Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал эдийн-засаг

Он гарснаас хойш 70 тэрбум төгрөгийн ипотекийн зээл олгожээ || DNN.MN

2021 онд Засгийн газраас хэрэгжүүлсэн “Эдийн засгаа сэргээж, эрүүл мэндээ хамгаалах 10 их наядын цогц төлөвлөгөө”-ний үр дүнд ипотекийн зээл олголт өмнөх жилүүдтэй харьцуулахааргүй их хэмжээгээр нэмэгджээ. Сангийн яам, Монголбанк 2021 онд 600-750 тэрбум төгрөгийн ипотекийн зээл олгоно гэж төлөвлөж байжээ. Гэвч 850 гаруй тэрбум төгрөгийн зээл олгосон байна. Он гарснаас хойш 70 гаруй тэрбум төгрөгийн ипотекийн зээл олгожээ. Цаашид ямар хэмжээнд зээл олгохыг Монголбанк зохицуулах юм байна.

Categories
мэдээ нийгэм

​Ч.Хүрэлбаатар: Урд хил 2023 онд ч нээгдэхгүй || DNN.mn

УИХ-ын нэгдсэн чуулганаар “Тогтоолын хавсралтыг шинэчлэн батлах тухай” тогтоолын төслийг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүд асуулт асууж, сайд нараас хариулт авлаа. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар санал хэлсэн юм.

Тэрээр “2022 онд тулгамдаж байгаа гол асуудал бол бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт. Энэ нийлүүлэлттэй холбоотой. Урд хил амархан нээгдэх юм шиг бодох хэрэггүй. Би аравдугаар сард 2022 онд хил нээгдэхгүй шүү гэж хэлж байсан. Бид ард талдаа ч Украин дахьдайны нөхцөл байдлаас үүдэж амаргүй л байна. Энэ жилдээ бүх зүйл амархан дуусаж, хэвийн болно гэж бодох хэрэггүй. 2022 оны байдал 2023 онд үргэлжилнэ. Ийм нөхцөл байдалтай байхад бодлгын арга хэмжээг шуурхай авах хэрэгтэй байна. Доллар олдохгүй байгаа. Монголбанкны ханш худлаа байна. Долларын ханш Монголбанк дээр нэг өөр, Найман шарга дээр нэг өөр байна. Ийм хоёр өөр ханштай байна гэж юу гэсэн үг вэ. Үүнийг засахгүй бол болохгүй. Доллар олдохгүй байна, 100 доллар ч шилжүүлж чадахгүй байна шүү дээ. Доллар хаанаас яаж олох вэ. Ийм нөхцөл байдалтай байхад Эдийн засаг, хөгжлийн яам үүнийг ярихгүй, цаг алдаж байна” гэлээ.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

Д.Түвшинбаяр: “Хайр” УСК-оор хайрыг мэдрүүлэхээс илүү ойлгуулахыг зорьсон || DNN.mn

“Positive Mongolians” төслийн санаачлагч, Соёлын тэргүүний ажилтан Д.Түвшинбаяртай ярилцлаа.


-“Хайр” УСК олны хүртээл болоод удаагүй байна. Киноны тухай ярилцлагаа эхэлье?

-Киноны зохиол өнгөрсөн оны сүүлээс яригдаж эхэлсэн. Найруулагч Н.Мөнхбаяр, сэтгэл зүйч Г.Наранбаатар бид гурав киноны зохиол дээр хоёр сар гаруй ажилласан. Г.Наранбаатар маань сүүлийн 10 гаруй жил гэр бүлийн сэтгэл зүйн зөвлөгөө өгсөн, түүнчлэн нийгэмд гэр бүл салалт маш их байгаа учраас энэ уран бүтээлийг хийхээр шийдсэн.

-Киногоор яг юуг үзүүлэхийг зорьсон бэ?

-Монгол гэр бүлүүд таван сэдвийн хүрээнд сэтгэл зүйчид очдог юм байна. Энэ таван сэдвийг салах тухай бодож байгаа гэр бүлүүдэд ойлгуулчихвал салалт огт үгүй болохгүй юм гэхэд багасна. Үүнийг л зөөлөн хүчний бодлогоор дамжуулж, үзүүлэхийг зорьсон юм. Кино дотроо таван бүлэгтэй. Мөн сэтгэл зүйн салбар кино урлагаар дамжин таван удаа үзэгчдэд хүрсэн байдаг. Тэгэхдээ дандаа үйлчлүүлэгчтэйгээ явалдаж харагддаг. Энэ тал дээр салбарынхан сэтгэл дундуур явдаг юм билээ. Энэ киногоор дамжуулан сэтгэл зүйн салбарын буруу ойлголтыг залруулахыг хичээсэн.

-Хайрын тухай кинонуудаас ямар ялгаатай вэ?

-Хайрын тухай кинонуудыг судлахад холливуудад ч, монголд ч тэр, хайр гэдгийг үзэгчдэд зөвхөн мэдрүүлсэн уран бүтээлүүдийг хийжээ. Хайрын холбогдолтой кинонуудад амьдрал дээр тэр болгон байдаггүй дурлал, цагаан морьтой ханхүү гарч ирж залууст хайр гэдэг чинь ийм гоё юм байна, гэр бүл ийм байх ёстой юм байна гэдэг ойлголтыг өгч байна. Харин тэр залуусыг гэр бүл зохиоход үзсэн кино эсрэгээрээ байдаг, тэд хөл алддаг. Тиймээс киногоороо хайрыг мэдрүүлэхээс илүү ойлгуулахыг хичээсэн. Ингээд ойлгуулахын тулд бодит амьдралаас сэдэвлэхээс өөр аргагүй болж байгаа юм. Сэтгэл зүйч Г.Наранбаатар ажиллаж байсан жишээнүүдээсээ хоёр гэр бүлийг сонгож, албан ёсны зөвшөөрөлтэйгөөр тухайн гэр бүлийн түүхэнд тулгуурлаж киногоо хийсэн. Хайр бол мөнхийн сэдэв, хайранд тулгуурлаж гэр бүл салалтын таван шалтгааныг ойлгуулахаар киногоо “Хайр” хэмээн нэрлэсэн юм.

-Удаан хугацааны дараа дэлгэцийн уран бүтээлд, тэр дундаа гол дүрд ажиллах ямар байв?

-Сэтгэл зүйчид үйлчлүүлэгчтэйгээ нууцлалын гэрээ байгуулдаг юм байна, бид уулзах эрхгүй. Киноны зохиолыг бичихэд би өөрөө тоглоно ч гэж бодоогүй. Бид зохиолоо бичээд Наба (Г.Наранбаатар) түүхийг нь ярьж, найруулагч Н.Мөнхбаяр бид хоёр төсөөлж, дүрсэлж үзүүлдэг байсан. Дараа нь зураг авалт эхлэх гээд хоёр дүрдээ проб хийх гэтэл найруулагч, сэтгэл зүйч хоёр “Чи л харагдаад байна, өөрөө орсон нь дээр” гээд би тоглохоор болсон. Ерөнхийдөө намайг хүчээр тоглуулсан гэх үү дээ (инээв).

-Эмэгтэй гол дүрээ яаж сонгосон бэ?

-Сэтгэл зүйн драма учраас дүр бүтээхэд маш хэцүү. Цөөнгүй жүжигчдэд санал тавьж зарим нь ирж пробонд орсон.Тэднээс хамгийн тохиромжтой нь мисс, жүжигчин, продюсер А.Баярцэцэг (Бела) байсан. Белаг хүмүүс мисс гэдгээр нь л мэддэг, угтаа бол холливуудад хүлээн зөвшөөрөгдсөн мэргэжлийн жүжигчин хүн.

-Үзэгчдээс киноны сэтгэгдэл олон ирж байна уу, голчлон юу гэж байх юм?

-Эрчүүдээс олон сэтгэгдэл ирж, баяр хүргэж байгаа. Голчлон “Би өөрийгөө харлаа, яг л ингэдэг юм байна, ойлголоо” гэдэг сэтгэгдэл ирж байна. Кино 90 минут үргэлжилдэг, таван бүлэгтэй, хосууд зогсоож өөрсдийгөө оронд нь байсан бол яах вэ гэж ярилцаад 3-4 цаг ч үзсэн гэсэн.

-Дүрээ амьдралд наалдацтай хүмүүст “Яг л би байна шүү дээ” гэж бодогдтол бүтээхийн тулд багагүй судалгаа хийсэн үү?

-Бид үйл явдлыг нь гаргачихаад дүр босголтон дээр Тулгаа, Сарнай хоёроос илүү эмэгтэй, эрэгтэй хүн гэдэг өнцгөөр, үзсэн хүн өөрийгөө тольдож байгаа юм шиг л ажиллая гэж ярилцсан. Үзэгчид киноноос Тулгаа, Сарнайг биш, өөрийгөө олж харах боломж бүрдүүлэхийг хичээсэн.

-Мэргэжлийн сэтгэл зүйч хүн сэтгэл зүйчийнхээ дүрийг бүтээсэн нь илүү давуу тал болсон юм шиг санагдсан…

-Тийм ээ, Г.Наранбаатарын оронд жүжигчин тоглуулъя гэсэн ч боломжгүй юм билээ. Яагаад гэвэл энэ мэргэжлээр 10 гаруй жил ажилласан хүн яахын аргагүй түүнийг хамгийн сайн мэднэ. Мөн бид нэгэнт нүүдлийн соёлоос татгалзаж суурьшмал соёлын хэв маягийг сонгоод 100 жилийн нүүрийг үзэх гэж байна. Тэгвэл суурьшмал соёлын хамгийн том соёл бол сэтгэл зүйчтэй уулзах, зөвлөгөө авах. Энэ нь бидний амьдралыг илүү төвөггүй болгоно. Наба “Бид шүдээ өвдөхөөр шүдний эмнэлэгт очдог, өөрөө аргалчихъя гэдэггүй. Тэгвэл сэтгэлээ өвдөхөөр яагаад өөрөө аргалах, эмчлэх гээд байдаг юм бэ” гэж хэлж байсан. Яг л үүнтэй адил сэтгэл нь өвдсөн бол мэргэжлийн сэтгэл зүйчээс зөвлөгөө авч хэвийн байдалдаа орох хэрэгтэй. Сэтгэл зүй хэвийн байдалд орвол зөв шийдвэр гаргана, хүмүүстэй зөв харилцана гэх мэт олон давуу талтай.

-Өөрөө сэтгэл зүйчийн ач тусыг хэзээ, хэрхэн ойлгож байв?

-Шведэд очоод сэтгэл зүйч гэдэг хүн миний амьдралд ямар хүчтэй нөлөөтэйг мэдсэн. Шведэд бүх албан байгууллага, сургууль сэтгэл зүйчтэй. Сэтгэл зүйчээр дамжуулж Шведийн нийгэм, ард иргэдээ аз жаргалтай, сэтгэл зүйг нь тогтвортой байлгадаг. Тухайлбал, нэг айлд ажил явдал гарсан бол хорооноос нь сэтгэл зүйчтэй уулзуулж, сэтгэл зүйн хэвийн байдалд оруулдаг. Сэтгэл зүйч дата цуглуулж, цагдаа, эмнэлэгтэй хамтарч ажилладаг. Сэтгэл зүйч ийм чухал гэдгийг ойлгоод Монголдоо ирээд хороондоо очтол сэтгэл зүйчийн орон тоо байдаг ч, үйлчлүүлэгчгүй учир хасчихсан байсан.

-Хүмүүс сэтгэл өвдөөд байна, сэтгэл зүйч дээр очих хэрэгтэй гэдгээ яаж мэдэх вэ?

-Тэр хүн сэтгэл зүйн ямар нэг хямралд орсон байгаагаа өөрөө л мэднэ. Бид өөрсдөө мэддэг, яаж эмчлэхээ л мэддэггүй. Хэрвээ таны ойр дотны хүн нас барвал та автоматаар сэтгэл зүйн хямралд орно. Тэр уй гашуу, хямралаа сэтгэл зүйч дээр очиж тайлахгүй бол таны ажлын бүтээмж, гэр бүлийнхэнтэйгээ харилцах харилцаанд нөлөөлж таныг буруугаар ойлгуулна. Тэгэхээр энийгээ л зас гээд байгаа юм.

-Танай гэр бүл тогтмол сэтгэл зүйчтэй уулзаж, зөвлөгөө авдаг уу?

-Найз Набатайгаа уулздаг, Шведэд байхдаа хорооныхоо сэтгэл зүйчтэй уулздаг байсан. Дөлгөөнөөг тулгар биетэй байхад хорооны сэтгэл зүйч тогтмол зөвлөгөө өгч, надтай ч уулзаж байсан. Хүүхэдтэй болж амьдралын хэв маяг өөрчлөгдөхөд ганцхан эмэгтэй хүн биш, нөхөр ч бас хямардаг. Нөхөр хямралд орж, ааш зан нь эвдэрвэл гэр бүлийн харилцаанд асуудал үүснэ гэдгийг мэддэг учраас нөхөртэй нь их ярилцаж сонсдог, зөвлөдөг юм билээ.

-Арван жилийн өмнөх Түвшөө киноны эхний хэсэгт гарч байгаа Тулгаа шиг сэтгэл зүйчид хандах тухай боддоггүй, эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн ялгаатай зан чанарыг мэддэггүй байсан уу?

-Ер нь бол тийм, Дөлгөөн бид хоёрын хоёр дахь амьдрал. Эхний амьдралдаа гэр бүл, хосын харилцааны талаар туршлагагүй, буруу ойлголттой явсан. Одоо бид хоёр хэн хэн нь хичээж байгаа. Арван жилийн өмнөх би Тулгаагийн мэдрэмжүүдтэй төстэй байсан.

-Та эхнэртэйгээ их ярилцдаг уу?

-Бид хоёр хосын, гэр бүлийн харилцааны тухай бүтээлүүд хийдэг учраас их ярилцдаг. Хийж байгаа ажил маань бид хоёрыг хүссэн, хүсээгүй ярилцахад хүргэдэг. Өөр ажил, мэргэжилтэй хүмүүс энэ сэдвийн хүрээнд ярилцах хугацаа, орчин, боломжийг өөрсдөдөө гаргах ёстой.

-Яагаад гэр бүл, хосын харилцааны чиглэлийн бүтээл хийхээр болсон юм бэ?

-Хоёулааа өмнө нь нэг нэг удаа алдчихсан учраас, алдахгүйн тулд ингэх ёстой юм байна гэж ойлгосноо л бусадтай хуваалцахыг хүссэн.

-Таны гэр бүлийн хүн Э.Дөлгөөн хоёр ч ном бичсэн. Та ном бичихэд нь хэр зөвлөгөө, туслалцаа үзүүлдэг вэ?

-Номонд намайг ерөнхий зөвлөх гэж оруулсан байдаг. Өөрийнхөө хэмжээнд номонд гарч буй сэдвүүдийн хүрээнд эрэгтэй хүний талаас бодлоо хуваалцдаг. Бичиж байгаа бүх зүйлийг нь зөвлөнө гэж юу байхав (инээв).

-“Хайр-2” УСК-ны зохиол бэлэн гэсэн үү, нэгээсээ ямар ялгаатай вэ. Энэ талаар тодруулахгүй юу?

-Энэ киног гурвалсан бүтээл болгох зорилготой. Монголд гурвалсан уран бүтээл хоёр байдаг. Эхнийх нь эрийн гурван наадмаар сэдэвлэсэн “Гарьд магнай”, “Тод магнай”, “Цэц магнай” агуулга нь нэг ч, анги бүрийн үйл явдал өөр байдаг. Гурвалсан бүтээл гэдэг нь нэг агуулгатай, дүр, үйл явдал нь өөр байж болно. Хоёр дахь нь найруулагч Г.Жигжидсүрэн, зохиолч Б.Лхагвасүрэн гуайн цус ойртолт хүн төрөлхтөнг, тэр тусмаа цөөхөн монголчуудыг устгах тухай эмзэглэсэн “Хүн чулууны нулимс”, “Амин мөр”, “Бүлээн нурам” гэсэн гурван уран бүтээлийг 1990 оны эхээр жил дарааллан хийсэн байдаг. Хэрвээ бид Хайрыг гурвалсан бүтээл болгож нийтэд хүргэвэл яг 30 жилийн дараа, гурав дахь гурвалсан бүтээлийг гаргаж таарч байгаа юм, цаг хугацааны хувьд.

-Агуулгын хувьд хэрхэн гурвалсан бүтээл болгох вэ?

-“Хайр” гурвалсан уран бүтээлээр монгол гэр бүл бусад улсын гэр бүлээс ямар ялгаатай, гэр бүл яагаад чухал вэ гэдгийг ойлгуулахыг зорьж байна. Эхнийх нь гэр бүл эмэгтэй, эрэгтэй хоёр хүнээс бүрдэнэ, гэр бүлийн амьдрал ингэж явна, дотроо маргаад байвал гэр бүл дуусдаг шүү гэдгийг үзүүлсэн. Хоёрдугааар хэсэгт монгол гэр бүлд эмэгтэй хүний шийдвэр хэрхэн нөлөөлдөг, үнэ цэнэ нь хаана байдаг, ямар байр суурьтай байдгийг харуулна. Харин гуравдахь нь монгол гэр бүлд эр хүний ноён нуруу, шийдвэрийн хүч, үнэ цэнийн талаар үзүүлэх болно. Хоёр, гуравдугаар хэсгийн бэлтгэл ажил зэрэг явагдаж байна. Хоёрдугаар хэсгийн зураг авалт дуусахад гуравдугаар хэсгийн зураг авалтыг эхлүүлэхээр төлөвлөж байна.

-Та “Гэм зэм” постдрамын жүжигт тоглосон. Удаан хугацааны дараа тайзны уран бүтээлд ажиллах ямар байв?

-Бараг арав гаруй жилийн дараа тайзан дээр гарлаа, төсөөрчихдөг юм байна. Тайзны жүжигчин болохын тулд бэлтгэл маш их хийсэн, баг хамт олон маань ч тусалж, зөвлөж байлаа. Ялангуяа Монгол Улсын гавьяат жүжигчин Д.Ганцэцэг эгч хамгийн их тус, дэм болсон. Жүжгийн эхний 60 минутад Ганцэцэг эгч бид хоёр тайзан дээр партнёраар ажилладаг.

-Жүжгийн саналыг хэрхэн хүлээж авав?

-Эхлээд тоглож байна л гэж бодсон (инээв). Уулзах гээд очиход найруулагч М.Батболдын нүд надад 100 хувь итгэж байсан, зориг ороод л тоглохоор шийдсэн дээ. Бас их айдастай, олон жилийн дараа дэлхийн сонгодог зохиолын жүжигт тоглоно гэдэг ур чадвар шаардсан ажил байлаа.

-Дахин тайзны ураан бүтээлд тоглох уу, төлөвлөсөн уран бүтээл бий юү?

-Тайзны уран бүтээлийн санал ирсэн. Гэхдээ киноны ажилтай давхцаад орж чадаагүй. Одоогоор ажиллахаар төлөвлөсөн тайзны уран бүтээл байхгүй.

-“Хайр” киногоор үзэгчдээс асуусан асуултыг өөрөөс тань асууя. Хайр хаана байдаг юм бэ?

-Бид киноны зохиол бичиж, ажиллаж байхдаа хайрыг өөрсдийнхөөрөө томьёолсон л доо. Гэхдээ кинондоо гаргаагүй. Хүн байгаа газарт, биенээ хайрлаж байгаа газарт хайр байдаг.

-Хайр хэзээ эхэлж, хаана дуусдаг юм бол…

-Тэр хүний аз жаргал, миний аз жаргал болж байгаа тэр мөчөөс хайр эхэлдэг юм болов уу. Харин тэр хүний өвдөлт, аз жаргал надад ямар ч хамаагүй болсон цагт хайр дуусдаг.

-Танаас үлгэр жишээ авдаг, таныг дагадаг, олон залуу гэр бүл, хосуудад юу гэж зөвлөх вэ?

-Хосын харилцаа, гэр бүлийн харилцаа хоёроо ялга гэдгийг л хэлмээр, ойлгуулмаар санагддаг. Хүүхэд гарч ирсэн цагаас эхлээд хосын харилцаа дуусч гэр бүлийн харилцаа эхэлнэ. Гэр бүлийн харилцаа гэдэг нь хүүхэдтэй болсон учраас чамд 100 хувь цаг зарцуулдаг байсан эхнэрийн, нөхрийн анхаарал 50, 60 хувь болж буурна. Үлдсэн хувь нь хүүхэд рүү ханддаг болно. Гэр бүлийн харилцаанд орчихоод хосын харилцааны анхаарал халамж хүсээд, маргалдаад байна. Хэн хэн нь үүнийг ойлгочихвол харилцаа арай хялбар болно.

Categories
мэдээ нийгэм

МҮОХ-ны Ерөнхийлөгч Б.Баттүшиг тамгаа гардан авлаа || DNN.mn

МҮОХ-ны 14 дэх Ерөнхийлөгч Б.Баттүшиг өнөөдөр тамгаа гардан авлаа. МҮОХ-ны Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Ч.Наранбаатар түүнд тамгыг гардуулан өгөв.

Энэхүү ёслолд МҮОХ-ны Ерөнхийлөгч Б.Баттүшиг, Тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар, Дэд ерөнхийлөгч О.Одбаяр, Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган, Тамирчдын комиссын дарга Д.Отгондалай болон штабын ажилтнууд байлцав.
Ерөнхийлөгч Б.Баттүшиг энэ үеэр мөрийн хөтөлбөртөө тусгасан ажлуудыг хэрэгжүүлэхийн төлөө хамтдаа эрч хүчтэй ажиллах болно гэдгээ хэллээ.
МҮОХ-ны VIII чуулганы үеэр явагдсан сонгуульд Б.Баттүшиг нийт гишүүдийн 92 хувийн саналыг авч, МҮОХ-ны 14 дэх Ерөнхийлөгчөөр сонгогдсон билээ.
Categories
мэдээ нийгэм

Мянганы сорилтын корпорац (МСК) гэж юу вэ? || DNN.mn

Сүүлийн гуч хүрэхгүй жилийн хугацаанд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын хүн ам бараг гурав дахин нэмэгдсэн боловч ус хангамж нэмэгдээгүй байгаа нь иргэдийн хувьд тулгамдсан асуудал болоод байна. АНУ-ын Мянганы сорилтын корпорац (МСК), Монгол Улсын Засгийн газар хамтран, МСК-ын усны компакт гэрээний хүрээнд дэд бүтцийг хөгжүүлэх, чадавхийг бэхжүүлэх төслүүдээр дамжуулан Улаанбаатар хотын иргэдэд усны хэрэгцээг тогтвортой хангаж, илүү эрүүл энх, хөгжингүй ирээдүйг бүтээхээр ажиллаж байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг Монголын Мянганы сорилтын сангийн цахим хуудсаас авна уу: https://mca-mongolia.gov.mn/

Доорх инфографикийг татах бол энд дарна уу.

Мөн Компакт гэрээ хүчин төгөлдөр болж, барилга угсралтын ажлууд эрчимжиж байгаатай холбогдуулан бүтэц орон тоог өргөтгөж дараах шинэ ажлын байруудыг зарлаж байна: https://mca-mongolia.gov.mn/news/press-news/vacancy-announcement-2022-03-28

Categories
мэдээ нийгэм

Э.Бат-Үүлийн хэвлэн нийтлэх эрх сэргэж, өлсгөлөнгөө зогсоожээ || DNN.mn

АН-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр Хотын дарга асан Э.Бат-Үүлийн биеийн байдлын талаар сэтгүүлч тодруулав.

АН-ын дэд дарга Ц.Оюундарь “Э.Бат-Үүл даргын хэвлэн нийтлэх эрхийг нь сэргээснээр өлсгөлөнгөө зогсоосон. Улмаар гурав хоногийн өмнө нийтлэлийг нь хэвлэсэн” гэв.

Эргэн сануулахад энэ сарын 23-наас эхлэн Хотын дарга асан Э.Бат-Үүл хэвлэн нийтлэх эрхээ сэргэх хүртэл өлсгөлөн зарлах болсныг түүний өмгөөлөгч А.Пүрэв­­­дулам, хүү Б.Чулуудай нар мэдээлсэн юм.

Categories
мэдээ нийгэм

НӨАТ-ын баримтаа ирэх сарын 8-ны дотор бүртгүүлнэ үү || DNN.mn

Нэмэгдсэн өртгийн албан татварын / НӨАТ/ 2022 оны I улирлын төлбөрийн баримтыг дөрөвдүгээр сарын 8-ны 23:59 цагаас өмнө амжиж бүртгүүлэн буцаан олголтын урамшууллаа авахыг Татварын Ерөнхий Газраас мэдээллээ.

НӨАТ-ын буцаан олголтыг улиралд тутамд иргэдийн дансанд шилжүүлдэг билээ. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 15.2.1 энэ хуулийн 15.3-т заасан нөхцөл шаардлага хангасан татвар төлөгчийн тухайн улиралд татвар суутган төлөгчтэй хийсэн худалдан авалтад төлсөн албан татварын 20 хүртэл хувийг буцаан олгодог.
  1. Нэгдүгээр улирлын буцаан олголтыг дөрөвдүгээр сард,
  2. Хоёрдугаар улирлын буцаан олголтыг долдугаар сард,
  3. Гуравдугаар улирлын буцаан олголтыг аравдугаар сард,
  4. Дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг дараа оных нь нэгдүгээр сард олгодог журамтай.

Өнгөрсөн оны IV улиралд нийт 1,153,999 иргэнд 64.4 тэрбум төгрөгийг буцаан олгожээ.

Categories
мэдээ цаг-үе

Хүүхдийн тооноос хамаарч татварын хөнгөлөлт үзүүлэх хүрээнд хуулийн төсөл боловсруулжээ || DNN.mn

УИХ-ын Төрийн байгуулалт, Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдаанаар хүүхдийн тооноос хамаарч татварын бодлогоор дэмжих асуудлыг гишүүд хөндсөн байна.

Тодруулбал, гишүүдийн зүгээс Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт туссан хүн амыг хүүхдийн тооноос хамаарч татварын бодлогоор дэмжих, үндэсний баялгийн сан байгуулах хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх зорилтын хэрэгжилтийн явцын талаар асуужээ.

Харин ажлын хэсгээс хүүхдийн тооноос хамаарч татварын хөнгөлөлт үзүүлэх зорилт нь нийгмийн дундаж давхаргыг хадгалах, шаардлагатай нөхцөлд өргөжүүлэх арга хэрэгсэл гэж олон улсад үздэг учраас үүнийг Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт оруулсан.

Энэ хүрээнд Нийгмийн халамжийн тухай хууль, Хүн амын хөгжлийг дэмжих тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулсан. Үүнтэй холбогдуулан тодорхой тооцоолол, судалгааг хийж байна гэсэн нэмэлт тайлбарыг өгсөн хэмээн УИХ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

О.Баасанхүү: Ард түмэн ядуу байхад улс төрийн тоглолт хийхээ болиоч || DNN.mn

Ардчилсан Намаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Тус намын Хууль зүйн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга О.Баасанхүү “Экспорт зогсоод байна. Бараа бүтээгдэхүүний үнэ 70-аас дээш, өргөн хэрэглээний барааны үнэ 140 хувиар өссөн байгаа. Ус, дулаан, цахилгааны үнэ өсөж нийтээрээ ядууралд ороод байна. Энэ асуудлыг Засгийн газар шийдэх ёстой ч харамсалтай нь шоу хийгээд эхэллээ.

Өөрөөр хэлбэл энэ зүйлүүдэд анхаарах анхаарлыг сарниулахын тулд Хөгжлийн Банк нэртэй хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан асуудлыг оруулж ирж байгаа. Үнэхээр Хөгжлийн Банкны асуудалтай тэмцэх гэж байгаа бол 2020, 2021 оны ажлын тайланг ил гаргах ёстой. Тэгээд бүгдээрээ хэн нь их идсэн бэ гэдгээ ярих цаг болжээ.

Ц.Элбэгдорж АСЕМ надад хамаагүй гэж бичсэн бол Н.Алтанхуяг би хулгайч биш Ч.Сайханбилэг хулгайч гэж ярьж байгаа хошин шогийг нь харсан.

Х.Баттулга өөрөө юм ярихгүй байгаа ч түүнийг онц хүнд гэмт хэрэгт холбоотойг хэлж байгаа. Энэ хүмүүс яаралтай нэрээ цэвэрлээч. Гэм буруутай, буруугүй юу гэдгээ тогтоолгох хэрэгтэй. Монгол Улсад төрийн ажил хийж байгаа хүн болгон хулгайч буруутай юм шиг явж болохгүй.

МАН-ынхан өчигдөр их инээдтэй шоу хийлээ. Ард түмэн ядуу байхад улс төрийн тоглолт хийхээ болиоч гэж хэлмээр байна.

Ипотекийн зээлийн урьдчилгааг сангуудыг эмхэлж, нэг сантай болгосноор төлж өгнө хэмээн МАН 2020 оны зургаадугаар сарын 1-нээс өмнө амласан. Энэ ажлаа хиймээр байна. Хөдөө аж ахуй, Тариалан эрхлэх сан юу болж байна вэ? Хүүгүй зээлүүд авсан байна. Улс төрд нөлөө бүхий хүмүүс компаниараа дамжуулж зээл аваад нэг ч төгрөг төлөөгүй.

Сангийн зээлийн асуудлыг ил болгож яримаар байна. Эрх баригчид авлигатай тэмцье гэж байгаа бол Зөрчлийн, Эрүүгийн хуулиа өөрчлөх нь зүйтэй” гэлээ.

Categories
мэдээ нийгэм

70 настай эрэгтэй 9 давхраас унаж нас баржээ​​​​​​​ || DNN.mn

Нийслэлийн Баянгол дүүргийн 12 дугаар хороо, Бичил хороолол орон сууцны 9 давхар барилгын дээвэр дээрээс эрэгтэй хүн унасан тухай дуудлагыг өчигдөр 12:26 цагт Онцгой байдлын албанд ирүүлсэн байна.

Дуудлагын дагуу нийслэлийн Аврах, ангийн алба хаагчдыг очиход тус байрны иргэн 70 настай эрэгтэй Э нь цонхноос 1 дүгээр давхрын орцны хаалганы давцан дээр унаж нас барсан байсан цогцсыг буулгаж, тус дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн мөрдөгчид шилжүүлэн өгчээ.