Categories
мэдээ нийгэм

Өвөрхангай аймгийн замд 50 километр тутамд цагдаа нар шалгаж байна

Өвөрхангай аймгийн замд 50 километр тутамд цагдаа нар хянаж, шалгаж байна

Сар шинийн баяр, амралтын өдрүүдтэй холбогдуулан орон нутгийн замд зорчих тээврийн хэрэгслийн хөдөлгөөн нэмэгдэж байна.

Гарч болзошгүй осол, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр Ѳвѳрхангай аймгийн

  • Бүрд,
  • Есөнзүйл,
  • Өлзийт,
  • Зүүнбаян-Улаан,
  • Арвайхээр,
  • Тарагт,
  • Хайрхандулаан,
  • Нарийнтээл сумын цагдаагийн алба хаагчдыг 50 км тутамд цагийн менежментээр үүрэг гүйцэтгүүлэн хяналт шалгалт, урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүллээ.

Хяналт шалгалтаар жолооч болон зорчигч хамгаалах бүс хэрэглээгүй, бүрэн бус тээврийн хэрэгсэлтэй хөдөлгөөнд оролцох, хурд хэтрүүлэх, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ болон хэт ядарсан үедээ замын хөдөлгөөнд оролцох зэрэг зөрчил нийтлэг илэрч байна.

Иймд жолооч та замын хөдөлгөөнд оролцохдоо хууль, дүрмийн дагуу согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх, хурдыг зөвшөөрөгдсөн хэмжээнээс хэтрүүлэхгүй байхыг анхааруулж байна.

Categories
мэдээ нийгэм

Авто тээврийн салбарын орлого 150.5 тэрбум төгрөгөөр багасав

Нүүрс тээврийн автомашины тоог нэмэгдүүлнэ

Авто тээврээр өнгөрсөн онд 18 сая тн ачаа, давхардсан тоогоор 106.5 сая хүн тээвэрлэсэн нь өмнөх оныхоос тээсэн ачаа 12.5 (41 хувь) сая тн, зорчигч 17.6 (14.2 хувь) сая хүнээр багаслаа.

Ачаа тээвэр багасахад уул уурхайн бүтээгдэхүүний тээвэрлэлт 12.1 сая тонн буюу 45.2 хувь, зорчигч тээвэр цөөрөхөд нийслэлийн тээврээр зорчигч (давхардсан тоо) 15.5 (13.8 хувь) сая хүнээр багассан нь нөлөөлжээ.

Харин авто замын тээврээр тээсэн ачаа 2021 оны 4 дүгээр улиралд өмнөх улирлынхаас 274.2 (8.4 хувь) мянган тонноор багасаж, зорчигч 18.4 (60 хувь) сая хүнээр нэмэгдсэн аж.

Авто тээврийн салбарын орлого 2021 онд 413.9 тэрбум төгрөгт болж, өмнөх оныхоос 150.5 (26.7 хувь) тэрбум төгрөгөөр багасав. Үүнд уул уурхайн бүтээгдэхүүний тээвэрлэлтийн орлого багассан нь нөлөөлснийг Үндэсний статистикийн хороо мэдээллээ.

Мөн авто тээврийн орлого 2021 оны 4 дүгээр улиралд 101.3 тэрбум төгрөг болж, өмнөх улирлынхаас 677.4 (0.7 хувь) сая төгрөгөөр багассан аж.

Categories
мэдээ нийгэм

Ш.Бямбацогт агсны гэр бүлд гурван өрөө байр олгоно

Гавьяат нэвтрүүлэгч Ш.Бямбацогт таалал төгсчээ | News.MN

МУУГЗ, нэвтрүүлэгч Ш.Бямбацогт агсны гэр бүлд Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар Улаанбаатар хотын Засаг Даргын Тамгын газраас гурван өрөө байр олгохоор боллоо.

Тэрбээр Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд төржээ. Ерөнхий боловсролын сургуулиа дүүргэн, Радио, телевизийн улсын хороо буюу Монголын үндэсний олон нийтийн радио телевизид туслах найруулагчийн туслахаар ажлын гараагаа эхэлж, МҮОНРТ-д нэвтрүүлэгчээр ажиллаж байлаа.

Ш.Бямбацогтын хөдөлмөр бүтээлийг төр засгаас үнэлж 2017 онд Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн цол хүртсэн.

Categories
мэдээ нийгэм

Авлигын гэмт хэргийн улмаас 2021 онд нэг их наяд төгрөгийн хохирол учирчээ

Авлигын гэмт хэргийн улмаас 2021 онд нэг их наяд төгрөгийн хохирол учирчээ

Авлигатай тэмцэх газраас 2021 онд шалгасан гэмт хэргийн улмаас 1,002,100,805, 191 /нэг их наяд, 2 тэрбум, нэг зуун сая, найман зуун таван мянга нэг зуун ерэн нэг/ төгрөгийн хохирол учирчээ.

Үүнээс мөрдөн шалгах ажиллагааны явцад 96,207,070,220 /ерэн зургаан тэрбум, хоёр зуун долоон сая, далан мянга, хоёр зуун хорь/ төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлж, үл хөдлөх, хөдлөх, байр, орон сууц, автомашин, тоног төхөөрөмж зэрэг 119,502,691,958 /нэг зуун арван есөн тэрбум, таван зуун хоёр сая, зургаан зуун ерэн нэгэн мянга, есөн зуун тавин найм/ төгрөгөөр үнэлэгдэх эд хөрөнгө болон бэлэн мөнгийг битүүмжлэн байна.

Үүнийг өмнөх оны мөн үетэй харьцуулбал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол нөхөн төлүүлэлт 2.7 дахин өссөн үзүүлэлт гарлаа.

Categories
мэдээ нийгэм

Тэтгэврийн нөхөн олголт иргэдийн дансанд орж эхэллээ

Арван их наядын төлөвлөгөө ашиг өгөх үү?

Засгийн газрын хуралдаанаар нийгмийн халамжийн тэтгэвэр болон байнгын асаргаа шаардлагатай 16 хүртэл насны хүүхдэд олгох амьжиргааг дэмжих 188 мянган төгрөгийн мөнгөн тэтгэмжийн хэмжээг 100 мянган төгрөгөөр нэмэгдүүлж 288 мянган төгрөгөөр хэвээр олгохоор шийдвэрлэсэн. Мөн ерөнхийлөгчийн чиг үүргийн дагуу бүрэн тэтгэвэрийн доод хэмжээг 500 мянган төгрөг, хувь тэнцүүлсэн тэтгэврийн доод хэмжээг 400 мянган төгрөг болгосон.

Уг нэмэгдэлд 52.693 нийгмийн халамжийн тэтгэвэр авагч иргэн, 10145 байнгын асаргаа шаардлагатай 16 хүртэл насны хүүхэд, нийт 62.838 иргэн хамрагдаж, 6.1 тэрбум төгрөгийн нэмэгдлийг өнөөдөр /2022.02.01/ иргэдийн дансанд шилжүүлж дуусчээ.

Цаашлаад нэмэгдүүлсэн дүнгээр олгох мөнгөн хөрөнгийн эх үүсвэрийг 2023 оны төсөвт тусган ажиллах болно гэдгээ Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд өөрийн цахим хуудсаараа дамжуулан нийтэд мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Ч.Болортуяа: Хүүхдийн өвчлөл нэмэгдэж байгааг УОК-оос анхааруулсан

Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо.

Хуралдаанаар коронавируст цар тахлын нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, хилийн боомтын үйл ажиллагааг сайжруулж, экспорт, импортын барааны ачаа тээврийг эрчимжүүлэх ажлын явц зэрэг 14 асуудлыг хэлэлцэж байгаа юм.

Ерөнхий сайдын Хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа “Засгийн газрын хуралдаан бүрд Улсын Онцгой комиссоос цар тахлын нөхцөл байдлыг танилцуулдаг. Хүүхдийн өвчлөл нэмэгдэж байгааг УОК-оос анхааруулсан. Нийт өвчлөлийн 20-21 хувийг хүүхдийн өвчлөл эзэлж байсан бол өнгөрсөн долоо хоногт 22 хувьд хүрсэн. Хүүхдийн өвчлөлийг авч үзвэл 45.5 хувь нь 5-11 насныхан байна” гэлээ.

Түүнчлэн өнөөдрийн хуралдаанаар Монгол, БНХАУ-ын хилийн Шивээ хүрэн, Сэхээ, Бичигт, Зүүн хатавч боомтуудын төмөр замын улсын хилийн шугам, дайран өнгөрөх цэгүүдийг тохиролцох тухай Монгол Улсын Гадаад харилцааны яамны нот бичиг, БНХАУ-ын Гадаад харилцааны яамны нот бичгийг хэлэлцэн дэмжсэн байна.

Categories
мэдээ улс-төр

Гишүүн асан М.Билэгтийн 50 болон 100 хувийн эзэмшил бүхий хоёр компани Хөгжлийн Банкнаас авсан зээлээ төлөөгүй байна

Хөгжлийн Банкнаас зээл авсан бүх зээлдэгчийн жагсаалт

УИХ-ын гишүүн асан М.Билэгтийн эзэмшил бүхий хоёр компани 2014, 2017 онд Хөгжлийн банкнаас зээл авсан нь “Чанаргүй” болон шалгалтын дараа шүүхэд нэхэмжлэх гаргах эсэхийг шийдвэрлэх зээлийн жагсаалтад багтжээ.

Түүний 50 хувийг нь эзэмшдэг хэмээн 2015 оны ХОМ-тээ багтаасан Монлаа ХХК 2014 онд Хөгжлийн банкнаас 5.6 тэрбум төгрөгийн зээл авсан байна. Тус зээл Хөгжлийн банкны “Чанаргүй” ангилалд багтсан бөгөөд одоогийн үлдэгдэл нь 7.5 тэрбум байна.

Монлаа ХХК тус зээлийг 2014 онд Төмрийн хүдрийг нойтон аргаар боловсруулах үйлдвэр барих зориулалтаар авсан ч зээлийн хугацаа хэтрэл 74 сар болсон тул Хөгжлийн банкнаас шүүхээр шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргасан байна. Одоогоор шүүх дээрх хэрэг хянан шийдвэрлэх үйл ажиллагааны хүрээнд дуудлага худалдаа зохион байгуулагдаж байгаа аж.

Гишүүн асны 100 хувийн эзэмшил бүхий Ачлалтрейд ХХК 2017 онд Хөгжлийн банкнаас 15 сая ам.долларын зээл авчээ. Тус зээлийг газар дээрх дотоод шалгалтын дараа шүүхэд нэхэмжлэх гаргах эсэхийг шийдвэрлэх жагсаалтад оруулаад байгааг Хөгжлийн банкнаас мэдээлсэн бөгөөд зээлийн үлдэгдэл одоогийн байдлаар 18.4 сая ам.доллар буюу 52.5 тэрбум төгрөг байна.

Categories
мэдээ нийгэм

УБТЗ-ын Төв засварын үйлдвэрт гал гарчээ

Объектын гал түймэр өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 5.2 хувиар буурчээ

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Зүүн жанжины гудамж, УБТЗ-ын “Төв засварын үйлдвэр” байшин шатаж байна гэсэн дуудлага нэгдүгээр сарын 31-ний өдрийн 14:20 цагт хүлээн авчээ.

Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид 3.5 км замыг туулан УБТЗ-ын “Төв засварын үйлдвэр”-ийн 12х35 метрийн хэмжээтэй хоёр давхар оффисын барилгын хоёрдугаар давхарт 5х6, 7х9, метрийн хэмжээтэй өрөөнүүд, 1.5х11 метрийн хэмжээтэй коридор болон эд, зүйлс шатаж байсныг 2 цаг 10 минут ажиллаж унтраасан.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

“Тэтгэврийн нэмэгдэл өнөөдөр 3-4 цагийн дотор иргэдийн дансанд шилжин орно” гэв

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцууллаа.

Тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх тухай Засгийн газрын тогтоолыг өнөөдөр баталлаа. Ингэснээр тэтгэвэр, тэтгэмж нэмэх тухай УИХ-ын шийдвэр хэрэгжих боломж бүрдэж байна. Энэ талаар ХНХ-ын сайд А.Ариунзаяа мэдээлэв.

Тэрбээр, Засгийн газар 2022 оны хоёрдугаар сарын 1-ний өдрийн 63 тоот тогтоолыг баталлаа. Тогтоолын 1-р заалт нь НДС-гаас болон цэргийн албан хаагчийн тэтгэвэр авч байгаа иргэдийн тэтгэврийн хэмжээг 15 хувиар тус тус нэмэгдүүлэх тухай байна.

2 дахь заалт нь, НДС-гаас авч буй энэхүү тэтгэврүүдийн бүрэн тэтгэврийн доод хэмжээг 500 мянга, хувь тэнцүүлсэн тэтгэврийн доод хэмжээг 400 мянган төгрөгт хүргэх тухай тусгалаа. Тэтгэврийн нэмэгдлийг шуурхай олгох ажлыг зохион байгуулах үүргийг Сангийн сайдад өглөө.

Тэтгэврийн нэмэгдэлд 637 тэрбум төгрөг шаардлагатай. Ингэснээр:

  • 197.1 мянган иргэний тэтгэвэр 50 мянгаасс дээш төгрөгөөр
  • 72.3 мянган иргэний тэтгэвэр 100 мянган төгрөгөөр
  • 200 мянган иргэний тэтгэвэр 150 мянган төгрөгөөр тус тус нэмэгдэнэ.
Categories
мэдээ нийгэм

Гэр бүлийн хүчирхийллийн 110 дуудлага бүртгэгдэж, 194 иргэн эрүүлжүүлэгджээ

Ховдын аймгийн цагдаа нар нэгнийхээ...

ЦЕГ-ын 102 тусгай дугаарын утсанд 1621 дуудлага бүртгэгджээ. Тодруулбал, зөрчлийн 1257, гэмт хэргийн шинжтэй 83, эрүүлжүүлсэн 194, хүний биед халдах 58, архидан согтуурахтай тэмцэх тухай хууль 76, хулгайлах 31, гэр бүлийн хүчирхийлэл 110, согтуугаар автомашин жолоодсон 74, оршин суугчдын амгалан тайван байдал алдагдуулах 83 дуудлага бүртгэгджээ.