргөн мэдүүлсэн Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн нарын 3 гишүүнээс 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдөр өргөн мэдүүлсэн Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, Улсын Их Хурлын гишүүн Ё.Баатарбилэгээс 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг нэгтгэн хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан

“Их засаг” танхим

14.00

Боловсролын ерөнхий хуулийн төсөл, Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуулийн төсөл, Дээд боловсролын тухай хуулийн төсөл, Хүмүүнлэг боловсролыг дэмжих тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны ажлын дэд хэсгүүдийн хамтарсан хуралдаан

“Үндсэн хууль” танхим

14.00

Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан

334 тоот өрөө

ХОЁР.БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН

10.00

Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны хуралдаан:

Хэлэлцэх асуудал:

· Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд /Засгийн газар 2022.04.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ, Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлнэ/

“Их Эзэн Чингис хаан” танхим

12.00

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан:

Хэлэлцэх асуудал:

· Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2022.01.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

· Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Б.Жавхлан нарын 18 гишүүн 2016.12.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

· “Татварын суурийг багасгах, ашиг шилжүүлэх явдлаас урьдчилан сэргийлэх зорилгоор татварын гэрээтэй холбоотой арга хэмжээг хэрэгжүүлэх тухай олон талт конвенц”-д нэгдэн орох тухай /Засгийн газар 2022.06.09-ний өдөр ирүүлсэн, зөвшилцөх, санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлнэ/

· Монгол Улс, Азийн хөгжлийн банк хоорондын Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр (2022-2023 оны зээлийн төлөвлөгөө)-ийн төсөл /Засгийн газар 2022.05.23-ны өдөр ирүүлсэн, зөвшилцөх, санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлнэ/

· “Хянан шалгах түр хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл

“Жанжин Д.Сүхбаатар” танхим

14.00

Төсвийн байнгын хорооны хуралдаан:

Хэлэлцэх асуудал:

· Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатар 2022.05.24-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

· Монгол Улс, Азийн хөгжлийн банк хоорондын Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр (2022-2023 оны зээлийн төлөвлөгөө)-ийн төсөл /Засгийн газар 2022.05.23-ны өдөр ирүүлсэн, зөвшилцөх, санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлнэ/

· Үндэсний аудитын газраас гүйцэтгэсэн аудитын тайлан хэлэлцэх

“Жанжин Д.Сүхбаатар” танхим

ЛХАГВА ГАРАГ /2022.06.29/

ЦАГ

НЭГ.АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН

ХААНА

10.00

Байгалийн ургамлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан

“Үндсэн хууль” танхим

14.00

Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийн хэрэгжилтийг шалгах санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан

“Их засаг” танхим

14.30

Боловсролын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсгийн хэрэгжилтийг хангах санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан

“Үндсэн хууль” танхим

ХОЁР.БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН

09.30

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан:

Хэлэлцэх асуудал:

· “Татварын суурийг багасгах, ашиг шилжүүлэх явдлаас урьдчилан сэргийлэх зорилгоор татварын гэрээтэй холбоотой арга хэмжээг хэрэгжүүлэх тухай олон талт конвенц”-д нэгдэн орох тухай /Засгийн газар 2022.06.09-ний өдөр ирүүлсэн, зөвшилцөх/

· Монгол Улс, Азийн хөгжлийн банк хоорондын Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр (2022-2023 оны зээлийн төлөвлөгөө)-ийн төсөл /Засгийн газар 2022.05.23-ны өдөр ирүүлсэн, зөвшилцөх/

“Жанжин Д.Сүхбаатар” танхим

11.00

Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан:

Хэлэлцэх асуудал:

· Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн нэгтгэсэн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2022.04.14-ний өдөр, Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн нарын 3 гишүүн 2021.05.21-ний өдөр, Улсын Их Хурлын гишүүн Ё.Баатарбилэг 2021.07.05-ны өдөр тус тус өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

· “Монгол Улсын Их Хурлын 2022 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл

· Бусад

“Их Эзэн Чингис хаан” танхим

12.00

Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны хуралдаан:

Хэлэлцэх асуудал:

· Байнгын хорооны тогтоолын төсөл /Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах тухай/

“Жанжин Д.Сүхбаатар” танхим

14.00

Хууль зүйн байнгын хорооны хуралдаан:

Хэлэлцэх асуудал:

· “Олон Улсын автотээвэрлэлт гүйцэтгэх тээврийн хэрэгслийн багийн ажлын тухай Европын хэлэлцээр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2022.04.14-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/

· Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2021.03.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

· Шүүх шинжилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2022.03.11-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

· Байнгын хорооны тогтоолын төсөл /Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг Байнгын хорооны болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах тухай/

“Их Эзэн Чингис хаан” танхим

15.00

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан:

Хэлэлцэх асуудал:

· Байгалийн ургамлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2019.11.11-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

“Жанжин Д.Сүхбаатар” танхим

ПҮРЭВ ГАРАГ /2022.06.30/

ЦАГ

НЭГ.АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН

ХААНА

11.00

Боловсролын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсгийн хэрэгжилтийг хангах санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан

“Их засаг” танхим

ЦАГ

ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН

ХААНА

10.00

ПҮРЭВ, БААСАН ГАРАГ /2022.06.30, 07.01/

· “Олон Улсын автотээвэрлэлт гүйцэтгэх тээврийн хэрэгслийн багийн ажлын тухай Европын хэлэлцээр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2022.04.14-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/

· Монгол Улсын 2021 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан, “Монгол Улсын 2021 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2022.06.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, нэг дэх хэлэлцүүлэг/

· Үйлдвэрлэл технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт нарын 14 гишүүн 2022.03.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

· Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2021.01.18-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

· Байгалийн ургамлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2019.11.11-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

· Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2021.03.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

· Шүүх шинжилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2022.03.11-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

· Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2022.01.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

· Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Б.Жавхлан нарын 18 гишүүн 2016.12.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

· Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн нэгтгэсэн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2022.04.14-ний өдөр, Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн нарын 3 гишүүн 2021.05.21-ний өдөр, Улсын Их Хурлын гишүүн Ё.Баатарбилэг 2021.07.05-ны өдөр тус тус өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

· Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл /Засгийн газар 2022.05.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

· “Хянан шалгах түр хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл

· Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатар 2022.05.24-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

· “Монгол Улсын Их Хурлын 2022 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл

· Ерөнхий сайдын мэдээлэл: Боловсролын салбарын төсвийн шинэчлэлийн хэрэгжилтийн явцын талаар

· Бусад

“Их хуралдай” танх

Categories
мэдээ спорт

3х3 ДАШТ: Монголын эрэгтэй, эмэгтэй шигшээ баг шилдэг 16-д багтлаа DNN.mn

Сагсан бөмбөгийн 3х3 төрлийн Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн энэ сарын 21-26-нд Бельги улсын Антверп хотод болж байна.

Тус тэмцээнд манай улсын эрэгтэй болон эмэгтэй шигшээ багийнхан амжилттай оролцож, шөвгийн 16-д багтав.

Тодруулбал, Монголын эрэгтэй шигшээ баг хасагдах шатны тоглолтдоо Польшийн багтай учраа таарч, эн тэнцүүхэн өрсөлдсөөр гурван онооны зөрүүгээр хожигдол хүлээлээ. Харин эмэгтэй шигшээ багийнхан анх удаа ДАШТ-ийн хасагдах шатанд шалгарсан нь онцлох амжилт байв. Тэд шөвгийн 16-д Францын хүчирхэг багтай оноолт тааран өрсөлдөж, 21:9 харьцаатайгаар ялагдсан юм.

ДАШТ-д эрэгтэй 20, эмэгтэй 20 баг оролцсоноос манай улсын эрэгтэй баг есдүгээрт, эмэгтэй баг 12 дугаарт орсон амжилтаар тэмцээнээ өндөрлүүллээ.
Categories
мэдээ нийгэм

Усны түвшин 30 см нэмэгдэж, үерийн түвшинг 10 см даван үерлэх магадлалтай DNN.mn

Зургадугаар сарын 26-ны өдөр Хэрлэн гол Өндөрхаан сум орчимд усны түвшин 30 см нэмэгдэж, үерийн түвшинг 10 см даван үерлэх магадлалтай байна.

Иймд дээр дурьдсан голууд болон суурин газрын ойролцоо байгаа гол мөрний эрэг дагуу бууж сууршихгүй, аялаж амарч зугаалахдаа гол руу орохгүй, бага насны хүүхдэд тавих анхааралаа сайжруулж үер усны аюулаас сэрэмжтэй байхыг Ус, цаг уур, орчны судалгаа мэдээлэлийн хүрээлэнгээс анхаарууллаа.

Мөн усархаг ширүүн борооны улмаас цөөнгүй зам, гүүр эвдрээд байгаа тул аян замд гарахдаа сонор сэрэмжтэй байж мэргэжлийн байгууллагаас өгч буй дараах заавар зөвлөмжийг сайтар сахин биелүүлээрэй.

  • Гол усны түвшин нэмэгдэж, үерийн байдалтай байгаа тул гармаар зорчихгүй, зориулалтын гарцтай газраар зорчих
  • Үер, усны аюулаас урьдчилан сэргийлэх тухай мэдээ мэдээлэл, дохиог хүлээн авсан даруйдаа бусдад дамжуулах, түгээх
  • Хөдөө хээр амарч зугаалахаар явахдаа бага насны хүүхдийг гол усны ойролцоо тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах
  • Гэр, хашаа, саравч, орон байраа гуу жалга, голын ойролцоох эрэгт барьж, суурьшихгүй байх. Үерийн аман дээр суурьшсан бол яаралтай аюулгүй газарт орон гэрээ нүүлгэн шилжүүлэх
  • Үерийн ус зайлуулах суваг шуудуу татах, далан хашлага барих зэргээр өөрийн болоод бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг болзошгүй гамшиг ослоос урьдчилан сэргийлэх
  • Албан байгууллага, үйлчилгээний газрууд тухайн орчныхоо барилга байгууламжийн эргэн тойронд цахилгааны утас ил гарсан эсэхт хяналт тавих, сэжигтэй, аюултай тохиолдол мэдэгдвэл холбогдох байгууллага, мэргэжилтнүүдэд яаралтай хандахыг зөвлөж байна.
Categories
мэдээ нийгэм

“Аажуу явбал аяндаа хүрнэ дээ” – Бүү яар, бүү хурдал DNN.mn

Урин дулаан цаг болсонтой холбоотойгоор хөдөө, орон нутгийг зорих замын хөдөлгөөн нэмэгдсэн. Үүнтэй холбоотойгоор Цагдаагийн ерөнхий газрын Тээврийн цагдаагийн албанаас улсын хэмжээнд зам тээврийн осол гэмтлийн улмаас иргэдийн амь нас, эд хөрөнгө хохирохоос урьдчилан сэргийлэх, хөдөлгөөн оролцогчдын буруу дадал хандлагыг өөрчлөх, зөв үйлдэлд уриалах зорилгоор “Аажуу явбал аяндаа хүрнэ дээ” аяныг зохион байгуулж байгаа билээ.

Аянтай холбоотойгоор сүүлийн 10 жилээр зам тээврийн ослын нөхцөл байдлыг танилцуулсан. Тодруулбал,

д/д Он Амь хохирсон Гэмтсэн хүн
1 2012 396 5211
2 2013 423 4932
3 2014 503 4725
4 2015 429 4613
5 2016 399 4562
6 2017 507 4712
7 2018 562 4751
8 2019 561 3790
9 2020 430 2718
10 2021 383 2475
11 2022 оны эхний 05 сар 195 1087

Өөрөөр хэлбэл сүүлийн 10 жилд зам тээврийн ослын улмаас 4593 эрдэнэт хүн амь насаа алдаж, 42489 хүн гэмтсэн байна.

Тиймээс Орон нутгийн замд гарч байгаа жолооч та

  • Хурд хэтрүүлэхгүй байх
  • Гүйцэж түрүүлэх үйлдэл хориглосон нөхцөлд хийхгүй байх
  • Бүрэн бус тээврийн хэрэгсэлтэй хол замд гарахгүй байх
  • Жолоочийн нойр дутуу ядарсан үед жолоо барихгүй байх
  • Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ жолоо барихгүй байх
  • Жолооч биш хүнд жолооч шилжүүлэхгүй байхыг зөвлөн сэрэмжлүүлж байна.

Хөдөө орон нутгийг зорихоор замд гарсан жолооч та анхаарал болгоомжтой замын хөдөлгөөнд оролцож болзошгүй эрсдэл бүхнээс өөрийгөө болон өрөөлийг хамгаалаарай.

ААЖУУ ЯВБАЛ АЯНДАА ХҮРНЭ ДЭЭ. Бүү яар, бүү хурдал. Та бүгдийг хайртай үр хүүхэд, гэр бүл чинь хүлээж байгаа.

Тээврийн цагдаагийн албаны Замын хөдөлгөөний удирдлагын хэлтсийн мэргэжилтэн, цагдаагийн хошууч М.Энхбаатар

Categories
мэдээ эдийн-засаг

Энэ оны I улиралд 57.5 тэрбум төгрөг буцаан олгожээ DNN.mn

2022 оны хоёрдугаар улирлын төлбөрийн баримтаа долдугаар сарын 8-ны 23:59:59 цагаас өмнө системд бүртгүүлэн буцаан олголтын урамшууллаа авахыг Татварын Ерөнхий Газраас мэдээллээ.

2022 оны I улиралд 1,136,755 иргэнд 57.5 тэрбум төгрөгийг буцаан олгожээ.

Буцаан олголтоо авсан иргэдийн 39.9 хувь нь 20.000 хүртэлх төгрөгийн, 0.3 хувь буюу 3,268 иргэн нэг сая төгрөгөөс дээш дүнтэй урамшуулал авчээ.

НӨАТ-ын буцаалтыг олгох журмаас:

  • Нэгдүгээр улирлын буцаан олголтыг дөрөвдүгээр сард,
  • Хоёрдугаар улирлын буцаан олголтыг долдугаар сард,
  • Гуравдугаар улирлын буцаан олголтыг аравдугаар сард,
  • Дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг дараа оных нь нэгдүгээр сард олгодог журамтай.
Categories
мэдээ нийгэм

Нутгийн зүүн хагаст дуу цахилгаантай аадар бороо орно DNN.mn

Малчид, иргэдийн анхааралд: Өнөөдөр нутгийн зүүн хагаст бороо, дуу цахилгаантай аадар бороо орж, голуудын усны түвшин улам нэмэгдэх тул үер ус, мөндөр, аянга цахилгаан, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.

2022 оны 06 сарын 26-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлэрхэг. Төвийн аймгуудын нутгийн зүүн болон өмнөд хэсэг, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүсэж, шороон шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 16-21 хэм, Орхон-Сэлэнгийн сав газар болон говь, талын нутгаар 27-32 хэм, бусад нутгаар 21-26 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 17-19 хэм дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлэрхэг. Бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 16-18 хэм дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлэрхэг. Бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 16-18 хэм дулаан байна.


2022 оны 06 дугаар сарын 27-ноос 07 дугаар сарын 01-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

27-нд говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, 28-29-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, 30-нд нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. 27-ноос нутгийн баруун хагаст, цаашдаа ихэнх нутгаар халж, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан, Идэр, Тэс, Эг, Үүр, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 7-12 градус, өдөртөө 21-26 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө 21-26 градус, өдөртөө 34-39 градус, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсэг, Орхон-Сэлэнгийн сав газраар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 30-35 градус, бусад нутгаар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 25-30 градус дулаан байна.

Categories
мэдээ нийгэм

Монгол орны тахийн тоо толгой 1000 давжээ DNN.mn

Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн дарга Э.Баттулга Говь-Алтай аймагт ажиллаж байна.

Энэ үеэр Тахийн талаас 70 гаруй тахийн гүү унагалаад буй мэдээллийг холбогдох албаныхан өглөө. Энэ жил Монгол нутагт тахь сэргээн нутагшуулсны 30 жилийн ой тохиож буй цаг үед манай орны тахийн тоо ийнхүү 1000 давлаа.

Тахь нь манай орны унаган зүйл хэдий ч 1960-аад оны сүүлээр байгальдаа бүрэн устсан гашуун түүхтэй.

Тахийг эх нутагт нь сэргээн нутагшуулах ажил 1992 оны зургаадугаар сарын 5-нд Төв аймгийн Хустайн нуруунд анхны 16 тахь, дараа өдөр нь Говь-Алтай аймгийн Тахийн талд анхны 5 тахийг тээвэрлэн авчирснаар эхэлсэн.

2022 оны зургаадугаар сарын байдлаар Хустайн нурууны байгалийн цогцолборт газарт 422, Говийн их дархан цаазат газрын “Б” хэсэгт 386, Хомын талын байгалийн цогцолборт газарт 132 нийт 940 толгой тахь тоологдоод байв гэж БОАЖЯ-наас мэдээллээ.

Categories
мэдээ спорт цаг-үе

Ц.Цогтбаатар “Их дуулга”-аас мөнгөн медаль хүртлээ DNN.mn

“Улаанбаатар их дуулга 2022”-ийн хоёр дахь өдрийн медалийн барилдаан өчигдөр зохион байгуулагдлаа.

Хагас шигшээд Узбекистаны Шахрам Ахадовыг ялаад байсан Ц.Цогтбаатар финалд Оросын Махмадбек Махмадбековт оноогоор хожигдож мөнгөн медаль хүртлээ.

Харин Л.Анхзаяа тавдугаар байрт орсон байна.

May be an image of 6 people, people standing, indoor and text

Эрэгтэйчүүдийн -73 кг жинд зодоглосон О.Уранбаяр Тажикистаны Бехрузи Хожазодад, Г.Одбаяр Израилын Тохар Бутбулд ялагдаж тэмцээнээ өндөрлөсөн.

Categories
их-уншсан мэдээ туслах-ангилал үндэсний-бөx цаг-үе

Улсын наадмын сорилго барилдаанд зодоглох бөхчүүд DNN.mn

“Мөнхийн үсэг” группийн 30 жилийн ойд зориулсан “Үндэсний их баяр наадмын сорилго” барилдаан өнөөдөр /2022.06.26/ болно. Тус барилдаанд зодоглохоор бүртгүүлсэн улс, аймгийн алдар цолтой 256 бөхийг танилцуулж байна.

“Хааны эрэлд-2022” олон улсын энхийг сахиулах сургуулийн хүрээнд зохион байгуулагдсан “Бэсрэг наадам”-д барилдсан Итали улсын иргэн Григорий монгол бөхчүүдтэй барилдах хүсэлтээ илэрхийлсэн тул өнөөдрийн барилдаанд зодоглох юм. Мөн Тува улсын арслан Кара-Сал Цэдэн-Очир энэ барилдаанд зодоглоно.

1. дая.а Намсрайжавын Батсуурь

2. у.ар Рэнцэнбямбын Пүрэвдагва

3. у.г Өлзийтогтохын Бат-Орших

4. у.г Мягмарын Бадарч

5. у.г Жанцангийн Бат-Эрдэнэ

6. у.з Доржийн Анар

7. у.з Цэдэнбазарын Одбаяр

8. у.з Баттулгын Соронзонболд

9. у.х Шүхэртийн Уламбаяр

10. у.х Алтанбаганын Цацабшир

11. у.х Баярхүүгийн Бат-Өлзий

12. у.х Баярсайханы Орхонбаяр

13. у.х Нацагсүрэнгийн Золбоо

14. у.х Шарын Мөнгөнбаатар

15. у.х Баянзулын Цэдэнсодном

16. у.х Шархүүгийн Пүрэвгарьд

17. у.н Балжиннямын Суманчулуун

18. у.н Чинчулууны Батчулуун

19. у.н Болдын Эрдэнэхүү

20. у.н Лхагвасүрэнгийн Гантулга

21. у.н Болдпүрэвийн Сугаржаргал

22. у.н Болдбаатарын Батжаргал

23. у.н Бадамсамбуугийн Ганхуяг

24. у.н Лутын Батзориг

25. у.н Батчулууны Баатарцол

26. у.н Цэндзэсэмийн Чимэддорж

27. у.н Дармаагийн Тамир

28. у.н Шоовдорын Дарханбат

29. у.н Цогбадрахын Бямба-Очир

30. у.н Баярсайханы Батжаргал

31. у.н Дашдоржийн Цэрэнтогтох

32. у.н Алтангэрэлийн Давааням

33. у.н Доржхандын Хүдэрбулга

34. у.н Оюунбаатарын Мөнх-Эрдэнэ

35. у.н Цэрэнбатын Сандагдорж

36. а.а Эрдэнэцогтын Даваажаргал

37. а.а Төмөрбаатарын Пүрэвсүрэн

38. а.а Ёндонгийн Эрдэнэжаргал

39. а.а Одсүрэнгийн Баярхүү

40. а.а Чулуунтөмөрийн Энхмөнх

41. а.а Даваахүүгийн Цэвэлсодном

42. а.а Мядагмаагийн Адъяахүү

43. а.а Оюунгэрэлийн Наранбаатар

44. а.а Бэгзийн Мижидсүрэн

45. а.а Мөнхжаргалын Бямбадорж

46. а.а Эрдэнэбатын Нямаа

47. а.а Баарангийн Отгонбаатар

48. а.а Пэрэнлэйжамцын Баярхүү

49. а.а Доржсүрэнгийн Бадамгарав

50. а.а Дашнямын Ариунмөрөн

51. а.а Ганцогтын Бадрах

52. а.а Төмөрийн Дүүрэнсаран

53. а.а Гансүхийн Хишигбат

54. а.а Шараагийн Мөнх-Од

55. а.а Пүрвээгийн Өсөхбаатар

56. а.а Төрбатын Довчинсэмбээ

57. а.а Теликийн Эрболат

58. а.а Энхбатын Сумъяабат

59. а.а Энхболдын Тамираа

60. а.а Түмэнбаярын Буянжаргал

61. а.а Хүрэлбаатарын Оргилболд

62. а.а Балжиннямын Мөнх-Эрдэнэ

63. а.а Пүрэвдоржийн Эрхэмжаргал

64. а.а Энхбатын Тулга

65. а.а Цэвээнпүрэвийн Төмөрцоож

66. а.а Шагдарсүрэнгийн Чинтулга

67. а.а Баянбилэгийн Баянмөнх

68. а.а Хүрэлбаатарын Батбаяр

69. а.а Идэрийн Мандах

70. а.а Тулгаагийн Сүрэнжав

71. а.а Ядамсүрэнгийн Бумбаяр

72. а.а Цэвээнпүрэвийн Адъяа

73. а.а Цэрэндоржийн Ганбат

74. а.а Алтангэрэлийн Отгонбаатар

75. а.а Чинбатын Алтангэрэл

76. а.а Балдиржамцын Тайван

77. а.а Тогтохмэндийн Сайханжаргал

78. а.а Цэнд-Аюушийн Цогт-Эрдэнэ

79. а.а Хэвэлхүүгийн Энхчулуун

80. а.а Батмөнхийн Содхүү

81. а.а Нямдоржийн Өсөхбаяр

82. а.а Доржсүрэнгийн Батсүх

83. а.а Цэрэгбаатарын Эрхэмбаяр

84. а.а Даваасүрэнгийн Алтанцоож

85. а.а Осгондаваагийн Эрдэнэбат

86. а.а Бямбадоржийн Батдорж

87. а.а Чинзоригийн Эрдэнэсайхан

88. ц.а Ганзоригийн Жамбалдорж

89. а.а Даваацэрэнгийн Бямбацогт

90. а.а Батжаргалын Чинбат

91. а.а Мөнхжаргалын Бэлгүтэй

92. а.а Сандагдоржийн Галданцогт

93. а.а Гомбосүрэнгийн Отгонбаатар

94. а.а Жаргалсайханы Алтаншагай

95. а.а Усныкагийн Батгэрэл

96. а.а Батсүхийн Уугандаваа

97. а.а Буянтогтохын Пүрэвдорж

98. а.а Жаалаагийн Наранбаатар

99. а.а Даваадоржийн Эрдэнэтулга

100. а.а Эрдэнээгийн Буянтогтох

101. а.а Цэндээгийн Лувсан-Адъяа

102. а.а Мөнхдурсгалын Төрбат

103. а.з Мөнхбаатарын Гансүх

104. а.з Цэрэнноровын Анхбаяр

105. а.з Балтмөнхийн Бадамдорж

106. а.з Наранцэцэгийн Энхжаргал

107. а.з Дашнямын Ганцоож

108. а.з Оюунбаатарын Мөнх-Ирээдүй

109. а.з Очирбатын Түмэн

110. а.з Хүрэлбаатарын Ариунбаатар

111. а.з Даваадагвын Дарханбаатар

112. а.з Гэсэрийн Бат-Эрдэнэ

113. а.з Чинзоригийн Хасчулуу

114. а.з Жигжидсүрэнгийн Бадрал

115. ц.з Оюунбатын Батжаргал

116. а.з Баттунгалагийн Чүлтэмпунцаг

117. а.з Сайнбилэгийн Бат-Үүл

118. а.з Ганболдын Төрболд

119. а.з Батбаярын Мандалбат

120. а.з Энхтүвшингийн Батмагнай

121. а.з Лхагваагийн Батсайхан

122. а.з Сүхбатын Оргилбаатар

123. а.з Жаргалсайханы Жавхлан

124. а.з Галбадрахын Дармаажанцан

125. а.з Энх-Амгалангийн Өлзийбаяр

126. а.з Бат-Эрдэнийн Түвшинтөгс

127. а.з Эрдэнэбаярын Мөнхболд

128. а.з Отгонбаярын Төрбат

129. а.х Баянжаргалын Төмөрбаатар

130. а.х Бадрахгэрэлийн Анхжаргал

131. а.х Дөрбетханы Бейбит

132. а.х Нэргүйн Дашдаваа

133. а.х Улаанхүүгийн Мөнх-Оргил

134. а.х Төрмөнхийн Төгсдөлгөөн

135. а.х Оргодолын Үйтүмэн

136. а.х Хангайн Наранбаяр

137. а.х Төмөртогоогийн Түвшинтулга

138. а.х Галбадрахын Гантулга

139. а.х Баттөрийн Ганбаяр

140. а.х Амаржаргалын Анхбаяр

141. а.х Даваадоржийн Баясгалан

142. а.х Эрдэнэцогтын Шийравнямбуу

143. а.х Сэргэлэнгийн Чулуунхүү

144. а.х Ширнэндоржийн Алтангэрэл

145. а.х Ганболдын Анхбаяр

146. а.х Базаррагчаагийн Дагвадорж

147. а.х Гомбодоржийн Цэнддорж

148. а.х Болдбаатарын Одсүрэн

149. а.х Нямжавын Ширчинхүү

150. а.х Дашдамбын Цэрэндорж

151. а.х Баасанцогтын Өлзийсайхан

152. а.х Халтарын Бөхбаяр

153. а.х Самарханы Заманбек

154. а.х Лхагвадоржийн Даваажамц

155. а.х Эрдэнэ-Очирын Түмэн-Өлзий

156. а.х Болдын Түвшинтулга

157. а.х Галбадрахын Мөнхбаяр

158. а.х Мөнхбатын Жамсрандорж

159. а.х Баасандоржийн Бадрал

160. а.х Мөнгөнхуягийн Анхбаяр

161. а.н Батаагийн Даваадорж

162. а.н Хурцгэрэлийн Алтангэрэл

163. а.н Хадбаатарын Мягмарсүрэн

164. а.н Цэнд-Аюушийн Саранзолбоо

165. а.н Батсүхийн Баатарболд

166. а.н Дорждэрэмийн Цэнд-Аюуш

167. а.н Дэлгэрдалайн Пүрэвдорж

168. а.н Мишигдоржийн Лувсандорж

169. а.н Баасанжавын Сундуй

170. а.н Баттулгын Мөнхбат

171. ц.н Тоочингийн Батсүрэн

172. а.н Буяндэлгэрийн Мөнхтүшиг

173. а.н Хүрэлбаатарын Болдбаатар

174. а.н Мягмарцэрэнгийн Гантулга

175. а.н Ичинхоролын Баатарчулуун

176. а.н Дагвадоржийн Мянганбаяр

177. а.н Мягмарсүрэнгийн Нямбаатар

178. а.н Шукрайн Нямсайхан

179. а.н Базарсадын Отгонцоож

180. а.н Чойжилсүрэнгийн Золбоо

181. а.н Равдандоржийн Лхамжав

182. а.н Батбадралын Ганзолбоо

183. а.н Зайжидын Төртогтох

184. а.н Батаагийн Батбаяр

185. а.н Түмэн-Өлзийн Ганзаяа

186. а.н Баттулгын Дашдаваа

187. а.н Батсайханы Батбилэг

188. а.н Цогтбаярын Хашбат

189. а.н Лхагвасүрэнгийн Энхсаруул

190. а.н Дашжамцын Балжинням

191. а.н Төмөрсүхийн Дэчинжүрмэд

192. а.н Чулуунбатын Даш

193. а.н Энхмэндийн Өлзийсайхан

194. а.н Дэмчигийн Урианхай

195. а.н Бямбацогтын Цогтбаяр

196. а.н Эрдэнэтуяагийн Санчир

197. а.н Товуусүрэнгийн Лхагвасүрэн

198. а.н Отгонбаярын Пүрэвбаяр

199. а.н Тамжидын Дэлгэр

200. а.н Батсүхийн Эрдэнэбуян

201. а.н Баттулгын Түмэн-Өлзий

202. а.н Дашжамцын Дагвадорж

203. а.н Мөнхбаатарын Баярбат

204. а.н Цэрэннамидын Пүрэвбаатар

205. а.н Дашдоржийн Батхөгжил

206. а.н Улаандалайн Цэндпүрэв

207. а.н Норовсамбуугийн Бямбажаргал

208. а.н Баасанжавын Самданжамц

209. а.н Даваагийн Уламсайхан

210. а.н Батбаярын Дэлгэрдалай

211. а.н Ганцогтын Бадамгарав

212. а.н Дашийн Төрбаяр

213. а.н Пүрэвсүрэнгийн Авирмэд

214. а.н Цэдэнсодномын Сүрэнмандах

215. а.н Мөнхбатын Хүрэлбаатар

216. а.н Нацагдоржийн Даваадорж

217. а.н Тогтохын Хайдавдорж

218. а.н Баярхүүгийн Улаалзгана

219. а.н Батбаатарын Хүдэрбаатар

220. а.н Баяржаргалын Очирхуяг

221. а.н Лхамсүрэнгийн Энхтүвшин

222. а.н Буянтогтохын Ганзолбоо

223. а.н Мейромбекийн Бекежан

224. а.н Дэлгэрийн Түмэнжаргал

225. а.н Санжсүрэнгийн Амарсанаа

226. а.н Чойжоогийн Ренчиндаваа

227. а.н Сандагийн Пүрэв-Очир

228. ц.н Эрдэнэбатын Мөнх-Эрдэнэ

229. а.н Батдоржийн Батжаргал

230. а.н Бүдээгийн Баяраа

231. а.н Дээжээгийн Ганбаатар

232. а.н Ганбатын Ганзориг

233. а.н Мөнхжаргалын Мөнхболд

234. а.н Сугирын Лундаа

235. а.н Нэмэхбаатарын Будцэрэн

236. а.н Энхболдын Нандин-Эрдэнэ

237. а.н Батмөнхийн Лхагва-Очир

238. а.н Баяраагийн Өсөхбаяр

239. а.н Гонгорын Пүрэвбаатар

240. а.н Гансүхийн Баярсайхан

241. а.н Бүргэдийн Ганзориг

242. а.н Даваанасангийн Төртогтох

243. а.н Хадбаатарын Нямдорж

244. а.н Баярсайханы Батзориг

245. а.н Цэрэнчимэдийн Билэгсайхан

246. а.н Хүрэлбаатарын Балжинням

247. а.н Сэнгэдондогийн Пүрэвжанцан

248. а.н Отгонбатын Баярбаасан

249. а.н Оргодолын Мягмардорж

250. а.н Ариунбаатарын Сүх-Очир

251. а.н Чойжилсүрэнгийн Бат-Эрдэнэ

252. ц.н Ганбатын Эрдэнэтогтох

253. а.н Мягмардоржийн Баяржавхлан

254. а.н Батсуурийн Бат-Эрдэнэ

255. а.н Цогтбаярын Мөнхбаяр

256. а.н Ламчогдонгийн Мөнхтулга

257. ц.н Сүхбаатарын Сүхбат

258. ц.н Ганболдын Баянмөнх

259. а.н Сэргэлэнгийн Одхүү

260. с.з С.Өсөхбаяр /Мөнхийн үсэг групп/

261. с.з Г.Мөнхтулга /Мөнхийн үсэг групп/

262. Кара-Сал Цэдэн-Очир /Тува/

263. ..Григорий /Итали/ … нарын бөхчүүд бүртгүүллээ.

Барилдаан 12:00 цагаас эхэлнэ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Жаргалантын аманд 1.8 км урттай үерийн хамгаалалтын барилга, байгууламжийн ажил эхэлжээ DNN.mn

Хан-Уул дүүргийн 8, 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Жаргалантын аманд 1.8 км урт үерийн хамгаалалтын барилга, байгууламжийн барилга угсралтын ажлыг эхлүүллээ.

Тодруулбал, тус байршилд түр зуурын усархаг бороо ороход авто зам, талбай усанд автаж, улмаар иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудад хүндрэлтэй нөхцөл байдал үүсдэг.

Тиймээс тус асуудлыг шийдвэрлэх үүднээс НЗДТГ-ын захиалгаар Геодези, усны барилга, байгууламжийн газар 1.8 км урт үерийн хамгаалалтын барилга, байгууламжийн барилга угсралтын нэгдүгээр ээлжийн ажлыг ийнхүү эхлүүлээд байна.

Тухайн хэсэгт улсын онц чухал объект болох Эх нярайн эрүүл мэндийн үндэсний төв-2, Архивын ерөнхий газар болон томоохон аж ахуй нэгжүүд үйл ажиллагаа эрхэлдэг тул хөдөлгөөний эрчим ихтэй.

Үерийн хамгаалалтын барилга, байгууламжийн ажлыг 2022-2023 онд хийж гүйцэтгэх бөгөөд эхний ээлжийн ажлыг 2022 оны наймдугаар сарын 20-нд дуусгахаар төлөвлөн ажиллаж байна.

Эх сурвалж: Геодизи, усны барилга, байгууламжийн газар ОНӨААТҮ