Categories
мэдээ нийгэм

2022 онд Монгол Улсад хийгдсэн айлчлалууд DNN.mn

Монгол Улс хилээ албан ёсоор нээж байна | News.MN

Энэ онд Монгол Улсад хийгдсэн айлчлалуудын талаарх мэдээллийг Гадаад Харилцааны Яамнаас танилцууллаа.

Танилцуулгад дурдсанаар 2022 оны хамгийн эхний томоохон айлчлалыг Канад улсаас манай улсад хийсэн юм. Энэ үеэр талууд хоёр улсын худалдаа, эдийн засгийн харилцааг идэвхжүүлэх хүрээнд уул уурхай, хөдөө аж ахуй, батлан хамгаалах, байгаль орчин, соёл зэрэг салбарын хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэх боломж бололцооны талаар ярилцсан байна.

Айлчлалууд:

  • Гуравдугаар сарын 31-н: Канад улсын гадаад хэргийн яамны Хойд Азийн орнууд хариуцсан газрын захирал Уэлдон Эпп
  • Дөрөвдүгээр сарын 30-наас тавдугаар сарын 2-н: Япон улсын гадаад хэргийн сайд Хаяаши Ёшимаса
  • Тавдугаар сарын 12-н: Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн яамны Ази, Ойрх дорнодын асуудал хариуцсан төрийн сайд Аманда Миллинг
  • Тавдугаар сарын 11-13-н: НҮБ-ын Хүүхдийн сангийн Зүүн Ази, Номхон далайн бүсийн захирал Дэбора Комини
  • Тавдугаар сарын 21-25-н: Шведийн хаант улсын парламентын тэргүүн дэд дарга Оса Линдестам
  • Зургаадугаар сарын 4-6-н: Бүгд Найрамдах Польш Улсын гадаад хэргийн сайд Збигнев Рау
  • Зургаадугаар сарын 16-19-н: ХБНГУ-ын Холбооны зэвсэгт хүчний жанжин штабын дарга, генерал Эбэрхард Цорн
  • Зургаадугаар сарын 16-н: НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын энхийн ажиллагаа хариуцсан орлогч Жан Пьер Лакруа
Долдугаар сарын 5-н: ОХУ-ын гадаад хэргийн сайд Сергей Лавров
Долдугаар сарын 10-14-н: ЮНЕСКО-гийн ерөнхий захирал Одри Азулей
Наймдугаар сарын 8-11-н: НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш
Наймдугаар сар: БНХАУ-ын төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад хэргийн сайд Ван И

Япон улсын Гадаад хэргийн сайд Хаяаши Ёшимаса манай улсад айлчилсан нь тус улсын Гадаад хэргийн сайдын Монгол Улсад хийж буй зургаа дахь айлчлал болсон. Энэхүү айлчлал нь “Гуравдагч хөрш” Япон Улстай тогтоосон Стратегийн түншлэлийн харилцааг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой болсон гэдгийг албаныхан дүгнэж байв.

Харин БНПУ-ын гадаад хэргийн сайд Збигнев Раугийн айлчлалын хүрээнд Монгол, Польшийн найрсаг харилцааг өргөжүүлэн тэлэх, эдийн засаг, соёл, боловсрол, эрчим хүч зэрэг салбарын хамтын ажиллагааны зарим тодорхой тохиролцоонд хүрсэн байна.

Монгол Улс, Япон улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой энэ онд тохиож буй. Энэ хүрээнд тус улсын Төлөөлөгчдийн танхимын Япон, Монголын найрамдлын бүлгийн дарга Хаяаши Мотоо тэргүүтэй төлөөлөгчид манай улсад айлчлан ирээд байна. Айлчлалын үеэр Монголд зүрх судасны мэс заслын төв байгуулахаар тогтсон тухай мэдээлсэн билээ.

Энэ жил мөн Монгол Улс, АНУ хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ой тохиож буй. Энэ хүрээнд тус улсын Орлогч Төрийн нарийн бичгийн дарга, Зүүн Ази, Номхон далайн бүс нутаг хариуцсан туслах Даниэл Критенбринк наймдугаар сарын 22-27-ны өдрүүдэд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот, БНСУ-ын нийслэл Сөүл хотод айлчилна гэсэн мэдээлэл байна.

Ийнхүү 2022 онд Монгол Улсад хоёр хөршөөс гадна гуравдагч хөрш орнуудын өндөр дээд албан тушаалтнуудын айлчлал идэвхтэй болсноороо онцлог байв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *