Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Ерөнхий боловсролын … дугаар сургуулийн 00-ийн өрөөнд 2021 оны арванхоёрдугаар сарын 03-ны өдрийн орой 9-р ангийн сурагчийг тус сургуулийн есдүгээр ангийн сурагч “М” зодож, ангийн хүүхэд нь бичлэг хийсэн байна. БЗД-ийн Цагдаагийн газраас Тус сургуулийн удирдлагад мэдэгдэн материалжуулан шалгаж байна.
Month: December 2021
Улаанбаатар хотод өнөөдөр /2021.12.5/ суурин 173, явуулын 6, түр 13 цэгт 193 багийн 884 эмч, ажилтан ажиллаж, 9,600 иргэнийг цар тахлын эсрэг вакцинаар дархлаажуулахаар бэлтгэжээ.
Томоохон зах, худалдааны төвд 13 түр цэг, их, дээд сургуулиудад дархлаажуулалтын явуулын зургаан баг ажиллана.
Та өөрт ойр вакцины аль ч цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой.
Вакцины цэгүүд 10:00-20:00 цаг хүртэл ажиллана.
Монгол охиныг зодсон БНСУ-ын дөрвөн сурагчийн хоёр нь насанд хүрээгүй гэх шалтгаанаар хэргийг нь хаан, нөгөө хоёрыг нь прокурорт шилжүүлснийг албаныхан мэдэгдээд буй.
Тэгвэл “Монгол охиныг дээрэлхсэн дөрвөн сурагчид хатуу шийтгэл оногдуулж, нэрийг нь илчилж өгнө үү” гэж БНСУ-ын “Хөх ордон”-ы албан ёсны сайтад нийтэлсэн билээ.
Тэгвэл өнөөдрийн 12 цаг 50 минутын байдлаар 173,061 хүн санал өгөөд байна.
Тэд иргэдийн саналыг ирэх оны нэгдүгээр сарын 1 хүртэл авна. Улмаар олон хүн санал өгвөл энэ асуудлыг хэлэлцэх юм.
Зодуулсан охины хэргийг эсэргүүцэж байгаа санал хураалт 200 мянгад хүрэх юм бол БНСУ-ын Ерөнхийлөгчид уламжлах аж.
Уншигч та бүхэн “Хөх ордон”-ы сайтад саналаа ЭНД дарж өгөх боломжтой. Зааврыг доорх зургаас харна уу.
Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны хурал энэ сарын 5-нд боллоо.
Хурлаар агаар орчны бохирдлыг бууруулах ажлын товч тайланг сонсон, тулгамдсан асуудлын шийдэх боломжийн талаар хэлэлцэв. Энэ үеэр Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын дарга Б.Пүрэвсүрэн Нийслэлийн агаарын бохирдлын нөхцөл байдлын талаарх мэдээллийг танилцуулав. Нийслэлийн төвийн зургаан дүүргийн айл өрхөд хийсэн шалгалтаар түүхий нүүрс түлсэн айл бараг атал ноднингийн мөн үеийнхээс агаарын бохирдол нэмэгдсэн байна. Энэ нь 3-15 кВт хүчин чадалтай нам даралтын зуух 2019 оныхоос 25000 нэмэгдсэн, мөн нийслэл дэх автомашины тоо жилээс жилд өсөж байгаатай холбоотой аж.
Авто тээврийн хэрэгслээс үүдэлтэй агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд Улаанбаатар хотын авто замын томоохон уулзваруудын орчимд агаар чанарыг тодорхойлох хэмжилтийг авто замын ердийн ачаалалтай үе, хөл хорио тогтоосон үетэй харьцуулан хийсэн байна. Авто замын хөдөлгөөний үе дэх агаар дахь бохирдуулагч бодисын хэмжээ РМ2,5 тоосонцор 4 дахин, РМ10 тоосонцор 3.8 дахин их гарчээ. Энэ нь авто замын сүлжээний дагуу тээврийн хэрэгслээс үүдэлтэй агаарын бохирдол агаарын чанарт нөлөөлж байгааг тодорхойлжээ.
Эрчим хүчний сайд Н.Тавинбэх “Сайжруулсан түлшний үйлдвэр хэвийн ажиллаж байгаа ч хэрэглээ өссөөр байна. Засгийн газраас явуулсан бодлогын хүрээнд сайжруулсан түлшний үнийг хямдруулсан нь хөдөө орон нутгийн иргэд авах шалтгаан болж байна. Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах зорилготой сайжруулсан түлшийг хөдөө орон нутаг руу хяналтгүй гаргах юм бол цаашдаа нийслэлийн айл өрхүүд түлшний хомстолд орох эрсдэлтэй. Тиймээс нийслэлийн холбогдох байгууллагууд, ЦЕГ энэ асуудалд анхаарлаа хандуулан хөдөө орон нутаг руу зорчиж буй тээврийн хэрэгсэлд тавих хяналтаа өндөржүүлэх хэрэгтэй байна. Сайжруулсан түлшийг хөдөө орон нутаг руу зөөхийг завдсан бол түүнийг нь хурааж улсын орлого болгоно гэдгийг олон нийтэд мэдээлэх нь зүйтэй” гэв.
Шадар сайд С.Амарсайхан Үндэсний хорооноос гаргасан мэдээллээр агаарын чанар сайжирсан хэдий ч агаар бохирдуулагч эх үүсвэрийн тоо, хэмжээ жил ирэх тусам нэмэгдэж байгаад анхаарч ажиллах шаардлагатайг дурьдлаа. Мөн зарим нам даралтын зуухыг цахилгаанд шилжүүлэх, агаарын бохирдол үүсгэх элдэв зүйл түлж, шатааж болзошгүй айл өрхөд тавих хяналтаа сайжруулах, хогийн цэгт хог шатаахгүй байх, сайжруулсан түлшний түүхий эд болох нейтлинг, барьцалдуулагчийг лабораторийн шинжилгээнд хамруулахыг үүрэг болгов. Мөн нийслэл, дүүргийн удирдлагууд, хорооны дарга нар өөрийн нутаг дэвсгэрийн айл өрхийн түлшний хэрэглээг нягталж ажиллах, иргэдийн картаар дамжуулан хэрэглээг нь хянах зэрэг ажлыг нэг сарын хугацаанд эрчимтэй хэрэгжүүлэх үүрэг болголоо.
Хурлаар Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооноос гаргасан мэдээллийг нэгтгэн ойрын хугацаанд Засгийн газрын хуралдаанд танилцуулахаар боллоо.
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ:
Өнөөдөр нутгийн хойд хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар бага зэрэг хүйтэрнэ.
2021 оны 12 сарын 05-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Нутгийн зүүн хагаст солигдмол үүлтэй. Хэнтэйн уулархаг нутаг, Онон, Улз голын хөндийгөөр ялимгүй цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи нутгийн хойд хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор болон Тэс голын хөндийгөөр 13-18 градус, Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр голын хөндийгөөр 8-13 градус хүйтэн, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 3 градус хүйтнээс 2 градус дулаан, бусад нутгаар 2-7 градус хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Өдөртөө 5-7 градус хүйтэн байна.
БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Өдөртөө 5-7 градус хүйтэн байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Өдөртөө 5-7 градус хүйтэн байна.
Гарамгай уран бүтээлчдийн “Virtuoso Gala Concert-2020/2021” нэгдсэн тоглолт энэ сарын 8-нд Улсын филармонийн концертын танхимд болно.
“Virtuoso Academy”-аас 18 дахь жилдээ зохион байгуулж буй уг тоглолтод 2020 болон 2021 онд гарамгай амжилт гаргасан уран бүтээлчид оролцож буй юм. Тодруулбал, 2021 онд олон улсын 18 уралдаанд оролцож, хоёр гранпри, арван тэргүүн байр, хоёр дэд байр, гурван гутгаар байр эзэлсэн Монгол Улсын консерваторийн Сонгодог хөгжмийн мэргэжлийн сургуулийн 5 дугаар ангийн сурагч З.Амин-Эрдэнэ, мөн энэ онд олон улсын 18 уралдаанд оролцож, дийлэнхэд нь тэргүүн байр эзэлж, гран при шагналтан болсон тус сургуулийн 7-р ангийн сурагч О.Нандин нарыг энэ удаагийн гала концертын онцлох өсвөрийн уран бүтээлчээр нэрлэж байгаа юм. Мөн энэ онд олон улсын таван уралдаанд оролцож гуравт нь тэргүүн, хоёрт нь дэд байр эзэлсэн Үндэсний урлагийн их театрын гоцлол бүжигчин Б.Эрдэнэбаяр болон энэ оны есдүгээр сараас эх орондоо, төрөлх сургуульдаа ажиллаж эхэлсэн, Япон улсад олон жил амьдрах хугацаандаа монгол үндэсний лимбэ хөгжмийн дуугаралт, тоглолт, төрөл зүйлийн баяжуулалт, урлал талд бүтээлчээр ажиллан, уг зэмсгийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан, гоцлол хөгжимчин, багш, судлаач М.Лхагвагэрэл нарыг энэ удаагийн гала концертын онцлох уран бүтээлчээр нэрлэсэн байна. Тоглолтод дэлхийн суутнууд, алдартнуудын цагийг эзэлсэн сор бүтээлүүд болон Монголын хөгжмийн зохиолчдын шилмэл туурвилыг авьяаслаг хөгжимчид толилуулах юм.
Индонезийн Ява арал дээр оршдог Семеру галт уул дэлбэрсний улмаас нэг хүн амиа алдаж, 40 гаруй хүн гэмтэж бэртжээ.
Байгалийн гамшгийн уршгийг арилгах газрын мэдээлснээр, Зүүн Ява мужид оршдог Семеру галт уул бямба гарагт дэлбэрсэн байна. Энэхүү уул нь Индонезийн хоёр дахь том хот болох Сурабаягаас өмнө зүгт 130 киломерт зайд оршдог.
Дэлбэрэлтийн улмаас 12 мянган метрийн өндөрт утаа тортог савсаж, галт уулын лаав тогооноосоо 500 гаруй метр зайд халиад байгааг холбогдох албаны төлөөлөгчид мэдээлсэн байна. Хамгийн сүүлийн мэдээллээр, байгалийн гамшигт үзэгдлийн улмаас нэг хүн амиа алдаж, 41 хүн гэмтэж, хоёр хүн сураггүй болоод байна.
Одоогийн байдлаар галт уулын ойролцоо амьдардаг 300 орчим өрхийг нүүлгэн шилжүүлээд байгаа ч аврагчдын хүрэхэд хүндрэлтэй байгаа газруудад 10 хүн гацжээ. Үүнээс гадна нэгэн уурхайн оффист найман хүн гацсан байна.
Далайн түвшнээс дээш 3600 гаруй метр өндөрт оршдог Семеру галт уул хамгийн сүүлд энэ оны нэгдүгээр сард дэлбэрсэн бөгөөд сүүлийн үед галт уулын идэвхжил нэмэгдэж байгааг мэргэжилтнүүд анхааруулаад байжээ.
Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд коронавируст халдварын 327 тохиолдол бүртгэгджээ.
Шинээр илэрсэн тохиолдлуудын 171 нь Улаанбаатар хотод, 153 нь орон нутагт, зөөвөрлөгдсөн 3 батлагдсан байна.
Мөн коронавируст халдварын улмаас 3 хүн нас баржээ. Нас баралтын дийлэнх хувийг зүрх судасны өвчлөл эзэлж байна.
Гэрийн хяналтад 8804 хүн байна.
Өнөөдөр /2021.12.05/ Улаанбаатарт ажиллах шинжилгээний цэгүүдийн байршил, цагийн хуваарийн талаарх мэдээллийг хүргэж байна.
“МИАТ компанийн EI-CXV бүртгэлийн дугаартай Б737-800 агаарын хөлөг энэ сарын 4-ний өдөр анх удаа Румын улсын Бухарест хотын Хенри Коанда нисэх буудалд газардаж, ачаа тээврийн нислэг үйлдлээ.
Ингэснээр цар тахлын энэ хүнд цаг үед олон шинэ чиглэлийг нээж байна” гэж тус компаниас мэдээллээ.
Энэ онд тус компанийн нисэх баг эѲмнѳд Африкийн Бүгд Найрамдах Улсын Йоханнесбург хот, Тайландын Пукет арал руу захиалгат нислэг үйлдсэн билээ.