Categories
зурхай мэдээ цаг-үе

Улаан нохой өдөр DNN.mn

2022.6.2, ПҮРЭВ ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН: 3

ЗУНЫ ИЛҮҮ ТЭРГҮҮН САР
ГУРВАН ХӨХ МЭНГЭТЭЙ УЛААН НОХОЙ ӨДӨР

  • Аргын тооллын: 2022.6.2, Пүрэв гараг
  • Наран ургах шингэх: 04.57-20.44
  • Үс засуулбал: Эд мал баялаг төгөлдөр болно
  • Барилдлага:
  • Шүтэн барилдлага: Сэрэхүй
Тухайн өдөр бар, туулай, бич, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Эл өдөр санасан хэрэг түргэн бүтнэ. Бүтээл үйлдэх, тус чухалчлах, хэл ам дарах, башир, хатуу, түргэн үйлнээ сайн, амраг лугаа золгох, авшиг авах, ус гатлах, угаах зэрэгт сайн. Баруун нүд татвал садан ирэх, зүүн нүд татвал баярлах, баруун чих хангинавал гутамшиг болох, зүүн хангинавал завхарсныг сонсож цочих, бие татвал өмнө зүгээс зочин ирэх, хөл татвал хэрүүл гомдол болно.
Categories
мэдээ нийгэм цаг-үе

ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 28 хэм, бага зэргийн аадар бороо орно DNN.mn

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй, өдөртөө дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Салхи шөнөдөө баруун өмнөөс, өдөртөө баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр. Шөнөдөө 13-15 градус, өдөртөө 26-28 градус дулаан байна.

Хур тунадас: Нутгийн хойд хэсгээр үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, өдөртөө нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи: Ихэнх нутгаар баруунаас секундэд 5-10 метр, Алтайн салбар уулсаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 4-9 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 15-20 градус, бусад нутгаар 10-15 градус, өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 16-21 градус, говь, талын 28-33 градус, бусад нутгаар 23-28 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи шөнөдөө баруун өмнөөс, өдөртөө баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр. Шөнөдөө 10-12 градус, өдөртөө 26-28 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Салхи шөнөдөө баруун өмнөөс, өдөртөө баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр. Шөнөдөө 6-8 градус, өдөртөө 23-25 градус дулаан байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

ТОЙМ: Нэрт нийтлэлч Б.Цэнддоогийн “Дуудлага” хэмээх нийтлэл хэвлэгдлээ Dnn.mn

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаар 8 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна.


“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт “Эмээлт дэх үйлдвэрүүдийн
мах нийслэлчүүдийн эрүүл
мэндэд эрсдэл учруулж
байна уу” хэмээснийг “Цаг үе, үйл явдал” нүүрээс үргэлжлүүлж уншаарай.

Хуульч, өмгөөлөгч Ч.Өнөржаргал “Ерөнхий
прокурорт
тавигдах
шаардлагыг
хасна гэдэг гэмт
хэрэгтэй тэмцэх
төрийн хүчийг
сулруулна” гэлээ.

Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт нэрт нийтлэлч Б.Цэнддоогийн “Дуудлага” хэмээх нийтлэл хэвлэгдлээ.

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн
өдрийн тэмдэглэл нийтлэгдлээ.

“Улс төр” нүүрт “Монгол Тээвэр Нэгдэл”
ХХК-ийн ерөнхийлөгч С.Ганболд “Үнэндээ
үндэсний тээврийн
тогтолцоогоо төр нь устгах
гээд байна” хэмээн ярилаа.

“Баримт, үйл явдал” нүүрт “Americano English”
англи хэлний сургалтын
төвийн үүсгэн байгуулагч И.Анар “Хэл сурахад авьяасаас
илүү сонирхол л чухал гэж боддог” гэлээ.


Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugi ns/news/login

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаараас уншаарай.


Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88111375 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу




“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ

Categories
гадаад мэдээ

BTS хамтлагийн гишүүд АНУ-ын ерөнхийлөгчтэй уулзахаар Цагаан ордонд иржээ DNN.mn

Дэлхий дахинд алдаршсан Өмнөд Солонгосын BTS хамтлагийн гишүүд өчигдөр АНУ-ын ерөнхийлөгчтэй уулзахаар Цагаан ордонд иржээ.

Тэд АНУ-д сүүлийн жилүүдэд нэмэгдэх болсон Ази гаралтай хүмүүсийн эсрэг гэмт хэрэгтэй хэрхэн тэмцэх талаар Жо Байдентай ярилцах юм.

Коронавирусийн цар тахлын үеэр тус улсад зүүн Азиас гаралтай иргэдийг ялгаварлан гадуурхах, үзэн ядах үзэгдэл огцом нэмэгдээд байгаа.

“Бусдаас өөр байх нь буруу зүйл биш. Нээлттэй, бусдын ялгааг хүлээн зөвшөөрдөг сэтгэлгээтэй болсон үед эрх тэгш байдал бий болно гэж бодож байна” гэж хамтлагийн гишүүн Сүга хэвлэлийн хурлын үеэр хэлжээ.

“Хүн бүхэн тэгш эрхтэй, адилхан хүндлэгдэх ёстойг ойлгоход өнөөдөр бид нэг алхам урагшилж чадна гэдэгт найдаж байна” гэж хамтлагийн гишүүн V хэлсэн байна.

Хэвлэлийн хурлын дараа BTS хамтлагийнхан ерөнхийлөгч Жо Байдентай уулзахаар Цагаан ордны зууван танхим руу явжээ.

АНУ-ын засаг захиргаа тавдугаар сарыг Ази болон Хавай, Номхон далайн арлын уугуул иргэдийн өв соёлыг хүндэтгэх сар болгосон юм.

BTS хамтлаг 2013 онд байгуулагдсанаасаа хойш К-поп уран бүтээлчдээс анх удаа дэлхий дахинд хүлээн зөвшөөрөгдөж, хөгжмийн салбарын олон тооны шагнал хүртээд байгаа. Тэд бас НҮБ-ын ерөнхий ассамблейн чуулганд оролцсон юм.

BTS хамтлаг 2020 онд Billboard Hot 100 жагсаалтыг гурван удаа тэргүүлж, Grammy, Billboard Music Awards, MTV Video Music Awards зэрэг нэр хүндтэй шагналуудад нэр дэвшиж байлаа.

Өчигдөр Цагаан ордны хэвлэлийн хурлын өрөө ердийн үеийнхээсээ илүү ачаалалтай байжээ. Хэвлэлийн хурлыг шууд дамжуулдаг Цагаан ордны вэб сайт бас ер бусын өндөр ачаалалтай байж, арга хэмжээг эхлээгүй байхад 230,000 гаруй үзэгчийг татаад байсан юм.

Categories
гадаад мэдээ

Швейцарын гаалийнхан 14 дүгээр зууны үеийн самурайн сэлмийг хил дээр хураажээ DNN.mn

Швейцарын гаалийн албаныхан тус улсад хууль бусаар нэвтрүүлэх гэж байсан дундад зууны самурайн сэлмийг илрүүлснээ мэдээлжээ.

1353 онд бүтээгдсэн катана сэлэм 650,000 еврогийн үнэтэйг мэргэжилтнүүд тогтоосон байна.

Эртний үнэт эдлэлийг Германаас ирсэн Швейцарын дугаартай автомашинаас Цюрих хотын ойролцоо хил дээрх шалгалтын үеэр илрүүлжээ.

Охинтойгоо хамт зорчиж явсан жолооч ажил олгогчийнхоо хүсэлтээр сэлмийг Германы Штутгарт хотоос хүлээж аваад тээвэрлэж явснаа гаалийнханд мэдүүлсэн байна. Гэхдээ гаалийн мэдүүлэгтээ энэ талаар дурдаагүй байжээ.

Швейцарын Холбооны Гааль, Хил Хамгаалалтын газар жолооч болон түүний ажил олгогчид их хэмжээний мөнгөн торгууль оноохоор төлөвлөсөн байна.

Categories
мэдээ нийгэм

Элон Маск шүүх хурлын талаар санал бодлоо хуваалцав DNN.mn

Элон Маск твиттер хуудсаараа дамжуулан Амбер Херд болон Жонни Депп нарын шүүх хурлын талаар өөрийн үзэл бодлоо илэрхийлжээ. Тэрбээр жүжигчин Амбер Хердтэй үерхэж байсан түүхтэй ба охиных нь төрсөн эцэг гэж яригддаг. Жонни Депп болон Херд нар салаад удаагүй байхад Элон Масктай жүжигчин бүсгүй нэр холбогдоод амжжээ.

Маск тавдугаар сарын 27-нд шүүх хурал дууссанаас хойш хэдэн цагийн дараа твиттертээ “Тэд хоёулаа асуудлыг ардаа орхино гэж найдаж байна. Тэд хоёулаа гайхалтай хүмүүс” гэж жиргэсэн байна.

Жонни Депп хуучин эхнэр Амбер Хердыг нэр төрд халдсан хэргээр шүүхэд өгсөн. Харин Амбер Херд түүнийг гэр бүлийн хүчирхийлэгч гэж шүүхэд дуудсан юм. Зургаан долоо хоног үргэлжилсэн шүүх хурлын дүн Лхагва гаригт гарах төлөвтэй байна.

Categories
мэдээ нийгэм

“Төр хэмнэж байгаа ч эхчүүд, хүүхдүүдээсээ мөнгө харамлахгүй” гэв DNN.mn

зураг

Зорчигч тээврийн нэгтгэл компанид ажилласныхаа дараагаар Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ЭХЭМҮТ-д очлоо.

Ерөнхий сайд жилийн өмнө, буюу 2021 оны зургадугаар сарын 1-нд тус төвд ажиллаж, их засвар хийх төсвийг шийдэж өгөхөө амлаж байсан нь өнөөдөр ажил хэрэг болж, засварынх нь ажил 60 гаруй хувьтай байна.

Тодруулбал, ЭХЭМҮТ-д 1987 оноос хойш иж бүрэн засвар хийгээгүй өнөөдрийг хүрчээ. Энэ оноос төрөх тасгуудыг олон улсын жишигт нийцэх их засварыг эхлүүлж, 70 орчим хувийн гүйцэтгэлтэй байна. Хоёр жилийн хугацаанд тус төв иж бүрэн засвар хийж дуусгахаар төлөвлөж, мөн өргөтгөлийн болон Үр шилжүүлэн суулгах төвийн барилгыг шинээр барьж эхэлжээ.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Засгийн газраас эх, хүүхдийн эрүүл мэндийн салбарт онцгой анхаарч, 2021 онд тус салбарт хамгийн өндөр хөрөнгө оруулалт буюу 35 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн. Тухайлбал, ЭХЭМҮТ-д 12.9 тэрбум төгрөгөөр тоног төхөөрөмжийг нь шинэчилсэн. Бид амаржих газруудад үе шаттай хөрөнгө оруулалт хийж байна. Цар тахалтай амаргүй цаг үе ч гэлээ төр эхчүүд, хүүхдүүдээсээ мөнгө харамлахгүй. Цаашид ч хөрөнгө оруулалтууд хийнэ” гэлээ.

зураг

ЭХЭМҮТ-д хөрөнгө оруулалт хийсний дүнд Монголд эмчлэгддэггүй байсан дутуу төрсөн нярайн нүдний торлогийн эмгэг, ургийн мэс засал гэсэн хоёр өвчнийг эмчилдэг болсон. Энэ онд нэмж Монголд хийдэггүй хоёр төрлийн мэс заслыг хийхээр бэлтгэж байгаагаа тус төвийн захирал Ш.Алтантуяа хэлж, эхчүүд, хүүхдүүдийн тусламж үйлчилгээнд төрөөс онцгой анхаарч буйд талархал илэрхийллээ.

Хөрөнгө оруулалтын хүрээнд тоног төхөөрөмжийн шинэчлэлээс гадна төрөх болон төрсний дараах тасгийн орыг шинэчилжээ.

Өнөөдрийн байдлаар Эх, нярай, эмэгтэйчүүдийн үндэсний төвд 13.6, ЭХЭМҮТ-д 12.9, “Өргөө” амаржих газарт 3.6, “Хүрээ” амаржих газар 3.2, “Амгалан” амаржих газар 1.9 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгээд байна.

зураг

зураг

Categories
мэдээ нийгэм

Ерөнхий сайд төрийн албан хаагчдыг автобусаар зорчихыг уриалав DNN.mn

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр Зорчигч тээврийн нэгтгэл компанид ажиллаж, сургуулийн автобусыг үе шаттай нэмэгдүүлж, хүүхдийн аюулгүй байдал, тав тухыг хангах боломж бүрдүүлнэ гэдгээ хэллээ.

Шинэ сэргэлтийн бодлогын Хот хөдөөгийн сэргэлтийн хүрээнд нийслэл хотын тулгамдсан асуудлуудыг үе шаттайгаар шийдвэрлэх зорилгоор жил бүр 420 тэрбум төгрөгийг Улаанбаатар хотод төсөвлөж байна. Өмнө нь нийслэлд жилд 40 тэрбум төгрөг төсөвлөдөг байсан бол энэ оносс 420 болгож нэмэгдүүлсэн нь түүхэн шийдвэр, ажил хийх боломж гэдгийг Ерөнхий сайд мөн хэлж байлаа. Энэ хөрөнгө оруулалтын эхлэл болгож, нийслэлийн түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд өнөөдөр 60 автобус, цахилгаан хөдөлгүүр бүхий хоёр давхар 10, сургуулийн 20 автобусыг үйлчилгээнд нэвтрүүлж байна.

Цаашид нийтийн тээврийн парк шинэчлэлийг бүрэн хийж, 1000 автобусыг шинээр үйлчилгээнд нэвтрүүлнэ гэж нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар хэллээ. Нийтийн тээврийн үйлчилгээнд явж байгаа нийт автобусны 93 хувь нь ашиглалтын хугацаа хэтэрчээ. 2009 онд хуучин 400 автобус авснаас хойш парк шинэчлэл хийгээгүй. Энэ жил 500 орчим автобус ашиглалтаас гарах юм байна. Өнөөдрийн байдлаар нийслэлд 17 компанийн 960 орчим автобус 101 чиглэлд үйлчилгээнд явдаг. Зуны улиралд ажлын өдрүүдэд 300-350 мянга, намар буюу оргил ачааллын үед өдөрт 700 мянга гаруй хүн нийтийн тээврээр зорчдог байна. Иймд нийтийн тээврийн парк шинэчлэлтийг 2024 он хүртэл хоёр үе шаттай хэрэгжүүлнэ гэдгийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ яриандаа онцлоод, төрийн албан хаагчдыг автобусаар зорчихыг уриаллаа. Мөн тэрбээр “Жолооч, зорчигчдын тав тух, аюулгүй байдлыг хангасан, Монгол орны цаг уурт тохирохуйц, өвөл цонх цантахгүй, тусгай хэрэгцээт иргэдийн шаардлагыг хангасан автобусны парк шинэчлэлийг хийж чадвал түгжрэлийг бууруулах томоохон шийдэл болно” гэв.

Нийслэлд сургуулийн 140 автобус шаардлагатай байгааг нийслэлийн Нийтийн тээврийн үйлчилгээний газрын дарга Ч.Сайханбаяр хэлж байв. Энэ асуудлыг үе шаттай шийдэхээ Ерөнхий сайд хэлж, нийтийн тээврийн оргил ачааллын үе буюу наймдугаар сарын 25-наас өмнө 591 шинэ автобусыг авчрах, нийтийн тээврийн цахим шилжилтийг хийж дуусгахыг холбогдох албаныханд үүрэг болголоо.

Categories
гадаад мэдээ

Иран цөмийн бөмбөг хийх хэмжээний ураны нөөцтэй болжээ DNN.mn

Иран улс цөмийн тэсрэх бөмбөг хийхэд хүрэлцэхүйц хэмжээний ураны нөөцтэй болсныг НҮБ-ын цөмийн агентлаг мэдээллээ. Олон улсын цөмийн эрчим хүчний агентлагаас мэдээлснээр сүүлийн хэдэн жилд хэд хэдэн газраас цөмийн материал олдсонд бодитой тайлбар өгч чадахгүй байгааг мэдэгдсэн байна. Улмаар тус агентлагийн 35 орны бүрэлдэхүүнтэй дарга нарын зөвлөлийн ирэх болох хурлаар Ираны асуудлыг авч хэлэлцэхээр болжээ. Иран нь 2019 оноос хойш нарийвчлан зарлаагүй гурван байршилд уран баяжуулж буй мэдээллийг тус агентлаг өгсөн байна.

Тус агентлагийн мэдээллээр Ираны 60 хувь баяжуулсан ураны нөөц 43.3 кг хүрсэн нь сүүлийн гурван сард 10 кг-аар нэмэгдсэн үзүүлэлт гэнэ. Энэхүү нөөц нь Иран улс ураныг 90 хувь баяжуулж цөмийн зэвсэг үйлдвэрлэхэд хангалттай хэмжээ гэж шинжээчид үзэж байгаа аж.

Тиймээс АНУ-аас шалтгаалан хүчингүй болсон 2015 оны Ираны цөмийн хөтөлбөрийн гэрээг дахин сэргээх асуудлыг НҮБ-ын цөмийн агентлаг тавьжээ. Тус гэрээний дагуу Иран нь баяжуулсан ураны нөөцөө бууруулж, хариуд нь олон улсын эдийн засгийн хоригоос чөлөөлөгдсөн байв. Гэвч 2018 онд АНУ-ын экс ерөнхийлөгч тус гэрээнээс гарч, Ираны эсрэг хоригоо сэргээснээр Тегераны уран баяжуулалт сэргэжээ.

Categories
мэдээ нийгэм

Хөвсгөл нуурт живсэн машинуудаас шатахуун асгарах эрсдэлтэй DNN.mn

Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар “Хөвсгөл нуурыг бохирдлоос хамгаалах” ажлын хүрээнд нууранд живсэн 28 машин, техникийг татан гаргахаар болсон. Тэгвэл ажлын хэсгийн ээлжит хурлыг өчигдөр Батлан хамгаалах яам зохион байгуулжээ.

Хөвсгөл нууранд живсэн 28 ширхэг машин, техникээс тав нь дотроо 40 орчим тонн шатахуунтай аж.

Эдгээр шатахуунтай машин, техникийг татан гаргахад юуны түрүүнд тухайлсан багаж, хэрэгслээр шатахууныг соруулж, дараа нь татан гаргах процессын ажиллагааг явуулах нь зүйтэй гэдэг саналыг “Ниппон салвейж” компанийн төлөөлөгч хэлжээ.

Ажлын хэсгийн энэ удаагийн ээлжит хурлаар судалгааны нарийвчилсан төлөвлөгөөг боловсруулж, дараа дараагийн шатны арга хэмжээ болон татан гаргах ажиллагаанд ашиглагдах тоног төхөөрөмжийг асуудлыг шийдвэрлэхээр хэлэлцсэн байна.