Categories
гадаад мэдээ

Дэлхийн хамгийн урт хөлөг онгоц далайн боомт сүйтгэжээ DNN.mn

Дэлхийн хамгийн урт аяллын хөлөг онгоц “Royal Caribbean” Карибын тэнгист осол гаргажээ. Тодруулбал, Ямайкийн Фалмут дахь зогсоол руу орох гэж байгаад далайн боомтыг эвдэж сүйтгэсэн байна.

“Royal Caribbean” хөлөг онгоцны урт 362 метр, жин нь 226963 тонн юм. Эйфелийн цамхаг 299.9 метр өндөр билээ. Дэлхийн хамгийн том аяллын хөлөг “Wonder of the seas” нь 236857 тонн жинтэй юм байна.

Зочид болон багийн гишүүдээс бэртэж гэмтсэн хүн үгүй бөгөөд зөвхөн хөлгийн эх биед хонхорхой, халцархай үүсчээ. Осол өнгөрсөн Пүрэв гаригт орон нутгийн цагаар өглөөний 07:00 цагт болсныг “Daily mail” хуудас мэдээлэв.

“Royal Caribbean” хөлөг Флоридагийн Канаверал боомтоос тавдугаар сарын 22-нд долоо хоногийн аяллаар хөдөлсөн байна. Хуваарийн дагуу 27-нд Лабади Гаити арал руу, 30-нд Багамын нийслэл Нассау руу хөдлөх ёстой байсан боловч ослоос шалтгаалаад Флоридад буцаж иржээ.

Хөлөг онгоц Карибын тэнгисээр долоо хоногийн хугацаатай, хоёр талын аялалд зорчигчдыг тээвэрлэдэг аж. Уг аяллын хамгийн хямд өрөөний үнэ 495 фунт стерлингээс эхлэх ба тагттай бол 702, люкс бол 1542 фунт стерлинг юм байна. Хөлөг онгоцон дээр 23 усан бассейн, 17 тавцан, 1400 хүний суудалтай театр, 6410 зочин хүлээн авах 2700 өрөө байдаг. Энэхүү нүсэр байгууламжийн өртөг нэг тэрбум фунт стерлинг хүрнэ гэж “Daily mail” мэдээлжээ.

7eo
de95

Categories
мэдээ нийгэм

Баян-Өлгий аймгийн нийт хүн амын 40.9 хувийг хүүхдүүд эзэлж байна DNN.mn

“Олон Улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр” өнөөдөр тохиож байгаа. Үүнтэй холбоотой Баян-Өлгий аймгийн зарим тоон мээдээллүүдийг хүргэж байна.

Баян-Өлгий аймгийн 0-17 насны хүүхдийн тоо

44321

Аймгийн нийт хүн ам дахь хүүхдүүдийн эзлэх хувь

40,9

2021 онд шинээр хорвоод мэндэлсэн хүүхдийн тоо

2977

18 хүртэлх насны хүүхэдтэй өрх толгойлсон эхийн тоо

1217

18 хүртэлх насны 4 ба түүнээс дээш хүүхэдтэй өрх

4209

Хагас өнчин хүүхдийн тоо

1961

Бүтэн өнчин хүүхдийн тоо

178

Тухайн жилд /2021/ амьд төрсөн 100 эмэгтэй хүүхэд тутамд ногдох амьд төрсөн эрэгтэй хүүхдийн тоо

103,9

Үрчлүүлсэн хүүхдийн тоо /2021 он/

129

Сургуулийн өмнөх боловсролын байгууллагад хамрагдсан хүүхдийн тоо

7331

Сургуулийн өмнөх боловсролын байгууллагад хамрагдсан хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн тоо

2

Ерөнхий боловсролын сургуульд өдрөөр суралцагчдын тоо

25,4 мянга

Ерөнхий боловсролын сургуулийн суралцагчдаас дотуур байранд амьдарч буй хүүхэд

3977

Гэмт хэрэг үйлдсэн 0-17 насны хүүхдийн тоо /2021 он/

12

Гэмт хэргийн хохирогч болсон хүүхдийн тоо /2021 он/

Categories
гадаад мэдээ

Шанхай хотод хоёр сар үргэлжилсэн хөл хорионы хатуу дэглэм цуцлагдлаа DNN.mn

Хятадын санхүүгийн төв Шанхай хотод коронавирусийн халдвар тархалтыг зогсоохын тулд зарлаад байсан хатуу хөл хорионы дэглэм хоёр сарын дараа цуцлагдлаа.

Өнгөрсөн шөнө дундаас эхлэн тус хотын 25 сая оршин суугчийн ихэнх хэсэг гэрээсээ гарч, чөлөөтэй зорчих эрхтэй болсон байна.

Зөвхөн 650,000 хүн амьдардаг Шанхай хотын хэсэгт хөл хорионы дэглэм үргэлжлэн үйлчлэх юм.

“Бидний удаан хүлээсэн өдөр ирж байна” гэж Шанхай хотын захиргааны хэвлэлийн төлөөлөгч Ин Шин өчигдөр шийдвэрийг зарлахдаа эхэлж хэлжээ.

Тэрбээр “Өнгөрсөн хугацаанд хүн бүр зовлон амссан. Их үнээр олдсон энэ өдрөө бид нандигнаж, хамгаалах ёстой. Бидний сайн мэддэг, үгүйлэгдэж байсан Шанхай хотод тавтай морил” гэж хэлсэн байна.

Өнгөрсөн хоёр сарын хугацаанд олон бизнесийн байгууллагууд үйл ажиллагаагаа зогсоож, Volskwagen, Tesla зэрэг өрнөдийн автомашины компаниуд үйлдвэрлэлээ тасалдуулахгүйн тулд ажилчдаа гэрт нь хариулалгүй ээлжээр ажиллуулж байв.

Шанхайн иргэдийн орлого тасарч, хоол хүнсний хомстолтой тулгарч, тусгаарлалтад удаан байснаас сэтгэл санааны хямралд нэрвэгдэж байсан юм. Лхагва гарагаас эхлэн нийтийн тээвэр, том дэлгүүрүүд багтаамжийнхаа 75 хувийн хязгаарлалттайгаар нээгдэж байна. Кино театр, музей, фитнес клубүүд хаалттай хэвээр байх ажээ.

Сургуулиудын ихэнх нь танхимаар хичээллэхгүй юм байна.

Хөл хорионы дэглэм эхлэхээс өмнө Шанхай хотын эдийн засгийн хэмжээ $600 тэрбум гаруй байжээ. Эрх баригчид эдийн засгаа энэ түвшинд буцааж сэргээхийн тулд зарим татварыг хөнгөлөх, түргэвчилсэн шугамаар бонд гаргах, шинэ барилгын төслүүдэд зөвшөөрөл олгох журмыг хялбарчлах зэрэг арга хэмжээнүүдийг авахаар болсон байна.

Categories
мэдээ цаг-үе

​Ирэх долоо хоногт цэцэрлэгийн зориулалтаар түрээслэх орон сууцнуудын сонгон шалгаруулалтыг зарлана DNN.mn

Засгийн газрын хуралдаанаар цэцэрлэг, сургуулийн хамрагдалттай холбоотойгоор гаргасан шийдвэрийг БШУ-ны сайд Л.Энх-Амгалан танилцуулсан.

Тэрбээр “Ирэх хичээлийн жилд сугалаанд хамрагдахаар 34 мянга орчим хүүхэд байгаа. Үүнийг шийдэхэд хэд хэдэн шийдлийг гаргаж байна. Нэгдүгээрт, улсын төсвийн хөрөнгө оруулалт болон нийслэлийн төсвөөр энэ жил 20 цэцэрлэгт ашиглалтад орно. 3 мянган хүүхдийг хамруулах боломж бүрдэнэ.

Хоёрдугаарт, цэцэрлэг түрээсэлье гэж байгаа. Нийслэлд ачаалал ихтэй 26 хамран сургах тойрог дээр түрээслэх боломжтой. Ирэх долоо хоногт түрээсийн байруудын судалгааг авахаар нээлттэй сонгон шалгаруулалт хийнэ. Шинээр ашиглалтад орж буй орон сууцнуудын нэг давхрыг худалдаж авна. Гуравдугаарт, гэр цэцэрлэгүүдийг ашиглая гэж байгаа” гэв.

Categories
мэдээ нийгэм

363.651 ширхэг хувьцаа арилжив DNN.mn

2022 оны 5 дугаар сарын 31-ний өдөр энгийн арилжаагаар 29 хувьцаат компанийн 132,221,857 төгрөгийн үнийн дүн бүхий 363,651 ширхэг хувьцаа арилжигдсанаас 11 хувьцаат компанийн хувьцааны ханш өсөж, 14 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 4 компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. Үүнээс “Улсын их дэлгүүр” ХК (UID +10.81%), “Бодь Даатгал” ХК (BODI +10.74%) болон “Монголын цахилгаан холбоо” ХК (MCH +6.30%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол “Увс чацаргана” ХК (CHR -10.72%), “Монгол нэхмэл” ХК (MNH -7.80%)” болон “Түмэн шувуут” ХК (TUM -5.30%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Хөрөнгө оруулалтын 2 сангийн нийт 27,168 ширхэг нэгж эрхийг 7,503,350 төгрөгөөр арилжаалсан байна.

ТOP-20 индекс 1.24 хувиар өсөж, 34,148.25 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 4,935,008,237,092 төгрөг боллоо.

Categories
мэдээ нийгэм

Рэнчинлхүмбэ сум хүүхдүүдээ хүндэтгэн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөө хорьжээ DNN.mn


Өнөөдөр олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиож байна. Энэ өдөртэй холбогдуулан Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын ЗДТГ-аас хүүхдүүдээ хүндэтгэн сумын төвдөө 10-14 цагийн хооронд тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлаж, архи согтууруулах ундаа худалдаалахыг хориглосон шийдвэр гаргажээ.

Харин Улаанбаатарт хэд хэдэн газарт авто замын хөдөлгөөнийг хязгаараад байгаа юм.

Тодруулбал, Чингисийн өргөн чөлөө, Их сургуулийн гудамж (Самбуугийн гудамжнаас Энхтайваны өргөн чөлөө хүртэл), Хуульчдын гудамж, Ерөнхий сайд А.Амарын гудамж, П.Гэндэнгийн гудамж (Олны нэрлэдгээр Засгийн газрын ордны баруун, зүүн зам, Спортын ордны баруун тал болон Туушингийн урд зам, Өглөөний гудамжны хойд талын зам, Шангри-Ла-гаас Хүүхдийн ордон хүртэлх зам)-д тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хаасан. Цаг хугацааны хувьд 08:00-20:00 цагт замын хөдөлгөөнийг хязгаарлах юм.

Categories
мэдээ цаг-үе

Хүүхдийн төлөө сангийн дансанд зургаан тэрбум төгрөг байна DNN.mn

2020 онд Хүүхдийн төлөө сан байгуулагдаж байв. Өнөөдрийн байдлаар тус сангийн дансанд зургаан тэрбум төгрөг байна.

Ингэхдээ 2021 онд Хүүхдийн төлөө сангийн хөрөнгийг зарцуулах, түүнд хяналт тавих журмыг баталсан. Журамд;

-Хүүхдэд зориулсан бүтээн байгуулалтыг санхүүжилтээр дэмжих,

-Олон улс, тив, дэлхийн соёл, урлаг, спортын уралдаан тэмцээн, наадамд амжилт гаргасан хүүхдийг шагнаж урамшуулах,

-Олон улс, тив, дэлхийн соёл, урлаг, спортын уралдаан тэмцээн, наадамд оролцох бэлтгэл хангаж байгаа болон оролцох болзол хангасан хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд дэмжлэг үзүүлэхэд зарцуулна гэж заажээ.

Хүүхдийн төлөө сангийн хөрөнгө нь улсын төсөв, хандив тусламж, авто тээврийн хэрэгслийн сонирхол татахуйц улсын бүртгэлийн дугаар борлуулсны орлого, хүүхдэд зориулсан бүтээн байгуулалтыг дэмжсэн соёл, урлаг, спортын тоглолтын хандиваас бүрддэг байна.

Categories
мэдээ цаг-үе

Өнөөдрөөс эхлэн хот хоорондын нийтийн тээврийн үнэ нэмэгдэнэ DNN.mn


Хот хоорондын нийтийн зорчигч тээврийн үнэ тарифыг 2022 оны зургаадугаар сарын 01-ны өдрөөс эхлэн нэмэгдүүлж байгаа юм байна.

Тодруулбал, Зам тээврийн хөгжлийн сайдын 2019 оны 374 дугаар тушаалаар нэг хүн км өртгийг 60-75 төг байхаар тогтоосон байдаг аж.

ШИНЭЭР ТОГТОООСОН ҮНЭ ТАРИФИЙН МЭДЭЭЛЛИЙГ ДООРХ ЗУРГААС ОРЖ ХАРНА УУ

Тэгвэл уг жишиг тарифыг тогтоохдоо тухайн үеийн 1 литр түлш 2430 төгрөг байхад тогтоож байсан. Өнөөдрөөс мөрдөх үнэ тариф нь тухайн жишиг тарифын хүрээнд дээд хязгаарт нь хүргэж байгаа хэмээн холбогдох байгууллагаас мэдэгджээ.

Хот хоорондын нийтийн зорчигч тээврийн үнэ тарифыг 2022 оны зургаадугаар сарын 01-ны өдрөөс эхлэн нэмэгдүүлж байгаа юм байна.

Тодруулбал, Зам тээврийн хөгжлийн сайдын 2019 оны 374 дугаар тушаалаар нэг хүн км өртгийг 60-75 төг байхаар тогтоосон байдаг аж.

ШИНЭЭР ТОГТОООСОН ҮНЭ ТАРИФИЙН МЭДЭЭЛЛИЙГ ДООРХ ЗУРГААС ОРЖ ХАРНА УУТэгвэл уг жишиг тарифыг тогтоохдоо тухайн үеийн 1 литр түлш 2430 төгрөг байхад тогтоож байсан. Өнөөдрөөс мөрдөх үнэ тариф нь тухайн жишиг тарифын хүрээнд дээд хязгаарт нь хүргэж байгаа хэмээн холбогдох байгууллагаас мэдэгджээ.

Categories
мэдээ нийгэм

“Хүүхдийн төлөө сан”-гаас 30 хүүхдэд мөнгөн шагнал олгох батламж гардууллаа DNN.mn

Олон Улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхий сайд, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн тэргүүн Л.Оюун-Эрдэнэ олон улс, тив дэлхийн тавцанд өндөр амжилт үзүүлсэн хүүхдүүдэд “ХҮҮХДИЙН ТӨЛӨӨ САН”-гаас мөнгөн шагнал олгох БАТЛАМЖ гардууллаа.

АНУ-ын Нью-Йорк хотноо зохион байгуулагдсан “Кришендо” өсвөрийн хөгжимчдийн олон улсын уралдаан, Ливан улсын Бэйрут хотод зохион байгуулагдсан Жүдо бөхийн өсвөр, залуучуудын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн, Филиппинд болсон Ази тивийн аварга шалгаруулах шатрын тэмцээнд амжилттай оролцон, шагналт байранд шалгарсан 30 хүүхэд баярын энэ өдөр шагналаа гардлаа.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ олон улс, тив дэлхийн уралдаан, тэмцээнд амжилттай оролцож, эх орныхоо нэрийг өндөрт өргөж, Хүүхдийн төлөө сангаас шагнал хүртсэн хүүхдүүдэд баяр хүргэж, Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн мэндчилгээ дэвшүүлээд цаашид амжилтаа улам ахиулахыг ерөөлөө.

2020 онд Хүүхдийн төлөө сан байгуулагдаж, 2021 онд Хүүхдийн төлөө сангийн хөрөнгийг зарцуулах, түүнд хяналт тавих журмыг баталсан. Журамд;

  • Хүүхдэд зориулсан бүтээн байгуулалтыг санхүүжилтээр дэмжих,
  • Олон улс, тив, дэлхийн соёл, урлаг, спортын уралдаан тэмцээн, наадамд амжилт гаргасан хүүхдийг шагнаж урамшуулах,
  • Олон улс, тив, дэлхийн соёл, урлаг, спортын уралдаан тэмцээн, наадамд оролцох бэлтгэл хангаж байгаа болон оролцох болзол хангасан хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд дэмжлэг үзүүлэхэд зарцуулна гэж заажээ.

Өнөөдрийн байдлаар тус сангийн дансанд зургаан тэрбум төгрөг байна.

Хүүхдийн төлөө сангийн хөрөнгө нь улсын төсөв, хандив тусламж, авто тээврийн хэрэгслийн сонирхол татахуйц улсын бүртгэлийн дугаар борлуулсны орлого, хүүхдэд зориулсан бүтээн байгуулалтыг дэмжсэн соёл, урлаг, спортын тоглолтын хандиваас бүрддэг байна.

зураг

зураг

Categories
мэдээ нийгэм

Өнөөдөр дархлаажуулалтын цэгүүд ажиллахгүй DNN.mn

Коронавирусийн халдварын эсрэг дархлаажуулалтын цэгүүд өнөөдөр ажиллахгүй.

Харин зургаадугаар сарын 2-ноос буюу Пүрэв гарагаас төлөвлөлтийн дагуу хэвийн ажиллах аж.

Цэгүүд хэвийн ажиллаж эхлэхэд та өөрт ойр байрлах аль ч цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой.

Хамгийн сүүлийн мэдээллээр нийслэлийн хэмжээнд нийт 1,081,467 иргэн дархлаажуулалтын бүрэн тунд хамрагджээ.