Categories
мэдээ нийгэм

“Тавантолгой-Зүүнбаян” чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалт 85 хувьтай байна

“Монголын төмөр зам” Төрийн өмчит хувьцаат компани нь “Тавантолгой-Зүүнбаян” чиглэлийн 416,1 км төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдөр эхлүүлсэн. Өнөөдрийн байдлаар тус төмөр замын төслийн нийт ажлын гүйцэтгэл 85 хувьтай үргэлжилж байна.

“Тавантолгой-Зүүнбаян” чиглэлийн 416,1 км төмөр зам нь Ерөнхий захиалагч “Монголын төмөр зам” ТӨХК, доод бүтцийн ажлын ерөнхий гүйцэтгэгч Зэвсэгт Хүчний Жанжин Штаб, дээд бүтцийн ажлын ерөнхий гүйцэтгэгч “Улаанбаатар төмөр зам” ХНН болон дотоодын 104 аж ахуйн нэгжийн оролцоотойгоор 100 хувь дотоодын нөөц бололцоогоор баригдаж буй анхны үндэсний төмөр замын бүтээн байгуулалт юм.

Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр зам ашиглалтад орж, тээвэрлэлт хийж эхэлснээр:

  • уул уурхайн бүтээгдэхүүнийг 2 дахин бага зардлаар тээвэрлэнэ.
  • Төмөр замын трассын дагуу байршиж буй ашигт малтмалын 37 орд газрыг эдийн засгийн эргэлтэд оруулна.
  • 2000 орчим ажлын байрыг бий болгож, орон нутгийн оршин суугчдын ажил эрхлэлтийг нэмэгдүүлнэ.
Categories
мэдээ нийгэм

Энэ сарын 29-нд бүх нийтээрээ амарна

Тодруулбал, “Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай” хуулийн Нийтээр тэмдэглэх баярын өдөрт Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөр буюу 12 дугаар сарын 29-н багтдаг бөгөөд энэ өдөр бүх нийтээрээ амардаг.

Ташрамд дуулгахад, 1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгал нь Монголын ард түмний түүхийн онцгой хуудас, хойч үе нь бахархан дурсах түүхт үйл явдал билээ. Хоёр зуу гаруй жил үргэлжилсэн Манж Чин гүрний ноёрхлыг 1911 оны арванхоёрдугаар сарын 29-нд эцэс болгон, монголчууд Богд хаант Монгол Улсаа байгуулсан.

Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдрийг 2011 оноос улс нийтээр тэмдэглэж эхэлсэн бөгөөд Монгол Улс үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110 жилийн ой энэ онд тохиож байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Өнөөдөр цусаа бэлэглэх өдөр

Өнөөдөр цусаа өгөх өдөр тохиож байна. Энэ өдрийг сар бүрийн 03-ны өдрүүдэд “Цусаа бэлэглэдэг өдөр” хэмээн цус хандивлаж ирсэн билээ. Нэг удаа цусаа өгөхөд улаан эс, ялтас эс, сийвэнгийн бүтээгдэхүүн гэсэн гурван төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг.

  • Ялтас эсийн бүтээгдэхүүн хүний биед 10-12 хоног амьдардаг. Донороос цус авчхаад 3-5 хоног хадгалах боломжтой. Нөөцлөх боломжгүй.
  • Сийвэнгийн бүтээгдэхүүнийг таван жил хадгалж болдог болохоор нөөцтэй.
  • Улаан эсийн бүтээгдэхүүнийг 21-42 хоног хадгалдаг.

ХЭН ДОНОР БОЛЖ БОЛОХ ВЭ

  • 17 нас хүрсэн
  • Эмэгтэй бол 45 кг
  • Эрэгтэй бол 50 кг дээш биеийн жинтэй
  • Өөрийгөө эрүүл гэж боддог ямар нэгэн өвчин зовуургүй, аль ч бүлгийн цустай хүн цусны донор болох бүрэн боломжтой.

ЦУСАА ӨГӨХИЙН ӨМНӨ

  • Сайн унтаж амрах
  • Урд орой нь өөх тос багатай хоол хэрэглэх
  • Цус өгөхийн өмнө сүү, сүүн бүтээгдэхүүн, жимс, жүүс хэрэглэхгүй байх ёстой
  • Спирт хэрэглсэн бол 72 цагийн дараа цусаа өгөх боломжтой” гэсэн юм.
Categories
мэдээ нийгэм цаг-үе

Энэ сарын халамжийн мөнгө олгох хуваарь

Арванхоёрдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарийг ХХҮЕГ-аас гаргажээ.

Энэ сард халамж, тэтгэвэр, тэтгэмж, насны хишиг, хүүхдийн мөнгийг 13-22-ны хооронд олгох хуваарьтай байна.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал эдийн-засаг

Н.Энхбаяр: Ковидын дараах эдийн засгийн сэргэлт ирэх намраас л эхэлнэ

Стратеги, судалгааны хүрээлэнгийн Эдийн засгийн судалгааны секторын эрхлэгч Н.Энхбаяртай ярилцлаа.


-Ирэх онд дэлхийн эдийн засагт ковидын үзүүлэх нөлөө ямархуу байх бол?

-Оны эхэнд нэлээд өөдрөг төсөөлөл гарсан юм. ОУВСөнөө жилийн нэгдүгээр сард ковидын дараах сэргэлт болно гэж байсан ч өнгөрсөн долоо болон аравдугаар сард өмнөх төсөөллөө бууруулчихсан. Ганц ОУВСбиш ч олон байгууллага төсөөллөө буурууллаа. Нэгдүгээрт ковид үргэлжлэх нь, хоёрдугаарт вакцинжуулалт удах нь гэцгээж байна.

Америк, Зүүн Европт тархалт хэвээрээ, ОХУ-ын иргэд вакциндаа итгэхгүй байна. Саяхан Путин “Би ойрын хүрээний хүмүүс рүүгээ залгаж вакцинаа хийлгэсэн эсэхийг лавлалаа, харзнаж суугаа, таныг хийлгэхээр хийлгэнэ гэсэн хүн олон таарлаа. Боловсролтой хүмүүсийг ингэж хэлнэ гэж бодоогүй шүү” хэмээн гайхан ярьсан байсан л даа. Манай улсын тухайд ковидын тархалтын хувьд сая хүнд ногдох тоогоороо Азидаа эхний тавд яваа тухай та сонссон байх.

-“Спутник” гэснээс ОХУ-ын вакциныг ДЭМБ өнөө хүртэл бүртгэж аваагүй байгаа. Суурь шалтгаан нь юундаа байдаг юм бол?

-Вакцин хийсэн технологийг дөрөв хуваасан. ОХУ, Хятадын вакцин хоёулаа уламжлалт аргынх. Хятадын тухайд сулруулсан вирус хэрэглэж байгаа. ОХУидэвхгүйжүүлснийг нь хэрэглэсэн. Ийм аргаар вакцин хийхэд хялбар ч гэлээ вирусийн дараа дараагийн хувилбар нь гараад ирэхээр илүү найдвартай биш болоод явчихаж байгаа юм. Харин Америкийн хоёр вакцин өөр аргаар бүтээгдсэн. Мессенжер суурьтай вакцин. Тодруулж хэлбэл, компьютер дээр загварчлаад хийчихсэн. Вирус огт ашиглаагүй. Хүний дархлааны эсэн дээр ковидын вирус очоод сууж дархлааг нь эвдэн өвчлүүлээд байгаа. Яг тэр суудаг хэсэгт нь зохиомол хромсомын эс суулгачихсан. Өөрөөр хэлбэл, ковидын вирус суух газрыг нь бөглөчихөж байна гэсэн үг.

-Тэгэхээр ковидын дараа дараагийн хувилбар, ирээдүйд тархаж мэдэх эрсдэлтэй вирусүүд дээр мессенжэр суурьтай вакцин л илүү хэрэг, тусаа өгөх нь ээ?

-Ер нь тэгнэ.

-Та түрүүн вакцинжуулалт дэлхий даяараа удаашралтай байгаа тухай ярилаа. Улс орнуудын вакцинжуулалт хэзээ дуусах талаар судалгаа байна уу?

-Нэлээд хэдэн судалгаа харсан. Улс орнууд вакцинжуулалтаа хэзээ дуусгах талаар үе шаттайгаар гаргасан судалгаанууд байна.

Хамгийн түрүүнд өндөр хөгжилтэй орнууд, тэр дундаа Зүүн, баруун Европ, Япон зэрэг улсын вакцинжуулалт 80, 90 хувьдаа хүрнэ, тэр хугацаа нь ирэх оны нэг, хоёрдугаар улиралд гэсэн тооцоо гарсан байна лээ. Хөгжиж байгаа болон хөрөнгө мөнгөний бололцоотой улсууд ирэх ондоо багтаж вакцинжуулалтаа шийднэ, мөнгөгүй, анагаахын салбар нь сул гэсэн асуудалтай орнуудын хувьд 2023 он дуустал вакцинжуулалтаа шийдэж чадахгүй гэж байна. Тодруулж хэлбэл, Латин Америк, Африкийн орнууд. Вакцинжуулалтаас гадна ханган нийлүүлэлтийн сүлжээ гэж том асуудал бий. Иймдээ тулна гэж хэн ч төсөөлөөгүй. Ханган нийлүүлэлтийн сүлжээ нь доголдоогүй улс гэж байхгүй болчихлоо. Ханган нийлүүлэлтийн сүлжээ доголдож контейнер бөөгнөрөөд ирэнгүүт контейнерын хүрэлцээ эрс муудсан. Үүнийгээ дагаад контейнер хийдэг төмөр ялтас, хавтангуудынх нь үнэ нэмэгдсэн. Ачаа бараа түгжрэнгүүт тээвэрлэх өртөг нь өсчихсөн. Ингээд харахаар 2022 оны эхний хагаст эдийн засагт сэргэлт гарах ямар ч найдвар алга.

-Тэгэхээр ирэх жилийн намраас эхний сэргэлтүүд дэлхийн эдийн засагт ажиглагдаж эхэлнэ гэсэн үг үү?

-Тэгнэ. Гэхдээ ирэх оны гуравдугаар улиралд өндөр хөгжилтэй орнуудын хувьд сэргэлт ажиглагдаж эхэлнэ. Түрүүн хэлсэнчлэн Япон, баруун Европ, хойд Америк “Бид ковидыг давлаа” гэсэн мэдэгдэл хийх болов уу. Хятад, Энэтхэг гэх мэт олон сая хүнтэй улсын тухайд ирэх оны эцэс, 2023 оны эхээр ковидыг давлаа гэсэн мэдээ сонсгох байх. Латин Америк, Африкийн улсууд яагаад ч болоогүй гэж байгаа.

-Манай хувьд хэзээнээс сэргэлт ажиглагдах вэ?

-Худалдаа, эдийн засгийн хувьд манайд нөлөөлөх улс бол урд хөрш. БНХАУ гайгүй бол манай худалдаа хэвийн болно. Ингээд харахаар ирэх оны гуравдугаар улиралд байдал наашлах болов уу гэж бодож байна. Манай улсын тухайд төсвийн алдагдал их гэсэн зовлон байна. Өр гэхэд л ДНБ-д эзлэх хэмжээгээрээ 240 хувь болчихсон яваа. Манайх зөвхөн Засгийн газрын өрөө яриад байгаа болохоос бодит байдал дээрээ ийм өндөр тоо яригдаж байгаа. Экспорт идэвхжиж, том төслүүд ашиглалтад орж байж л энэ бүх асуудал шийдэгдэнэ. Харамсалтай нь ойрын жилүүдэд ашиглалтад орох мега төсөл алга. 2024 он хүртэл экспортыг нэмэгдүүлэх ямар ч төсөл байхгүй. Газрын тос боловсруулах үйлдвэр гэхэд л 2025 онд ашиглалтад орно гэж байгаа. Оюу толгой дээр сонгууль болтол нааштай шийдэл гарахгүй байх өндөр магадлалтай, тэгвэл 2025 оноос наана гэгээтэй зүйл ажиглагдахгүй гэсэн үг. Энэ онд экспорт дээр биет хэмжээ огт өсөөгүй. Нүүрс гээд ярихад л 16 сая тонн хүрвэл их юм болчихлоо. Ирэх оны эхний хоёр сард нүүрс маш бага гарах эрсдэлтэй. Тээвэрлэлтийн ачааллаа тооцвол ирэх жил өөдрөгөөр бодоход 20-25 сая тонн нүүрс л экспортолж магадгүй. Өнөө жилийн хувьд ковидын дараа бага зэрэг сэргэлт ажиглагдсанаас үүдэж төмрийн хүдэр, тэр дундаа зэсийн үнэ дажгүй байлаа. Оны эхний арван сарын байдлыг харахад экспорт 1.4 тэрбум ам.доллараар нэмэгдсэн нь зэсийн баяжмал, төмрийн хүдрийн үнийн өсөлттэй холбоотой.

-Эрдсийн үнэ өнөө жилийнх шиг өсөлттэй байх болов уу, ирэх онд?

-Үнэ өсөх магадлал бараг байхгүй. Зэсийн үнэ л энэ түвшиндээ байж мэдэх юм. Тэгэхээр уул уурхайн бүтээгдэхүүнийхээ биет хэмжээг өсгөж чадахгүй бол экспортын орлого хэцүүднэ. Төлбөрийн тэнцэл алдагдчихаар ханшдаа нөлөөлнө. Өмнөх жилүүдэд хуримтлуулсан бүхнээ тараагаад дуусгачихсан шүү дээ. Ийм таагүй нөхцөлд төсвийн зарлагаа танах учиртай. Харамсалтай нь тэгсэнгүй.

-Төсөвт өчнөөн тэрбумын хөрөнгө оруулалттай өгөөж, ашиггүй төслүүд их тусаад байгаагийн гол шалтгаан нь юундаа байна. Сүүлд гэхэд бурханы хөшөөнд гучаад тэрбум төсөвлөсөн нь ил болж шуугиан дэгдээлээ.УИХ хянаж чадахгүйд хамаг учир байна уу?

-Төсвийн тухай хуульд хөрөнгө оруулалтын төслийг дэмжих журмыг Засгийн газар батлах учиртай. Гэтэл өнөөдөр Сангийн сайдын хэдэн жилийн өмнө баталсан журмыг мөрдөөд явж байгаа. Товчхондоо одоо мөрдөж буй энэ журам хуульд заасан журам биш. УИХ-ын хяналт алга гэдэгтэй санал нэг байна. Хэлэлцээд баталчихсан хойно нь элдэв асуудал гарч ирж байна. Сангийн яамнаас дээшээгээ макро эдийн засгийн хөрөнгө оруулалтаа ойлгодог бүтэц алга л даа. Хүн нь ч, чадавх нь ч алга. 2007, 2008 он хүртэл уул уурхайн салбараас хамаарал бага байхад Сангийн яамны мэргэжилтнүүд боловсруулаад, боловсруулсан төслөө хариуцаад явж болоод байсан юм. Гэтэл өнөөдрийн байдал тэр үеийнхээс өөрчлөгдсөн. Түүхий эдийн үнэ өсч байна. Төсвийн орлогын 30 хувийг эзэлдэг болчихсон. Үүнийг дагасан сонирхлууд маш их болсон. Тэгээд дээр нь манай сонгуулийн тогтолцоо ямар билээ. Ийм үед Сангийн яамнаас гаргасан төслийг Засгийн газар, УИХ-ын түвшинд хянахгүй бол яадгийн тод жишээ болсон кейсүүд их дуулдаж байна. Тэр асуудлуудын нэг нь таны асуугаад байгаа бурханы хөшөө.

-Аргаа барсан асуулт л даа. УИХ-ын гишүүд нь тойргийнхоо худаг, улаан булангийн мөнгөнд санаа зовохоос хэтэрдэггүй ийм орчинд ядаж л Засгийн газар нь хуулийнхаа дагуу төсвөө нарийн хянаж нягтлаад хэлэлцүүлэгт оруулбал элдэв “но”-той хөрөнгө оруулалтын төслүүдэд өчнөөн тэрбум төгрөг хийсэхгүй байх боломжтой доо, тийм ээ?

-Санал нэг байна. Яг өнөөгийн бодит байдал гэвэл Засгийн газарт төсвийн хууль ороод ирэхээр сайд нар салбарынхаа хөрөнгө оруулалтуудыг харж, тэр хүрээндээ асуулт тавина, асуултуудад нь Сангийн яам хариулт өгнө. Тэгсхийгээд болчихдог гэхэд хэтрүүлэг болохгүй л дээ.

-Ковидын үед ямар бодлого баривал гал алдахгүй аж төрөх боломж байна вэ, бидэнд?

-Ийм савлагаатай нөхцөлд төсөв, мөнгөний бодлого эдийн засгийн бүтцийг засч чадахгүй байна. Энэ жил утаатай байсан ч, үгүй ч утаатай тэмцдэг албаны хүмүүс цалингаа аваад яваа. Ганц утаан дээр ч биш, хаа сайгүй ийм байгаа. Өнөө жилдээ ийм шалтгаанаар энэ газрын зардлаа таная гэх мэтээр бүтцийн асуудлыг огт ярихгүй байгаа. Бусад улсын хувьд бүтцийн өөрчлөлтийн бодлого гэж гаргаад хэрэгжүүлдэг. Тухайлбал, нүүрсний экспортоо нэмэгдүүлье гэвэл төмөр зам хэрэгтэй гэдгийг одоо л ойлгож байх жишээний. Зүй нь тэр асуудлыг урьдчилж хараад шийдчихсэн явах учиртай. Ийм бодлого огт алга. Алсыг харсан энэ мэт бодлогыг төсвөөсөө өмнө гаргаад, жил жилийн төсөвтөө тэр бодлогын хүрээнд хийгдэх ажлаа тусгаад явах ёстой. Ямар ч бодлогогүй учраас их мөнгө орж ирэнгүүт юунд ч хамаагүй зарчихаад байна л даа.

-Ирэх жилийн хамгийн том эрсдэл гэвэл та юуг онцлох вэ?

-Хоёр зүйл бий. Эхнийх нь нүүрсний экспорт. Төсөвт төсөөлсөн шиг хэмжээний нүүрс экспортлох боломжгүй. Оны эхний хагаст экспорт байнга тасардаг. Ирэх жилийн хувьд Хятад улс олимп гээд хилээ хаачихвал бүр хэцүү нөхцөл үүснэ. Ялангуяа нэгдүгээр улиралд бараг хасахтай ч гарч магадгүй. ДНБ хоёр салбарт бууралттай гарсан. Аж үйлдвэр болон хөдөө аж ахуйн салбарт. Хөдөө аж ахуйн салбарын тухайд оны эхний есөн сарын байдлаар бууралттай гарсан. Өндөр хөгжилтэй орнууд, суурин соёл иргэншилтэй газруудад фермерийн аж ахуйнхаа гаргаж байгаа бүтээгдэхүүнээр тооцдог бол манайд тэгдэггүй. Малын тоо, насаар үнэлж байгаад боддог. Өнгөрсөн оны тооллогоор 71-67 сая болж буурсан. Энэ онд 2.4 сая толгой мал хорогдсон учраас бууралт гарсан юм. Мал ингэж хорогдоод эхлэхээр сүргийн бүтэц нь алдагддаг. Төллөх малын тоо нь цөөрнө. Сүргийн бүтэц нэг алдагдчихаараа ойрын хугацаанд буцаж сэргэдэггүй онцлогтой. Фермерийн аж ахуй биш, байгалийнхаа жамаар яваа учраас. Тэгэхээр хөдөө аж ахуйн салбар ирэх оны эхний хагаст дахиад бууралттай гарна. Өөр нэг эрсдэл бий. Ирэх хаврын тэргүүн сар цаг агаарын хувьд хүнд байгаа. Малын хорогдол гурван сая гарах байх. Тэгэхээр ирэх жил зөвхөн уул уурхайн салбарт л найдахаар байна. Хилийн элдэв саад багасч, автомашины урсгал гайгүй боллоо гэж бодоход ирэх оны гурав, дөрөвдүгээр улиралд л багахан өсөлт гарна. Дөрөв, тав орчим хувьд л яригдах болов уу. Өнөө жилийн өсөлтөд нэг онцлог байгаа. 2020 оны бууралтын дараах өсөлт гэдгийг мартаж болохгүй. Ганц шалтгаан нь уул уурхайн бүтээгдэхүүний үнийн өсөлт. Гэтэл одоо өссөний дараах өсөлтийн тухай ярьж байгаа. Өссөний дараах таван хувийн өсөлт гэдэг бол их чанга тоо. Өсөлтийг тэлэх потенциал уул уурхайгаас өөр байна уу гэхээр алга. Шинэ төсөл байхгүй тухай та бид хоёр өмнө нь ярьсан болохоор давтаад яахав.

-Төв банкнаас элдэв хөтөлбөр санхүүжүүлэх зорилгоор эдийн засагт их мөнгө хийе гэсэн шийдвэр гаргаж мэдэх л юм, Засгийн газар…?

-Тийм шийдэл байж болох юм. Гэхдээ ийм шийдэл гаргаад хэрэгжүүлбэл аюултай, эдийн засгаа бүр хэцүүдүүлчих эрсдэлтэй.

Categories
мэдээ нийгэм

Ойрын хоногуудад цаг агаар тогтуун байна

Өнөөдөр ихэнх нутгаар багавтар үүлтэй. Увс нуурын хотгороор цас орно, бусад нутгаар цас орохгүй. Салхи зүүн аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор болон Тэс голын хөндийгөөр 14-19 градус, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр голын хөндийгөөр 8-13 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 1-6 градус дулаан, бусад нутгаар 1-6 градус хүйтэн байна.

  • УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Өдөртөө 2-4 градус хүйтэн байна.
  • БАГАНУУР ОРЧМООР: Үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр . Өдөртөө 4-6 градус хүйтэн байна.
  • ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Өдөртөө 4-6 градус хүйтэн байна.
Categories
мэдээ нийгэм цаг-үе

Зодуулсан Монгол охины хэргийг БНСУ-ын ерөнхийлөгчид уламжлах санал 31 хувьтай байна

Монгол охиныг зодсон БНСУ-ын дөрвөн сурагчийн хоёр нь насанд хүрээгүй гэх шалтгаанаар хэргийг нь хаан, нөгөө хоёрыг нь прокурорт шилжүүлснийг албаныхан мэдэгдээд буй.

Тэгвэл “Монгол охиныг дээрэлхсэн дөрвөн сурагчид хатуу шийтгэл оногдуулж, нэрийг нь илчилж өгнө үү” гэж БНСУ-ын “Хөх ордон”-ы албан ёсны сайтад нийтлэв. Одоогоор 62,225 хүн санал өгч, дэмжиж буйгаа илэрхийлжээ. Тэд иргэдийн саналыг ирэх оны нэгдүгээр сарын 1 хүртэл авна. Улмаар олон хүн санал өгвөл энэ асуудлыг хэлэлцэх юм.

Зодуулсан охины хэргийг эсэргүүцэж байгаа санал хураалт 200 мянгад хүрвэл БНСУ-ын Ерөнхийлөгчид уламжлах аж.

линклүү ороод 동의 гэсэн товчийг дараарай!

2 хүн болон "외국 국적 여중생을 묶고 6시간 가학적... www1 .president.go.kr I 메뉴 국민이 만든 변화 끝까지 국민과 함께 하겠습니다 [스페셜 홈] 국민청원 4년, 보고드립니다 분야별청원 추천순 답변된 청원 -청원진행중- 외국 국적 여중생을 묶고 6시 간 가학적 집단폭행한 가해자 4명 강력처벌. 신상공개를촉구 합니다. 참여인원 [4,508명 카테고리 인권/성평등 청원시작2021-12-02 2021-12-02 청와대 앱으로 보기" гэсэн бичвэр гэх мэтийн зураг байж болно

нэг буюу түүнээс олон хүн гэх мэтийн зураг байж болно

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Г.Тэмүүлэн: Татварын бааз суурийг нэмэгдүүлэхийн тулд татварын хөнгөлөлт, чөлөөлөлтийг үйлдвэржилттэй холбон гаргах шаардлагатай

УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнтэй ярилцлаа.


-Манай улсын эдийн засаг уул уурхайгаас 70, 80 хувийн хамааралтай. Гэтэл хэтэрхий өөдрөгөөр төсөөлж баталсан төсвийн орлогоо бүрдүүлж чадах эсэх нь өнөөгийн түвшинд маш бүрхэг болчихлоо. Таныг үйлдвэрлэлийг бий болгох, дэмжих чиглэлд хуулийн төсөл боловсруулж, өргөн барьсан гэж сонссон. Энэ талаар ярилцлагаа эхлэх үү?

-Хүнд, хөнгөн, хүнсний үйлдвэр байна уу ялгаагүй ер нь л үйлдвэржилтийг дэмжих хэрэгтэй байгаа юм. Төрөөс аж үйлдвэрийг дэмжинэ гэж байгаа. Мөн Засгийн газрын үйл ажиллагаа, УИХ-аас баталсан хууль тогтоомжуудад ч үйлдвэржилтийг дэмжих чиглэлийн зохицуулалт орсон байдаг. Хүнд, хөнгөн үйлдвэрийг дэмжих ёстой гэсэн бодлого байгаа ч бодит байдал дээр боловсруулах үйлдвэрийн чиглэлд ахиц дэвшил гарахгүй байна. Өнөөдөр ДНБ-ий 10.7 хувийг боловсруулах салбар эзэлж байна. Боловсруулах салбарын ДНБ-д эзэлж байгаа хувь хэмжээгээр бусад орнуудтай харьцуулахаар манай улс сүүл мушгиж байна. Цаашид улс орны хөгжин дэвшихийн үндэс суурь нь үйлдвэрлэлийг дэмжих. Ядаж л өөрсдийнхөө хэрэглэж байгааг голлох нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнээ дотооддоо үйлдвэрлэдэг болох нь нэн тэргүүний асуудал. Цаашлаад хүнд үйлдвэрлэлийг дотооддоо бий болгох, дэмжих шаардлагатай байна. Манай улс уул уурхайн салбарт түшиглэсэн эдийн засагтай.Гэхдээ уул уурхайн салбарыг урт хугацаанд тогтвортой хөгжүүлэхээс гадна, энэ салбарын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, улмаар түүхий эд бэлтгэгч орноос нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч, экспортлогч орон болохын тулд үйлдвэрлэлийг дэмжих хэрэгтэй.

Зэсээрээ цахилгаан утаснууд, металлын бэлдцийг бэлтгэх гээд дотооддоо боловсруулж гадаадад гаргах боломж бидэнд байна. Тиймээс бид нүүрс, зэс, төмөр, өнгөт болон хар төмөрлөгийн үйлдвэрлэлийг дэмжих бодлого хэрэгтэй байна. Төр засгаас үйлдвэржилтийн талаар 5-10 жилийнхээ бодлогыг зөв гаргаж, ААН-үүдээ дэмжсэн бодлого гаргавал үйлдвэрлэлийг бодитоор бий болгох боломжтой гэж харж байна. Харин Монгол Улсад үйлдвэрийг хөгжүүлэх, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний экспортыг дэмжих, үйлдвэржилтийн бодлогыг боловсронгуй болгох үүднээс хууль эрх зүйн болоод бизнес хөрөнгө оруулалтын орчноо боловсронгуй болгох нь хамгийн чухал бодлого байх болно.

Засгийн газрын зүгээс ойрын хугацаанд Хүнд үйлдвэрийн тухай хуулийн төслийг өргөн барих гэж байгаа гэж сонссон. Хуулийн төсөлд үйлдвэрлэл, үйлдвэржилтийн салбарыг дэмжих чиглэлийн гол зохицуулалт харагдаагүй. Үйлдвэрийг хөгжүүлье, нэмүү өртөг шингэсэн, экспортыг дэмжсэн бодлогыг гаргаж үйлдвэржилтийг дэмжье гэвэл бизнес, хөрөнгө оруулалтын таатай орчинг бий болгох хэрэгтэй болчихоод байна.

-Бодлогоор яаж дэмжвэл зохилтой гэж та харж байна вэ?

-Хүнд үйлдвэрийн зүгээс дэмжих тухай хууль энэ сард чуулганаар хэлэлцэгдэнэ. Тэр үед дараах саналуудыг оруулъя гэж зорьж байгаа. Тиймээс Ажлын хэсэгт орж хуулийн төслийг нь сайжруулах талаар ажиллах бодолтой байна.

Үйлдвэрлэгчид “Монгол Улсад сүүлийн хэдэн жил үйлдвэрлэл огт хөгжсөнгүй. Байхгүй зүйлийг бий болгох гэж байна. Тиймээс төр энэ асуудалд онцгой анхаарч, дэмжлэг үзүүлэх шаардлагатай. Бусад улс орнууд үйлдвэрлэлийг дэмжихийн тулд хөнгөлөлттэй зээл олгох, татвараас чөлөөлөх, хүүгүй зээл, санхүүжилт дэмжлэг, туслалцаа үзүүлэх зэрэг санхүүгийн олон арга механизмыг авч хэрэгжүүлдэг.Бид бусдын адил тийм дэмжлэг туслалцаа үзүүлж чадахгүй учраас хууль тогтоомж бодлогоо боловсронгуй болгох, бизнес, хөрөнгө оруулалтын таатай орчинг бүрдүүлэх шаардлагатай. Тэр дундаа үндэсний аж ахуйн нэгж, байгууллагуудын үйлдвэрийн бүтээгдэхүүний өртөг, зардлыг бууруулах үүднээс татварын бодлогоор дэмжих хэрэгтэй байгаа юм.

Бид байхгүй зүйлийг бий болгох, үйлдвэржилтийг дэмжих, цаашлаад татварын бааз суурийг ирэх 5-10 жилийн дараа нэмэгдүүлэх үүднээс татварын хөнгөлөлт, чөлөөлөлтийг үйлдвэржилттэй холбогдуулан гаргах шаардлагатай гэж харж байгаа. Үйлдвэрийг шинээр бий болгох, барьж бүтээн байгуулахад ихээхэн хэмжээний өртөг зардал шингэнэ. Бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхэд цаг хугацаа, хөрөнгө мөнгө ихээр шаардагдах, эрсдэл өндөртэй бизнес. Энэ ч үүднээсээ бид энэхүү үйлдвэрлэлийг барилга бүтээн байгуулалтын үе шатанд онцгойлон дэмжих, бүхий л эрсдэлээ үүрээд явж байгаа аж ахуйн нэгж байгууллагууд, хувийн хэвшлийнхнийг бодлогоор дэмжих ёстой.

-Уг нь дэмждэг шүү дээ. Тэр нь таны хэлснээр тунхагийн чанартай болчихоод хөрсөн дээрээ буухгүй байна уу?

-Тийм. Хөрөнгө оруулалтын тухай хуульд үүнийг хийж өгсөн. Тус хуулийн 11.2-т барилгын материал, газрын тос, хөдөө аж ахуйн боловсруулах болон экспортын бүтээгдэхүүний үйлдвэр, нано, био болон инновацийн технологи агуулсан бүтээгдэхүүний үйлдвэр барих, эрчим хүчний үйлдвэр болон төмөр зам барих гэж байгаа бол импортолсон техник, тоног төхөөрөмжийг барилга угсралтын ажлын хугацаанд гаалийн албан татвараас чөлөөлж, нэмэгдсэн өртгийн албан татварыг “0” хүртэлх хувь, хэмжээгээр ногдуулж болно гээд оруулсан. Хэдийгээр Хөрөнгө оруулалтын хуульд ингэж оруулсан ч энэ нь бодит байдал биеллээ олохгүй, хэрэгжилтгүй байгаа. Тиймээс Гааль болон НӨАТ-ын тухай хуульд энэ зохицуулалтыг нарийвчлан Хөрөнгө оруулалтын тухай хуулийн үйлдвэрлэлийн дэмжих заалтыг амилуулах хэрэгтэй байна. Үйлдвэрийг дэмжихэд бодлогын дэмжлэг чухал.

-Тэгээд яах ёстой вэ гэхээс өөр асуулт олдохгүй юм даа?

-Үйлдвэрийг барьж байгуулахад шаардлагатай техник тоног төхөөрөмжийг импортлоход гааль, НӨАТ-аас тодорхой хугацаанд чөлөөлж байж шинээр баригдах үйлдвэрүүд үүд хаалгаа нээх боломжтой болно. Үүнээс гадна төрөөс дэмжлэг үзүүлэх боломжтой ААН байгууллагуудад томоохон дэмжлэг болох зүйл бол үйлдвэрлэлийг дэмжих үүднээс тодорхой хугацаанд Аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас хөнгөлөх боломжтой гэж харж байгаа. Дотоодынхоо хэрэгцээг хангахаас гадна гадагшаа гаргах экспортын бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа үндэсний аж ахуй нэгжүүдийг дэмжих зайлшгүй шаардлагатай байна. Тиймээс экспортын бүтээгдэхүүний боловсруулалтын түвшнээс хамаарч Аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас шат дараатайгаар хөнгөлж болохоор байгаа юм.

Гадаадад экспортолж байгаа бараа бүтээгдэхүүнийг эцсийн бүтээгдэхүүн болгож бүрэн боловсруулсан бол магадгүй эхний таван жилийн хугацаанд 50 хувиар хөнгөлөх гэдэг юмуу, хагас боловсруулсан бол үйлдвэрлэлийн үйл ажиллагаа эхэлснээс хойш гурван жилийн хугацаанд 25 хувиар хөнгөлнө гэдэг байдлаар зохицуулж болохоор байгаа юм. Үйлдвэрлэл эхлэх 3-5 жил гэдэг бол оруулсан хөрөнгө оруулалт, зардлаа нөхөх, зээлийн эргэн төлөлтөө хийх зэрэг аж ахуйн нэгжүүдэд хамгийн их хүндрэлтэй байдаг. Тиймээс энэ хугацаанд нь төрөөс онцгой анхаарч үйл ажиллагаа нь жигдрэх хүртэлх хугацаанд татварын дарамтаас чөлөөлөх нь зүйтэй. Ингэж байж бид үйлдвэр барих аж ахуйн нэгжүүдээ дэмжинэ.

Төрөөс дэмжлэг үзүүлэх боломжтой зүйл бол татварын хөнгөлөлт, чөлөөлөлт. Хамгийн том татвар болсон аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, гааль, НӨАТ-ыг хөнгөлье гэсэн бодол байна. Ингэж байж л бид үйлдвэрлэлээ дэмжинэ.

-Энэ тэгээд бодит ажил болтлоо мөн ч их хугацаа туулна байх даа?

-Хурдлахын төлөө л ажиллаж байна. Магадгүй таван жилийн дараа улс орны санхүү, эдийн засгийн боломж бүрдвэл экспортын бараа бүтээгдэхүүнийг дэмжих тусгай сан байгуулах хэрэгтэй байх. Өөрөөр хэлбэл, экспортын бараа, бүтээгдэхүүн үйлдвэрлэн, экспортолж буй аж ахуйн нэгжүүдийг тусгайлан дэмжих, экспортын барааны нэр төрлийг нэмэгдүүлэхэд чиглэсэн “Экспортын баталгааны сан”-г байгуулж ажиллуулах шаардлагатай байна. Үүнээс гадна үйлдвэрийн чиглэлээр үйл ажиллагаа явуулах аж ахуйн нэгжүүд болон төсөлд төрөөс үйлдвэрлэлийн зориулалттай зээлийг бий болгох, дотоодын зээлийн хүүг бууруулах, зээлийн эргэн төлөлтийн хугацааг уртасгах, ханшийн эрсдэлээс хамгаалах бодлогыг хэрэгжүүлэх нь ААН-үүдэд хамгийн хүлээлттэй, чухал асуудлын нэг болж байна.

-Үүнээс гадна бидэнд мэргэшсэн боловсон хүчин дутагдалтай байна шүү дээ?

-Нарийн мэргэжлийн боловсон хүчний асуудал хүнд болчихоод байгаа юм. Нарийн мэргэжлийн боловсон хүчнийг ШУТИС, МСҮТ-үүд бэлтгэж байна. Инженер техникийн мэргэжилтэн бэлтгэх тогтолцоог нь сайжруулах, сурагчдынх нь тоог нэмэгдүүлэх ч гэдэг юмуу, эсвэл гадаад улс орнуудад зөвхөн инженер бэлтгэх чиглэлээр Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөр зарлах ч гэдэг юмуу тусгайлсан боловсон хүчин бэлтгэх хөтөлбөр хэрэгтэй. Өнөөдөр энэ чиглэлээр тусгайлсан бодлого, хөтөлбөргүй байна. Боловсролын яамтай хамтарч хөтөлбөр боловсруулъя гэсэн саналтай байгаа.

-Одоо танаас Төрийн албаны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар өргөн барьсан талаар тань тодруулмаар байна. Хоёрхон жилийн өмнө нэмэлт, өөрчлөлт орсон энэ хуульд дахин нэмэлт оруулах хэрэгцээ шаардлага байсан юм уу?

-Төрийн албаны тухай хуулиар төрийн албан хаагчдыг төрийн улс төрийн албан хаагч, төрийн захиргааны албан хаагч, төрийн тусгай албан хаагч, төрийн үйлчилгээний албан хаагч гэж дөрөв ангилсан. Ингэхдээ улс төрийн албан хаагчдаас бусдад нь хуульд заасан олон өндөр шалгуур тавьдаг. Шатлан дэвших буюу мерит зарчим мэдлэг боловсрол, ур чадвар, туршлагыг харгалзаж байж томилж чөлөөлдөг. Гэтэл хуулийн үндсэн зорилт, агуулга төрийн албан хаагчдад ялгавартайгаар үйлчилж болохгүй. Төрийн албаны 206 мянган албан хаагчдын 200 мянгад нь энэ зарчим үйлчилж, бусдад нь үйлчлэхгүй байна.

Төрийн албанд одоогийн байдлаар 3600 гаруй улс төрийн албан тушаалтнууд байна. Эдгээр албан тушаалтнууд төрийн албаны ангилал зэрэглэлд багтаж татвар төлөгчдийн мөнгөөр цалинжиж, нийтийн ашиг сонирхолд үйлчилж байгаа бол Төрийн албаны тухай хуулийн суурь зарчим тэдэнд үйлчлэх л ёстой. Өөрөөр хэлбэл, төрийн албан тушаалыг эрхэлж, эрх, үүргээ хэрэгжүүлсний төлөө төрөөс цалин хөлс авч байгаа бол төрийн албаны хууль ялгаварлахгүй үйлчлэх ёстой. Ний нуугүй хэлэхэд, өнгөрсөн 30 жилийн хугацаанд улстөрчид, улс төрийн албан тушаалтнууд өөрсдөдөө нийцүүлж нэг ч шалгуур тавихгүй байхаар хуульчилж ирсэн. Гэтэл төрийн бусад албан тушаалтнуудад адаглаад Монгол Улсын иргэн байх, дээд боловсролтой байх гэсэн ерөнхий шалгуур ч тавьдаг. Бүр нарийвчилбал мэдлэг боловсрол, мэргэжил, мэргэшил, ур чадвар, туршлага, эрүүл мэнд, хариуцлага, сэтгэцийн өвчин эмгэггүй байх гээд маш олон шалгуур байдаг. Гэвч салбар салбарын манлайлагчид болсон шийдвэр гаргах түвшний албан хаагчдад ямар ч шалгуур алга. Улс төрийн 3600 албан тушаалтныг задлаад үзвэл аймаг, нийслэлийн Засаг дарга нар, яамдын сайдууд, дэд сайдууд, улс төрийн албан тушаалтнуудад үйлчилдэг зөвлөх, туслах, ажлын албаныхан нь гээд бүгд ордог.

Тиймээс мэдлэг боловсролтой, чадвар чансаатай, мэргэшсэн, туршлагатай хүмүүсийг томилж, сонгоё гэж байгаа юм. Нэг яам дунджаар 50-150 албан хаагчтай байдаг. Тухайн яамны сайд, түүний туслах зөвлөхөөс бусад нь мерит зарчмаар явдаг. Яамны газрын дарга гэхэд 18 жил төрд шатлан дэвших зарчмаар явж байж тэр тушаалд очдог. Албаны дарга, хэлтсийн дарга гээд 18 жил шатлан дэвшиж явдаг. Төрийн нарийн бичиг буюу одоогийн байдлаар төрийн захиргааны дээд албан тушаалд очиход удирдах албан тушаалдаа доод тал нь дөрвөн жил ажилласан байх ёстой гэдэг. Ингэж байж тэр албан тушаалд очиж байгаа юм. Гэтэл тэр хүмүүсийн дээр дээд боловсролгүй, мэргэжлийн бус хүн сайд болж байна. Ямар ч ёс зүйн шаардлага хангахгүй хүмүүс сайд болж байна шүү дээ. Ийм байхад тухайн салбар, яаманд ажиллаж байгаа хүмүүс ямар итгэл үнэмшил авах юм бэ. Төрийн албан хаагчдыг манлайлж тэдний өмнөөс шийдвэр гаргаж гарын үсэг зурж байгаа тэр хүмүүс ёс зүйтэй байх ёстой. Шалгуур шаардлагад нийцсэн байх ёстой. Өөрсдөөс нь нэг түвшин өндөр байх ёстой. Гэтэл өөрсдөөс нь дор хүмүүс томилогдож очоод байвал төрийн албаны суурь зарчим байхгүй болчихож байгаа юм. Мөн төрийн албаныхны төрд итгэх итгэл байхгүй болчихоод байгаа юм. Төрийн албаныхны төрд итгэх итгэл, ард түмний төрд итгэх итгэл байхгүй болж байна. Төр хүчтэй байх, төрийн өндөр дээд албан тушаалтнууд чадварлаг байх асуудлыг л тавиад байгаа юм. Ижил тэгш өрсөлдөөнийг бий болгоё л гэсэн бодлоор хандсан. Ингэж байж цаашид төрийн алба цаашид зөв, Монголын төр эрүүл болох байх. Зүй тогтолцоо нь бүрдэж, улс төрийн дарамт шахалтаас ангид, Мэргэжлийн хүмүүс зөв шийдвэр гаргадаг болох байх. Ядаж л салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн, ур чадварын хувьд шаардлага хангасан хүмүүс тухайн салбарыг удирддаг байгаасай гэсэн бодлого байна.

-Гаж зуршил, бусдын нөлөөнд автдаггүй гэсэн заалт оруулж байгаа нь буруу хэмээн улстөрчид шүүмжилж байсан?

-Өмнө нь ёс зүйн зөрчил гаргаж байгаагүй байх. Элдэв гаж буруу зуршилгүй, зан төлөвийн доголдолгүй байх гэж байгаа юм. Гэтэл ёс зүй гэдгээ тайлбарлаж чадахгүй байгаа юм шиг, зарим нь бүр хуульд байхгүй хэллэг, тунхагийн заалт оруулж ирсэн мэтээр зарим гишүүд тайлбарласан. “Элдэв буруу гаж зуршилгүй гэдгээ юу гэж үзэх гээд байгаа юм бэ. Хамрын тамхи татдаг хүнийг гаж зуршилтай гэж үзэх гээд байна” гэж яриад байгаа юм. Тийм биш ээ. Учир нь ёс зүйн зөрчил, гаж зуршилтай холбоотой зөрчлийн талаарх тайлбарууд их байгаа, журмаар зохицуулагдаж байгаа. Төрийн албаны тухай хуульд ёс зүйн шаардлага тогтоох зүйл шинэ зүйл биш. Төрийн жинхэнэ албан хаагч тангараг өргөхдөө Төрийн албаны тухай хуульд 36.1-т төрийн жинхэнэ албан хаагч би Монгол Улсын хууль ёс зүйн хэм хэмжээг чанд сахиж тангараглая гэж байгаа юм. Ёс зүйн хэм хэмжээ гэдэг нь Төрийн албаны тухай хуулийн хамгийн том суурь зарчим. Ёс зүйн хэм хэмжээг яаж бид мөрддөг вэ гэхээр жишээ нь, УИХ-ын гишүүний ёс зүйн дүрэм гэж бий. Мөн төрийн захиргааны болон төрийн үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрэм гэж байгаа юм. Энэ мэт журмаар зохицуулагддаг дүрэм салбар салбарт байдаг. Шүүгчийн, Цагдаагийн, прокурорын ёс зүйн дүрэм гэж байгаа шүү дээ. Энэ бол шинэ зүйл биш бүх салбарт байдаг зүйл. Хамрын тамхи татсан хүнийг гаж зуршилтай гэж нугалаа нугачаа гаргах гээд байна гэдэг бол худлаа. Одоо мөрдөгдөж байгаа үеийн шалгуур гэж байна.

-Зан төлөвийн доголдол гэж юуг хэлэх юм бэ?

-Төрийн албан тушаалаас сахилгын зөрчил шийтгэлээр халагдаж байгаагүй гэж байгаа юм. Сахилгын зөрчил шийтгэлээр гэдэг нь архи уусан, ажлаасаа хоцорсон, гэмт хэрэг хийсэн, тодорхой зөрчил гаргасан, захиргааны шийтгэл үүрсэн ч гэдэг юмуу энэ асуудлуудыг хэлж байгаа юм. Тэгэхээр төрийн албанд ажиллаж байхдаа албан тушаалаасаа ямар нэгэн зөрчил гаргаж шийтгэгдэж, халагдаж байгаагүй, огцорч байгаагүй хүнийг зан төлөвийн доголдолгүй гэж үздэг.

-Дарга үзэмжийн асуудал болчихгүй юу?

-Биш. Энэ бол мөрдөгдөж байгаа ёс зүйн хэм хэмжээний дүрмийн хүрээнд салбар салбартаа мөрдөгдөж байгаа асуудлууд. Салбар салбарын өөрийнх нь мөрдөгдөж байгаа дүрмүүд салбараасаа хамаараад өөр. Үүнээс гадна нийтлэг зүйл нь ямар нэгэн байдлаар ажлаасаа халагдаж байгаагүй гэдэг асуудал. Хоёрдугаарт, гэмт хэрэгт холбогдож ял шийтгэл авч байгаагүй гэж байгаа. Гаж зуршил гэдэг нь нийтээр хүлээн зөвшөөрөхгүй, байж болохгүй гаж зуршлыг хэлдэг. Энэ бол нэг талдаа нуугдмал хэлбэртэй байдаг асуудлуудын нэг л дээ. Гэхдээ одоо мөрдөгдөж байгаа Засгийн газрын батлагдсан журмуудад гаж зуршил гэж юуг хэлэх юм бэ гэхээр архидан согтуурах донтой, эсвэл мансууруулах эм, бодис хэрэглэдэг эсэх гэдэг асуудал гарч ирдэг. Тиймээс ерөөсөө үүнийг л хэлж байгаа юм. Гаж зуршил гэхээр нийтлэг бусад төрийн албанд мөрдөгдөж байгаа журмын хүрээнд архидан согтуурах дон, удаа дараа архи уудаг, архи уугаад ажилдаа ирдэггүй, эсвэл ажилдаа согтуу ирдэг эсвэл мансууруулах эм, бодис, хар тамхи хэрэглэдэг гэдэг бол том ёс зүйн зөрчил.

Хамрын тамхи татах чинь зөрчил, гаж зуршил биш шүү дээ. Монголын ардын уламжлалт заншил болсон зүйл. Нийтээрээ хүлээн зөвшөөрч байна гэсэн үг. Тэгэхээр энэ бол өнөөдрийн мөрдөгдөж байгаа журмын хүрээнд хоёрхон асуудал орохоор байгаа юм. Бусад асуудал хамаарахгүй.

Архины үйлдвэр нэмэгдэхгүй байгаа хэрнээ хэрэглээ нь жилээс жилд нэмэгдээд байна. Мөн хар тамхитай тэмцэх асуудал маш сул байна. Залуучууд их хэрэглэж байна. Тэгэх нь битгий хэл ЕБС-ийн хүүхдүүд хэрэглэдэг болсон байна. Хууль хүчний байгууллагууд хүртэл дамлан наймаалах, борлуулахад өөрсдөө хамаатай гэдэг зүйл гарч ирж байна. Тиймээс үүнийг цэгцлэх зайлшгүй шаардлагатай учраас төрийн албан тушаалтнууд дээр ийм шаардлага тавихгүй бол болохгүй байгаа юм. Нэг талдаа мэргэжлийн ёс зүйгээ дээдэлж байгаа хэлбэр ч алсуураа тухайн төрийн албан хаагчийн ажлын бүтээмж, ур чадвартай холбоотой асуудал.

Categories
зурхай мэдээ нийгэм цаг-үе

Хөхөгчин тахиа өдөр

Аргын тооллын арванхоёрдугаар сарын 3, Сугар гариг. Билгийн тооллын 29, онгоц одтой, хөхөгчин тахиа өдөр. Өдрийн наран 8:23 цагт мандан, 17:01 цагт жаргана. Тухайн өдөр үхэр, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлд шамдах, бүтээл туурвил эхлэх, худалдаа арилжаа хийх, бизнес эхлэх, зэрэг дэв дэвших, лусыг тахих, хагалгаа хийлгэх, буг дарах, газрын ам бооход сайн. Мод суулгах, нарийн зөвлөгөөн хийх, сэтгэлд сэвтэй газар очих, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу.

Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой.
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.
Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улаанбаатар хотод өдөртөө 2-4 хэм хүйтэн байна

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүл багасна. Цас орохгүй. Салхи шөнөдөө баруун хойноос, өдөртөө баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 20-22 градус, бусад хэсгээр 13-15 градус, өдөртөө 2-4 градус хүйтэн байна.

Хур тунадас: Нутгийн зүүн хэсгээр солигдмол үүлтэй. Шөнөдөө Увс нуурын хотгороор цас, Онон, Улз, Халх голын сав газраар ялимгүй цас орж, явган шуурга шуурна. Өдөртөө Увс нуурын хотгороор цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй.

Салхи: Салхи зүүн аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор, Завхан голын эх, Байдраг, Идэр, Тэс голын хөндийгөөр 25-30 градус, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 16-21 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 6-11 градус, бусад нутгаар 10-15 градус, өдөртөө Дархадын хотгор болон Тэс голын хөндийгөөр 14-19 градус, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр голын хөндийгөөр 8-13 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 1-6 градус дулаан, бусад нутгаар 1-6 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр . Шөнөдөө 16-18 градус, өдөртөө 4-6 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 18-20 градус, өдөртөө 4-6 градус хүйтэн байна.