Categories
мэдээ нийгэм

НЭМҮТ-ийн лавлагааны лабораторийн тоног төхөөрөмжийг иж бүрэн шинэчилжээ DNN.mn

НЭМҮТ-ийн Нийгмийн эрүүл мэндийн лавлагаа лабораторийн Шим тэжээл, орчин, хор судлалын шинжилгээг гүйцэтгэх иж бүрэн лавлагаа лабораториудын хүчин чадлыг сайжруулан нээж, өнөөдөр ийнхүү үйл ажиллагааг нь эхлүүллээ.

Тус үйл ажиллагаанд

  • ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг,
  • НЭМҮТ-ийн Ерөнхий захирал,
  • АУ-ны доктор, дэд профессор Д.Нарантуяа,
  • ШУА-ийн Ерөнхийлөгчийн зөвлөх, академич Т.Ган-Эрдэнэ,
  • Химийн хүрээлэнгийн захирал, профессор Л.Жаргалсайхан нар болон холбогдох албаны бусад хүмүүс оролцлоо.

Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв нь судалгаа, шинжилгээний үйл ажиллагаа явуулахын зэрэгцээ шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэл, технологид хувь нэмрээ оруулах өндөр ач холбогдол бүхий лабораторийн үйл ажиллагааг эрхлэн явуулж ирсэн. Монгол улсын өнөөгийн нөхцөл байдлын хувьд, химийн хорт болон аюултай бодис, мансууруулах бодис, эм, пестицидийн үлдэгдлийн хяналт сул байгаа тул бид боломжийг эрэлхийлэн сул талаа арилгах, эрсдэлээс хамгаалах, лабораторийн шинжилгээг чанарын өндөр түвшинд хүргэх зайлшгүй шаардлагатай бөгөөд энэ чиглэлээр өндөр хөгжилтэй улс орнуудын тогтолцоотой адил түвшинд хүрэх зорилготой.

Лавлагаа лабораторийн орчин, нөхцөлийг сайжруулсан нь баталгаат эрүүл хүнсний ханган нийлүүлэлт, эм болон химийн бодисын хордлого, орчны эрүүл мэндийн байдал, тандалт судалгаа, хүн амын эрүүл аюулгүй орчинд амьдрах анхан шатны суурь хэрэгцээнүүдийг хангах, стандартыг баримтлахад тун чухал ач холбогдол бүхий алхам юм.

Олон улсын түвшинд судалгаа хөгжүүлэлтийн ажил явуулахад шаардагдах материаллаг орчин, чанар, үйлчилгээний стандартыг хангаснаар шинэ мэдлэгийг бүтээгдэхүүн, үйлчилгээ болгон хэрэглээнд нэвтрүүлэх, судалгаа хөгжүүлэлтийг оновчтой гүйцэтгэх нөхцөл бүрдэх юм. НЭМҮТ-ийн лавлагаа лабораторийн хүчин чадлыг сайжруулснаар эмчилгээний зориулалтаар хэрэглэхээс гадна эм, тан, бусад химийн нэгдэл нь хүний бие, биологийн шингэнд хэдий хэмжээтэй, хэр хугацаанд агуулагдаж байна гэдгийг тогтоох боломжтой юм хэмээн ЭМЯ-наас мэдээллээ.

Categories
мэдээ эдийн-засаг

Ам.долларын ханш 2948, рубль 36 төгрөг байна DNN.mn

Монголбанкнаас зарласан дүнгээр ам.долларын ханш 2,948.46 төгрөг байна. Энэ нь өчигдөр буюу гуравдугаар сарын 31-ний өдрийн хаалтын ханш юм. Сүүлийн үед монгол дахь валютын нөөц хомстсонтой холбогдуулан сүүлийн нэг сарын хугацаанд ханш өсөж байгаа. Иймд банкнуудаас бэлэн гарах валютад хязгаарлалт тогтоогоод буй.

Бусад валютын хувьд:

  • Рубль: 36.23
  • Вон:2.43
  • Юань: 464.78
  • Евро: 3,285.32
  • Иен: 24.22
Categories
гадаад мэдээ

АНУ: Украинд 500 сая ам.долларын санхүүгийн нэмэлт тусламж илгээнэ DNN.mn

Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский улс орныхоо нөхцөл байдлын талаар АНУ-ын Ерөнхийлөгч Жозеф Байдентай утсаар ярьж, дахин тусламж хүслээ.

Тусламж хүссэний хариуд Жозеф Байден Украинд нэмж 500 сая америк долларын тусламж үзүүлж, Украины армийн хүчин чадлыг нэмэгдүүлэхэд нэмэлт санхүүжилт олгохоо илэрхийлсэн байна.

Ццагаан ордны мэдээлснээр Зеленский энхийн хэлэлцээний талаар АНУ-ын төрийн тэргүүнтэй санал солилцсон байна.

Мөн хоёр удирдагч АНУ болон түүний холбоотнуудын Украины армийг дэмжих хүчин чармайлт, Америкийн өгч байгаа зэвсгийн тусламж цэрэг дайны ажиллагаанд хэрхэн нөлөөлж байгаа талаар хэлэлцжээ.

Categories
мэдээ улс-төр

УИХ-ын гишүүн ёс зүйн зөрчил гаргавал ямар хариуцлага хүлээлгэх вэ? DNN.mn

“УИХ-ын гишүүний ёс зүйн дүрмийг шинэчлэн батлах тухай” УИХ-ын тогтоолын танилцуулгыг, инфографикийн хамт хүргэж байна.

Уг тогтоолын төслийг Улсын Их Хурал 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн нэгдсэн хуралдаанаараа хэлэлцэн баталсан.

УИХ-аас 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр баталсан Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд нийцүүлэн Монгол Улсын Их Хурлын тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулиудыг батлаад буй.

УИХ-ын гишүүний ёс зүйн дүрэм нь дээрх хуулиудад нийцүүлэн боловсруулагдсан ба дүрмийн зорилго нь Улсын Их Хурлын гишүүн өргөсөн тангарагаа сахин биелүүлэхэд нь туслахад чиглэгдэнэ.

зураг

parliament.mn
зураг

parliament.mn
Тус ёс зүйн дүрэмд Монгол Улсын Их Хурлын тухай хуульд заасан гишүүний бүрэн эрх, гишүүний бүрэн эрхийн баталгаа, гишүүн хавсран гүйцэтгэж болох ажил, албан тушаал, гишүүнд хориглох үйл ажиллагаа, Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасан хуралдааны дэгтэй холбоотой зохицуулалт, хуралдааны дэг зөрчсөн гишүүнд хүлээлгэх хариуцлага зэрэг гишүүний ёс зүйн хэм хэмжээ, шаардлага, хариуцлагын талаар тусгажээ.
зураг

parliament.mn

Мөн Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээний тухайлбал, Улсын Их Хурлын гишүүний ёс зүй, сахилга хариуцлагын асуудал, чуулганы хуралдааны дэг сахиулах, хөрөнгө орлогын мэдүүлэг, төсвийн төлөвлөлт, гүйцэтгэлийн хяналт, нэгдсэн хуралдааны ирцийн асуудал, гишүүний ёс зүйн асуудлаар ирүүлсэн иргэдийн өргөдөл, гомдлыг хянан шийдвэрлэх, Улсын Их Хурлын гишүүн нь ёс зүйн зөрчил гаргасан тохиолдолд ёс зүйн хариуцлага ногдуулах зэрэг асуудлыг тус тус зохицуулжээ.

Categories
гадаад мэдээ

Өмнөд Солонгост хоёр онгоц мөргөлджээ DNN.mn

Өмнөд Солонгосын өмнөд хэсэгт сургалт-бэлтгэлийн КТ-1 хоёр онгоц мөргөлджээ. Энэ талаар Ёнхап агентлаг мэдээлсэн байна.

Бэлтгэлийн хоёр онгоц мөргөлдсөний улмаас гурван нисгэгч амиа алдаж, нэг нь хүнд гэмтжээ. Онгоцууд Сөүлээс өмнө зүгт 300 км зайд байрлах Сачхон дахь будааны талбайд сүйрсэн байна. Осол болсон газар руу 30 гаруй гал сөнөөгч болон аврагчийг илгээсэн гэж эх сурвалж мэдээлжээ.

KT-1 Woongbi онгоц нь Өмнөд Солонгосын, нэг моторт, сургалт-бэлтгэлийн онгоц юм. Энэ онгоцыг “KAI” компани Өмнөд Солонгосын Зэвсэгт хүчинд зориулан үйлдвэрлэсэн бөгөөд энэ нь Өмнөд Солонгост төслийг нь гаргаж, бүтээсэн анхны онгоц юм байна.

Categories
мэдээ нийгэм

Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Ялбаг гэх газарт нөхөн сэргээлт хийнэ DNN.mn

Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Ялбаг гэх газар уул уурхайн болон хууль бус олборлолтын улмаас эвдрэлд орсон байдаг. Тиймээс тухайн бүс нутгийн 340 га газрыг нөхөн сэргээх хүсэлтийг Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас Оюутолгой компанид хүргүүлсэн байна. Улмаар Оюутолгой компанийн зүгээс тус газарт нөхөн сэргээлт хийх болсныг мэдэгджээ.

Өнгөрсөн онд Ерөө сумын нутаг дэвсгэрт хяналт шалгалт хийхэд хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэмт хэргийн шинжтэй 4 үйлдэл илэрсэн байдаг.

Улмаар тус газарт Экологийн цагдаагийн албанаас шалгалтын ажиллагаа явуулсан юм.

Categories
мэдээ улс-төр

Б.Пүрэвдорж: 25 км газарт 130 тонн нүүрс ачаад 78 сая төгрөгийн тээвэр хийж байна DNN.mn

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Эрдэс баялгийн салбарын хөгжлийн бодлого, шинэчлэл, авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар мэдээлэл сонсож байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж “Уул уурхайн бүтээгдэхүүний хил нэвтрэлт тав дахин багассан. Үүний улмаас өнгөрсөн жил гадаад худалдаа 500 сая төгрөгийн алдагдалтай гарсан. Он гараад интервенц хийсэн ам.долларын ханш 3200 давчихлаа. Үүнээс улбаалан шатахууны үнэ өнгөрсөн оны мөн үеэс 42 хувиар өссөн. 100 төгрөгөөр шатахууны үнэ өсөхөд аюул болдог байсан ард түмэн МАН-ын засгийн үед айгаад байна уу. Хүнс, эмийн үнэ мөн адил өссөн. Гашуунсухайт боомтод цөөн хэдэн хүний ноёрхол тогтчихсон бөгөөд эдгээр хүмүүс Монголын эдийн засагт асар хор хөнөөл учруулж байна.

25 км газарт 130 тонн нүүрс ачаад 78 сая төгрөгийн тээвэр хийж байна. Монголын экспортыг гацаасан нөхдүүд энэ мөнгийг хувааж авч байна. 25 км газарт 78 сая төгрөгөөр тээвэр хийж байгаа асуудлыг ЗГ яагаад шийдэхгүй байна вэ. Үүнд хууль хүчний байгууллагын том дарга нарын оролцоо байгаа” гэлээ.

Ц.ОРГИЛМӨНХ

Categories
мэдээ нийгэм

“Монгол адууг эрэмдэглэж, азарганыхаа үр төлөөр бизнес хийж байна” гэв DNN.mn

Монголын үндэсний морин уралдаан, уяачдын холбоо, Монгол адууны нийгэмлэг, Амьтны эрх хамгаалах нийгэмлэгээс адууг эрлийзжүүлэхийн тулд Монгол азаргыг зэрэмдэглэж байгаа асуудлын талаар мэдээлэл хийв.

“Монгол адуу” нийгэмлэгийн удирдах зөвлөлийн төлөөлөл “Монгол азаргыг хэрцгийгээр зэрэмдэглэхээ зогсоо. Монгол морины нуруун дээр өсч торнисон Монгол эр хүн азарганыхаа засааг тайрч байна. Монгол азаргыг унтуулж байгаад сэлдийг нь хяргаж байна. Тодруулбал, цэвэр цусны буюу эрлийз азаргыг оруулж ирж байгаа хүмүүс үр төлөөр нь ашиг олж байна. Нэг эрлийз азарганд 40-50 гүү хураалгаж, хээлтүүлж байна. Харин хээлтэй гүүг нь хамгаалах ажлыг Монгол азарга хийдэг.

Та бүхэн олон нийтийн сүлжээнд “Туршуул азарга зарна, авна” гэсэн мэдээлэл хайгаад үзээрэй. Зар мэдээлэл олон байна. Ингэхдээ 600-800 мянган төгрөгөөр хийнэ гэсэн мэдээлэл олон байгаа. Тиймээс Монгол Улсын Ерөнхийлөгч болон ХХААХҮ-ийн сайдад Монгол Улсад эрлийз азаргыг үржүүлгийн зорилгоор оруулж ирэхийг хатуу хориглож өгөхийг хүссэн албан шаардлага хүргүүлж байна. Хэрэв албан хүсэлтийг хүлээн авч, шийдвэрлэхгүй бол дэлхийн амьтныг хамгаалах нийгэмлэг болон бусад байгууллагад албан хүсэлт илгээнэ” гэв.

Categories
мэдээ спорт

Г.Наранцэцэг өрсөлдөгчөө цэвэр яллаа DNN.mn

Жүдо бөхийн Анталя их дуулга тэмцээн явагдаж байна.

63 орны 525 жүдоч хүч бол Монгол улсаас олимпийн мөнгө, дэлхийн аварга С.Моллай тэргүүтэй эрэгтэй 12, эмэгтэй зургаа буюу нийт 18 жүдоч хүч үзнэ.

Өнөөдөр эрэгтэйчүүдийн -60кг жинд Парисын их дуулга тэмцээний хүрэл медальт ОУХМ Э.Ариунболд эхний тойрогт Кубын бөхийг нэмэлт цагт яллаа.

Түүний дараагаар эмэгтэйчүүдийн -48кг жинд залуучуудын ДАШТ-ий хүрэл медальт ОУХМ Г.Наранцэцэг А хэсгийн эхний тойрогт өнгөрсөн оны Бакугийн их дуулгын мөнгөн медальт Австрийн Танзер Катаринатай учраа таарч нэмэлт цагт цэвэр яллаа.

Харин эмэгтэйчүүдийн -57кг жинд ОУХМ Л.Энхрийлэн эхний тойрогт Унгарын бөхөд ялагдан тэмцээнээ дуусгалаа.

Эрэгтэйчүүдийн -66кг жинд Парисын их дуулгын аварга ОУХМ Ё.Басхүү хоёрдугаар тойрогт Туркын залуу бөхийг цэвэр яллаа.

Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

ЗӨВЛӨГӨӨ: Өдөрт 10.000 алхахад танд ямар өөрчлөлт гарах вэ? DNN.mn

Өдөрт 10,000 алхахад танд ямар өөрчлөлт гарах талаар Нийгмийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвөөс мэдээлэл хүргэж байна.

Дээрх тоотой тэнцэхүйц өдөр бүр алхахад 2.8-3 км замыг туулж, 30 минут зарцуулна. Түүнчлэн 1,465 грамм өөх хайлуулж, 150 ккал илчлэг шатаана.

Мөн амьдрах хугацаагаа 840 секундээр уртасгах боломжтой аж. Эрүүл, ухаантай, гоо сайхан, хүчтэй, урт наслахыг хүсвэл өдөрт 10,000 алхахыг НЭМҮТ-өөс уриаллаа.

Алхах нь хүний эрүүл мэндэд үзүүлэх олон ач холбогдолтой, гайхамшигтай зүйл. Эрүүл мэндийн салбарын судалгаа шинжилгээнээс үүдэн хүмүүсийг ууланд алхахыг их зөвлөдөг болсон. Гүйх нь зүрхний өндөр ачаалал шаарддаг.

Бэлтгэл хийж байгаа тамирчид эсвэл тогтмол гүйгээд дадчихсан хүмүүст гүйх тохиромжтой. Харин бусад хүн алхах хэрэгтэй. Алхахдаа бага зэргийн ачаалал өгч алхах нь зөв. Энэ нь зүрхний хэмнэлд маш сайн. Алхсанаар хөдөлгөөний дутагдлаас болж үүсдэг чихрийн шижин, нурууны суултаас сэргийлэх боломжтой талаар өмнө нь мэдээлсэн билээ.