Categories
мэдээ нийгэм

Улаанбаатарт шөнөдөө 13 хэм дулаан байна DNN.mn

Малчид, иргэдийн анхааралд: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар хурц нартай, аагим халуун өдрүүд үргэлжилж, 28, 29-нд нутгийн зарим газраар дуу цахилгаантай аадар бороо, мөндөр орох тул болзошгүй нөөлөг салхи, аянга цахилгаан, үер ус, наршилтын аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.


2022 оны 06 сарын 26-ны 20 цагаас 06 сарын 27-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас: Нутгийн зүүн хагаст солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Шөнөдөө говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, өдөртөө баруун аймгуудын нутгийн хойд, говь аймгуудын нутгийн зүүн өмнөд, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи: Нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүсэж, говийн аймгуудын нутгийн зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр 5-10 хэм, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говиор 17-22 хэм, бусад нутгаар 11-16 хэм, өдөртөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж голын хөндий, говийн бүс нутгийн зүүн хэсэг, Дарьгангын тал нутгаар 20-25 хэм, Их нууруудын хотгор болон Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 31-36 хэм, бусад нутгаар 25-30 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө үүл багасна, өдөртөө үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 11-13 хэм, өдөртөө 26-28 хэм дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Шөнөдөө үүл багасна, өдөртөө үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 8-10 хэм, өдөртөө 25-27 хэм дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө үүл багасна, өдөртөө үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 6-8 хэм, өдөртөө 23-25 хэм дулаан байна.

Categories
гадаад мэдээ

Газрын тосны үнэ 0.1 хувиар буурчээ DNN.mn

Газрын тосны нийлүүлэлтийн тодорхойгүй байдалтай холбоотойгоор АНУ-ын эрэлт буурах болгоомжлол зах зээлд үүсээд байна.

Үүнтэй холбоотойгоор газрын тосны үнэ сүүлийн хоёр долоо хоногт “Улаан бүс”-д хаагдлаа. Баасан гарагийн арилжаагаар брент төрлийн газрын тосны үнэ 0.1 хувиар буурч, баррель нь 110 ам.долларт хэлбэлзэж байна.

“Газрын тосны үнийн савлагаа өндөр байгаа нь БНХАУ болон БНЭУ ОХУ-аас их хэмжээний газрын тос худалдан авч байгаатай холбоотой” гэж Цагаан ордны Эдийн засгийн зөвлөлийн тэргүүн Сесилиа Роуз “Bloomberg”-төгсөн ярилцлагадаа онцолж байна.

Цагаан ордны Эдийн засгийн зөвлөлийн тэргүүн Сесилиа Роуз
“Газрын тосны зах зээл нэлээд тогтворгүй, савлагаатай байгааг бид харж байна. Үүний нэг шалтгаан нь БНХАУ болон БНЭУ ОХУ-аас их хэмжээний газрын тос худалдан авч байгаатай холбоотой гэж бодож байна. Мөн зах зээлд нийлүүлэлт давамгай байгаа. Энэ нь газрын тосны үнэ огцом савлагаатай байхад нөлөөлж байна. Мөн газрын тосны үнийн уналтыг эергээр хүлээн авах хэрэгтэй, энэ уналт хэрэглэгчдэд хүрнэ гэж найдаж байна. Гэхдээ ОХУ Украины дайн маргааш дуусахгүй гэдгийг бид ойлгох хэрэгтэй. Мөн АНУ-ын Ерөнхийлөгч газрын тосны өндөр үнэ айл, өрхүүдэд сорилт болж байгааг ойлгож байна. Тэрбээр энэ асуудалд Конгресстой хамтран ажиллахаар зорьж байна. Нийлүүлэлтээ нэмэгдүүлэх гурван сарын хугацаатай арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаа. Тэгэхээр инфляцыг бууруулах, дайныг эцэслэх зэрэг олон сорилт тулгарсан энэ үед нийлүүлэлтээ тогтвортой байлгах нь гол асуудал болж байна. Ингэснээр эдийн засгийн аюулгүй, тогтвортой байдлын суурь тавигдах боломжтой гэж үзэж байна” гэж мэдэгдлээ.

О.Цэнгэг

Categories
мэдээ нийгэм

ЗӨВЛӨМЖ: Ходоод шархалсан үед илрэх шинж тэмдгүүд DNN.mn

Ходоодны ханад үрэвсэл явагдах ба цочроогч хүчин зүйлийн нөлөөгөөр эсвэл халдварын үед илэрдэг өвчин.

Шинж тэмдэг

  • Хоол идсэний дараа ходоодоор эвгүй оргих, өвдөх
  • Аюулхай орчим цанхайх, өвдөх
  • Цээж гашуун оргих, хорсох, халуун оргих
  • Дотор муухайрах бөөлжих, гулгих
  • Хоолны дуршил буурах
  • Турах /бие суларч, нойргүйдах/

Эмчинд хэзээ хандах вэ?

Дээрх шинж тэмдэгүүд илэрсэн тохиолдолд эмчид хандах шаардлагатай

Шалтгаан

  • Хеликобактерийн халдвар
  • Согтууруулах ундаа
  • Аспирин, ибуфропен удаан хугацаанд уух
  • Хоол хүнс /хоносон удсан хоол, хэт хүйтэн хоол, давсалсан бүтээгдэхүүн, халуун ногоо, хийжүүлсэн ундаа, бэлэн хоол/
  • Стресс, сэтгэл гутрал, нойргүйдэл

Эрсдэлт хүчин зүйлс

  • 50-с дээш насныхан
  • Удамшил
  • Согтууруулах ундаа болон тамхи

Хүндрэл

  • Ходоодноос цус алдана
  • Ходоод цоорох
  • Хавдарт шилжих

Оношлогоо

  • Нарийн мэргэжлийн эмчийн үзлэг
  • Хеликобактерийн шинжилгээ
  • Дурангийн оношлогоо
  • Тодосгогчтой рентген

Эмчилгээ

  • Амьдралын хэв маягаа өөрчлөх
  • Хоол эмчилгээ
  • Эмэн эмчилгээ

Урьдчилан сэргийлэлт

  • Насанд хүрэгчид жилд 1 удаа урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдах
  • Эрэгтэй 45, эмэгтэй 50 наснаас эхлэн /жилдээ 1 удаа ходоодоо тогтмол дурандуулах/
  • Хеликобактерийн халдвараас сэргийлэх
  • Согтууруулах ундаа, тамхи хэрэглэхгүй байх
Categories
мэдээ нийгэм цаг-үе

2022 оны эхний таван сарын байдлаар найман хүүхэд мориноос унажээ DNN.mn

2022 оны эхний таван сарын байдлаар мориноос унаж нас барсан найман тохиолдол бүртгэгдээд байна. Үүнээс хурдан морины үсэргээ болон сунгааны үеэр хоёр, бусад байдлаар морь унаж байгаад зургаан хүүхэд унажээ.

Иймээс эцэг, эхчүүд хараа хяналтаа сайжруулан, зориулалтын хувцас хэрэглэлийг стандартын дагуу өмсүүлэхийг холбогдох байгууллагуудаас анхааруулж байна.

Categories
мэдээ нийгэм

Хууль бус олборлолтыг зогсоох ажлын хэсэг ажиллаж байна DNN.mn

УИХ-ын дарга Г. Занданшатар Баянхонгор аймаг дахь уул уурхайн хууль бус үйл ажиллагааг таслан зогсоох, хатуу хариуцлага тооцох хэд хэдэн арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. Тухайлбал, хууль бус олборлолтыг зогсоох, хянан шалгах чиг үүрэгтэй албан тушаалтнуудад хариуцлага тооцох, байгалийн тогтоц, тэнцвэрт байдлыг хамгаалах зорилгоор УИХ-ын даргын захирамж бүхий хамтарсан ажлын хэсгийг байгуулжээ.

Ажлын хэсэгт бүрэлдэхүүнд Баянхонгор аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн газар болон УИХ-ын даргын ажлын алба, хууль, хяналтын байгууллагын холбогдох мэргэжилтнүүд болон иргэдийн төлөөлөл багтжээ. Уг ажлын хэсэг ойрын өдрүүдэд зарим сумдад ажиллаж, хяналт үнэлгээ хийн, шаардлагатай арга хэмжээг газар дээр нь авч, нэгдсэн санал дүгнэлт хүргүүлэх юм.

photo_2022-06-25_14-19-45
Categories
мэдээ эдийн-засаг

Нүүрсний экспортыг 2024 онд 50 сая тоннд хүргэнэ DNN.mn

Уул уурхайн хүнд үйлдвэрийн яамнаас уул уурхай салбарын цаашидын зорилтын талаар мэдээлэл өглөө.

Уул уурхайн хүнд үйлдвэрийн яам:

– 2017 онд 33

– 2018- 19

– 2019- 71

– 2020 – 109 тусгай зөвшөөрөл өгсөн байна. Эхний ээлжид Монгол улс ямар баялагтай гэдгээ судлаад дараа нь ашиглах асуудлыг ярина. Тиймээс хайгуулын тусгай зөвшөөрлийг нэмэгдүүлэх бодлого баримталж байна. 2022 онд 400 болгож, 2024 онд гэхэд 500 хүргэнэ.

– Манай улс 1,1 тэрбум ам.долларын газрын тосны бүтээгдэхүүн авч байна. 2024 онд дотоодын үйлдвэрлэлийг 55 хувьд хүргэх зорилт тавьсан.

– Нүүрсний экспортыг 2024 онд 50 саяд хүргэнэ. Манай улсын уурхайн хүчин чадал 100 гаруй сая тонн. Тиймээс 50 сая тонн экспорт хийж, 30 хувийг нь баяжуулна. Төр баяжуулах салбарт хөрөнгө оруулалт хийнэ.

– Зэсийн салбарт 2025 онд 1,3 тэрбум доллар, катодын зэсээс 3,6 тэрбум ам.доллар олох төсөөлөлтэй байна.

Categories
мэдээ спорт

Өнөөдөр “Тамирчдын баярын өдөр” тохиож байна DNN.mn

Өнөөдөр Биеийн тамир спортын газар, салбарын яамтай хамтран зохион байгуулдаг “Тамирчдын баярын өдөр” тохиож байна.

Тухайлбал, “Тамирчдын баяр”-ын өдрөөр МҮОХ-ны музей, төв орон нутгийн спорт заал, фитнесс, спорт клуб тодорхой хугацаанд иргэдэд үнэ төлбөргүй үйлчлэх юм.

Энэ өдрийн оргил арга хэмжээ нь Д.Сүхбаатарын талбайд 09:00 цагт эхлэх хүндэт зочид спортын зүтгэлтэн, эрдэмтэн, ахмад тамирчин, олимп, паралимп, дифлимп, тусгай олимп, залуучуудын олимп, тив, дэлхийн медальтан тамирчид, багш дасгалжуулагчид болон нийслэл, дүүрэг, хүчний байгууллагын албан хаагчдын хүндэтгэлийн жагсаал болох юм. Дараа нь цацагтай аэробик, гимнастикийн үзүүлэх тоглолт, флаш моби дасгал, “UB dreams” хамтлагийн бөмбөрийн тоглолт, брейк данс бүжиг зэрэг үзүүлэх тоглолт болно.

Categories
мэдээ улс-төр

Үндэсний аюулгүй байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн барив DNN.mn

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын тодотгон шинэчилсэн төсөл, Үндэсний аюулгүй байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон дагалдах баримт бичгүүдийг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга Ж.Энхбаяр өргөн барилаа.

Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын алба, Стратеги судлалын хүрээлэн, үндэсний аюулгүй байдлын чиглэлээр мэргэшсэн эрдэмтэн, судлаачдаас бүрдсэн Ажлын баг Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын хэрэгжилтэд дүн шинжилгээ хийж, үнэлгээний тайлан гаргажээ. Энэхүү тайланд Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын 60 гаруй хувьд нэмэлт, өөрчлөлт оруулах, шинэчлэн найруулах шаардлагатай гэж дүгнэжээ. Иймд 5 бүлэг, 27 зүйл, 71 дэд зүйлтэйгээр тодотгон шинэчилсэн тухай Монгол Улсын Ерөнхийлөгчид танилцууллаа.

Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалыг тодотгон шинэчилж байгаатай холбогдуулан Үндэсний аюулгүй байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулсан байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх эрдэмтэн, судлаачдын танилцуулгыг сонссоныхоо дараа Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын тодотгон шинэчилсэн төсөл, Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон дагалдах баримт бичгүүдийг ойрын хугацаанд Улсын Их Хуралд өргөн барина гэдгийг онцлон тэмдэглэв.

Categories
мэдээ цаг-үе эдийн-засаг

Урсгал дансны алдагдал 34.4 сая ам.доллараар нэмэгдэж, 431.7 сая ам.доллар болжээ DNN.mn

Үндэсний статистикийн хорооноос мэдээлснээр, төлбөрийн тэнцлийн урсгал данс энэ оны эхний дөрвөн сарын урьдчилсан гүйцэтгэлээр 1.5 тэрбум ам.долларын алдагдалтай гарч, алдагдал өмнөх оны мөн үеийнхээс 963 (2.7 дахин) сая ам.доллароор нэмэгджээ. Үүнд, барааны худалдааны алдагдал өмнөх оны мөн үеийнхээс 697.9 сая, анхдагч орлогын алдагдал 164.8 сая ам.доллараар өссөн нь нөлөөлсөн байна.

Урсгал дансны алдагдал энэ оны дөрөвдүгээр сард өмнөх сарынхаас 34.4 сая ам.доллараар нэмэгдэж, 431.7 сая ам.доллар болжээ. Үйлчилгээний худалдааны орлого энэ оны эхний дөрвөн сарын урьдчилсан гүйцэтгэлээр 233 сая, зарлага 840.5 сая ам.доллар болж, орлого өмнөх оны мөн үеийнхээс 16.9 сая ам.доллараар багасч, зарлага 90.4 сая ам.доллараар нэмэгдсэн байна.

Үйлчилгээний худалдааны алдагдал энэ оны эхний дөрвөн сард өмнөх оны мөн үеийнхээс 107.3 сая ам.доллараар өсч, 607.5 сая ам.доллар болжээ.

Хөрөнгийн данс энэ оны эхний дөрвөн сарын урьдчилсан гүйцэтгэлээр 44.9 сая ам.долларын ашигтай гарч, өмнөх оны мөн үеийнхээс 14.5 сая ам.доллараар нэмэгдсэн байна. Энэ оны дөрөвдүгээр сард 16.3 сая ам.долларын ашигтай гарч, өмнөх сарынхаас 0.9 сая ам.доллараар нэмэгджээ.

Санхүүгийн дансны тэнцэл энэ оны эхний дөрвөн сарын урьдчилсан гүйцэтгэлээр 604.1 сая ам.долларын ашигтай гарч, өмнөх оны мөн үеийнхээс 99.2 сая ам.доллараар нэмэгдсэн байна. Мөн дөрөвдүгээр сард 309.4 сая ам.долларын ашигтай гарч, өмнөх сарынхаас 235.6 сая ам.доллараар нэмэгджээ.

Төлбөрийн тэнцэл 2021 оны эхний дөрвөн сард 245 сая ам.долларын ашигтай гарсан бол энэ оны эхний дөрвөн сарын урьдчилсан гүйцэтгэлээр 942.8 сая ам.долларын алдагдалтай болсон аж. Харин төлбөрийн тэнцэл энэ оны дөрөвдүгээр сард 10.8 сая ам.долларын ашигтай гарчээ.

Categories
мэдээ нийгэм

Улсын хэмжээнд АИ-92 автобензиний 37 хоногийн нөөцтэй байна DNN.mn

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас мэдээлснээр, улсын хэмжээнд зургадугаар сарын 20-ны өдрийн байдлаар нийт 139555 тн шатахууны нөөцтэй байгаагаас А-80 автобензин 12090 тн (73 хоног), АИ-92 автобензин 48998 тн (37 хоног), АИ-95 автобензин 4950 тн (37 хоног), ДТ 70621 тн (26 хоног) байна.

Манай улс он гарснаас хойш нийт 813.2 мян.тн газрын тосны бүтээгдэхүүн импортолжээ. Үүнд А-80 автобензин 18.2 мян.тн, АИ-92 автобензин 273.7 мян.тн, АИ-95/98 автобензин 13.8 мян.тн, ДТ 405.3 мян.тн, онгоцны түлш 25.2 мян.тн, бусад 77.1 мян.тн байна.