Categories
мэдээ нийгэм

“Роснефть”-ийн тэтгэлгээр ОХУ-д 10 оюутан суралцана || DNN.mn

ОХУ-ын “Роснефть” нээлттэй хувьцаат нийгэмлэгийн тэтгэлэгт хөтөлбөрт суралцуулах сонгон шалгаруулалтыг зарлалаа.

Энэ хүрээнд 2022-2023 оны хичээлийн жилд М.Губкины нэрэмжит Нефть, хийн их сургууль, Москвагийн Олон улсын харилцааны их сургуулийн бакалаврын сургалтад нийт 10 оюутныг суралцуулах юм.

Мэргэжлийн чиглэл:

-М.Губкины нэрэмжит Нефть, хийн их сургуульд байгалийн шинжлэх ухаан, экологи, байгаль хамгаалал, эдийн засаг, үйлдвэрлэлийн менежмент, байгууллагын менежмент, нефть, байгалийн хий, газрын тос, эрчим хүч зэрэг мэргэжлээр 5 оюутан

-Москвагийн Олон улсын харилцааны их сургуульд олон улсын харилцаа, эрчим хүчний дипломат бодлого, олон улсын эрх зүй, олон улсын эрчим хүчний хамтын ажиллагааны эрх зүйн дэмжлэг, олон улсын эдийн засаг ба олон улсын эрчим хүчний хамтын ажиллагаа, олон улсын бизнес ба олон улсын эрчим хүчний хамтын ажиллагаа зэрэг мэргэжлээр 5 оюутан тус тус суралцуулна.

Тавих шаардлага:

-Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийн 1 дүгээр дамжаанд 3.0-аас дээш голч дүнтэй суралцаж байгаа;

-ОХУ-ын болон Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийн хэлний бэлтгэлд амжилттай суралцаж байгаа болон онц, сайн дүнтэй төгссөн;

-Монгол Улсын орос хэлний гүнзгийрүүлсэн сургалтай болон ОХУ-тай хамтарсан ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангид 80 ба түүнээс дээш хувийн амжилттай суралцаж байгаа;

-ОХУ-ын их, дээд сургуулийн Монгол дахь салбар сургуулийн орос хэлний бэлтгэлд суралцаж байгаа гэсэн шаардлагын аль нэгийг хангаж буй 17-21 хүртэлх насны Монгол Улсын иргэн сонгон шалгаруулалтад оролцоно.

Бүртгэлийн асуудлаарх лавлагаа, мэдээллийг Боловсрол, шинжлэх ухааны яамны +51 263181, Гадаад харилцааны яамны +51 261832, +51 262184 утсаар авах боломжтой.

Categories
мэдээ эдийн-засаг

​Б.Жавхлан: 2022 он төсвийн хөрөнгө оруулалтын хэмжээг багасгана || DNN.mn

УИХ-ын нэгдсэн чуулганаар Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн тухайн жилийн гүйцэтгэлийн явц болон Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2021 оны хэрэгжилтийг хэлэлцэж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авлаа.

Сангийн сайд Б.Жавхлан “Монголбанк мөнгөний бодлогоо чангалсан учир төсвийн бодлогод нөлөөлнө. Ялангуяа, төсвийн хөрөнгө оруулалт дээр. Төсвийн бодлогод төсвийн урсгал зардлыг тусад нь харж, 100 хувь санхүүжүүлэх үүрэгтэй. Төсвийн хөрөнгө оруулалтын тухайд гэвэл хил гааль, үнэ, ложистикийн асуудлаас болж тендерт оролцогчдын тоо эрс багасч байна. Одоогоор төсвийн тодотгол хийнэ, хөрөнгө оруулалтаа царцаана гэж хэлэхэд эрт байгаа. Гэхдээ тодорхой байгаа зүйл нь ямар ч байсан хөрөнгө оруулалтыг хэмнэхээс өөр аргагүй. Аль болох хөрөнгө оруулалтын тоо ширхгийг хэвээр хадгална гэж тооцоолж байна” гэлээ.

Categories
мэдээ цаг-үе

С.Эрдэнэ нарын өргөн барьсан АН-ын Үндсэн дүрмийн өөрчлөлтийг УДШ бүртгэлээ || DNN.mn

АН-ын Үндсэн дүрмийн өөрчлөлтийг Улсын дээд шүүх хүлээж авчээ. Өнгөрөгч гуравдугаар сарын 5-нд АН ээлжит бус Их хурлаа зарлан хуралдуулж, энэ үеэр Үндсэн дүрмийн өөрчлөлтөө намын гишүүдийн хүрээнд баталгаажуулсан юм.

Дараа нь С.Эрдэнэ, УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат нарын хүмүүс Үндсэн дүрмийн өөрчлөлтөө батлуулах хүсэлтээ Улсын дээд шүүхэд өргөн бариад байсан юм. Тэгвэл өнөөдөр тус өөрчлөлтийг УДШ хүлээж аваад байна.

Тэгвэл, С.Эрдэнэ саяхан мэдэгдэл хийж, дараах зүйлийг ярилаа:

Үл ойлголцол, маргаанууд өнөөдөр эцэслэн шийдэгдлээ. Одоо АН-д ямар нэг дүрэм, хууль зөрчсөн асуудал байхгүй боллоо. АН-ын даргын сунгаа гэх зүйл дүрмийн бус гэдгийг удаа дараа мэдэгдэж байсан. Үүнийг өнөөдрийн УДШ-ийн шийдвэр баталлаа. Удахгүй бид бүх шатны сонгуулиа зохион байгуулах, Үндсэн дүрмийн өөрчлөлтөд холбогдох зарим бусад өөрчлөлтүүдээ хурдан хийх зэрэг ажлууд руу орно. 2024 оны бүх шатны сонгуульд бэлдэх ажилд шуурхайлан орно гэдгээ мэдэгдье.

Нийт гишүүд, журмын нөхдөдөө үзэл санаандаа нэгдэн нягтарсанд, талархъя. Бид гишүүд, сонгогчидтойгоо ойр харилцана. Ардчилсан намын төв байрны хаалга үргэлж нээлттэй. Нийгэм, цаг үеийн хүнд цаг үед нэгдмэл байх хэрэгтэй” гэлээ.

Categories
мэдээ нийгэм

1500 орчим хүн зорчих эрхээ хязгаарлуулах ял эдэлж байна || DNN.mn

Манай улс 2021 оны нэгдүгээр сарын 1-нээс зорчих эрхийг хязгаарлах буюу шүүхээс ял сонссон зарим хүнд цахим гав зүүх хуулийн зохицуулалтыг хэрэгжүүлж эхэлсэн. Одоогийн байдлаар 1500 орчим хүн зорчих эрхийг хязгаарлах ял эдэлж байгаа ажээ. Үүнээс 1000 орчим нь ялаа эдэлж дуусаж байгаа юм байна. Зорчих эрхийг хязгаарлах (цахим гав зүүх) ялын эдийн засгийн үр өгөөж, үр дагавар өндөр байгааг салбарын мэргэжилтнүүд онцолж байгаа гэдгийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар хэллээ.

Categories
мэдээ соёл-урлаг

Г.Тэмүүжин: Бахархал гэдэг хайртай аав, ээждээ сэтгэлийн таашаал амсуулах юм даа || DNN.mn

“My Voice” шоуны Гран При шагналын эзэн Г.Тэмүүжинтэй ярилцлаа.


-Юун түрүүнд Гран При шагналын эзэн болсонд баяр хүргэе. Тухайн үеийн мэдрэмжээсээ хуваалцаач, Энэхүү шагналын эзэн болно гэдэгт итгэлтэй байв уу?

-Өөрийгөө ямар ч байсан Гран При авах хэмжээний хүчтэй өрсөлдөгч гэж тодорхойлж байсан. Гэхдээ яг чадах эсэхтээ эргэлзэж байлаа. Үндэснийхээ хэв маяг, өв соёлыг шингээсэн дуунуудаа сонгон оролцсон. Энэхүү шагналын эзэн болсондоо маш их баяртай байна. Шилдэг 23 оролцогч бүгд маш хүчтэй өрсөлдөгч байсан, нийт 1000 гаруй хүн оролцсон. Нэгдүгээр шатанд 100 оролцогчоос 56 нь үлдсэн. Үүнээс шилдэг 23 оролцогч гала концертод оролцож Гран При шагналтныхаа эзнийг тодрууллаа.

-Та “UBS” телевизтэй гэрээ байгуулсан байх. Дараагийн уран бүтээлийн ажилдаа хэзээ орох гэж байна?

-Тэгэлгүй яахав, би “UBS” телевизтэй салшгүй холбоотой. Миний ажил амьдрал, ялангуяа уран бүтээлийн гараа “UBS” телевизээс гаралтай болж байгаа юм. Тун удахгүй шинэ уран бүтээлийнхээ ажилд орж, өөрийн дуунуудаа хийхээр зорьж байна.

-Та Гран При шагнал хүртээд нэг найзыгаа шоунд оролцоход маш их тусалсан, олон санааг хэлсэн гэж байсан. Найзынхаа тухай яриач, урлагийн хүн үү?

-Миний найзыг Э.Хосбаяр гэдэг. Төв аймгийн Эрдэнэ сумын 11 жилийн ерөнхий боловсролын сургуульд бид нэг ангид суралцсан. Мөн идэр наснаасаа авахуулаад хамтдаа Соёлын тэргүүний ажилтан Александр Андрей багшийнхаа шавь болсон юм. Тэр үеэс хойш хамтдаа дуулж, зөрчилдөж, найзалж, зөвлөлдөж явна даа. Найз маань энэ шоуны 2015 оны Гран При шагналын эзэн. Тэмцээний бүх шатанд дуунуудын, хөгжмийн найруулгын зөвлөгчөөр ажиллаж байгаа. Мөн Гантулга багш маань, Э.Хосбаяр буюу багын найз маань тус дэм болж, бид бүгд энэ тэмцээнийг амжилттай давлаа.

-Соёлын тэргүүний ажилтан Александр Андрей таны урлагийн анхны багш юм уу?

-Миний анхны багш Соёлын тэргүүний ажилтан дуучин Күлсэн гэж хүн байдаг. Бага ангид байхад дуу хөгжмийн багшаар ажиллаж байсан. Нэг, хоёрдугаар ангид анги даасан багш Цэнд-аюуш, дуу хөгжмийн багш Күлсэн хоёр маань чи дуу хөгжимд авьяастай, зөв хоолойтой гэж зөвлөсөн. Тэгээд ээжтэйгээ хамт хоёрдугаар ангидаа Александр Андрей багш дээр хадаг сүү барьж очоод гарын шавь нь болсон доо.

-Таны ээж таныг урлагийн замд хөтлөн оруулсан юм байна. Та өөрийн хүүхдээ урлагаар явуулъя гэж боддог уу?

-Аав, ээж минь урлагийн авьяастай, гэргий маань ч урлагийн маш өндөр мэдрэмжтэй хүн байдаг. Бид хоёрын дундаас Т.Аялгуу, Т.Анхилуун хэмээх сайхан охид мэндэлсэн. Хоёр хүүхдийн минь авьяас хоёулаа илт мэдрэгддэг. Миний “Салхины хээ”, “Нандин учрал” дуунуудыг төвөггүй дуулчихдаг шүү дээ (инээв). Том болоод юу сонирхож, сонгохыг таашгүй. Охидынхоо сонголтыг хүндэтгэж, дэмжинэ гэж боддог. Өөрийнх нь ирээдүйг чи яг ийм хүн болох ёстой гэж зөвлөдөггүй.

-Та олон төрлийн хөгжим тоглодог юм билээ. Хүүхэд байхдаа сурсан уу?

-Миний багш дуучин, хөгжимчин хүн учраас надад эхлээд хөгжим тоглож сур, хөгжим тоглож сурсны дараа дуртай дуугаа тоглож, дуулах гэдэг бол маш өндөр чадвар, авьяас гэж зөвлөдөг. Хоёрдугаар ангиасаа хөгжим тоглосон, суралцсаар л байна.

-Сүүлийн шатны дуугаа хэрхэн сонгов, их чухал шүү дээ?

-Хамгийн түрүүнд “My Voice” үндэсний шоу гэдэг утгаараа үндэснийхээ тренд дууг дуулах ёстой гэж бодсон. Шоуны зөвлөгч багшдаа сонгосон дуугаа хэлсэн. Хөгжмийн зохиолч Л.Балхжав ахын бүх дууны эмхэтгэсэн ном байдаг. Тэндээс хараад “Өглөө шиг эх орон” дууг дуулъя гэж шийдсэн. Эхэндээ олон од дуулсан дууг дуулж чадах болов уу гэж айсан. “Хурд” хамтлагийн “Эх оронтойгоо адилхан” дуутай нийлүүлж, хөгжмөө найруулж дуулсан.

-Та ямар дуучдаас үлгэр дуурайл авч байна?

-Багаасаа “Никитон” хамтлагийг сонсож өссөн. Хөгжмийн зохиолчдоос Л.Балхжав болон СГЗ хөгжмийн зохиолч, продюсер Б.Чинбат, Зууны манлай дуучин Монгол Улсын гавьяат жүжигчин УГЖ Б.Сарантуяа, Монгол Улсын гавьяат жүжигчин Т.Ариунаа, Монгол Улсын гавьяат жүжигчин поп дива С.Наран гэх мэт дуучдыг шүтэж, хүндэлж явдаг.

-Өөрийн шүтдэг дуучин Т.Ариунаатай хамт дуулах ямар байв?

-Миний том болон дунд эгч гавьяатын хамгийн үнэнч, хайртай бас галзуу шүтэн бишрэгч нь (инээв). Хүүхэд байхад кассетыг нь захиалаад “Хуучраагүй жинс” дуунаас нь авахуулаад л сонсдог байсан. Тэр хүнтэйгээ хамт дуулна гэж төсөөлж ч байгаагүй. Энэ завшааныг олгосон “UBS” телевизийн хамт олонд талархаж байгаагаа илэрхийлье.

-Хэзээнээс хөөмийлж сурсан бэ, хөөмийлөх дуртай юу?

-Арван жилдээ урлагийн үзлэгт орох гээд буланд зогсож байгаад хүчээр хоолойгоо шахсаар байгаад хөөмийлөх маягтай болсон (инээв). Мэргэжлийн хөөмийчин хүн миний хөөмийлөхийг сонсоход бол биш л санагдах байх. Номыг нь үзэж, ногоотой шөлийг нь уугаагүй юм чинь. Гэхдээ мэргэжлийн хөөмийчөөс зөвлөгөө авч байсан.

-Тэгвэл театрын урлагтай хэрхэн холбогдов оо?

-“Монгол туургатан театр” гээд нэрнээсээ авахуулаад их гоё санагддаг. Миний төрсөн нутгийн төв цэг шүү дээ. Ийм агуу театрын босгыг давж ажиллана гэж огтхон ч бодож байгаагүй. 2016 оны хавар анх дагалдангаар очиж байлаа. Цохиур хөгжмийн мэргэжлээр миний ажиллах тушаал гарч одоог хүртэл ажиллаж байна. Манай хамт олон сайхан уран бүтээл хийх чин зорилготой, авьяаслаг, энерги сайтай хүмүүс бий. Шоуны сүүлийн шатанд театрынхан минь бүгдээрээ оролцож, сэтгэл зүрхээ нэгтгэж чадсан.

-Таны шинэчлэн дуулсан “Салхины хээ” ард түмний хайртай дуу болсон. Цаашид ямар жанраар дуулъя гэж бодож байна?

-Цаашид поп, рок төрөл жанраар уран бүтээл хийхээр төлөвлөж байна. “Салхины хээ” дуу өөрөө этник рок урсгалын дуу шиг санагддаг. Ардын маневртай хэрнээ эстрад поп рок урсгалтай, асар хүнд дуу. Тиймээс өөртөө эв зүйтэйгээр дуулах ёстой гэж бодож хүнд хэсэгт хөөмийнийхөө исгэрээг аваад дуулсан.

-Шоунаас олон найзтай болов уу?

-56 оролцогчоос хойш бүгдтэй нь найзалж эхэлсэн, одоог хүртэл харилцаа холбоотой байдаг. “UBS” телевизийн шинэ төсөл болох 30 ангитай киноны ажил удахгүй эхэлнэ. Бид уулзаж кинондоо тоглоно. Шоу дууссанаас хойш найзуудаа санаж байна шүү (инээв). Бид хамтдаа хоёр жилийн хугацааг өнгөрөөлөө.

-Гэр бүлийнхэн нь танаар маш их бахархаж байгаа байх. Таны хувьд бахархал гэж юу вэ?

-Бахархал өөрөө олон янз. Миний бодлоор бахархал гэдэг аав, ээждээ сэтгэлийн таашаал амсуулах юм.

-Энэхүү шоуны Гран При таны хамгийн том шагнал уу. Өмнө нь тэмцээн уралдаанд хэрхэн амжилттай оролцдог байсан бэ?

-Өмнө нь өөрийгөө тэмцээнд сорьж байсан. Анх Соёл урлагийн их сургуулийн эстрадын дуулаачийн ангид ОХУ-ын ардын жүжигчин, Урлагийн гавьяат зүтгэлтэн, доктор Д.Ухнаа багшийн удирдлага дор хоёр жил суралцсан. Багшдаа маш хайртай, талархаж явдаг.

-“UBS” телевизийн 2017 оны Гран Прин эзэн одоог хүртэл шагналаа аваагүй гэх асуудал байдаг юм билээ. Та шагналаа гардан авсан байгаа юу?

-“Исо хаус”-аас зохион байгуулагч нь шагналын “Байшингаа хаана бариулах вэ. Өөрт тань өөрийн гэсэн газар бий юү” гэж ярьсан. Газраа шийдчихвэл байшин барьж өгөх талаар тухайн байгууллагаас хэлсэн. Удахгүй сайхан байшинтай болох байлгүй дээ.

Categories
мэдээ нийгэм

Сурагчид маргааш хичээллээд амарна || DNN.mn

2021-2022 оны хичээлийн жилийн хоёрдугаар улирал маргааш дуусна.

Тиймээс ерөнхий боловсролын сургуулийн бүх сурагчид маргааш хичээллээд долоо хоног амрах юм. Гуравдугаар улирлын хичээл дөрөвдүгээр сарын 11-нд эхлэх бөгөөд бага ангийнхан найман долоо хоног, дунд болон ахлах ангийнхан есөн долоо хоног хичээллэх хуваарьтай байна.

Түүнчлэн улирлын амралтын хугацаанд улсын төрөлжсөн олимпиадуудын хоёрдугаар үе шат зохион байгуулагдахаар товлогджээ.

Categories
мэдээ нийгэм

Б.Ариунзаяаг МУИС-иас хасах захирлын шийдвэр гарчээ || DNN.mn

МУИС-ийн Хууль зүйн сургуулийн оюутан Б.Ариунзаяа энэ сарын 1-ний өдөр кофе шопд бусадтай маргахдаа 18 настай охины толгой дээр халуун кофе асгасан хэрэг гарсан.

Энэ асуудалтай холбоотойгоор МУИС-ийн Хууль зүйн сургуулийн удирдлагууд энэ сарын 3-нд хуралдаж, түүнийг хүнлэг бус үйлдэл гаргасан хэмээн сургуулиас хасах шийдвэр гаргасан юм. Тэдний саналд үндэслэн МУИС-ийн удирдлагууд эцсийн шийдвэрээ гаргаж, Б.Ариунзаяаг сургуулиас хасахаар шийдвэрлэсэн байна.

Categories
мэдээ нийгэм

М​онголын оюутны V наадам ирэх сард болно || DNN.mn

Монголын оюутны спортын наадам дэлхий дахинаа тархсан “Ковид-19” цар тахал, онцгой нөхцөл байдал, давагдашгүй хүчин зүйлийн улмаас 2020 онд тодорхойгүй байдлаар шигшээ тэмцээнүүд хойшлогдсон билээ.

Анхан шатны тэмцээнээс шалгарсан баг тамирчдын дунд 2022 оны дөрөвдүгээр сарын 5-наас тавдугаар сарын 10-нд Улаанбаатар хотноо шигшээ наадмыг зохион байгуулахаар болжээ.

Энэхүү наадамд гандбол, таеквондо, жүдо, волейбол, ширээний теннис, шатар, футзал, чирлидинг, чөлөөт бөх гэсэн есөн төрлөөр шилдгүүдийг шалгаруулах юм.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

DNN-СУРВАЛЖИЛГА: “Барс” зах дээрх жимсний үнэ ханш || DNN.mn

Зах худалдааны төвүүдээр жимс жимсгэний үнэ хэд байна вэ? Энэ талаар тодрууллаа.

Жимсний худалдагч Л.Оюун: ОХУ-ын хил нээгдсэн нээгдээгүй жимс 7-14 хоногт орж ирж л байсан. Үнийн хувьд хилээс шалтгаалсан өөрчлөлт байхгүй. Хамгийн гол нь евро, доллар, валют аймар өсөж байна. Тэрийгээ дагаад бүх юмны үнэ тэнгэрт хадлаа. Бид чинь жимс, ногоогоо валютаар авдаг улс.Цар тахалын өмнөх жилүүдэд юмны үнэ, жимс, ногооны үнэ харьцангуй боломжийн байсан. Тэр үед худалдан авагч нар ч сайн байлаа. Жимс, ногоо маань 7 хоногтоо яг л дуусчихдаг байсан. Одоо нэг ч худалдан авагч байхгүй, бид хийх юмгүй сууж байна.Тээвэрлэлт ч гэсэн арай хэтэрхий үнэтэй байна. Өмнө нэг хайрцаг нь дээр 5-6 мянган төгрөгийн зардал нэмэгддэг байсан бол одоо 20-25 мянган төгрөг нэмэгдэж байна. Энэ арай дэндлээ.

No description available.

Жимсний худалдагч н.Бат-Туул: Жимснүүдийн амт чанар, хадгалалт, үнийн дүн гэх мэт бүх зүйлс хоорондоо ялгаатай. Орос жимсний тээвэрлэлт хөргүүртэй машинаар 7-10 хоногт ирдэг учир арай амттай, чанартай. Хятад жимснүүд зооринд удаан хадгалчихсан учраас амт нь бага зэрэг сул байдаг. Гэхдээ үнийн хувьд бараг ялгаагүй. Харин Орос, Хятад ногооны үнэ тэнгэр газар шиг ялгаатай болж байна. Орос өргөст хэмх 10.000 төгрөг байдаг бол Хятад өргөст хэмх 7000 төгрөг. Помидор л гэхэд Оросынх нь 15.000 төгрөг байхад Хятадынх нь 8000 төгрөг байна.

No description available.

Жимсний худалдагч н.Одноо: Хүмүүс эрүүл мэнддээ их анхаардаг болсон байна. Бельги, Орос алим, ногоон лийр, ногоон алим зэрэг дандаа европ жимс ногоог түлхүү хүнсэндээ сонгон хэрэглэдэг. Манай дээр ногоон алим сайн зарагддаг. Яахав боломжгүй хүмүүс хааяа хямдыг нь сонгож амтгүй жимс авдаг л юм. Үнэ дагаж чанар шүү дээ.

No description available.

No description available.

Канзи алим- 12.000 төгрөг

Ногоон алим- 10.000 төгрөг

Лийр- 8.000 төгрөг

Япон лийр- 10.000 төгрөг

Ногоон лийр- 7.500 төгрөг

Жүрж- 9.000 төгрөг

Орос алим- 7.000 төгрөг

Польш алим- 5.000 төгрөг

Лемон- 12.000 төгрөг

Гадил- 10.000-18.000 төгрөгийн үнэтэй байна.

No description available.

No description available.

No description available.

No description available.

No description available.

No description available.

No description available.

М.САЙНЗАЯА

Categories
гадаад мэдээ

АНУ Оросын 73 онгоцыг хоригт багтаажээ || DNN.mn

ОХУ Украинд дайн өдөөсний улмаас барууны орнууд Оросын эсрэг төрөл бүрийн хориг тавьсаар байгаа юм. Энэ удаад АНУ Оросын онгоцуудыг хоригт багтаажээ.

Тодруулбал, АНУ-ын Худалдааны яам Оросын 73 онгоцыг хилийн чанад руу үйлчилгээ үзүүлэх хориг арга хэмжээний жагсаалтад багтаажээ. Энэ талаар Блүмберг агентлаг мэдээлсэн байна.

“Оросын онгоцууд хилийн чанадад үйлчилгээ авах боломжгүй болж байгаа тул Оросоос ирэх олон улсын нислэгүүдэд нэг мөсөн цэг тавилаа” гэж АНУ-ын Худалдааны яамны мэдэгдэлд өгүүлжээ.

Үүнээс өмнө, Орост ашиглагдаж буй 100 арилжааны болон хувийн онгоцыг хоригт багтаасан бөгөөд эдгээр онгоцны 33 нь “Аэрофлот”, 23 нь “Азу Эйр”, 14 нь “Нордвинд” зэрэг компаниудын онгоц байв.