Categories
мэдээ эдийн-засаг

Өчигдөр 537 287 ширхэг хувьцаа арилжжээ

Өчигдөр 100 хувьцаат компанийн 170,905,338 төгрөгийн үнийн дүн бүхий 537,287 ширхэг хувьцаа арилжсан байна. Үүний 35 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 39 хувьцаат компанийн хувьцааны ханш буурчээ. Түүнчлэн 16 компанийн хувьцаа ханш тогтвортой байлаа. Тэдгээрээс “Хорин хоёрдугаар бааз ХК (AHH +15%), “Мандал говь импэкс” ХК (MNG+15%), болон “Хөвсгөл усан зам ХК (HUZ +15%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй. Харин “Жуулчин говь” ХК (JGV-15%), “Силикат” ХК (SIL-15%) болон “Техник импорт” ХК (TEX-15%) хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Categories
гадаад мэдээ

АНУ-ын тагнуулынхан коронавирусийг биологийн зэвсгийн хувиар бүтээгээгүй гэж үзжээ

АНУ-ын тагнуулынхан “COVID-19” өвчнийг үүсгэгч коронавирусийг биологийн зэвсгийн хувиар бүтээгээгүй гэж үзжээ. Энэ талаар тус улсын Үндэсний тагнуулын зөвлөлийн цахим хуудсанд баасан гарагт нийтэлсэн тайланд дурдсан байна.

“Ихэнх тагнуулууд вирусийг генетикийн хувьд өөрчлөөгүй гэж итгэл багатай дүгнэж байна. Гэсэн хэдий ч хоёр нууц ажилтан ийм үнэлгээ хийх мэдээлэл хангалтгүй байсан гэж үзсэн” гэж уг тайланд онцлон тэмдэглэжээ.

Тайланд дурдсанаар, АНУ-ын тагнуулын байгууллагууд вирусний гарал үүслийн талаар нэгдсэн дүгнэлтэд хүрээгүй бөгөөд амьтнаар дамжин халдварласан эсвэл “Ухань хот дахь лабораторийн ажилтай холбоотой” гэсэн хоёр таамаглалыг дэвшүүлсэн байна.

Тагнуулын байгууллагууд вирус ямар замаар дамжин амьтнаас хүнд халдварласныг тогтоох эсвэл Ухань дахь лабораторид “SARS-CoV-2” эсвэл “COVID-19” гарахаас өмнө тархаж байсан коронавирустэй холбоотой судалгаа явуулж байсныг нотлох нэмэлт мэдээлэлгүйгээр гарал үүслийн талаар илүү тодорхой мэдээлэл өгөх боломжгүй гэж тайланд онцлон тэмдэглэжээ.

Түүнчлэн “вирусний гарал үүслийн талаарх эцсийн дүгнэлтийг гаргахын тулд Хятадын талын дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай” гэдгийг дурдсан байна.

“Гэсэн хэдий ч Бээжин гарал үүслийг тогтоох ажилд саад учруулж, мэдээлэл өгөхөөс татгалзаж, бусад улс орнууд, тэр дундаа АНУ-ыг буруутгасаар байна” гэж гэж тайланд цохон тэмдэглэжээ.

Categories
амьдралын-өнгө мэдээ

Сүхбаатар аймагт хээрийн түймэр дэгдэж, 4500 га талбай шатжээ

Хээрийн түймэр дэгдэж Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Хадын булаг багийн Усан хөл гэдэг газарт хээрийн түймэр гарсан байна. Уг дуудлагыг ОБГ-т аравдугаар сарын 28-ны өдөр ирүүлсэн бөгөөд Гал түймэр унтраах, аврах 47 дугаар ангийн алба хаагчид ажиллаж, бүрэн унтраасан.

Сүхбаатар аймагт гарсан энэ түймрээс 4500 га талбай шатжээ.

Categories
мэдээ нийгэм

Улаанбаатарт шөнөдөө 8 хэм хүйтэн

Малч­ид, иргэд, тариаланчдад зориулсан мэдээ: Ойрын хоногуудад цаг агаар тогтуун байх боловч, 3-наас баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 4-нд ихэнх нутгаар цасан болон шороон шуурга шуурч, эрс хүйтэрнэ.

2021 оны 10 сарын 30-ны 20 цагаас 10 сарын 31-ний 20 цаг хүртэлх

цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас: Баруун аймгуудын нутгаар үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө нийт нутгаар цас орохгүй. Өдөртөө Алтайн уулархаг нутгаар ялимгүй цас орно. Бусад нутгаар цас орохгүй.

Салхи: Нутгийн зүүн хагаст баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө Алтайн уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр 13-18 хэм, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар 8-13 хэм хүйтэн, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говиор 1 хэм дулаанаас 4 хэм хүйтэн, бусад нутгаар 3-8 хэм хүйтэн, өдөртөө Дархадын хотгор болон Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр 0-5 хэм, говийн бүс нутгийн баруун хэсгээр 10-15 хэм, бусад нутгаар 5-10 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 11-13 хэм, бусад хэсгээр 6-8 хэм хүйтэн, өдөртөө 6-8 хэм дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Цас орохгүй. Салхи хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 11-13 хэм хүйтэн, өдөртөө 5-7 хэм дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Цас орохгүй. Салхи хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 11-13 хэм хүйтэн, өдөртөө 3-5 хэм дулаан байна.

2021 оны 11 дүгээр сарын 01-нээс 11 дүгээр сарын 05-ныг хүртэлх

цаг агаарын урьдчилсан төлөв

1-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 2-нд Монгол-Алтай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас, 3-нд баруун аймгуудын нутгийн баруун болон хойд хэсгээр, 4-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Салхи 2-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар секундэд 12-14 метр, 3-нд баруун аймгуудын нутгаар, 4-нд ихэнх нутгаар түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Дархадын хотгор болон Монгол-Алтайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 13-18 хэм хүйтэн, өдөртөө 1-6 хэм дулаан, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, өдөртөө 11-16 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 4-9 хэм хүйтэн, өдөртөө 6-11 хэм дулаан байна. 3-наас баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар эрс хүйтэрнэ.

Categories
мэдээ нийгэм

Монголд “MU” хувилбар арванхоёрдугаар сард дэгдэх эрсдэлтэй гэжээ

Эрдэмтдийн зөвлөлийн судалгаагаар “альфа” хувилбар давамгайлан тархаж байсан тав, зургадугаар сард вакцины үр нөлөө 75 хувь орчимд тооцогджээ. Харин есдүгээр сар буюу “дельта” хувилбарын тархалтын оргил үед вакцины үр нөлөө дунджаар 28 хувь болж буурсан байна.

Мөн эрдэмтдийн тооцооллоор “дельта” хувилбар одоо оргил үедээ явж байгаа аж. Хэрэв ямар нэг байдлаар дахин өөр хувилбар орж ирвэл нэгдүгээр сард халдвар оргил үедээ хүрэх тооцоотой байгаа гэж мэдэгджээ. Гэхдээ одоогоор олон улсад дельта хувилбартай зэрэгцэхүйц хэмжээний мутацид орсон хувилбар гараагүй байгаа судалгаа гарсан байна.

УОК-ын дэргэдэх эрдэмтдийн зөвлөлийн судалгаагаар арванхоёрдугаар сарын сүүлчээр “МЮ” хувилбар дэгдвэл вакцины үр нөлөө дахин буурахаас гадна дельта хувилбартай адил далайцтай тархах эрсдэлтэй байгаа аж.

Categories
мэдээ нийгэм үндэсний-бөx

Монгол бахархлын өдөрт зориулсан барилдаан болно

17 дугаар жарны “Цөөвөр” хэмээх төмөр үхэр жилийн өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн, Их эзэн Чингис хааны мэндэлсний 859 жилийн ой, Монгол бахархлын өдөрт зориулсан улс, аймгийн алдар цолтой хүчит бөхийн барилдаан 2021 оны арван нэгдүгээр сарын тавны 12:00 цагт Монгол Бөхийн Өргөөнөө болно. Барилдах бөхчүүдийг арван нэгдүгээр сарын 3, 4-ны өдрүүдийн 10:00-17:00 цагт цахимаар бүртгэнэ.

Categories
мэдээ нийгэм

Боловсролын багц хуулийн төслөөр хэлэлцүүлэг өрнөж байна

Боловсролын багц хуулийн төслийн ажлын хэсгийн гишүүд боловсролын салбарын шинэчлэл, Боловсролын ерөнхий хууль болон дагалдах хуулийн төслийг хэлэлцэж байна.

Хэлэлцүүлгээр:

  • Боловсролын ерөнхий хуулийн төсөл
  • Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуулийн төсөл
  • Дээд боловсролын тухай хуулийн болон Судалгааны их сургуулийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл
  • Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн үзэл баримтлалын төсөл
  • Хүмүүнлэгийн боловсролыг дэмжих тухай хуулийн төслийн талаар санал солилцож, асуулт, хариулт өрнүүллээ.

Боловсролын эрх зүйн шинэчлэлээр:

  • Монгол хүний сурах, хөгжих тэгш эрх хангагдана
  • Хүний хөгжил төвт сургалтын байгууллага, багштай байна
  • Хүмүүн капитал бүхий эдийн засаг, нийгмийн хөгжил хангагдах юм.

Боловсролын ерөнхий хуулийн төслийн хүрээнд боловсролын чанарын үнэлгээ, багш бэлтгэх тогтолцоог сайжруулах, мөн цахим сургалтыг бий болгох зэргийг тусгаж өгсөн байна. Түүнчлэн багш бэлтгэх тогтолцоог сайжруулж, багш ажлын байран дээр тасралтгүй суралцах боломжоор хангах нь чухал гэдгийг онцоллоо. Мөн үр дүнд суурилсан, чанар дээр үндэслэсэн санхүүжилтийн тогтолцоог бий болгохоор хуулийн төсөлд тусгажээ.

Ажлын хэсгийн гишүүд боловсролын байгууллага ашгийн төлөө болон ашгийн бус байх, сургуулийн өмнөх боловсролын байгууллагад 3 настайгаас нь авах, ерөнхий боловсролын 12 жилийн тогтолцоог бүх нийтээр байх, боловсролын байгууллагын удирдлагын томилгоо, хоёр дахь хэл англи хэл байх, дээд боловсролын сургалтын асуудал зэрэг олон асуудлаар нухацтай ярилцлаа гэж БШУЯ-наас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

“Тайшир-Алтай” ус цэвэршүүлэх станц үйл ажиллагаагаа эхлүүллээ

Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Австри Улсын Засгийн газар хооронд 2016 оны зургаадугаар сарын 10-ны өдөр байгуулсан Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийн хүрээнд “Тайшир-Алтай ус хангамж” төслийг 2019 онд эхлүүлсэн билээ.

Өнөөдөр буюу хоёр жилийн дараа бүтээн байгуулалтын ажил бүрэн дуусаж, манай улсад анх удаа гадаргын усыг унд, ахуйн хэрэгцээнд цэвэршүүлэн хангах зориулалттай, орчин үеийн шийдэл, технологи бүхий ус цэвэршүүлэх станц үйл ажиллагаагаа эхлүүллээ.

Завхан голоос Говь-Алтай аймгийн төв хүртэл нийт 54 км урт ус дамжуулах шугам хоолойг дагалдах тоног төхөөрөмжийн хамт суурилуулснаар, Алтай хотын 19,000 гаруй иргэнийг эрүүл ахуйн шаардлагад нийцсэн цэвэр усаар хангах юм.

“Тайшир-Алтай” ус цэвэршүүлэх станц бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхэлснээр гадаргын усны тодорхой хэсгийг аж ахуйн эргэлтэд оруулан хүн ам, аж үйлдвэр, фермерийн усан хангамжийг шийдвэрлэхээс гадна Алтай хотын усны хэрэгцээг хангах, усны нөөцийн баталгаат эх үүсвэртэй болох, ундны усны хүртээмжийг нэмэгдүүлэх, ариун цэврийн нөхцөлийг сайжруулах зэрэг ач холбогдолтой.

Цэвэр цэнгэг гадаргын ус хэрэглэснээр хүн амын дунд халдварт өвчний тархалт болон усны чанараас үүдэлтэй өвчлөл эрс буурч, байнгын, жигд усан хангамжтай болсноор дэд бүтэц, хот төлөвлөлтийн асуудлууд ч шийдэгдэх боломж бүрдэнэ.

УИХ-ын дарга Г.Занданшатар албаны хүмүүсийн хамтаар орон нутагт ажиллаж, бүс нутгийн зарим бүтээн байгуулалтын явцтай танилцаж байна.

Categories
гадаад мэдээ

Оросын хакерт 60 жил шоронд хохих ял оноохоор төлөвлөжээ

ОХУ-ын Якутаас гаралтай 38 настай Владимир Дунаев гэгчид АНУ-ын хууль хяналтынхан хакерын хэрэгт 60 жил хүртэл хугацаагаар шоронд хорих ял оноохоор төлөвлөснөө зарлажээ. “Trickbot” гэгдэх цахим гэмт хэргийн бүлэглэлийн гишүүн хэмээн сэжиглэгдсэн Владимир Дунаевыг Өмнөд Солонгос улсаас шилжүүлэн авах зөвшөөрөл есдүгээр сарын 2-нд гарсныг АНУ-ын хуульзүйн яам мэдээлжээ.

Түүнийг 2015 оны арваннэгдүгээр сараас 2020 оны наймдугаар сарын хооронд бусад хакеруудын хамтаар хоёр сая ам.доллар мөнгө, нууц мэдээлэл хулгайлж, сургууль, санхүүгийн байгууллага, банкны систем гэмтээсэн хэрэгт буруутагаж байна.

Categories
мэдээ нийгэм

Ирэх даваа гаригаас соёл, урлаг, спортын үйл ажиллагааг нээнэ

Арваннэгдүгээр сарын 1-н буюу ирэх даваа гаигаас эхлэн урлаг соёл, спортын арга хэмжээг нээхээр болсон талаар Засгийн газраас мэдээлсэн. Ингэхдээ танхимын үзэгчдийн дүүргэлт 50 хувьтай байх ёстой юм.

Дээрх шийдвэрийг аравдугаар сарын 27-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар гаргасан. Түүнчлэн ААН-үүдтэй хийх хариуцлагын гэрээг шинэчилж, дөрвөн төрлийн буюу улаан, улбар шар, шар, ногоон түвшний зэрэглэлийн журмыг шинэчлэхээр болсон юм.