Categories
мэдээ нийгэм

“Улсын эрх ашиг тусгаар тогтнолын нам”-ыг бүртгэхээс татгалзав

Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан 2021 оны арваннэгдүгээр сарын 18-ны өдөр хуралдлаа.

Хуралдаанаар Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны дэгийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт заасны дагуу Өршөөл үзүүлэх тухай хуулийн зарим зүйл, заалтыг зөв хэрэглэх талаар, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3, 106.5 дахь хэсгүүдийг зөв хэрэглэх талаар, Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13 дахь заалтын талаар албан ёсны тайлбар гаргах тухай Эрүү, Иргэн, Захиргааны хэргийн танхимын саналуудыг хэлэлцэж, зөвшөөрөв.

Танхимууд энэхүү зөвшөөрлийн хүрээнд тайлбарыг боловсруулж, Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаанаар хэлэлцүүлнэ.

Мөн хуульд заасан үндэслэлээр Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын шүүх бүрэлдэхүүн хүрэлцэхгүй болсонтой холбоотой нэр бүхий иргэний хяналтын журмаар гаргасан гомдлыг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх эсэхийг шийдвэрлэх шүүх бүрэлдэхүүнийг томилох асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн байна.

Түүнчлэн “Улсын эрх ашиг тусгаар тогтнолын нам” үүсгэн байгуулсныг бүртгүүлэх тухай хүсэлтийг хэлэлцээд, Улс төрийн намын тухай хуульд заасан шаардлагыг хангаагүй тул улсын бүртгэлд бүртгэхээс татгалзав.

Эх сурвалж: УЛСЫН ДЭЭД ШҮҮХ

Categories
гадаад мэдээ

В.Путин: Улаан шугам давахгүй байх тухай ОХУ-ын уриалгыг барууныхан өнгөцхөн харж байна

Барууны орнууд нөхцөл байдлыг улам хурцатгаж, “улаан шугам” давахгүй байх тухай ОХУ-ын уриалгыг барууныхан өнгөцхөн харж байна гэж Ерөнхийлөгч В.Путин Оросын ГХЯ-ны зөвлөлийн өргөтгөсөн хуралдаан дээр мэдэгджээ.

Оросын тэргүүн “Мэдээжийн хэрэг, манай түншүүд маш өвөрмөц. Зөөлөн хэлэхэд тэд бидний бүх сэрэмжлүүлэг, “улаан шугам”-ыг давахгүй байхыг хүссэн байр суурьт өнгөцхөн хандаж байгааг бид ойлгож байна гэсэн байна.

Мөн тэрбээр “Барууны түншүүд Киевийг үхлийн аюултай орчин үеийн зэвсгээр хангаж, Хар тэнгист төдийгүй манай хилийн ойролцоох бусад бүс нутгуудад өдөөн хатгасан цэргийн маневр хийх замаар нөхцөл байдлыг улам хурцатгаж байна. Бид энэ талаар байнга санаа зовж байгаагаа илэрхийлээд, “улаан шугам”-ын асуудлыг хөнддөг гэжээ.

Энэ сарын 10-нд Оросын арми Хар тэнгисийн бүс нутагт НАТО тагнуулын нисэх онгоцоо идэвхжүүлсэн тухай зарласан бөгөөд үүнийг ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин “Хар тэнгист өрнөж буй үйл явдлын тухайд асуудал ерөнхийдөө тодорхой хязгаараас давсан. Стратегийн бөмбөгдөгч онгоцууд манай улсын хилээс 20 км-ийн зайд нисч байгаа. Энэ бол маш ноцтой зэвсэг хэмээн мэдэгджээ.

Categories
мэдээ нийгэм

Хэнтий аймгийн 2 суманд хээрийн түймэр гарчээ

Хэнтий аймгийн Норовлин сумын Жаргалантын дөрөвдүгээр багийн “Шар хөл” гэдэг газар Хээрийн түймэр гарчээ. Энэ тухай мэдээллийг 11 дүгээр сарын 18-ны өдрийн 13:23 цагт сумын Онцгой комисс хүлээж авсан байна. Дуудлагын дагуу Засаг даргын тамгын газрын даргаар ахлуулсан алба хаагчид ажиллаж, 14:40 цагт түймрийг бүрэн унтраасан байна. Түймэрт 160 га орчим талбай шатжээ.

Хэнтий аймгийн Баянхутаг сумын Жаргалантын нэгдүгээр баг “Гутлын –Ул” гэдэг газар хээрийн түймэр гар, 16 га талбай шатжээ. Энэ тухай мэдээллийг 11 дүгээр сарын 18-ны өдрийн 13:00 цагт хүлээн авсан байна. Улмаар тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, орон нутгийн иргэд ажиллан 15:10 цагт хээрийн түймрийг бүрэн унтраажээ.

Categories
мэдээ нийгэм

Баянголд 10, Баянзүрхэд 15, Чингэлтэйд 5 шинэ хороо байгуулах санал ирүүлжээ

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаан өчигдөр боллоо.

Хурлаар хэлэлцсэн асуудлуудын нэг нь нийслэлийн Баянгол, Баянзүрх, Чингэлтэй дүүргийн анхан шатны нэгж хороодыг хуваах, өөрчлөн зохион байгуулах тухай байсан талаар Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Дээрх дүүргүүдийн зарим хорооны хүн ам, өрхийн тоо хэт олон байгаагаас ачаалал ихсэж, иргэдэд хүрэх үйлчилгээнд хүндрэл учирч буй тухай саналыг ирүүлсний дагуу энэхүү асуудлыг боловсруулжээ.

Нийслэл Улаанбаатар хот өдгөө 171 хороотой. Тэдгээрийн хүн ам, өрхийн тоо, газар нутгийн хэмжээ харилцан адилгүй байгаагаас зарим хороог хуваах, шинээр байгуулах зэргээр ачаалал тэнцүүлэх саналыг тухайн хороо, дүүргээс ирүүлсэн байна.

Баянгол дүүргийн 25 хорооноос 12 хороог хувааж, шинээр 10 хороо байгуулж, нийт 35 хороотой болох санал ирүүлсэн бол Баянзүрх дүүргийн хувьд 28 хорооноос 17-г хувааж, шинээр 15 хороо байгуулан 43 хороотой болох санал ирүүлжээ.

Харин Чингэлтэй дүүргийн 19 хорооноос таван хороог хувааж, шинээр мөн таван хороо байгуулж, 24 хороотой болох саналтай байгаа юм. Нийтдээ 34 хороог хувааж, 30 хороо шинээр байгуулснаар нийслэл хот 201 хороотой байхаар санал боловсруулсан байна.

Нийслэлийн Засаг даргын Зөвлөлийн гишүүдийн хувьд анхан шатны нэгжид ачаалал өндөр байгааг ойлгож буйгаа илэрхийлээд, хороо байгуулах зардал, хороодын байр, ажиллах боловсон хүчний цалингийн зардал болоод бусад зардлын тухайд шийдэл гаргах шаардлагатайг санууллаа. Улмаар уг асуудлыг НИТХ-аар хэлэлцүүлэхээр болжээ.

Categories
мэдээ нийгэм

Нисэх болон Найрамдлын чиглэлийн замын цасыг цэвэрлэлээ

Морингийн даваа, Нисэх, Найрамдлын чиглэлд 3тн давс цацаж, замын нуух явган замын цасыг зориулалтын төхөөрөмжөөр үлээлгэж цэвэрлэж байна. Найрамдлын замд одоогоор давс цацах шаардлагагүй байна.

Categories
мэдээ нийгэм

​ХЯТАДЫН КОММУНИСТ НАМЫН ГУРАВ ДАХЬ ТҮҮХЭН ТОГТООЛ БА ТҮҮНИЙ ИРЭЭДҮЙГ ТОДОРХОЙЛСОН БҮГД ХУРАЛ

Бээжин хотноо болсон ХКН-ын 19 дүгээр их хурлын VI бүгд хурлын үеэр.

Хятадын Коммунист Намын (ХКН) саяхан болсон бүгд хурал нь өнгөрсөн үед болсон зүйлсийн тухай байсан мэт боловч яг үнэндээ ирээдүйн тухай хурал байлаа.

Энэ сарын 8-11-нд дэлхийн хамгийн том эрх баригч нам болох ХКН-ын нөлөө бүхий улстөрчид Бээжин хотноо ХКН-ын 19 дүгээр Их Хурлын зургадугаар бүгд хурлыг хуралдуулж, түүхэн асуудлуудаар тогтоол баталсан юм.

Тодруулбал, ХКН нам өнгөрсөн зуунд гаргасан томоохон ололт амжилт болон түүхэн туршлагынхаа талаар 30 мянга гаруй тэмдэгт бүхий тогтоол баталсан бөгөөд тус нам 100 жилийн түүхэндээ ийм төрлийн гурав дахь тогтоолоо баталсан нь энэ билээ. Хамгийн анх 1945 онд буюу Японы түрэмгийллийг эсэргүүцэх дайнд ялалт байгуулахаас өмнө ийм тогтоол баталж байсан бол 1981 онд буюу өөрчлөлт, шинэчлэлийн бодлогыг хэрэгжүүлж эхэлсний дараа энэ төрлийн хоёр дахь тогтоолыг баталж байв.

Сая баталсан гурав дахь тогтоол нь цаг хугацааны хувьд өөрийн гэсэн түүхэн ач холбогдолтой. Энэ 2021 онд ХКН 100 жилийн ойгоо тэмдэглэж,анхдугаар зууны зорилт буюубүх талаараа цэцэглэн хөгжсөн чинээлэг дундаж нийгмийг цогцлоох зорилгодоо хүрснээ зарласан бол XXIзууны дунд үе гэхэд орчинүеийнаугаа социалист улсыг цогцлоох хоёрдугаар зууны зорилгодоо хүрэхийн төлөө өдгөө хичээн зүтгэж байна.

ӨНГӨРСӨН, ОДОО БА ИРЭЭДҮЙ

Арваннэгдүгээр сарын 8-нд ХКН-ын Төв хорооны /ТХ/ ерөнхий нарийн бичгийн дарга Си Зиньпин ХКН-ын ТХ-ны Улс төрийн товчоог төлөөлөн ажлын тайлан илтгэл тавьснаар бүгд хурал эхэлсэн юм.

Уг бүгд хуралд ХКН-ынхан болон албаны хүмүүс, тэдний дотор ХКН-ын ТХ-ны 300 гаруй гишүүнээс гадна тус намын 19 дүгээр Их хурлын анхан шатны зарим төлөөлөгч, мэргэжилтэн, эрдэмтэд оролцсон.

Си Зиньпин хэлэхдээ “Улс төрийн товчоо нь өнгөрсөн нэг жилийн хугацаанд бүх чиглэлээр ажлаа ахиулахын зэрэгцээ ХКН-ын 100 жилийнойг тэмдэглэх, намын түүхийг таниулах боловсролын кампанит ажил болон ХКН-ын 19 дүгээр Их хурлын зургадугаар бүгд хурлын бэлтгэлийг хангах гэсэн гурван гол асуудалд анхаарлаа хандууллаа” гэжээ.

Эдгээр гурван үйл ажиллагаа бүгд “түүх” гэсэн нэг сэдэвт төвлөрч байна.

“Түүх бол толь юм. Тиймээс аливаа улс орны түүхийг судалснаар тухайн улсын уналтболонбосолтыг тодор­хой­лох боломжтой” гэсэн утга бүхий эртний нэгэн хятад зүйр үг байдаг.

Си Зиньпин бүгд хурлын үеэр хэлэх­дээ “Өнгөрсөн зуунд гаргасан ололт ам­жилт, түүхэн туршлагаа нэгтгэн дүг­нэх нь намын үзэл санаа, хүсэл зориг, цаашдын үйл ажиллагааг нэгтгэн тодорхойлоход чухал ач холбогдолтой” гэсэн юм.

Түүний хэлсэнчлэн, ингэх нь намын эв нэгд­­лийгбэхжүүлж, шинэ эриний Хятадын онцлогтой социализмыг цогц­лоох аугаа амжилтад хүрэхэд тустай.

Си Зиньпин бүгд хурлын сэдвийн талаарх намын удирдлагуудын үзэл санааг тайлбарлахдаа “Шинэ түүхэн эхлэлийн цэгт зогсож буй бид өнгөрснөө дүгнэн цэгнэж, ирээдүйгээ харж байна” гэсэн байна.

Харин бүгд хуралд оролцсон ХКН-ын ТХ-ны нэгэнгишүүнхэлэхдээ “Бид бүхний нуруун дээр түүхэн том хариуцлага бууж байна гэсэн итгэл үнэмшил бүгд хуралд оролцсон хүн бүрд төрсөн. Энэ тогтоол нь нам, улс үндэстний цаашдын үйл хэрэгт гүн гүнзгий нөлөө үзүүлэх нь гарцаагүй. Энэ бол өнгөрсөн, одоо ба ирээдүйг холбосон тогтоол юм” гэжээ.

СИ-ГИЙН ҮНДСЭН БАЙР СУУРЬ

Бүгд хуралд оролцогчид 10 бүлэгт хуваагдан баримт бичгийн төслийг авч хэлэлцсэн бөгөөд тэдний хооронд халуухан яриа хэлэлцүүлэг өрнөсөн байна.

Гэхдээ тэд бүгд “Уг тогтоолд 13 хүчин зүйлсээр нэгтгэн дүгнэгдсэн, намын 18 дугаар их хурлаас хойших түүхэн ололт амжилтууд нь хүчирхэг институцууд болон бат бөх материаллаг баазыг бий болгох, үндэсний сэргэн мандалтын ажлыг урагшлуулахад ихээхэн түлхэц болсон” гэдэгт санал нэгдсэн байна.

Түүхэн тогтоолд тусгасан хоёр агуулга тэдний сэтгэлд ихэд хүрсэн байна. Үүнд:

–Cи Зиньпинийшинэ эриний Хятадын онцлогтой социализмын тухай үзэл баримтлал бол орчин үеийн Хятад улсынболонXXI зууны марксизмюм. Энэ үзэлбаримтлал ньөнөөгийн Хятадын соёл болон ёс суртахууны хамгийн сайн сайхныг өөртөө шингээсэн бөгөөд марксизмыг Хятадын нөхцөл байдалд тохируулсан шинэ нээлт болсон.

–Тус нам нь нөхөр Си Зиньпиний үндсэн байр суурийг намын ТХ болон намын “бүхэл цөм” гэж тогтоож, Си Зиньпинийг шинэ эриний Хятадын онцлогтой социализмын тухай үзэл баримтлалыг удирдан чиглүүлэгчээр тодорхойлж байна. Энэ нь нам, зэвсэгт хүчин болон Бүх Хятадын ард түмний нийтлэг хүсэл зоригийг илэрхийлж, шинэ эрин дэх нам болон улс орны үйл хэргийг ахиулах, үндэсний сэргэн мандалтын түүхэн үйл явцыг урагшлуулахад шийдвэрлэх чухал ач холбогдолтой.

Бүгдхуралд оролцогчдын хэлсэнч­лэн, энэхүү түүхэн тогтоол нь цаг үеийн уриалгад өгсөн хариулт бөгөөд зөвхөн намын төдийгүй ард түмний нийтлэг хүсэл эрмэлзэлд хариу өгсөн улс төрийн чухал дүгнэлт юм.

Мөн өнгөрсөн зуунд тус намын гар­гасан түүхэнач холбогдолбүхий таванололт амжилт, 10 түүхэн туршлагыг уг тогтоолд тусгажээ.

Чухамдаа энэ түүхэн тогтоолд ХКН-ын амжилтын нууцыг тусгасан байна.

Тухайлбал, бие даасан байх, шинэ амжилт гаргах, өөрсдийнхөө төлөө бат зогсох зарчмууд бүгд намын түүхэнд гүн гүнзгий шингэсэн бөгөөд одоо ч асар чухал ач холбогдолтой хэвээр байна

САНАЛ НЭГТЭЙГЭЭР БАТЛАВ

Бүгд хурлын сүүлчийн өдөр Си Зинь­пин дарга нэгдсэн хуралдааныг даргал­сан бөгөөд энэ үеэр хуралд оролцсон ХКН-ын ТХ-ны бүх гишүүн түүхэн тогтоолыг батлахыг санал нэг­тэй­гээр дэмжсэн. Тогтоол батлагд­санаар Ардын Их Хурлын танхимд хүмүүс алга нижигнүүлэн ташицгаасан юм.

Дараа нь ХКН-ын 20 дугаар Их хур­лыг 2022 оны сүүлийн хагаст Бээжин хот­ноо хуралдуулах тухай тогтоол гаргасан.

Мөн бүгд хурлын албан ёсны мэдэгдлийг баталсан юм.

Үүний дараа Си Зиньпин Улс төрийн товчооны нэрийн өмнөөс бүгд хурлын үзэл санааг судалж, хэрэгжүүлэх талаар чухал илтгэл тавьсан.

Си Зиньпин хэлэхдээ “Түүх болон ард түмэн намыг сонгосон бөгөөднам нь тэдний сонголтод нийцсэн. ХКН-гүйгээрүндэсний сэргэн мандалтад хүрэх боломжгүй” гэжээ.

Түүхэн тогтоолд намын төвлөрсөн бө­гөөднэгдсэнудирдлагыгбэхжүүлэхийн ач холбогдлыг тусгасныг Си Зиньпин хэлээд, үүний зорилго нь ХКН-ын бүх гишүүн нэгдмэл байж, намаа “ган төмөр” мэт бэхжүүлж, эв нэгдэлтэйгээр урагш тэмүүлэхэд оршино гэжээ.

Мөн Си Зиньпин “аугаа тэмцэл”, “илүү хүнд хэцүү бөгөөд шаргуу хүчин чармайлт” гаргах хэрэгтэйг онцлоод, бүх төрлийн “томоохон эрсдэл”-д анхаарлаа хандуулж, тэдгээрээс сэргийлэх, шийд­вэрлэх үр дүнтэй арга хэмжээ авахыг намын гишүүддээ уриалсан байна.

Тэрбээр хэлэхдээ “Өнгөрсөн зуунд аугаа их ололт амжилтууд гаргаснаар манайнамньдотоодболонгадаадынх­ны магтаалыг ихээхэн хүртсэн. Гэхдээ бид өөрсдийгөө шинэчлэн хөгжүүлэхэд илүү их анхаарах ёстой. Бид алга та­шил­тад хэзээ ч автаж болохгүй” гэсэн юм.

1945 онд ХКН-ын анхны түүхэн тогтоол батлагдахад Мао Зэдун намын гишүүддээ “нэг гэр бүлийн гишүүд” мэт эв нэгдэлтэй байхыг уриалж байв.

1981 онд хоёр дахь түүхэн тогтоол батлагдах үед Дэн Сяопин намын үзэл санааг нэгтгэх нь чухал ач холбогдолтой болохыг онцлон тэмдэглэж байсан юм.

Харин 2021 онд гурав дахь түүхэн тогтоол батлагдсаны дараа Си Зиньпин намын бүх гишүүндээ стратегийн зорилтод анхаарлаа хандуулж, улс орны язгуур эрх ашгийг хамгаалахад анхаарч ажиллахыг уриаллаа.

Си Зиньпин хэлэхдээ “Өнөөдөр бид үндэсний сэргэн мандалтын зорилтод хүрэхэд урьд урьдынхаасаа илүү ойр­тон очиж, илүү итгэл төгс бөгөөд чадавх­тай болоод байна. Үндэсний сэргэн мандалтын буухиаг түүчээлэх өөрсдийн үеийн үүрэг хариуцлагаа бид үүрч, биелүүлэх ёстой” гэсэн юм.

ХКН-ЫН ЧУХАЛ ХУРАЛ НЬ ХЯТАДЫН ЦААШДЫН ХӨГЖЛИЙГ ТОДОРХОЙЛЛОО

Хятадын Юньнань мужийн Нузяны Лису үндэстний өөртөө засах жөү буюу аймгийн Фүгун хошууны оршин суугчид амомум цао-ко хэмээх эмчилгээнийзориулалттай жимс хураан авч буй нь. 2019 оны 10 дугаар сарын 28-ны зураг. (Синьхуа)

ХКН-ын 19 дүгээр их хур­лын зургадугаар бүгд хурлыг га­даадын улс төрийн намууд бо­лон шинжээчид өндрөөр үнэлж, үүнийг “өнгөрсөн ба ирээдүйг холбосон чухал уулзалт” гэж сайшаалаа.

Тэдний хэлсэнчлэн, ХКН-ын 100 жилийн түүхэнд гаргасан томоохон ололт амжилт болон түү­хэнтуршлагын талаарх дөрвөн өдөр үргэлжилсэн бүгд хурлын үеэр баталсан түүхэн тогтоол нь ХКН-ын амжилтын нууцыг дэлгэж, Хятад улсыг шинэ хөгжил дэвшил рүү хөтлөн чиглүүлэх гол удирдамж болно.

ХКН 100 жилийн түүхэндээ асар их амжилт гаргасан бөгөөд өдгөө Хятадын ард түмнийг ирээ­дүй рүү хөтлөн явж байна гэж ОХУ-ын Коммунист намын Төв хорооны дарга Геннадий Зюганов “Синьхуа” агентлагт ярилцлага өгөхдөө хэлжээ.

Зюганов хэлэхдээ “Хятад улсын нийслэл Бээжин хотноо 11 дүгээр сарын 8-11-нд болсон ХКН-ын 19 дүгээр их хурлын зургадугаар бүгд хурал нь ХКН-ын хувьд өнгөрснөө эргэн харж, аялалдаа дүн шинжилгээ хийж, ололт амжилтаа дүгнэж, цаашдын зорилтоо тодорхойлох боломж байлаа гэж би үзэж байна” гэжээ.

Тэрбээр цааш нь ярихдаа “Эх орончдын жижигхэн бүлэг байсан ХКН яагаад ердөө нэгэн зууныг дөрөв хуваасны нэгтэй тэнцэх хугацаанд энэ улс орныг удирдах хэмжээний хүчирхэг улс төрийн хүчин болж хувирав? Үүний гол нууц нь энэ нам ард түмний аз жаргал болон үндэсний аугааихсэргэн мандалтын төлөө зүтгэх зорилго тавьсанд оршино” гэжээ.

Тэрбээр Хятад улсын ядуур­лын эсрэг тэмцэл тэргүүтэй ололт амжилтуудыг онцлон дурдаад “ХКН амжилтдаа тайвширч зогс­доггүй, харин ч илүү их амжилтад хүрэхийн төлөө тууштай тэмцэж буй нь үнэхээр бахархмаар” гэсэн байна.

Хятад улс одоо ч олон сорилт­той тулгарч байгаа бөгөөд ХКН КОВИД-19 цар тахалтай амжилттай тэмцсэн шигээ бүх сорилтыг ялан дийлнэ гэдэгт итгэл­тэй буйгаа Зюганов илэрхийллээ.

Тогтвортой бөгөөд хүртээмж­тэй хөгжлийн талаар бодлого боловсруулж, зөвлөгөө өгдөг, Шри-Ланкад төвтэй “Veemansa Initiative” бүлгийн гүйцэтгэх захирал Люксман Сиривардена хэлэхдээ “ХКН түүхэн мөчлөгт бүгд хурлаа хийлээ” гэв.

Өдгөө Хятад улс олон улсын тавцанд маш чухал үүрэг гүй­­цэтгэж байгаа тул ХКН нь улсынхаа болон дэлхийн бусад олон орны нийгэм, эдийн засгийн хөгж­лийг улам бүр ахиулахын төлөө цаа­шид ч шаргуу ажиллана гэдэгт итгэлтэй буйгаа тэрбээр илэрхийлсэн юм.

Харин Кенийн олон улсын харилцаа судлаач Адхеер Кавинс хэ­лэх­дээ “ХКН 100 жилийн түүхэн­дээ хүчирхэг нэгтгэгч хүчин бол­сон. Тус нам нь улс орныхоо ний­гэм-эдийн засгийн хөгжлийг ахиулж, ард түмнийхээажамьд­ралыгдээшлүүлж, улмаар үндэс­­ний тогтвортой байдал, эв нэг­дэл болон засгийн газарт итгэх итгэлийг бэхжүүлэхийн тө­лөө тууштай ажиллах замаар Хя­тадын нийгмийг зөв замаар удир­­дан чиглүүлсээр ирсэн” гэжээ.

Түүний хэлсэнчлэн, ХКН нь Хятадын ард түмнийг сөргөлдөөн, ядуу­рал,олонулсыншахалт зэрэг да­вантуулах аргагүй сорилтуу­даасангижруулахын төлөө асар их хүчин чармайлт гаргасан. Дэлхий дахинд тулгамдан асууд­луудыг шийдвэрлэхэд идэвхтэй хувь нэмэр оруулснаар өдгөө Хятад улс нь НҮБ-ын хүчирхэг гишүүн орнуудын нэг болоод байна.

Саудын Арабын хятад суд­лаач Абдул Азиз Аль-Шабанийн үзэж буйгаар, бүгд хурлаас ба­талсан түүхэн тогтоол нь ХКН-ын зуун жилийн тэмцлийн цогц хураан­гуй бөгөөд Хятадын цааш­дын хөгжлийн чиг хандлагыг тодорхойлж, илүү их ололт ам­жилтад хүрэх хөшүүрэг болно.

Хятадын Сычуань мужийн Паньжихуа хотод өндөр хурдны зорчигч тээврийн “Фүсин” буюу “Сэргэн мандалт” галт тэрэг явж буй нь.

2020 оны 1 дүгээр сарын 9-нд авсан зураг. (Синьхуа / Лю Зячэн)

Categories
мэдээ нийгэм үндэсний-бөx

“Бүрэн Монгол” төслөөс 128 бөхийн барилдаан зохион байгуулна

Монголын үндэсний бөхийн холбоо /МҮБХ/, “Бүрэн Монгол” төслөөс хамтран зохион байгуулах Улс аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаан 2021 оны 11 дүгээр сарын 21-ний ням гарагт 12 цагт Монгол бөхийн өргөөнд болно.

Барилдах бөхчүүдийг 11 дүгээр сарын 19, 20-ны 10-17 цагийн хооронд цахимаар бүртгэх юм байна. Тус барилдааны үеэр үзэгчдийн дундаас 3 азтан тодруулах бөгөөд азтанууддаа “Чикога” спорт барааны дэлгүүрээс худалдаа хийх эрхийн бичиг, дунд гарын “хас” чулуун хөөрөг, Супер азтанд Монгол Улсын аварга П.Бүрэнтөгс өөрийн адуун сүргээс хээр зүсмийн морь бэлэглэхээр зэхжээ.

Categories
мэдээ нийгэм

Манай улс эмэгтэй энхийг сахиулагчийн тоогоор 26-д жагсаж байна

“Энхийг сахиулах ажиллагаанд монгол эмэгтэйчүүдийн оролцоо” сэдэвт эрдэм шинжилгээний хурал Үндэсний батлан хамгаалахын их сургуульд өнөөдөр боллоо.

Тус хурлыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Гадаад харилцааны яам, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Стратеги судалгааны хүрээлэн, Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэн хамтран зохион байгуулжээ.

НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд 1957 онд анх удаа эмэгтэй энхийг сахиулагч үүрэг гүйцэтгэсэн байна. 2021 оны есдүгээр сарын байдлаар НҮБ-ын энхийг сахиулах 12 ажиллагаанд 76 мянга гаруй цэрэг, цагдаагийн алба хаагч үүрэг гүйцэтгэж байгаагийн долоон хувь нь эмэгтэйчүүд байна.

Монгол Улсаас анх удаа 2005 онд Баруун Сахарт явагдаж буй НҮБ-ын энхийг сахиулах “MINURSO” ажиллагаанд ахмад Н.Нямжаргал цэргийн ажиглагч офицероор үүрэг гүйцэтгэсэн юм.

Манай улс НҮБ-д цэрэг хандивлагч орнуудаас эмэгтэй энхийг сахиулагчдын тоогоороо 26 дугаар байрт эрэмбэлэгдэж байгаа бол Этиоп болон Руанда улсууд тус бүр 500-аас илүү эмэгтэй энхийг сахиулагчдыг ажиллагааны газар оронд илгээснээр жагсаалтыг тэргүүлж байна.

Categories
мэдээ нийгэм

Баасан гаригт ажиллах дархлаажуулалтын цэгүүд

Өнөөдөр /2021.11.19/ Улаанбаатар хотод явуулын 35, суурин 47, түр 24 цэгт 108 багийн 448 эмч, ажилтан ажиллаж, 5858 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөлөө. Томоохон зах, худалдааны төвүүдэд 24 түр цэг ажиллаж байна.

Та өөрт ойр вакцины аль ч цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой. Дархлаажуулалтын цэгүүд 09:00-20:00 цаг хүртэл ажиллана. Дархлаажуулалтын цэгийг дүүрэг тус бүрээр танилцуулж байна.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Б.Энх-Амгалан: Зардал хэмнэх нэрийдлээр дархан цаазат газраа эзэнгүй орхиж болохгүй

УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалантай ярилцлаа.


-Говь-Алтай аймгийн Тахийн тал дахь говийн их дархан цаазат газрын “Б” хэсгийн хамгаалалтын захиргааг нүүлгэн шилжүүлсэн талаар Н.Уртнасан сайдад тавьсан асуулгын хариуг тань чуулганы хуралдаанаар сонслоо. Ховд аймагт Говийн их дархан цаазат газрын захиргаа байгуулахыг та эсэргүүцээд байгаа юм шиг харагдсан. Энэ тухай эхлээд тайлбар өгөхгүй юү?

-Ховд аймгийн Алтай суманд “Дархан цаазат газрын захиргаа” байгуулахыг эсэргүүцээгүй. Харин ч шинээр байгуулбал эх орны маань баруун хязгаарт хяналт тавих, төрийн чиг үүргийг хэрэгжүүлэх байгаль орчныг хамгаалах эзэнтэй болж байна хэмээн алга ташин баярлана. Адилхан Монголын маань нутаг учир маш сайн дэмжинэ. Одоогоор Говь-Алтай аймгийн Бугат сумын Тахийн талд ажиллаж байгаа Говийн их дархан цаазат газрын “Б” хэсгийг 34 хүн харгалзаж дийлэхгүй. Хулгайн ан, хилийн контрбанд, хууль бус алтны нинжа нарын зөрчил Говь-Алтайн хэсэгт улам нэмэгдээд байхад 1,054,971 га том газар нутгийг наймхан байгаль хамгаалагчид үлдээгээд бусад нь Ховд руу нүүчих шийдэл нь оновчтой биш ээ. Хяналт суларна, хязгаар нутаг эзгүйрнэ. Хууль бус үйлдэл газар авна аа л гэж үзэж байгаа юм.

Монгол Улсын Их Хурлын 2019 оны 41 дүгээр тогтоолоор Говийн их дархан цаазат газрын “Б” хэсгийн газрыг 911955.75 га талбайгаар өргөтгөж, нийт 1.835.724.94 га болгосон юм. Өргөтгөж тогтоосон нь бол Монгол төрийн зөв зүйтэй бодлого. Цагаан толгойн пост руу очиж ажиллахад талдаа 260 км зам туулж байна. Өвөлдөө … заставаар тойрч очиход нэг талдаа 400 км тойрч, 72 цаг явж байж зорьсон газартаа хүрч байна. Зардал өндөр, хамгаалж дийлэхгүй байна гэдэг нь үнэн. Зөвхөн энэ тоо хамгаалалт хүрэлцэхгүй, цаг алдаж, хэтэрхий том талбай хариуцаж байгаа юм байна. Явж очих гэсээр байтал хулгайн анчид, алтны нинжа нар зугтчих юм байна. Иймд шинээр хамгаалалтын захиргаа нэмж байгуулах ёстой юм байна гэсэн үндэслэл болно.

Харин Тахийн талын хамгаалалтын захиргааг татан буулгаад нүүлгэх үндэслэл бол биш. Нэгийг нь орхиод нөгөөг нь хамгаална гэсэн ойлголт төрд байх ёсгүй.

-Тахийн тал дахь Говийн их дархан цаазат газрын нэрийг салбарын сайд дураараа өөрчиллөө гэж та мэдээлсэн. Ингэхдээ бүр хууль зөрчсөн гэлээ. Сайд өөрөө тайлбарлахдаа хамгаалалтын захиргааны нэрээр нэрлэсэн гэв үү дээ. Хуулинд юу гэж заасан байдаг юм бол?

Хуулинд … “ Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжид хамаарах газар зүйн нэрийг Засгийн газар нэгтгэн УИХ-аар батлуулна” л гэсэн байдаг юм. “Говийн их дархан газар” гээд аль эрт 1975 онд АИХ-ын тэргүүлэгчдийн 84 дүгээр зарлигаар улсын тусгай хамгаалалтад авсан. Гэтэл энэ газрыг “Зүүн гарын говийн дархан цаазат газар” болгоод өөрчилчихсөн нь хууль зөрчиж байгаа юм аа. УИХ-ын бүрэн эрхэд халдаж байгаа юм. Үүнээс гадна Засгийн газрын тухай хууль, Геодези, зураг зүйн тухай хууль, Захиргааны хууль, Эрүүгийн хууль, “Монгол Улсын нутаг дэвсгэрийн газарзүйн нэрийн жагсаалт батлах” тухай их хурлын тогтоол, “Нутаг орны газарзүйн нэрийг хамгаалах тухай” Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг гээд олон л эрх зүйн акт зөрчсөн.

Алтайнхан бол Алтайн өвөр говь, Хонин усны говь л гэдэг энэ нэрийг Хавтагийн нуруу, Хөх өндрийн нуруу, Тахийн шар нуруу, Тэнгэр уулын цаана хилийн цаана байдаг Ломын говь, Номингийн говийн цаана байдаг БНХАУ-ын Шинжаан Уйгарын Лао Юэ Мяо, Сан Тан Ху, Жинан тосгоны нутаг дахь “Зүүн гарын говь” (Жунгария гэж ном зохиолд бичигдсэн) гэж газрын зураг дээр тэмдэглэгдсэн нэрийг авчраад өгчихсөн. Сайдын тушаалыг уншаад үз, хэнд ч ойлгомжтой, захиргааны байшингийн хаяг биш газрын нэр өөрчилсөн байгаа.

-Байгалийн нөөц газрыг орон нутаг хариуцдаг юм биш үү. Яагаад орон нутаг нь хариуцахгүй байна вэ?

-Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2009 оны 75 дугаар тушаалаар Говийн их дархан цаазат газрын “Б” хэсэгт хоёр ч байгалийн нөөц газрыг хариуцуулж, Төрийн хамгаалалттай газрын хамгаалалт, судалгаа шинжилгээ, сургалт сурталчилгаа, хяналт шалгалтын ажлыг зохион байгуулах чиг үүргийг хүлээлгэсэн юм билээ.

-Байтаг богд дахь алтны зөрчлийг арилгахын тулд Ховд аймагт говийн дархан цаазат газар байгуулна гэж салбарын сайд тайлбарлажээ. Харин таны хувьд Алтайд ухаад байгаа алтыг яах вэ гэж асуусан байсан. Үнэхээр алтны зөрчлийг арилгах шалтгаанаар тэнд дархан цаазат газар байгуулна гэж та харж байна уу. Н.Уртнасан сайд асуудлаа мэдэхгүй оруулаад ирэв үү. Эсвэл өөр шалтгаан байна уу?

-Ховд аймагт байгуулах биш, Говь-Алтай аймагт байгаа дархан цаазат газрын хамгаалалтын захиргаагаа татан буулгаад Ховдын Алтай сум руу нүүлгэнэ гэвэл тушаалынх нь утга бүрэн гарна. Шинээр байгуулна гэвэл уухайн тас л зөвшөөрнө шүү дээ. Өөр ямар шалтгаантайг би яаж мэдэхэв. Миний асуулгын хариуд л Ховд аймгийн Булган сумын Байтаг багт гараад байгаа алтны зөрчлийг таслан зогсоохын тулд нүүх хэрэгтэй нэг үндэслэл нь л гэсэн шүү дээ. Алтайд, тэр дундаа энэ бүс нутагт бол хууль бус алтны нинжа нарын зөрчил тасрахгүй их байгаа. Монголын төрд өврөөс гарсан, араас гарсан нутаг гэж баймааргүй л юм. Нэгийг нь орхиод нөгөөг нь хамгаална гэж болох уу.

-Ховд аймаг руу нүүлгэх болсон шинжлэх ухаан техникийн үндэслэлийг нь сонирхов уу?

-Шинжлэх ухааны болон эдийн засгийн тооцоо судалгаа би олж хараагүй, надад өгөөгүй. Үндэслэл муутай нүүх шалтаг л бичиж өгсөн байна лээ.

-Ерөөсөө зардал төсөв хэмнэхийн тулд захиргаа нүүхгүй бол болохгүй гэж үзээд байгаа бололтой?

-Зардал төсөв хэмнэнэ гэдэг нь дархан цаазат газраа эзэнгүйдүүлж орхихын нэр биш биз дээ. Яг энэ нутагт амьд байгалийн үзэмж бүрдсэн байгалийн “Зоо парк” байдаг юм шүү дээ. 42 овгийн 135 төрлийн, 204 зүйлийн ургамалтай. Үүний 113 зүйл нь эмийн увдистай. Нэн ховордсон, өөр хаана ч байхгүй навчит тоорой, олон цэцэгт сухай, хонхот харгана, сибирийн хармаг, яшилдуу чацаргана, тоорой, жигд, гоёо, ортууз гэх мэт олон төрөл зүйлийн ховор ургамал зэрлэг онгоноороо байна.

Улаан номонд бүртгэгдсэн, тоо толгой нь цөөрсөн тахь, хулан, хар сүүлт, аргаль, янгир, ирвэс, шилүүс, ёл, тас, бүргэд, хэд хэдэн зүйлийн сар, ууль бэгбаатар, атигдаахай, хулан жороо, замба зараа, тэмээн сүүлт, бамбай хоншоорт могой гэх мэт маш олон төрөл зүйлийн нэн ховордсон хэвлээр явагчид, ан амьтан, араатан жигүүртэн байна. Энэ бол зөвхөн жишээ. Мөн 13000 хар сүүлт, 9000 гаруй хулан, 350 гаруй тахь, дэлхийд устаж байгаа ирвэс, шилүүс байгаа. Ийм ариун дагшин газрыг эзэнгүйдүүлж болох уу. Төр бензинээ хэмнэе гэж ярьж болох уу. Хамгаалалтын Захиргааг нь татан буулгаад нүүлгэе гэж болох уу. Хараа хяналтаа сулруулж болох уу. Тэгээд хилийн бүсэд шүү!!! Дэлхийд ч ийм онгон дагшин газар байхгүй шүү. Харамч хүн хоёр төлнө гэдэг шиг сүйрсэн хойно нь хорь дахин, хоёр зуу дахин төлөөд ч онгон дагшин газар сэргэхгүй. Улаан номонд орсон, устсан ан амьтад эргээд амилахгүй л дээ.

-Таны ярианаас анзаарч байхад хоёр тусдаа хамгаалалтын захиргаа байгуулах ёстой гэлээ. Ингэснээр хоёр аймгийн дархан цаазтай газар нутаг эзэнтэй болно гэж үзээд байгаа юм уу. Ковидын үед илүү зардал гарна гэх хүмүүс байна лээ. Хэрэв шинээр захиргаа байгуулбал хэдий хэмжээний хөрөнгө зардал шаардагдах вэ?

-Зардал мөнгөний асуудалд сайд хариулна биз. Хүн төрөлхтөн цаашид ковидтойгоо зэрэгцэж амьдрахаас өөр гарцгүй. Бүрэн устаж, арилахгүй гэдгийг эрдэмтэн судлаачид хэлж байна шүү дээ. Харин нэн ховор ургамлын аймаг, ан амьтан, араатан жигүүртэн бол хүний буруутай үйлдлээс хүйтэн хөндий хоноцын сэтгэлээс болж устана, дуусна. Эзэнгүй хязгаарт алтыг нь аваад авдрыг нь хаяна. Энэ бол эмгэнэл. Надад ирүүлсэн тайлбараас бол Ховд аймгийн Алтай сум газрыг нь олгочихсон юм байна, “Олон улсын тахь групп нийгэмлэг” ТББ, ХБНГУ-ын “Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох нь төсөл” санхүүжилтийг нь гаргаад хамгаалалтын захиргааг нь бариад өгөх гэрээтэй юм байна. Цар тахлын үед улсын төсөвт дарамт ирэхгүй, боломжийг ашиглаад дахиад л нэг шинэ хамгаалалтын захиргаатай болчих. Нэг захиргаанд харьяалагдах газар нутгийн чинь хэмжээ багасна, хамгаалалтын торлог нягтарна. Жинхэнэ утгаараа хамгаалалт оновчтой, үр дүнтэй болно. Хоёр аймгийн дархан цаазтай газар нутаг эзэнтэй болно. Ердөө л энэ шүү дээ. Төр байна даа, тусгаар улс байна даа хэдэн хүний цалин мөнгө гаргачихна шүү дээ.

-Н.Уртнасан сайд та хоёрын зөрчлийг улстөржүүлж харах хэсэг байх шиг. Хэрэв хамгаалалтын захиргаа нь нүүгээд явчихвал бодит байдал дээр ямар нөхцөл байдал хүлээж байна вэ?

-Бид нэг намынх юугаа булаацалдаж улстөржих юм вэ. Бид хоёрын хооронд ямар ч зөрчил байхгүй. Зөрчилдөх шалтгаан ч алга. Хүнийх нь хувьд ялангуяа эмэгтэй хүнийх нь хувьд би хүндэлдэг. Тамга барьсан төрийн сайдынх нь хувьд, Байгаль орчин нутаг усаа хамгаалах төрийн бодлого тодорхойлогчийнх нь хувиар бол би асуудалд тун хариуцлагагүй ханджээ л гэж буруутгаж байгаа юм. Далдыг харах биш нүүсэн хойно нь ямар хувь заяа Алтайн өвөр говийг хүлээж байгааг би яаж мэдэхэв. Та гэрийнхээ хаалгыг дэлгэчихээд хэд хоног эзэнгүй орхивол юу болох нь ойлгомжтой. Тэгвэл бодит байдал дээр яг л тийм нөхцөл байдал хүлээж байгаа.

-Та хязгаар нутгийг эзэнгүйдүүлэх, төрийн хараа хяналтыг сулруулах бодлого яваад байна гэж хэлэх гээд байна уу. Цаана нь ямар эрх ашиг байна гэж бодож байгаа вэ?

-Цаана нь ямар эрх ашиг байгааг би яаж мэдэхэв, бодоод байх ч юм алга. Говийн их дархан цаазат газрын “Б” хэсэг нь Ховд аймгийн Алтай сумын 745,1 мянга га, Үенч сумын 308,8 мянга га, Булган сумын 153,3 мянга га нутгийг хамардаг. Тэгвэл Говь-Алтай аймгийн Бугат сум 458.4 мянган га, Говь-Алтай Тонхил сум 170,1 мянган га, Алаг хайрхан байгалийн нөөц газар 36400 га, Шаргын байгалийн нөөц газар 390.071 га нийтдээ Говь-Алтайд 1,054,971 га газрыг Говийн их дархан цаазат газрын “Б” хэсгийн хамгаалалтын захиргаа хамгаалах чиг үүрэгтэй. Найман байгаль хамгаалагч энэ том нутаг, талбайд хүрэлцэх үү. Бодоод үз дээ, хамгаалалтын захиргаа нь нүүгээд явчихаар машин техник, өдөр тутмын удирдлага, үүрэг даалгавар, шуурхай байдал, хяналт шалгалт оновчтой хүртээмжтэй байна гэж бодож байна уу. Энэ бол хязгаар нутгийг эзэнгүйдүүлэх бодлого, төрийн хараа хяналтыг сулруулах бодлого л гэж үзэхээс өөр юу гэх вэ?

-Салбарын мэргэжилтнүүд зэрлэг амьтдын ихэнх нь Ховдын нутагт өвөлждөг учраас тэнд дархан цаазат газар байгуулах ёстой гэсэн тайлбар хийгээд байсан. Харин та болохоор тэр бүс нутагт хилийн зөрчил их байдаг гэж ярилцлагын эхэнд хэлсэн. Танд баримт байна уу?

-Бугатын тахийн талын Дархан цаазат газрын хамгаалалын захиргааг татан буулгаад нүүлгэх үндэслэл олж харахгүй байна. Би судалсан, холбогдох газруудаас нь албан ёсоор лавлагаа авсан. Хилийн зөрчил Алтайд ихтэй л юм билээ, баримттай. Улаан номонд бүртгэгдсэн, тоо толгой нь цөөрсөн тахь, хулан, хар сүүлт, аргаль, янгир, ирвэс, шилүүс, ёл, тас, бүргэд, хэд хэдэн зүйлийн сар, ууль бэгбаатар, атигдаахай, хулан жороо, замба зараа, тэмээн сүүлт, бамбай хоншоорт могой гэх мэт маш олон төрөл зүйлийн нэн ховордсон хэвлээр явагчид, ан амьтан, араатан жигүүртэн байна, 13000 хар сүүлт, 9000 гаруй хулан, 350 гаруй тахь, дэлхийд устаж байгаа ирвэс, шилүүс чинь Гүн Тамгын Ам, Тангадын харын ар, өвөр хоолой, Хөндлөнгийн өвөр, Хайрхан булаг, Тахийн шар нуруу, Тахийн ус, Тахийн тал, Таван даваа, Тоодгийн ус, Хонин Усны говь, Шал хар, Таван хайрханаар нутаглаж, энд Алтайд төллөж байна шүү дээ. Ховдын нутагт бол 50 тахь нутаглаж байгаа. Ийм л судалгаа байна шүү дээ.