Categories
мэдээ нийгэм

Н.Мөнхбат нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзав DNN.mn

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаар Н.Мөнхбат, Б.Шинэбаатар, Ч.Отгончулуу нарт холбогдох хэргийг шүүгдэгч нарын өмгөөлөгчдийн гаргасан гомдлын дагуу хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх эсэхийг хэлэлцэв.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.7.5 дахь заалтад заасан давж заалдах шатны шүүхийн магадлалыг хяналтын журмаар хянан шийдвэрлэх үндэслэлд хамаарахгүй байгаа тул уг хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлэлээ.

Ингэснээр анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан давж заалдах шатны шүүхийн магадлал хэвээр үлдэж байна.

Эх сурвалж: Улсын Дээд Шүүх

Categories
булангууд мэдээ цаг-үе шинжлэх-ухаан-технологи

Бичил хиймэл дагуул хөөргөх “Кансат-2022” тэмцээн ням гаригт болно DNN.mn

Монгол Улсад сансрын технологийг хөгжүүлэх, салбарын хүний нөөцийг бэхжүүлэх, хүүхэд, залуус, инженер судлаачид болон олон нийтэд шинжлэх ухааныг зөв таниулан сурталчлах, түгээн дэлгэрүүлэх чухал ач холбогдолтой “КАНСАТ – 2022” үндэсний V тэмцээн цаг агаарын нөхцөл байдлын улмаас бямба гарагт болох байсан нь хойшлогдож, энэ Ням гарагт буюу 2022 оны 06 дугаар сарын 05-нд Налайхын нислэгийн талбайд зохион байгуулагдах гэж байна.

Тус тэмцээнд МУИС, ШУТИС, ХААИС, ҮБХИС, Шинэ Монгол, Монгол Коосен зэрэг найман их дээд сургуулийн 15 багийн 90 гаруй оюутан, залуус оролцож, өөрсдийн бүтээсэн сансрын бага оврын хиймэл дагуулыг хөөргөж, өрсөлдөх юм.

Тэмцээний ерөнхий зохион байгуулагчаар Цахим хөгжил, харилцаа холбооны яам хамтран зохион байгуулагчаар Монголын сансрын технологийн холбоо, Шинжлэх ухааны академи, Нийслэлийн бизнес инновац, хөгжлийн газар, ШУТИС, МУИС, ерөнхий ивээн тэтгэгчээр Монголсат нетворкс компани тус, тус ажиллаж байна.

зураг

Тэмцээнд зориулагдсан нийт 5 нийтийн тээвэр иргэдэд үнэ төлбөргүй үйлчилнэ. Тодруулбал,

  • Нийтийн тээвэр № 1, 2, 3: 2022 оны 06 дугаар сарын 05-ны 08.00 цагт Төв шуудангийн арын талбайгаас хөдөлнө.
  • Нийтийн тээвэр №4: 2022 оны 06 дугаар сарын 05-ны 09.30 цагт Хорооллын эцсийн буудлаас хөдөлж, хойд чиглэлийн автобусны буудал бүрд зогсож, үзэгчдийг Кансат тэмцээн болох талбайд хүргэж өгөх юм.
  • Нийтийн тээвэр №5: 2022 оны 06 дугаар сарын 05-ны 09.30 цагт Саппорогийн буудлаас хөдөлж, төв зам дагуух автобусны буудал бүрд зогсож, үзэгчдийг Кансат тэмцээн болох талбайд хүргэх юм.

Сансрын технологийг сонирхогч хүүхэд, залуус та бүхнийг тус тэмцээнд хүрэлцэн ирэхийг урьж байна.

Categories
мэдээ цаг-үе эдийн-засаг

Хөрөнгө оруулалтын санд ногдуулах үйлчилгээний хөлсийг 50-75 хувиар буурууллаа DNN.mn

Хөрөнгийн зах зээлд мэргэжлийн буюу байгууллагын хөрөнгө оруулагчдыг нэмэгдүүлж, зах зээлийн хөгжлийг дэмжих үүднээс Монголын хөрөнгийн бирж хөрөнгө оруулалтын сангийн шимтгэл хураамжийн хэмжээнд өөрчлөлт орууллаа. Тодруулбал, хөрөнгө оруулалтын сангууд МХБ-д нэгж эрхээ бүртгүүлж, олон нийтээс хөрөнгө татан төвлөрүүлэхдээ төлдөг байсан үйлчилгээний хөлс нэг хувь байсныг 0.25-0.5 хувь (25-150 сая төгрөг) болгон 50-75 хувиар, хөрөнгө оруулалтын сангийн жилийн үйлчилгээний хөлс 0.1 хувь байсныг 0.05 хувь (<50 сая төгрөг) болгож, 50 хувиар тус тус бууруулаад байна.

Олон улсын шинжээч, санхүүгийн байгууллагуудын хувьд, хөрөнгийн зах зээлийг бодит утгаар нь хөгжүүлэхийн тулд байгууллагын хөрөнгө оруулагч буюу хөрөнгө оруулалтын сангуудыг бий болгох нь зүйтэй гэж үздэг бөгөөд ийнхүү хураамж, шимтгэл буурснаар сангуудын оролцоо нэмэгдэж, зах зээлд урт хугацааны хөрөнгө оруулагч олшрох нөхцөлийг бүрдүүлэх юм.

Түүнчлэн Монголын хөрөнгийн биржийн ТУЗ-ийн 2022 оны тавдугаар сарын 10-ны өдрийн хурлаар компанийн хувьцаа бүртгэх үйлчилгээний хөлсийг 10-40 хувиар, компанийн бонд болон хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас бүртгэх үйлчилгээний хөлсийг 36 хүртэлх хувиар тус тус бууруулахаар боллоо. Мөн анхдагч зах зээлийн арилжааг илүү уян хатан нөхцөлтэй болгож, хувьцаа, хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрх гаргагч 0.15-0.4 хувийн шимтгэл төлдөг байсныг тэглэх зэрэг өөрчлөлтийг орууллаа.

Үүгээр зогсохгүй Монголын хөрөнгийн бирж FTSE Russell группийн Frontier зах зээлийн ангилалд багтаж, дотоод, гадаадын мэргэжлийн хөрөнгө оруулагчдыг татах үүднээс анхдагч болон хоёрдогч зах зээлийн арилжааны шимтгэлийг хэлцэл тус бүрээс тооцдог байсныг өөрчилж, хөрөнгө оруулагчийн өдөрт хийсэн нийт хэлцлийн нийлбэр дүнгээс тооцохоор төлөвлөж байна. Шимтгэл тооцох аргачлалыг ийнхүү олон улсын жишигт нийцүүлснээр арилжааны шимтгэл 5-62.5 хувиар буурах тооцоо байна.

Монголын хөрөнгийн бирж нь шимтгэл, хураамжаа бууруулахын зэрэгцээ хөрөнгө оруулагчдын арилжаанд оролцох үйл явцыг хөнгөвчлөхөд ихээхэн анхаарч байна. Үүний үр дүнд хөрөнгө оруулагчид биржийн арилжаанд 100 хувь цахимаар оролцох боломж бүрдсэн. Үнэт цаас гаргагчдын үйл ажиллагааг хялбарчилж, шимтгэл хураамжийг бууруулснаар хөрөнгийн зах зээлд оролцогчдын хүрээ тэлж, энэ хэрээр компаниудын ил тод байдал, засаглал сайжрах, баялгийн шударга хуваарилалт бий болох, дундаж давхарга өргөжин тэлэх үндэс суурь бүрдэх болно.

Эх сурвалж: Монголын хөрөнгийн бирж

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

С.Ганболд: Үнэндээ үндэсний тээврийн тогтолцоогоо төр нь устгах гээд байна DNN.mn

Монгол Тээвэр Нэгдэл” ХХК-ийн ерөнхийлөгч С.Ганболдтой ярилцлаа.


-Манай улсын эдийн засагт чухал нөлөө үзүүлэдэг нүүрс тээврийн үйл ажиллагаа зогсонги байдалд шилжсэн. Одоо нөхцөл байдал ямар байна вэ?

-Та бүхний сайн мэдэж байгаачлан одоогоос 2-3 жилийн өмнө нүүрс тээвэртэй холбоотой асуудал нэлээд хүндэрчихсэн байсан. Тухайлбал, саяхныг хүртэл Цагаан хад боомтод 100 гаруй километр дараалал үүсчихсэн, жолооч нар амрах газаргүй, идэх хоолгүй, хэрүүл маргаантай, автомашинуудын жолооч нар осол аваар гаргадаг гэх мэт үл ойлголцох асуудал нэлээд их, нөхцөл байдал хүнд байсан. Тэгвэл нөхцөл байдал хэрхэн өөрчлөгдсөн талаарх мэдээллийг өгөх нь зүйтэй байх. Ковидын үед ч нүүрс тээвэр бага хэмжээгээр боловч гарч байсан. Өдөрт 40-60 автомашин гарч байсан бол өнөөдрийн байдлаар өдөрт 400 орчим автомашин хилээр гарч байна. Ингэхдээ өмнөх үе шигээ хэдэн зуун км дараалал үүсгэх байдал арилсан. Учир нь кемп, бөмбөлгийн зохион байгуулалтад орсон. Үүний үр дүнд тээврийн үйл ажиллагаа явуулдаг ААН-үүд кемпийн зохион байгуулалтад орж 50-60 жолооч эмнэлгийн тусламж авдаг, халуун устай, амрах байртай, хоол ундтай тав тухтай орчинд байрлаж, тээвэр хийхээс долоо хоногийн өмнө өөрсдийн хил нэвтрэх хуваариа хараад бэлтгэл байдлаа хангаж, гардаг болсон. Үүний үр дүнд олон сараар автомашиндаа хоолтой, хоолгүй дугаарладаг нөхцөл байлал арилсан.Нэг талаас харахад ковид гарснаар олон хүндрэл гарсан ч нөгөө талаас тээвэр эрхлэгчид зохион байгуулалтад бүрэн орсон нь бас нэгэн сайн тал. Нэгэнт ингээд тээврийн систем ажиллаж байгаа учраас энэ системээ цаашид үргэлжлүүлээсэй гэж бид бүхэн хүсч байгаа юм. Энэ сайхан зохион байгуулалтын дэг журмыг бүү алдагдуулаасай хэмээн хүсч байгаа юм. Хоёрдугаарт, нэг хоногийн өмнөөс уртын тээвэр болоод задгай тээврийг эхлүүллээ. Үүний үр дүнд Монгол Улсын хилээр дор хаяж 500-1000 автомашин гарах боломж бүрдчихлээ. Энэ нөхцөл байдлыг дагаад манай улсад ихээхэн хэмжээний мөнгө орж ирнэ. Тиймээс бид дээр дурдсан системээ богино болоод уртын тээвэртээ үргэлжлүүлэн ашиглавал соёлтой, баталгаатай, тээврийн системийн бүтэц бий болно.

-Тээврийн үйл ажиллагаатай холбоотой зохион байгуулалт дээр дэвшил гарсан гэж ойлголоо. Гэтэл тээвэр хийх С зөвшөөрлийг дагасан авлигын асуудал байнга яригддаг шүү дээ. Аль мөнгөтэй, их хэмжээний хахууль өгсөн компани, ААН-үүд л тээвэр хийх боломжтой болчихоод байгаа юм биш үү?

-Таны хэлж байгаа С зөвшөөрөлтэй холбоотой хээл хахуулийн асуудал сүүлийн 10 гаруй жил яригдаж байгаа. Зарим нэг хүмүүс уг асуудалтай холбогдож хууль хяналтын байгууллагаар шалгуулж, баригдаж, хоригдсон ч асуудал бий. Юуны өмнө биржийн бичиг буюу зөвшөөрлийн С бичиг ямар учир утгатай талаар багахан ойлголт өгье.

Богинын тээвэр буюу хил гарах эрхтэй тээврийн үйлчилгээ үзүүлдэг 399 ААН бий. Нийт 6000 орчим автомашин бий. Тэд биржийн бичиг буюу С зөвшөөрөл авсан тохиолдолд хил гарах эрх нь нээгддэг. Уг зөвшөөрлийг авахын тулд тээврийн ААН-үүд бий болж, дээр дурдсан кемпийг бий болгохын тулд ихээхэн хэмжээний хөрөнгө мөнгө, цаг хугацаа зарцуулсны үндсэн дээр биржийн бичиг авах эрх нь үүсдэг.Зөвшөөрлийн бичиг авахын тулд тухайн тээврийн компаниуд бүх төрлийн татвар хураамж, НДШ-ийг бүрэн төлсөн байж системд ордог. Үүний дараа УУЯ-ны Эрдэнэс Таван толгойд бүх бичиг баримтаа өгнө. Өөрөөр хэлбэл, Сангийн яам, УУЯ-ны хяналт бүрэн тавигдаж дууссаны дараа ЗТХЯ-нд очдог. Ингээд ЗТХЯ-наас тухайн ААН-ийн жолооч нар хүнд даацын тээвэр хийх бололцоотой эсэхийг хянадаг. Эдгээр гурван төрлийн хяналтыг бүрэн хангасан ААН-үүд биржийн бичиг буюу С зөвшөөрлийг авдаг. Уг зөвшөөрлийг Монгол Улс БНХАУ-ын хоорондын хэлэлцээрээр ЗТХЯ-ны харьяа буюу АТҮТтээврийн комипаниудад олгодог. Одоо ч ийм системээр явж байгаа. Яагаад авлигын асуудал хөндөгддөг вэ гэхээр 4-5 жил гаруйн өмнө нэвтрүүлсэн хяналтын систем тухайн үед хараахан бий болоогүй байсан.

-Та өмнө нь С зөвшөөрөл дагасан авлигын асуудал байсан, одоо байхгүй гэж хэлэх гээд байна уу?

-Одоо бол авлигын систем бараг байхгүй болсон. Яагаад бараг гэж хэлж байна гэхээр бидэнд бага сага сайжруулах зүйл бий. Дээр дурдсан дараалалтай холбоотой асуудал бүр байхгүй. Нэг ёсондоо зөв. Голдиролдоо ороод явж байгаа. Одоо л нэг учраа олоод сайхан болох нь уу гэж байтал хэдхэн хоногийн өмнө Авто тээврийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах талаар хуулийн төсөл яригдаж эхэлсэн нь бидний санааг зовоож байна.

-Яг ямар учиртай хууийн төсөл вэ?

– Биржийн бичиг буюу С зөвшөөрлийг ЗТХЯ биш, уул уурхайн яам худалдан авагч хийхээр Авто тээврийн тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөлд тусгасан. Нүүрс худалдан авагч тал гэхээр БНХАУ-ыг хэлж байна. Үүнийг яагаад Монголын тээврийн компаниуд эсэргүүцэж байна гэхээр Монголын нүүрс тээврийн 10 хүрэхгүй хувийг үндэсний компаниуд эзэлдэг. Тэр дундаа энэхүү 10 хүрэхгүй хувийн 5-6 хувийг манай “Монгол тээвэр нэгтгэл” ХХК эзэлдэг. Бид нийт 26 гишүүн компанитай. Өөрөөр хэлбэл, Монголын тээврийн компанийн 80 гаруй хувийг БНХАУ-ын тээврийн компани эзэлж байна. Өмнө нь монгол залуус нүүрс тээврийг 100 хувь хийдэг байсан бол сүүлийн жилүүдэд хятад компаниуд өөрсдийн тээврийн компани байгуулснаар манай улсын тээврийн салбарт хүч түрэмгийлж эхэлсэн. Дээр нь БНХАУ-ын Засгийн газраас дотоодын тээврийн компаниудаа дэмжих бодлого баримталж, хөрөнгө оруулалт хийдэг. Харин манай улсын тээврийн компаниуд үйл ажиллагаагаа явуулахын тулд арилжааны банкнаас өндөр хүүтэй зээл авдаг.

-Ер нь нүүрс тээвэрт явдаг нэг автомашины зах зээлийн үнэ хэдэн төгрөг байдаг юм бэ?

-Нэг автомашин 400-500 сая төгрөгийн үнэтэй. Тиймээс хэн дуртай аавын охин, ээжийн хүү ийм хэмжээний зээл аваад автомашин авч чадахгүй. “Монгол тээвэр нэгтгэл” ХХК-д өмнө нь тээвэр хийж байсан туршлагатай олон компани нэгдсэн учраас өмнөх туршлага, алдаа оноон дээрээ үндэслээд одоогийн байдлаар 2000 гаруй тээврийн хэрэгсэлтэй болж чадсан. Олон улсад тээвэр хийх зөвшөөрлийг АТҮТолгодгоос үүдэн түүнийг тойрсон маргаан, авлига, хээл хахуулийн асуудал үүсдэг. Төрийн бус байгууллагууд болон тээврийн аж ахуйн нэгжүүд олон удаа Засгийн газарт энэ авлига хээл хахуулийн асуудлыг болиулах, тээврийн ААН-үүдэд ижил тэгш эрх олгох саналыг тавьж ирсэн.Гэвч харамсалтай нь Засгийн газар уг асуудлыг хялбархан аргаар буюу хуульд нэг, хоёрхон заалт оруулж, өөрчлөх хууль өргөн барьжээ. Уг хуулийн төсөлд тээврийн салбар бус Сангийн яам, Уул уурхай, Хүнд үйлдвэрийн яам, уурхайнууд С бичгийг худалдан авагч буюу Хятадын талын ААН-ийн саналыг үндэслэж олгоно гэсэн байна. Энэ заалт бол үндсэндээ худалдан авагч талд зөвшөөрлийг өгнө гэсэн үг. Бид уул уурхайн яам нь уул уурхайн ажлаа хий. Сангийн яам нь өөрт хамаарах ажлаа хийж татвараа ав. Харин авлигын эсрэг нэрийн дор С зөвшөөрлийг ЗТХЯ-наас салгаж худалдан авагч талд өгөхийг эсэргүүцэж байгаа юм. Ер нь бол барилгын салбарт хахууль их байна гээд тээврийн жолоочийг барилгын талбайд гаргаж болгохгүй биз дээ. Үүнтэй агаар нэг шүү дээ. Авлигын систем байсан уу гэвэл байсан. Хэрэв авлигын асуудал одоо ч байна гэж үзэж байгаа бол ХЗДХяам хяналтаа сайжруул. Нэг системийг нөгөөгөөр сольсноор авлига арилахгүй. Уул уурхайн яамныхан ч авлига аваад эхлэх юм бол яах юм бэ. Тийм учраас Тээврийн тухай хуульд оруулж байгаа нэмэлт, өөрчлөлт бол аргаа ядсан, аргацаасан үйлдэл. Энэ үйлдлийг цааш нь ургуулаад бодвол бас л их сонин хардлага төрөхөөр байгаа юм.

-Тухайлбал, та бүхэнд ямар хардлага төрөөд байгаа юм бэ?

-Нийт нүүрс тээвэр хийж байгаа компанийн 10 гаруйхан хувийг Монголын компани ААН-үүд эзэлж байна. Тэгвэл дээр дурдсан хуулийн төсөл яг энэ хэвээрээ батлагдчихвал 10 гаруйхан хувийг эзэлж байгаа үндэсний тээврийн компаниудаа тээврийн салбараас бүрмөсөн арчих бодлого баримталж байна шүү дээ. Худалдан авагч тал хэнээр тээвэр хийлгэхээ сонгох эрхтэй болчихвол мэдээж БНХАУ-ын тээврийн компаниуд ноёлох нь тодорхой. Тун удахгүй ийм системд шилжинэ.Магадгүй энэ онд Монгол ААН-үүдийн тоог 5-8 ширхэгээр цөөллөө. Дараа жил мөн тооны компаниудыг тээврийн салбараас арчина. Ингээд хэдхэн жилийн дараа Үндэсний тээврийн компани үгүй болно. Энэ бол маш ойлгомжтой зураглал. Учир нь БНХАУ-ын тал нүүрс авч байгаа учраас өөрийн компанийнхаа тээврийг явуулснаар монголчууд тэдний хувьд гадны хүн болж хувирна. Тэдэнд гадны хүмүүсийг орон зайдаа оруулах сонирхол огтхон ч байхгүй. Үүнд нь манай улсын төр засаг оролцчихсон л явж байна. Энэ бол хамгийн буруу, хамгийн болчимгүй үйлдэл гэдгийг тээвэрчид олон нийтэд хүргэж байгаа юм. Бид тус хуулийн нэмэлт, өөрчлөлтийг батлуулахгүй байхын төлөө бүхий л аргаараа тэмцэх болно.

-Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан ажлын хэсгээс ямар нэгэн байдлаар та бүхний саналыг сонссон, уулзаж, ярилцсан зүйл бий юү?

-Та маш зөв өнцөг хөндлөө. Аливаа хуулийн төслийг боловсруулахдаа тухайн салбарын төлөөллүүдтэй уулзаж, санал солилцдог. Гэтэл уг хууийн төсөл дээр ийм төрлийн ямар ч уулзалт болоогүй. Маш богино хугацаанд шийдвэрлэхээр явж байгаа юм билээ. Дэгсдүүлсэн хүнд нууц горимоор хэлэлцэж байна. Нэгэнт тээврийн салбарын хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай асуудал яригдаж байгаа бол манай салбарт 4-5 ТББ-ын төлөөлөл, Монголын тээврийн компаниудын төлөөллүүдтэй уулзаж, нэмэлт, өөрчлөлт оруулах гэж байгаа зүйл заалтаа танилцуулаад бидний санал, санаачилгыг асуух ёстой. Гэтэл ийм зүйл огт алга. Бид “Энэ хуулиа эргүүлэн татчихаа. Хэн ч уншсан ойлгомжтой БНХАУ-ын талд давуу байдал олгосон хууль байна” гэдгийг л хэлж байгаа. Яагаад энэ хуулийг оруулж ирж байгаа нь олон хардлага төрүүлж байна.

-Нэг ч гэсэн монгол хүн ажилтай орлоготой байна гэдэг улсдаа оруулах хувь нэмэр олон бий. Тухайлбал, танай нэгтгэлд хамаарч байгаа ААн-үүдэд хичнээн иргэдийн ажил орлого, амьжиргаа хөндөгдөж байгаа вэ?

-Наадах чинь их сонин. Өнөөдөр тээврийн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа хятад ч бай, монгол ч бай компанид дандаа монголчууд ажиллаж байгаа. Тийм учраас хятад компанид ажиллаж байгаа ажилчид ямар нөхцөл байдал үүсээд байгааг сайн ойлгохгүй байгаа юм. Ажил эрхэлж байгаа хүмүүс цалингаа аваад, ар гэрээ тэжээгээд байдгаараа байж л байна. Хэсэг хугацааны дараа хятадууд энэ салбарыг эзэгнэчихээр цалин хөлсөө нэмэхгүй, Хөдөлмөрийн харилцаа хөндөгдөхийг үгүйсгэхгүй. Хоёрдугаарт, аливаа тээврийн байгууллага мөрддөг стандарт нормтой. Энэ байдал ч удахгүй алдагдана. Үүнийг хятадууд тоохгүй. Одоо ч тээврийн салбарынхантай холбоотой хуралд БНХАУ-ын компаниудын төлөөлөл ирдэггүй. Менежер нь гэх Өвөрмонголчууд оролцоод явдаг.Гуравдугаарт, Монголын тээврийн компаниуд цаашлаад олон улсын транзит тээвэр хийхийг зорьж байна. Манай “Монгол тээвэр нэгтгэл” ХХК 2005 онд гурван улсын туршилтын транзит тээврийг хийж байсан. Мөн уул уурхайн тээврийг 10 гаруй жил хийчихлээ. Бид туршлагажчихлаа, бэхэжчихлээ. Тодорхой хэмжээнд хөрөнгө санхүүтэй болчихлоо. Тиймээс одоо олон улсын тээвэр рүү орохоор эхнээсээ бэлтгэл ажлаа хийгээд явж байна. Ний нуугүй хэлэхэд, олон улсын тээврийг ч гадныхан эзэлчихсэн байна.

яагаад энэ асуудал хөндөгддөггүй вэ гэхээр бор зүрхээрээ зүтгэж байгаа хэдхэн залуус байдаг болохоос компани болчихсон зүйл байдаггүй. Өөрөөр хэлбэл, Монголд олон улсын транзит тээвэр хийдэг компани байхгүй. Харин манай компани уг ажлын суурийг амжилттай тавиад байна. Монголчууд бид дэлхийд тээвэр хийх боломж сая бүрдэж байхад, эргээд тээврийн компаниудаа үл дэмжих юм бол таван жилийн дараа тээврийн компани байхгүй болох юм. Үүний уг суурийг дээр дурдсан хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр оруулах гэж байна. Манайх 70 сая малтай хэрнээ махаа гадагшаа худалдан борлуулж чадахгүй байгаа нь махны салбараа гадныханд алдчихсантай л холбоотой. Тухайн үед нийгэм, эдийн засаг хүнд, иргэдийн боловсрол нимгэн байсан учраас махны зах зээлээ алдчихсан. Энэ мал махыг хэн тээвэрлэх вэ. Үнэндээ үндэсний тээврийн тогтолцоогоо төр нь устгах гээд байна.

-Өнгөрсөн хугацаанд төрөөс дотоодынхоо тээврийн компаниудаа дэмжсэн ямар бодлого явуулсан бэ?

– Шуудхан хэлэхэд, төрөөс биднийг дэмжсэн зүйл байхгүй. Бид төрөөс мөнгө гуйхгүй. Элдэв дэмжлэг ч хүсэхгүй. Харин гадны нөлөөнд автаж, Монголын тээврийн компаниудаа битгий дараач ээ гэж л хүсч байна.

Categories
мэдээ цаг-үе

Ховд аймгийн Зэрэг суманд 3.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ DNN.mn

Өнөөдөр 05.15 цагт Ховд аймгийн Зэрэг суманд 3.8 магнитудын хүчтэй газар хөдөлт бүртгэгдсэн тухай ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэнгээс мэдээлэв. Газар зүйн байршлын хувьд Зэрэг сумаас урд зүгт 17 километрын зайд болжээ. (Өргөрөг, уртрагийн: 46.95 92.80)

Газар хөдлөлтөөс үүдэлтэй хохирол учирсан талаар одоогоор тодорхой мэдээлэл ирээгүй байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Ч.Өнөржаргал: Ерөнхий прокурорт тавигдах шаардлагыг хасна гэдэг гэмт хэрэгтэй тэмцэх төрийн хүчийг сулруулна DNN.mn

Хуульч, өмгөөлөгч Ч.Өнөржаргалтай Прокурорын тухай хуулийн өөрчлөлтийн талаар ярилцлаа.


-Эрүүгийн хэрэг хянан шалгах тухай хуулийн өөрчлөлтийг даган Прокурорын тухай хуульд өөрчлөлт оруулахаар болсон. Хуулийн өөрчлөлтөөр ерөнхий прокурор, орлогч прокурорт тавигдах шаардлагыг хассан нь анхаарал татаад байгаа. Энэ өөрчлөлт дээр хуульч хүний хувьд ямар байр суурьтай байна вэ?

-Аливаа хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хэрэгцээ шаардлага үүссэнтэй холбогдуулан дагалдах хууль болон тогтоолд өөрчлөлт ордог. Гэвч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлтийн үзэл баримтлал, танилцуулга зэргээс үзэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулж байгаатай холбогдуулан Прокурорын тухай хуульд зайлшгүй өөрчлөлт оруулах хэрэгцээ шаардлага үүсээгүй байгаа юм. Хуулийн үзэл баримтлалын 4-д “Хуулийн төсөл нь Монгол Улсын Үндсэн хуульд нийцсэн, Монгол Улсын олон Улсын гэрээ, бусад хуультай уялдсан байна. Хуулийн төсөлтэй холбогдуулан Прокурорын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулна” гэж заасан нь маш ойлгомжгүй үзэл баримтлал байна. Өөрөөр хэлбэл, үүнийг хуулийн хулгай хийх гэсэн санаархал гэж үзэж болно.

-Хуулийн хулгай гэснээс хуулийн гол байгууллагыг удирдах хүнд шаардлага тавигдахгүй байна гэдэг юу гэсэн үг вэ. Энгийн хуульч, эрх зүйчдэд гэхэд нэлээд шаардлага тавигддаг байх аа?

-Шүүгчийн туслахад гэхэд хуульчийн лицензтэй эрх зүйчийг ажиллуулах шаардлага тавьдаг. Гэтэл бүхэл бүтэн Прокурорын байгууллагын удирдлагыг “Монгол Улсын иргэн” буюу ямар ч хуульчийн мэргэжлийн болон бусад шаардлага тавихгүй байгаа нь гэмт хэрэг, гэмт явдалтай тэмцэх төрийн хүчийг сулруулах аюултай нөхцөл байдал үүсэхэд хүрнэ. Энэ тухай хуульч бүр сэрэмжилж байгаа гэж бодож байна. Хуульчид ялангуяа прокурорууд мэргэжлийн бус хүнээр удирдуулахыг дотоод итгэл үнэмшлийн хувьд хүлээн зөвшөөрөхгүй. Нөгөө талаар прокурорын байгууллагад ажиллаж байгаа хуульчдын хувьд мэргэжлийн кареер хийх сонирхол, хүсэл эрмэлзэлгүй болгоход хүрнэ. Одоо прокурорын байгууллага хүний нөөцийн хувьд маш хомсдолтой байгаа. Энэ байдал улам ихэснэ.Прокурорын байгууллага хуульд заасан чиг үүргээ мэргэжлийн хэмжээнд гүйцэтгэхэд улам их хүндрэл үүсч болзошгүй.

-Түүнчлэн энэ заалт нь прокурорт мэргэжлийн хүмүүс биш улстөрчид орж ирэх үндэслэл болох нь гэсэн хардлага ч яригдаж байгаа. Бүр тодруулбал, Хууль зүйн сайд асан Ц.Нямдоржид зориулсан заалт гэж үзэх нэг хэсэг байна. Үнэхээр ч үгүйсгэж болохгүй хардлага юм?

-Үндсэн хуулийн 56 дугаар зүйлийн 2-д “Улсын ерөнхий прокурор, түүний орлогч нарыг Улсын Их Хуралтай зөвшилцөн Ерөнхийлөгч зургаан жилийн хугацаагаар томилно” гэж заасан буюу Прокурорын тухай хуульд заасан хуульчийн мэргэжлийн болон бусад шаардлагыг хангасан хуульчийг Ерөнхийлөгч томилох бүрэн эрхтэй. Тэгэхээр Ерөнхий прокурорт тавих Хуульчийн мэргэжлийн болон бусад шаардлага байхгүй болсон тохиолдолд хэн ч Ерөнхий прокурорын албан тушаалд томилогдох боломж нээгдэнэ. Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгчтэй ойр улстөрчид л томилогдох нөхцөл байдал үүсэх нь ойлгомжтой. Гэхдээ дагаж гарах хуулийн төсөлтэй холбогдуулан Ерөнхийлөгчийн хуулийн бодлогын зөвлөх Прокурорын тухай хуульд оруулах өөрчлөлтийг дэмжихгүй талаар байр сууриа олон нийтэд илэрхийлснийг харсан.

-Нөгөө талаар энэ өөрчлөлт нь прокурорын байгууллагад салхи оруулах боломж байсан гэж зарим хуульчид онцолж байгаа. Та юу гэж үзэж байна вэ?

-Аливаа байгууллагын, ялангуяа хуулийн мэргэжлийн байгууллагын тогтолцооны шинжтэй асуудлыг дагаж маш олон эерэг болон сөрөг үр дагавар гардаг. Жишээ нь, Ерөнхий прокурорт тавих шаардлагыг багасган нөхцөл байдлаар хуульчлагдсан тохиолдолд хуульчид Үндсэн хууль зөрчсөн гэж Цэцэд мэдээлэл гаргахад хүрнэ. Түүнийг шийдвэрлэх хүртэл сөрөг үр дагавар нь үргэлжилсээр л байх болно. Тиймээс ядаж сөрөг үр дагавар бүхий өөрчлөлт оруулахгүй байх талаар хуульчид болон иргэд сэрэмжтэй байх хэрэгтэй.

Хууль санаачлагч хүсвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай байтугай хаа хамаагүй энэ мэтээр дагаж гарах хуульд өөрчлөлт оруулах эр зоригтой байдаг юм байна. Би хуульчийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хяналтын прокурорууд дээд шатны прокуроруудад хамааралгүйгээр бие даасан шийдвэр, үйл ажиллагаа явуулах боломжтой байдлаар өөрчлөлт оруулж өгөх санал гаргаж байна.

Прокурорын байгууллагын хэт нэгдсэн, босоо удирдлага нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацааг удаашруулах болон нөгөө талаар хяналтын прокурорын шийдвэр, үйл ажиллагаанд дээд шатны прокуроруудын нөлөөллөөр шударгаар шийдвэрлэгдэхгүй байх сөрөг үр дагавар үргэлжилсээр байна. Энэ мэт Прокурорын байгууллагын тогтолцооны шинжтэй өөрчлөлтийг хийхийг хуульчид олон жил ярьж, бичиж ирсэн. Энэ бол хийж болох өөрчлөлт. Шүүгчид бол бие даан шийдвэр гаргах эрхтэй байдаг шиг прокурорт бүрэн эрхийг нь олгох хэрэгтэй. Үүнтэй зэрэгцээд хариуцлага механизм нь сайн ажиллах хэрэгтэй.

-Эцэст нь хуулийн төслийг татан авахаар болсныг Засгийн газраас зарласан. Ер нь хуулийн төсөл гэдэг удаан хугацаанд боловсруулагдаж, мэргэжлийн салбарынхан болон олон нийтийн санал шүүмжлэлийг авч байж сая хууль тогтоох субьект рүү шилжих ёстой баймаар?

-Аливаа хуулийн төсөл Хууль тогтоомжийн тухай хуульд зааснаар хууль тогтоомж санаачлах, төлөвлөх, хууль тогтоомжийн төсөл боловсруулах ажлыг зохион байгуулах гэсэн үе шаттайгаар явагддаг. Харамсалтай нь Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Зөрчлийн хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн төслүүдийг дээрх хуулиудыг хэрэглэн мэргэжлийн үйл ажиллагаа явуулдаг өмгөөлөгч, хуульчдаа хангалттай хэмжээнд хэлэлцүүлэгдээгүй. Дээрх дөрвөн хуулийг хоёрхон цагийн дотор хэлэлцүүлсэн. Энэ бол хангалттай цаг хугацаа биш гэдэг нь ойлгомжтой. Бичгээр ажлын хэсэгт санал гарга гэх байдлаар ханддаг. Бичгээр санал гаргасан хуульчдын саналыг тусгахгүй өнгөрөх тохиолдол дийлэнх. Одоо нэгэнт дээрх дөрвөн гол хуулийн төсөл өргөн баригдсан. Би хувьдаа хууль тогтоогчид уг хуулийг буцаах санал гаргахыг хүсч байна.

Саяхан эрх баригч намын нэр бүхий 12 гишүүн төслүүдтэй холбогдуулан санал, зөвлөмж гаргасантай танилцсан. Тодорхой саналуудтай нь санал нийлж байгаа. Тухайн саналд дурдагдаагүй нэг асуудал байгааг тодруулж хэлэх ёстой. Монгол Улсын Үндсэн хуулийн 10 дугаар зүйлийн 3-д “Монгол Улсын олон улсын гэрээ нь соёрхон баталсан буюу нэгдэн орсон тухай хууль хүчин төгөлдөр болмогц дотоодын хууль тогтоомжийн нэгэн адил үйлчилнэ” гэж заасан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн төслийн 1.2 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхдээ Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын олон улсын гэрээгээр хүлээн зөвшөөрсөн зарчим, хэм хэмжээг харгалзаж, энэ хуулийг баримтална” гэх заалтыг нэмж оруулахаар хуулийн төсөлд орсныг дэмжихгүй байгаа. Энэ заалтыг хасах ёстой. Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хэрэгжүүлэгч прокурор, шүүгч нь Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын нэгдэн орсон Олон Улсын гэрээг баримтлан хэргийг шийдвэрлэх болохоос харгалзан үзэх ёсгүй.

Categories
зурхай мэдээ цаг-үе

ЗУРХАЙ: Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой DNN.mn

Аргын тооллын зургадугаар сарын 3, Сугар гариг. Билгийн тооллын 4, Өглөгт охин одтой, улаагчин гахай өдөр. Өдрийн наран 4:56 цагт мандан, 20:44 цагт жаргана. Тухайн өдөр хонь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, хараал, жатхыг буцаах, нялхсын хурим хийх, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Газар ухах, худаг гаргах, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу.

Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урд зүгт мөрөө гаргавал зохистой. Модон хохимой өдөр.

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал бие эрхтний хүч сайжирна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

ЦАГ АГААР: Өдөртөө дуу цахилгаантай аадар бороо орно DNN.mn

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй, өдөртөө дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө 10-12 градус, өдөртөө 19-21 градус дулаан байна.

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн зарим газар, төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, өдөртөө баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи: Нутгийн хойд хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Өдөртөө говийн аймгуудын нутгийн зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

Агаарын температур: Шөнөдөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж голын хөндийгөөр 1 градус хүйтнээс 4 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 15-20 градус, говийн бүс нутгийн хойд хэсэг болон Дорнод-Дарьгангын тал нутгаар 11-16 градус, бусад нутгаар 7-12 градус, өдөртөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 9-14 градус, говийн бүс нутгийн зүүн хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар 29-34 градус, говийн бүс нутгийн баруун хэсэг, Хэрлэн голын хөндийгөөр 23-28 градус, бусад нутгаар 16-21 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй, өдөртөө дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө 7-9 градус, өдөртөө 19-21 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй, өдөртөө дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө 2-4 градус, өдөртөө 18-20 градус дулаан байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

ТОЙМ: “Л.Оюун-Эрдэнэ дүү минь, улс орныг удирдахдаа малчдаар заалгах хэмжээнд доошоо ормооргүй байна” хэмээн өгүүллээ DNN.mn


Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы баасан гаригийн дугаар 12 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна.


“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт УИХ-ын гишүүн Ч.Ундрам “Далд эдийн засагтай
болчих вий гэж айсандаа
хүүхдэд тогтоох тэтгэмжийг
бууруулна гэдэг нь буруу гэснийг I-II нүүрээс үргэлжлүүлж уншаарай.

“Дулааны
аргаар мах
боловсруулдаг
17 үйлдвэрийн
үйл ажиллагааг
зогсоожээ” I-III нүүрээс үргэлжлүүлж уншаарай.

Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт “Л.Оюун-Эрдэнэ дүү минь, улс орныг удирдахдаа малчдаар заалгах хэмжээнд доошоо ормооргүй байна” хэмээн өгүүллээ.

Байгаль орчин аялал
жуулчлалын сайд Б.БатЭрдэнэ “Байгаль
орчны асуудлыг ганц нэгээр
нь биш, цогцоор нь авч үзэх
ёстой”
гэв.

Монголын Криминологичдын холбооны
удирдах зөвлөлийн дарга,
судлаач Б.Батзориг “Гүтгэх, доромжлох, ерөнхий
прокурорын тавигдах шаардлага дээр
улстөрч биш гэхэд л болох байсан” хэмээснийг “Баримт, үйл явдал”-ын VII нүүрээс уншаарай.

Олон улсын шатрын
их мастер, олон улсын
шатрын холбооны
дасгалжуулагч
А.Энхмаа “Шатрын хөлөг дээр яг л бидний
амьдрал оршиж буй мэт санагддаг” гэлээ.


Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugi ns/news/login

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы баасан гаригийн дугаараас уншаарай.


Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88111375 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу




“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

Сэлэнгэ аймагт хамгийн их буюу 17.6 тэрбум төгрөгийн зээл олгоод байна

Засгийн газраас хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд зориулж, 380 тэрбум төгрөгийг хөнгөлөлттэй зээл олгохоор шийдсэнээр, эх үүсвэрийг “ХААН”, “Худалдаа хөгжил”, “Голомт”, “Ариг”, “Тээвэр хөгжил”, “Капитрон”, “Төрийн банк”, “Хас” банкнаас гаргаж байна.

Зээлийг авч буй аж ахуйн нэгж, иргэд жилд 3 хувийн хүү төлөх юм. Хүүгийн зөрүү болох 10.65 хувийг Засгийн газар хариуцах бол зээлийг хэнд, хэрхэн, ямар хэмжээгээр олгохыг ХХААХҮЯ хариуцахгүй аж. Харин эх үүсвэрээ гаргаж, зээл олгож буй арилжааны банк 100 хувь бие даан шийднэ. Зарим иргэн, аж ахуйн нэгжүүд зээлийн шалгуур их, зээл олдохгүй байна гэх санал гомдлыг тус яаманд ирүүлж байгаа тул зээл олголтын хэрэгжилт, явцын талаарх мэдээллийг хүргэжээ.

Хөдөө аж ахуйг дэмжих зээлийг 6 чиглэлээр олгож байгаа. Мөн төмс, хүнсний ногооны үйлдвэрлэл эрхлэгчдэд тусад нь 50 тэрбум төгрөг олгохоор болсон нь энэ жилийн нэг чухал дэмжлэг аж.

1. Ноолуур бэлтгэл, үйлдвэрлэлд 150 тэрбум төгрөгийг 2 жилийн хугацаатай,

2. Газар тариалангийн үйлдвэрлэлд 100 тэрбум төгрөгийг 2 жилийн хугацаатай,

3. Төмс, хүнсний ногооны үйлдвэрлэлд 50 тэрбум төгрөгийг 2 жилийн хугацаатай,

4. Ноос бэлтгэл, үйлдвэрлэлд 25 тэрбум төгрөгийг 2 жилийн хугацаатай,

5. Арьс, шир бэлтгэл, үйлдвэрлэлд 15 тэрбум төгрөгийг 2 жилийн хугацаатай,

6. Гурил, тэжээл, ургамлын тосны үйлдвэрлэлд 40 тэрбум төгрөгийг 1 жилийн хугацаатай олгохоор шийджээ.

Түүнчлэн, ноолуур бэлтгэл, үйлдвэрлэлийн зээлд 150 тэрбум төгрөг хуваарилснаас 62,4 тэрбум төгрөгийг 22 аж ахуйн нэгжид олгоод байна. Ноос бэлтгэлд 25 тэрбум төгрөг хувиарласнаас 1 аж ахуйн нэгжид 800 сая төгрөг олгожээ. Одоогоор 9 аж ахуйн нэгжийн 17,6 тэрбум төгрөгийн зээлийн хүсэлтийг судалж байгаа аж.

Газар тариалангийн үйлдвэрлэлд 100 тэрбум төгрөг хуваарилснаас 415 иргэн, аж ахуйн нэгжид 56,7 тэрбум төгрөг, төмс, хүнсний ногооны тариаланчдад 50 тэрбум төгрөг олгохоос 15,4 тэрбум төгрөгийг 714 иргэн, аж ахуйн нэгжид олгоод байна.

Харин арьс шир бэлтгэлд 15 тэрбум төгрөг хувиарласнаас одоогоор зээл олгоогүй бөгөөд 11 аж ахуйн нэгжийн 13,1 тэрбум төгрөгийн зээлийн хүсэлтийг судалж байна.

Гурил, тэжээл, ургамлын тосны үйлдвэрлэлд 40 тэрбум төгрөг хуваарилсанаас 6 аж ахуйн нэгжид 30,6 тэрбум төгрөг олгожээ. Одоогоор Сэлэнгэ аймагт хамгийн их буюу 17.6 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгоод байна. Дараа нь Дархан-Уул аймаг 12.1, Төв аймаг 6.8, Хөвсгөл аймаг 3.7, Увс аймаг 3, Булган аймаг 2.2, Орхон аймаг 1.7, Хэнтий аймаг 1.3 тэрбум төгрөгийн зээл аваад байгаа аж.